Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 95 жолооч согтуугаар жолоо барьж, 141 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Arslan.mn

Энэ сарын 06-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 2054 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1654, хулгайтай холбоотой 24, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 83, гэмт хэргийн шинжтэй 103 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 95, хүний биед халдсан 56, эрүүлжүүлэх байранд хоносон 141 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

О.Хангай аваргын цолны мялаалга наадам болж байна DNN.mn

Arslan.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхэн ойн наадамд Ховд аймгийн Буянт сумын харьяат бөх, улсын харцага О.Хангай түрүүлж, улсын аварга цол хүртсэн билээ.

Түүний аваргын цолны мялаалга наадам өнөөдөр 07.00 цагаас Ховд аймгийн төвд хурдан морьдын уралдаанаар эхэллээ.

Categories
мэдээ цаг-үе

Есдүгээр сарын баримтуудаар ирэх сард НӨАТ-ын урамшууллын сугалааг явуулна DNN.mn

зураг

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын/НӨАТ/ урамшууллын сугалааг дахин явуулж эхлэхээр болсон тухай Сангийн сайд мэдээлсэн. Сугалааны тохирол есдүгээр сард явагдана гэсэн хүлээлт иргэдийн дунд үүсээд буй.

Энэ талаар Сангийн яамны Татварын бодлогын хэлтсээс тодруулахад “2022 оны есдүгээр сард худалдан авалт хийж бүртгүүлсэн баримтуудаар аравдугаар сард НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг явуулахаар төлөвлөж байна” гэв. Тэгэхээр иргэд энэ сард худалдан авалт хийсэн баримтуудаа и-баримт системд идэвхтэй бүртгүүлж байх нь чухал болж байна.

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шинэчилсэн хувилбараар иргэн олон баримт бүртгүүлэх тусам хонжвор өснө гэдгийг албаныхан хэлж байв.

Түүнчлэн хонжворын тохирол явагдаж байгааг гар утсаараа лайв хэлбэрээр үзэх боломжийг бүрдүүлж байгаа аж.

зураг

Өмнө нь сугалааны тохирлоор 1.6 сая хүн 81 тэрбум төгрөгийн хонжвор авч байжээ. НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг 2022 оны дөрөвдүгээр сард зогсоосон юм.

Categories
мэдээ нийгэм

Голын эрэг дээр тоглож байсан 2 настай охин живж амиа алджээ DNN.mn

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВ

Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт байрлах “Сувиллын газрын ойролцоох голын эрэг дээр тоглож байсан хүүхэд алга болсон” гэх дуудлага цагдаагийн байгууллагад өчигдөр 17:55 цагт бүртгэгджээ.

Энэ дагуу тус аймаг дахь цагдаагийн газар, аймгийн Онцгой байдлын газартай хамтран эрэн хайх ажиллагаа явуулж, өнөөдөр 08:00 цагийн үед охины цогцсыг алга болсон газраас таван орчим км зайд урсаж байсныг олсон байна.

Тухайн үед хүүхдүүд голын усанд ороод гарч ирэхэд элсэн дээр тоглож байсан хоёр настай дүү нь алга болсон байсан бөгөөд голын усруу орсон эсэхийг анзаараагүй аж.

Иймд эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдүүддээ гол усны аюул, болзошгүй осол, эрсдлийн талаар мэдээлэл өгөх, хараа хяналт тавих, орчны эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

ЗӨВЛӨМЖ
  • Гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх,
  • Бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх,
  • Аян замд явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх,
  • Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх,
  • Булчин шөрмөс татах үед усанд орохоос татгалзах,
  • Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохоос зайлсхийх хэрэгтэйг зөвлөж байна.
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Categories
мэдээ эдийн-засаг

Э.Шижир: Хувийн хэвшлийн үйл ажиллагааг тогтвортой байлгах нь л төрийн гол үүрэг DNN.mn

Концессын гэрээгээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг эзэмшиж, “Уул уурхай, металлургийн цогцолбор” төслийг хэрэгжүүлж яваа Кью Эс Си ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижиртэй ярилцлаа. Засгийн газар 2014 онд тогтоол гаргаж Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг тус компанид 30 жилийн хугацаатай эзэмшүүлж байв. Гэвч өнгөрсөн дөрөвдүгээр сард компанийн үйл ажиллагааг зогсоон, үйлдвэрийг улсад авах асуудлыг хөндөж эхэлсэн юм. Бидний ярилцлага энэ сэдвээр өрнөлөө.


-Танай компанийн хэрэгжүүлж байсан “Уул уурхай металлургийн цогцолбор төслийг Засгийн газраас шийдвэр гаргаж зогсоогоод багагүй хугацаа өнгөрчихлөө. Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын даргаар томилогдсоныхоо дараахан “Монголын төр иргэн, аж ахуйн нэгжийг дор хаяж арван жилээр тооцоогоо хийж, томоохон хөрөнгө оруулалт хийх нөхцөл боломжоор хангаж чадахгүй яваа. Энэ бол бидний гол алдаа. Төрд бүх зүйлийг төвлөрүүлэхийг огт эрмэлзэхгүй. Төр хувийн хэвшлийн түншлэл, хувийн хэвшлийн дангаараа хөрөнгө оруулах нөхцөл, гадаадын томоохон хөрөнгө оруулагч орж ирж ажиллах орчны хувьд гээд аль ч тохиолдолд урт хугацаанд тогтвортой ажиллах суурийг тавьсан шийдлийг Засгийн газар гаргах ёстой” гэсэн мэдэгдэл хийсэн. Товчхондоо төр бизнест оролцох нь буруу гэдгийг олж харсан утгатай мэдэгдэл хийлээ. Танайх шиг байдалд орсон олон төслийн хувь заяа нааштайгаар эргэж магадгүй санагдсан. Танай компанийн зүгээс үүсээд байгаа асуудлынхаа хүрээнд холбогдох байгууллагуудад албан ёсоор хандсан уу?

