Categories
мэдээ цаг-үе

Хүүхдийг 21:00-22:00 цагийн хооронд унтуулснаар ачаалал даах чадвартай, тэвчээртэй, ой тогтоолт сайтай болж өсдөг DNN.mn

Олон улсын судалгаагаар бага болон өсвөр насны хүүхдийг 21:00-22:00 цагийн хооронд унтуулснаар ачаалал даах чадвартай, тэвчээртэй, ой тогтоолт сэтгэн бодох чадвартай, сэргэлэн цовоо, бүтээмжтэй болж өсдөг байна.

Сургууль, цэцэрлэг эхэлсэн эдгээр өдрүүдэд хүүхдээ бүтэн, чанартай унтуулж, амралт, даалгаварт нь анхаарал хандуулахыг НЭМҮТ-өөс зөвлөлөө. Хүүхэд хоногт,

  • 4-12 сартай хүүхэд: 12-16 цаг унтах (өдрийн унтлагын цаг орно)
  • 1-2 настай хүүхэд 11-14 цаг унтаг (өдрийн унтлагын цаг орно)
  • 3-5 настай хүүхэд 10-13 цаг унтах (өдрийн унтлагын цаг орно)
  • 6-12 настай хүүхэд 9-12 цаг унтах
  • 13-18 настай хүүхэд 8-10 цаг унтаж амрах хэрэгтэй байдаг.

“Нойргүйдэл нь сэтгэл зүй, бие махбод, зан үйлийн зэрэг олон шалтгаанаас үүсдэг. Хамгийн гол нь нар жаргахад амарч, нар мандахад сэрэх нь байгалийн цаг. Хүний бие махбод амрах ёстой горимоор амарч чадаагүйн улмаас хөдөлмөрийн бүтээмж буурах, унтаад сэрсэн ч амраагүй мэт мэдрэмж төрөх, сэтгэл хөдлөл тогтворгүй болох (амархан гомдох, уурлах) гэх мэтчилэн шинжээр илэрдэг” гэдгийг Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн (СЭМҮТ) сэтгэл засалч их эмч Л.Жавхлан ярьсан байдаг.

Categories
мэдээ нийгэм

БНСУ иргэдээ дэмжихэд зориулж 53 тэрбум ам.доллар зарцуулна DNN.mn

Солонгос явах боломжтой юу. Өмнөд Солонгост айлчлах Оросын жуулчдад  зориулсан зөвлөмж

БНСУ-ын Засгийн газар иргэдийнхээ амьжиргааны өртгийн дарамтыг хөнгөвчлөхийн тулд ирэх 2023 онд 74 их наяд вон буюу 53.4 тэрбум америк доллар зарцуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэж байна.

Энэ төсвийг бага орлоготой гэр бүл, өндөр настан болон бусад эмзэг бүлгийн иргэдээ дэмжихэд илүүтэй зарцуулах юм байна.

Өмнөд Солонгосын Засгийн газар ирэх 2023 оны төсвийн төлөвлөгөөгөө нэмэгдүүлэх замаар энэ дэмжлэгийг иргэддээ олгохоор төлөвлөж байна. “Ёнхап” агентлагийн мэдээлж байгаагаар хэрвээ энэ дэмжлэг туслалцааг Засгийн газраас үзүүлсэн тохиолдолд 51 сая хүн амтай Өмнөд Солонгос улсын бараг тал хувь нь буюу 21 сая хүн улсаас тэтгэмж авах төлөвтэй байна.

Тухайлбал, улсын хэмжээнд амьжиргааны түвшин доогуур орлоготой 3.7 сая айл өрхөд 21.2 их наяд вон зарцуулахаар ирэх оны төсөвт оруулж буй юм байна. Энэ онд энэ төсөв нь 18 их наяд вон байна.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргаа үйлчилгээнд зориулж 5.8 их наяд воныг зарцуулахаар төлөвлөж байна. Үүний зэрэгцээ Хөх ордон 6 сая залуусыг баталгаатай ажлын байраар хангах, мөн өөрийн эзэмшлийн байр орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлэх үүднээс 24 их наяд вон зарцуулахаар ирэх оны төсвийн төсөлд суулгаад байна.

Мөн хүүхдүүд болон ахмад настнуудад зориулж 23 их наяд воны дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна. Өнгөрсөн 7 хоногт Өмнөд Солонгосын Сангийн яам төсвийн тогтвортой байдлыг бэхжүүлэхийн тулд хэмнэлтийн горимд шилжиж, бүсээ чангалах бодлогыг хэрэгжүүлэхээр зорьж байгаагаа мэдэгдсэн.

