Categories
мэдээ цаг-үе

Ковидын 42 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Явуулын баг гарган албан байгууллагуудад вакцин хийж байна

Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 42 тохиолдол шинээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлын 18 нь Улаанбаатар хотод, 24 нь орон нутагт бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар нийт өвчилсөн иргэдийн тоо 980 794-д хүрлээ. Түүнчлэн “КОВИД-19”-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 129 хүн эндээд байна.

Categories
мэдээ нийгэм

Хаягдсан уурхайг сэргээн засаж, Монгол соёлын жуулчлалын бүс байгуулжээ DNN.mn

“Ирээдүйн төлөө хамтдаа – Хөдөөг сэргээн хөгжүүлэх үйлсэд анхаарлаа хандуулъя” сэдэв дор 8 сарын 26-нд нээлтээ хийсэн Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга – 2022 үйл ажиллагаа ӨМӨЗО-ны Хянган аймгийн Улаан хотод үргэлжилж байна.

20 дугаар зууны наяад онд Өвөр Монголын Хянган аймгийн Тянь Жюньшань буюу Тэнгэрийн хүлэг уулын орчин олон жилийн ган гачиг хийгээд уул уурхайн ашиглалтын улмаас талхилагдан доройтсон юм.

2016 оноос Өвөр Монголын Хянган аймгийн засгийн ордон 2 тэрбум юаний хөрөнгө оруулж, хаягдсан цооногуудтай уурхайн байгаль орчныг нөхөн сэргээх ажил хийжээ. Тэд энэ газарт 400 га талбай бүхий Чингис хааны соёлын үзэл санааг шингээсэн загвар дизайн гаргаж, монгол морины соёлоос сэдэвлэсэн 4А зэрэглэлийн “Тэнгэрийн хөвгүүн, тэнгэрийн хүлэг” нэртэй аялал жуулчлалын бүсийг бүтээж чадсан байна.

Одоо цэцэрлэгт хүрээлэн, сувиллын газар, амралтын газар, аялал жуулчлал зэрэг 4 чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг жуулчлалын цогцолбор бий болсон байна.

5 хэсэг бүхий 77мү талбайг хамарсан уурхайн цооногийг нөхөн сэргээж, 2400м урттай Тяньжюнь гүүр, 510мү талбайтай Гэсэр цэцгийн хүрээлэн, 28 шат бүхий усан сан, 15 мянган куб метр эзлэхүүн бүхий газар доорх 32 усан цөөрөм байгуулж, 50 төрлийн 33 мянган ширхэг бут мод тариалан аялал жуулчлалын газар бий болгосон байна.

Categories
мэдээ нийгэм

НЭМҮТ: Тархины харвалтын эрт үеийн 5 шинж DNN.mn

Цус харвалтаас “зугтаж“ болно

Тархины харвалтаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хүргэж байна.

Тархины харвалт гэдэг нь тархины судас гэнэт хагарах эсвэл бүлэнгээр бөглөрснөөс цусан хангамжгүй болж тархины эд үхжихийг хэлдэг байна. Цусны даралтаа тогтмол хянаснаар тархины харвалтаас 30 хувь сэргийлэх боломжтой.

Тархины харвалтын таван шинж:

  • Хараа муудах
  • Хөл гар сулрах
  • Хацар мурийх
  • Хэл яриа тулитрах шинж тэмдэг илэрнэ. Тархины харвалтын шинж эхэлснээс хойш гурван цагийн дотор эмнэлэгт хандаж чадвал нас баралтаас 80℅ сэргийлж чаддаг байна.

Тархины харвалтаас сэргийлэх амьдралын дадал:

  • Даралтын эмээ тогтмол уугаарай
  • Эрүүл хооллоорой
  • Хөдөлгөөний идэвхтэй байгаарай
  • Тамхинаас татгалзаарай
  • Архины хэрэглээгээ хязгаарлаарай
  • Стресс, уур бухимдлаа зохицуулаарай
Categories
мэдээ нийгэм

“Будааны тариалалт, загас үржүүлгийн хосолсон хэлбэрээс өндөр ашиг хүртэж байна” гэв DNN.mn


Сүүлийн жилүүдэд Хянган аймгийн Залайд хошуу цагаан будаа тариалсан усандаа загас, хавч тэжээн үржүүлж “Нэг усанд хоёр үйлдвэрлэл, хос ашиг” загварыг хэрэгжүүлсэн байна. Ингэснээр нутгийн иргэд өндөр ашигтай ажиллах болжээ.