-Таны хэлсэнтэй санал нэг байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн байр суурийг сонссон. Зөв зүйтэй мэдэгдэл хийлээ гэж харсан. “Аливаа хөрөнгө оруулалтын хувьд бидний дөрөв, таван жилийн төлөвлөгөө, улстөрийн циклд захирагдаж хийдэггүй гэдгийг л ойлгох ёстой. Хамгийн багадаа арван жилээр тооцож чаддаг болох ёстой. Оксфордын эрдэмтэд, хөндлөнгийн судлаачдын хамтарсан жишиг Монгол хүний судалгаагаар жишиг Монгол хүн амьдралаа уртдаа таван жилээр төлөвлөх боломжтой гэсэн дүгнэлт гарсан. Хамгийн боломжтой, том бизнес эрхэлж яваа хүмүүс нь таван жилээр амьдралаа төлөвлөх боломжтой гэсэн үг. Гэтэл энгийн дундаж Монгол иргэн амьдралаа ганцхан жилээр төлөвлөж чадах уу үгүй юу гэсэн нөхцөл дунд л амьдарч байна. Төрийн бодлого тогтворгүй, Засгийн газар ойрхон солигддог гэх мэт шалтгаанаас болоод ийм нөхцөл үүсчихсэн. Төр энэ алдаагаа засах ёстой” гэсэн үг нь анхаарал татсан. Засгийн газар ийм бодлого барьж ажиллана гэдгийг ЗГХЭГ-ын дарга нь зарласанд олзуурхаж байгаа. Бидний хувьд үүсээд буй асуудлаараа холбогдох байгууллагад хандчихсан яваа.

-Гол асуудлыг хөндөхөөс өмнө сонирхох нэг зүйл байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг танай компанид хэзээ, хэрхэн эзэмшүүлсэн талаар товч тайлбар хэлэх үү?

-Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг анх 1990 онд байгуулах шийдвэр гарсан түүхтэй. 1993 онд хайлалтаа эхэлж, жилийн 100 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай гэгдэж байсан юм билээ. Гэвч эхний арван жилдээ хүчин чадлынхаа 10 хувьд ч хүрч ажиллаж чадаагүй. Түүний дараагийн 10 жилд ч ялгаагүй алаг цоог байсан. Дээд талдаа хүчин чадлынхаа 70 хувьд хүрсэн тохиолдол бий. Гол шалтгаан нь ерөөсөө л санхүүгийн хүндрэл бэрхшээл.

Ингээд 2008, 2009 оны үед Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр “Уул уурхай, металлургийн цогцолбор” төсөл хэрэгжүүлэхээр болж, Төрийн өмчийн хорооноос хөрөнгө оруулагч шалгаруулах ажил эхэлсэн юм. Шалгаруулалтад БНХАУ, Солонгос, Энэтхэг, Австрали улсын компаниуд оролцсон. Манайх тэр дунд ганц Монгол компани нь байсан л даа. Сонгон шалгаруулалтанд бид ялсан. Бидний анзаарснаар шинэ гангийн үйлдвэрийн хувьцааг эзэмшихгүй, үндэсний аж ахуйн нэгж гэдгээрээ манай санал бусад гадаадын компаниас сайн үнэлэгдсэн гэж ойлгож байгаа. Ингэж л манай компани Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбогдсон түүхтэй.

Тухайн үед Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн орлого 50 орчим тэрбум төгрөг, 2-3 тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг, улсад мөн ийм хэмжээний татвар төлдөг байсан. Өөрөөр хэлбэл олсон орлогоороо технологийн шинэчлэл хийх боломжгүй тийм л компани байсан гэсэн үг.

-Уул уурхай, металлургийн цогцолбор төсөл гэдгийг тайлбарлаад өгөөч. Үйлдвэр дээр цоо шинэ төсөл хэрэгжүүлэхээр болсон гэсэн үг үү?

-Энэ төсөл маань үндсэн хоёр зорилготой. Том зорилго нь Монголчууд өөрсдөө ган үйлдвэрлэдэг болох. Нөгөө зорилго нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр өөрийн гэсэн орд газруудтай. Тэр ордуудаа ашиглахад хөрөнгө оруулалт хийж эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй байсан. Ингээд манай компани 2010 онд Төрийн өмчийн хороогоор баталгаажсан хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан юм.

-Концессын гэрээ сүүлд байгуулагдсан байх нь ээ?

-Тэгсэн. Эхлээд бид 2010 онд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаад ажлаа эхлүүлсэн. Мэдээж энэ том төсөл рүү орохын тулд бүх төрлийн судалгаа хийсэн. Уул уурхайн тоног төхөөрөмж, машин механизмуудыг худалдаж авах, баяжуулах үйлдвэр барихаас эхлээд эрчим хүчний төслүүдийг ч хэрэгжүүлж эхэлсэн. Энэ үед төр засгийн хэмжээнд төрийн өмчит компаниудын хувьчлал яригдаж, УИХ-аар хувьчлах компаниудын жагсаалт батлагдсан. Тэр жагсаалтад Дарханы төмөрлөгийн үйлдвэр хувьчлагдахаар багтаасан байдаг. Энэ үеэр Концессын тухай хууль ч мөн батлагдсан байдаг. Бид үйлдвэрт хөрөнгө оруулалтын гэрээгээр 70 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийчихсэн байсан. Тухайн үеийн төрийн холбогдох байгууллагуудын зүгээс биднийг ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийснийг харгалзаж үзээд “Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг ер нь хувьчлахгүй. Үйлдвэрийн хөрөнгө оруулагч нь өөрөө сонгон шалгаруулалтаар шалгарсан юм байна. 70 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийчихсэн хэрэгжиж яваа төсөл байна. Энэ компанид нь концессын гэрээгээр даалгаад явах хэлбэрээр асуудлыг шийдье” гэж үзсэн л дээ. Ингээд Засгийн газрын тогтоолоор Эдийн засгийн хөгжлийн яамтай концессын гэрээ байгуулж байлаа. Ингэснээр манай компани төрийн эзэмшиж байгаа өмчлөгчийнх нь эрхийг 30 жилийн хугацаанд хэрэгжүүлэх эрхийг авсан гэсэн үг.

