Categories
мэдээ цаг-үе

Дундговь аймгийн Өлзийт суманд 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ DNN.mn

Вблизи Молдовы произошло землетрясение магнитудой 3,6 » Gagauzinfo.md

Хүчтэй хөдлөлийн талаарх мэдээлэл:
Газар хөдлөлт болсон хугацаа (Улаанбаатарын цагаар) : 2022-10-28 11:08:36
Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 45.22 106.72
Газар хөдлөлтийн хүч (магнитуд) : 4.9
Болсон газар : Дундговь аймгийн Өлзийт сумаас зүүн хойд зүгт 43 километрийн зайнд болжээ.

Categories
мэдээ нийгэм

“Шилмэл мал-2022” үзэсгэлэнд шалгарсан аймаг, аж ахуйн нэгжүүдэд шагнал гардуулав DNN.mn

“Шилмэл мал-2022” гойд ашиг шимт малын үзэсгэлэн, үнэ хаялцуулах дуудлага худалдааг цаг үеийн болон малын гоц халдварт өвчний нөхцөл байдлаас шалтгаалан анх удаа цахим хэлбэрээр 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан. Тус үйл ажиллагаанд 15 аймаг, нийслэлийн 74 иргэн, 17 аж ахуйн нэгжийн 5 төрлийн мал, сарлаг бүхий нийт 128 толгой мал оролцохоор цахимаар оролцов.

Тэгвэл “Шилмэл мал-2022” цахим үзэсгэлэнгийн гойд ашиг шимт малын шалгаруулалтад байр эзэлсэн аймаг, аж ахуйн нэгжүүдэд шагналыг нь гардууллаа.

  • Гойд ашиг шимт адуу,
  • Гойд ашиг шимт тэмээ,
  • Гойд ашиг шимт нутгийн үхэр,
  • Гойд ашиг шимт махны үхэр,
  • Гойд ашиг шимт сүүний үхэр,
  • Хосолмол ашиг шимт үхэр,
  • Ууцан сүүлт хонь,
  • Бүдүүвтэр ноост хонь,
  • Бүдүүн ноост хонь,
  • Нарийн, нарийвтар ноост, хурганы арьс, импортын хонь
  • Гойд ашиг шимт ямаа
  • Гойд ашиг шимт сарлаг зэрэг төрөлд тэргүүн, дэд, тусгай байрыг шалгаруулав.

Categories
мэдээ нийгэм

Чингэлтэй дүүргийн Спорт цогцолборын мөсөн гулгуурын талбай ашиглалтад орлоо DNN.mn

Тайлбар байхгүй.

Чингэлтэй дүүргийн 1000 хүний суудалтай спорт цогцолборын мөсөн гулгуурын талбай ашиглалтад орж, өчигдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Монголын хоккейн холбооны Ерөнхийлөгч, Сангийн сайд Б.Жавхлан, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, ЗДТГ-ын дарга П.Баянбаатар, дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Ц.Баянмөнх, БТСУХ-ны дарга, гавъяат дасгалжуулагч Д.Жаргалсайхан, Дэлхийн хоккейн холбооны Азийг хөгжүүлэх төлөөлөгч, ОУХМ А.Мэргэн тэргүүтэй зочид, өсвөрийн шигшээ багийн тамирчид болон иргэд оролцлоо.

Үйл ажиллагааг нээж Чингэлтэй дүүргийн Засаг дарга хэлсэн үгэндээ “Монголын спортын түүхэнд нэгэн шинэ хуудас бичигдэж, Монгол Улсад өвлийн спортыг хөгжүүлэх, өвлийн спортоор хичээллэхэд таатай орчин, нөхцөлийг бүрдүүлсэн 1000 хүний суудалтай спорт цогцолборын мөсөн гулгуур, хоккейн талбай ашиглалтад орлоо. Энэхүү талбай нээлтээ хийснээр өвлийн спортын төрлүүдийг сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой бөгөөд хүүхэд, залуучуудыг нийтийн биеийн тамираар хичээллүүлэх, эрүүл чийрэг бие бялдар, өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, олимп, тив, дэлхийн спортын уралдаан, тэмцээнд амжилттай оролцох баг, тамирчдыг бэлтгэх үндсийг бий болгох зорилготой юм. Одоо бидний өмнө энэхүү талбайг жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажиллуулах, зуны улиралд ч мөсийг хайлуулахгүй хүйтнээр нь хадгалах чухал ажил үлдэж байна. Ингээд Чингэлтэй дүүргийн спорт цогцолборын үүд хаалга дүүргийн болоод нийслэлийн иргэдэд үргэлж нээлттэй байх болно” хэмээн онцоллоо.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Люксвүүд” ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан юм. Энэхүү спорт цогцолбор нь 7800 м2 талбайтай, Засаг даргын дэргэдэх өсвөрийн 15 шигшээ баг хичээллэх юм. Өглөө 07.00-22.00 цаг хүртэл ард иргэдэд нээлттэй байх юм.