Залайд хошууны Нун мөрөн шянгийн уугуул Шань Чунь-И нь цагаан будааны томоохон тариалагч юм. Тэрээр цагаан будаа-загасны хосолсон аж ахуйн загвартай танилцаж, тариалангийн талбайгаа додомдож, шалгалт өгч тэнцсэний дараа 2800 кг жараахайг үнэ төлбөргүй хүлээн авчээ.

Шань Чунь-И “Манайхан 75 га талбайтай. Засгийн газраас 1 га талбайд 37.5 кг байхаар тооцож жараахайг үнэ төлбөргүйгээр өгсөн” гэв.

2022 онд тус хошуу нь 40 хоршоо, өрх, томоохон тариаланчдыг дэмжин 5400 га талбай бүхий цагаан будаа, загасны аж ахуйг цогцоор нь хөгжүүлж, шинэ аж ахуйн нэгжүүдийг эрчимтэй хөгжүүлсэнээр Хятад даяар алдартай Хянган цагаан будааны чанар, үр нөлөөг тогтворжуулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ногоон үр ашгийг өсгөх, чанар стандартыг сайжруулах, байгаль орчныг хамгаалахад идэвхтэй үүрэг гүйцэтгэж байна. Мөн Залайд хошууны Үндэсний орчин үеийн ХАА-н аж үйлдвэрийн паркт уг хошууны Газар тариалан, мал аж ахуй, шинжлэх ухаан технологийн албаны Усан технологи үйлчилгээний төвийн хамт олон орон нутгийн засаг захиргааны тусламжтайгаар 300 кг хавчийг цагаан будааны үзүүлэнгийн талбайд тавьж үржүүлэн орлогожих болжээ.

Ядуурлаас ангижруулахад чиглэсэн жижиг цехүүд нь ажлын байрыг олноор бий болгох томоохон шатлал болжээ

Залайд хошууны Нунмөрөн суурингийн Синхуа тосгоны ядуурлаас ангижруулах цех рүү ороход оёдлын машины чимээ сонсогдож, ажилчид нь баяр хөөртэй ажиллаж байв. Жилийн хугацаатай бэлтгэл ажлын дараа буюу энэ оны 6 дугаар сард Синхуа тосгоны ядуурлаас ангижруулах энэхүү цех албан ёсоор ашиглалтад орсон. Синхуа тосгон бол хошууны захиргаа, намын хорооноос гол анхаарал хандуулж буй хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх аж үйлдвэрийн үлгэр жишээ тосгон юм.

No description available.

Уг үйлдвэрлэлийг эхлүүлсэнээр тосгоны оршин суугчдын бие даасан байдал нэмэгдэж ядуурлаас ангижрин, шинэ хэлбэрийн хөдөө тосгоныг төлөвшүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулсан байна. Одоогийн байдлаар оёдол, бургас нэхэх зэрэг гар урлалын үйлдвэрлэлийн хөгжлийн хэтийн төлөв ихээхэн ирээдүйтэй харагдаж байгаа юм. Төсөл хэрэгжсэнээр орон нутгийн гар урлалын үйлдвэрлэл хөгжиж, иргэдийг ажлын байраар хангасан бөгөөд 30 хүн үр шимийг нь хүртэж, нэг хүн жилд 3000 юаниар орлогоо нэмэгдүүлэх юм. Синхуа тосгоны намын үүрийн Нарийн бичгийн дарга Дин Яньшю “Ядуурлаас ангижруулах, хөдөөг сэргэн хөгжүүлэх загварын уялдаа холбоог сайжруулахын тулд зарим хөнгөлөлттэй нөхцөлийг цаг тухайд нь Засгийн газрын бодлогын түвшинд дэвшүүлж, аж ахуйн нэгжүүдээс захиалга авч, тосгоны иргэдэд тулгамдаж буй бодит бэрхшээлийг шийдвэрлэх болно” гэв.

Categories
мэдээ нийгэм

Синхуа тосгоны хөдөөг сэргээн хөгжүүлэх сургалтын бааз DNN.mn

Синхуа тосгоны хөдөөг сэргээн хөгжүүлэх сургалтын бааз нь ӨМӨЗО-ны Хянган аймгийн Залайд Хошууны Нунмөрөн шянгийн нутаг дэвсгэрт 200 хавтгай дөрвөлжин метр талбайг эзлэн байрладаг. Энэ баазыг Нунмөрөн шян 500 мянган юанийн хөрөнгө оруулалтаар 2021 оны аравдугаар сараас барьж, энэ оны зургадугаар сард ашиглалтад оруулжээ.

