Categories
мэдээ нийгэм

ТЦА: Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд илэрсэн зөрчлийг арилгуулж байна DNN.mn

Автомашины яндангаас гарах ута - Moto.mn

Тээврийн цагдаагийн албанаас албанаас Автотээврийн үндэсний төвтэй хамтран нийслэл хотын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байгаа “Мотоцикл болон тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээ” стандартын хэмжээнээс хэтэрсэн, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 4.4-д заасан “Яндан, дуу намсгуур гэмтсэн буюу байхгүй болсон, яндангаас гарах дуу чимээний түвшин MNS:4599 стандартад тогтоосон хэмжээнээс хэтэрсэн”, “Автотээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтүүд” MNS4599:2003 стандартын шаардлага хангаагүй, тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд өдөр, шөнийн цагт оролцон иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа зөрчлийг таслан зогсоох, хяналт шалгалтын ажлыг хийж байна.

Хяналт шалгалтын хүрээнд тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээ стандартын хэмжээнээс хэтэрсэн гэх 755 тээврийн хэрэгслийн гэрчилгээг түр хураан авч бүртгэлжүүлэн, зохих журмын дагуу шийдвэрлэн ажиллаж байна.

Өнөөдрийн /2022.09.06/ байдлаар 67 мотоцикл, 362 автомашин буюу нийт 429 тээврийн хэрэгслийн жолооч нар дүгнэлт гаргуулснаас автомашины утааны яндангаас гарах дуу чимээ MNS4599:2003 стандартаас хэтэрсэн зөрчилтэй 223 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.15-д заасны дагуу арга хэмжээ тооцож, зориулалтын бусаар өөрчилж тоноглосон 14 автомашины янданг хураан авч зөрчлийг арилгуулан энгийн нам дуутай үйлдвэрийн яндангаар солиулсан бол 326 тээврийн хэрэгслийн жолооч нар яндангаас гарах дуу чимээний дүгнэлт гаргуулаагүй хайхрамжгүй хандаж байна. Тухайн автомашин, мотоциклын жолооч Автотээврийн үндэсний төвийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд дэх техник хяналт үзлэгийн төвүүдэд очиж яндангаас гарах дуу чимээ стандартын хэмжээнээс хэтэрсэн эсэхийг шалгуулан дүгнэлт гаргуулж, зөрчлөө арилгасан тохиолдолд тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцаан олгож байна.

Иймд тус жолооч нарт Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд дэх техник хяналт үзлэгийн төвүүдэд яндангаас гарах дуу чимээний түвшинг тогтоож дүгнэлт гаргуулан тээврийн хэрэгслийн гэрчилгээг “Тээврийн цагдаагийн алба”-аас ирж авах шаардлагатай байна.

  • 1991 оноос хойш үйлдвэрлэсэн #Суудлын автомашины дуу чимээний түвшин бензин 74, дизель 75 /децибалл/
  • 1991 он хүртэл үйлдвэрлэсэн #Суудлын автомашины дуу чимээний түвшин бензин 80, дизель 86 /децибалл/
  • 1991 оноос хойш үйлдвэрлэсэн #Ачааны автомашины дуу чимээний түвшин бензин 80, дизель 80 /децибалл/
  • 1991 он хүртэл үйлдвэрлэсэн #Ачааны автомашины дуу чимээний түвшин бензин 86, дизель 8 /децибалл/ байхыг зөвшөөрдөг.
Categories
мэдээ нийгэм

Номын баяр энэ сарын 16-нд болно DNN.mn

Номын баярын тухай + УБ хотын 26 дахь номын баяраар юу юу болох вэ? |  Unread Today

Үндэсний номын баяр 32 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн номын баярын үндсэн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд болох юм.

УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийн баталсан. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба, Ням гариг” гэж тусгасны дагуу албан ёсны тэмдэглэлт өдөр болсон юм.

Үндэсний номын баярын 31 дэх удаагийн арга хэмжээ өнгөрсөн тавдугаар сард “Хүүхэд бүрд ном” уриатайгаар болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлигаар жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гаригт “Номын баярын өдөр”-ийг улс орон даяар тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Харин энэ жилийн хувьд номын баярын онцлог нь бүх нийтээр тэмдэглэх хуультай болсон гэдгээрээ илүү өргөн цар хүрээг хамарсан аж.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус үйл ажиллагаа цар тахалтай холбоотойгоор аймгуудад харилцан адилгүй зохион байгуулахаар болсон байна. Зарим аймагт задгай талбай, цахим гэх мэтчилэн байхаар зохицуулалт хийжээ. Номын баярын албан ёсны нээлт маргааш буюу есдүгээр сарын 16-18-нд болох бөгөөд олон шинэ ном нээлтээ хийхээр хөтөлбөрт тусгагджээ.

