Categories
мэдээ цаг-үе

Энэ оны эхний найман сард 179,693 иргэн гадаад паспорт авчээ DNN.mn

зураг

Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар(УБЕГ)-аас 2022 оны наймдугаар сарын байдлаарх тоон мэдээллийг танилцуулав.

Үүнээс онцолбол, энэ оны эхний найман сард 179,693 иргэнд гадаад паспорт олгосон байна. Өмнөх оны мөн үед 57,765 иргэн гадаад паспорт авч байжээ. Өөрөөр хэлбэл, гадаад паспорт авсан хүний тоо өмнөх оноос гурав дахин өсөв.

Мөн дээр дурдсан хугацаанд 10,350 хос гэрлэлтээ батлуулж, манай улс 42,828 хүүхдээр бүл нэмсэн байна. Шинэ төрсөн хүүхдүүдийн 22,032 нь хүү, 20,796 нь охин юм.

Түүнчлэн 134,694 иргэн 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гарджээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Мөнхжин: Хүүхдэдээ чанартай цаг гаргадаг айлын хүүхдүүд сургуульдаа хурдан дасан зохицдог DNN.mn

Сэтгэл судлалын үндэсний төвийн зөвлөгөөний албаны сэтгэл судлаач Д.Мөнхжинтэй ярилцлаа.


-Сургуульд анх орж байгаа хүүхдийн сэтгэл зүйг хэрхэн бэлтгэх вэ?

-Хүн өөрийн мэдэхгүй зүйлээсээ айх хандлагатай байдаг. Сургууль бол анхлан суралцагчдын хувьд тэдний танихгүй орчин. Тийм учраас зарим хүүхдүүд айх, сандрах үйлдэл гаргаж болзошгүй. Харин зарим хүүхдэд шинэ орчин таалагдаж таатай байдлаар хүлээж авдаг. Хүүхэд бүр харилцан адилгүй, хүүхдийнхээ сэтгэл зүйг бэлдэхийн тулд тэднийг мэдээллээр хангаж, сэтгэл санааг нь тогтвортой байлгах хэрэгтэй. Тиймээс хүүхдэдээ цэцэрлэг болон сургуулийн хоорондын ялгааг тайлбарлаж өгөөрэй. Цэцэрлэгт өдөр тутам хийдэг үйл ажиллагаанууд нь сургуулиас ямар ялгаатайг, мөн цэцэрлэгийн багш болон сургуулийн багшийн талаарх онцлогийг, тайлбарлаж мэдээллээр хангах нь асран хамгаалагчдын хийх хамгийн чухал үйлдэл юм.

-Цэцэрлэгээс сургуульд орж байгаа хүүхдүүдийн сэтгэл санаа хямардаг уу?

-Дээр дурдсанчлан хүүхэд бүрийн сэтгэл зүй, зан байдал нь өөр өөр, зарим хүүхдийн сэтгэл санаа хямардаг бол зарим хүүхдүүд хэвийн, таатай хүлээж авдаг. Магадгүй хүүхэд таагүй мэдрэмжээ уйлж илэрхийлж байгаа үед юу нь хэцүү байна? Ээж аав нь яаж туслах уу? Ямар санагдаж байна гэх мэтчилэн асууж хүүхдэдээ хариулах боломжийг олгоорой. Ингэснээр хүүхэд өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлж, дотроо айж, түгшиж байгаа зүйлсээ хуваалцан ярилцаж тайвшрах боломж бүрдэнэ.

-Хичээлийн эхний өдөр хүүхдүүд уйлаад байдаг нь ямар учиртай вэ?

-Хүүхэд сургуульд орохоосоо өмнө нийгмийн харилцаанд хэр их орж байсан бэ цэцэрлэгт хамрагдаж байсан эсэх чухал нөлөөтэй. Хэрвээ цэцэрлэгт явдаггүй, цөөхөн ам бүлтэй, үе тэнгийн хүүхдүүдтэйгээ харилцах харилцаа сул буюу бага байсан бол шинэ орчин, шинэ хүмүүс хүүхдэд маш их стресс үүсгэх айдас, түгшүүр төрүүлэх магадлал өндөр. Хүүхэд өөрт төрсөн сөрөг мэдрэмжээ эргэн тойрныхон нь ойлгохгүй байгаа үед уйлах, уцаарлах байдлаар илэрхийлдэг. Харин хүүхэдтэйгээ ярилцдаг, хүүхдийнхээ асуусан асуултад цааргалалгүй хариулдаг, хүүхдэдээ чанартай цаг гаргадаг асран хамгаалагч эргэн тойронд нь байгаа хүүхдүүдийн хувьд сургуульд дасан зохицох байдал илүү хурдан, сургуулийн талаар эерэг сэтгэл хөдлөлтэй байдаг.

