Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Ардчилал унтран алдаад сэргэж эхлэх нь үү” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Хууль зүй, дотоод
хэргийн сайд Х.Нямбаатар “Ерөнхий прокурор,
Тагнуулын дарга байсан хүмүүс
гадны хөрөнгө оруулагчдыг
дээрэмдэж гаргаад хар тамга дардаг
сонгодог жишээ байлаа”
хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

“Хөтөл”-ийн зуухны тоосго хэмхэрч,
“Монполимент” цементээ зөөж чадахгүйд
хүрч, “МАК”-ийн цемент ченжүүдийн гараар
зарагдаж байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Ардчилал унтран алдаад сэргэж эхлэх нь үү” хэмээн өгүүллээ.

ХЭҮКын гишүүн Д.Сүнжид “Цэцийн “давхар дээл”-ийн
шийдвэр төрийн хяналт, тэнцлийн
зарчмыг алдагдуулах эрсдэлтэй
болчихлоо“гэв

Солонгосын виз мэдүүлэх журам
чангарч, шинэчлэгджээ.

НИТХ-ын төлөөлөгч Б.Батцогт “НИТХ-ыг улиралд нэг
удаа хуралдуулж, “унтуулах”
аргыг МАН хэрэглэж байна
хэмээн ярилаа.

ХХААХҮЯ-ны Бодлого
төлөвлөлтийн газрын
дарга Ц.Болорчулуун “Өвөлжилт хүндрэх
эрсдэлтэй аймгуудын малчид махаа
эдийн засгийн эргэлтэд эртхэн
оруулах нь зүйтэй” гэлээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ DNN.mn

Унгар улс Монголд малын тэжээлийн үйлдвэр байгуулах санал тавилаа DNN.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Эрхэмсэг ноён Көвер Ласло 2022 оны есдүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга К.Ласло нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм

К.Алькарас дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ DNN.mn

Финал «Мастерса» в Майами: 18-летний Карлос Алькарас завоевал титул,  обыграв Каспера Рууда, сколько заработал испанец - Чемпионат

Испанийн теннисчин Карлос Алькарас АНУ-ын нээлттэй тэмцээний шигшээ тоглолтод Норвегийн тамирчин Каспер Руудыг илүүрхсэнээр Мэргэжлийн теннисчдийн холбооны /ATP/ чансааг тэргүүлсэн хамгийн залуу тамирчин болжээ.

Өдгөө 19 настай К.Алькарас Нью-Йорк хотноо гурван цаг гаруй үргэлжилсэн тоглолтод 23 настай К.Руудыг 6-4 2-6 7-6(1) 6-3 онооны харьцаагаар буулган авсан байна. Ингэснээр тэрбээр 1973 оноос танилцуулж эхэлсэн дэлхийн чансааны нэгдүгээрт бичигдэж, Австралийн теннисчин Ллейтон Хьюиттийн 2001 онд 20 насандаа тогтоосон амжилтыг шинэчилжээ.

“Хүүхэд байхаасаа мөрөөдсөн дэлхийн чансааны нэгдүгээрт бичигдэн, аварга болох мөрөөдөл минь биеллээ оллоо. Их дуулга тэмцээний сүүлийн шатанд ядарч болохгүй, өөрт байгаа бүхнээ зориулах хэрэгтэй гэж би өөртөө хэлж байсан” хэмээн К.Алькарас ярьжээ.

Мэргэжлийн теннисчдийн холбооны чансааг тэргүүлсэн Норвегийн анхны тамирчин болохыг зорьж байсан К.Руудын хувьд нэгдүгээрт бичигдэхийн төлөө хүчин чармайлт гаргасаар байх болно гэдгээ хэлсэн байна. Тэрбээр дэлхийн чансааны долоодугаар байраас хоёрдугаар байр луу ахисан байна.

Categories
мэдээ цаг-үе

СЭМҮТ: Хүүхэд хэлд орохгүй, ганцаараа тоглох шинж ажиглагдвал 1800-2000 дугаарын утсаар зөвөлгөө аваарай DNN.mn

Мэдээ.МН

Хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн тулгамдсан асуудлыг илрүүлэх, зөвлөгөө өгөх 1800-2000 дугаарын утас ажиллаж эхэллээ.