Одоогийн байдлаар тус цех 24 ажилтантай. Ажилтны өдрийн дундаж орлого 60-120 юань. Цех нь оёдол, бургас нэхэх зэрэг гар урлалын үйлдвэрлэл явуулж байгаа бөгөөд гар урлалын 200 гаруй бүтээгдэхүүн урлаад байгаа юм. Цех бүрэн ажилласнаар орон нутгийн гар урлалын үйлдвэрлэл хөгжиж, ажлын байраар хангадсан иргэн бүр жилийн орлогоо 3000 юаниар нэмэгдүүлэх боломжтой юм.

“Ирээдүйн төлөө хамтдаа – Хөдөөг сэргээн хөгжүүлэх үйлсэд анхаарлаа хандуулъя” сэдэв дор өнгөрсөн сарын 26-нд нээлтээ хийсэн Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга-2022 үйл ажиллагаа ӨМӨЗО-ны Хянган аймгийн Залайд хошуунд үргэлжилж байна.

Эх сурвалж:CCTV.com

Categories
мэдээ нийгэм

Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын нээлт болов DNN.mn

“Ирээдүйн төлөө хамтдаа, хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэхэд анхаарал хандуулъя” сэдэвт 2022 оны Хятад, Монгол хоёр улсын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын нээлтийн арга хэмжээ боллоо.

Тус арга хэмжээг Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбоо, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс санаачлан, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Синьхуа сайтын Өвөр Монгол дахь салбар хамтран зохион байгуулж байна.

Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын нээлтийн ёслол боллоо

Нээлтийн арга хэмжээг ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны Суртал ухуулгын хэлтсийн дэд дарга, Киноны газрын дарга Үнэнч даргалж, Бүх Хятадын сэтгүүлчдийн холбооны нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Тянь Юйхүн, Синьхуа агентлагийн Өвөр Монгол дахь салбарын дэд дарга Ү Шянь, Өвөр Монголын Хянган аймгийн захиргааны хэвлэл мэдээллийн албаны дарга Фэй Лишинь, Синьхуа сайтын Хүбэй дэх салбар компанийн захирал Тянь Жянь, Синьхуа сайтын Өвөр Монгол дахь салбар компанийн захирал Ван Юйтянь, Өвөр Монголын Өдрийн Сонины Солонго мэдээллийн төвийн захирал Жиньшань, Өвөр Монголын Олон улсын радио телевизийн газрын дарга Хасшувуу, Синьхуа сайтын Өвөр Монгол, Хүбэй, Жэжян, Гүйжөү, Хэбэй дэх салбар компани, ӨМӨЗО-ы хэвлэл мэдээллийн гол гол хэрэгслүүдийн төлөөлөгчид болон Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч Ө. Отгонбаатар, МоСАХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Цоожчулуунцэцэг, Төр.мн сайтын эрхлэгч Шүрэнцэцэг болон монголын талаас 40 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцож Монгол Улсын сонин, радио, телевиз, сайтуудын сэтгүүлчид оролцож, холбогдох хүмүүс санал бодлоо солилцон үг хэлж, хоёр орны хэвлэл мэдээллийн ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ард түмний ойлголцлыг нэмэгдүүлэх, Хятад, Монголын найрамдлын төлөө хамтран ажиллах зорилгоо илэрхийллээ.

2022 он бол Хятад орон ядуурлаас ангижруулсан амжилтаа бэхжүүлэх болон хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэхтэй үр дүнтэй уялдуулах анхны жил, мөн Монгол Улсын “Хот хөдөөгийн сэргэлтийн бодлого”-ын анхны жил юм. Энэ удаагийн Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан цахим сурвалжилгын арга хэмжээний гол сэдэв нь “Хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх”-д төвлөрч, Хятад, Монгол хоёр орны хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэхийг ахиулах, хоёр орны ард түмэн цахим мэдээллээр хамтран туршлага судлах зорилготой зохион байгуулагдаж байгаа болно.

Categories
мэдээ цаг-үе

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг нээж, тээвэрлэлтийг эхлүүлж байна DNN.mn

No description available.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нээж, өнөөдөр анхны тээвэрлэлтийг эхлүүлж байна.