Тиймээс хүүхэдтэй багаас нь тусдаа хүн гэдэг үүднээс хүлээн авч харилцах, нийгмийн харилцаанд идэвхтэй орох нөхцөлийг бүрдүүлэх буюу үеийнхэнтэй нь тоглуулах, асуулт асуух, нээлттэй ярилцах, мөн тухайн хүүхдийг тайван байлгах зэргийг асран хамгаалагч, аав ээж, өвөө эмээ, ах эгч нар нь анхаарч байгаарай.

Учир нь хүүхэд сэтгэл зүйн хувьд тайван байх нь аливаа зүйлд дасан зохицоход эергээр нөлөөлдөг.

-Сургуульд орох гэж байгаа зургаан настнуудтай эцэг эхчүүд яаж харилцах ёстой вэ?

-Өөрийгөө бусдад ойлгуулах, илэрхийлэх тал дээр нь анхаарч тэдэнтэй сонирхож ярилцаж байх хэрэгтэй. Ярилцахдаа аль болох харааны нэг түвшинд, зөөлөн дуу хоолойны өнгөөр ярих нь үр дүнтэй. Ингэснээр таны хүүхэд сургууль дээр өөрийгөө илэрхийлэх болон бусадтай эерэг харилцаа үүсгэх чадвартай болох болно. Энэ аргыг урт хугацаанд ярих бүрдээ ашиглах шаардлагатай гэдгийг санаарай. Мөн хүүхдийнхээ талаар бусдад бодит, эерэг зүйлсийг ярьж байх. Зарим асран хамгаалагчдын хувьд хүүхдийнхээ тухай “Манай энэ сургуульд орно, яана аа, бүтэхгүй ээ, бид хоёр даалгавраа хийх гэж зодолдох байх даа” гэх мэтээр ярих нь санаандгүй байдлаар сонссон хүүхдэд сургуулийн талаарх сөрөг мэдрэмж төрж, сөрөг мэдээллээр бүхнийг хүлээж авах эрсдэлтэй.

-Хичээлийн анхны өдөр нь хүүхдээ хэрхэн урамшуулах ёстой вэ?

-Хүүхдийг чихэр, шоколадаар урамшуулах нь хоол хүнстэй харьцах буруу дадлыг бий болгоход хүргэдэг. Хоол хүнсний зүйлийг урамшуулал болгон авдаг байсан хүүхдүүд хэт их идэх, эсвэл хоолонд дургүй болох зэрэг судалгааны үр дүн гарсан байдаг. Хүүхдэд бодит магтаал, өөрт нь итгэж буй гэсэн мэдрэмж хамгийн том урам зориг оруулдаг.

-Сургуулийн орчинд анх орсон хүүхдийн сэтгэл зүй хэр өөрчлөгддөг вэ?

-Энэ насны хүүхэд өөрийгөө илүү ухамсарладаг болж эхэлдэг. Өөрийгөө бусад хүмүүстэй харьцуулж эхэлнэ. Энэ үед хүүхэд хайр халамжийн хувьд бусдаас дутуу мэдрэмж авах юм бол илүү дутуугийн мэдрэмжтэй болох эрсдэлтэй. Эцэг эхчүүд маань сэтгэл зүйн хувьд хайрлаж, халамжилж байгаа, итгэдэг зэрэг байдлаа хүүхдэдээ илэрхийлж байх нь хүүхдийг зөв бие хүн болж төлөвшихөд чухал нөлөөтэй.

Хүүхдийнхээ тухайн өдөрт болсон үйл явдал болон өнгөрсөнд болсон үйл явдлуудыг яриулангаа сэтгэл хөдлөлийнх нь тухай, яагаад тэрхүү сэтгэл хөдлөл үүссэн талаарх бодлыг нь асууж яриулаарай. Ингэснээр таны хүүхэд сургууль дээр өөрийгөө илэрхийлэх болон бусадтай эерэг харилцаа үүсгэх чадвартай болох болно. Эцэг эхчүүд нэг тайлбарлаад орхидог. Олон давтаж сайн тайлбарлах нь чухал. Мөн та их ярих бус хүүхэд илүү ярих нь та хоёр ярилцаж байна гэсэн үг гэдгийг санаарай. Би хүүхэдтэйгээ ярилцдаг гэсэн атлаа өөрөө ярьсаар байгаад яриа нь дуусдаг бол та хүүхэдтэйгээ ярилцах биш, өөрөө л ярьж байгаа гэсэн үг.

