Categories
мэдээ нийгэм

Нүүрс тээвэрлэж явсан ачааны машин онхолдож, 1 хүн нас баржээ DNN.mn

buzznews.mn on Twitter: "Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор 18 хүн  гэмтэж, 1 хүн нас барлаа https://t.co/EChNfBDJUi https://t.co/IvNz9M1n64" /  Twitter

Төв аймгийн Сэргэлэн сумын I багийн нутаг сумын төвөөс зүүн хойд зүгт 34 км-т орших Дөрөвдүгээр зөрлөг хэмээх газарт чиргүүлтэй ачааны автомашин замын хажуу руу онхолдож, автомашины чиргүүлд нэг хүн дарагдсан байна гэсэн дуудлагыг Төв аймгийн Цагдаагийн газраас 17:37 цагт Онцгой байдлын газарт өгчээ.

Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 15 км зам туулан очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас жолооч 32 настай эрэгтэй О “Норд Бенз” загварын том оврын чиргүүлтэй ачааны автомашинаар нийслэлийн Налайх дүүргийн чиглэлд 43 тн нүүрс тээвэрлэж яваад машинтайгаа замын хажуу руу онхолдсон байв.

Ослын улмаас машинд зорчиж явсан Хөвсгөл аймгийн харьяат 27 настай эрэгтэй автомашины чиргүүлд дарагдаж нас барсан байсан бөгөөд цогцсыг гаргаж, Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлж өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн хоолны салбарын орлого 82.4 хувиар нэмэгдэв DNN.mn

Нийтийн хоолны салбарын орлого өнгөрсөн онд 480 тэрбум төгрөг болж өсжээ

Нийтийн хоолны салбарын орлого энэ оны эхний хагас жилд 478.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 216.2 тэрбум төгрөг буюу 82.4 хувиар нэмэгдлээ.

Үүнд рестораны орлого өмнөх оны мөн үеэс 158.3 (2.1 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Нийтийн хоолны салбарын орлого энэ оны 6 дугаар сард 98.1 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 5.7 (6.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Ийнхүү орлого нэмэгдэхэд рестораны орлогын эзлэх хувь энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс 8.9, баарных 1.9 нэгж хувиар нөссөн нь нөлөөллөө. Харин захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээний орлогын эзлэх хувь 9.8, гуанзных 0.6, кафеных 0.4 нэгж хувиар багассан аж.

Categories
мэдээ нийгэм

Нисгэгчгүй нисэх иж бүрэн төхөөрөмжийг хүлээлгэн өгөв DNN.mn

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргийн Онцгой байдлын хэлтэст гамшиг ослын голомтод эрэн хайх, аврах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, гэнэтийн осол, гамшгийн үед ард иргэд, алба хаагчдын амь, нас эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, зорилгоор нисгэгчгүй нисэх иж бүрэн төхөөрөмж /дрон/-ийг хүлээлгэн өглөө.

зураг

Тус төхөөрөмж /EVO II Dual 640T загвар/ нь аюулт үзэгдэл, ослын эрсдэлийн зураг боловсруулах, гал түймэртэй тэмцэх, галын цэгүүдийг тодорхойлох, хохирогчдын байршлыг тогтоох, өөрчлөгдөж буй нөхцөл байдлыг хянахын тулд галын дөл дээр хөөрч, газар дээрх эрсдэлийг бууруулж эрэн хайх, аврах, секундын нарийвчлалтайгаар өргөн цар хүрээ бүхий талбайд даалгаврын автомат горимуудыг ашиглан байршлыг хурдан тогтоох боломжтой.зураг

Мөн дулаан мэдэрдэг, 8К видео бичлэг хийдэг хосолсон камер бүхий өндөр хүчин чадалтай гэдгээрээ онцлог юм гэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.зураг

зураг

Categories
мэдээ нийгэм

Хяргас нуурын эргээс 63 тонн хог хаягдал гарчээ DNN.mn

توییتر \ Заяа در توییتر: «Өглөөний мэнд Хяргас нуур ✨  https://t.co/4NVl9MLsC3»

Хяргас нуурын эрэг орчмоос 63.1 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ. Тодруулбал, Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Хяргас нуурын эргийн хог хаягдлын менежментийг сайжруулах төслийг энэ оны зургаадугаар сарын 25-наас наймдугаар сарын 25-ны хооронд хоёр сарын хугацаанд хэрэгжүүлсэн байна.