Categories
мэдээ нийгэм

​ХХААХҮЯ: 2023 оноос зөвхөн самнасан ноолуур экспортолно DNN.mn

Тогтвортой ноолуур үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргалаа - ХХААХҮЯам

ХХААХҮЯ-наас үйлдвэрүүдийн хүчин чадлыг бүрэн ашиглах, дотооддоо нэмүү өртөг шингээх, ажлын байрыг нэмэхээр “Ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ын төслийг холбогдох дүрэм, журамд нийцүүлэн боловсруулж, батлууллаа.

Тус зохицуулалтад “Экспорт, импортын зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх ямааны ноолуур нь хялгас болон завсрын үсний агууламж 0.3 хувиас ихгүй байна” гэж тусгасан нь зөвхөн самнасан ноолуурыг хилээр нэвтрүүлэх гол зохицуулалт болж байгаа юм. Тухайлбал, 3880 тонн самнасан ноолуур экспортолж, 2.5 сая ширхэг бэлэн бүтээгдэхүүн (600-700 тэрбум төгрөгийн нэмүү өртөг шингэсэн) борлуулж, нийт 1.8 их наяд төгрөгийн борлуулалт хийх нөхцөл бий болгож байна.

Цаашид ноолуурын үйлдвэрлэлийн шат дамжлагыг ахиулж, ээрсэн утас буюу бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө ажиллах шаардлагатайг салбарынхан онцолжээ. Ирэх оноос угаасан бус харин самнасан ноолуур экспортолж эхэлснээр одоо байгаа 2200 ажлын байрыг хадгалж, 4400 ажлын байрыг шинээр нэмэх улмаар тус салбарын борлуулалтын орлогыг 600-700 тэрбум төгрөгөөр нэмэх боломж бүрдэж байгаа аж.

Манай улс түүхий эдийн бааз биш харин дотооддоо бүтээж чадах бүхнээ үйлдвэрлэхэд гол хөшүүрэг болох чухал шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасныг ХХААХҮЯ мэдээллээ.

Манай улсын экспортолж буй ноолуурын 80 хувийг зөвхөн угаасан ноолуур эзэлдэг бөгөөд ноолуурыг угаах явцад ашигласан маш их хэмжээний бохир усыг байгаль орчинд гаргадаг. Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагад элсэхдээ ноолуурын экспортын татварыг тэглэх үүрэг хүлээсэн нь дотооддоо нэмүү өртөг шингээх, өндөр ашиг шим хүртэх стратегийн бүтээгдэхүүнээсээ олох боломжит орлогоо алдсаар байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Автомашины зөрчил мэдээлсэн иргэдийн урамшуулал олгогдоогүй байна DNN.mn

Автомашины зөрчлийг мэдээлсэн иргэнд 20 хувийн урамшуулал олгох журам  хэрэгжиж эхлээгүй”

“E-police” аппликэйшнээр автомашины зөрчлийг мэдээлсэн иргэнд тухайн торгуулийн мөнгөн дүнгийн 20 хувийг буюу 4.000 төгрөгийг нь урамшуулал болгон өгөх боломжийг бүрдүүлэхээр албаныхан ажиллаж байгаа аж. Энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор өчигдрийн байдлаар тус аппликэйшнийг 40,300 хүн татаж авч, өдөрт дунджаар зөрчлийн 1,000 гаруй мэдээлэл тухайн аппликэйшнээр ирдэг байсан бол өчигдөр 4,200 болж нэмэгдсэн байна. Гэхдээ дээрх гомдлуудаас хэд нь баталгаажсаныг одоогоор хянах боломжгүй байгаа гэнэ.