Categories
мэдээ нийгэм

95 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцөллөө DNN.mn

Сайжруулсан шахмал түлшийг 615 цэгт түгээн борлуулж байна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XV хуралдаан хуралдаж байна. Хурлын эхэнд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө танилцууллаа. Нийслэлийн зүгээс сайжруулсан шахмал түлшний нөөц, агуулах, тээвэрлэлт, борлуулалтын цэгийн асуудлыг хариуцан ажилладаг.

95 МЯНГАН ТОНН САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ НӨӨЦӨЛЛӨӨ

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчийн баталсан 2022 оны долоодугаар сарын 1-ний өдрийн удирдамжийн дагуу “Сайжруулсан шахмал түлш нөөцлөх, агуулах, сонгон шалгаруулах Ажлын хэсэг” байгуулан ажиллаж байна. Одоогийн байдлаар 95 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцөлсөн. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт есөн агуулахад 13 мянган тонн, Сонгинохайрхан дүүрэгт 11 агуулахад 26 мянган тонн, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт тус бүр дөрвөн агуулахад 11 мянган тонн, Баянгол дүүрэгт дөрвөн агуулахад долоон мянган тонн, Хан-Уул дүүрэгт зургаан агуулахад 13 мянган тонн, Налайх дүүрэгт дөрвөн агуулахад 4165 тонн, “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрт 7436 тонн түлш нөөцлөөд байна” хэмээв. Тэрбээр үргэлжлүүлэн сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлтийн чиглэлээр хийж буй ажлуудаа танилцуулав. Уг ажлын хүрээнд 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 6-ныг хүртэл 31 тээврийн компанитай гэрээ байгуулжээ. Тус 31 тээврийн компаниар 392100 тонн сайжруулсан шахмал түлшийг тээвэрлэсэн байна. 2020 онд 22 тээврийн компани, 2021 онд 35 тээврийн компанийг сонгон шалгаруулсан бол энэ онд 31 тээврийн компанийг сонгон шалгаруулж, гэрээ байгууллаа.

Харин 2022-2023 оны халаалтын улиралд нийслэлийн агаарын чанарын бүсэд сайжруулсан түлшний 650 цэгийг сонгон шалгаруулахаар төлөвлөсөн байна. Борлуулалтын цэгийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд сайжруулсан түлш борлуулах хүсэлтээ ирүүлсэн 650 цэгээр нэг бүрчлэн орж, газар дээр нь ажиллажээ. Ийнхүү 2022 оны есдүгээр сарын 15-аас эхлэн шаардлага хангасан борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл хангаад байна. Цар тахлын үед сайжруулсан шахмал түлшийг 50-75 хувь хүртэл хөнгөлөлттэй үнээр борлуулж байсан. Нэг шуудай түлшний үнэ өртөг 3875 төгрөг байдаг. Энэ үнийг энэ жил хямдруулах эсэх шийдвэрийг Засгийн газар гаргах юм. Гэр хорооллын өндөрлөг байршлуудад борлуулалтын цэг ажиллуулах бөгөөд энэ жилдээ 650 цэг хүрэлцээтэй гэсэн судалгааг холбогдох байгууллагууд гаргажээ. Шаардлагатай тохиолдолд борлуулалтын цэгийг нэмэгдүүлэх боломжтойг албаныхан онцолж байв.

Энэ жилээс агаарын чанарын бүсэд Налайх дүүрэг орж байгаа бөгөөд сайжруулсан шахмал түлшийг анх удаа хэрэглэж эхлэх юм. Налайх дүүргийн нийт хүн амын 70 хувь буюу 7691 өрх гэр хороололд амьдардаг байна. БОАЖЯ-нд нээлттэй тендер зарлан тус 7691 өрхөд угаарын хий мэдрэгч тараах бэлтгэл ажлыг хангаж байгааг Хотын орлогч дарга мэдээллээ.

24 ЦАГИЙН АЖИЛЛАГААТАЙ ШУУРХАЙ ШТАБ БАЙГУУЛЖЭЭ

НЗДТГ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, “Таван толгой түлш” ХХК зэрэг байгууллагууд дүүрэг, хороодтойгоо хамтран, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлыг жил бүр зохион байгуулдаг. Энэ хүрээнд холбогдох байгууллагуудын төлөөллүүдийг хамруулан, 24 цагийн ажиллагаатай Шуурхай штабыг байгуулжээ. Ингэснээр айл өрхүүдэд угаарын хий мэдрэгдсэн тохиолдолд Шуурхай штабын бүрэлдэхүүн газар дээр нь ажиллаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах аж. Мөн угаарын хийн хордлогын дуудлага мэдээллийг бүртгэж, угаарын хийд хордсон иргэнд анхны тусламж үзүүлэх талаар зөвлөмж, мэдээллийг тогтмол өгч байна.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Нийслэлчүүд сайжруулсан шахмал түлшийг хэрэглээд дадсан, иргэд мэдлэг, мэдээлэлтэй байгаа. Гэвч Улаанбаатар хотод шилжин ирж байгаа иргэдэд мэдээлэл хүргэж, угаарын хийн мэдрэгчийг суурилуулах, зөв ашиглах зааврыг өгөх нь нэн түрүүний ажил болоод байна. Сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, хадгалалт, чанар, айл өрхийн зуухны бүрэн бүтэн байдал, битүүмжийг шалгах, зөв галлагааны зөвлөмж, зааварчилгааг өгөх чиглэлээр дүүрэг, хороодтойгоо хамтран ажиллаж байна” хэмээсэн юм.

ИМПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ БАГАСГАЖ, ХУВИЙН ХЭВШЛИЙН КОМПАНИУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ЁСТОЙ

Танилцуулгын дараа НИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж, санал тавив. НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл “Цаашид сайжруулсан шахмал түлштэй холбоотой ажлыг төр хийх биш, хувийн хэвшлээр хийлгэж болох уу. Ер нь түлшний үйлдвэрлэлд хувийн хэвшлийг оруулах талаар судалгаа хийж байгаа юу. Хувийн хэвшлийг дэмжсэнээр эдийн засгийн сэргэлтэд ч сайнаар нөлөөлнө гэж бодож байна. Одоо нийслэл Улаанбаатар хот шахмал түлш тойрсон аж ахуйн ажлаасаа салах цаг болсон” гэсэн санал хэлсэн юм.

Үүний хариуд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Уг ажилд хувийн хэвшил орох боломж нээлттэй байгаа. Гэхдээ санхүүгийн тал дээр эрсдэл гарах магадлалтай. Төрөөс байгуулсан ийм том хэмжээний үйлдвэртэй хувийн хэвшлүүд өрсөлдөж чадах эсэх нь эргэлзээтэй. Мөн одоо борлуулж буй нэг тонн түлшний үнийг хувийн хэвшил 2-3 дахин нэмж иргэдэд борлуулбал яах вэ. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг байгуулснаар иргэдэд хөнгөлөлттэй, хямд үнээр түлш нийлүүлж байгаа. Харин “Таван толгой түлш” ХХК барьцалдуулагч үйлдвэрлэдэг хувийн компаниудтай хамтран ажилладаг. Тиймээс түлшний найрлагад ордог зарим бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой гэж харж байгаа. Импортоор оруулж ирдэг бүтээгдэхүүнээ багасгаж, аль болох дотоодын компаниудтайгаа хамтран ажиллах ёстой” гэсэн хариулт өглөө.

УТАА ИХ, БАГА БАЙХ НЬ ТЭЭВЭРЛЭЛТ, БОРЛУУЛАЛТ, АГУУЛАХААС ШАЛТГААЛАХ УУ?

НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул “Сайжруулсан шахмал түлшний нөөц, агуулах борлуулалтын цэг, тээвэрлэлтийн асуудлыг нийслэл хариуцаж ажилладаг юм байна. Бид 2021 оны утааны асуудлыг мартаж болохгүй. Өнгөрсөн жил утаа өмнөх жилүүдээс их байсан. Түүнээс болж хариуцлагын асуудал яригдсан. Гэтэл утаа их байгаа нь нийслэлийн хариуцаж буй тээвэрлэлт, борлуулалт, агуулахын асуудалтай хэрхэн уялдаж байгаа юм бэ. “Таван толгой түлш” ХХК-аас сайжруулсан шахмал түлшний найрлага, боловсруулах технологийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг байх хэрэгтэй” хэмээсэн юм.

Сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр агаарын бохирдолд эерэг үр дүн үзүүлж байгаа. Гэхдээ автомашинаас ялгарч буй хорт хий их байгаа тохиолдолд түлшний үр дүн харагдахгүй гэдгийг төлөөлөгчид дурдаж байв. Агаарын бохирдолд эзлэх тээврийн хэрэгслийн хорт утааны хэмжээ өнгөрсөн онд 20 хувьтай байсан бол энэ жил 26 хувьд хүрээд байгаа юм. Үүнээс гадна агаарын бохирдолд нөлөөлөх хүчин зүйл олон бий. Тухайлбал, түүхий нүүрсээр ажилладаг зуух Улаанбаатар хотод цөөнгүй бий. Өнөөдрийн байдлаар нийслэлд дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 20 аж ахуй нэгжийн 182 зуух, технологийн уур үйлдвэрлэх 68 аж ахуй нэгжийн 88 уурын зуух галлаж байна. Эдгээр зуухнуудыг үе шаттайгаар буулгах, агаарын бохирдолд нөлөөлөх бусад асуудлуудад онцгойлон анхаарах шаардлагатайг НИТХ-ын төлөөлөгч нар санууллаа.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын богино хугацааны виз мэдүүлэх нөхцөлд орсон өөрчлөлт DNN.mn

БНСУ-ын ГИХГ богино хугацааны виз сунгалтын материалыг цахимаар хүлээн авна  – updown.mn

Богино (Олон удаагийн болон Нэг удаагийн) хугацааны виз мэдүүлэх нөхцөлд өөрчлөлт орсон тухай БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.