Мөн таны хүүхэд зөв буруу янз бүрийн үг хэрэглэнэ, өөрийнхөө сэтгэл хөдлөлийг мөн л янз бүрээр илэрхийлнэ. Тэр бүрд буруутгах биш, засаж залруулж, хүүхдэдээ “Би чамд итгэдэг”, “Би чамайг ойлгоно” гэдэг мэдрэмжийг төрүүлж харилцах нь хүүхэд гэр бүлээсээ авч, суралцаж болох хамгийн чухал мэдрэмжүүд гэдгийг аав ээж, ах эгч, өвөө эмээ нартаа мэргэжилтний хувьд зөвлөмөөр байна.



С.Отгонбаяр

Б.Нарангэрэл

Categories
мэдээ нийгэм

​“Алтаргана” наадам уламжлалт соёлоо хадгалах Монгол, Орос, Хятадын ард түмний хэлхээ холбоог бэхжүүлэхэд асар их үүрэг гүйцэтгэдэг DNN.mn


ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарт болсон “Алтаргана” наадмын бүх арга хэмжээнд Монголын төлөөлөгчид оролцлоо. Дараагийн наадам Монгол Улсад 2024 онд Булган аймагт болно. 7-р сарын 24-ний өдөр наадмын хаалтын үеэр наадмын тугийг монголын талд ёслол төгөлдөртөйгээр шилжүүлэнөгсөн юм.

Монголын буриад зон олны соёл, өвийг хөгжүүлэх сангийн тэргүүн С.Билэгсайхан “Алтаргана”наадмын үеэр хэлэхдээ, “ийм баярууд нь уламжлалт соёлоо хадгалах, баяжуулах, Монгол, Орос, Хятадын ард түмний хэлхээ холбоог бэхжүүлэхэд асар их үүрэг гүйцэтгэдэг. “Алтаргана” наадам бол ард түмний дипломат харилцааны дээд зэргийн илрэл” юм гэж онцлон тэмдэглэв.

“Алтаргана”наадам болохоос өмнө олон нийтийн сүлжээгээр ОХУ-ын хилээр нэвтэрч, паспорт дээр оросын тамга даруулвал иргэд Шенгений болон Америкийн визний аль алиныг нь авч чадахгүй гэсэн худал мэдээ тарсан ч энэ удаагийн наадмын хамгийн олон тооны оролцогчид нь Монгол Улсын иргэдбайлаа.

Монголын залуу үеийнхэн Оросын талаар ямар бодолтой байдаг вэ гэсэн асуултад Улаанбаатар хотын иргэн Энхээ “ОХУ Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлснээр нийгэм дэх уур амьсгал эрс өөрчлөгдсөн. Интернэт, олон нийтийн сүлжээнээс монголчуудын дийлэнх нь Оросыг дэмжиж байгаа нь харагдаж байна” гэв.

Тэрээр манай хоёр улсын хооронд аялал жуулчлалын салбар идэвхтэй хөгжиж байгааг онцоллоо. “Саяхан Өвөрбайгалийн хязгаараас нэгэн гэр бүл ирж Монголоор аялаад буцахдаамонголчууд оросуудад элэгсэг ханддаг гэж хэлсэн байсан. Манай хоёр орны найрсаг харилцаа үүрд мөнх байх болно гэж боддог” гэж Энхээ хэлэв.

Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжимчин, дуучин, “Алтаргана” ардын дууны уралдааны олон удаагийн шагналт С.Мөнхболд ч үүнтэй санал нэг байгаагаа илэрхийлж байсан.“Өнөөдрийн геополитикийн нөхцөл байдал Монгол, Оросын хамтын ажиллагаанд хүчтэй нөлөөлөхгүй байх. Учир нь манай хоёрулс, ард иргэдийнхарилцаа холбоо өнө эртний түүхтэй. ЗХУ-ын үед ч, Аугаа их эх орны дайны үед ч Монгол Улс үргэлж тусламж үзүүлж, ЗХУ-ыг, өнөөдөр ОХУ-ыг дэмжиж байгаа.Бид хэзээд ойр дотно харилцаатай байсан, бие биедээ туслаж ирсэн,үргэлж тийм хэвээрээ байх болно гэж боддог” гэж тэр хэлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

Аргын тооллын есдүгээр сарын 6, ангараг гариг. Билгийн тооллын 11, суулга одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 6:17 цагт мандан, 19:25 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойд зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 11-16 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Төр нь буруу явбал улс үндэстнээр нь шийтгэдэг болжээ” хэмээн өгүүллээ DNN.mn


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт АН-ын ҮБХ-ны гишүүн М.Тулгат “С.Эрдэнэ, Х.Баттулга
нар байгаа цагт АН-ыг дэмжээд
хүрээлж байх ёстой хүмүүс
цэрвээд байна” хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Монголын ардчилсан
холбооны ерөнхий зохицуулагч Д.Монголхүү “Яагаад
Монголын
цагдаа
иргэдээсээ
оросуудыг
хамгаалаад
байгаа юм бэ” гэлээ.

Эдийн засагч Б.Лхагважав “Үндсэндээ
арилжааны банкуудын
хүслийг биелүүлэх
бодлого Төв банкинд
явагдаж байна” хэмээв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Төр нь буруу явбал
улс үндэстнээр нь шийтгэдэг болжээ” хэмээн өгүүллээ.

Нийслэлийн Засаг
даргын Хэвлэлийн
төлөөлөгч Н.Сугар “Цаашид оношилгоонд
ордоггүй, торгуулиа хугацаанд нь
төлдөггүй тээврийн хэрэгслийн
хөдөлгөөнд хяналт тавина” гэснийг “Нийгэм” нүүрээс уншаарай.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт Монголын Архитекторуудын эвлэлийн
ерөнхийлөгч, Монгол Улсын
гавьяат барилгачин, зөвлөх
архитектор Э.Хүрэлбаатар “Бид ирээдүйн тогтвортой
хот байгуулалтын дэвшилтэт загваруудыг
боловсруулахаар Олон улсын мэргэжил
нэгтнүүдтэй хамтран ажиллаж байна” хэмээн ярилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Google street view” дэх Улаанбаатар хотын зураглалыг шинэчилнэ DNN.mn

Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газраас дэлхийн хамгийн том мэдээллийн сүлжээ болох “Google”-ийн “Street view” буюу гудамж, талбайн зураглал дахь Улаанбаатар хотын зураглалыг шинэчлэх ажлыг өнөөдөр эхлүүллээ.

“Google street view”-д Улаанбаатар хотын өнөөгийн зураглалыг шинэчлэн оруулснаар интернэт хэрэглэгчдэд Улаанбаатар хотын тухай үнэн зөв, бодитой, сүүлийн үеийн мэдээ мэдээллийг ойлгомжтой байдлаар хүргэх юм.

Улаанбаатар хотыг дэлхийд таниулан, сурталчлах “Google” төсөл нь анх 2014 оноос хэрэгжиж эхлэн, өнөөдөр ийнхүү төслийн хоёрдугаар шатны нээлтийг хийж байна. Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Дэлхий дахинд Улаанбаатар хотыг төдийлөн сайн мэдэхгүй, нүүдлийн аж ахуйн үеэр төсөөлөх нь бий. Энэ ойлголтыг залруулж, уламжлал, шинэчлэлийг хослуулж буй Улаанбаатар хотын хөгжил болон монгол өв соёл, уламжлалаа зөв сурталчлан таниулахын тулд мэдээ мэдээллээ ямагт үнэн зөв оруулах хэрэгтэй. Улаанбаатар хотын мэдээллийн урсгалыг зөв зүйтэй, шуурхай оруулж чадвал жуулчдын тоог ч мөн нэмэгдүүлэх боломжтой. Иймд техник технологийн дэвшилтэй хөл нийлүүлж, энэ салбарыг хөгжүүлэхийн тулд Хотын даргын зүгээс бодлого, шийдвэрээр дэмжин ажиллах болно” хэмээн өгүүллээ.