Мөн одоогоор урамшуулал олгох журам боловсруулж байгаа бөгөөд журам гарсны дараа урамшуулал олгох юм байна.
Categories
гадаад мэдээ

Ригагийн бага хурал: Путингүй Орос ямар болох вэ? DNN.mn

Латвийн нийслэлд хоёр өдөр үргэлжилсэн Ригагийн бага хурал өндөрлөв. Жил бүр болдог энэхүү чуулганд барууны улстөрчид, шинжээчид оролцож гадаад бодлого, олон улсын аюулгүй байдлын талаар хэлэлцдэг уламжлалтай. Чуулганы хоёр дахь өдөр оролцогчид Путингүйгээр Орос ямар байх, дайны дараа Оростой ямар харилцаа тогтоох талаар хэлэлцэв.

Эхний өдөр Мюнхений Аюулгүй байдлын бага хурлын тэргүүн Кристоф Хойсген дайны дараах Оростой олон улсын харилцаа хэвийн болох нөхцөлөөр дайны гэмт хэрэгтнүүдэд шүүхээр хариуцлага хүлээлгэх, дайны хохирлыг барагдуулах, “депутинизаци хийх” буюу Путины тогтоосон дэглэмийг бүрэн устгах гэсэн гол гурван нөхцөлийг нэрлэв. Харин Шведийн ерөнхий сайд асан Карл Билдт Орос болон түүний иргэдэд хамтын хариуцлага тооцохгүй байхыг анхааруулсан байна.

Москвагийн Эдийн засгийн их сургуулийн профессор асан, одоо Рига хотын Чөлөөт их сургуулийн профессор Сергей Медведев “Орос төмөр хөшгөөр тусгаарлагдах уу” сэдэвт салбар хуралдаан дээр Орост болж буй өнөөгийн үйл явдлыг “Эзэнт гүрний зовлонт задрал” гэж нэрлэв. Тэрээр Путин, Зөвлөлт, Оросын эзэнт гүрэн төдийгүй ерөөс “Монгол-Татарын буулганы дараа үүссэн 550 жилийн түүхтэй Московитуудын эзэнт гүрэн” задран унаж байгааг дэлхий нийтээрээ харж байна гэж мэдэгдэв. Медведев “ЗСБНХУ 1991 онд ямар ч цус урсгахгүй задран унасныг бид гайхаж байсан” гэж хэлээд үргэлжлүүлэн “Одоо бид 1991 онд ЗСБНХУ задран унасантай дахин тулгараад байна. Тэр үед болоогүй зүйл одоо болж байна” гэж хэлэв. Медведев оролцогчдыг Путины Украины эсрэг эхлүүлсэн дайныг түүхэн талаас нь харж дүгнэхийг уриалаад “Өрнөд түүхэн экзистенциал буюу орших уу, эс орших уу гэсэн сорилттой дахин тулгараад байна. Энэ бол “Гуравдугаар Рейх”-ийн дэлхий нийтийн өмнө тулган тавьж байсан сорилт юм. Иймд тэрээр 1945 онд нацист Германыг хэрхэн ялсан үлгэр жишээг дагаж барууны улсууд Путины Оросыг ялахыг уриалав. Тэрээр “Орос бол ХХ зуунд амьд үлдсэн цорын ганц эзэнт гүрэн” гэж хэлсэн байна.

