Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ DNN.mn

Аргын тооллын есдүгээр сарын 8, Бархасбадь гариг. Билгийн тооллын 13, тооно одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 6:20 цагт мандан, 19:20 цагт жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой. Цагаан шүүдэр буух улирал 0 цаг 56 минутад эхэлнэ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өөдөртөө 28-30 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

Хур тунадас: Шөнөдөө нийт нутгаар их төлөв цэлмэг. Өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор 22-27 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 31-36 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Хийроо”​ нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монголын энэ цаг үеийн
өнгө болсон философийн
ухааны профессор, бие
даасан судлаач, нийтлэлч,
орчуулагч Б.Батчулуун “Улстөрчид хуулийг
бидний нуруун дээр тохсон эмээл
болгож байна” гэснийг VII нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Хийроо” нийтлэл хэвлэгдлээ.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн
өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

“Нүүрсний АМНАТ эдийн засгийн “шүдний өвчин” болжээ” хэмээн өгүүллээ.

“Фантастик” продакшн “Кино уран бүтээлчдийн дунд
“Өргөө” кино театр өнөөг хүртэл монополь байсан” хэмээв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
булангууд мэдээ нийгэм сав-шимийн-ертөнц

Хамгийн эртний хөхтөн амьтан 225 сая жилийн өмнө амьдарч байсныг эрдэмтэд тогтоожээ DNN.mn

Манай дэлхийн хамгийн эртний хөхтөн амьтан 225 сая жилийн өмнө амьдарч байсныг хэсэг эрдэмтэд палеонтологийн олдвор дээр үндэслэн тогтоожээ.

Ингэснээр өмнө нь тогтоосон хугацааг 20 сая орчим жилээр урагшлуулж байна. Brasilodon quadrangularis нэрээр шинжлэх ухаанд тэмдэглэсэн хамгийн эртний хөхтөн амьтан нь 20 см урт биетэй байжээ.

Энэ амьтан 225 сая жилийн өмнө буюу зарим эрт үеийн үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан байна. Шинэ нээлт нь орчин үеийн хөхтөн амьтдын үүсэл хөгжил, хувьслыг судлахад чухал ач холбогдолтойг Бразил, Их Британийн эрдэмтэд онцолжээ.

Судалгааг Лондон хотын Байгалийн Түүхийн Музей, Эзэн Хааны Коллеж, Бразилын Порто-Алегре хотын Рио Грандын Холбооны Их сургуулийн эрдэмтэд хамтран гүйцэтгэж, тайлангаа “Journal of Anatomy” сэтгүүлд нийтлүүлсэн байна.

Brasilodon quadrangularis-ийг өмнө нь хөхтөн амьтан биш, хэвлээр явагч гэж буруу ангилж байсныг энэ удаагийн судалгаагаар зассан юм байна.

“Хэвлээр явагчдын шүд амьдралынхаа турш олон удаа солигддог. Харин хөхтөн амьтны шүд ердөө хоёр удаа л ургадаг. Эхнийх нь сүүн шүд, дараа нь байнгын шүд ургана. Үүгээрээ хөхтөн амьтан ялгаатай” гэж судалгааг ахалсан профессор Марта Рихтер тайлбарлажээ.

Бразилын нутгаас олдсон хэд хэдэн үлдэгдэл яснаас шүдний онцлог, ялгааг нь нарийвчлан судалснаар хөхтөн байсан гэх дүгнэлтэд хүрсэн байна.

“Энэ нь маш жижигхэн хөхтөн амьтан байсан бөгөөд бидний мэдэх хамгийн эртний үлэг гүрвэлүүдийн сүүдэрт газар нүхэлж амьдардаг байсан бололтой” гэж Рихтер ярьжээ.

Эрдэмтэд энэхүү нээлтдээ таван жил гаруй хугацааг зарцуулсан байна.

Эх сурвалж: CNN

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн бодлогын форум албан ёсоор нээлтээ хийлээ DNN.mn

зураг

Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг /СХН/-ийн Зүүн Европ, Төв Азийн бүсийн санаачилга /ECAPI/-ын дарга Д.Баярсайхан төлөөллийн хамт оролцож буй Дэлхийн бодлогын форумын албан ёсны нээлт өнөөдөр боллоо.

Нээлтийн ёслолын үйл ажиллагаанд Йорданы Хашимитын Вант Улсын Ерөнхий сайд Бишер Аль Хасавне оролцож мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд СХН-ийн удирдах зөвлөлийн дарга, Мексикийн Үндэсний банк, үнэт цаасны хороо (CNBV)-ны ерөнхийлөгч Жесус Де Ла Фуэнте Родригес, СХН-ийн гүйцэтгэх захирал Альфред Ханниг нар үг хэлсэн юм.зураг

Энэ үеэр гишүүн орнууд цар тахлын дараах санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бодлогын тэргүүлэх чиглэлээ тодорхойлох, гишүүн орнуудын эмэгтэйчүүдийн санхүүгийн хүртээмжийн байдал, санхүүгийн хүртээмжтэй жендэрийн ялгааг арилгах сайн туршлагын талаар санал солилцохын зэрэгцээ Йорданы Төв банк болон бусад гишүүн орнуудын санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд үр өгөөжөө өгсөн санал санаачилгын талаар танилцууллаа.зураг