Ирэх 2023 оны Өмнөд Солонгос улсын жилийн нийт төсвийг 639 их наяд вон байхаар төсвийн төслийн саналыг Сангийн яамнаас нь гаргаад байна. Энэ нь тус улсын Засгийн газар сүүлийн 13 жилийн хугацаанд анх удаа төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлж, танаж байгаа тохиолдол болж байна.

Харин ирэх оны улсын төсөвт нийгмийн халамж, эрүүл мэнд болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зориулж 227 их наяд төсөвлөсөн нь өмнөх онтой харьцуулахад 4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болж байна.

Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Элчин сайдтай уулзав DNN.mn

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческиг нутаг буцахтай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзав.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд М.Клеческиг Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, Стратегийн түншлэлийг бататгахад чухал хувь нэмэр оруулж, идэвх зүтгэлтэй ажилласныг сайшаан тэмдэглэв.

Энэ хүрээнд дээд, өндөр түвшний айлчлалуудыг хэрэгжүүлэх, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, КОВИД-19 цар тахлын хүнд хэцүү үед урьдчилан сэргийлэх, АНУ-аас коронавирусний эсрэг вакцин авахад дэмжсэнийг цохон тэмдэглэв. Мөн энэ жил тохиож буй Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхэд хоёр талаас өндөр ач холбогдол өгч ажиллаж байгааг дурдав.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсад байх хугацаандаа гаргасан ажлын амжилт, үр дүн, өнгөрүүлсэн цаг, мөчүүдийн таатай дурсамжийн бэлгэ тэмдэг болгон Гадаад харилцааны яамны уламжлалын дагуу “Алтан гэрэгэ”-г Элчин сайд М.Клеческид гардуулж, цаашдын үйл хэрэгт нь амжилт хүслээ.

Categories
мэдээ нийгэм

Нийт шүүгчдийн хуралдаанаар Улсын дээд шүүхэд шинээр томилогдсон шүүгчдийг танхимд хуваарилна DNN.mn

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг | News.MN

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны есдүгээр сарын 12-ны өдөр товлогджээ.

Тус хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.1-д зааснаар Улсын дээд шүүхэд шинээр томилогдсон шүүгчдийг танхимд хуваарилж, бүрэлдэхүүнийг батлах бөгөөд Шүүгчдийн зөвлөгөөнөөр Захиргааны хэргийн танхимын тэргүүнийг сонгох болон бусад асуудлыг хэлэлцэнэ.

Categories
мэдээ нийгэм

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр маргааш тохионо DNN.mn

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэлээ –  Өглөө.мн

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийг санан хүндэтгэхийг Монголын төр, Улсын Их Хурлаас 1996 оны 33 дугаар тогтоолоор жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. Түүнээс хойш эдүгээ 27 жил өнгөрсөн байна.

Энэ өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүрэгт амьдран суудаг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийнхээ ар гэр, үр хүүхэд, ач зээ нарыг Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Г.Батсайхан хүлээн авч уулзаж, алдар нэр, гэгээн дурсгалыг мартах ёсгүйг ахин нэг сануулан хүндэтгэл үзүүллээ.

зураг

зураг
зураг
зураг
Categories
мэдээ нийгэм

“Барилга, орон сууц 2022” үзэсгэлэн яармагийн нээлт боллоо DNN.mn

Шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний 96 жилийн ойн хүрээнд “Барилга, орон сууц 2022” үзэсгэлэн, яармагийг “Тогтвортой хөгжилд хамтдаа” уриан дор нээлээ.

Орон сууцны борлуулалт нэмэгддэг цаг үед зохион байгуулагдаж байгаа энэ үзэсгэлэнд шинэ орон сууц, амины орон сууц, хаусны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч, барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгч зэрэг 120 гаруй ААНБ-ууд оролцон, бараа материал, бүтээгдэхүүн үйлчилгээ, орон сууцны төслүүдээ танилцуулж байна. Энэ үеэр ипотек, компанийн болон хувь лизинд хамрагдах боломжтой Улаанбаатар хотод захиалга авч буй хаус, шинэ орон сууцны төслөөс гадна амины орон сууцны сүүлийн үеийн загвар дизайн, оновчтой шийдлийг үзэж, шилдэг реалторуудаас зөвлөгөө авах боломжтой. Мөн салбарын мэргэжилтнүүд тодорхой сэдвийн хүрээнд илтгэлүүдийг үнэ төлбөргүй, цагийн хуваарийн дагуу хүргэх юм.