Дайны дараа юу болох вэ? Дайны дараа болон Путины дараа Оростой хэрхэн, ямар харилцаа тогтох вэ? гэсэн асуултыг тойрч чуулган хоёр дахь өдрийн хэлэлцүүлэг өрнүүлэв. Сергей Медведев ирээдүйн Орос улс туулах ёстой үйл явцын өөрийн гэсэн гол нь “депутинизаци”, цэрэггүйжүүлэх, цөмийн зэвсгээс ангижруулах, деимпериализаци болон бусад асуудлыг тусгасан өргөн хүрээтэй жагсаалтыг санал болгов. Медведевийн хэлсэн үг идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн тул бусад оролцогчид ч санал бодлоо чөлөөтэй илэрхийлэв. Европын гадаад харилцааны зөвлөлийн ахлах ажилтан Кадри Лиик дайнд ялагдсан Оросын ирээдүйн талаар тун болгоомжтой хандахыг уриалав. Тэрээр “Барууны улсуудад зарим хүн Оросын сүйрэл, түүнийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг гүйж очоод хийчих юм шиг амраар бодож баяр, хөөр болон бичиж, ярьж байна. Мэдээжийн хэрэг, энэ тийм амар зүйл биш” гэж анхааруулсан юм. “Путин энэ дайныг оросуудыг устгах, Оросын эсрэг дайн болгон харуулахыг оролдож, энэ зорилгодоо ч хүрч байна. Иймээс Оросын иргэдийн төлөөлөл болох элитүүд нь Оросыг устгах явдал хэний ч зорьж байгаа зүйл биш гэдгийг хүмүүст ойлгуулах шаардлагатай болоод байна” гээд “Орос Украин руу довтлохоос өмнө Путины бүтээсэн тогтолцоо надаас илүү насална гэдэгт би итгэж байсан. Харин бүрэн хэмжээний дайн эхэлсний дараа “Путинизм” ОХУ-ын одоогийн ерөнхийлөгчтэй хамт алга болно гэдэгт бүрэн итгэх боллоо” гэж мэдэгдэв. Мөн тэрээр ЗХУ-д эрх мэдлийн төлөөх тэмцэл эхлэх шалтгаан болсон “Сталины үхлийн загвар” дахин давтагдаж магадгүй гэдэгт анхаарлаа хандуулахыг уриалав. “Оросын өнөөгийн систем алга болж, өөр зүйлээр солигдох болно, тэр систем нь бидэнд таалагдах албагүй” гэж Лиик хэлээд харин “Орос дахь хэт цөөнхийн дарангуйллын тогтолцоог нийтийн хамтын шийдвэрийн тогтолцоогоор заавал солих ёстой” гэж анхааруулав.

Путины удирдлагаар Орос улс Украинд довтолж байхад барууны улстөрчид, шинжээчид улс орноо Оросын түрэмгийллээс хэрхэн хамгаалах талаар бодох ёстой болоод байна. Юуны өмнө тэд Кремлээс ирж буй чухал дэд бүтцийн болон кибер халдлага, ташаа мэдээлэл зэрэг эрлийз дайны аюул заналхийлэлд санаа зовж байна. Ялангуяа Балтийн улсууд Оросоос ирж буй эрлийз аюул заналхийлэлд өртөөд байгааг Европын эрлийз аюул заналхийлэлтэй тэмцэх төвийн ахлах шинжээч Виктория Рузинаит “Эрлийз аюулын эрлийз байдал” дэд хуралдааны үеэр хэлэв. Тэрээр “Балтийн орнууд мэдээллийн орон зайгаа гадны сөрөг нөлөөллөөс хамгаалах, иргэдийнхээ сэтгэл, санааг ийм нөлөөнд тэсвэртэй болгох үндэсний аюулгүй байдлын стратегийг хэдэн жилийн турш тасралтгүй явуулж ирсэн. Энэ ажлын амжилт нь Латви улсад Зөвлөлтийн үеэс үлдсэн хөшөө дурсгалыг нураах кампанит ажил хэрхэн тайван явагдаж байгаагаас харагдаж байна” гэж тэмдэглэн хэлэв.

Барууны орнууд Оросын кибер халдлагыг зүгээр л буруутган мэдэгдэл хийх бус ийм халдлагад шийтгэл хүлээлгэдэг болгох цаг болсон гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын аюулгүй байдлын асуудал хариуцсан орлогч Жеймс Аппатурай мэдэгдэв. “Гэхдээ энэ нь та нар ингэж байгаа бол бид адилхан ингэнэ гэсэн зарчмаар ажилла гэсэн үг биш. Тухайлбал, иргэний маш чухал дэд бүтцэд кибер халдлага хийхийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн олон улсын дүрэм бий. Хэрэв Орос ийм зүйл хийвэл энэ нь мэдээж уг дүрмийг зөрчиж байгаа явдал мөн. Хэрэв бид ижилхэн хариу үйлдэл үзүүлэх юм бол олон улсын дүрэм, журам байхгүй болно” гэж Жеймс Аппатурай онцлон тэмдэглэв.