Уг төмөр зам ашиглалтад орсноор тогтмол ажлын байр 2,000-аар нэмэгдэж, малын бэлчээр сүйтгэх, тоосжилт, хөрс, агаарын бохирдол 74 хувиар буурна хэмээн тооцжээ.

Бүтээн байгуулалтад дотоодын 600 орчим аж ахуйн нэгж, 2,000 гаруй техник, машин механизм, 5,000 гаруй инженер, техникийн ажилтан оролцсон юм.

Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нар оролцож байна.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Тоонот 21X21 хаалтын тоглолт Сүхбаатарын талбайд болно DNN.mn

“Тоонот 21” тоглолтоор Монгол орны өнцөг булан бүрд буй сонсогчдынхоо сонорыг мялааж, 300,000 гаруй хүнд тоглолтоо үнэ төлбөргүйгээр амжилттай толилуулжээ.

Хаалтын тоглолт 9-р сарын 9-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байгаа ба Капитрон банк нь тоглолтын ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж байна.

Тоглолтын үеэр цугларсан бүх орлого 100% сайн үйлсэд хандивлагдана.

Хандивын гүйлгээг Капитрон банкны “Шилэн данс”-аар ил тод харах боломжтой.

Та бүхэн хүрэлцэн ирж цагийг хөгжилтэй өнгөрүүлэн, сайн үйлсэд нэгдээрэй.

Хандивын данс: 3055053102

Шилэн данс: https://bit.ly/3erk8ed линкээр орж харна уу.

Ухаалаг ирээдүйн зүгт-Капитрон банк

Categories
мэдээ цаг-үе

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 75 хувьтай байна DNN.mn

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 72 хувьтай байна

Засгийн газар 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах албан даалгавар гарган ажиллаж буй.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил, нийслэл Улаанбаатар хотыг сайжруулсан шахмал түлшээр хангах нөөц бүрдүүлэх, үйлдвэрлэлийн чанартай, хэвийн ажиллагааг хангах ажлуудтай “Таван толгой түлш” ХХК-ийн баруун үйлдвэрт очиж танилцлаа.

2022 оны есдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 75 хувьтай хангагдаад байгааг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.

Үндсэн болон туслах тоноглолын их засвар 77 хувь, хөрөнгө оруулалт 72 хувь, техник зохион байгуулалтын ажлыг 69 хувьтай гүйцэтгэжээ. Нүүрсний уурхайнуудын өвөлжилтийн бэлтгэл 60 гаруй хувьтай байна.

2022-2023 оны өвлийн их ачааллыг давахад нэн шаардлагатай бараа материал, нөөц бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлүүлэх, импортоор худалдан авсан цахилгаан эрчим хүчний төлбөрт үүссэн валютын ханшийн зөрүүг ирэх оны төсөвт суулгаж өгөх зэрэг яаралтай шийдвэрлүүлэх асуудлууд тус салбарт байна.

Түүнчлэн цахилгаан эрчим хүчний үнэ өртөг, ханшийн зөрүүгээс үүдэлтэй алдагдлыг нөхөх, дулааны цахилгааны станцуудад техникийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, өргөтгөх, цахилгаан, дулааны эх үүсвэрийг нэмэх зэрэг шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байгааг ч салбарын сайд хэллээ.

зураг

Улаанбаатар хотын өвлийн хэрэгцээний сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлэхээр “Таван толгой түлш” ХХК 1,200-1,400 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж энэ сарын 8-ны байдлаар 99,348 тонн сайжруулсан шахмал түлш, 210 мянган тонн мидлингийн нөөц бүрдүүлээд байна. Энэ сарын 15-наас сайжруулсан шахмал түлшийг Улаанбаатар хотод 650 цэгээр борлуулж эхлэхээр бэлтгэл ажлыг хангажээ.

Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулахаар үйлдвэрүүдийн хатаалтын системийг өргөжүүлэн ажиллаж байна. Сайжруулсан шахмал түлшний түүхий эд мидлингийг авто замаар тээвэрлэн авчрахад зам эвдрэх зэрэг сөрөг нөлөөтэйгөөс төмөр замаар тээвэрлэх, үүнд зориулсан өндөрлөгөөтэй зам барих ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж эхнээсээ ашиглалтад оржээ. Харин мидлингийг тээвэрлэн авчрах вагон дутагдалтай байна.

