Categories
мэдээ нийгэм

Гамшгийн аюулыг зарлан мэдээлэхтэй холбоотой үндэсний стандартуудыг боловсруулан батлуулжээ DNN.mn

зураг

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газраас “Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх системд тавих техникийн ерөнхий шаардлага” MNS 6979:2022, “Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх үйл ажиллагаа” MNS 6980:2022 стандартыг үндэсний стандартчиллын тогтолцоо MNS 0001-2:2006 “Стандартын бүтэц ба боловсруулах дүрэм”-ийн дагуу боловсруулж, Стандарт, хэмжилзүйн газрын даргын 2022 оны есдүгээр сарын 06-ны өдрийн С/39 дугаар тушаалаар батлуулжээ.

“Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх системд тавих техникийн ерөнхий шаардлага” MNS 6979:2022 стандарт нь зарлан мэдээллийн системийн төлөвлөлт, ажлын байрны эргономикийн ерөнхий шаардлагыг тогтоож, ажиллах тохиромжтой нөхцөл шаардлагыг бий болгох зорилготой юм.

Стандарт батлагдсанаар гамшгийн аюулын зарлан мэдээлэх системийн техникийн ерөнхий шаардлагыг тодорхойлсон баримт бичигтэй болж, төсөл хөтөлбөр, зээл тусламжаар нийлүүлэгдэх, худалдан авч байгаа зарлан мэдээллийн техник хэрэгсэлд ижил шаардлага тавигдаж, Монгол орны цаг агаарын эрс тэс, хатуу ширүүн уур амьсгал, дэд бүтцийн онцлогт тохирсон техник хэрэгсэлтэй болох, ашиглалтын зардал багасах, алба хаагчдын ажиллах нөхцөл сайжирч, хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдах, тоног төхөөрөмжийн техникийн хүчин чадал ижил түвшинд хүрч албаны бэлтгэл, бэлэн байдал дээшлэх боломж бүрдлээ.

Харин “Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх үйл ажиллагаа” MNS 6980:2022 стандарт нь бүх нийтэд гамшгийн аюулыг зарлан мэдээлэх системийн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх үйл явцыг нэгдсэн загварт оруулах зорилготой юм.

Энэхүү стандарт батлагдсанаар системийн үйл ажиллагааг тодорхойлсон эрхзүйн баримт, бичигтэй болж, иргэдэд зарлан мэдээлэх, сэрэмжлүүлэх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, хариу арга хэмжээ авах, шийдвэр гаргах, удирдан зохион байгуулах, бэлэн байдлыг хангах цаг хугацааг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Хүүхдээ дэлгэцийн хэрэглээнээс холдуулах энгийн аргууд DNN.mn

Дэлгэцийн хамааралтай болсноо мэдмээр байна уу? | News.MN

Дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Эрүүл Мэндийн Яамнаас хүргэж байна.

Эцэг, эхчүүдэд өгөх зөвлөгөө:

  • Хүүхдэдээ өдөр бүр тодорхой цагийг зарцуулах
  • Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдтэйгээ ярилцах, ном уншиж өгөх, хамт таавар, эвлүүлдэг тоглоом тоглох, гадуур алхахыг чухалчлаарай
  • Аливаа нэг зүйлийг барьцаалсан шаардлага тавихгүй байх
  • Гар утас болон зурагт нэг удаад 30 минут, өдөрт хоёр цагаас хэтрүүлэхгүй үзүүлэх
  • Гэр бүлийн дүрэм, цагийн хуваарь зохиож хүүхэдтэйгээ хамтран биелүүлдэг байх
  • Эцэг эх өөрийн биеэр үлгэр дуурайлал үзүүлэх (өөрсдөө гар утсаа гэртээ үзэхгүй)
  • Хүүхдийнхээ сонирхол, хэрэгцээг судлан хэрэгцээт зүйлсээр хангаж өгөх
  • Тогтмол цагт унтуулж сургах (22:00 цагаас өмнө заавал унтуулах, чихэрлэг зүйл бага идүүлэх)

Сүүлийн үед дэлгэцийн хараат байдал, тэр дундаа фэйсбүүк, инстаграм, твиттерийн зэрэг донтолтын эмгэг элбэг байгаа талаар Сэтгэцийн эрүүл мэндийн нийгэмлэгээс мэдээлж байв.

Харин дэлгэцийн хамааралтай болсон үед дараах шинж тэмдгүүд илрэх аж.

