Categories
мэдээ нийгэм

“Хийморь” наадам амралтын өдрүүдэд болно DNN.mn

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын морьт харваачдын холбоо хамтран Морьт харвааны олон улсын аварга шалгаруулах “Хийморь” наадмыг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өглөө.

Хэвлэлийн бага хуралд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлого, хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг, Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар, Монголын мрьт харваачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Мөнхболд болон наадамд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн шүүгч, дасгалжуулагч, тамирчид оролцлоо.

Морьт харвааны олон улсын аварга шалгаруулах “Хийморь” наадмыг энэ амралтын өдрүүдэд буюу есдүгээр сарын 10, 11-ний өдөр “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах юм. Энэ жилийн наадамд найман орны 30 гаруй тамирчид оролцохоор Улаанбаатарт ирээд байна. Цар тахлын жилүүдэд цахимаар зохион байгуулагдсан бол 2019 онд Монголд өргөн дэлгэр тэмдэглэсэн юм байна. Тухайн тэмцээнд 17 орны 41 тамирчин оролцож байжээ. Морин харваа бол Монголын эртний түүхтэй нягт холбоотой наадам гэдгийг Хэвлэлийн хурлын эхэнд онцолж байлаа.

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлого, хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг:

-Монгол Улсыг олон улсад сурталчлах, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох, жуулчдын сонирхлыг татсан арга хэмжээний тоог нэмэгдүүлэх зорилго бүхий “Хийморь” морьт харвааны наадмыг 2018 оноос зохион байгуулж эхэлсэн. Энэ жил дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй “Хийморь” наадамд оролцох олон улсын тамирчид ирээд байна. Наадмын үеэр морьт харваанаас гадна шагайн харваа, шонхор шувуу, морин циркийн үзүүлбэр, үндэсний урлагийн үзүүлбэр үзүүлэх юм. Цаашид морьт харвааны төвийг Монгол Улсад байгуулах зорилготой ажиллаж байна гэсэн юм.

Монголын морьт харваачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Мөнхболд “Энэ жилийн наадам дэлхий нийтээрээ цар тахлыг даван туулсан сайхан үед болж байгаагаараа онцлог юм. Энэхүү тэмцээн бол түүхэн үйл явдлыг сэргээсэн, түүхийн олдворуудаас санаа авч сэргээсэн бүтээлч наадам гэдгийг тодотгоё. Ирэх онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголдоо зохион байгуулахаар болсныг дашрамд дуулгая. Тэрхүү тэмцээнд дэлхийн 34 орны тамирчид оролцохоо илэрхийлээд байгаа. Морьт харвааны тэмцээнийг та бүхэн маань очиж үзээрэй гэж хүсье” гэлээ.

УНАГАН БАЙГАЛЬТАЙ МОНГОЛД ХАЙРТАЙ

Өмнөд Африкаас хүрэлцэн ирсэн тэмцээний шүүгч Амели Рашке /Amelia Raschke/ “Дэлхийн хөгжингүй орнуудад байгалийн унаган төрхийг ихэд алдагдуулсан байдаг. Гэтэл Монгол бол унаган байгалиа хайрлан хамгаалж буй орнуудын нэг. Тиймээс би Монголд хайртай. Энэ жилийн хувьд “Хийморь” наадамд 30 гаруй тамирчид оролцож байгаа ч ирэх жилүүдэд тамирчдын тоо улам бүр нэмэгдэнэ гэдэгт итгэж байна” гэлээ.

Амели Рашке нь морьт харваачдын зургаан удаагийн тэмцээнд шүүгчээр ажилласан туршлагатай нэгэн юм. 2019 оны “Хийморь” морьт харваанд уригдан ирж ерөнхий шүүгчээр ажиллаж байжээ.

