Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Кутлуг хааны гэрэлт хөшөөний эртний түрэг бичээсийн урьдчилсан уншлага DNN.mn

Түмний анхааралд буй шинэ олдвор бичээсний эрдэм шинжилгээний анхны уншлага болон монгол хэлээрх орчуулгыг толилуулж байна.

Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэн, Олон улсын Түрэг академийн хамтарсан судалгааны багийн гишүүд нь: Д.Кыдырали, А.Энхтөр, Б.Напил, Н.Бөгенбаев, Ц.Буянхишиг, Г.Батболд
Гэрэлт хөшөөний оройн хэсгийн хэмжээ нь: 70х74,5 см, өргөн нь 19 см.
Энэхүү гэрэлт хөшөөний бүх талд нь бичээстэй бөгөөд одоо хадгалагдан үлдсэн оройн хэсгийн нүүрэн талд нь 19 мөрнөөс 12 мөр нь тод байна.
№ Эртний түрэг хэлний галиг Орчин цагийн монгол хэлээр
1 Ud yïl: toquzunč: ay: …[……….] Үхэр жил: есдүгээр сар
2 …… ….
3 …..Teŋri: oγlu: [……….] ..Тэнгэрийн: хөвгүүн….
4 Qutluγ qaγan: Türük [……….] Кутлаг хаан : Түрэг…
5 Ur oγlum: M[k]ön…..yü…[……….] Эр хөвгүүн: нүд…
6 Biziŋ:öŋlig:..t.. [……….] Бидний: өнгөт….
7 es[?] : Ïtdïm: bizi: yat: er: [……….] үйлдэв: биднийг харь: эр….
8 Yerde: …..tuz…..[……….] газарт…
9 Tümen: Tümen: [……….] Түмэн :түмэн….
10 es[?] el[is]ig [?]:küčüg: biz[ber-?] Үйл: хүчээ өгч….
11 Atadïm: bi tidim [……….] нэрлэв: бичив….
12 es[?] : Qop ešti [……….] Олонтоо сонсов…….
Одоогийн байдлаар бичээс ийм байдалтай байна. Үлдсэн хэсгийг дахин хэвлэн мэдээлэх болно хэмээн ШУА-ын Археологийн хүрээлэнгээс мэдээллээ.
Categories
гадаад мэдээ

В.Путиныг огцрохыг шаардаж эхлэв DNN.mn

ОХУ-ын нийслэл Москва хотын Ломоносовын дүүргийн депутатуудын зөвлөл энэ сарын 8-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг огцрох хүсэлт гаргав. Тэд ерөнхийлөгчид хандан нийтэлсэн илгээлтдээ засгийн эрх баригчийг сольж байх нь аль ч улсын хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг. Гэтэл Путины хувьд хоёр дахь бүрэн эрхийнхээ дараа дахин засгийн эрхэнд гарснаас шалтгаалан түүний амлаж байсан “ДНБ хоёр дахин өссөнгүй, цалин, хөлс нэмэгдсэнгүй, хөдөлмөрийн чадвартай аль ухаалаг хүмүүс олноороо эх орноосоос дайжиж, түүний амласан улс орны тогтвортой байдал хангагдалгүй улс орны бүх зүйл ямар нэг байдлаар буруугаар эргэв” гээд “Та болон таны доод албан тушаалтнуудын удаан хугацаанд хэрэглэж буй ямар ч тэвчээр соёлгүй, түрэмгийлэл нэвт шингэсэн үг хэллэг нь эцсийн дүндээ манай улсыг дахин “Хүйтэн дайн”-ны эрин рүү буцаан оруулж, дэлхий нийт дахин Оросоос айж, үзэн ядаж эхэлсэн бөгөөд бид дахиад л бүх дэлхийг цөмийн зэвсгээр заналхийлж эхлээд байна” гэж Ломоносовын дүүргийн депутатуудын хамтарсан илгээлтэд цохон тэмдэглэсэн байна. Тэд Путины үзэл бодол болон түүний засаглалын загвар нь “хэт хоцрогдсон бөгөөд Орос улсын хөгжил, хүний нөөц бололцоогоо зөв ашиглахад том саад болж байгаа учир ОХУ-ын ерөнхийлөгчийг “албан тушаалаасаа чөлөөлөгдөхийг хүссэн байна. Мөн нийслэлийн Ломоносовын дүүргийн депутатуудын зөвлөл Москва хотын захирагч Сергей Собянинд хандан уриалга гаргажээ. Уг уриалгад “Москва орчмын нутгийн өөрөө удирдах ёсны тогтолцоо бүрэн алдагдаж, районы түвшинд Кремлийн төлөөллийн давхар удирдлага оролцдог болсноор нутгийн оршин суугчид болон тэдний төлөөллийн аливаа санаачилга биелэгдэх ямар ч боломжгүй болоод байна“ гэж мэдэгдсэн байна.