Ийнхүү Латвийн нийслэлд хоёр өдөр үргэлжилсэн Ригагийн бага хурал амжилттай болж өндөрлөв. Харин урьд нь болж өнгөрсөн бусад бага хурлуудаар ОХУ тусгаар улсууд болон задрах нь тодорхой болсон учир энэ бага хурал уг асуудлыг тусгайлан хэлэлцсэнгүй.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Допинг хэрэглэсэн тамирчид эмч нарыг хахуульдаж хариуцлагаас мултардаг жишиг тогтох нь гэв DNN.mn

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар Допингийн эсрэг үндэсний дүрмийг хэлэлцэж баталсан. Энэ дүрэм батлагдсанаар тамирчдын допингийн зөрчлийг зохицуулах эрх зүйн орчинтой болж байгаа юм. Допингийн зөрчил гаргасан тамирчид “Миний шээсийг сольсон байна” гэх зэргээр шүүхэд хандах, хэн нэгэн албан тушаалтны нөлөөгөөр хариуцлагаас зайлсхийх боломж хумигдаж байна. Өөрөөр хэлбэл, допингийн бүх зөрчлийг Допингийн эсрэг үндэсний дүрэмд тулгуурлаж шийдвэрлэнэ. Энэ дүрэм батлагдахаас өмнө Баяр наадмын бус үед допингийн зөрчил гаргасан бөхчүүдэд хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин манайд байгаагүй юм.

Харин допингийн эсрэг үндэсний дүрмийн зарим заалтууд манай хөрсөнд хэрэгжихэд асуудалтай байгааг зарим бөхчүүд хэлж байна. Тодруулбал, эмчилгээний зорилгоор допинг хэрэглэсэн бол хариуцлагаас чөлөөлөх тухай заалт энэ дүрэмд суусан нь асуудал дагуулжээ. Асуудлын хүрээнд мэргэжилтнүүд болон зарим бөхчүүдийн байр сурийг хүргэе.


Спортын анагаахухааны эмч Л.Болдсайхан: Хориотой бодис хэрэглэсэн тамирчин ямар үндэслэлээр хариуцлагаас чөлөөлөгдөх талаар зөв ойлголттой байх хэрэгтэй


-Допингийн эсрэг үндэсний дүрэм сая батлагджээ. Энэ дүрэмд “Эмчилгээний зориулалтаар хориотой бодис хэрэглэсэн бол хариуцлагаас чөлөөлөх” гэсэн заалт байх юм. Олон улсад эмчилгээний зориулалтаар хэрэглэсэнд тооцож хариуцлагаас чөлөөлдөг жишиг бий юү?

-Энэ дүрмийг Олон улсын допингийн эсрэг дүрэмд тулгуурлаж гаргасан юм билээ.

Допингийн төрлийн бодисыг эмчилгээний зориулалтаар хэрэглэсэн тохиолдолд тухайн тамирчинг хариуцлагаас чөлөөлдөг зарчим олон улсад бий.

-Тухайн тамирчин хориотой бодисыг эмчилгээний зориулалтаар хэрэглэснийг хэн, яаж тогтоодог юм бэ. Допинг хэрэглэчихээд “Би бэртэл аваад эмчилгээндээ хэрэглэсэн” гэх тайлбар хэлдэг шүү дээ. Энэ дүрмээр бол допингийн зөрчил гаргасан бөх эмчилгээнд хэрэглэсэн гээд л уснаас хуурай гараад ирэх юм биш үү?