-Энэ талаар олон нийтийн дунд янз бүрийн хардлага явдаг. Танай компанийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хувьчлаад авчихсан гэсэн хардлага хүчтэй дуулддаг. Хувьчилж аваагүй, төрийн эзэмшиж байгаа өмчлөлийнх нь эрхийг гучин жилийн хугацаанд хэрэгжүүлэх эрхийг л авсан юм байна тийм үү?

-Хуулийн дагуу болсон процесс л энэ шүү дээ. Бодит байдал ийм байхад манай компанийг бүрэн хувьчлаад авчихсан гэж буруу зөрүү ярьдаг. Дахиад хэлье, энэ бол хувьчлал биш. 30 жилийн хугацаанд хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж удирдлага зохион байгуулалтыг хэрэгжүүлэх, үйлдвэрт хөрөнгө оруулалт хийж бүтээн байгуулалт хийх ажил авсан, түүнийгээ 30 жилийн дараа улсад үнэ төлбөргүйгээр хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн л хэрэг.

-Бас Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг үнэ төлбөргүй авчихсан гэх шүүмжлэл дуулддаг. Энэ тал дээр тайлбар хэлээч?

-Ямар ч үнэ төлбөргүй авчихсан гэдэг шүүмжлэл бол буруу ойлголт. Концессын гэрээн дээр концессын эрхийн төлбөрийг тусгасан. Дарханы төмөрлөгийн үйлдвэр улсад хамгийн өндөр өгч байсан үеийн /ихэнхдээ өгч байгаагүй/ ногдол ашгийн хэмжээг 30 жилд үржүүлээд улсад төлөхөөр тусгасан заалт бий. Нийт төлбөр нь 63.8 тэрбум төгрөг байдаг. Гэрээ байгуулагдангуут 50 хувийг, үлдсэнийг нь үе шаттайгаар төлнө гэж заасан. Манай компани үүргээ биелүүлсэн. 17 жилтэй тэнцэх 34.4 тэрбум төгрөг буюу 18 сая ам.долларын төлбөрийг улсын төсөвт зөвхөн эрхийн төлбөрт төлсөн. Мэдээж цаашаа хууль журам, гэрээнийхээ дагуу төлөгдөөд явах ёстой байсан. Энэ концессын гэрээ нь бидний хувьд маш том үүрэг даалгавар авсан гэрээ. Ашигтай байх, үгүй нь мэдээж тодорхой бус. Томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ, 30 жилийн хугацаанд ашиг гаргаж чадах эсэх нь компаниас өөрөөс нь л хамаарна. Заасан хугацаа дуусахад улсад үнэ төлбөргүй буцааж өгөх ёстой.

-Төслийн явц хэрхэн үргэлжилсэн бэ. Нэлээд олон том ажил хийгдэж байсан гэж дуулддаг. Үе, үе манай төр засгийнхан очоод “Удахгүй Монгол Улс гангаа өөрсдөө үйлдвэрлэнэ” гээд олон нийтэд зарладаг байсныг тод санаж байна…?

-Концессын гэрээ байгуулагдсанаас хойш Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулна гэсэн зорилгын хүрээнд 20 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Бидний гол зорилго маш тодорхой. Газар доорх төмрийн хүдрийг эцсийн ган бүтээгдэхүүн болгох процессийг л хийх гээд байгаа юм. Төмрийн орд газруудыг эргэлтэд оруулах, эхний шатны хуурай баяжуулах үйлдвэр, дараагийн шатны нойтон баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалт гэх мэтээр үргэлжлээд явсан. Эдгээр шат дамжлагууд бүгд дэд бүтцийн төслүүд. Энэ төслүүдийг хэрэгжүүлэхэд нийтдээ 600 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Мөн түүнд шаардлагатай санхүүжилтийн зардал гэхэд 200 гаруй тэрбум төгрөгийн зардал гаргачихсан явж байгаа.

Нэг зүйлийг онцлоход Концессын гэрээн дээр шууд ангижруулсан төмрийн үйлдвэр барина гэж тусгасан. Тэгээд гангийн үйлдвэрлэлийг жилийн 300 мянган тоннд хүргэнэ гэсэн зорилт тавьсан юм. Гэвч хүндрэлтэй зүйл гарсан. Хамгийн томоохон нь шаардлагатай цахилгааны эх үүсвэр байхгүй. Шууд ангижруулсан төмөр үйлдвэрлэнэ гэдэг нь ган үйлдвэрлэх технологийн олон сонголтуудын нэг байсан. Тиймээс бид шууд ангижруулсан төмрийн үйлдвэрийн туршилт судалгааг 1.3 сая еврогийн зардалтайгаар Финляндын Outotec компаниар хийлгэсэн. Төлөвлөсөн ёсоор бол 2017 оны хавар баригдаж эхлэх ёстой байсан. Энэ үйлдвэрийн дараагийн шат дамжлага нь цахилгаан эрчим хүчийг ашиглаж ган хайлуулах цахилгаан нуман зуухны процесс явагдах ёстой. Тухайн үед манай төсөлтэй зэрэгцээд цахилгаан станцын дөрөв, таван төслүүд хэрэгжихээр болж байсан юм. Бидний үйлдвэрийн ажил ч түүнтэй уялдаж байсан. Гэвч төр засаг солигдож станцууд барих төслүүд зогсчихсон. Одоо ч зогссон хэвээрээ байгаа. Өөрөөр хэлбэл цахилгааны асуудлаа шийдэх боломжгүй эрсдэлтэй нүүр тулчихсан гэсэн үг. Эдийн засагт нөлөө бүхий томоохон төслүүд хоорондоо уялдаатай л байх ёстой.