Үүнээс гадна үзэсгэлэн яармагт оролцогч байгууллагууд худалдан авагчдад орон сууц, хаусны төсөл, барилгын материал, тавилгын худалдаандаа тодорхой хувийн урамшуулал зарладаг уламжлалтай. Үзэсгэлэн яармагийг мөн barilgaexpo.mn д цахимаар зохион байгуулж байгаа бөгөөд цахим талбайд зочилсноор шинэ орон сууцны төсөл, барилгын материал, техник технологитой танилцана.

Үзэсгэлэн, яармагийн нээлтэд БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, Барилгын хөгжлийн төвийн Хот төлөвлөлт, зураг төслийн институтийн эрхлэгч О.Одбаяр, БХБЯ-ны Орон сууц, санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболд, Барилгын хөгжлийн төвийн Барилгын материалын хэлтсийн дарга Д.Батням, Монголын барилгын үндэсний ассациоцийн Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Барилга МН-ийн үүсгэн байгуулагч Г.Батсүх, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Г.Цэрмаа, “Барилга, орон сууц 2022” үзэсгэлэн, яармагийн ерөнхий ивээн тэтгэгч “Улаанбаатар групп”, ивээн тэтгэгч Монкон констракшн ХХК, Монкон констракшн ХХК, NCD GROUP оролцов.

Үзэсгэлэн яармаг энэ сарын 11 хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ эдийн-засаг

АНУ: Монголд 2 сая ам.доллар олгоно DNN.mn

Д.Даваасүрэн: 2025 оноос АНУ руу монголчууд визгүй зорчдог болох талаар  судалж байгаа

Дэлхийн хүнсний хямралын эсрэг авч буй АНУ-ын нэмэлт хариу арга хэмжээний хүрээнд Монгол Улс хоёр сая ам.доллар хүлээн авна. Дэлхийн хүнсний хямралыг шийдвэрлэхэд АНУ-ын засгийн газраас саяхан зарласан 2.76 тэрбум ам.долларын санхүүжилтийн хүрээнд Украин ОХУ-ын түрэмгийллийн улмаас улам хурцдаж буй хямралаас эмзэг бүлгийн хүн амыг хамгаалах зорилгоор АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг Монгол Улсад шинэ санхүүжилтийн эх үүсвэр олгохоор боллоо. Тодруулбал, хүнс, бордоо болон түлшний үнийн өсөлтөөс үүдсэн ядуурал, өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлыг бууруулах, мөн хүний амь насыг аврах зорилгоор АНУ-аас яаралтай тусламжийн санхүүжилт авч байгаа улс орон, бүс нутгийн байгууллагууд зэрэг 47 хүлээн авагчийн нэг нь Монгол Улс юм.

Бүс нутгийн бусад олон орны нэгэн адил Монгол Улс нь Украинаас улаан буудай, наранцэцгийн тос, бордоо болон бусад бүтээгдэхүүнийг ихээхэн хэмжээгээр импортолдог билээ. Энэхүү санхүүжилт нь хүний амь насыг аврах, хүнс, бордоо, түлшний өндөр үнэд нэрвэгдсэн эмзэг орнуудад ядуурал, өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлын өсөлтийг бууруулах, яаралтай арга хэмжээ авахад чиглэж буй.

Энэхүү санаачилгын хүрээнд АНУ-ын ОУХА нь нэмэлт хоёр сая ам.долларын санхүүжилтийг Монгол Улсад хэрэгжүүлж буй жижиг, дунд бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх (BEST) хөтөлбөрөөрөө дамжуулан олгохоор төлөвлөж байгаа аж. Уг санхүүжилт нь эдгээр импортын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх түүхий эдийн хомсдолыг арилган бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх чадавхийг нь нэмэгдүүлэхэд бизнесүүдэд дэмжлэг үзүүлэх юм. Хөтөлбөрийн үйл ажиллагаагаар санхүүгийн удирдлагыг сайжруулахын сацуу бодит бөгөөд тодорхой хөрөнгө оруулалтаар дамжуулан санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, улмаар хөдөө аж ахуйн бизнесийг өргөжүүлэн хүнсний аюулгүй байдалд хүргэх зорилготой аж. Энэхүү санхүүжилт нь хүний амь насыг аврах, хүнс, бордоо, түлшний өндөр үнэд нэрвэгдсэн эмзэг орнуудад ядуурал, өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлын өсөлтийг бууруулах, яаралтай арга хэмжээ авахад чиглэсэн аж. Мөн Монгол Улсыг оролцуулаад дэлхийн 47 улс орон, бүс нутгийн байгууллагууд зэрэг санхүүжилт хүлээн авагчдын хүчин чармайлтыг дэмжих зорилготой. 2022 оны 2-р сарын 24-нд Украины эсрэг Орос улс үндэслэлгүй дайн эхэлснээс хойш дэлхийн хүнсний аюулгүй байдлын хямралыг шийдвэрлэхэд чиглэсэн АНУ-ын нийт хөрөнгө оруулалт уг санхүүжилтийг оруулаад 7.6 тэрбум долларт хүрлээ гэж Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