  • Гар хуруу өвдөх
  • Нүд хуурайших
  • Дархлаа муудах
  • Биеийн жин буурах
  • Өсөлт удаашрах
  • Уур уцаартай болох
  • Нийгмээс тусгаарлагдах

3-6 хүртэлх насны хүүхдүүд өдөрт 30-45 минут дэлгэц үзэж болно. Дэлгэц гэдэгт компьютер, гар утас, таблет, зурагт бүгд орно. Хүүхдэд 30 минут гар утас үзүүлсэн бол өөр дэлгэц битгий үзүүл. Эсвэл ганцхан зурагтаар нь өөрийнх насанд нь тохирсон хүүхэлдэйн кино, нэвтрүүлгийг нь үзүүлэхэд л болно. Бусад үед нь хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх өөр зүйлийг эрэлхийлж, хэрэгжүүлж, амьдралынхаа хэвшил болгох хэрэгтэй.

Харин 6-12 насны хүүхдүүд өдөрт 90-120 минутыг дэлгэцэд зарцуулж болно гэж зөвлөдөг. Энэ хугацаагаа өдөрт хоёр, гурав хувааж дэлгэц ашиглана. Ер нь аль ч насанд хүүхдүүдээ дэлгэцийн зохистой хэрэглээнд сургах нь чухал. Дээрээс нь хүүхдээ тушаах бус, тэдэнтэйгээ хамтарч ярилцаж, дэлгэц хэрэглэх цагийн хуваарийг нь гаргах нь илүү үр дүнтэй талаар сэтгэл засалч эмч Л.Цэрэндолгор зөвлөж байв.

Categories
мэдээ нийгэм

Монгол Оросын хамтарсан сургуулийн Удирдах Зөвлөлийн хурлыг товлон зарлахаар тогтжээ DNN.mn

Өнөөдөр Монгол Оросын хамтарсан сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан болон тус зөвлөлийн гишүүд, Боловсрол, шинжлэх ухааны яам, тус сургуулийн багш, ажилтнууд, суралцагчдын эцэг эхийн төлөөлөлтэй шуурхай хуралджээ.

Уулзалтын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайдын шийдвэр, тус сургуулийн багш ажилтан, эцэг эхчүүдийн төлөөллийн хүсэлтийг тус тус танилцуулсан байна. Улмаар энэ асуудлыг ОХУ-ын талд хүргүүлэн танилцуулж, Удирдах зөвлөлийн хуралдааныг товлон зарлахаар тогтжээ.зураг

зураг

Монгол Оросын хамтарсан Гуравдугаар дунд сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өчигдөр буюу есдүгээр сарын 7-ны Лхагва гарагт танилцуулсан. Тэрбээр ажлаас чөлөөлж байгаа үндэслэлийг тайлбарлахдаа “Үндсэн хууль дахь иргэний үндсэн эрхийг зөрчсөнтэй холбоотой. Ж.Соронзон захирал ялгаварлан гадуурхалтыг олон нийтэд бодитоор харууллаа. Мөн арга барилын хоцрогдлыг бодитоор харуулсан. Төр иргэдтэйгээ 21-р зууны арга барилаар харилцаж, үйлчилгээгээ үзүүлэх ёстой юм. Үүний эсрэг үйлдэл гаргасан учраас хариуцлага тооцож байна” гэсэн юм.

Мөн “НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан тус сургуулийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албан тушаалыг хашдаг. Энэ шугамаараа Оросын талтай зөвшилцөж, ойлголцоно гэж бодож байна. Энэ бол Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж, Монгол хүүхдүүдийг сургадаг сургууль учраас Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж үйл ажиллагаагаа явуулах ёстой” гэсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

“Барилга, орон сууц 2022” үзэсгэлэн яармаг маргааш нээгдэнэ DNN.mn

Шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 96 жилийн ой “Барилгачдын баяр” болон “Барилга МН” – ийн 15 жилийн ойн хүрээнд “Барилга, орон сууц 2022” үзэсгэлэн яармаг “Тогтвортой хөгжилд хамтдаа” уриан дор 9 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд “Мишээл экспо төв”-д зохион байгуулагдана.

Намрын эхэн сард буюу орон сууцны борлуулалт эрс нэмэгддэг цаг үед зохион байгуулагддагаараа онцлог энэхүү үзэсгэлэнд шинэ орон сууц, амины орон сууц, хаусны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчид, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид гэх мэт 120 гаруй ААНБ-ууд оролцож, бараа материал, бүтээгдэхүүн үйлчилгээ, орон сууцны төслүүдээ олон нийтэд дэлгэн танилцуулна.