-Хүнд үйлдвэрийн хувьд эрчим хүчний дутагдал гэдэг бол маш том эрсдэл. Цахилгааны хэрэглээнээс болоод шийдвэрээ өөрчлөх шаардлагатай нүүр тулжээ дээ…?

-Төслөө эргэж харах шаардлагатай нүүр тулсан л даа. Эрчим хүчний их хэрэглээ шаардсан замаар цаашаа явах боломжгүй гэдгийг ойлгосон. Энэ замаар явах ТЭЗҮ нь Канадын Хатч компаниар 2017 онд хийгдэж дууссан байдаг. Шууд ангижруулсан төмөр үйлдвэрлэх замаар явбал эрчим хүчний хэрэглээ 180 мВт болох байсан юм. Гэтэл одоогийн манай улсын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн 20 орчим хувьтай тэнцэх хэмжээний хэрэглээ шүү дээ. Шинээр хийж боловсруулсан “Монгол ган цогцолбор I” домэйн зуухны технологид суурилж хийгдсэн ТЭЗҮ-ээр цахилгаан эрчим хүчний хэрэглээг 70 мВт болгож бууруулсан. Энэ асуудлаа Оросуудтай яриад импортоор авч хэрэглэж болох юм байна гэдэг тооцоолол гарсан.

Эрчим хүчний хэрэглээ ингээд багасчихаар коксын үйлдвэр нэмж байгуулах шаардлагатай болсон. Гол хайлуулах процессоо коксоор шатаана гэсэн үг. Ихэнх гангийн үйлдвэрүүд ингэж явдаг. Мөн дээр нь хорголжийн үйлдвэр хэрэгтэй, залгаад төмөрлөгийн үйлдвэр гээд явна. Цаашлаад гангийн үйлдвэр, араас нь цувималын үйлдвэр бий болох ёстой. Тодруулж хэлбэл энэ мэтээр үндсэн таван үйлдвэрийн зураг төсөл гарчихсан байгаа. Цогцолбор төсөл учраас нарийн инженерчлэлийн барилга байшин байгууламжтай холбоотой зураглалыг ганц компани хийнэ гэж байдаггүй. Нэмэлт ажил ихтэй л дээ. Манай ажлыг зогсоогоогүй бол өдийд газар шорооны ажлууд хийгдэж явах байсан юм. Газар шорооны ажлаа эхэлнэ гээд зэхэж суутал Засгийн газар 2022 оны дөрөвдүгээр сарын 13-нд “Эд нар юу ч хийгээгүй байна, юу ч хийхгүй юм байна” гээд л шийдвэр гаргачихсан.

-Таны яриаг сонсохоор өчнөөн ажлууд хийгдчихсэн юм байна. Төсөл хэрэгжих явцын дунд төр засгаас танилцах, шалгах ажлууд хийгдсэн байдаг байх аа?

– Хяналт шалтгалтын маш олон ажлын хэсгүүд удаа дарааллан ирж ажилласан. Жишээ нь 2019 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, ТӨБЗГ, АМГТГ, төрийн бус байгууллагууд, Үндэсний хөгжлийн газар гэх мэт газруудаас маш том ажлын хэсэг ирж хийгдсэн ажлуудтай нэр бүрчлэн танилцаж шалгасан. Тухайн үед ажлын явц 75 хувьтай гэж дүгнэсэн. Үүгээр бид ажлын хэсгийнхэн бидний ажлыг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байгаа. Мөн одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа 2020 оны намар ирж үйлдвэртэй танилцаад, “Их ажил хийсэн байна. Цаашид улам эрчимжүүлэх ёстой. Хүндрэлтэй асуудлыг төр шийдэж өгнө” гэж мэдэгдээд 2020 оны 9 сард Засгийн газрын хуралдаанаар оруулж, холбогдох яамдуудад үүрэг өгсөн удаатай. Үүний дагуу гангийн үйлдвэр барих ажил эрчимтэй урагшилж байсан юм. Уг нь бидний гэрээлэгч талын нэг нь Монгол Улсын Засгийн газар учраас хэлсэн тохирсондоо байж тогтвортой харилцаа байх ёстой.

-Засгийн газраас зогсоох шийдвэр гаргахаас өмнө та бүхнээс тайлбар аваагүй юм уу?

-Тийм алхам хийгдээгүй. Үүнд л бид маш их гайхаж байна. Яагаад өдийг хүртэл үйл ажиллагаа нь явж байсан төслийг зогсоочихов гэдэг бол маш том асуулт. Эцсийн дүндээ төсөл цаашаа хөдлөх ёстой. Гангийн үйлдвэрийн үр өгөөжийг Монголчууд олон жил ярьсан учраас энд хэлэхэд илүүц. Үйлдвэрээ цаг хугацаанд нь ашиглалтад оруулахын тулд хоёр талаасаа ойлголцоод явах ёстой. Тиймээс манай компанийн зүгээс Засгийн газарт саналаа хүргүүлсэн.

-Таны ярианаас анзаарахад нэг мөрдөгчийн мэдэгдлээр Засгийн газар шийдвэр гаргачихаж гэсэн ойлголт төрсөн. Зүгээр л нэг мөрдөгчийн мэдэгдэл дүгнэлтээр бүхэл бүтэн хүнд үйлдвэрлэлийн төслийг зогсоосон гэхээр санаанд багтахгүй байна л даа…?