Шадар сайд С.Амарсайхан энэ жил эрт хүйтрэх төлөвтэй байгаа тул өвөлжилтийн бэлтгэл ажлыг шуурхайлан, сайтар хангаж, хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо. Сайжруулсан шахмал түлшний чанар, нөөц, борлуулалт, тээвэрлэлтэд онцгой анхаарч нийслэл хот, Эрчим хүчний яам, БОАЖЯ-нд уялдаа холбоотой нягт хамтран ажиллах ёстойг мөн санууллаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан 2023 онд эрчим хүчний салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч төсвийн дэмжлэг үзүүлэх бодлого барьж буйг хэлээд Засгийн газар эрчим хүчний салбарт онцгой анхаарал хандуулж ойрын жилүүдэд тус салбарт томоохон хөрөнгө оруулалтууд хийхээр төлөвлөж буйг онцоллоо.

Мөн Засгийн газар өнөө маргаашаа аргацаасан гал унтраах арга хэмжээнээс илүү хөгжлийн бодлоготойгоо уялдуулж хийх ажлаа арав арван жилээр төлөвлөж, түүнийхээ хэрэгжилтийг ханган ажиллахад анхаарна. Энэ нь хувийн хэвшлийнхэнд, хөрөнгө оруулагчдад дэмжлэг болно.

Төр хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг байдлыг халахыг Засгийн газар зорьж байна. Тиймээс Эрчим хүчний яам ч энэ бодлогыг барьж ЭЗХЯ-тай хамтран томоохон төслүүдээ арван жилээр тодорхойлж гарга. Эрчим хүчний салбар манлайлж ажилла, Засгийн газар бодлогоор дэмжинэ гэлээ.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Дамбадаржаа: Хэвлэн нийтэлснийхээ төлөө Шадар сайдын гомдлоор СЭМҮТ-д сэтгэцээ шалгуулаад гарч ирлээ DNN.mn

Иргэн Г.Дамбадаржаатай ярилцлаа.


-Таныг өөрийнхөө хувийн цахим хаягт үзэл бодлоо илэрхийлсний төлөө цагдаад гомдол гаргаж, СЭМҮТ-д шалгуулах хүсэлт ирсэн гэсэн. Энэ тал дээр тайлбар өгөөч?

-Би Key.mn вэб сайтын эрхлэгч. Манайхан сайтдаа газрын тухай сурвалжилга бэлтгэн гаргасан юм. Тэрхүү газар нь Зайсангаас цааш байдаг. Аялал жуулчлалын зориулалттай газарт хүмүүс хувийн хаус бариад байна гэсэн утгатай юм. Газрын тухай цуврал сурвалжилга хийж яваад хоёр билүү гурав дахь дугаарт нь Зайсангийн амны хэсэг таараад, түүн дээр Шадар сайд С.Амарсайхан хувийн хауснууд барьсан тухай нэвтрүүлэг цацсан. Өмнө нь энэ тухай зөндөө л хэвлэлээр явдаг байсан. Тэр дугаарт Шадар сайдын мэдлийн газар таараад хажууд нь ах дүү, хамаатан садан нь том том хаус барьчихсан байсныг нэвтрүүлэгт оруулаад нэг видео контент болгоод цацсан юм. Тэгтэл Шадар сайд С.Амарсайхан гомдол бичээд Нийслэлийн цагдаад өгсөн байсан. Өөрөө өгөөгүй байх л даа. Дор нь ажилладаг хүмүүс л бичиж өгсөн байх. Анх нийслэлд өгчихсөн байж байгаад харьяаллын дагуу Сүхбаатар дүүрэг рүү шилжсэн. Одоо мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явж байгаа. Түүний дагуу СЭМҮТ-д үзүүлж, сэтгэц мэдрэлийн шинжээч томилж, мэдрэлийг нь үзүүлж шалгуулъя гэсэн юм байна лээ. Үүнийх нь дагуу би дөнгөж сая очиж шалгуулж, ярилцлагад нь орчихоод ирлээ.

-Дүгнэлт нь хэзээ гарах вэ. Та өөрөө дүгнэлттэйгээ танилцах боломжтой юу?