Түүнчлэн нийт төлөөлөгчид “Эрүүл мэндийн дижитал санхүүгийн үйлчилгээ: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж дэх санхүүгийн зохицуулалтын үүрэг”, “Инновац-санхүүжилт: Жижиг дунд үйлдвэрүүдийн санхүүгийн хүртээмжийг хурдасгах, зохицуулалтын хэтийн төлөв”, “Албадан нүүлгэн шилжүүлсэн хүмүүст хүргэх санхүүгийн хүртээмж” гурван хэсэгт хуваагдаж санхүүгийн хүртээмж, эрүүл мэндийн хамрах хүрээний зорилтууд хэрхэн нийцэж байгаа, бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нарт тулгарч буй санхүүгийн хүртээмжийн бэрхшээлийг инновац, шинэ санал санаачилгын тусламжтайгаар бууруулах, шийдвэрлэх арга зам, СХН-ийн бодлого, тулгуур зарчмуудтай хэрхэн уялдуулах талаар хэлэлцэв.зураг

зураг

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 84 талбарын тархвар судлаач мэргэжилтэн бэлтгэгджээ DNN.mn

Өнөөдөр Талбарын тархвар судлалын Дэлхийн өдөр тохиож байна.

“Тархвар судлал нь товчхондоо хүн амын эрүүл мэндийн байдал, өвчин эмгэгийн тархац (distribution), өвчин эмгэгийг нөхцөлдүүлэгч хүчин зүйлс (determinants)-ийг судалж, үр дүнг тухайн өвчин эмгэгийг бууруулах, хяналтад авахад хэрэглэдэг шинжлэх ухаан.

Ийнхүү тархвар судлалыг халдварт өвчний дэгдэлт, цар тахал г.м нийтийн эрүүл мэндийн онцгой нөхцөлд хэрэглэж, шийдвэр гаргах, шуурхай хариу арга хэмжээ авахад хэрэглэхийг талбарын тархвар судлал гэж ойлгож болно. Хэрэглээний тархвар судлал (applied epidemiology) ч гэж нэрлэх нь бий” хэмээн ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа тайлбарлажээ.

Монгол Улсын хувьд Талбарын тархвар судлалын хөтөлбөрийг 2009 оноос хэрэгжүүлж, 84 талбарын тархвар судлаач мэргэжилтэн бэлтгэгдсэн байна.

Талбарын Тархвар Судлал Сургалт (ТТСС) анх 1951 онд АНУ-ын Өвчний Хяналт Сэргийлэлтийн Төвийн дэргэд Тахалт өвчлөлийг мөрдөн шинжлэх алба (Epidemics Intelligence Service) нэртэй байгуулагдаж байжээ.

2022 оны байдлаар дэлхийн 165 улсад 91 ТТСС хөтөлбөр хэрэгждэг бөгөөд энэхүү сургалт нь нийгмийн эрүүл мэндийн асуудалд тархвар судлалын онолыг хэрэглэн, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах үйл явцыг хөхүүлэн дэмжих үндсэн зарчимд суурилдаг байна.

ТТСС-ын үндсэн зорилго нь тухайн улсад нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, улс орны нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг судлан нотолгоо гаргах мэргэжилтнүүдийн цөм багийг бэлтгэснээр нийгмийн эрүүл мэндийн тогтолцооны чадавх, дэд бүтцийг бэхжүүлэн улс орны хүн амын эрүүл мэндийг сайжруулах явдал байдаг.

Монголын Улсын хувьд талбарын тархвар судлалын сургалтын хөтөлбөр (ТТСС) нь нэг жилийн хугацаатай, дунд шатны сургалт бөгөөд хэрэглээний тархвар судлалын чиглэлээр чанартай мэргэжилтнүүдийг бэлтгэх замаар Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийг бэхжүүлэхийг зорьдог. Тус хөтөлбөр нь анх 2009 онд ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр байгуулагдаж Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн тандалт, шуурхай хариу арга хэмжээний тогтолцооны салшгүй хэсэг болон бэхжиж, Эрүүл мэндийн яамны харьяа Халдварт өвчин судлалын үндэсний төвийн удирдлага доор албан ёсоор бүтэцлэгдсэн ба эрүүл мэндэд учрах аюулуудад хариу арга хэмжээ авах, хянах гол чадавх болсон юм. Өнөөдрийн байдлаар нийт 84 мэргэжилтэн суралцан, төгсөж 82.4% нь эрүүл мэндийн салбарт ажиллаж байна.