-Манай концессын гэрээг цуцалсан тогтоол гарахад анхаарал татсан нэг зүйл байгаа нь таны сонирхсон наад өнцөг чинь. АТГ-ын мөрдөгчийн мэдэгдэл л дээ. Гэрээ зурагдах үеийн үйл явц нь хуулийн дагуу явагдсан эсэхийг шалгаж буй нэг мөрдөгч “Энэ компани ажлаа хийгээгүй юм байна” гэж дүгнээд л Засгийн газарт мэдэгдэл хүргүүлчихсэн. Түүнийг нь үндэслээд Засгийн газар тогтоол баталсан гэх тайлбарыг өгч байгаа. Гэрээ байгуулах процессын явцад шалгалт хийж байгаа мөрдөгч ийм төрлийн процессыг сайжруулах чиглэлийн мэдэгдлийг гаргах эрх зүйн зохицуулалт бол байдаг. Гэтэл тэр мөрдөгч өөрийн эрх хэмжээгээ хэтрүүлэн бидний хэрэгжүүлж байсан гэрээний хэрэгжилтэд дүгнэлт өгсөн байгаа юм. Ингээд ч зогсохгүй Засгийн газар өнөө мэдэгдэлд нь үндэслээд шийдвэр гаргачихсан. Салбарын яам, мэргэжлийн хүмүүс нь шалгаж тогтоогдоогүй үед ийм мөрдөгчийн мэдэгдлээр концессын гэрээг цуцлах нь байж боломгүй зүйл. Зүй нь энэ асуудлыг дүгнэх газар нь мөрдөгч биш Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Эдийн засаг, хөгжлийн яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам зэрэг байгууллага баймаар. Гэтэл хэн нэг мөрдөгч Засгийн газар руу мэдэгдэл явуулаад л олон хүний олон жилийн хөдөлмөрийг шууд зогсоочихсон.

Бидний хийж байсан ажлыг төр засгийнхан бүгд мэдэж байгаа шүү дээ. Ерөнхий сайдаасаа эхлээд ТӨБЗГ, УУХҮЯ гээд бүгд л ирж үзэж шалгадаг байсан. УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд хүртэл бүгд ирж үзсэн. “Сайн ажил явж байгаа юм байна” гээд ам сайтай байсан. Бидний ажил тийм л нээлттэй явж ирсэн.

-АТГ-аас очиж шалгаж байсан уу?

-Үүнийг л би хэлэх гээд байгаа юм. Нэгэнт ийм том төслийг шалгаж байгаа тохиолдолд аль аль талаас нь тодруулж тайлбар авч байж шийдвэр дүгнэлтээ гаргах ёстой баймаар. Мөрдөгч мэдэгдлээ бичихээс өмнө манайхаас ямар нэгэн байдлаар тайлбар мэдээлэл огт аваагүй. Мөрдөгчөөс мэдэгдэлтэй нь танилцахыг хүсэхэд татгалзсан. Сүүлд мэдэгдлийг нь олж харсан л даа. Мөрдөгчийн эрх мэдлээ хэтрүүлсэн ажиллагаа гэж харахаар юм билээ.

-Та бүхэн шүүхэд хандсан байсан. Шүүхийн процесс яаж үргэлжилж байна?

-Засгийн газрын гэрээ цуцлах тогтоол болон ТӨБЗГ-ын тогтоолыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн. Мөрдөгчийн мэдэгдлийн эсрэг гомдлыг прокурорт гаргалаа. Учир нь мөрдөгч өөрийнхөө шалгаж байгаа асуудлын хүрээнд биш өөр төслийн ажлыг сайн муу гээд дүгнэчихсэн. Прокурор “Мэдэгдлийг заавал биелүүлэх ёстой зүйл биш. Тиймээс үүнийг манайх хянах ёсгүй” гээд буцаачихаж байна. Гэтэл Засгийн газар мөрдөгчийн мэдэгдэл ирсэн болохоор зайлшгүй арга хэмжээ авах ёстой гэдэг тайлбар хэлээд байдаг.

Бидний зүгээс үүнийг захирамжлалын шинж чанартай бичиг баримт гэж үзээд хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд өгсөн. Хэрэг мөрдөж байгаатай холбоотой учир хүлээж авахгүй гэсэн хариу сонссон. Ингээд харахаар мөрдөгч гэж маш том эрх мэдэлтэй хүн болчихож байгаа биз. Мөрдөгчийн мэдэгдлийг хуульд нийцсэн эсэх, зөрчсөн эсэхийг хэн ч өнөөдөр хянахгүй гэсэн үг юм байна гэсэн ойлголт л төрсөн. Прокурор ч хянахгүй, захиргааны хэргийн шүүх ч хянахгүй гээд төсөөл дөө. Тэгсэн мөртлөө Засгийн газар нь түүнд үндэслээд шийдвэр гаргахаас өөр арга байхгүй гэж байгаа. Үүнд л бид гайхаж байна.

Концессын гэрээн дээр тодорхой заалтууд бий. Засгийн газар өөрөө шалгаж үзээд “Эд нар юу ч хийгээгүй байна. Цаашаа явуулах боломжгүй” гэж гэрээлэгч талтай тодорхой үндэслэлтэй дүгнэх юм бол гэрээг цуцалж болох зохицуулалт бий. Гэтэл бидний ажил үргэлжилж байсан, тэд ч олон удаа шалгаж байсан. Хэрэв шууд цуцлах шийдвэр гаргах юм бол гаргасан зардал болон ирээдүйд олох байсан ашгийг нь буцааж нөхөн олговор байдлаар олгох ёстой гэсэн байгаа.

-Засгийн газраас үйлдвэрийг зогсоогоод багагүй хугацаа өнгөрлөө. Дарханы төмөрлөгийн үйлдвэр одоо ямар нөхцөл байдалтай байна вэ?

-Хамгийн өндөр бүтээмжтэй цаг үед гангийн үйлдвэр болон хоёр уурхай зогсчихсонд харамсч байна. 1500 гаруй ажилтантай компани сул зогсолт хийж байгаа.