ОХУ-ЫН ТАМИРЧИД ХИЧЭЭН ОРОЛЦОХ БОЛНО

ОХУ-ын морьт харвааны холбооны тэргүүн, Кремлийн морин сургуулийн төлөөлөгч Сергей Одиноков:

-Монголд хүрэлцэн ирээд Монголын ард түмэн, морьт харвааны нэн эртний түүхтэй танилцахад таатай байна. Улаанбаатар төмөр замын вокзалд буухаас монголчууд биднийг халуун дулаан хүлээн авч байгаад баяртай байна. Монголын тамирчид бол маш хүчтэй өрсөлдөгчид. ОХУ-ын тамирчид маань дутахгүй өрсөлдөнө гэж итгэж байна. Энэ жил манай улсаас таван тамирчин ирсэн. Бидний дунд 2019 онд “Хийморь” тэмцээнд амжилттай оролцсон Юрославль хотын Артивида клубын гишүүн Люба Марука, Ольга Жигулина, Халимаг улсаас Хонгор Владаев, Волгоград хотын морин спортын мастер тамирчин Сергей Канивазов нарын тамирчид хүрэлцэн ирээд байна.

МОНГОЛ АДУУТАЙ ТӨСТЭЙ МУСТАНГИЙГ ХАМГААЛАХЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАНА

АНУ-ын багийн дасгалжуулагч, Шинэ Мексикийн соёлын элч Кристин Жемма ДиФернандо /Cristin Gemma DiFernando/:

-Би нийт америкчуудыг төлөөлөн ирсний сацуу АНУ-ын уугуул иргэдийн төлөөлөл болж ирсэндээ маш их баяртай байна. Монголд ирээд хоёр сар гаруй болж байна. Саяхан би морьт өртөөгөөр 1000 гаруй км аялаад ирсэн. Монголд ирээд гэр бүл, анд нөхдийн нөхөрлөл, ахан дүүс ямар байдгийг мэдэрлээ. Би эндээс явмааргүй санагдаж байна. Америкийн уугуул иргэд морь сургаж, морьдтой ойрхон байдаг ч морьт харвааг сонирхоод жил гаруйн хугацаа өнгөрч байна. Монголд ирээд өртөөчлөн аялахдаа 60 гаруй морь сэлгэж унасан байна. Монгол нутагт тал дүүрэн адуу бэлчиж байгааг харахад үнэхээр гайхалтай байлаа. Монгол морьд бол зэрлэг адуу мустангтай ерөнхийдөө төстэй санагдсан. Шинэ Мексикийн хойд хэсэгт мустанг зэрлэг адуу олон бий. Бэлчээр доройтуулах эрсдэлтэй гэж үзэн Америкийн Засгийн газраас мустангийн тоо толгойг барих бодлого барьж байдаг. Тиймээс би буцаж очоод зэрлэг адууг хамгаалах талаар санаачилга гарган ажиллана” гэсэн юм.

“Хийморь-2022” олон улсын морьт харвааны наадам нь олон улсын морьт харвааны холбоо /lHAA/-ны “Gran Prix” тэмцээний дүрмээр Унгар, Турк харваа болон Монголын морьт харваачдын холбоо /MHAA/-ны “Gran Prix” тэмцээний дүрэм болох таван байны төрөл, Монгол бөмбөг намнаа, багийн тэмцээн гэсэн төрлөөр явагдах юм байна. Наадамд Монголын морьт харвааны холбоо, клубийн тамирчид болон ОХУ, Өмнөд Африк, Япон, АНУ, Малайз, Израйл улсын харваачид оролцож, Өмнөд Африкийн болон Монголын морьт харвааны холбооны шүүгчид тэмцээнийг шүүх юм. Мөн наадмын үеэр урлагийн тоглолт, морин циркийн үзүүлбэр, шагайн харвааны үзүүлэх тоглолт, шонхор шувууны үзүүлбэр, үндэсний үйлдвэрлэл, гар урлалын үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.

Морьт харвааны олон улсын аварга шалгаруулах “Хийморь” наадмыг 2023 онд дэлхийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн болгон өргөжүүлэхээр төлөвлөжээ.

Нийтэлсэн: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар
Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Монгол Улс энэ онд 5 тэрбум 599.7 сая ам.долларын бараа импортоор авчээ DNN.mn

2021 оны 3 дугаар сард экспорт 665.8 сая америк доллар боллоо – updown.mn

Монгол Улс энэ эхний 8 сард импортоор нийт 5 тэрбум 599.7 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2021 оны мөн үеийнхээс 25.2 хувиар өссөн байна.