ОЛОН УДААГИЙН ВИЗИЙН НӨХЦӨЛ

1. БНСУ-д зорчиж байсан иргэн

  • ① Сүүлийн 6 сарын турш нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн сарын үндсэн цалин 2.2 сая төгрөгөөс дээш дүнтэй, нэг жилээс дээш хугацаагаар ажилласан байх ② Сүүлийн 6 сарын турш төлсөн татварын хэмжээ 2.2 сая төгрөгөөс дээш байх(татварын цахим тодорхойлолт) ③ БНСУ руу сүүлийн хоёр жилийн дотор 4 ба түүнээс дээш, эсвэл нийт 5-аас дээш удаа виз авч зорчсон иргэн” дээрх мөрдөгдөж байсан нөхцөл хүчингүй боллоо
  • Гэхдээ, санхүүгийн чадвар нотлох бичиг баримтыг хавсарган мэдүүлнэ
  • Визгүй зорчсон(Буух зөвшөөрөл хамрагдана) бол хилээр нэвтэрсэн тоонд оруулж тооцохгүй ба Эмчилгээний виз (С-3-3) ангиллын хувьд сүүлийн нэг жилийн хугацаанд 2 сая воноос дээш мөнгөн дүнг эмчилгээний зардалд зарцуулсан бол зорчсон тоонд хамааруулан тооцно.

2. Төрийн албан хаагч болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн үндсэн ажилтан(хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)

3. БНСУ руу тогтмол нислэг үйлддэг авиа компани, усан онгоцны компанийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)

4. $10,000 доллароос дээш зээлийн эрхтэй олон улсад ашиглагддаг кредит карт эзэмшдэг, сүүлийн 3 сарын турш сарын дундаж хэрэглээ нь $2,000 доллароос дээш зарцуулалттай карт эзэмшигч(бэлэн мөнгөний үйлчилгээ хамрагдахгүй)

5. БНСУ-тай хамтран байгалийн баялаг, эрчим хүч олборлох, борлуулах зорилгоор аж ахуйн нэгж байгуулах, БНСУ-ын төрийн болон төрийн өмчит байгууллагын урилгаар хэлэлцээр хийх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагааны шугамаар зорчих иргэн

6. БНСУ-ын иргэншилтэй болсон иргэний эцэг эх, хүүхэд, Монгол Улсад оршин сууж байгаа БНСУ-ын иргэний эхнэр/ нөхөр, мөн хоёр улсад гэрлэлтээ батлуулаад нэг ба түүнээс дээш жил хууль ёсны дагуу амьдарч буй БНСУ-ын иргэний эхнэр/нөхрийн эцэг эх, насанд хүрээгүй хүүхэд(19-өөс доош насны хүүхэд)

7. ЭСЯ-ны холбогдох нөхцөлийг хангаж буй эмч, өмгөөлөгч, их сургуулийн багш зэрэг мэргэжлийн боловсон хүчин

8. ЭСЯ-ны холбогдох нөхцөлийг хангаж буй сэтгүүлч, найруулагч, редактор зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад нэг жилээс дээш хугацаагаар ажиллаж байгаа иргэн

9. Нэг жилийн турш төлсөн татварын хэмжээ нь 500 сая төгрөгөөс дээш байх эсвэл ТОП 100 аж ахуйн нэгжид хэлтсийн дарга болон түүнээс дээш албан тушаалд нэг жилээс дээш хугацаагаар ажиллаж буй иргэн

10. БНСУ-д бакалавраас дээш зэрэг хамгаалсан иргэн эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн(үүнд коллеж хамаарахгүй)

11. Сүүлийн 6 сарын турш нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн сарын үндсэн цалин нь нийслэлийн ажиллагсдын сарын дундаж цалин(2020 оны 1 сарын байдлаар 1.25 сая төгрөг)-аас 2 дахин их, ЭСЯ-ны холбогдох нөхцөлийг хангаж буй иргэн

12. ЭСЯ-ны холбогдох нөхцөлийг хангаж буй олны танил соёл урлагийн зүтгэлтэн, тамирчин (тухайн салбарт гавьяа зүтгэл гаргасан иргэн)

13. 500 сая төгрөгөөс дээш үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн хөрөнгө(бэлэн мөнгө) зэрэг хувийн хөрөнгө эзэмшиж буй иргэн

14. ‘1~13’ нөхцөлийг хангаж олон удаагийн виз авсан иргэний эхнэр/нөхөр, насанд хүрээгүй хүүхэд(19-өөс доош насны хүүхэд)

15. БНСУ руу сүүлийн хоёр жилийн дотор 4 ба түүнээс дээш, нийт 10-аас дээш(сүүлийн 2 жилд заавал нэг удаа зорчсон байх) зорчсон иргэн. (байнгын зорчигч, 30 хоногтой 5 жилийн виз)

БОГИНО ХУГАЦААНЫ (C-3) НЭГ УДААГИЙН ВИЗ

Богино хугацааны (C-3) нэг удаагийн виз мэдүүлэхэд мөрдөгдөж байсан санхүүгийн чадвар нотлох дараах нөхцөлийг хүчингүй болгожээ.