Хэрэв хүүхэд хэлд орохгүй эсвэл нэг хөдөлгөөнөө давтан хийх, нэрээр нь дуудахад харахгүй байх, дороо эргэх, ганцаараа тоглох зэрэг шинж тэмдэг ажиглагдвал Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 1800-2000 дугаарын утсаар холбогдож, зөвлөгөө авах боломжтой

Categories
мэдээ нийгэм

“Номын сайн нөхөр” ярилцлага, уулзалт боллоо DNN.mn

зураг

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.09.12) ЕБС-ийн сурагчид болон оюутан залуустай МУИС-ийн Эрдмийн танхимд “Илүү их уншъя” уриан дор “НОМЫН САЙН НӨХӨР” ярилцлага, уулзалт хийлээ.

Уулзалтад МУИС-ийн түүхийн тэнхим, нийтийн удирдлага болон олон улсын харилцааны чиглэлээр суралцдаг 70 гаруй оюутан залуус, ЕБС-ийн сурагчдын 30 гаруй төлөөлөл байлцав. УИХ-ын дарга Г.Занданшатар, өдөр бүр 5 хуудас уншиж хэвших нь хүний амьдралын чанарт хэмжээлшгүй нөлөөллийг бий болгодог тухай оюутан сурагчдад зөвлөж, ном уншиж хэвшсэн туршлагаасаа хуваалцав. Мөн бага залуугаасаа өдөр бүр уншдаг хэвшлийг өөрсдөдөө суулгаж, ном уншихын ач тусын тухай ойлголтыг эргэн тойрон, найз нөхөд, үеийн тэнгийнхэндээ өгч, зөв үлгэрлэх ёстойг хэлж байв.зураг

зураг

Уулзалтын үеэр есдүгээр сарын 16-наас 18-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд болох 32 дахь удаагийн “Номын баяр”-ын тухай танилцуулан, оюутан залуусыг номд шамдахыг уриаллаа. Жил бүр зохиогддог номын баярын тухайд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба, Ням гараг” гэж тусгасны дагуу энэхүү өдрүүд албан ёсны тэмдэглэлт өдөр болсон билээ.

УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор болдог уг арга хэмжээг энэ жил “Илүү их уншъя” уриан дор тэмдэглэх юм.

Сурагч, оюутнуудтай хийсэн уулзалтын үеэр яригдсан нэг чухал сэдэв нь “Технологийн 4-р хувьсгал”-ын тухай байв. Уг хувьсгал нь хүн төрөлхтний боловсрол олж авах уламжлалт загварчлалыг үндсээр нь өөрчилж буйг сануулж, хүссэн номоо уншиж бас суралцах боломжтой болсон тухай тэрбээр хэлэв. Гагцхүү чанартай, зөв эх сурвалжийг заалгахад хөтөч, багш хэрэгтэй байхын чухлыг онцоллоо. Боловсролын салбарт бий болсон энэ дэвшлийн үрээр ямар ч орон үсрэнгүй хөгжлийн загварыг хэрэгжүүлэх боломж бий болсон тухай тайлбарлав. Өнөөдөр залуучуудын дунд зөвхөн нэг мэргэжил эзэмшээд зогсохгүй хэд хэдэн мэргэжлээр зэрэг суралцдаг соёл нэвтэрч буйг оюутнуудад зөвлөлөө. Тухайлбал компьютерын шинжлэх ухаанаар суралцдаг хэр нь статистикийн чиглэлээр давхар мэргэжил эзэмшсэн Монгол оюутан бол үүний жишээ юм гэлээ. Ингэж чанартай боловсрол олж авах зам нь ном сайн уншихаас эхэлнэ гэв.зураг