Үзэсгэлэнгийн үеэр ипотек, компанийн болон хувь лизинд хамрагдах боломжтой Улаанбаатар хотод захиалга авч буй хаус болон шинэ орон сууцны шилдэг төслүүдээс гадна амины орон сууцны хамгийн сүүлийн үеийн загвар дизайн, оновчтой шийдлүүдийг үзэж, шилдэг реалторуудаас зөвлөгөө аван үр хойчдоо өвлөгдөх үнэт хөрөнгөө сонгох боломжтой юм.

Мөн үзэсгэлэн, яармагт хүрэлцэн ирсэн иргэдэд мэдээлэл хүргэх зорилгоор салбарын мэргэжилтнүүдийг урин тодорхой сэдвийн хүрээн дэх илтгэлүүдийг үнэ төлбөргүйгээр үзэсгэлэнгийн тайзнаас цагийн хуваарийн дагуу хүргэдэг билээ.

Үзэсгэлэн, яармагийн өдрүүд болох 9-р сарын 9, 10-ны өдрүүдэд дараах илтгэлүүд тавигдана.

Үүнээс гадна үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн худалдан авагчдад олгодог бас нэгэн боломж бол худалдан авалтын хямдрал, урамшуулал байдаг бөгөөд оролцогч байгууллагуудын зүгээс орон сууц, хаусны төслүүд, барилгын материал, тавилгын худалдаандаа тодорхой хувийн урамшууллыг зарладаг уламжлалтай.

Уг үзэсгэлэн яармаг давхар barilgaexpo.mn дээр цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд оролцогч байгууллагуудын цахим талбай руу зочилсноор үзэсгэлэнд танилцуулагдаж байгаа материал, техник технологи, шинэ орон сууцны төслүүдтэй танилцах боломжтой аж.

Categories
мэдээ цаг-үе

Хүүхдийн парк жилийн 4 улиралд иргэдэд үйлчлэх боломжтой болно DNN.mn

Хүүхдийн ПАРК зүгээр л мөнгө хүүлэх хүрээлэн болжээ

Үндэсний соёл амралтын хүрээлэнг тохижуулахаар болжээ. Энэ талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тохижилтын ажлыг өнгөрсөн намар эхлүүлэхээр төлөвлөөд байсан. Гэвч эрх зүйн орчныг бүрдүүлэх, өөрчлөх шаардлага гарсан учраас хугацаа алдсан юм. Өчигдөр Нийслэлийн засаг даргын саналыг НИТХ дэмжиж одоо тохижилтын ажил эрчимтэй явах боломж бүрдсэн”.

Нийслэлийн засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Хүүхдийн паркийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн засаг даргаас өргөн мэдүүлсэн саналыг өчигдөр НИТХ-аас дэмжих тогтоол гаргалаа. Бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх хүрээнд дараах асуудлуудыг ярилцлаа.

  1. Өнгөрсөн хавар 10.2 га газар дээр хашаа буулгасан. Энэ газрыг нийслэлийн тусгай хэрэгцээнд авахаар шийдвэр гаргалаа. Энэ газарт ногоон байгууламж байгуулж тохижуулна.
  2. 2015 оноос төслийг хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагчийн зүгээс нийслэлийн төсөвт 698 сая төгрөг төвлөрүүлсэн. Энэ мөнгө 2015-2016 онд төвлөрөөд 2017 оноос Олимпийн гүүрний бүтээн байгуулалтын ажилтай уялдуулан зогсоод байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн төсөвт төвлөрүүлэх мөнгөн дүнг 800 сая болгон нэмэгдүүллээ. Жил бүр энэ мөнгийг төвлөрүүлнэ. Мөн бүтээн байгуулалтын ажил жигдэрсний дараа борлуулалтын орлогоос хамаарч нэмэлт орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр хөрөнгө оруулагч талтай тохирлоо.
  3. Төслийн бүтээн байгуулалтын хүрээнд 2005 оноос хойш эхний ажлууд хийгдэж, ногоон байгуламж, үйлчилгээний төвүүд, тоглоомууд баригдсан. Мөн шугам хоолойн шинэчлэлийн ажил хийгдэж байна. Дөрвөн тоглоом шинээр тавигджээ. Дараагийн ээлжний ажлыг 2024 онд багтаан дуусгах үүргийг НИТХ-аас өглөө. Энэ асуудлаар хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцож, бүтээн байгуулалтын ажлаа 2024 онд багтаан дуусгахаар боллоо.

