Categories
мэдээ нийгэм

“Говийн чоно 2022” Олон улсын сургалт, дадлага сургуулилалт болно DNN.mn

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран жил бүр зохион байгуулдаг “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг энэ жил Баянхонгор аймагт зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.

“Говийн чоно-2022” олон улсын сургалт, дадлага сургуулийг “Газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээ” сэдвийн хүрээнд есдүгээр сарын 05-11-нд зохион байгуулна.
Мөн Монгол Улсын гамшигтай тэмцэх бэлэн байдлыг дээшлүүлэх, Гамшгаас хамгаалах тухай хууль болон эрх зүйн баримт бичгүүдийг бодит амьдрал дээр турших, онцгой нөхцөл байдал үүссэн үед хариу арга хэмжээ авах, аймгуудын нутаг дэвсгэрийг хамарсан хавсарсан гамшиг, байгалийн аюулт үзэгдлийн үед олон улсын болон улсын, орон нутгийн харилцан үйл ажиллагааг сайжруулах зорилготойгоор бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагаа нь гамшгийн удирдлага, команд штабын дадлага , нурангинаас эрэн хайх, аврах ажиллагаа, химийн хорт болон аюултай бодистой ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гамшгийн үеийн II шатлалын хээрийн эмнэлэг дэлгэх үйл ажиллагаа, дууриалган үзүүлэх дадлага сургууль гэсэн хэлбэрээр явагдана.

Тус сургалт, дадлага сургуулилтад АНУ-ын аврагчид болон Монгол Улсын аврах тусгай анги, баруун болон төвийн бүсийн 10 гаруй аймгийн Онцгой байдлын газрын аврагчид оролцохоос гадна 70 гаруй орны зочид төлөөлөгчид хүрэлцэн ирэх юм гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

МХЕГ: Хүнсний ногоо, жимс жимсгэний 366 дээжийг шинжлүүллээ DNN.mn

МХЕГ-ын даргын “Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд ургамлын хорио цээр, чанар, аюулгүй байдлыг тодорхойлох хяналт шинжилгээ хийх тухай” удирдамжийн хүрээнд аймаг, нийслэлд чиглэлийн 30 улсын /ахлах/ байцаагч лабораторийн шинжилгээтэй хяналт шинжилгээг хийн ажиллаж байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагчид 9 дүүргийн 31 байршилд зохион байгуулагдаж буй үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос дөрвөн аж ахуйн нэгж, 49 иргэний нийт 44 нэрийн 366 төмс, хүнсний ногооноос дээж авч, ургамлын өвчин хортон, хог ургамал, пестицид, нитратын үлдэгдэл тодорхойлуулахаар итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүллээ.

Шинжилгээнд хамруулсан 44 нэрийн 366 дээжийн 36.3 хувь нь буюу 16 нэрийн 32 дээж импортлогдсон, 63.7 хувь буюу 28 нэрийн 334 дээж эх орны хөрсөнд тариалсан төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ байна. Эдгээрээс стандартын шаардлага хангаагүй дээж илрээгүй байна.

Энэ жилийн тухайд 19.9 мянган га-д төмс, 11.1 мянган га-д хүнсний ногоо, 4.6 мянган га-д жимс, жимсгэний тариалалт хийжээ. Ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд ургамлын хорио цээр, чанар аюулгүй байдлыг тодорхойлох хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

“Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг эцэг, эхчүүдтэй хуваах хувилбарыг судалж байна” гэв DNN.mn

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хувийг эцэг, эхчүүдээс авах талаарх судалгааг БШУЯ-наас хийж байгаа аж.

Энэ талаар БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар “Энэ жил холбогдох байгууллагууд цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсний чанар дээр анхаарч ажиллана. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулинд цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг эцэг, эхтэй хуваалцах боломжийг хуульчилсан байдаг. Тиймээс үүний хүрээнд манай яам судалгаа хийж байгаа” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийн хурууны хээ, регистр ашиглан улсад их хэмжээний хохирол учруулсан 12 эмч, 17 аптекийг шалгаж эхэлжээ DNN.mn

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын газар, Эрүүгийн цагдаагийн алба хамтарсан шалгалт Баян-Өлгий аймаг дахь Эрүүл мэндийн даатгалтай гэрээтэй эмийн сан, хөнгөлөлттэй эмийн жор бичих эрх бүхий 12 эмч нарыг шалгажээ.

Шалгалтаар эмч нар амбулаторийн тусламж үйлчилгээ авсан иргэний хурууны хээг ашиглан олон удаагийн үйлдлээр хуурамч жор бичсэн, эмийн сангийн ажилчид нь ойр тойрны танил тал, хамаарал бүхий иргэдийн регистрийн дугаарыг ашиглан нэр бүхий эмч нараар хуурамч жор бичүүлсэн, үзүүлээгүй үйлчилгээний зардлыг улсад их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогджээ.