Энэхүү уриалгаас нэг хоногийн өмнө Санкт-Петербург хотын Смольнинскийн дүүргийн депутатуудын зөвлөл эх орноосоо урвасан хэргээр Путиныг албан тушаалаас нь огцруулахыг уриалсан тогтоолыг Төрийн Думд илгээсэн билээ. Уг тогтоолд ерөнхийлөгч Путин НАТО-г өргөжүүлэхээс сэргийлнэ гээд НАТО-г улам өргөжүүлсэн, Украины армийг чадваргүй болгоно гэсэн боловч барууны зэвсгээр зэвсэглэн улам хүчирхэг болгож эсрэгээрээ Оросын армийн анги нэгтгэлүүдийг устгаж, ОХУ-ын залуу, хөдөлмөрийн чадвартай олон иргэдийн амь насыг зольж, бэртээж гэмтээн, үүрд тахир дутуу болгосон төдийгүй Оросын эдийн засагт нөхөгдөшгүй хохирол учруулсан тул түүнийг эх орноосоо урвасан гэж үзэж байна гэж тайлбарлажээ. Энэхүү уриалгыг дэмжсэн Санкт-Петербург хотын депутат Никита Юферев “Бидэнд цагдаагийн газраас Оросын армийн үйл ажиллагааг гүтгэн, гуйвуулсан хэргээр мэдүүлэг авах болсон тухай шаардах хуудас ирсэн” хэмээн Германы “DW”-ийн сурвалжлагчид мэдээлсэн байна.

Яг энэ үед Украины зэвсэгт хүчин 50 км гүнд давшиж Орост эзлэгдээд байсан Донбассын 3000 орчим км.кв нутаг бүхий 40 орчим хот сууринг чөлөөлж украинчууд дайнд эргэлт гаргасан нь “дайран дээр давс нэмсэн” ядал болов. Учир нь өнгөрсөн зургаан сар оросууд 10-15 км давшсан бол украинчууд гурав хоногт хэдэн арав дахин том нутгийг чөлөөлөн ялалт байгуулав. Ингэснээр В.Путин маш яаралтай буцан ялалт байгуулахгүй бол суудлаа өгөхөөс өөр аргагүй болсон гэсэн үг. Гэтэл түүнд ялалт байгуулах цэргийн нөөц байхгүй болчихсон байдаг. Ийнхүү олон улсын цэргийн шинжээчдийн дэлхийн II дайнд эргэлт гаргасан “Курскийн цүлхэн”-тэй зүйрлэн бичиж, хэлж байсан тулалдаан явагдаж Орос Украины дайн Украины талд ашигтайгаар эргэлт буцалтгүй эргэсэн гэсэн үг юм. Эдгээр явдалтай зэрэгцэн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Киев хотод гэнэтийн айлчлал хийж АНУ-ын засаг захиргаа Украин болон Оросын аюул заналд ойр байгаа Европын 18 орны батлан хамгаалах салбарт нийт $2 тэрбумын урт хугацааны тусламж үзүүлэх болсныг мэдэгдэв. Мөн Германы Рамштайн дахь цэргийн баазад болсон 50 улсын батлан хамгаалах яамны төлөөлөгчид оролцсон хуралд АНУ-ын батлан хамгаалахын сайд Ллойд Остин америкчууд 675 сая ам.доларын зэвсэг, техникийн тусламжийг нэмж Украинд үзүүлэх болсныг зарлан, оролцогч бүх улсад “Украин улс бүрэн ялж дуустал тогтмол тусламж үзүүлэх ёстой” гэж уриалав. Энэ уриалгыг энгийн үгээр тайлбарлавал, Оросын армийг дахин ямар ч дайн хийх чадваргүй болгохыг Украины ялалт гэх бөгөөд эс тэгвээс Путинг авч хаясан ч ОХУ Украинд болон бусад улсад дахин довтлох аюул хэвээр байх болно. Өөрөөр хэлбэл, бүх орос эрчүүдийг “АКА” автомат барих ямар ч сонирхолгүй болгож ОХУ-ыг бүрдүүлж буй үндэстнүүд хэл, соёл, шашин нэгт тусгаар улсууд болж Оросын их гүрний дарлалаас ангижрахыг “Украин улсын бүрэн ялалт” гэж үзэж байгаа юм байна. Энэ бүхэн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины хувь заяа тун ч бүрхэг болчихлоо гэсэн үг юм.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Л.Ганбат: Боловсролын салбарт анх удаа Их өгөгдөл буюу “Big data”-г бүрдүүллээ DNN.mn

Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог даваагүй бол ЭЕШ-д хамрагдахгүй

Улсын хэмжээнд анх удаа багш нарын Гүйцэтгэлийн үнэлгээг төрийн өмчийн 655 сургуульд хийж, үр дүнг нь өнөөдөр танилцуулсан.

Үнэлгээний явцад багш, сургуулийн захирал, сургалтын менежер, эцэг эх, сурагч гэх зэрэг нийт 1,331,000 орчим оролцогч хамрагдаж, давхардсан тоогоор 240 орчим сая мэдээлэл цугларчээ. Товчхондоо, боловсролын салбарт анх удаа Их өгөгдөл буюу “Big data”-г бүрдүүлж чадсан гэдгийг Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-ийн захирал Л.Ганбат хэллээ.

Цугларсан мэдээллийг дүгнэхдээ BI системийг ашигласан ба үр дүнг тэрбээр дараах байдлаар танилцуулав.

Оролцогч талууд багшийн гүйцэтгэлийн үнэлгээг тодорхойлсон байдлыг дундажлан үзвэл:

  • сурагчид 70.8,
  • нийгмийн ажилтнууд 75.2,
  • эцэг эхчүүд 82.6,
  • захирлууд багш нарыгаа 85.7 хувь гэж үнэлсэн бол
  • багш нар өөрсдийгөө 90,
  • заах аргын нэгдлийн ахлагч нар 92.3,
  • сургалтын менежерүүд 94.5 хувь гэж үзсэн байна.

БҮТ-ийн захирал Л.Ганбат “Улсын хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд ажиллаж буй нийт багшийн ажлын гүйцэтгэлийн түвшин 72.5 хувь байна.

Ерөнхий үр дүнг байршлаар нь авч үзвэл

  • нийслэлийн дундаж 73.9
  • аймгуудынх 72
  • сумдынх 70 хувьтай байна” гэлээ.

Гүйцэтгэлийн үнэлгээний явцад цугларсан Их өгөгдлийг BI системээр ангилан үзүүлж байгааг дээр дурдсан. Ингэхдээ багш нарын нас, ажилласан жил, сургуулийнх нь байршил, боловсролын зэргээр нь ангилан үр дүнг үзэх боломжтой юм байна.

Тухайлбал, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд ажиллаж буй багш нараас ес нь докторын зэрэгтэй аж. Тэдний долоо нь 15-аас дээш жил ажилласан, хоёр нь 5-10 жил ажилласан туршлагатай. Хоёр нь зөвлөх, гурав нь тэргүүлэх зэрэгтэй гэх мэтчилэнгээр мэдээллийг шүүж харах боломжтой болсныг БҮТ-ийн дарга Л.Ганбат хэлэв

Categories
мэдээ нийгэм

“Милан-Кортина-2026” өвлийн олимпийн эрх олгох үндсэн зарчмыг баталжээ DNN.mn

Милан-Кортина 2026” жендэрийн тэгш байдалд хамгийн ойртсон Өвлийн олимп  болно – Өглөө.мн

Өвлийн XXV олимпийн наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн хурлаараа айсуй олимпын эрх олгох үндсэн зарчмыг баталлаа.

