Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан, бороо орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Эг, Үүр голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Twitter” жиргээг засдаг тохиргоог удахгүй нэвтрүүлнэ DNN.mn

“Twitter” нийгмийн сүлжээний хэрэглэгчид удахгүй жиргээгээ засах боломжтой болно гэж тус нийгмийн сүлжээний компани пүрэв гарагт мэдээлжээ.

Тодруулбал, “Edit Tweet” тохиргоог ойрын долоо хоногт зарим төлбөртэй хэрэглэгчид ашиглах боломжтой болох бөгөөд тэдэнд жиргээгээ нийтэлснээс 30 минутын дотор өөрчлөх боломжийг олгох ажээ.

Гэхдээ уг тохиргоог буруугаар ашиглах вий гэсэн болгоомжлол олон нийтийн дунд байсаар байгаа юм.

Харин “Twitter” жиргээг зассаныг илтгэх тэмдэг байрлуулснаар энэ асуудлыг шийдвэрлэж байгаа бөгөөд уншигчид тухайн жиргээ өмнө нь ямар байсныг, хэрхэн засаж өөрчилснийг харах боломжтой байна.

“Twitter”-ийн мэдээлснээр, жиргээг засах тохиргоог бусад хэрэглэгчдэд шат дараатайгаар нэвтрүүлэх ажээ. “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маскийн хувьд ийм тохиргоог бий болгохыг уриалсаар иржээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 9-11 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 7-12 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Эг, Үүр голын хөндийгөөр 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.


2022 оны 09 дүгээр сарын 04-нөөс 09 дүгээр сарын 08-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6, 7-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 4-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 4-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 5-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

Categories
мэдээ улс-төр

Шинэ суурьшлын бүсийн төлөвлөгөөтэй танилцлаа DNN.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөөний хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг 50 мянган хүн амтай шинэ суурьшлын бүс болгохоор төлөвлөн ажиллаж буй. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нар өнөөдөр /2022.09.02/ Цогтцэций сумын Шинэ суурьшлын бүсийн төлөвлөгөөтэй танилцлаа.

Одоогоор Шинэ суурьшлын бүсийн нарийвчилсан цогц төлөвлөгөөг мэргэжлийн компаниудтай хамтран гаргаад байна. Дээрх төлөвлөлтөөр инженер техникийн шинэ суурьшлын бүсийг байгуулж, 2020-2030 онуудад зургаан чиглэлээр цогц бүтээн байгуулалтыг хийхээр нарийн тусгажээ. Тодруулбал, инженер технологи, уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэрлэл, ногоон хөгжил, боловсрол чиглэлээр шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх юм. Энэхүү төлөвлөлтийг Алсын хараа 2050, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Өмнөговь аймгийг хөгжүүлэх хөтөлбөртэй уялдуулан орон нутгийн иргэдийн саналыг тусгаж, Монгол Улсдаа анх удаа 50 мянган хүн амтай шинэ суурьшлын бүсийн цогц төлөвлөлтийг гаргаад байгаа юм.

Дээрх төлөвлөлттэй танилцсан УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Өмнөговь аймгийн Засаг Дарга Р.Сэддорж нар Өмнөговь аймгийг, тэр дундаа Цогтцэций сумыг хөгжүүлэх цогц төлөвлөгөөтэй санал нэгдэж, дэмжиж буйгаа илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн, улс даяар буяны ном хурна DNN.mn

Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар хүндэтгэн өнгөрүүлдэг. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комисс хуралдаж, хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр зохион байгуулах ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.

2021 оны эцсийн байдлаар улсын хэмжээнд 31460 хэлмэгдэгчийг цагаатгаад байгаа бөгөөд үүнээс 897 нь Улаанбаатар хотын харьяат байна. Цагаатгалын хууль батлагдсанаас хойш 500 мянга болон 1 сая төгрөгийн нөхөн олговрын хүрээнд 16 тэрбум 585 сая төгрөгийн нөхөн олговрыг хэлмэгдэгсдийн ар гэрт олгоод байна. Нийт 18356 иргэн дээрх нөхөн олговрыг авчээ. Харин хэлмэгдүүлэлтийн хор уршгийг өөрийн биеэр мэдэрч, бие махбодь,сэтгэл санааны хохиролд хамгийн ихээр өртсөн хэлмэгдэгч, түүний эхнэр нөхөр, төрсөн болон үрчилж авсан хүүхдэд 40 болон 80 сая төгрөгийн нөхөн олговрыг олгосон байна.

Үүнд 19750 иргэнд 95 тэрбум 485 сая төгрөгийн нөхөх олговрыг олгоод байгаа юм. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд930 иргэн материал бүрдүүлж, сонинд зарлуулан шүүхэд хандсанаас 901 иргэний нөхөх олговор олгох тухай шүүхийн шийдвэр албажиж ирсэн байна. Улмаар 2019-2022 оны байдлаар 696 иргэнд 39 тэрбум 240 сая төгрөгийн нөхөн олговрыг олгоод байгаа аж. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комиссын тогтоолоор тухайн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлдэг. Энэ дагуу улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах буюу хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Энэ жил мөн Монголын бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдтэй хамтран 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Монголын бүх сүм хийдэд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн нэгэн зэрэг буяны ном хурах аж. Энэхүү арга хэмжээнд Ганжуур, Ерөөл зэрэг номыг хурах юм байна.