-Энэ дүрмийг судлахад нарийн зохицуулалтууд бий. Хэрэв эмчилгээний зориулалтаар допингийн төрлийн бодис хэрэглэсэн бол оролцох тэмцээнээсээ сар орчмын өмнө тухайн тамирчин холбогдох байгууллагад мэдэгдэх ёстой. Улсын наадамд барилдахаар төлөвлөсөн бөх бэртэлдээ зориулж хориотой бодис хэрэглэсэн бол сарын өмнө Баяр наадам зохион байгуулах комисст албан ёсоор мэдэгдэнэ гэсэн үг. Комиссын гишүүд тухайн тамирчин ямар бодис хэрэглэсэн, тэр бэртэлд зориулагдсан бэлдмэл мөн эсэхийг нягтална. Ингээд тухайн бөхийг баяр наадамд барилдах эсэхийг хуралдаж шийднэ. Барилдуулах шийдвэр гарсан тохиолдолд тухайн бөх допингийн шинжилгээ өгөхдөө бэртэлдээ зориулж хэрэглэсэн эм бэлдмэлээ допингийн хяналтын ажилтанд мэдэгдэх үүрэгтэй. Ингэснээр хариуцлагаас чөлөөлөгдөнө. Тэрнээс биш хаа хамаагүй хориотой бодис хэрэглээд би бэртэл аваад эм уусан гэж мэдүүлээд хариуцлагаас мултарна гэсэн ойлголт биш. Үүнийг тамирчид, тэр дундаа допингийн шинжилгээнд унаад байгаа үндэсний бөхийн тамирчид анхаарах ёстой.

-Үндэсний бөхийн тамирчид допингийн шинжилгээнд олноор бүдэрч байгаа нь энэ талын мэдлэг тааруутай холбоотой байна уу?

-Нэг талдаа тийм байж болно. Санаатай хэрэглэж байгаа ч тохиолдол бий. Ер нь допингийн зөрчлөөс чөлөөлөгдөх ямар эрх зүйн зохицуулалтууд байдаг талаар бөхчүүд ойлголттой байх ёстой. Манайд допингийн шинжилгээ авах үйл явц хөшигний ард хаалттай байдаг нь асуудал дагуулдаг. Шинжилгээний хариу хоёр сар орчмын дараа гардаг нь өөрөө том асуудал байхгүй юу. Допингийн зөрчил гаргасан тамирчдын нэр “WADA” (Дэлхийн допингийн эсрэг байгууллага)-ын хар жагсаалтад ордог. Харин допингийн шинжилгээнд хамрагдсан бөхчүүдийн нэрс тэр жагсаалтад байдаггүй. Жишээ нь, сая зөрчил гаргасан улсын харцага Т.Бэгзсүрэнгийн нэр тухайн жагсаалтад байхгүй байгаа юм. Үүнээс үзэхэд Баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн шинжилгээг хаана хийлгэж байна вэ гэх асуулт гарч ирнэ. Солонгосын итгэмжлэгдсэн лабораторид хийлгэлээ л гэдэг. Тухайн лабратори нь WADA-ын итгэмжлэгдсэн байгууллага мөн үү. Хэрэв тийм бол хар жагсаалтад допингийн зөрчил гаргасан тамирчны нэр бүртгэгдсэн байх ёстой. Зүгээр нэг хувийн эмнэлэг рүү бөхчүүдийн шинжилгээ явуулаад нэр төрд нь халдаад байна уу гэж хувьдаа харддаг юм.

-Допингийн шинжилгээний зардлыг Баяр наадмын төсөвт суулгадаг шүү дээ. Үүний ард тухайн төсөв эзэнгүйдэж байгаа зураглал таны ярианаас анзаарагдаж байна л даа.

-Харин тийм. Бөхчүүдийн допингийн шинжилгээг үнэхээр дэлхийн допингийн эсрэг байгууллагын итгэмжлэгдсэн лабораторид хийдэг бол ийм олон тамирчдаас допинг илэрч байхад олон улсын тэмцээнүүдээс бандах асуудал хөндөгдөх ёстой. Нэг удаагийн шинжилгээгээр л 3-4 бөх допингийн зөрчил гаргадаг шүү дээ. Журмаараа бол манайх олон улсын тэмцээнээс ОХУ шиг бандуулах нөхцөл байдал үүснэ. Гэтэл хэдэн арваараа допинг хэрэглэж байхад л Дэлхийн допингийн эсрэг байгууллага огт тоохгүй байгаа нь үнэхээр гайхалтай. Магадгүй баяр наадмын төсөвт допингийн шинжилгээний зардал суулгачихаад захын хувийн эмнэлэгт шинжлүүлсэн нэр зүүгээд мөнгө угааж байх боломжтой. Энд нэг зүйлийг онцлоход, улсын арслан Э.Оюунболдыг допингийн зөрчил гаргахад нь шууд л цолыг нь хураагаад, барилдах эрхийг нь хассан. Допинг хэрэглэсэн талаар ямар нэгэн баримт бичиг Э.Оюунболдын гарт өгөөгүй талаар өөрөө хэлдэг. Энэ ноцтой зөрчил” гэв.