Олон улсын холбоо бүр олимпын эрхийн тэмцээнийг 18 сар буюу өвлийн хоёр улиралд багтаан явуулах ёстой. Холбоод эрх олгох форматаа 2023 оны есдүгээр сараас хэтрэлгүйгээр ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөр батлуулна.

Тамирчдын тэмцээн уралдаанд оролцох зардлыг бууруулахын тулд тивүүдийн тэмцээнээс эрх авах боломжоор хангахыг ОУОХ-ноос олон улсын холбоодод зөвлөсөн байна.

Сонгон шалгаруулалтын бүх тэмцээн 2026 оны нэгдүгээр сарын 18-ны дотор дууссан байх ёстой бөгөөд тамирчдын бүртгэл нээлтийн ажиллагаанаас 10 хоногийн өмнө буюу нэгдүгээр сарын 26-ны өдөр дууссах байх ёстой талаар тусгажээ.

“Милан-Кортина-2026” өвлийн олимп 2026 оны хоёрдугаар сарын 6-22-ны өдрүүдэд явагдах юм.

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар бороо, нутгийн хойд хэсгээр нойтон цас орно DNN.mn

2022 оны 9 дүгээр сарын 12-ноос 9 дүгээр сарын 19-нийг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх нутгаар бороо, нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, 7 хоногийн сүүлчээр бүх нутгаар хүйтэрнэ.

Хур тунадас: 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 14-нд төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, говь талын аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 13, 14-нд ихэнх нутгаар дулаан байна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм, Алтайн өвөр говь, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. 15-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

Categories
мэдээ цаг-үе

Хамгийн өндөр гүйцэтгэлтэй 947 багшид 25 хувийн урамшууллыг үндсэн цалин дээр нь нэмж олгоно DNN.mn

Төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмлээ

Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан “Ерөнхий боловсролын сургуулийн 29,324 багшийг хамруулан хийсэн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг танилцуулав.

Тэрбээр “Засгийн газраас 270 цэцэрлэг, 200 сургууль барьж ашиглалтад оруулах зорилт тавьсан. Энэ зорилт 2023 онд хэрэгжих бүрэн боломжтой.

2023 оны улсын төсөв боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлсэн төсөв болсон. Цаашид боловсролын салбар үр дүнд суурилсан санхүүжилтээр санхүүждэг тогтолцоо руу нэг алхсан төсөв юм.

Сурлагын хоцрогдлыг арилгахын тулд багшийн хоцрогдол, ур чадварыг сайжруулах ёстой байсан. Төсвийн шинэчлэл хийгдэж, гүйцэтгэл үр дүнд суурилсан төсвийн гүйцэтгэлийн санхүүжилт дээр үнэлгээ хийх шаардлага үүссэн юм.

Багш нарын ажлыг үнэлэх журам өөрчлөгдсөн. Үр дүнгээ тооцуулдаггүй, шалгуур нь тодорхой бус хавтгайрсан үр дүнгийн урамшуулал авдаг байсныг өөрчлөөд байгаа. Багш нарын хамгийн доод цалин 1,050,000 төгрөгөөс эхэлдэг болоод байна.

Үндсэн суурь цалин дээр гүйцэтгэлийн урамшуулал авах юм. Хамгийн сайн багш хамгийн өндөр урамшуулал авах тогтолцоо руу есдүгээр сарын 1-нээс шилжиж эхлээд байна гэж хэлж болно.

Хичээлийн хоцрогдлыг нөхөхийн тулд чадварлаг багш хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Багш нарын ур чадварын нэмэгдэл олгох шалгуурыг шинэчилж батлах хэрэгцээ үүсээд байна” гэдгийг хэлэв.

Үргэлжлүүлэн сайд Л.Энх-Амгалан багшийг үнэлсэн шалгуурын талаар танилцууллаа.