Бид төслийг хэрэгжүүлэхдээ үндсэн гол үйлдвэрлэл, үйлчилгээ, инженерийн нарийн мэргэжлийн хүмүүсээ ажилчид дотроос нь хөгжүүлэх дэвшүүлэх байдлаар гаргаж ирж ажиллуулж байсан. Төрийн мэдэлд шилжсэнээс хойш Кью Эс Си компанийн багийн хүмүүс гээд тэдгээр нарийн мэргэжлийн хүмүүсийг хавчих гадуурхах үзэгдэл их гарч байгаа нь харамсалтай. Одоогоор 50 орчим ажилчин ажлаасаа гараад байгаа юм билээ.

-Ажилчид дотроос нарийн мэргэжлийн хүмүүсийг гаргаж ирж байсан гэдэг онцлууштай санагдаж байна. Төсөл гэдэг зөвхөн мөнгөн хөрөнгөөр хэмжигдэхгүй. шинэ технологи нэвтрүүлэхээс эхлээд олон үнэ цэнийг бий болгодог. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

-Уул уурхайн ажил бол чадварлаг мэргэжлийн хүмүүс хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөөн ихтэй ажилладаг онцлогтой. Металлургийн үйлдвэр өөр байхгүй. Их сургуулиуд хүртэл энэ мэргэжлээр шинэ элсэлт авахгүй байгаа. Тийм учраас мэргэжлийн хүмүүсийг тараачих юм бол орлуулах хүн олдохгүй, буцааж цуглуулахад ч хэцүү.

-Байдал муугаар эргэлээ гэхэд хөрөнгө оруулалт, олох байсан ашиг өгөөжийг нэхэмжлэх ёстой гэж байна. Үүн дээр хэр хэмжээний хөрөнгө яригдах бол?

-Концессын гэрээ цуцлагдсанаар олгогдох ёстой нөхөн олговрыг хуулиар зохицуулсан байдаг. Үүний дагуу юу багтаж байгаа вэ гэхээр нэгдүгээрт Кью Эс Си компанийн концессын гэрээний хугацаанд удирдлагын багаас хэрэгжүүлж бий болгосон ажлын үнэ цэнэ, хоёрт нийт гарсан зардал, хохирол гуравт үлдсэн хугацаанд олох ёстой байсан ашгийн асуудал яригдаж таарна. Гэхдээ бидний зорилго энэ байгаагүй шүү дээ. Нэгэнт урт хугацаанд бүхий л хүчин чармайлт, хөрөнгө мөнгө, цаг хугацаа, эх орондоо том бүтээн байгуулалт хийе гэсэн олон залуусын хүсэл мөрөөдөл, гадны маш олон шинэ технологийг нэгтгэн нэвтрүүлж ирсэн учраас үйлдвэрээ ашиглалтад оруулахыг л хүсч байна.

Дээр хэлсэн шүү дээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэр өмнө нь 50 орчим тэрбум төгрөгийн орлоготой байсан гэж. Улсад төлдөг татварынх нь хэмжээ 2-3 тэрбум төгрөг байсан. Тэгвэл сая 2021 оны орлого нь 400 орчим тэрбум төгрөг буюу найм дахин нэмэгдсэн байна. 80 орчим тэрбум төгрөгийн татвар төлсөн. Одоо хэрэгжих төсөлд тусгаснаар 1900 орчим цоо шинэ ажлын байр бий болж байгаа. Манай улс импортоор 260 мянган тонн арматур авч байгаа. Бидний хувьд ийм хэмжээний арматурыг дотооддоо үйлдвэрлэдэг болъё гээд байгаа юм. Үнийн хувьд ч зах зээлээс 20-30 хувиар хямд борлуулах тооцоолол ТЭЗҮ-д тусгагдсан. Гангийн үйлдвэрийг дагаад жижиг дунд үйлдвэрүүд босох том давуу тал бий. Сэрээ халбага, хадаасаа үйлдвэрлэж чаддаггүй гэдэг үе ард үлдэнэ гэсэн үг. Эргээд нийгэм эдийн засгийн ач холбогдол өндөр төсөл юм.

-Үнэхээр нийгэм эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой гэдэг нь тодорхой. Нөгөө талаар гангийн үйлдвэрлэлийн цаг үе нь ч өнөөдөр эгзэгтэй байх шиг?

-Бид хугацаа алдаж байна. Асуудлаа зөв аргаар шийдмээр байна. Одоо бол эгзэгтэй цаг үе. Монгол Улс гангийн үйлдвэртэй болох уу, үгүй юу гэдгийг шийдэх цаг. Учир нь Монгол Улсын хэмжээнд хаягдал төмрийн нөөц дуусч байгаа. Гангийн үйлдвэрлэлийн мэдлэг туршлагатай хүмүүс ч хуруу дарам цөөхөн үлдсэн. Мэргэжилтэй боловсон хүчнийг үргэлжлүүлэн сургаж бэлтгэх асуудал энэ салбарт хамгийн их хөндөгддөг. Хугацаа алдах тусам шинээр оруулж ирэх тоног төхөөрөмж үнэ өртөг өссөөр байна. Сүүлдээ гангийн үйлдвэрийн өртөг өснө, ажиллах боловсон хүчин хомсдоно. Энэ бүхнийг харгалзаад Засгийн газар нааштай шийдвэр гаргах болов уу гэсэн хүлээлттэй байна.

-Ярилцлагын эхэнд дурдсан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн байр сууриар ярилцлагаа төгсгөмөөр санагдлаа. ЗГХЭГ-ын шинэ дарга албаа авсаныхаа дараа мэдэгдэл хийхдээ аливаа хууль шийдвэрийг бүх талын субьект оролцсоны үндсэн дээр батална гэсэн утгатай үг хэлсэн. Таны ярианаас анзаарахад зүгээр л нэг мөрдөгч танай компаниас, танай компанийг шалгаж сайн үнэлгээ өгч байсан төрийн байгууллагын албан тушаалтнуудаас ямар ч мэдээлэл авахгүйгээр мэдэгдэл гаргачихаж. Тэр мэдэгдлээ Засгийн газарт хүргүүлээд, Засгийн газар тэр мэдэгдэлд нь үндэслээд шийдвэр гаргасан юм байна. ЗГХЭГ-ын шинэ даргын өнцгөөс харвал оролцогч талуудын санал, мэдээлэл, байр суурийг авахгүйгээр гаргасан энэ мэт шийдвэрүүдийг Засгийн газар эргэж харах байх аа.