Допингийн эсрэг үндэсний дүрмийн талаар улсын арслан Ц.Содномдорж дараах байр суурийг илэрхийлжээ.


Тэрбээр “Заавал хориотой эм бэлдмэл хэрэглэж байж бэртэл гэмтэл нь зүгээр болох гээд байдаг юм уу. Тэгж хүнд бэртэл авсан бол барилдах хэрэг байдаг юм уу.

Эм бэлдмэл хэрэглэж байж илаарших хүнд бэртэл гэмтэлтэй л бол тодорхой хугацаанд гам бариад явж болдоггүй юм уу. Заавал хориотой эм ууж, би л болж байвал боллоо гэсэн шиг жишиг тогтоож болохгүй байх. Бэртэл,гэмтэлдээ заавал хориотой эм уух гээд байгаа нь сонин байна. Одоо хэн дуртай нь би ийм өвчтэй гээд л допинг хэрэглэж орж ирэх бололтой. Би энэ заалтыг дэмжихгүй байна хэмээжээ.


Аймгийн арсланГ.Эрхэмбаяр: Допинг хэрэглэсэн бөх захын эмчийг хахуульдаж бичиг хийлгээд л хариуцлагаас мултрах нь


Энэ заалтын хүрээнд аймгийн арслан Г.Эрхэмбаяраас тодруулга авлаа.


-Допингийн эсрэг үндэсний дүрмийг сая баталсан. Үүнд эмчилгээний зориулалтаар допинг хэрэглэсэн бол хариуцлагаас чөлөөлөх заалтыг суулгасан байна лээ. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Энэ дүрмийг олон улсын допингийн эсрэг дүрэмд тулгуурлаж баталсан гэж байна лээ. Үүний зарим заалтууд нь манайд хэрэгжихэд үнэхээр асуудалтай. Жишээ нь, таны дурдсан эмчилгээний зориулалтаар допинг хэрэглэсэн бол хариуцлагаас чөлөөлөх заалт. Допинг хэрэглэсэн нөхөр нэг эмч дээр очиж тийм гэмтэлтэй гэх бичиг хийлгээд л хариуцлагаас мултрах гээд байна шүү дээ.

-Олон улсад ийм шалтгаанаар хариуцлага хүлээлгүй өнгөрдөг жишиг байдаг юм билээ. Манайд тохирохгүй гэж та үзэж байна уу?

-Тийм. Манайд спортын эмч нар албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдсон тохиолдол байгаа. н.Насанбат гэж эмч л гэхэд бөхчүүдийн шинжилгээг янз бүр болгосон асуудлаар Авлигатай тэмцэх газарт шалгуулаад хэрэг нь прокурорт очоод чимээгүй болсон. Энэ жишгээр бөхчүүд эмч нарт таван төгрөг өгөөд л янз бүрийн бодис хэрэглээд явах нь. Манайх шиг ийм улсад эмчилгээний зориулалтаар гэх шалтгаан хэлж хариуцлагаас мултардаг жишиг хэрхэвч байж болохгүй.

-Энэ дүрмийг батлахдаа бөхчүүдийн байр суурийг сонссон юм уу?

-Үгүй, гэнэт л баталсан. Олон улсад ийм шалтгаанаар чөлөөлдөг байж болох ч энэ нь манайд тохиромжгүй. Эмч нар бөхчүүдийг шантаажилж мөнгө авдаг бизнес л цэцэглэнэ гэв.