Эх сурвалж: Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комисс
Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн байдлаар 93 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байна DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжаар “Сайжруулсан шахмал түлшний нөөц бэлтгэх” ажлын хэсэг байгуулагдсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Алтанзул болон холбогдох албаны хүмүүс зүүн үйлдвэрт ажиллалаа.

Зүүн үйлдвэрийн нэмэлт хатаагчууд ирсэн бөгөөд 2022.09.20-ны өдрийн дотор нэмэлт хоёр хатаагчийн угсралтын ажил хийгдэж дуусах юм. Ингэснээр цагт 30 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх боломж бүрдэнэ.

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд “Тавантолгой түлш” ХХК өнөөдрийн байдлаар 93 мянган тонн сайжруулсан шахмал түлш бэлтгэн нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд нөөцлөөд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30 гаруй мянган тонноор илүү байгаа юм. Харин түлшний түүхий эд болох мидлингийн нөөц 180 мянган тонн байна.

2022-2023 оны галлагааны улиралд нийслэлийн хэмжээнд борлуулалтын 650 цэг ажиллуулахаар төлөвлөсөн. Үүнээс эхний ээлжинд өнгөрсөн онд үйл ажиллагаагаа 100 хувь дүгнүүлсэн 423 цэгтэй хамтран ажиллах гэрээг сунгасан аж. Эдгээр цэгүүд энэ сарын 15-ны өдрөөс борлуулалтаа эхлүүлнэ. Харин үлдсэн 247 цэгийг Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар сонгон шалгаруулж, аравдугаар сарын 01-ний өдөр гэхэд бүрэн ажиллуулахаар төлөвлөж байна.

Энэ жилийн тухайд Налайх дүүрэг агаарын чанарын бүсэд хамрагдаж сайжруулсан шахмал түлш хэрэглэхээр болсон. Тус дүүргийн 7800 өрхөд борлуулалтын 28 цэгээр дамжуулан түлш худалдаалах ажлыг зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм

Дэлгэрмөрөн голын эрэг орчмоор хайрга, дайрга олборлохыг зогсоох үүрэг өглөө DNN.mn

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Хөвсгөл аймагт ажиллаж байна. Тус аймагт хайрга дайрга олборлож байгаа нэрийдлээр Дэлгэр мөрөн голын эрэг орчмын газар эвдэгдэж байна гэдэг иргэний удаа дараагийн гомдлоор ийнхүү БОАЖ-ын сайдаар ахлуулсан ажлын баг газар дээр нь ажиллав.

Голын эрэг орчмын газрыг сүйтгэж, олборлолт явуулж байгаа компанийн үйл ажиллагааг зогсоож, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаанд нөхөн сэргээлт хийхийг Хөвсгөл аймгийн Засаг дарга болон тус аймгийн БОАЖГ-ын даргад үүрэг болголоо.

Мөн Дэлгэр мөрөн голын дэргэд хайрга, дайрга олборлож байсан компанид өөр байршилд дүйцүүлэн газар олгохоор боллоо. Дэлгэр мөрөн нь нийт 445 км урттай, Сэлэнгэ мөрөнд баруун хойд зүгээс нь цутгах эх мөрөн юм. Дэлгэр мөрөнд том, жижиг олон гол горхи цутгадгаас Тарис , Бэлтэс, Бүгсийн гол зэрэг томоохон гол ордог ажээ.

Categories
мэдээ спорт

С.Өлзийбаяр “Мастерс”-ын дэлхийн аварга боллоо DNN.mn

АНУ-ын Лас Вегас хотноо эхэлсэн билээ. Тус жюүжицүгийн “Мастерс”-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бор бүсний “M3” -100кг жинд барилдсан “Гаруда академи”–ийн тамирчин Сэлэмжавын Өлзийбаяр алтан медаль хүртэж, дэлхийн аварга цолтон боллоо.

Categories
мэдээ нийгэм

НОБГ: Албан байгууллага, иргэдийн гамшигтай тэмцэх чадавхыг нэмэгдүүллээ DNN.mn

НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс энэ долоо хоногт зургаан удаагийн гамшгаас хамгаалах сургалтыг танхимаар болон цахимаар зохион байгуулж, 200 гаруй ажилтан, алба хаагч, иргэнийг хамрууллаа.

Сургалтаар байгууллагын галын аюулгүй байдлыг хангах, тохиолдож болзошгүй гамшиг, гал түймэр, гол, усны осол болоод хүн малын гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар онолын мэдлэг олгож, эрсдэлийг бууруулах аргачлалын талаар мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Мөн байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, төлөвлөгөөний дагуу үүрэг гүйцэтгэх томилгоот бүлгийн үйл ажиллагаанд тулгуурлан дадлага сургууль хийж, гамшигтай тэмцэх чадавхыг нэмэгдүүллээ гэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

С.Батцэнгэл 1111 удаа сонс эргэж Гиннесийн дээд амжилтыг тогтоожээ DNN.mn

Зэвсэгт хүчний 327-р ангийн алба хаагч, ахлагч С.Батцэнгэл 1111 удаа сонс эргэж Гиннесийн дээд амжилтыг тогтоосон байна. Олон улсын хэмжээний мастер, ахлагч С.Батцэнгэл нь сонс эргэлтээс гадна холын зайн гүйлтээр хичээллэдэг, Монгол Улсын амжилтуудыг тогтоосон тэргүүний цэргийн алба хаагч юм. Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Зенит, артиллерийн батарейны сум зөөгч, жолоочоор ажилладаг байна. Түүний гаргасан амжилтыг өмнө нь Армян улсын тамирчин 1001 эргэснээр эзэмшиж байсан юм.