  1. Суралцагчдад боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааны ахиц үр дүн
  2. Суралцагчидтай хэр зэрэг ажилласан
  3. Өөрийгөө хэр зэрэг хөгжүүлсэн
  4. Сургуулийн болон олон нийтийн үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр гэсэн дөрвөн шалгуураар багш нарыг зургаан түвшинд эрэмбэлсэн байна.
  5. Эцэг, эхчүүд, сурагч, багш, сургалтын менежер, сургуулийн захиргаа гээд уг үнэлгээнд 1.3 сая хүн оролцжээ. 655 сургуулийн 29,324 багшид үнэлгээ хийсэн байна. Хотын багшийг хөдөөгийн багштай харьцуулж үнэлээгүй. Зааж буй хичээлээр нь ангилж үнэлжээ.
    • Нэгдүгээр ангилалд 25 хувь
    • Хоёрдугаар ангилалд 20 хувь
    • Гуравдугаар ангилалд 15 хувь
    • Дөрөвдүгээр ангилалд багтсан багш нарт 10 хувийн урамшууллыг үндсэн цалин дээр нь олгоно.

    Харин тав, зургаадугаар түвшинд өнөөдрийн байдлаар үнэлэгдсэн багш нарын цалингаас нэг ч төгрөг хасахгүй. Гарааны үнэлгээ хийгээд дараагийн хичээлийн жилд тодорхой ахиц дэвшил гарвал урамшуулал авдаг багш нарын эгнээнд орох боломжтой. Гүйцэтгэлд суурилсан урамшууллын тогтолцоо нэвтэрснээр нийт багш нарын 40 орчим хувь нь ажлынхаа гүйцэтгэлийн үр дүнг үнэлүүлээд 10-25 хувийн урамшуулал авах боломж бүрджээ.

    Улсын хэмжээнд нэгдүгээр түвшин буюу хамгийн өндөр гүйцэтгэлтэй 947 багш байна. Хоёрдугаар түвшинд 2,982, гуравдугаар түвшинд 3,351, дөрөвдүгээр түвшинд 5,016, тав болон зургаадугаар түвшинд 17 мянган багш байгаа аж.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цэцэрлэгийн 2 дахь бүртгэл явагдаж байна DNN.mn

Эцэг эх, асран хамгаалагч Та нэгдүгээр шатны бүртгэлд хамрагдаж амжаагүй бол 2 дахь шатны бүртгэлд хамрагдаарай.


Нийтлэг асууж буй асуулт, хариулт


1. Ямар тохиолдолд 2-р шатны элсэлтийн бүртгэлд хамрагдах боломжтой вэ?

– Цэцэрлэгт бүртгэлгүй хүүхэд.


2. Хүүхдээ хэрхэн цэцэрлэгт бүртгүүлэх вэ?

– Эцэг эх, асран хамгаалагчдаас нийслэлийн цэцэрлэгт хамруулах хүсэлтийг 2022 оны 9 дугаар сарын 10-наас 26-ны өдрийн 17:00 цаг хүртэл E-Mongolia.mn системээр хүлээн авна.


3. E-Mongolia аппликэйшн ашиглах боломжгүй бол хэрхэн бүртгүүлэх вэ?

– Та өөрт ойр байрлах төрийн өмчийн цэцэрлэг дээр очиж, дэмжих багийн тусламжтайгаар хүсэлтээ илгээлгэх боломжтой. (Хүүхдийн болон асран хамгаалагчийн бичиг баримт шаардлагатай)


4. Хүүхдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү үйлчилгээг авах бол хаана хандах вэ?

– Хэрвээ хүүхдийн асран хамгаалагч /Өвөө, эмээ, ах, эгч гэх мэт/ тухайн үйлчилгээг авах шаардлагатай тохиолдолд өөрийн болон хүүхдийн бичиг баримтын бүрдүүлэн өөрт ойр байрлах төрийн өмчийн цэцэрлэг дээр очиж дэмжих багийн тусламжтайгаар хүсэлтээ илгээлгэх боломжтой.


5. Өмнөх жилүүдэд хяналтын тоонд багтаагүй хүүхдийг бүртгүүлж болох уу?

– Та e-mongolia.mn системийн “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт үйлчилгээ” хэсэгт цэцэрлэгт хамруулах хүсэлтээ илгээж болно.


6. Одоо хувийн цэцэрлэгт хамрагдсан хүүхдийг улсын цэцэрлэг рүү шилжүүлж болох уу?

– Цэцэрлэгт бүртгэлтэй тул хүсэлт илгээх боломжгүй. Бүртгэлээ тухайн цэцэрлэг дээрээ хасалт хийлгэсний дараа хүсэлт илгээх боломжтой.


