Categories
мэдээ нийгэм

“Хүнсний аюулгүй байдал- тогтвортой үйлдвэрлэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно DNN.mn

Хоол хүнс= ЭМ/ХОР. Хоол хүнс гэдэг бол зөвхөн гэдэс… | by Bat-Orgil  Bat-Erdene | Medium

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас “Дэлхийн хүнсний өдөр”-ийг 1981 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 16-нд тэмдэглэж ирсэн. “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тохиолдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн газар болон Монголын хүнсчдийн холбоотой хамтран “Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтсон билээ.

Энэ жилийн бага хурлыг “Хүнсний аюулгүй байдал – Тогтвортой үйлдвэрлэл” сэдвийн хүрээнд 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр уламжлал ёсоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хурлын их танхимд зохион байгуулна.

Хүнсний аюулгүй байдлыг хангахад оюутан, судлаач, эрдэм шинжилгээний ажилтны оруулах хувь нэмрийг үнэлэх, хүнсний чиглэлийн судалгааны ажлыг эргэлтэд оруулах, төрийн бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх, технологийн судалгааг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн холбоо, эрдэм шинжилгээний байгууллагуудын гурвалсан хамтын ажиллагааг дэмжих, хүнсний салбарын хүний нөөцийг бодлогын түвшинд бэлтгэх, салбарын хөгжлийн чиг хандлагыг хамтран тодорхойлоход тус бага хурал чухал ач холбогдолтой гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.


Categories
мэдээ цаг-үе

Зөрчлийн хэрэг наймдугаар сард 73 хувиар өсчээ DNN.mn

Улсын хэмжээнд 2022 оны наймдугаар сарын байдлаар 228,043 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь долдугаар сартай харьцуулахад 72.9 хувиар өссөн байна.

Нийт зөрчлийн хэргийн 70 хувь нь нийслэлд, 30 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол 99 хувийг цагдаагийн байгууллага, 0.17 хувийг мэргэжлийн хяналт, 0.02 хувийг онцгой байдал, 0.75 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэжээ.

Дээрх хугацаанд 227,339 хүн, 252 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн ба өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн 74.8 хувиар, хуулийн этгээд 12.5 хувиар тус тус өссөн байна.

Зөрчил үйлдсэн хүмүүсийн 78 хувь нь эрэгтэй, 22 хувь нь эмэгтэй байгаа бол 64.9 хувь нь 26-45 насныхан байна.

Өнгөрсөн наймдугаар сард үйлдэгдсэн зөрчлийг долдугаар сартай харьцуулбал

  • Хулгайлах зөрчил 2.7 дахин,
  • Танхайрах зөрчил 2.1 дахин,
  • Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 94.6 хувиар,
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 80.3 хувиар,
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 75.6 хувиар,
  • Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 57.1 хувиар,
  • Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 16 хувиар,
  • Хүний биед халдах зөрчил 15.1 хувиар,
  • Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 5.9 хувиар тус тус өссөн хэмээн Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Squid Game” цуврал “Emmy” наадмаас шагнал хүртлээ DNN.mn

Squid Game'de en büyük kazanan Netflix – DW – 18.10.2021

НСУ-ын “Squid Game” цуврал Америкийн телевизийн урлагийн шилдгүүдийг шалгаруулах “Primetime Emmy Awards” наадмаас драм цувралын шилдэг эрэгтэй жүжигчин, шилдэг найруулагч шагнал хүртсэн анхны гадаад хэлээрх телевизийн цуврал боллоо.

Даваа гарагт АНУ-ын Лос-Анжелес хотын “Microsoft” театрт болсон 74 дэх удаагийн шагнал гардуулах ёслолоос “Squid Game” цувралын продюсер, зохиолч, найруулагч Хван Дон Хюк “Драм цувралын шилдэг найруулагч” шагналын эзэн болжээ.

Тэрбээр энэхүү шагналын төлөө “Succession” цувралын найруулагч Марк Майлод, Кэти Ян, Лорен Скафариа, “Severance” цувралын найруулагч Бен Стиллер, “Ozark” цувралын найруулагч Жейсон Бейтман, “Yellowjackets” цувралын найруулагч Карин Кусама нартай өрсөлджээ.