-Бидний хувьд ч тийм бодолтой л сууж байна. ЗГХЭГ-ын дарга таны сая онцолсон санааг хэлэхдээ “Тэр дундаа иргэндээ илүү их боломж олгосон хууль батлагдаж байх ёстой. Гэтэл өнөөдөр төр талдаа, мэргэжлийн байгууллага талдаа илүү боломжуудыг нээсэн хууль эрх зүйн орчинд бид амьдраад байна. Үүнийг засахын төлөө ажиллана” гэж онцолсон. Хэн ч байсан нэгэнт эхлүүлсэн, хөрөнгө хүчээ зарцуулж тодорхой үр дүнд хүргэсэн төслийнхөө үр дүнг үзэхийг хүсэх нь тодорхой. Монгол улсын хувьд ч манай төсөл хэрэгжээд үр дүнгээ үзвэл эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Гангаа өөрсдөө үйлдвэрлэдэг болчихвол эдийн засагт ямар өгөөжтэйг та сайн мэдэж байгаа байх.

Categories
мэдээ нийгэм

“Тавантолгой түлш” мидлингээ төмөр замаар тээвэрлэж эхэлжээ DNN.mn

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн, анхны хүнд даацын төмөр замыг нээснээр “Тавантолгой түлш” компани сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох мидлингийг төмөр замаар тээвэрлэж эхэлсэн талаар тус компани мэдээлэв. Тодруулбал, тус компани Тавантолгой төмөр замын гаалийн талбайд үүсгэсэн угааж баяжуулсан нүүрсний овоолгоос Улаанбаатар руу төмөр замаар тээвэрлэх ажлыг өнгөрсөн амралтын өдрүүдэд эхлүүлсэн байна.

Тавантолгойгоос нүүрс ачиж буй галт тэрэг 460 гаруй км зам туулснаар Улаанбаатар чиглэлийн төмөр замтай нийлж буй аж. Ийнхүү Тавантолгой төмөр зам-Монголын төмөр зам-Улаанбаатар төмөр зам гэсэн гурван байгууллагын төмөр замаар дамжин авчирч буй мидлинг ачилтын үйл явцтай нийлээд эхний байдлаар 7-8 хоногт Улаанбаатарт ирж байна. Цаашдаа сард хоёр удаа төмөр замаар мидлинг авчрахаар төлөвлөж байгаа бөгөөд нэг удаадаа 50 вагоноор 3,500 тонн мидлингийг тээвэрлэх боломж бүрджээ. Энэ нь 80 Шалаанз машины ачих хэмжээ бөгөөд төмөр зам ашигласнаар тээврийн зардал тонн тутамдаа 40 хувиар буурах боломжтой гэдгийг “Тавантолгой түлш” компанийн Худалдан авах ажиллагааны албаны дарга Б.Лхагвасүрэн хэлж байна.

Тээврийн зардал буурахаас гадна хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл ч буурна хэмээн үзэж байна. Шахмал түлш үйлдвэрлэж эхэлснээс хойш мидлингийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Дундговь, Төв аймгийн нутгаар дамжуулан авто замаар тээвэрлэж иржээ. Энэ явцад хүнд даацын автомашины хөдөлгөөн замын даацад сөргөөр нөлөөлж, зам эвдрэх, эдэлгээний хугацаа богиносохоос эхлээд хүний амь нас эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлж байв. 3,500 тонн нь нийслэлчүүдийн нэг хоногийн хэрэглээ тул төмөр замаар байнгын тээвэрлэх нөхцөл бүрдтэл авто тээврийг давхар явуулах шаардлагатай талаар “Тавантолгой түлш” мэдээлээд “Хэдий даацын төмөр замаар тээвэр эхлүүлж байгаа ч Улаанбаатар төмөр замын даац нь вагоны нэг тэнхлэгт ногдох даацын хэмжээ нь тодорхой хязгаартай байдаг тул нэг вагонд 65 тонноос хэтрүүлэхгүй ачих ёстой” гэжээ.

Өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг 34 компани 300 гаруй тээврийн хэрэгслээр тээвэрлэж байна. Тодорхой нөөц бүрдүүлсний дараа авто замаар тээвэрлэж байгаа нүүрсний хэмжээг төмөр замаар тээвэрлэж эхэлбэл машинаар зөөх асуудлыг бүрэн зогсоох аж.

“Төмөр замаар тээвэрлэн ирсэн түүхий эдийг баруун, зүүн үйлдвэрийн бүсэд буулгана. Өнгөрөгч долдугаар сараас эхлэн өндөрлөсөн тавцан бүхий төмөр замыг барих ажлыг эхлүүлсэн. Баруун бүсэд байсан хуучин төмөр замыг даацын бетон суурьтай болгож зассан бол зүүн бүсэд шинээр бүрэн цутгамал даацын тавцан бүхий төмөр замыг ашиглалтад оруулаад буй. Ирэх сарын дундуур бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа” гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн хэлсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

УБТЗ энэ сарын эхний 10 хоногт 1862 ачаатай чингэлэг буулгаж, 1695 хоосон чингэлэг ачжээ DNN.mn

Нийслэлийн терминалууд чингэлэг буулгах зайгүй болжээ

УБТЗ төмөр замаар тээвэрлэх экспорт, импорт, орон нутгийн ачааг тасралтгүй шуурхай тээвэрлэх үүргээ энэ сарын эхний 10 хоногийн байдлаар амжилттай сайн гүйцэтгээд байна.