  1. Аж ахуйн нэгжийн захирал: Байгууллагын татварын тодорхойлолт(нэг улиралд төлсөн татварын хэмжээ 400,000 төгрөгөөс дээш байх, аж ахуйн нэгжийн захирлаар томилогдон 6 сараас дээш ажилласан байх)
  2. Байгууллагын ажилтан: Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт(сүүлийн 6 сарын турш нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн сар бүрийн үндсэн цалин 1 сая төгрөгөөс дээш байх)

Гэхдээ санхүүгийн чадвар нотлох бичиг баримтыг хавсарган мэдүүлнэ.

  • Мөрдөх хугацаа: Шууд хэрэгжүүлэх (Өмнөх журмын олон удаагийн визийн “БНСУ-д зорчиж байсан иргэн” нөхцөлийн “Сүүлийн 2 жилийн дотор 4 ба түүнээс дээш, эсвэл нийт 5-аас дээш удаа виз авч зорчсон иргэн”-д хамрагдаж буй мэдүүлэгчид 2022 оны 09 сарын 09-ны өдөр хүртэл мэдүүлэх боломжтой)
  • Санхүүгийн чадвар нотлох баримт гэх мэт виз мэдүүлэхэд бүрдүүлэх материал, виз олгох журмыг ЭСЯ-ны веб сайтны Консул/Визийн хэлтэс – Мэдээ мэдээлэл – Виз мэдүүлэхэд бүрдүүлэх материалын журам хэсгээс авах боломжтой.

Журамд орсон өөрчлөлттэй холбоотойгоор БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас нэмж тодруулахад өмнөх виз мэдүүлэх материалын журамд цалингийн хэмжээг зааж өгдөг байсан шаардлагыг хүчингүй болгосон. Ингэснээр шалгуур нь суларч буйг онцолсон юм.

ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймаг 2023 он хүртэл гаднаас мал оруулахыг хориглолоо DNN.mn

Улсын хэмжээнд нэг сая төл мал хүлээн аваад байна

Хөвсгөл аймгийн хөрш зэргэлдээ болон бусад аймгуудад малын гоц халдварт өвчин гарч буй учраас зөөвөрлөгдөн, дамжиж тархах эрсдэлээс сэргийлэх зорилгоор аймгийн нутаг дэвсгэрт бүх төрлийн мал, амьтны орох шилжилт хөдөлгөөнийг 9 сарын 5-ны өдрөөс 2023 оны 1 сарын 1 хүртэл түр хориглолоо.

Улмаар малын шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгаж, захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналт, Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын дарга нарт үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Сайжруулсан шахмал түлшийг энэ сарын 15-наас борлуулна DNN.mn

Сайжруулсан шахмал түлш худалдаалах цэгийн тоог нэмнэ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XV хуралдаан хуралдаж байна.

Хурлын эхэнд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө танилцууллаа.

Нийслэлийн зүгээс сайжруулсан шахмал түлшний нөөц, агуулах, тээвэрлэлт, борлуулалтын цэгийн асуудлыг хариуцсан ажилладаг.

Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчийн баталсан 2022 оны долоодугаар сарын 1-ний өдрийн удирдамжийн дагуу “Сайжруулсан шахмал түлш нөөцлөх, агуулах, сонгон шалгаруулах Ажлын хэсэг” байгуулан ажиллаж байна. Одоогийн байдлаар 95 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцөлсөн.

Тодруулбал, Баянзүрх дүүрэгт есөн агуулахад 13 мянган тонн, Сонгинохайрхан дүүрэгт 11 агуулахад 26 мянган тонн, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт тус бүр дөрвөн агуулахад 11 мянган тонн, Баянгол дүүрэгт дөрвөн агуулахад долоон мянган тонн, Хан-Уул дүүрэгт зургаан агуулахад 13 мянган тонн, Налайх дүүрэгт дөрвөн агуулахад 4,165 тонн, “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрт 7436 тонн түлш нөөцлөөд байна” хэмээв.

Тэрбээр үргэлжлүүлэн сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлтийн чиглэлээр хийж буй ажлуудаа танилцууллаа.

Уг ажлын хүрээнд 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 6-ныг хүртэл 31 тээврийн компанитай гэрээ байгуулжээ. Тус 31 тээврийн компаниар 392100 тонн сайжруулсан шахмал түлшийг тээвэрлэсэн байна. 2020 онд 22 тээврийн компани, 2021 онд 35 тээврийн компанийг сонгон шалгаруулсан бол энэ онд 31 тээврийн компанийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан” гэв.