Парк урин дулаан цагт үйл ажиллагаа явуулдаг байсан бол энэ хамтын ажиллагааны хүрээнд жилийн дөрвөн улиралд хүүхэд залууст үйлчлэх боломжтой боллоо. Хамгийн чухал нь хотын төвд 10.2 га газарт цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжтай болж байна” гэв.

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Н.Мэндбаяр “2005 онд хамтарсан компани байгуулаад 17 жил болж байна. Нэгдүгээр ээлжийн хөгжүүлэлт буюу тоглоомтой хэсэг, гадна тохижилтын ажил хийгдээд явж байна. Жил бүр тоглоом нэмдэг. 2022 онд дөрвөн тоглоом нэмсэн. Өнөөдрийн байдлаар 23 тоглоомтой. Эрс тэс цаг ууртай манай оронд тоглоомуудын элэгдэл өндөр. Гэхдээ бид жил бүр тоглоомоо шинэчилж байсан. Зөвхөн 2020, 2021 онд цар тахлаас болоод тоглоом шинэчилж чадаагүй. Төслийн хоёрдугаар үе хэрэгжсэнээр бид санхүүгийн хувьд арай бие даасан байдалтай болно. Жил болгон тоглоом шинэчилнэ. Хоёрдугаар ээлжийн төсөлтэй холбогдуулаад дотор байгууламжийн тоглоомууд, Түмэн эх чуулгын байр шинээр баригдана. Мөн дэлгүүр, ресторон байгуулагдана. Нийслэлчүүд жилийн дөрвөн улирал үйлчлүүлэх цогцолбортой болно” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Дүүжин тээврийн чиглэлийг өөрчлөх саналыг Франц руу илгээжээ DNN.mn

Дүүжин тээврийн чиглэлийг өөрчлөх үү

Нийслэлийн хоёр чиглэлд дүүжин тээвэр тавих асуудал яригдаж байна. Франц, Монголын талаас гэрээ зурахдаа дүүжин тээврийн эхний чиглэлийг тодорхой зааж, хоёр дахь чиглэлийг нээлттэй орхисон байна. Баянхошуу-Ханын материал-Гэмтлийн эмнэлэг чиглэлд баригдахаар тохирсон чиглэлийн ТЭЗҮ хийх явцад хүндрэл гарсныг Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг хэлж байна.

Тэрбээр “Уг чиглэлд маш олон гэр хорооллын дээгүүр явахын дээр барилга угсралт, газар чөлөөлөлтөд хүндрэл гарч, иргэдийн зорчилт тааруу байхаар судалгаа гарсан. Тиймээс Улаанбаатар хотын зүгээс нэгдүгээр чиглэлийг хотын зүүн чиглэлд барья гэсэн санал гаргасан. Үндсэн хоёр хувилбар санал болгоод байна. Нэгдүгээрт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Зайсан-Дугуй цагаан чиглэлд 6.9 км, хоёрдугаарт Сэлбэ гол дагаж Долоон буудлаас төв рүү орж ирсэн чиглэлд дүүжин тээвэр нэвтрүүлье гэсэн санал өгсөн. Одоогоор Францын талаас хараахан хариу өгөөгүй, санал нэгдээгүй байна” гэв.

Нээлттэй орхисон 22.5 сая еврогийн өртөг бүхий хоёр дахь чиглэлийн хувьд ТЭЗҮ-г боловсруулаад дуусаж байна. 2023 оны хавраас барилга угсралт хийгээд 2024 онд ашиглалтад оруулах юм. Дүүжин тээвэр барих “Пома” компанийн хувьд дэлхийн 16 оронд 88 төсөл хэрэгжүүлсэн туршлагатай компани. Өөрийн гэсэн стандарттай, тухайн орны далайн түвшний даралт, салхины хүч, зорчигчдын тооноос хамааран ТЭЗҮ боловсруулдаг аж. Манай орны хувьд 2.8 минут тутамд нэг кабин байршуулж, цагт 1500-2000 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай дүүжин тээвэр барьж байгуулахаар ТЭЗҮ-д тусгажээ.

Categories
мэдээ цаг-үе

Төрийн албан хаагчид монгол бичиг судална DNN.mn

Монгол бичгийн хичээл | Learn.ONE

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийн хэрэгжилтийг хангах, 2025 оноос төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын 144 дүгээр захирамжаар ажлын хэсэг гарч хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 24-ний өдрийн 312 дугаар тогтоолоор “Төрийн албан хаагчийн богино болон дунд хугацааны сургалтын хөтөлбөр”-ийн 2.1, 2.2 дахь хэсэгт тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Үүнд “Сургалтын агуулга, хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 18-ны өдрийн 299 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчийн богино болон дунд хугацааны сургалтын хөтөлбөр”-өөр Төрийн албанд анх томилогдсон албан хаагчийг чиглүүлэх богино хугацааны сургалтад хамрагдсан төрийн захиргааны туслах, дэс түшмэлийн ангиллын албан тушаалд нэг жил ажилласан албан хаагч танхимын болон бие даах хэлбэрээр сургалтад хамрагдаж, нийт 11 багц цагийг биелүүлдэг байсан.

Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 24-ний өдрийн 312 дугаар тогтоол ёсоор Төрийн албан хаагчийн богино болон дунд хугацааны сургалтаар сонгон судлах 10 багц цаг, бие даан заавал судлах “Монгол бичиг”, “Жендэрийн эрх тэгш байдал” хичээл тус бүр нэг багц цаг, төгсөлтийн шалгалт нэг багц цаг, нийт 13 багц цаг биелүүлэхээр сургалтын хөтөлбөрт нэмжээ.зураг

зураг

Эх сурвалж: Боловсролын Ерөнхий газар

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Худалдагч охин” кино Бусаны олон улсын наадамд шалгарчээ DNN.mn

Худалдагч охин" шилдэг кино шагнал хүртжээ | News.MN

Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” уран сайхны кино Бусаны 27 дахь удаагийн кино наадамд шалгарчээ. Уг наадмын “A Window on Asian Cinema” хэсэгт албан ёсоор шалгарч, 40 гаруй орны бүтээл 30 кинотой өрсөлдөх эрхээ авсан байна. Бусаны кино наадам нь Азийн орнуудад зохион байгуулдаг наадмууд дундаа хамгийн нэр хүндтэйд тооцогддог, А зэрэглэлийн арга хэмжээ юм. Энэхүү наадам нь аравдугаар сарын 5-14-ний өдрүүдэд болох бөгөөд нийт 70 гаруй орны 200 орчим кино бүтээлийг сонгон шалгаруулж, 14 уралдаант хэсэгт нэр дэвшүүлдэг аж.

Categories
мэдээ нийгэм

Сураггүй алга болсон малчныг эрэн хайж байна DNN.mn

Онцгой өдөр – updown.mn

Увс аймгийн Малчин сумын Баян-Эрдэнэ багийн “Цагаан бургасын дэнж” гэдэг газар аймгийн төвөөс зүүн зүгт 100 км-т, сумын төвөөс урд зүгт 32 км-т тус сумын харьяат малчин Г энэ сарын 04-ний өдрийн 18:00 цагийн орчим согтуугаар гэрээсээ явганаар гараад сураггүй болжээ. Улмаар тус сумын мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд хамтран дөрвөн өдрийн турш эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Тиймээс тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид өнөөдрийн 07:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ

Categories
мэдээ нийгэм

АТГ: Эрүүгийн 5 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ DNN.mn

Bribery and Corruption

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь 2022 оны 8 дугаар сарын 29- өөс 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 26 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 97 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 84 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн нийт 721 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 8 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 707 хэрэг шалгагдаж байна. Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдээс дурдвал:

  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нэгдүгээр орлогч, ерөнхий инженер “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хууль бус дуудлага худалдаа зохион байгуулж “Лексус-570” маркийн, “Тоёота Хайс” маркийн болон “BMW-535” маркийн тээврийн хэрэгслүүдийг өөрийн хамаарал бүхий “Э”, “Б” нарт хямд үнээр худалдан борлуулж, төрд их хэмжээний хохирол учруулсан гэх;
  • “Б” нь Улаанбаатар хот дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа Монгол Улсын хилээр импортлон оруулж ирсэн бараанд гаалийн хяналт, шалгалт явуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа иргэн “И”-с хахууль өгөхийг шаардсан гэх;
  • “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналт, мэдээлэл технологи хариуцсан дэд захирал “Б” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий ААН-үүдийн тээврийн хэрэгслийг журамд заасны дагуу үзлэгт оруулахгүйгээр мэдээллийн санд техникийн хяналтын үзлэгт орсон мэтээр хуурамч мэдээлэл оруулсан гэх;
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн удирдах албан тушаалтнууд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2019 оны 12 дугаар сард нэр бүхий ажилтнуудынхаа дансаар мөнгө гаргуулан авч хувьдаа завшсан гэх;
  • Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны нэр бүхий удирдах албан тушаалтнууд нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байсан “М”-ийн хамаарал бүхий этгээдэд Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт хууль бусаар газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ олгож албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;

Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл бичиж, 10 объектод нэгжлэг хийх мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.