Мөн эмчийн бичсэн жорд хамаарах эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад байхгүй өөр эмээр орлуулан авах нөхцөлийг бүрдүүлэн даатгуулагчид олгосон зэрэг ноцтой зөрчлүүдийг илрүүллээ.

Мөн ЭМДЕГ-аас Татварын ерөнхий газарт хандан хөнгөлттэй жороор олгох эмээс бусад худалдан борлуулсан эмийг е-баримтад бүртгэдэггүй тухай зөрчлийн талаар, Нийгмийн даатгалын ерөнхий газарт Эмийн сангийн эрхлэгч болон жор баригч нар нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлдөг, аж ахуй нэгжид ажиллаж буй захирал, менежер нар нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй зөрчлийн талаарх албан тоотыг тус тус хүргүүлжээ.

Хяналт шалгалтаар зөрчил гаргасан 17 эмийн сан, хөнгөлөлттэй эмийн жор бичдэг 12 эмчийн мэдээллийг Баян-Өлгий аймгийн Эрүүгийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгч, эмийн сангуудын гэрээг “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний 3.3.5-т “эрүүл мэндийн тусламж, үлчилгээ үзүүлэгчийн үйлчилгээтэй холбоотой асуудлаар хууль, хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа тохиолдолд тухайн эмийн сангийн асуудал шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд” түдгэлзүүлнэ гэсэн заалтыг үндэслэн түдгэлзүүллээ.

Энэхүү асуудлыг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эхлээд байна.

Categories
гадаад мэдээ

Европын эмийн агентлаг “омикрон”-ы вакцинуудад зөвшөөрөл олгожээ DNN.mn

Европын Эмийн агентлаг /EMA/ “BioNTech-Pfizer”, “Moderna” компанийн “COVID-19”-ийн “омикрон” хувилбарын эсрэг үйлчлэх зориулалтаар гарган авсан вакцинуудад зөвшөөрөл олгосон талаараа пүрэв гарагт мэдээлжээ.

Эдгээр вакциныг анх “омикрон”-ы “BA.1” дэд хувилбараас гадна коронавирусний анхны омгийн эсрэг үр дүнтэй байх зорилгоор гарган авсан юм. Одоо Европын Комисс вакцинуудад эцсийн зөвшөөрлийг өгөх ёстой бөгөөд холбогдох шийдвэрийг шуурхай гаргах төлөвтэй байна.

Европын Эмийн агентлагийн мэдээлснээр, шинэ вакцинуудыг коронавирусний вакцины бүрэн тунд хамрагдсан хүмүүс нэмэлт тунгийн журмаар тариулах бөгөөд өмнөх тунд хамгийн багадаа гурван сарын өмнө хамрагдсан, 12 болон түүнээс дээш насны хүмүүс хийлгэх боломжтой байна.

Мөн эдгээр вакцины үр нөлөөний талаарх судалгаагаар “дархлааны хүчтэй хариу урвал үзүүлж байгааг тогтоосон” бөгөөд “ялангуяа “BA.1” дэд хувилбарын эсрэг дархлааны хариу урвалыг өдөөхөд анхны вакцинуудаас илүү үр дүнтэй болох нь харагдсан” болохыг Эмийн агентлаг уламжилжээ.

Categories
гадаад мэдээ

Суэцын сувагт дахин нэг хөлөг гацжээ DNN.mn

Португалиас Саудын Арабыг чиглэж явсан “Affinity V” хөлөг Лхагва гаригт Суэцын сувагт гацжээ. 252 метр урттай тус хөлөг өмнө нь “Ever Given”-ий гацаж байсан яг тэр хэсэгт буюу Египетийн сувгийн өмнө хэсэгт гацлаа. Сануулахад, 2021 оны гуравдугаар сард “Ever Given” хөлөг Суэцын сувагт долоо хоног гацаж, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг саатуулж байсан. Үүнээсээ болж “Ever Given”-ийн эзэд сувгийн захиргаанд 200 сая гаруй ам.долларын нөхөн төлбөр төлж байв.

Гэхдээ энэ удаад “Affinity V” хөлгийг хэдхэн цагийн дотор замаас зайлуулж чаджээ. Хөлөг орон нутгийн цагаар Лхагва гаригийн 19:15 орчимд гацаад, таван цагийн дараа гацаанаас гарсан гэж Суэцын сувгийн төлөөлөгч Жорж Сафват хэллээ. Хөлөг онгоцны жолоодлогын системд асуудал үүссэний улмаас хөлөг гацсан. “Affinity V” хөлөг 252 метр урт, 45 метр өргөнтэй, 110 мянга орчим тонн даацтай бол “Ever Given” нь 400 метр урттай байсан.

Дэлхийн худалдааны 12 орчим хувь нь Суэцын сувгаар дамждаг. Энэ нь Ази Европыг холбосон хамгийн чухал зам юм.