Америкийн телевизийн салбарынхны хүсэн хүлээдэг “Emmy” шагналын эзнээр гадаад хэлээрх телевизийн цувралын найруулагч тодорсон анхны тохиолдол энэ болж байна. Хван Дон Хюк шагналаа гардан авах үеэрээ, олон улсын үзэгчдэд уран бүтээлээ хүргэх боломжийг олгосон “Netflix” платформд талархал илэрхийлжээ.

“Бид бүгд түүх бүтээж чадсан гэдгийг хэлэх хэрэгтэй гэж бодож байна. “Squid Game” гадаад хэлээрх цувралууд цаашид “Emmy” шагнал хүртэх эхлэлийг тавьж байна гэдэгт итгэлтэй байна. Энэхүү нэр хүндтэй шагналын эзнээр дахин тодорно хэмээн найдаж байна” гэж тэрбээр хэлжээ. Мөн цувралын хоёрдугаар бүлгээр үзэгчидтэйгээ эргэн уулзана гэсэн байна.

“Squid Game” цувралын гол дүрийн жүжигчин Ли Жон Жэгийн хувьд “Драм цувралын шилдэг эрэгтэй жүжигчин” шагналын төлөө “Ozark” цувралын Жейсон Бейтмэн, “Succession” цувралын Брайан Кокс, Жереми Стронг, “Better Call Saul” цувралын Боб Оденкирк, “Severance” цувралын Адам Скотт нартай өрсөлдөн шилдгээр шалгарчээ.

Ингэснээр Ли Жон Жэ Америкийн соёл урлаг, энтертайнментын салбарын дөрвөн томоохон наадмын нэг болох “Emmy”-гийн шагнал хүртсэн анхны БНСУ-ын жүжигчин болжээ. Энэхүү цувралд тэрбээр 45.6 тэрбум воны төлөө Солонгос хүүхдүүдийн уламжлалт тоглоомоор өөр хоорондоо өрсөлдөх нууцлаг тэмцээнд оролцож буй дунд эргэм насны эрэгтэйн дүрд тогложээ.

Шагналаа гардан авах үеэрээ Ли Жон Жэ дэлхий дахины үзэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн цуврал бүтээсэн найруулагч Хван Дон Хюкт талархал илэрхийлжээ. Тэрбээр, “Бид бүгдийн амьдралдаа тулгардаг бодит асуудлуудыг гайхалтай зохиол, дүрслэлээр дэлгэцэн дээр бүтээлчээр амилуулсан найруулагчдаа баярлалаа” гэж хэлсэн байна.

“Squid Game” цуврал “Emmy” наадмаас нийтдээ зургаан шагнал хүртсэнээс хоёрыг нь даваа гарагт болсон наадмаас, дөрвийг нь өнгөрсөн долоо хоногт болсон “Creative Arts Emmys” наадмаас хүртжээ. Тус цуврал энэ оны “Emmy” наадмуудын 14 шагналд нэр дэвшсэн байна.

“Netflix”-ийн хамгийн шилдэг цувралаар шалгарсан “Squid Game” цуврал үзэгчдийн хүртээл болсноос хойших эхний дөрвөн долоо хоногт 1.65 тэрбум цаг үзсэн амжилт үзүүлжээ. Энэхүү цувралын хоёрдугаар бүлгийг бүтээх ажил үргэлжилж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхдийн гар утсыг дээрэмдсэн этгээдийг баривчилжээ DNN.mn

Бага насны хүүг айлган сүрдүүлж гар утсыг нь дээрэмдсэн этгээдийг  баривчилжээ

Цагдаагийн байгууллагад энэ оны есдүгээр сарын 12-ны өдрийн 15:30 цагт Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах … байрны орцонд 8 настай, эрэгтэй “Э” гэгчийг “Үл таних хүн хуурч мэхлэн орц руу оруулж, айлган сүрдүүлж гар утсыг нь дээрэмдсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж тус дүүрэгт оршин суух 32 настай, эрэгтэй “Б” гэгч үйлдсэнийг тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Хүүхэд харах үйлчилгээний төв байгуулах хүсэлтэй эмэгтэйчүүдийн төслийг шалгаруулж, 10 сая төгрөгийн зээл олгоно DNN.mn