Түүнчлэн ТТСС нь 2014 оноос эхлэн “Нэг эрүүл мэнд” зарчмыг хэрэгжүүлэн, салбар хоорондын хамтын ажиллагааг дэмжих үүднээс мал эмнэлгийн салбарын мэргэжилтнүүдийг сургаж эхэлжээ. Үүний үр дүнд одоогийн байдлаар 5 мэргэжилтэн суралцаж төгссөн ба НҮБ-ын ХХАБ, ЖАЙКА зэрэг байгууллагуудын дэмжлэгээр мал эмнэлгийн салбарын мэргэжилтнүүдэд тархвар судлалын богино хугацааны сургалтыг зохион байгуулах, малын өвчлөлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийн шийдвэр гаргалтад судалгаа, тоон мэдээллээр хангах зэрэг ажлуудад оролцон бодитой үр дүнг үзүүлжээ.

ТТСС-ын зарим тоон мэдээллийг дурдвал нийт төгсөгчдийн 22% нь бодлого боловсруулах, удирдах албан тушаалд, 76% нь мэргэжилтэн, судлаач, дунд шатны албан тушаалд ажилладаг бол суралцах хугацаандаа 26.8%, төгссөнөөсөө хойш 25.6% нь эрдмийн зэрэг цол хамгаалж 42% нь албан тушаал дэвшжээ.

Эх сурвалж: ХӨСҮТ

Алтны экспорт өнгөрсөн оныхоос 73 хувь өсчээ DNN.mn

Алтны экспорт өнгөрсөн оноос 2 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна | Мэдээ -  trends.mn

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 13.4 тэрбум ам.доллар болж, 2021 оны мөн үеэс 32% өссөн талаар мэдээлсэн. Тэр дундаа экспорт 7.8 тэрбум ам.долларт хүрч, 37.8 хувиар өсжээ.

Тэгвэл гол нэрийн бараанаас алтны экспорт өнгөрсөн оны наймдугаар сартай харьцуулахад 73 хувь өссөнийг Гаалийн ерөнхий газар танилцуулав.

зураг

Өнгөрсөн оны наймдугаар сарын байдлаар 5.8 тонн алт экспортолж байсан бол энэ онд 9.9 тонн алт гаргажээ. Харин 2020 оны дүнтэй харьцуулахад 50% буурсан байна. Тухайн жилийн наймдугаар сард 19.9 тонн алт экспортлоод байжээ. Монголбанкны танилцуулснаар 2022 оны наймдугаар сарын эцэст валютын нөөц 2.7 тэрбум ам.доллар болсон. Энэ нь Монгол Улсын импортын таван сарын нөөцийг хангах хэмжээний нөөц юм.

Ямааны ноолуурын экспорт мөн өссөн дүнтэй байна. 2020 онтой харьцуулахад 21.7, 2021 оныхоос 6.8% өсөж, 5.4 мянган тоннд хүрчээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан DNN.mn

Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан DNN.mn

Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун байна.

2022 оны 09-р сарын 07-ны 20 цагаас 09-р сарын 08-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Шөнөдөө нийт нутгаар их төлөв цэлмэг. Өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор 22-27 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 31-36 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 28-30 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 28-30 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.

2022 оны 09 дүгээр сарын 09-нөөс 09 дүгээр сарын 13-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 10-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи 9-нд зарим газраар, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 22-27 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 10, 11-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын Хүүхдийн сангийн ажилтнуудыг хүлээн авч уулзлаа DNN.mn

НҮБ-ын Хүүхдийн сангийн хэрэгжүүлж буй төслүүд нь ЭМЯ-ны урт, богино хугацааны бодлоготой уялдаж хэрэгждэг бөгөөд энэ удаа НҮБ-ын Хүүхдийн сангийн техникийн болон санхүүгийн тусламжтайгаар сонгогдсон эмнэлэгт байрлуулах хүчилтөрөгчийн үйлдвэр, эмнэлгийн хог хаягдлыг боловсруулах үйлдвэр, дунд оврын төхөөрөмж, сумын эрүүл мэндийн төвүүдэд байгуулах ус, ариун цэврийн байгууламж, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, олон нийтийн эрүүл мэндийн ажилтан бэлтгэх зэрэг хөтөлбөр, төслүүдтэй танилцав. Ярилцлагын явцад НҮБ-ын Хүүхдийн сангаас хүчилтөрөгчийн үйлдвэрүүд болон хог хаягдлын төхөөрөмж байрлуулахад газрын асуудлыг шийдвэрлэхэд Эрүүл мэндийн сайдаас дэмжлэг үзүүлж ажиллахаар шийдвэрлэв.

Эрүүл мэндийн сайд Монгол Улсын хэмжээнд 330-аад сум байгаагаас 220 сумын эрүүл мэндийн төвийг усан хангамж, ариун цэврийн байгууламжтай болгох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэ талаар НҮБ-ын хүүхдийн сантай хамтран ажиллана. ЭМЯ сумд руу чиглэсэн үйл ажиллагаануудыг өргөжүүлэх цогцоор хөгжүүлэх зорилттой байна. Сумын болон Өрхийн ЭМТ -ийн хатуу болон зөөлөн дэд бүтцийг нэг жигд загварт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Мөн энэ чиглэлээр Билл Гейтс сантай ЭМЯ ба НҮБ Хүүхдийн сан хамтран ажиллах юм.