Харин 2022-2023 оны халаалтын улиралд нийслэлийн агаарын чанарын бүсэд сайжруулсан түлшний 650 цэгийг сонгон шалгаруулахаар төлөвлөсөн байна. Борлуулалтын цэгийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд сайжруулсан түлш борлуулах хүсэлтээ ирүүлсэн 650 цэгээр нэг бүрчлэн орж, газар дээр нь ажиллажээ.

Ийнхүү 2022 оны есдүгээр сарын 15-аас эхлэн шаардлага хангасан борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл хангажээ. Цар тахлын үед сайжруулсан шахмал түлшийг 50-75 хувь хүртэл хөнгөлөлттэй үнээр борлуулж байсан.

Нэг шуудай түлшний үнэ өртөг 3,875 төгрөг байдаг. Энэ үнийг энэ жил хямдруулах эсэх шийдвэрийг Засгийн газар гаргах юм. Гэр хорооллын өндөрлөг байршлуудад борлуулалтын цэг ажиллуулах бөгөөд энэ жилдээ 650 цэг хүрэлцээтэй гэсэн судалгааг холбогдох байгууллагууд гаргажээ. Шаардлагатай тохиолдолд борлуулалтын цэгийг нэмэгдүүлэх боломжтойг албаныхан онцолж байв.

Энэ жилээс агаарын чанарын бүсэд Налайх дүүрэг орж байгаа бөгөөд сайжруулсан шахмал түлшийг анх удаа хэрэглэж эхлэх юм. Налайх дүүргийн нийт хүн амын 70 хувь буюу 7,691 өрх гэр хороололд амьдардаг байна. БОАЖЯ-нд нээлттэй тендер зарлан тус 7,691 өрхөд угаарын хий мэдрэгч тараах бэлтгэл ажлыг хангаж байгааг Хотын орлогч дарга мэдээллээ.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Categories
мэдээ нийгэм

Согтуурсан үедээ цагдаагийн байр руу буудаж, зугтаасан этгээдийг баривчилжээ DNN.mn

Тайлан

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн Даваа гарагт буюу есдүгээр сарын 5-ны 06:20 цагийн үед Архангай аймгийн Тариат сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн байр руу “Мотоциклтой этгээд том буугаар хоёр удаа буудсан” гэх дуудлага бүртгэгджээ.

Үүний дагуу цагдаагийн газраас шалгахад 38 настай, эрэгтэй “Ш” нь согтуурсан үедээ цагдаагийн тасгийн байр руу “Карбин” маркийн галт зэвсгээр хоёр удаа буудаж, зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Тухайн этгээд ашигласан галт зэвсгээ сумын төвийн ойролцоо нуусан байсныг тогтоон хураан авч, иргэн “Ш”-ийг сумын төвд айлын эзгүй хашаанд нуугдаж байсныг баривчилжээ.

Хэргийн улмаас бэртэж, гэмтсэн хүн байхгүй бөгөөд хэрэг гарахаас өмнө Даваа гарагийн шөнө иргэн “Ш” нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдсэн учир цагдаагийн алба хаагчид тээврийн хэрэгслийг нь түр саатуулаад байсан гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Монгол Улсын Эрүүгийн хуулиас 23.1 дүгээр зүйлд:

1. Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Энэ гэмт хэргийг:

  • 2.1.галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж;
  • 2.2.хууль сахиулах албаны тоног төхөөрөмж, барилга, байгууламжид халдаж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн тус тус заажээ.
Categories
мэдээ нийгэм

М.Должин: Их, дээд сургуулийг нэгтгэх тухай сайдын тушаалд зөрчил байгаа тул шүүхэд хандаж байна DNN.mn

Засгийн газар наймдугаар сарын 3-ны өдөр 293 дугаар тогтоол гаргаж, зарим их, дээд сургуулийг өөр сургуульд нэгтгэхээр болсон.

Энэ дагуу 20 гаруй сургуулийг төрийн өмчийн найман их сургуульд нэгтгэхээр шийдвэрлэсэн юм. Тухайлбал, Монгол Улсын Их Сургууль(МУИС)-ийн харьяанд таван сургуулийг нэгтгэж байгаагийн нэг нь Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургууль(ХҮИС).

Тус сургуулийн ажилтан, багш нар дээрх шийдвэрийн үндэслэлийг тодорхойгүй гэж үзэн шүүхэд хандахаар болж буйгаа өнөөдөр мэдэгдэв.

ХҮИС-ийн доктор, профессор М.Должин “Засгийн газрын 293 дугаар тогтоолыг Боловсрол, Шинжлэх Ухааны сайд наймдугаар сарын 19-нд олон нийтэд танилцуулахад энэ асуудлыг мэдсэн. Энэ нь маш гэнэтийн, цочирдом байсан.