Санхүү – updown.mn

Нийслэлийн Хөдөлмөр, Халамжийн Газраас эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлд эргэн нэвтрэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ажиллах хүчнээс гадуур байгаа эмэгтэйчүүдийг хөдөлмөр эрхлэхэд тулгарч буй бэрхшээлийг арилгаж, тэдэнд болон гэртээ удаан хугацаагаар хүүхдээ харж буй бага насны хүүхэдтэй ээжүүдийг дэмжлэгт хамруулах замаар тэдний орлогыг нэмэгдүүлэх хүрээнд тус арга хэмжээг зохион байгуулж байна. Хамрах хүрээ: Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт дараах иргэн аж ахуйн нэгж, байгууллага хамрагдана. 1. Ажилгүй эмэгтэйчүүд 2. Гэртээ бага насны хүүхдээ асран хүмүүжүүлж буй, эмэгтэйчүүд 3. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд 4. Хувиараа хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүд 5. Жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд 6. Өрхийн орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй эмэгтэй Хүүхэд харах үйлчилгээний төв байгуулах хүсэлтэй ,хүүхэд харах үйлчилгээний тухай хууль тогтоомжийн шаардлагыг хангасан иргэний боловсруулсан төслийг хэрэгжих үндэслэлийг харгалзан шалгаруулж, 10 хүртэлх сая төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатайгаар нэг удаа олгоно.

Categories
мэдээ нийгэм

СХД: 640 хүүхдийн сургуулийн барилга 70 хувьтай үргэлжилж байна DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн хороо тус бүрт Улс, Нийслэл, ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудыг гүйцэтгэж байна.

Тухайлбал, Нийслэл, дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 43 хороо бүрт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж зарим хороодод шинэ сургууль, цэцэрлэг ашиглалтад орж, гүйцэтгэлийн шатанд үргэлжилж байгаа ажил олон байнаТэдгээрийн нэг болох 40-р хороонд энэ онд Улс, Нийслэл, Орон нутгийн төсвөөр хийгдэж байгаа хэд, хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж байна.

  1. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлын явц 70 хувьтай үргэлжилж байна. Энэхүү сургууль нь 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр ашиглалтад орохоор төлөвлөгөөнд тусгагдсан
  2. Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл хөтөлбөрөөр 240 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга угсралтын явц 10 хувьтай үргэлжилж байна. Тус цэцэрлэг 2023 онд ашиглалтад орно
  3. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хороо болон өрхийн эмнэлэгийн цогцолбор байрны барилгын явц 30 хувьтай үргэлжилж байна
  4. Улсын төсвийн хөрөнгөөр тус хорооны Горхи 2,3, Баянхошуу 29,35,36,37,38 Монлаа 1,2,8,9,10,13 дугаар гудамжинд гэрэлтүүлэг тавих ажлын гүйцэтгэл 70 хувьтай үргэлжилж байна. Гэрэлтүүлэг суурилуулалтын ажил 2022 оны аравдугаар сард дуусна
  5. Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн хүрээнд дулааны шугам татах ажил тус хорооны Баянхошуу 35,36, Ногоочин 4, Монлаа 1,2,9,10 Горхи 1-р гудамжнуудад хийгдэж байна. Тус ажил 2022 оны аравдугаар сард бүрэн дуусна
  6. Улсын төсвийн хөрөнгөөр 240 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих ажлын газар чөлөөлөлт бүрэн дууссан бөгөөд сонгон шалгаруулалт явагдаж байна
  7. Баянхошуу дэд төвийн хүрээнд 620 хүний суудалтай, Усан бассейн, Фитнесс заалтай спорт цогцолбор, Олон нийтийн хөгжлийн төв баригдаж байна. Барилгын гүйцэтгэл 20 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд байгууламжууд 2023 онд ашиглалтад орох юм.
Categories
мэдээ нийгэм

АТГ: 29 сургууль, цэцэрлэгт хяналт тавьжээ DNN.mn

АТГ шторк – ИНЕГ

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 9 дүгээр сарын 5-9-ний өдрүүдэд авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Эрчим хүчний яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Стандарт хэмжил зүйн газар, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар зэрэг байгууллага дахь авлигын эрсдэлийн үнэлгээний мөрөөр өгсөн зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээтэй танилцав.