Импортын барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 846.3 сая ам.доллар буюу 15.1 хувь, эрдэс бүтээгдэхүүн 1.242 тэрбум ам.доллар буюу 22.2 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 1087.5 сая ам.доллар буюу 87.6 хувь) байна. Мөн мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 709.4 сая ам.доллар буюу 14.9 хувь, авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 1 тэрбус ам.доллар буюу 18.1 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 557.5 сая ам.доллар буюу 10.0 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 377.5 сая ам. доллар буюу 6.7 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 81.2 хувь ногдож байна.

Манай улс дэлхийн 150 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ-д 34.2 хувь; ОХУ-д 30.3 хувь; Япон-д 8.6 хувь; БНСУ-д 5.0 хувь; АНУ-д 3.2 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 81.3 хувийг эзэлж байна.

Categories
мэдээ нийгэм

С.Энхболд: Уналт, таталт, саа саажилттай хүүхдүүдийн эмийг хөнгөлж, эмчилгээг нэвтрүүллээ DNN.mn

Эрүүл мэндийн сайд С.Энхболд хүүхдийн уналт, таталтын эмийн 100 хувь хөнгөлөхийн зэрэгцээ эмчилгээг нэвтрүүлж эхэлсэн талаар мэдээлжээ.

Тэрбээр “Уналт,таталт, саа саажилттай хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нараас 2022 оны зургаадугаар сард Монгол Улсын Засгийн газарт хүсэлт ирүүлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тухайн хүсэлтийг шийдвэрлэх үүргийг надад өгсний дагуу дараах арга хэмжээг авлаа.

Уналт, таталтын эмийг 100% эрүүл мэндийн даатгалаас хөнгөлж эхэллээ. Мөн эмийн чанар хүртээмжийг нэмэгдүүлж нэр төрлийг нь олон болгов.

Мэдрэлийн ёзоор тайрах хагалгааг Монголд нэвтрүүллээ. Энэ хагалгааг Үндэсний баг бие даан хийдэг болно. Үүнээс өмнө гаднын туршлагатай эмч нартай хамтран хийх юм. Дараагийн хагалгаа тун удахгүй хийгдэх болно” гэжээ. зураг

зураг
зураг

Categories
мэдээ цаг-үе

Манай улс 7.7 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолжээ DNN.mn

May be an image of text that says 'гадаад худалдаа 2022 оны эхний 8 cap က экспортолж буй улсууд гадаад худалдааны нийт бараа эргэлт, улсаар импортолж буй улсууд бнхау 85.0% 6,596.3саяѕ швейцар 7.0% бнхау 541.4 caяS 34.2% сингапур oXY 3.8% 1,912.5саяѕ 30.3 297.7 caяS бнсу 1.9% япон 1,698.2саяѕ caяS 148.2 caяS 8.6% итали 483.0 caяS 0.6% бнсу 48.9 сая 5.0% oxy 282.7 сая 0.6% ану 48.0 caяS 3.2% хбнгу 176.5 хбнгу 0.3% 19.7саяѕ 2.1% хонконг турк улс 115.2 сая 0.1% 1.4% япон 8.7саяѕ энэтхэг 0.1% 77.5саяѕ 1.1% их британи 8.6сая 64.1 сая польш 8.1 сая 1.1% 60.2 сая франц www.customs.gov.mn 1.0% 57.0 info@customs.gov.mn 1800-1281'

2022 оны эхний 8 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 13355.8 сая ам.доллар болж 2021 оны мөн үеэс 3255.1 сая ам.доллар буюу 32.2 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 2156.4 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.

