Categories
мэдээ нийгэм

Хувийн цэцэрлэгт хүүхдүүдийг нэмж хуваарилах ажил үргэлжилж байна DNN.mn

Цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийг энэ жил цахимаар зохион байгуулахгүй

Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдийн тоо 113,654 байгаа талаар БШУЯ-наас мэдээлэв. Тодруулбал,

  • Төрийн өмчийн цэцэрлэгт 88,362
  • Хувийн өмчийн цэцэрлэгт 25,292 хүүхэд явж байна.

Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-ын дарга Т.Ням-Очир “Өнөөдрийн байдлаар нэгдүгээр шатандаа бүртгүүлсэн бүх хүүхдүүд цэцэрлэгтээ хуваарилагдсан. Түүнчлэн хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийг элсүүлэн сургаж байгаа хувийн цэцэрлэгүүдэд хувьсах зардлыг олгож байна. Урьдчилсан байдлаар 12,000 гаруй хүүхдэд хувьсах зардлыг хоолны мөнгөний хамт цэцэрлэгүүдэд өгчээ.

Зарим цэцэрлэгүүд бүрэн хүчин чадлаараа элсэлт авч чадаагүйтэй холбоотойгоор хоёрдугаар шатны бүртгэлийг хийхдээ хувийн цэцэрлэгүүдэд нэмэлтээр хүүхдүүдийг хуваарилах ажил үргэлжилж байгаа. Одоогоор 7,296 хувийн цэцэрлэгийн сул орон тоо буюу хүчин чадлын боломж байна. Тиймээс хоёрдугаар шатны бүртгэл дээр аль болох төрийн өмчийн цэцэрлэгүүд болон хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн боломжийг нэн тэргүүнд харгалзан үзэж хуваарилалт хийнэ” хэмээн хэлэв.

Цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэлд 11,038 хүүхдийг хамруулах хүсэлт ирсэн байна.Үүнээс хүсэлтээ явуулсны дараа цэцэрлэгт элссэн 2,163 хүүхэд байгаа гэдгийг БШУЯ-наас мэдээлсэн.

Хоёрдугаар шатны бүртгэлд хамрагдах хүсэлт илгээсэн 11,038 хүүхдийн мэдээллийг танилцуулбал,

  • Баянзүрх 2,969
  • Сонгинохайрхан 2,405
  • Хан-Уул 2,340
  • Баянгол 1,406
  • Сүхбаатар 807
  • Чингэлтэй 700
  • Налайх 209
  • Багануур 178
  • Багахангай 24 тус тус хүсэлт илгээсэн байна. Мөн орон нутгаас шилжиж ирсэн 40 хүүхэд байгаа аж.
Categories
мэдээ цаг-үе

ОХУ-д оршин сууж буй Монгол иргэдийг жагсаалд оролцохгүй байхыг анхааруулав DNN.mn

Ойрын өдрүүдэд ОХУ-ын зарим хотуудад албан бус жагсаал, цуглаан болох тухай мэдээлэл нийгмийн сүлжээгээр тархаж байгаатай холбогдуулан Монгол улсаас ОХУ-д суугаа элчин сайдын яамнаас дараах мэдэгдлийг гаргажээ.

Тус мэдэгдэлд “ОХУ-д түр болон байнга оршин сууж буй иргэд, суралцаж байгаа оюутан та бүхэн хувийн аюулгүй байдлаа хангах, эрүүл мэндээ хамгаалах үүднээс тус улсад холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр зохион байгуулагдах аливаа жагсаал, цуглаанд оролцохгүй байхыг зөвлөж байна. Мөн олон нийтийн арга хэмжээ болж буй газруудаар зорчихгүй байх, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх сарын 1-нээс ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна DNN.mn

Бямба гарагаас цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ – 1000Мэдээ.Com

Өнөөдөр Алтайн салбар уулсаар, 30-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 10 дугаар сарын 01-нд нутгийн зарим газраар, 2-нд говь, талын нутгаар салхи түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, 10 дугаар сарын 1-нээс ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

Өнөөдөр буюу есдүгээр сарын 29-ний 08:00 цагаас 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 6-11 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 25-30 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 15-17 градус дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 15-17 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 12-14 градус дулаан байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Г.Пүрэвдорж: “Улаанбаатарын үдэш” миний төрсөн нутагтаа зориулсан дуу DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС: НАЙМАН ЖИЛИЙН ӨМНӨ МУСГЗ, ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Г.ПҮРЭВДОРЖТОЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГЫГ ХҮРГЭЖ БАЙНА.


Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Гэсэржавын Пүрэвдоржтой хөөрөлдлөө.