Эдийн засаг, хөгжлийн яам, Соёлын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагын албан ёсны цахим хуудаст үнэлгээ хийж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар иргэд, олон нийтэд нээлттэй байлгах мэдээллийг хэрхэн байршуулсан талаар дүн шинжилгээг хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, ил тод байдлыг сайжруулах чиглэлээр Соёлын сайд Ч.Номин, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Ганболд нарт зөвлөмж хүргүүлэв.

Төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны хүнд суртал, чирэгдэл үзүүлсэн тухай иргэн, байгууллагаас ирүүлсэн 7 гомдол, мэдээллийн мөрөөр гомдол гаргагч болон албан хаагчдаас тайлбар авах, баримт гаргуулан авах зэрэг холбогдох ажиллагааг явуулав.

Нийслэлийн ерөнхий боловсролын 1, 3, 5, 6, 31, 17, 23, 24, 14, 21, 84, 33, 38, 93, 18, 52, 122, 123 дугаар сургууль, Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа “Шинэ эрин”, “Шинэ эхлэл” зэрэг 20 сургууль, нийслэлийн 16, 154, 56, 129, 147, 94, 46, 157, 192 зэрэг 9 цэцэрлэг, нийт 29 байгууллагад шинээр элсэн суралцах сурагчдын элсэлт, бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулж буй комиссын үйл ажиллагаанд хяналт тавьж, бүртгэлтэй холбоотой иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авч газар дээр нь шуурхай шийдвэрлэн ажилласан бөгөөд тухайн сургууль, цэцэрлэгийн төсөв, санхүү, худалдан авалт, хүний нөөц, томилгоо, ил тод байдлын талаар холбогдох мэдээлэл, баримтад дүн шинжилгээ хийв. Энэ талаарх нэгдсэн тайлан, зөвлөмжийг боловсруулж, нийтлэг зөрчил, анхаарах асуудлын талаар танилцуулга бэлтгэн, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар Боловсрол, шинжлэх ухааны сайдад хүргүүллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Л.Оюун-Эрдэнэ: Түгжрэлийг бууруулахад 2023 оны төсөвт 586 тэрбум төгрөг суулгана DNN.mn

Швейцарь авто замын түгжрэлийн улмаас жилд 1.9 тэрбум доллар алддаг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ, Засгийн газрын зарим гишүүн, Нийслэлийн Засаг дарга нарын хамт Улаанбаатар хотын дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нартай уулзлаа.

Энэ жилээс Улсын төсвийн төсөлд олон нийтийн санал, хүсэлтийг авахаар шийдвэрлэсэн бөгөөд төрийн байгууллагын анхан шатанд ажиллаж буй эдгээр хүмүүсийн саналыг өнөөдөр сонссон юм.

Боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, авто болон төмөр замаар холбох, эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг нэмэх, аж үйлдвэрийн салбарт томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, ногоон хөгжил, төрийн бүтээмжийг сайжруулах бодлогын ажлууд хийгдэж буйг Ерөнхий сайд танилцууллаа.

“Шинэ сэргэлтийн бодлого”-д хөдөө орон нутгийг хөгжүүлэх замаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж түгжрэлийг бууруулах бодлого тусгагдсаныг онцлоод 2022 оны улсын төсөвт түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг суулгасан бол 2023 оны төсөвт 586 тэрбум төгрөг суулгана гэлээ. Үүний хариуд үр дүн, хариуцлага нэхнэ. Нийслэл, дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нар хамтран ажиллах хэрэгтэйг анхааруулав.

Уулзалтад оролцогчид хэсгийн ахлагч нарыг төрийн албан хаагчийн ангилалд оруулах, Улаанбаатар хотын түгжрэл, нийтийн тээвэр, гэр хорооллын дахин төлөвлөлт, алслагдсан хороодын хөгжил, хавтгайрсан халамж, боловсон хүчний асуудал зэрэгт анхаарч ажиллах шаардлагатай байгааг хэллээ.