Гарсан шийдвэртэй холбоотойгоор сайдтай уулзахаар хүсэлт тавьсан ч есдүгээр сарын 1-н хүртэл уулзаж чадаагүй. Харин хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр буюу есдүгээр сарын 1-нд Боловсрол, Шинжлэх Ухааны Яам(БШУЯ) болон МУИС-ийн ажлын хэсэг манайх дээр ирж, сургуулийн тамга тэмдэг, гэрчилгээг хураан, дансны хуулгыг авч, захирлыг чөлөөлсөн.

Засгийн газрын тогтоол ба түүнтэй холбоотой сайдын тушаалтай танилцахад хэд хэдэн асуудал байна. Сайдын тушаалд сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг наймдугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгож, хүчингүй болгосон. Хэдийгээр манай сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа ч хуулийн дагуу хүчинтэй юу, үгүй гэх эргэлзээ үүсээд байна. Иймд хуулийн фирмтэй хамтран ажиллаж, дээрх тогтоол, шийдвэрт алдаа байгаа эсэхэд хяналт тавьж, тодорхой зөрчил байна гэж үзсэн учир сургуулийнхаа нэр хүнд, эрх ашгийг хамгаалах зорилгоор шүүхэд хандаж байна” гэлээ.

Мөн тэрбээр ХҮИС нь холбогдох байгууллагын стандарт, дүрэм зөрчсөн тухай баримт, акт байдаггүй, магадлан итгэмжлэгдсэн сургууль гэдгийг онцлов. Энэ хичээлийн жилд тус сургуульд 130 гаруй оюутан шинээр элссэн байна. Тушаал гарч, есдүгээр 1-нд ажлын хэсэг ирснээс хойш өөр ямар нэг ажил хийгдээгүй, цаашид яах нь ч тодорхойгүй байгааг профессор М.Должин мөн хэлсэн юм.

ХҮИС-ийг МУИС-д нэгтгэх гэж байгаа анхны тохиолдол энэ биш бөгөөд өмнө нь 2010 онд Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургууль нэртэй байхад нь нэгтгэж байсан. Харин 2017 онд МУИС-ийн бүрэлдэхүүнээс гаргаж байв.

ХҮИС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн доктор, дэд профессор Н.Болдмаа “Их, дээд сургуулийн нэгтгэснээр өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ гэж тогтоолд бичсэн байгаа. Гэвч өрсөлдөх чадвар нь хэр нэмэгдэх тооцоолол, судалгааны дүн байхгүй, төлөвлөгөө бий эсэх нь тодорхойгүй.

Түүнчлэн 293 дугаар тогтоолд багш, ажилтны ажлын байрыг хадгалж, шилжүүлэн ажиллуулна гэсэн байгаа бол БШУ-ы сайдын А296 тушаалд сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь хүчингүй болж буй сургуулийн үндсэн орон тооны багш нар, ажилтныг тухайн сургуулийн багшид тавигдах шаардлага, шалгуурыг хангаж буй эсэхийг судалж, ажиллуулахад дэмжлэг үзүүлнэ гэсэн байна. Хуулийн байгууллага үүнийг харж, үнэлэлт өгөх байх. Тогтоол, тушаал хоёр уялдах ёстой. Тиймээс Засгийн газрын тогтоолтой холбоотой гарсан сайдын тушаал үндэслэл хэр бодитойг тодруулахаар шүүхэд хандаж байгаа.

Нэгтгэлээ, салгалаа, дахин нэгтгэлээ гэх нь сэтгэл санаанд маш их хохиролтой байна. Өнөөдөр үйл ажиллагаа хэрхэн явагдах нь ойлгомжгүй болсон. Багш ажилтан, оюутан бүгдийнх нь эрх ашиг хөндөгдөж байна” гэлээ.

зураг

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хууль нэхэж буй дуу чимээний бохирдол DNN.mn

Бид эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Энэ бол монголчуудад Үндсэн хуулиар тунхаглаж өгсөн бүрэн эрх. Гэтэл бид өнөөдөр энэ эрхээ эдэлж чадаж байна уу гэвэл үгүй. Бидний эргэн тойронд нүдэнд үзэгдэхээс эхлээд нүдэнд үзэгдэхгүй олон аюул заналхийлж байна. Эдгээрээс хамгийн аюултай нь нийтийг хамарсан нүдэнд харагдаж, гарт баригдахгүй агаар, хөрсний бохирдол. Агаарын бохирдол бүр нүдэнд харагдаж, гарт баригдах хүртлээ хүндэрсний дараа л хүлээн зөвшөөрч тэмцэж эхэлсэн. Одоо ч тэмцсээр л байна.