May be an image of ‎text that says '‎raAaaA xyAaлAaa 2022 oHbl 3xHий 8 cap raAaaA xyAaлAaaHbl HийT 6apaa 3pr3лT းشنی HийT 6apaa 3pr3лT 13,355.8 caR $ 3KcnopT 7,756.1caR$ иmnopT 5,599.7caRS 5,599, raAaaA xyAaлAaaHbl T3Hu3л 2020 2,156.4 caR $ 2021 2022 32.1 4,478.9 10,100.8 3,453.2 5,626.8 1,025.7 13,355.8 4,473.9 1,152.9 7,756.1 5,599.7 6apaa 3pr3лT 3KcnopT 2,156.4 иmnopT www.customs.gov.mn T3Hu3л info@customs.g 1800-1281‎'‎

Categories
мэдээ нийгэм

Түгжрэлийг бууруулах чиглэлд 12 багц ажлыг хэрэгжүүлж байна DNN.mn

Улаанбаатар хотод хэрэгжиж буй томоохон төслүүд, тэр дундаа түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах чиглэлд хийж буй ажил ямагт олны анхаарлын төвд байдаг. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хувьд ч өндөр хэмжээнд яригддаг дээрх ажлуудын талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг дараах мэдээллийг өгч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг доор нийтэлсэн хавсралт файлаас авч болно.

2021 оны тавдугаар сарын 19-ний 146 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газраас авто замын түгжрэлийг бууруулах томоохон зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд 12 багц томоохон ажлыг хэрэгжүүлж байгаа. Хамгийн том гурван ажлаас дурдвал газар чөлөөлөлтийн ажилд 88 тэрбум төгрөгийг зарцуулж байна. Нийт 390 тэрбум орчим төгрөгийн газар чөлөөлөлтийн нөхөн олговор шаардлагатай байгаа. Үүнд нийт мөнгөн дүнгийн 30 орчим хувийг төсөвлөсөн. Хоёрдугаарт нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийж, нийтдээ 600 орчим автобус шинэчлэхээр төлөвлөсөн. Одоогоор нийслэлийн хэмжээнд 106 чиглэлд 1000 хүрэхгүй автобус зорчиж байна. Эдгээрийг 124 чиглэл болгон өргөтгөж, богино эргэлттэй болгох, нийтийн тээврийг цогц шинэчлэхэд нэмж 1430 автобус шаардлагатай байгаа. Үүнээс 1130 автобусыг 2020-2024 онд шинэчлэхээр тооцоолсон. Урьдчилгаа төлбөрт 77 тэрбум төгрөг төсөвлөсөн. Нийтэд үйлчилж буй хоёр давхар автобус болон сургуулийн автобус зэрэг 100 орчим автобус одоогоор орж ирсэн. Үлдэгдэл автобусуудыг ирэх 11-12 дугаар сарын үед ирэх төлөвлөгөөтэй байна. Гурав дахь асуудал нь 170 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажил юм. Энэ жил 100 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, 100 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс тус тус шийдвэрлэсэн. Улаанбаатар хотын хэмжээнд дөнгөж 100 мянга орчим хүүхдийг цэцэрлэгт хүлээн авах хүчин чадалтай байсан. Гэтэл цэцэрлэгийн насны 141 мянган хүүхэд бий. Тиймээс энэ жил богино хугацаанд 32 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах ажлыг түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд зохион байгуулсан. Цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлснээр түгжрэл 20 хувиар буурна гэсэн судалгаанд үндэслэж энэхүү ажлыг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлсэн юм. Ирэх жил сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажил үргэлжилнэ. Үндсэндээ НИТХ-аас баталсан 414 тэрбум төгрөгөөс 270 тэрбум төгрөгийг дээрх гурван төрлийн ажилд зарцуулаад байна.

Нийслэлийн хэмжээнд 13 байршилд 228 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй замын байгууламжийн ажил үргэлжилж буй юм. Үүний 70 тэрбум төгрөгийг 2022 онд олгож байна. Зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашаа хайс буулгаж газар чөлөөлөх ажил ч үргэлжилж байгаа. Тодруулбал, энэ онд 188 байршилд 4860 гарааш буулгахаас 3621 гараашийг буулгаад байна. 376 байршилд 20.2 км хашаа хайс буулгахаар төлөвлөснөөс 198 байршилд 9.5 км хашаа хайс буулгасан. Чөлөөлсөн газрыг ногоон байгууламж, замын байгууламж, зогсоол болгон тохижуулж байна. Энэ ажилд 31 тэрбум төгрөг зарцуулж байгаа.