Мөн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч ажилласанд талархал илэрхийлэв.

зураг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэсгийн ахлагч нарыг төрийн албан хаагчийн ангилалд оруулах асуудлыг судалж үзэн 2023 оны улсын төсвийн төсөлд холбогдох зохицуулалтыг тусгахыг Сангийн сайд Б.Жавхлан болон холбогдох сайд нарт даалгалаа.

Мөн алслагдсан хороодын хөгжилд түлхүү анхаарахаа илэрхийллээ. Харин төрийн бодлогыг бодит ажил болгон, дунд, анхан шатны байгууллага, ажилчдын идэвх, оролцоо, хамтын ажиллагаа, уялдаа холбоо шаардлагатай гэв.

2023 оны улсын төсвийн төсөлд санал авах уулзалтууд үргэлжилнэ.зураг

зураг
зураг

Categories
мэдээ нийгэм

Д.Сарангэрэл: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг илүү боловсронгуй болгоно DNN.mn

Ажилгүйдлийн хувьсал, өөрчлөлт болон ядуурлын талаар хийсэн судалгааны тайланг хэлэлцлээ.

Энэхүү судалгаа нь манай улсын хөдөлмөрийн зах зээл дэх ажилгүйдэл, ажил хийхэд бэлэн байгаа ч ажилгүй байгаа хүн ам, тэдгээрийн мөн чанар, шалтгаан болон ажил хайгчдын дунд гарч буй богино хугацааны өөрчлөлтийг анх удаа олон улсын аргачлалаар нарийвчлан судалж, ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын хувилбаруудыг зөвлөмж болгож буй аж.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл “Монгол Улсын Засгийн газраас ажил хайгч, ажилгүй иргэдэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, арга хэмжээг илүү боловсронгуй болгон хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Мөн манай улсын хүн амын амьжиргаа, ядуурлын тоон мэдээллийг гаргасан нь ядуурлыг бууруулах бодлогын шийдвэр гаргахад чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гээд дэмжлэг үзүүлж ажилласан Дэлхийн банк, Олон Улсын зөвлөхүүд, Үндэсний Статистикийн хорооны хамт олонд талархал илэрхийллээ.

Уулзалтаар ядуурлын тайлангийн үр дүнг хэлэлцэж, ядуурал ба тэгш бус байдал, ядуурлын олон улсын харьцуулалт, КОВИД-19 цар тахлын эхэн үеийн өрхийн амьжиргааны талаар, ажилгүйдлийн хувьсал, өөрчлөлтийн тайлангийн үр дүнгийн хүрээнд Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийн төлөв байдал, ажил хайгчдын судалгааны хүрээнд шилжилт хөдөлгөөн, ажлын хүлээлт болон тулгарч буй саад бэрхшээлийн талаар хэлэлцсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Сумдын Тамгын газрын дарга нар “Цэргийн бэлтгэл” сургалтад хамрагдаж байна DNN.mn

“Дайчилгааны тухай” Монгол Улсын хууль болон Батлан хамгаалахын сайд Ховд аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээ, Цэргийн штабын сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу Баруун бүсийн аймгуудын сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нартай зохион байгуулах “Цэргийн бэлтгэл” сургалтыг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 2022 оны 9 дүгээр сарын 11-14-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

“Цэргийн бэлтгэл” сургалтын нээлтийн арга хэмжээнд Ховд аймгийн Засаг дарга бөгөөд Баруун бүсийн зөвлөлийн дарга хатагтай Э.Болормаа, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга хурандаа Ч.Гандирваа, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболд болон баруун бүсийн аймгуудын Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга нар оролцжээ.

Тус сургалтад баруун бүсийн таван аймгийн 90 гаруй сумын Засаг даргын Тамгын газрын дарга нар болон Цэргийн штабын офицерууд хамрагдаж байна.

Энэхүү сургалт нь Засаг даргын Тамгын газрын дарга нарыг дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлын орчны өөрчлөлт, Монгол Улсын батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний шинэчлэлт, өөрчлөлтийн талаар шинэ мэдээ, мэдээллээр хангах, орон нутагт Батлан хамгаалах бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.