Categories
мэдээ нийгэм

Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа Ерөнхий сайдаас захирамж гардан авч, ажилдаа оржээ DNN.mn

Ховд аймгийн Засаг даргаар томилогдсон Э.Болормаа Ерөнхий сайдын захирамжийг гардан авчээ.

Тэрбээр өнөөдөр Ховд хотыг зорьж байгаа аж.

Э.Болормаа нь АНУ-ын Колумбын их сургуулийг хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бүртгэлтэй ажилгүй иргэн өмнөх оны мөн үеийнхээс 1.6 хувиар буурчээ DNN.mn

Бүртгэлтэй ажилгүй иргэн өмнөх оны мөн үеэтэй харьцуулахад 1.6 хувиар буурч, ажилд зуучлагдсан иргэний тоо 15.5 хувиар илүү үзүүлэлттэй байна.

Хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлт 2022 оны 07 дугаар сарын байдлаар танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хатгал-Жанхай-Тойлогт болон Хатгал-Ашихай замын ажил удаашралтай байна DNN.mn

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Хөвсгөл аймагт ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр тус аймагт баригдаж буй Хатгал-Жанхай-Тойлогт болон Хатгал-Ашихай замын ажлын явцтай танилцлаа. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж байгаа тус замын ажилд одоогийн байдлаар 2,8 сая долларын хөрөнгө оруулалт хийгдээд байна.

Тус замын бүтээн байгуулалтын ажил удаашралтай байгаа учир уг асуудлаар холбогдох албаныхантай ирэх 7 хоногт уулзалт хийхээр төлөвлөөд байна.

May be an image of road, nature and sky

Categories
мэдээ нийгэм

“Яндангаа хөөлье-Өнтэй өвөлжье” аян эхэллээ DNN.mn

Галлагааны улирал эхэлж буйтай холбогдуулан зуух, пийшин, яндангийн битүүмжлэл алдагдах, цэвэрлэгээ хийгээгүйн улмаас бөглөрөл үүсэх, яндангийн хүхээгийн хаалтыг хаасан, зуухны битүүмжлэл алдагдсан зэргээс шалтгаалан угаар гарах нөхцөл бүрдэж, иргэд угаарын хийн хордлогод өртөх эрсдэл нэмэгдэх иргэдийн эрүүл мэнд, амь нас хохирох хүртэл эрсдэл үүсдэг.Мөн гэр болон байшингийн дулаалга, битүүмжийг бүрэн хангаагүйгээс дулаан алдалт явагдаж, улмаар галлагаа ихсэж, гадна орчны агаарын бохирдол нэмэгдэх, нийгмийн эрүүл мэндийн өвчлөл бий болох нөхцөлийг бүрдүүлдэг.Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хүрээнд гадаад орчны агаарын бохирдлыг бууруулах, дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдлэг, мэдээлэл түгээх, амьдралын зөв дадлыг бий болгох зорилгоор “ЯНДАНГАА ХӨӨЛЬЕ-ӨНТЭЙ ӨВӨЛЖЬЕ” аяныг гурав дахь жилдээ зохион байгуулж байна.Тус аян улсын хэмжээнд 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүртэл буюу нэг сарын хугацаанд зохион байгуулагдах юм.
Аяны хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
Гэр хорооллын айл өрхүүдийн яндангаас ялгарах агаар бохирдуулагч хий, нарийн ширхэгт тоосонцрын хэмжээг бууруулах зорилгоор зуухны яндангийн хөө, тортгийг тогтмол цэвэрлэх, холбоотой сургалтыг иргэдийн дунд зохион байгуулах, шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх;
Гадна орчны агаарын бохирдлын эх үүсвэрийн нэг болох тээврийн хэрэгслийн хөдөлгүүрээс гарах агаар бохирдуулагч бодисын хэмжээг багасгах зорилгоор замын хөдөлгөөнд оролцож буй авто машинуудын янданд утаа шүүлтүүр суурилуулах, шаардлага хангасан хөдөлгүүрийн тос, байгалийн гаралтай түлшний шаталт дэмжих нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх талаар мэдээ мэдээлэл хүргэх;
Дотоод орчны угаарын хийн хор уршгаас урьдчилан сэргийлэх, яндангаа хэрхэн зөв хөөлөх, иргэдэд зөв галлагааны талаар заавар зааварчилгааг өгөх, гэр байшингийн дулаалга, битүүмжлэлийг хангах талаар айл өрхүүдэд тараах гарын авлага зөвлөмжийг боловсруулж хэвлүүлэх, контент, теле-сургалт бэлтгэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдэд тогтмол түгээх;
Судалгаа мэдээлэлд тулгуурлан, угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийг суурилуулж, нийгмийн эмзэг бүлгийн айл өрхүүдийн яндан ханан пийшинг хөөлөх, заавар зөвлөмж өгөх шуурхай албыг ажиллуулах;
Аяны хүрээнд холбогдох төрийн байгууллагууд тусгай төлөвлөгөөгөөр агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээг баталж хэрэгжилтийг хангаж ажиллана.