RFID БУЮУ РАДИО ДАВТАМЖИЙГ АШИГЛАХ СИСТЕМИЙГ ТӨВИЙН ЗУРГААН ДҮҮРЭГТ НЭВТРҮҮЛЖ БАЙНА

Улаанбаатар хотод зам тээврийн удирдлагын ухаалаг систем нэвтрүүлснээр түгжрэлийг 50 хүртэлх хувь бууруулах үндсэн зорилтод хүрэхэд 30 хувийн нөлөө үзүүлнэ гэсэн тооцоолол бий. Зам тээврийн удирдлагын ухаалаг системийг үндсэн гурван чиглэлээр хэрэгжүүлж байна. RFID буюу радио давтамжийг ашиглах систем үүнд багтана. Энэ нь камерын систем биш, харин автомашины зорчилтыг уулваруудад таних шинэ уншигч юм. Удирдлага, хяналтын энэхүү системийг шинээр төвийн зургаан дүүрэгт хэрэгжүүлж байна. Тээврийн цагдаагийн ажлыг цахимжуулж, иргэд цаашдаа цахимаар торгууль төлдөг систем рүү шилжих юм. Үүнд 22.3 тэрбум төгрөг төсөвлөсөн. Улаанбаатар хотын гудамж, зам , талбайг камержуулах ажилд хувийн хэвшилтэй хамтарч ажиллана.

Авто замын сүлжээний хөндлөн, босоо чиглэлд гол болон туслах зам барьж, зогсоолуудыг нэмэгдүүлж байгаа. Их багтаамжийн буюу 5 болон 9 давхар зогсоолыг барьж байгуулахад найман тэрбум төгрөг төсөвлөсөн. Явган хүний 16.8 км зам, унадаг дугуйн 14.4 км замыг шинээр тавьж байна. Энэ ажилд 11.2 тэрбумыг зарцуулж байгаагаас гадна 74 ил зогсоолыг шинэчилж байгаа. Энэ бүхэн 414 тэрбум төгрөгийн төсөвт багтсан ажлууд юм. Нийт төсөвт өртгийн 62 хувьтай тэнцэх хэмжээний бүтээн байгуулалт он дамнан хэрэгжихээр байгаа. Өөрөөр хэлбэл 40 хүрэхгүй хувь нь 2022 ондоо багтаж дуусна. Тиймээс ч энэ зохицуулалтыг гурван жилийн төлөвлөлттэй хийж байна. Харамсалтай нь 2023 оны төсвийн 70 орчим хувийг 2022 он дамнасан төсөв эзлэх магадлалтай байна. Ирэх онд томоохон ажил эхлэх гэхээс илүү өмнөх оны ажлыг гүйцээх төсвүүд голчлох юм.

ЗАМЫН ТӨЛБӨР ХУРААМЖИЙГ КМ ТУТАМД 15 ТӨГРӨГӨӨР ТООЦОЖ АВДАГ БОЛНО

Зам тээврийн түгжрэлийг бууруулах чиглэлд зөөлөн, хатуу бодлогыг хослуулан хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын 1181 км орчим замын 85 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй, жил бүр нөхөөс, засвар хийдэг замууд байна. Замын сангийн хөрөнгө зам ашигласны төлбөрөөс бүрддэг. Замын төлбөр моторын багтаамжаас хамааран бага оврын машин 20,000, том машин 40,000 төгрөгийг жилдээ төлдөг. Зам тээврийн удирдлагын ухаалаг систем RFID ашиглалтад орсноор замын төлбөр хураамжийг км тутамд 15 төгрөгөөр тооцож авдаг болно. Нийслэл хотын иргэд жилд дунджаар 10 мянган км зам туулдаг гэсэн судалгаа байна. Түүнчлэн Улаанбаатарт зорчиж буй машины 18 хувь нь хөдөө орон нутгийн машинууд байдаг гэсэн судалгаа бий. Ний нуугүй шууд хэлэхэд ойрын аймаг, сумдын иргэд амралтын өдрүүдэд ирж, такси үйлчилгээ эрхэлж, ашиг олдог. Эдгээр машины хувьд км тутамд төлөх төлбөр нь 45 төгрөг байх юм. Товчоодоор орж ирэхэд 1500 төгрөг төлдөг хэвээр байна.