Тус хугацаанд аж ахуйн нэгж байгууллага, иргэд, төрийн бус байгууллагын хамтын оролцооны үр дүнд нийт 63.1 тонн хогийг цэвэрлэлээ гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

hy1-640x480 Хяргас нуурын эргээс 63 тонн хог хаягдал гарчээ

hy2 Хяргас нуурын эргээс 63 тонн хог хаягдал гарчээ hy3 Хяргас нуурын эргээс 63 тонн хог хаягдал гарчээ

Categories
мэдээ нийгэм

Гэрээсээ гараад сураггүй болсон эмэгтэйг 4 хоногийн дараа эсэн мэнд олжээ DNN.mn

Малын эрэлд яваад сураггүй болсон 43 настай эрэгтэйг эсэн мэнд олжээ

Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн 1 дүгээр гудамжны задгай хэмээх хаягт оршин суугч 28 настай эмэгтэй М нь есдүгээр сарын 1-ний 22:00 цагийн орчимд гэрээсээ явганаар гараад сураггүй болжээ.

Энэ тухай дуудлагыг Онцгой байдлын газар есдүгээр сарын 4-ний 14:10 цагт өгсөн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн нь эрэн хайх ажиллагааг 5-ны 06:00 цагаас эхлүүлжээ.

Эрлийг тус сумын Баянгол, Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт 10 км-ын тойрогт зохион байгуулж, 11:40 цагт гэрээс нь хойд зүгт 3 км-ын зайд эзэнгүй айлын хашаанд байсныг эсэн мэнд олж ар гэрийхэнд нь хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 8-наас Гуанжоу руу шууд нислэг үйлдэнэ DNN.mn

Шинэ мэдээлэл – ИНЕГ

Монгол Улс, БНХАУ-ын холбогдох байгууллагууд хэлэлцээр хийж, хоёр улсын агаарын хилийг нээж, тогтмол нислэгийг сэргээхээр болсон. Тэгвэл энэ дагуу энэ сарын 8-наас эхлэн 11, 17, 18, 22, 25, 29-ний өдрүүдэд Улаанбаатараас Гуанжоу хот руу шууд нислэг үйлдэхээр болжээ.

Зорчигч Гуанжоу хотын нислэгийн хүлээх хуудсанд www.miat.com цахим хаягаар нэвтэрч бүртгүүлэх ба бүртгүүлсэн дэс дарааллаар тийз худалдан авна.

Нислэгийн өдрүүдийг сонгохдоо бүртгүүлсэн дарааллаар сонгож нислэгийн тийз бичнэ.

• Хувийн мэдээлэл өөрчлөх боломжгүй.

• Мэдээллийн үнэн зөвийг зорчигч хариуцна.

• Хүлээх хуудас нэг удаагийн хандалтаар 9 хүртэл хүн хамт бүртгэх боломжтой хэрэв 10 болон түүнээс дээш тооны хүн бүртгүүлэх бол дахин хандалт хийж тус тусад нь бүртгүүлнэ.

• Суудал эзлэхгүй 24 хүртэл сартай нярай хүүхдийн мэдээлэл оруулах шаардлагагүй, суудал захиалгын үед нэмж бүртгэнэ.

• Визний мэдээлэл байхгүй бол хүлээх хуудсанд бүртгэх боломжгүй.

Categories
мэдээ цаг-үе

БНСУ-ын виз мэдүүлэх нөхцөл өөрчлөгджээ DNN.mn

Дөрөвдүгээр сарын 5-аас өмнө Солонгосын виз авсан хүмүүс дахиж виз мэдүүлэх  шаардлагатай боллоо

Цар тахлын хориг цуцлагдаж, гадаадад гэрээтээр ажиллах болон аялж амрах сонирхолтой иргэдийн тоо эрс өссөн. Үүнтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын виз мэдүүлэх иргэдийн тоо тавдугаар сараас хоёр дахин өссөн байна. Тиймээс тус улсын Элчин сайдын яамнаас өнгөрсөн сард мэдэгдэл гаргасан. Тухайн үед виз мэдүүлэх иргэдийн тоо эрс өссөнтэй холбоотойгоор виз мэдүүлгийн бүртгэл, визний материал шалгах хугацаа хойшлогдож байгааг анхаарч, хүлээцтэй хандахыг зөвлөж байсан.

Харин энэ удаагийн мэдэгдэлд нэг удаагийн болон олон удаагийн виз мэдүүлэх нөхцөл өөрчлөгдөж байгааг анхааруулжээ.