зураг

УИХ-ын дарга Г.Занданшатар, хууль тогтоох үйл ажиллагаан дахь иргэдийн оролцоог хангах, олон нийт засаглах эрхээ эдлэх боломжийг нээж буй цахим платформ болох d.parliament.mn сайт, “d-parliament” апликэйшний тухай танилцуулав. Энэ цахим талбараар дамжуулан УИХ-аар хэлэлцэж буй хуулийн төсөлд саналаа өгч, идэвхтэй оролцохыг уриаллаа. Сонирхсон хэн бүхэн энэхүү системээр дамжуулан засаглах эрхээ эдлэх боломжийг нээж өгч байгааг онцлов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв

Categories
мэдээ нийгэм

Авлигын 5 хэргийг прокурорын байгууллагад шилжүүллээ DNN.mn

АТГ: Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр 2 үе шаттай хэрэгжиж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 9 дүгээр сарын 5-9-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 33 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 117 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 25 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 81 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 734 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 5 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 722 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт нийт 7 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүд:

  • “Э” нь Татварын ерөнхий газарт Татварын орлогын газрын татварын улсын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа “Т” ХХК-ийг 2018-2020 он хүртэлх хугацаанд үйл ажиллагаа эрхлээгүй гэж Х тайлан гарган үнэт цаас, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн гэдгийг мэдсээр байж давуу байдал бий болгож, онцгой албан татварын тэмдэг олгосон, 12 сая төгрөгийн хахууль авсан гэх;
  • Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга “Ц” нь Цэнхэр сумын Орхон багт алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан нэр бүхий уурхайн албан тушаалтнаас 200.0 сая төгрөг хахуульд авсан гэх;
  • “Ц” нь Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа хэрэгжүүлэлгүй 2019 оны 10 дугаар сард орон нутгийн хөрөнгөөр хийгдэх 51,325,200 төгрөгийн төсөвт өртөгтэй, “Ус цэвэршүүлэх төхөөрөмж” нийлүүлэх ажлын гүйцэтгэгчээр бичиг баримт дутуу, шаардлага хангаагүй “Т” ХХК-ийг тендерт шалгаруулж бусдад давуу байдал бий болгосон үнэлгээний хорооны дүгнэлтийг татгалзалгүй гэрээ байгуулсан гэх;
  • Чингэлтэй дүүргийн ИТХ-ын даргын 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн захирамжаар дүүргийн ИТХ-ын бүрэн эрхийн хугацаанд дэвшүүлсэн зорилт, баталсан төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, зохион байгуулсан үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээлэл, контент бэлтгэн иргэд, олон нийтэд телевиз, сонин хэвлэл, цахим сүлжээгээр дамжуулан хүргэх зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг тус албаны Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн даргаар ахлуулан байгуулсан бөгөөд ажлын хэсэг нь дээрх ажлыг зохион байгуулахдаа холбогдох хууль журмыг зөрчсөн гэх;
  • Баянзүрх дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор “Г” нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан … дугаартай “Б”-д холбогдох эрүүгийн хэрэгт хяналт тавихдаа 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох гэрч “А”-ийн мэдүүлгийн тэмдэглэл болон “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоолын огноог засварласан гэх.
Categories
мэдээ үндэсний-бөx

Улсын аварга О.Хангайн хүндэтгэлийн наадмын түрүү бөхийг 10 сая төгрөгөөр шагнана DNN.mn

Улсын аварга О.Хангайн хүндэтгэлийн наадмын түрүү бөхийг 10 сая төгрөгөөр  шагнана – updown.mn

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул О.Хангай арав даван түрүүлсэн.

Түүний цолны мялаалга наадам энэ сарын 13-нд буюу маргааш Ховд аймгийн цэнгэлдэх хүрээлэнд болно. Түрүү бөх 10 сая төгрөг гардах бол үзүүр бөх таван сая төгрөгийн шагнал гардана. Мөн хүндэтгэлийн наадмын хүрээнд Ховдын брэнд бүтээгдэхүүн болох “Тарвас” эвент, “Аваргатай үдэш” шоу цэнгээн зохион байгуулагдах юм.