СБД-ийн ЗДТГ-ын зүүн талын уулзварын замын хөдөлгөөнийг энэ сарын 12-н хүртэл хэсэгчлэн хаана DNN.mn

зураг

Есдүгээр сарын 10-н буюу маргааш 11:00 цагт “Хандлагаа өөрчилье” “Хамтдаа бүтээцгээе” уриан дор Соёлын орон зай бий болгох арга хэмжээний нээлтийн ажиллагаа болно.

“Хандлагаа өөрчилье” “Хамтдаа бүтээцгээе” уриан дор Соёлын орон зай бий болгох арга хэмжээний хүрээнд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Денверийн гудамж дагуу автомашины замын хөдөлгөөнийг хаах аж.

Тодруулбал, есдүгээр сарын 9-ний 16:00 цагаас есдүгээр сарын 12-ны 06:00 цагийн хооронд автомашины замын хөдөлгөөнийг АНУ-ын Элчин сайдын яамны хойд уулзвараас Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын зүүн талын уулзвар хүртэл хэсэгчлэн хаана хэмээн Соёлын яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дөрвөн хоног сураггүй алга болсон 18 настай хүүг олжээ DNN.mn

Согтуу жолооч осол гаргаж, есөн хүн гэмтжээ | News.MN

Увс аймгийн Малчин сумын Баян-Эрдэнэ багийн Цагаан бургасын дэнж гэдэг газар тус сумын харьяат малчин Г энэ сарын 04-ний өдөр 18:00 цагийн орчим согтуугаар гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Иймд тус сумын мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд хамтран мөн өдрөөс 09.07-ны өдрийн хүртэлх хугацаанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Тиймээс хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг энэ сарын 07-ны өдрийн 18:54 цагт аймгийн Онцгой байдлын газарт тавьжээ.

Аймгийн ОБЕГ-ын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 150 км замыг туулан 08-ны өдрийн 00:41 цагт тухайн газарт очиж хоноглосон бөгөөд маргааш нь буюу есдүгээр сарын 8-ны өдөр хүүг эсэн мэнд олжээ.

Categories
гадаад мэдээ цаг-үе

БНХАУ-д ковидын шинжилгээ авах журмыг чангатгалаа DNN.mn

БНХАУ Ухань хот | News.MN

Баярын өдрүүд ойртож байгаатай холбоотойгоор Хятадад коронавирусийн шинжилэгэ өгөх журмыг чангатгажээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, онгоц, галт тэрэг эсвэл хот хоорондын автобусаар аялах хүмүүс зорчихоос өмнө 48 цагийн дотор хийлгэсэн коронавирусийн шинжилгээний сөрөг хариутай байх ёстой аж. Энэ шаардлага есдүгээр сарын 10-наас 10 дугаар сарын сүүл хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх юм байна.

Шинэ журам гарахаас өмнө гагцхүү сүүлийн 72 цагийн дотор хийлгэсэн шинжилгээний хариу шаардаж байлаа. Мөн баярын өдрүүд дууссаны дараа эрх баригчид халдварыг тогтоон барих журам, дүрмээ эргэн харна гэж эх сурвалж мэдээлжээ.

Энд дуулгахад, есдүгээр сарын 10-12-ны өдрүүд Намрын дунд үеийн баяртай холбоотой амралтын өдрүүд тохиох бол 10 дугаар сарын нэгнээс долооны өдрүүдэд БНХАУ үүсэн байгуулагдсаны баярт зориулан бүх нийтээр амрах юм. Баярын үеэр Хятадын иргэд амрах, ар гэрийнхэндээ айлчлахаар бусад хотууд руу зорчдог боловч сүүлийн хоёр жилд коронавирусийн тахлын улмаас олон хүн хөл хорионд орохоос сэргийлж аялахаас татгалзах болсноор зорчих хөдөлгөөн буурчээ.