-Дүгнэлт нь долоо хоногийн дараа гарна гэсэн. Шууд цагдаа руугаа оччих юм байна лээ. Тэгэхээр цагдаа нь дуудаад танилцуулна гэж ойлгосон. Ер нь хүний хувийн цахим хаяг буюу фэйсбүүк гэдэг чинь бидний халаасанд л явж байгаа цахим тэмдэглэлийн дэвтэр шүү дээ. Тэр тэмдэглэлийнхээ дэвтрийг халааснаасаа гаргаж ирээд дээр нь юу сараачих нь хувь хүний эрх.

Үндсэн хуульдаа хувь хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлнэ гээд заачихсан байгаа шүү дээ. Түүнийхээ дагуу л би хувийн орон зайдаа бодлоо илэрхийлсэн. Магадгүй хэвлэлийнхэнд надад ирж байгаа дайралт шиг иймэрхүү дайралтууд ирдэг л байх даа. Тэгээд тэр хавтаст хэрэг материалдаа фэйсбүүкийн постуудыг маань маш ихээр скрийн шот хийгээд хавсаргасан байдаг. Цэмбийтэл сайхан баримт болгочихсон. Хувь хүний хувийнхаа орон зайд бичсэн сэтгэгдлийн дагуу цагдаад гомдол гаргаад, цагдаа нь дуудаад мэдүүлэг авдаг. Үүнд би цагдаа нарыг буруутгах гэсэнгүй. Цагдаа ажлаа л хийж байгаа. Мэдээж гомдол ирсэн юм чинь гомдол болгоныг шалгах ёстой. Тэгэхээр тэр дагуу л мөрдөн шалгах ажиллагаа хийгээд явж байгаа юм байна лээ. Түүн дотор нь сэтгэц мэдрэлийг нь үзүүлэх гэдэг юм байдаг юм уу, үгүй юм уу мэдэхгүй. Миний ганц бухимдаад байгаа зүйл юу вэ гэхээр хувь хүний өөрийнх нь орон зайд ингэж халдахаар улс төрийн зорилготой юм шиг харагдаад байна. Улс төрийн зорилготой юм шиг шууд дайралтууд ирээд байгаа нь зөвхөн цагдаа ч биш янз бүрийн дарамт, атаман, хулигаан хүмүүсээр ч биднийг сүрдүүлсэн. Манай зураглаач залууг хүртэл танихгүй залуу машиндаа дуудаж аваачаад дарамталсан үйлдэл байгаа. Зөрүүлээд тэднийг хэн болохыг тогтоогоод шалгаад өгөөч гэхээр цагдаа нь хөдөлдөггүй. Тэгсэн хэрнээ нөгөө гомдол дээр нь бидэнд болохоор маш их ач холбогдол өгөөд бидэн рүү дайраад байдаг нь сонин санагдаж байна.

-Та тухайн үед тэр талаараа өргөдөл гомдол өгсөн үү?

-Манай ажилтан залууг танилаар нь дуудуулаад машин дотроо суулгаж байгаад дарамталсан байхаар нь өөрөөр нь өргөдөл өгүүлсэн. Энэ хүнийг хэн болохыг тогтоогоод бидэнд эргэж хариу өгнө үү гэсэн өргөдөл гомдол гаргасан. Тэгээд хариу өгсөн зүйл ч байхгүй. Одоог хүртэл таг чиг. Тэр ажилтан маань ч тухайн хэрэг явдлын дараа удаагүй манай ажлаас гарчихсан. Түүнээс хойш холбогдож чадаагүй л байна.

-Тухайн нэвтрүүлэгт орсон газар нь дархан цаазтай газар байсан уу?

-Зайсангийн ам чинь тэр чигээрээ л Дархан цаазтай газар шүү дээ. Дархан цаазтай болохоор зөвшөөрөл нь аялал жуулчлалын зориулалтаар гардаг. Өмчлөх эрхээр гарахгүй. Аялал жуулчлалын зориулалттай газар бол кемп, жуулчны бааз, янз бүрийн амралт зугаалгын газар байж болно. Гэтэл тийм зүйл байхгүйгээр том томоор нь хашингуутаа голд нь том том хаусууд, том том байшингууд барьчихсан. Бүр хауснаас ч том. Орд харш гэдэг юмыг нь барьчихсан байгаа. Тэрийг нь л олон нийтэд дэлгэж, хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлэх үүргээ л гүйцэтгэсэн төдий.

-Анх хэзээ таныг дуудаж байцаалт авсан бэ. Хэр удаан үргэлжилж байгаа вэ?