Мөн хөрсний бохирдол аль хэдийнэ аюултай хэмжээнд хүрсэн. Улаанбаатар хотод их хэмжээний үеэр болсны дараа хөрсний бохирдол улам нэмэгдэж, илүү аюултай болдог талаар мэргэжлийн байгууллагууд хэлдэг. Манай улс эрс тэс уур амьсгалтай тулдаа л хөрсний бохирдлын аюулаас бага ч гэсэн холуур байна. Хүйтэрдэггүй, үргэлж халуун байдаг бол хөрсний бохирдлоос үүдэлтэй элдэв халдварт өвчин газар авч байгаа.

Агаар, хөрсний бохирдлоос дутахгүй аюул учруулах бас нэгэн бохирдол бол дуу чимээний бохирдол. Нүүдэлчин монголчууд хотжиж суурьшихын хэрээр дуу чимээний бохирдол нэмэгдэж, хүрээгээ тэлсээр байна. Үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, авто тээвэр, төмөр замаас их хэмжээний дуу чимээ гардаг. Улаанбаатар хотын дуу чимээний бохирдлын ихэнх нь авто зам, төмөр замын хөдөлгөөн, барилгын бүтээн байгуулалтаас гардаг байна. Тийм ч учраас зуны улиралд дуу чимээний бохирдол нэмэгддэг аж. Манай улс шиг нийслэлийнх нь дундуур төмөр зам дайран өнгөрдөг улс ховор. Төмөр замын ойролцоо “Баян Монгол”, “Их Монгол” “Нарны хороолол” гэх мэт томоохон орон сууцны хорооллууд бий. Тухайн хэсэгт амьдардаг иргэдэд галт тэрэгний дуу чимээ ихээхэн дарамт учруулдаг гэдгийг хэлдэг.

Агаар, хөрсний бохирдлын эсрэг хууль гарган тэмцэж байгаа шиг Дуу чимээний бохирдлын эсрэг хууль гарган тэмцэхээр болсон байна. Энэхүү хуулийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг санаачлан боловсруулж байгаа аж. Энэ мөн л цаг үеэ мэдсэн, мэдэрсэн хууль байх бус уу.

Categories
гадаад мэдээ

Дэлхийн хүн амын 99 хувь нь бохир агаараар амьсгалж байна DNN.mn

Дэлхийн хүн амын 99 хувь нь бохир агаараар амьсгалж байна

Өнөөдөр “Бидний амьсгалж буй агаар нэг юм” уриан дор “Цэнхэр тэнгэрт цэвэр агаар” олон улсын өдөр тохиож байна.

Энэ жил “Цэнхэр тэнгэрт цэвэр агаар” олон улсын өдрийг (WorldCleanAirDay), хил дамнан зах хязгааргүй тархах агаарын бохирдолд анхаарлаа хандуулж, хамтын хариуцлагатайгаар хамтарсан арга хэмжээ авах шаардлага тулгарч байгааг онцолж TheAirWeShare/Бидний амьсгалж буй агаар нэг уриан дор нэгдэж байна.

ДЭМБ-ын шинэхэн тооцоогоор дэлхийн хүн амын 99 хувь нь аюулгүй хэмжээнээс хэтэрсэн бохир агаараар амьсгалж байна. Энэ нь манай гаригийн орчны эрүүл мэндийн хамгийн том аюул тулгарч байгааг илэрхийлж байгаа юм.

ДЭМБ-ын шинэхэн тооцоогоор дэлхийн хүн амын 99 хувь нь аюулгүй хэмжээнээс хэтэрсэн бохир агаараар амьсгалж байна. Жил бүр 7 сая орчим хүн цаг бусаар эндэж байгаа бөгөөд тэдний 90 гаруй хувь нь бага, дунд орлоготой улс орнуудад ногддог.

Бохирдолд хил хязгаар гэж үгүй. Агаар бохирдуулагч нь 3-4 хоногийн дотор тив дамнан туулан өнгөрөх боломжтой. Иймээс бид үүнийг бүс нутаг, хил дамнасан асуудал хэмээн хамтдаа оролцож, шийдвэрлэх хэрэгтэйг илтгэж байна.

Өнөөдөр таны машинаас ялгарч буй бохирдуулагч таны хүүхдүүд, хөршийнхөн, олон мянган бээрийн цаана амьдарч байгаа хамаатан саданд багтраа өвчин үүсгэх боломжтой. Иймд олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, агаарын бохирдлын талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулах чиглэлд UN Mongolia – Нэгдсэн Үндэстний Байгууллага, UNDP in Mongolia – НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран ажиллаж байна.

Агаарын бохирдол нь бүх нийтэд хамаатай бөгөөд түүний нөлөөллөөс хэн ч ангид байх боломжгүй. Амьсгалж буй агаараа цэвэр байлгахын төлөө (#TheAirWeShare) БИД өнөөдрөөс хамтын хүчин чармайлт гаргах хэрэгтэй.

Уг өдрийн хүрээнд 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбайд болох “Тогтвортой хөгжил – 2022” нээлттэй өдөрлөгт урьж байна.