Эмчилгээний зориулалтаар хэрэглэсэн гэх шалтгаанаар допинг хэрэглэсэн бөх хариуцлагаас зайлсхийх дүрмийн хүрээнд бөхчүүд болон мэргэжлийн хүмүүс дээрх байр суурийг илэрхийлж байна. Энэ дүрэм хэрэгжсэнээр эмч нар бөхчүүдээс мөнгө авч бэртэл гэмтлийн онош бичиж өгдөг явдал гаарна гэдгийг онцолж байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Туршилтаар RFID төхөөрөмж, камер суурилуулахад хоногт 6000 зөрчил илрүүлжээ DNN.mn

Д.Нарангэрэл: Тэг зогсолт хийх санал гаргаагүй

Нийслэлийн уулзвар, цэгүүдэд радио давтамж тодорхойлох RFID дэвшилтэт технологийг суурилуулан, хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгааг өнөөдөр танилцуулсан.

Энэхүү төхөөрөмж нь нийслэлийн замын хөдөлгөөнд оролцогч бүх тээврийн хэрэгсэлд хяналтын цахим гэрчилгээг суурилуулж, тухайн тээврийн хэрэгслийн зорчилт, бүртгэл, эзэмшигчийн мэдээлэл, холбогдох татвар, хураамж, торгууль оношилгооны мэдээллийг төрийн чиг үүргийн байгууллагуудад шууд хүргэх технологи юм.

Үүнийг одоогоор 343 байршилд суурилуулсан, удахгүй хэрэгжүүлнэ гэдгийг нийслэлийн орлогч дарга Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэв.

RFID төхөөрөмж ба хяналтын камерыг Баруун дөрвөн замаас 25 дугаар эмийн сан хүртэлх хэсэгт суурилуулж, туршилтаар ажиллуулахад нэг өдөрт зөвхөн нэгдүгээр эгнээтэй холбоотой гэхэд 6,000 зөрчлийг илрүүлжээ.

Мөн энэ төхөөрөмжийг суурилуулснаар тээврийн хэрэгслээр үйлдэгдэх аливаа зөрчил, хууль бус үйлдлийг илрүүлэх хяналтыг 20 дахин нэмэгдүүлэх боломжтой аж.

Categories
мэдээ нийгэм

​Малчид биржээр дамжуулан малаа үйлдвэрт арилжаалж эхэллээ DNN.mn

Ноосны урамшууллыг килограмм тутамд 1500-2000 төгрөгөөр тооцно

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК анх удаа амьд малын дуудлага худалдаа болон амьд малын спот гэрээний туршилтын арилжааг амжилттай зохион байгууллаа. Арилжаанд худалдагч талаас Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын “Санжин Богд” хоршоо, худалдан авагч талаас мал, мах боловсруулах үйлдвэрүүд цахимаар оролцов.

“Санжин Богд” хоршооноос өсвөр насны 200 толгой хонь, нас гүйцсэн 50 толгой эм хонь дуудлага худалдаагаар зарах захиалга ирүүлж, худалдан авагч тал цахимаар холбогдсон бөгөөд “Зайсан инвест агро” ХХК худалдан авах хамгийн дээд үнийн санал өгч дуудлага худалдааны ялагч боллоо.

Мөн тус өдөр амьд малын спот гэрээний арилжаанд “Санжин Богд” хоршоо нас гүйцсэн эр 100 толгой мал худалдах санал ирүүлснээс “Зайсан инвест агро” ХХК нэг удаагийн хэлцлээр 20 толгой нас гүйцсэн эр хонь худалдан авсан. Ингэснээр цаашид малчдын хоршоо, үйлдвэрүүд Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан амьд малыг дуудлага худалдаанд оролцож худалдах, худалдан авах боломж бүрдэж байна.

Categories
мэдээ цаг-үе

НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ DNN.mn

НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ |

Гуравдугаар улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг өнөөдрөөс эхлэн иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээ.

Энэ улирлын буцаан олголтоор 1,100,926 иргэнд 65 сая төгрөгийг буцааж өгөх юм байна.

Буцаан олголтоосоо 18,290 иргэн нийт 223.2 сая төгрөгийн авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн, үл хөдлөх эд хөрөнгийн, газрын зэрэг албан татвараа төлжээ.

2022 оны дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард өгөх журамтайг Татварын байгууллагаас сануулав.