Мөн их багтаамжийн зогсоолуудыг шинээр барьж эхэлсэн. Ингэснээр хөдөө, орон нутгаас ирж байгаа хүмүүс үнэгүй зогсоолд машинаа тавих боломжийг бүрдүүлнэ. Хотын хоёр захад байрших их багтаамж зогсоолууд руу богино эргэлтийн автобус явуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн тээврийн хэрэгсэл цахим гэрчилгээтэй болно. Өөрөөр хэлбэл цаасан хэлбэрээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй, тусгай мэдрэгч /tag/-тэй болно. Тэрхүү мэдрэгчийг ашиглаж төлбөр тооцоог бүртгэж, бүрэн барагдуулахад анхаарах юм. Төлбөр тооцоо төдийгүй автомашины үзлэг оношилгооны хамрагдалтыг ч нэмэгдүүлнэ. Цаашид Улаанбаатар хот тээврийн хэрэгсэл төдийгүй шатахууны хувьд ч стандарт тогтооно. Нийслэлийн агаарын бохирдол асар их байгаатай холбоотойгоор шатахууны стандарт тогтоохоор яригдаж байгаа.

1.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР ЗАРЛАСАН УУ?

Өнгөрсөн зургаадугаар сарын 22-ны НИТХ-ын хуралдаанаар нийслэлийн төсөвт тодотгол хийж, өөрчлөлт оруулсан. Тэрхүү өөрчлөлтөд туссан нэгэн зүйл нь 1.8 тэрбумын тендерийн зардал юм. Нийслэлд томоохон мега төслүүд болох шинэ тойрог зам, LRT, дүүжин тээвэр зэрэг төсөлд олон улсын хэмжээний оролцогч татах, хөрөнгө оруулагчдыг авчрахын тулд тэдэнд зориулсан мэдээлэл зайлшгүй шаардлагатай. Ганц жишээ татъя. Шинэ тойрог зам л гэхэд нийтдээ 71.5 км, эхний ээлжинд Туулын эрэг дагуух 33.4 км замыг ашиглалтад оруулах гэж байна. Энэхүү зам нь зургаан түвшний уулзвартай. Энэхүү замд хэрэглэгдэх далангийн материал л гэхэд Улаанбаатараас Баян-Өлгий орох хэмжээний материал шаардлагатай болж байгаа. Юун түрүүнд инженер геологийн судалгаа болон байр зүйн дэвсгэр зураг хийх ёстой. Мөн байгаль орчны урьдчилсан нөлөөллийн судалгаа хийх, зорчилтыг тооцоолох гэхчлэн ажлуудыг энэ хүрээнд хийх юм.

ДҮҮЖИН ТЭЭВРИЙН ЧИГЛЭЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?

2020 оны наймдугаар сард Франц, Монголын талаас гэрээ зурахдаа дүүжин тээврийн эхний чиглэлийг тодорхой зааж, хоёр дахь чиглэлийг нээлттэй орхисон юм билээ. Баянхошуу-Ханын материал-Гэмтлийн эмнэлэг чиглэлд баригдахаар тохирсон чиглэлийн хувьд ТЭЗҮ хийх явцад хүндрэлтэй зүйлс гарч ирсэн. Уг чиглэлд маш олон гэр хорооллын дээгүүр явахын дээр барилга угсралт, газар чөлөөлөлтөд төвөгшил их гарч, иргэдийн зорчилт тааруу байхаар судалгаа гарсан. Тиймээс Улаанбаатар хотын зүгээс нэгдүгээр чиглэлийг хотын зүүн чиглэлд барья гэсэн санал гаргасан. Үндсэн хоёр хувилбар санал болгоод байна. Нэгдүгээрт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Зайсан-Дугуй цагаан чиглэлд 6.9 км, хоёрдугаарт Сэлбэ гол дагаж Долоон буудлаас төв рүү орж ирсэн чиглэлд дүүжин тээвэр нэвтрүүлье гэсэн санал өгсөн. Одоогоор Францын талаас хараахан хариу өгөөгүй, санал нэгдээгүй байна.