Өвлийн улирал дөхөж байгаа энэ үед дулааны цахилгаан станцуудын эрчим хүчний нүүрсний тээвэрлэлтийг хэвийн явуулж байна. Энэ сарын эхний 10 хоногт Шарын голын уурхайг 275 хагас вагоноор, Багануурын уурхайг 1,720 хагас вагоноор, Шивээ-Овоо уурхайг 1,030 хагас вагоноор тус тус хангажээ.

Эрдэнэтээс экспортод зэсийн баяжмал 300 вагоныг ачсан байна.

Сарын эхний 10 хоногт нүүрс 253 мянган тонн, барилгын материал 71.8 мянган тонн, зэсийн баяжмал 20.1 мянган тонн, төмрийн хүдэр 108.1 мянган тонн, жонш 11.7 мянган тонныг тус бүр ачсан байна.

Импортын чингэлэг татан авах, ачаанаас суларсан хоосон чингэлгийг буцаах ажлыг ч шуурхай зохион байгуулж байна.

Энэ сарын эхний арав хоногт Улаанбаатар, Амгалан, Толгойт өртөө нийт 1,862 ачаатай чингэлэг хүлээн авч буулгасан бол 1,695 хоосон чингэлэг ачжээ. Өнөөдрийн байдлаар Хятадын төмөр замд 1,486 хоосон чингэлэг хүлээлгэн өгөөд байна.

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Нөхөд өө, уул уурхайг гацаавал 12 жилийн ялтай гэдгийг мэдэж байгаа юу? DNN.mn

Сүүлийн 30 гаруй жилд монголчуудын сайн сурсан юм гэвэл том төслүүдээ гацаах, эсэргүүцэх. Стратегийн бүтээн байгуулалт бүхий чухал ордыг тухайн орон нутгийн удирдлагууд, дээлтэй хэдэн малчин эсэргүүцээд эцэг дээдсийн нутаг, уул ус юу юу ч гэнэ үү сүйд болцгоодог. Амиараа солино гээд дайрцгаадаг. Юмны наад цаадахыг мэдэхгүй, эдийн засаг хөгжил дэвшлийн ойлголтгүй тэднийг сумлаад, хөөсийг нь сахартал орилуулаад, нутаг орон чинь ингээд сүйрнэ гээд зориуд балайруулаад, дөгөөгөөд босгоод байдаг бүлэг ард нь бий.

Энэ байдал эцэстээ юунд хүрдэг вэ гэхээр, хэдхэн малчдын үгээр шийдэгдэх, эсвэл сумын дарга нь зах замбараагүй их мөнгө хувьдаа халаасалж, улс орны эрх ашиг биш, хувийн эрх ашиг ноёлдог. Мөнгөөр худалдагдсан дарга төр улсынхаа мэдэлд ч захирагдахаа байдаг. Ямар сайндаа Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг зогсоож, хөрөнгө оруулалтаа татна уу гэж Хятадын дарга руу сумын дарга албан бичиг явуулж байхав дээ. Харин уул уурхайг эсэргүүцдэг, томоохон төслүүдийг зориуд санаатайгаар гацаадаг нөхдийг эх орныхоо хөгжлийг хойш нь татсан, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан гэж үзэх болсон.

Хэрэвзээ төсөл гацсан бол тухайн компани алдагдсан боломжийн өртгөө орон нутгийн удирдлага, иргэдээр төлүүлнэ. Ингээд зогсохгүй 5-12 жилийн хорих ялаар шийтгэх хуулийн хатуу заалттай болсон. Үүнийг аймаг сумдын дарга нар, иргэд малчин мэдэж байгаа юу. Газар нутагтаа жигтэйхэн хайртай хүмүүс болж тэнэглэцгээж байгаад бүгд шоронгийн хаалга татав даа. Дээрээс нь нэмж хэлэхэд, төсөл гацаагчаараа зартай Б.Бат-Эрдэнэ аваргаас өгсүүлээд хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан нь тогтоогдсон нөхдөд хатуу хариуцлага тооцох хэрэгтэй.

Д.Батболд

Categories
мэдээ нийгэм

Монголд анх удаа “Хаданд авиралтын наадам” болно DNN.mn

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Уулчдын үндэсний холбоотой хамтран “Хаданд авиралтын наадам”-ыг анх удаа энэ сарын 16-18-нд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зохион байгуулна.

Хаданд авиралтын наадмын үеэр

• Хаданд авиралтын анхан болон дунд шатны сургалт

• Чөлөөт хадны авиралт

• Бооцоот авиралт

• Сонирхогчдын авиралт

• Хадны буултууд

• Йога

• Латин америк бүжиг

• Чөлөөт бүжиг

• Ковер найт

• Нуувч олох аяллын тэмцээн болон амьд хөгжмийн тоглолт, дж шоу зэрэг энтертайнмент үйл ажиллагаа зохион байгуулах юм.

Мөн Морь унах, Тэнцвэрийн тэмцээн, Open Mic, Slack-line, UTVs, Хоол хүнсний үйлчилгээ, Спорт хувцас, тоног төхөөрөмжийн худалдаа болох аж.

Categories
мэдээ цаг-үе

Ковидын 67 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Covid virus Vectors & Illustrations for Free Download | Freepik

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 67 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.

Үүнээс

  • 30 нь нийслэлд
  • 37 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Манай улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 981,438 болов.

Орон нутгийн нөхцөл байдлын тухайд, өнгөрсөн хоногт Дархан-Уулд хоёр, Дорнодод нэг, Өмнөговь аймагт 34 тохиолдол бүртгэгджээ.

Мөн хугацаанд 91 хүн эдгэрсэн эдгэрсэн бол одоогоор 1,721 хүн хяналтад байна. Түүнчлэн КОВИД-19-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар амиа алдсан иргэний тоо 2,130 болж нэмэгджээ.

зураг