Тодруулбал, богино болон олон удаагийн мульт виз мэдүүлэх нөхцөлд дараах өөрчлөлт орсон байна. Олон удаагийн визний нөхцлийн тухайд БНСУ-д зорчиж байсан иргэн сүүлийн зургаан сарын турш нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн сарын үндсэн цалин 2.2 сая төгрөгөөс дээш дүнтэй, нэг жилээс дээш хугацаагаар ажилласан байх. Мөн сүүлийн зургаан сарын турш төлсөн татварын хэмжээ 2.2 сая төгрөгөөс дээш байх (татварын цахим тодорхойлолт), БНСУ-руу сүүлийн хоёр жилийн дотор дөрвөөс дээш удаа виз авч зорчсон иргэн гэх нөхцлийг хүчингүй болгожээ. Гэхдээ, санхүүгийн чадвар нотлох бичиг баримтыг хавсарган мэдүүлнэ. Мөн визгүй зорчсон бол хилээр нэвтэрсэн тоонд оруулж тооцохгүй ба эмчилгээний виз (С-3-3) ангиллын хувьд сүүлийн нэг жилийн хугацаанд хоёр сая воноос дээш мөнгөн дүнг эмчилгээний зардалд зарцуулсан бол зорчсон тоонд хамааруулан тооцно гэжээ. Үүнээс гадна:

  • Төрийн албан хаагч болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан),
  • -БНСУ-руу тогтмол нислэг үйлддэг авиа компани, усан онгоцны компанийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан),
  • 10 мянган доллароос дээш зээлийн эрхтэй олон улсад ашиглагддаг кредит карт эзэмшдэг, сүүлийн гурван сарын турш сарын дундаж хэрэглээ нь хоёр мянган доллароос дээш зарцуулалттай карт эзэмшигч,
  • БНСУ-тай хамтран байгалийн баялаг, эрчим хүч олборлох, борлуулах зорилгоор аж ахуйн нэгж байгуулах, БНСУ-ын төрийн болон төрийн өмчит байгууллагын урилгаар хэлэлцээр хийх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагааны шугамаар зорчих иргэн,
  • БНСУ-ын иргэншилтэй болсон иргэний эцэг эх, хүүхэд, МУ-д оршин сууж байгаа БНСУ-ын иргэний эхнэр/ нөхөр, мөн хоёр улсад гэрлэлтээ батлуулаад нэг ба түүнээс дээш жил хууль ёсны дагуу амьдарч буй БНСУ-ын иргэний эхнэр, нөхрийн эцэг эх, насанд хүрээгүй хүүхэд (19-өөс доош насны хүүхэд) бусад нөхцлийг энд дарж харна уу.

Харин богино хугацааны (C-3) нэг удаагийн виз мэдүүлэхэд мөрдөгдөж байсан санхүүгийн чадвар нотлох дараах нөхцлийг хүчингүй болгосон байна.

Тухайлбал, аж ахуйн нэгжийн захирал байгууллагын татварын тодорхойлолт (нэг улиралд төлсөн татварын хэмжээ 400 мянган төгрөгөөс дээш байх, аж ахуйн нэгжийн захирлаар томилогдон зургаан сараас дээш ажилласан байх)

Байгууллагын ажилтан: Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт(сүүлийн зургаан сарын турш нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн сар бүрийн үндсэн цалин нэг сая төгрөгөөс дээш байх)

Гэхдээ санхүүгийн чадвар нотлох бичиг баримтыг хавсарган мэдүүлнэ

Мөрдөх хугацааны хувьд шууд хэрэгжүүлнэ гэжээ. Өмнөх журмын олон удаагийн визний “БНСУ-д зорчиж байсан иргэн” нөхцлийн “Сүүлийн хоёр жилийн дотор дөрвөөс дээш удаа виз авч зорчсон иргэн”-д хамрагдаж буй мэдүүлэгчид 2022 оны есдүгээр сарын 09-ны өдөр хүртэл мэдүүлэх боломжтой аж. Санхүүгийн чадвар нотлох баримт гэх мэт виз мэдүүлэхэд бүрдүүлэх материал, виз олгох журмыг ЭСЯ-ны вебсайтны Консул/Визний хэлтэс – Мэдээ мэдээлэл – Виз мэдүүлэхэд бүрдүүлэх материалын журам хэсгээс авах боломжтой юм байна.

Categories
мэдээ нийгэм

Оюутнууд эрүүл мэндийн даатгалаа өөрсдөө хариуцаж, 50.400 төгрөг төлнө DNN.mn

ЭМДЕГ-аас даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлөх даатгуулагчдын жагсаалтыг гаргасан. Тодруулбал,

  • Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан
  • Хувиараа хөдөлмөр эрхлэгч
  • Малчин
  • Тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн, гадаадын иргэн харьяалалгүй хүн
  • Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч нар хамаарна.