Нээлттэй орхисон 22.5 сая еврогийн өртөг бүхий хоёр дахь чиглэлийн хувьд ТЭЗҮ-г боловсруулаад дуусаж байна. 2023 оны хавраас барилга угсралт хийгээд 2024 онд ашиглалтад оруулах юм. Дүүжин тээвэр барих “Пома” компанийн хувьд дэлхийн 16 оронд 88 төсөл хэрэгжүүлсэн туршлагатай компани. Өөрийн гэсэн стандарттай, тухайн орны далайн түвшний даралт, салхины хүч, зорчигчдын тооноос хамааран ТЭЗҮ боловсруулдаг аж. Манай орны хувьд 2.8 минут тутамд нэг кабин байршуулж, цагт 1500-2000 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай дүүжин тээвэр барьж байгуулахаар ТЭЗҮ-д тусгажээ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Categories
гадаад мэдээ

“Apple” шинэ ухаалаг гар утаснуудаа танилцууллаа DNN.mn

Hardveresen nem hoznak újítást az iPhone 14 modellek - GSMring

“Apple” компани “iPhone 14”, “iPhone 14 Plus”, “iPhone 14 Pro”, “iPhone Pro Max” шинэ ухаалаг гар утаснуудаа лхагва гарагт танилцууллаа.

“iPhone 14 Pro”, “iPhone 14 Pro Max” гар утаснууд нь 48 мегапикселийн камер, “Always-On” буюу дэлгэцэн дээр чухал мэдээллийг байнга харуулах горим, яаралтай тусламж шаардлагатай үед хиймэл дагуулын дохио ашиглан зурвас илгээх горимтойгоос гадна мэдэгдэл ирэх хэсгийг шинэчлэн сайжруулж “Dynamic Island” гэж нэрлэжээ.

Эдгээр гар утас нь 6.1, 6.7 инчийн хэмжээтэйгээр худалдаанд гарах бөгөөд “iPhone” загварын гар утаснуудаас анх удаа “Always-On” буюу дэлгэцэн дээр чухал мэдээллийг байнга харуулах горим бүхий шинэ “Super Retina XDR” дэлгэцтэй байна. Мөн яаралтай тусламж шаардлагатай үед хиймэл дагуулын дохион ашиглан зурвас илгээх, тээврийн хэрэгслийн ослыг таньж илрүүлэх горим зэргээр хэрэглэгчид яаралтай тусламж үзүүлэх аюулгүй байдлын шинэ боломжуудыг танилцуулжээ.

“Аюулгүй байдлыг хангахад туслах цоо шинэ боломжууд нь хэрэглэгчдэд илүү аюулгүй байдлыг бий болгож, хэрэгцээтэй үед нь тусламж үзүүлнэ. Гайхалтай хүчирхэг, үр ашигтай “A16 Bionic” чиптэй, бүтэн өдрийн турш цэнэгээ барих чадалтай эдгээр гар утас бол өнөөг хүртэлх хамгийн шилдэг “iPhone” юм” гэж “Apple”-ын олон улсын маркетинг хариуцсан дэд ерөнхийлөгч Грег Жосвяк хэлжээ.

“iPhone 14 Pro”, “iPhone 14 Pro Max” нь гүн нил ягаан, мөнгөлөг, алтан шаргал, хар өнгөтэйгээр худалдаанд гарах бөгөөд санах ойн хувьд 128GB, 256GB, 512GB, 1TB гэсэн сонголттой байна. “iPhone 14”, “14 Plus”-ын үнэ 799, 899 ам.доллороос, “iPhone 14 Pro”, “Pro Max”-ын үнэ 999, 1099 ам.доллороос эхэлнэ. Урьдчилсан захиалга есдүгээр сарын 9-нөөс эхэлж, 16-ны өдрөөс худалдаанд гарах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 137 жолооч согтуугаар жолоо барьж, 143 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1443, хулгайтай холбоотой 22, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 81, гэмт хэргийн шинжтэй 82 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 137, хүний биед халдсан 54, эрүүлжүүлэх байранд хоносон 143 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ цаг-үе