“Google” төслийн хүрээнд 2014 оноос эхлэн Улаанбаатар хотын бүх гудамж, талбайн зургийг 360 градусын өнцгөөр авч, “Google street view”, “Google map”-д оруулсан аж. Гэвч түүнээс хойших 7-8 жилд Улаанбаатар хотын дүр зураг ихэд өөрчлөгдөж, мэдээллийн сан дахь зураглал хуучирсан тул шинэчлэх шаардлагатай болсон юм.

Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газрын дарга Б.Бат-Өлзий уг төслийн тухайд хэлэхдээ “Google-ээс Монгол Улс болон Улаанбаатар хотын тухай мэдээлэл хайхад үнэн зөв, бодит мэдээ мэдээллүүд зөвхөн бичвэр байдлаас гадна зураг, дүрс бичлэг хэлбэрээр гарч ирдэг байх хэрэгтэй. Нийслэлийн бүх гудамж, замын зургийг шинэчлэн оруулснаар иргэд шинээр бий болсон авто замын сүлжээг интернэтээр харах боломжтой болно. Ингэснээр түгжрэл ихтэй үед явах дөт, ачаалал багатай замыг харж, хайх боломж бүрдэх юм. Мөн нийслэлийн зураглалыг шинэчлэхдээ гудамж, талбай, байгууламжаас гадна барилга доторх зургийг оруулна. Ялангуяа төрийн үйл ажиллагаа иргэдэд ойр, ойлгомжтой, нээлттэй байх үүднээс төрийн бүх байгууллага хаана, аль барилгын, хэдэн давхарт байгааг харах боломжтой байдлаар оруулахаар төлөвлөж байгаа. Улаанбаатар хотын зураглалыг авахдаа “Барс моторс” ХХК-аас хандивласан, Монголын хамгийн анхны цахилгаан машин ашиглах бөгөөд уг машин нь нэг цэнэглэлтээр 300 км явах хүчин чадалтай. Ингэснээр маш бага зардлаар нийслэлийн 10,000 км замын зургийг авах боломж бүрдэж байгаа юм” гэлээ.

Ташрамд дурдахад, Монгол Улс “Google street view”-д 2014 оны аравдугаар сард нэгдэж, тус платформд нэгдэж орсон 61 дэх улс нь болсон билээ.

Categories
мэдээ нийгэм

Нүүрс тээврийн жолооч нар Засгийн газарт шаардлага хүргүүллээ DNN.mn

Өнөөдөр /2022.09.05/ хоёр зуу орчим нүүрс тээврийн жолоочийн төлөөлөл хэвлэлд хандсан. Тэд Зам, тээврийн хөгжлийн сайдын баталсан журам Өмнөговь аймагт хэрэгжихгүй байгаа талаар хөндлөө.

Categories
мэдээ нийгэм

Сычуаньд 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Сычуань мужид орон нутгийн цагаар даваа гаргийн 12:52 цагийн орчимд 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн гэж тус улсын Газар хөдлөлт судлалын төвөөс мэдээлэв.

Газар хөдлөлтийн голомт хойд өргөргийн 29.59 градус, зүүн уртрагийн 102.08 градуст, 16 километрийн гүнд байсан гэж тус байгууллагын мэдээлэлд дурджээ.

Газар хөдлөлтийн голомт нь Лудин тойргийн төвөөс 39 км зайд байсан бөгөөд голомтын эргэн тойрны 5 км-ийн бүсэд хэд хэдэн тосгон байдаг байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл голомтоос 226 км зайд орших Сычуань мужийн нийслэл Ченду хотод мэдрэгджээ.

Хятадын Онцгой байдлын яамны мэдээлснээр, байгалийн гамшигт үзэгдэлтэй холбогдуулан гуравдугаар түвшний хариу арга хэмжээг идэвхжүүлж, онцгой байдлын үед хариу арга хэмжээ авах, аврах ажиллагааг удирдан чиглүүлэх, туслах зорилгоор ажлын хэсгийг илгээжээ.

Лудин тойрогт болсон газар хөдлөлтийн улмаас долоон хүн амиа алдсан талаар орон нутгийн эрх баригчид хожим нь мэдээлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Гимнастикчид ААШТ-ээс хүрэл медаль хүртлээ DNN.mn

Аэробик, гимнастикийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 3-5-нд Тайландын Паттаяа хотод болж байна. Долоо дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус тэмцээний

Ташрамд дуулгахад, Өнөөдөр Аэробик, гимнастикийн Азийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр бөгөөд 18-аас дээш насны шигшээ тэмцээн үргэлжлэх юм байна.