Шимтгэлээ өөрөө төлж буй буюу Ажил хөдөлмөр эрхэлдэг иргэдийн төлөх шимтгэлийн тухайд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4-өөс доошгүй хувь байх ба ажил олгогч-2 хувь, даатгуулагч-2 хувийг тус тус хариуцан төлнө.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн, оюутан 1 хувиар, гадаадын иргэн харьяалалгүй хүн 2 хувиар тооцон тус тус төлнө.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн жолооч нараас км тутамд 45 төгрөгийн төлбөр авна DNN.mn

Б.Ууганбаяр: Улаанбаатар хот бүхэлдээ

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахаар 420 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт суулгаж байгаа буюу улсын төсөвт төвлөрүүлэх мөнгийг үлдээж буй. Энэ хүрээнд 36 цогц ажил хэрэгжүүлж байгаагийн нэг чухал ажил нь улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгож байна. Ингэснээр түгжрэлийг бууруулах эдийн засгийн хөшүүрэг ашиглах олон боломж гарч ирж байгааг Нийслэлийн Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг танилцууллаа.

Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын бүртгэлтэй бүх тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулж, тагжуулах ажлыг 2023 оны нэгдүгээр сар гэхэд хэрэгжүүлж дуусгахын зэрэгцээ зам тээврийн ухаалаг системийг хийх ажил ид хийгдэж байгаа аж.

Үүний үр дүнд Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцсон километр тутамд нийслэлд бүртгэлтэй автомашин 15 төгрөг, орон нутгийн автомашин 45 төгрөг төлдөг байх зохицуулалтыг Түгжрэлийг бууруулах үндэсний хороонд удахгүй өргөн барихаар төлөвлөжээ.

Улаанбаатар хотын 1,300 орчим км замын 85% ашиглалтын шаардлага хангахгүй болсон бөгөөд жил бүр нөхөөс тавьж, засвар хийдэг. Замын сангийн хөрөнгө зам ашиглалтын төлбөрөөс бүрддэг. Замын төлбөр моторын багтаамжаас хамаараад жижиг машин 20,000, том машин 40,000 төгрөг төлдөг. Энэ суурь үнийг хэвээр хадгална.

Харин ухаалаг системийг ашиглаад уулзвар болгон дээр автомашины нэвтрэлтийг хянах замаар км тутамд 15 төгрөг, орон нутгийн машин гурав дахин өндөр буюу 45 төгрөг төлөх төсөл боловсруулсан. Улаанбаатарын зам дээр зорчиж буй нийт машины 18% нь хөдөө орон нутгийн машин. Үүнээс гадна нийслэл рүү орж ирэхэд авдаг 1,500 төгрөгийн суурь үнэ хэвээр байна” хэмээн Ч.Батзориг хэллээ.

Улаанбаатар хотын иргэд жилд дунджаар 11,000 км орчим явдаг гэсэн тооцоололтой аж. Харин нийслэлд ойр орон нутгийн машинууд амралтын өдрүүдэд хотод таксинд явах тохиолдол нэлээд байгааг хэллээ.

Иймд түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд орон нутгийн автомашинуудыг Улаанбаатар хот руу орохдоо машинаа үлдээх нөхцөлийг хангах үүднээс их багтаамжийн зогсоолуудыг барьж байгаа ба 110 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар Засгийн газарт оруулж байгаа аж. Ингэснээр хөдөө орон нутгаас таван буюу чиглэлээс ирж байгаа дөрвөн хэсэг газарт орон нутгийн машиныг үнэгүй тавиад хот руу орох боломжийг бүрдүүлсэн том зогсоол хийж, тэр чиглэлд богино эргэлтийн автобус явуулахаар төлөвлөжээ.

Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээтэй болсноор төлбөр тооцоо бүгд цахимаар хийгдэх нь. Ирэх оны нэгдүгээр сарын 1-н гэхэд орон нутгийн автомашинуудыг тагжуулж амжихгүй бол Улаанбаатарт нэвтрүүлэхгүй байх саналыг Үндэсний хороонд өргөн барих гэж байгааг хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Он гарснаас хойш 10350 хос гэрлэлтээ батлуулжээ DNN.mn

Тайлбар байхгүй.

Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас энэ оны наймдугаар сарын тоон мэдээллийг танилцууллаа. Мэдээлэлд он гарснаас хойш нийт 10.350 хос гэрлэлтээ батлуулсан бөгөөд 2881 өрх гэр бүлээ цуцлуулжээ. Үүний 439 нь наймдугаар сард цуцалсан байна.

Ташрамд дурьдахад он гарснаас хойш 42.828 хүүхэд шинээр мэндэлсэн бол 13.328 иргэн хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.