Ковидын 44 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Уушгины хатгалгаа өвчний шинж тэмдгүүд, хэрхэн эмчлэх вэ » Otoch.mn

Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 44 тохиолдол шинээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлын 27 нь Улаанбаатар хотод, 17 нь орон нутагт бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар нийт өвчилсөн иргэдийн тоо 980 637-д хүрлээ. Түүнчлэн “КОВИД-19”-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 129 хүн эндээд байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Үндэсний үзэл гаргая DNN.mn

“Би хүнсний дэлгүүрт орохоороо Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг л сонгодог. Мэдээж, энэ нь гаднаас орж ирсэн барааг бодвол хямдхан байдаг. Зарим хүмүүс намайг харамч нарийн л гэх байх. Гэхдээ бид л өөрсдийнхөө хийсэн бүтээгдэхүүнийг авахгүй бол үйлдвэрлэл явуулж байгаа энэ хэдэн бизнесмэнийг хэн дэмжих вэ. Аминдаа үндэсний үзэл гаргаж байгаа хэрэг”. Энэ бол “Монос”-ын Л.Хүрэлбаатар захирлын хэлдэг үг. Өөрөө дотооддоо үйлдвэрлэл явуулж алдаж онож юм юм л үзсэн болохоор тэрбээр бусдыгаа бага гэлтгүй ингэж дэмждэг ажээ. Тэгэхээр дэмжлэг гэдэг тун энгийн хэрнээ утга учиртай байдаг байх нь.

Манай дарга нар “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье” гээд л тууз хайчлаад байдаг. Тэдний гэртээ хэрэглэж байгаа хоол хүнс нь хаанахынх байдаг юм бол. Энэ нь хувь хүний сонголт ч гэлээ эдийн засгийн хямрал болж мөнгөгүйдээд байгаа одоо цагт эх оронч санаачилга нэгийг гаргамаар санагдах юм. Зурагтаар байнга хэрэгтэй хэрэггүй юм ярьж байдаг олны танил хүмүүс “Монголдоо үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээ хэрэглэе” гээд яриад баймаар. Үндэсний гэдэг цөөхөн хэвлэлдээ чадах хэмжээгээрээ сурталчилгаагаа хэвлүүлж, үгүй ядахдаа олонтой газар сурталчилж явмаар.

Реклам сурталчилгааны нэг ид шид нь үзэж байгаа хүн хичнээн дургүй байсан ч хэзээ нэгэн цагт заавал тэр барааг сонгодогт байдаг. Тэгэхээр хүн болгон дотооддоо үйлдвэрлэсэн хүнс сонгож, дотоодын хэвлэлээ дэмжих гэх мэтээр үндэсний үзэл гаргадаг болбол мөнгөний урсгал гадагшаа биш дотроо эргэлдэх нь. Толгой эргэм их мөнгөний дүн энд сонсдохгүй. Гэхдээ л бид бие биенийхээ дэмэнд урагшлаад байна гэсэн үг.

Дашрамд тодруулахад, яагаад хэвлэл бичээд унав гэхээр, гадны fa­cebook, Instagram, twit­ter зэрэгт монголчуудын сурталчилгааны мөнгө ховх сорогдож, ардчиллын үнэт зүйл болсон үндэсний хэвлэлүүд нь сөхөрчих гээд байна.

Categories
мэдээ нийгэм

“Зүүнбаян-Ханги” чиглэлийн төмөр замын дээд бүтцийн ажлыг эхлүүллээ DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан боомтын сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлж буй “Зүүнбаян-Ханги” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд “Монголын төмөр зам” ТӨХК оролцож байна.

Шинээр барьж буй “Зүүнбаян-Ханги” чиглэлийн 226 км төмөр замд хилийн Ханги боомт талаас төмөр замын эхлэл цэг хүртэлх 100 гаруй км төмөр замын дээд бүтцийн 2 дугаар үеийн буталмал чулуу дэвсэх, буталмал чулуун чигжээс чигжээслэх, өргөх, чиг татах ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК хүний нөөц, зам засварын машин механизм, тоног төхөөрөмжид тулгуурлан гүйцэтгэх юм.