Ховд нутгийн арслан Ш.Ванчинхүү төрийн наадамд түрүүлснээс 82 жилийн дараа нутгийн хүү О.Хангай аварга цол хүртсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Өнгөрсөн 7 хоногт 1118 хоосон чингэлэг буцаажээ DNN.mn

Импортын чингэлэг тээврийн хуримтлал нь цар тахлаас үүдсэн түр зуурын  хүндрэл" | News.MN

Зам, тээврийн хөгжлийн сайдын өгсөн үүргийн дагуу УБТЗ Улаанбаатар хотын терминалуудад хуримтлагдсан импортын хоосон чингэлгийг яаралтай буцаан тээвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулж байна.

2022 оны 09 дүгээр сарын 02-ноос 08-ны хооронд Замын-Үүд – Эрээн боомтын өргөн царигийн төмөр замаар ачаанаас суларсан экспортын 1,118 хоосон чингэлгийг 697 вагонд ачиж 18 галт тэргээр Эрээн өртөөнд хүлээлгэн өгсөн бол Замын-Үүд – Эрээн боомтын нарийн царигийн төмөр замаар 610 импортын чингэлэг бүхий 9 галт тэрэг хүлээн авсан байна.

Хотын чингэлгийн терминалуудаас 633 хоосон чингэлэг ачсан 20 галт тэргийг Улаанбаатар хотоос явуулж, 10 галт тэргээр импортын ачаатай 519 чингэлэг Улаанбаатар хотод тээвэрлэн авчирчээ.

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Зочид буудлын салбарын орлого 87.8 хувиар нэмэгджээ DNN.mn

Зочид буудлын салбарын орлогын бодит өсөлт нь 6.8 хувьтай байна – updown.mn

Зочид буудлын салбарын орлого энэ оны эхний хагас жилд 161.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 75.3 (87.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.

Үүнд 3 ба түүнээс дээш одтой буудлын орлого 54.2 (95.9 хувь) тэрбум, зэрэглэлгүй зочид буудал, амралтын газрын орлого 19.1 (69.1% хувь тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Зочид буудлын салбарын орлого энэ оны 6 дугаар сард 33.5 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 4.8 (16.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Үүнд 3 ба түүнээс дээш одтой буудлын орлого 3.3 (16.2 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Зочид буудлын салбарын энэ оны эхний хагас жилийн нийт орлогын 68.6 хувийг 3 ба түүнээс дээш одтой зочид буудал, 29.1 хувийг зэрэглэлгүй зочид буудал, амралтын газар, 2.3 хувийг 2 одтой зочид буудлын орлого тус тус эзэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж, яндангаа хөөлөөрэй DNN.mn

Галлагааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, УБЗАА, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, НМХГ, “Таван толгой түлш” ХХК, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Бохирдлыг бууруулах замаар эрүүл мэнд, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг сайжруулах нь” төсөл болоод бусад холбогдох байгууллагуудаас хамтран 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн.

Уг ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын А/1025 дугаар захирамж, БОАЖ-ын сайдын баталсан удирдамжийн дагуу “Яндангаа хөөлье-Өнтэй өвөлжье” аяныг есдүгээр сарын 2-ноос аравдугаар сарын 2-ны өдрийн хугацаанд зарлаад байна.

Тус аяны хүрээнд:

  • Агаарын бохирдлын хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх хор уршиг, түүнийг бууруулах, угаарын хий, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар иргэн, хуулийн этгээдэд сургалт зохион байгуулах
  • Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэх, сурталчлах
  • Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхтэй холбоотойгоор холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулсан шуурхай штабыг байгуулах зэрэг арга хэмжээг хийж хэрэгжүүлж байна.

Мөн хавар, намрын улиралд гэр байшингийн гадаад, дотоод орчны температурын зөрүү багасаж, яндангийн таталт муудан угаарын хийн эрсдэл үүсэх нөхцөл бүрддэг. Иймд иргэд та бүхэн яндангаа хөөлж, гэр, байшингаа дулаалан угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангаж, зайг сольж дадах шаардлагатай юм. Түүнчлэн яндангийн сойлтыг хаахгүй байх, пийшин, зуухныхаа бүрэн байдлыг хангаж хайртай дотнын хүмүүсээ угаарын хийн эрсдэлээс сэргийлээрэй.