-Анхных нь видео контент 2022 оны гуравдугаар сараас гарч эхэлсэн. Түүнээс хойш дуудаж мэдүүлэг авах болсон. Нийслэлд хамаатай байж байгаад харьяаллын дагуу шилжүүллээ гэж хэсэг чимээгүй байж байгаад харьяаллын дагуу Сүхбаатар дүүрэг дээр ирсэн гээд дахин мэдүүлэг авах болсон. Гэнэт миний сэтгэцийг шалгана гэхээр хэний ч бухимдал төрдөг л юм байна.

-Өмнө нь бас таныг хэд хэдэн удаа үзэл бодлоо илэрхийлсний чинь төлөө торгож байсан шүү дээ. Хэдэн удаа торгуулсан бэ?

-Би 2015 оноос хойш фэйсбүүк аккаунтаар идэвхтэй үзэл бодлоо илэрхийлж эхэлсэн. Одоогоор 90 мянга орчим дагагчтай. Энэ бол зөвхөн миний хувийн хаяг. Уржнангаас хойш би цагдаа дээр маш олон дуудагдаж байна. Хэд хэдэн удаа фэйсбүүкийн постоосоо болж торгуулсан. 100 мянган төгрөгөөр дөрвөн ч удаа торгуулсан юм байна.

-Энэ бүхэн таны ажил амьдралд яаж нөлөөлж байна вэ?

-Ажлын хажуугаар цагдаагаас байнга дуудагдаад байхаар их хэцүү юм. Хэрэг хийчихсэн ч юм шиг. Яваад очихоор нэг мэдүүлэг байцаалт авна. Яг яаж шийдвэрлэгдэх гээд байгаа нь мэдэгдэхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна л гэнэ. Тэгээд л яв, хэрэг болохоор дуудна аа гэдэг. Нэг нам гүм аятайхан ажлаа хийгээд явж байтал дахиад л залгаад ир гэнэ. Энэ бүхнээс болоод ар гэр эхнэр хүүхэд, ээж аавын минь санаа нь зовниод хэцүү байгаа шүү дээ. Ядаж л хувийн ажлаа зохицуулахад хэцүү. Юу ч төлөвлөж гарч орж болохгүй. Хэзээ дуудах бол гэсэн байнгын айдастай. Ер нь маш хэцүү юм.

-Торгуулиа төлөхгүй бол яах вэ?

-Бид уг нь ардчилсан оронд амьдраад байдаг. Гэтэл төр засаг нь бүх зүйлийг хумих гээд л. Ардчилсан оронд иргэдийнхээ үзэл санааг боомилох гээд байгаад бухимдалтай байна. Би ч өөрөө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх дуртай, идэвхтэй хүн. Талбай дээр болж байгаа жагсаал цуглаанд идэвхтэй оролцдог. Магадгүй над шиг цахим хуудсандаа юмаа дэлгэдэггүй хүмүүс байгаа байх. Үзэл бодлоо илэрхийлээд торгуулчихсан. Нэг, хоёр, гурав торгуулсан, дөрөв дэх торгуулиа төлж чадахгүй бол баривчилгаанд аваад явчихна. 30 хоног гурван сарын баривчилгаа гээд л аваад явчихна. Сая л гэхэд “No war” хөдөлгөөнийхнийг баривчилчихлаа. Цагдаа нь халдлаа. Хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлсэн, улс төрийн санал бодлоо илэрхийлснийг хүлээж авахгүйгээр сайн улстөрч болж улс төр хийнэ гэж байхгүй. Улстөрч хүний бүх юм нь нээлттэй байдаг. ХАСХОМ-ээс эхлүүлээд. Түүнийг нь дэлгэж олон нийтэд танилцуулсны төлөө гомдол гаргаж, цагдаад өгч байна. Нууц байх ёстой юмыг нь ил гаргачихсан юм шиг. Цагдаа нь ажил удаж байнгын дуудаад л. Магадгүй миний постны араас хөөцөлдөж байхын оронд өөр өчнөөн хэрэг байна шүү дээ. Хүчирхийлэл, хулгай дээрмийнхээ араас явж байвал энэ нийгэм чинь сайхан болох гээд байна шүү дээ. Гэтэл иргэдийн шүүмжлэлийг хүлээж авахгүй нэг талаараа цагдаагаар дарамтлуулаад байгаа ч юм шиг, хууль шүүхийн байгууллагаараа амыг нь үдэх гээд ч байгаа юм шиг байдал гаргаад байгаад нь л бухимдаж байна.