7. Орон нутгийн хаягтай болон түр оршин суугч иргэд хүүхдээ хэрхэн цэцэрлэгт хамруулах вэ?

– Нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд Та оршин суугаа хорооны улсын бүртгэлийн ажилтанд хандаж 2022 оны 09 дугаар сарын 23-ны 17:00 цагаас өмнө хаягийн шилжилт хөдөлгөөнөө хийсэн байх шаардлагатай.


8. Хүүхдээ ямар цэцэрлэгт хуваарилагдсанаа хэрхэн мэдэх вэ?

– 2022 оны 09 дүгээр сарын 27-наас хойш бүртгэлтэй утасны дугаарт мессежээр мэдээлнэ.


9. Цэцэрлэгийн элсэлттэй холбоотой мэдээллийг хаанаас авч болох вэ?

– Элсэлтийн мэдээллийг e-mongolia.mn болон parent.edu.mn цахим систем, Төрийн үйлчилгээний иргэд олон нийттэй харилцах төвийн 11-11, Нийслэлийн боловсролын газрын 7011-3039, Боловсролын ерөнхий газрын 75778080 дугаарт хандан мэдээлэл авах боломжтой.


10. Эхний шатны хүсэлтээр цэцэрлэгт хувиарлагдсан ч гэрээ байгуулаагүй тохиолдолд дахиж цэцэрлэгт хамрагдах хүсэлт гаргаж болох уу?

– Цэцэрлэгтэй гэрээ байгуулаагүй ба цэцэрлэгт бүртгэл хийлгээгүй тохиолдолд хүсэлт гаргах боломжтой.


11. Нэг хаяг дээр бүртгэлтэй ах, дүү 2-ыг хоёр өөр цэцэрлэгт хуваарилсан тохиолдолд хэрхэн 1 цэцэрлэгт бүртгүүлэх вэ?

– Та нэг хүүхдийнхээ цэцэрлэг дээр очиж бүртгүүлэх хүсэлт гаргах боломжтой.

Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар

Categories
мэдээ нийгэм

Дархлаажуулалтын суурин 73, түр 2 цэг ажиллана DNN.mn

vaccine : Oregon Health News

Улаанбаатар хотод өнөөдөр суурин 73, түр хоёр цэгт 75 багийн 299 эмч, ажилтан ажиллаж коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг хийнэ.

Иймд иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой юм. Дархлаажуулалтын цэгүүд 9.00-16.00 цаг хүртэл ажиллана. Даэрхлаажуулалтын цэгүүдийг дүүргэ тус бүрээр танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Мөнгөн тэмдэгт хуурамчаар бэлтгэж, ашигласан хэргийг шүүхэд шилжүүлэв DNN.mn

Мэдээ.МН

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу есдүгээр сарын 5-9-ний өдрүүдэд 281 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал,

  • Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 156,
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 36,
  • Авлигын 14,
  • Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 8,
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, татвар төлөхөөс зайлсхийх, мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах, кибер орчинд хууль бусаар халдсан тус бүр нэг гэмт хэргийг шүүхэд шилжүүлсэн хэмээн Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ
Categories
мэдээ нийгэм

Завхан аймагт гарсан ой, хээрийн түймэр ОХУ-ын нутаг руу тархжээ DNN.mn

Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлант багийн Буга согоотын цуурай гэдэг газарт ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг есдүгээр сарын 8-ны өдрийн 15:13 цагт онцгой байдлын албаныхан хүлээн авчээ.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрынхан болон тойргийн сумын Гал түймэр унтраах, аврах анги, хилийн цэргийн ангийн төлөөлөл тэргүүтэй 324 гаруй хүн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Одоогийн байдлаар 7,200 орчим га газар түймэрт өртөж байгаль, экологид ихээхэн хэмжээний хохирол учраад байгаа аж.

Түймэр Монгол Улсын хилийн 57-58 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутаг дэвсгэрт тархан шатжээ. Түймрийн зүүн урд талаас баруун урд тал хүртэл 5.6 километрт зурвас татах, цурамдаж унтраах ажиллагааг зохион байгуулж байна хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Иймд

  • Иргэн та бүхэн асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах,
  • халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх,
  • гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,
  • автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах,
  • насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх
  • гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.