-Нийслэлийн хүндэт иргэнээр өргөмжлөгдсөн арван тав дахь хүн та боллоо. Баярын сэтгэгдлээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Соёл урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан, нийслэлийн иргэдийг соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмэр оруулсан хэмээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн өргөн барьсан саналыг үндэслэн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 120 дугаар тогтоолоор намайг нийслэлийн 15 дахь “Хүндэт иргэн”-ээр тодруулсан юм байна. Нийслэлийн хүндэт иргэн болно гэдэг сайхан үйл явдал. Нийслэлдээ зориулж 1985 онд “Улаанбаатарын үдэш” дуугаа анх зохиож уран бүтээлээ эхэлж байсан минь саяхан мэт санагдаж байна. Энэ дуу маань олон хүний чихэнд хоногшиж, сонсох дуртай дуу нь болсонд хувьдаа баяртай байна. Би бол Нийслэлийн үндсэн иргэн, нийслэлдээ багахан ч болов хувь нэмэр оруулсаар ирсэн, цаашдаа улам их зүтгэнэ. Өнөөдөр нийслэлийн удирдлагууд надад хүндэтгэл үзүүлж, нийслэлийн “Хүндэт иргэн”-ээр өргөмжилж байгаад их баяртай байна. Нийслэл хот үүсэн байгуулагдсаны их ойн баярын мэндийг нийт монголчууддаа танай сониноор дамжуулан хүргэж байгаадаа баяртай байна.

-Таны зохиосон “Улаанбаатарын үдэш” дуу нийслэлийн үе үеийн залуусын сэтгэл зүрхийг хөглөж эгшиглэсээр ирсэн. Та энэ дууныхаа түүхээс хүүрнээч?

-Би “Улаанбаатарын үдэш”-ээ миний нутгийн дуу гэдэг юм. Би чинь хотын унаган хүүхэд. “Улаанбаатарын үдэш” дуугаа 29 жилийн өмнө зохиож анх Б.Бадар-Ууган агсан дуулж байлаа. Тэрнээс хойш хэдэн ч уран бүтээлч дуулсан юм бүү мэд. Хөгжмийн зохиолч бүхний дуу зохиох арга барил өөр. Би ихэвчлэн үгийг нь харж байж зохиодог. Харин “Улаанбаатарын үдэш”-ийн хөгжмийг нь эхлээд бичсэн юм. Миний зохиосон аялгуу соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч П.Сандуйжав гуайн сайхан шүлэгтэй хоршоод өдий хүртэл дуулагдаж байна.

“Ээрэм талын сэвэлзүүр салхи

Эцэж ядраад амарсан ч юм уу

Амраг хосын яриаг сонсохоор

Амьсгаа даран чагнасан ч юм уу

Улаанбаатарын үдэш намуухан

Учралын болзоонд залуус яаруухан” гээд үнэхээр сайхан үгтэй дуу шүү. Төрсөн нутгийнхаа тухай зохиосон дуу минь юм шүү дээ.

-Таны уран бүтээлийн урын сангийн багагүй хувийг хүүхдийн дуу эзэлдэг байх аа?

-Би Уралын Хөгжмийн дээд сургуулийг 1980 онд төгссөн. Төрийн шагналт, ардын жүжигчин хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа багш маань сургуульд явуулж байлаа. Манай сургуулиас тухайн үеийн урлагийн мастерууд төрөн гарч байлаа шүү дээ. Одоо ч тэр хүмүүс урлагийг дэлхийн түвшинд авч яваа. Төгсөж ирээд Хөгжим, бүжгийн коллежид 10 жил багшилсан юм. Бие даасан уран бүтээлээ 1985 оноос эхэлсэн гэхэд болно. “Шинэ өглөө”, “Тавтай нойрсоорой”, “Түүдэг гал” зэрэг хүүхдийн дуунуудаар уран бүтээлээ эхэлж байлаа. “Нандин эрдэнэ” дууг гавьяат жүжигчин Ч.Насантогтох маань анх дуулж байлаа.

-Сургуульд явахаасаа өмнө хөгжмийн улаан хорхойтон байсан нь дамжиггүй. Тэр үеийн залуусын жишгээр рок хөгжмийг ч их сонсдог байв уу?

-Аав маань хэдийгээр урлагийн хүн биш ч хөгжим их сонсдог хүн байсан нь надад их нөлөөлсөн. Дөрвөн настайдаа аккордион тоглож эхэлсэн. Би чинь рок хөгжмийг нэг хэсэг ёстой сайн сонссон. Бүр багаасаа л сонсдог байлаа. Гэхдээ сүүлд уран бүтээл хийх гэсэн чинь рок хөгжим тохирохгүй болсон. Би бол тийм нэг намуухан хүн юм. Зөөлөн аялгуутай хөгжим намайг өөрийн эрхгүй татаж эхэлсэн. Ихэнх уран бүтээл маань ч аядуу уянгын талдаа бүтээд байдаг нь үүнтэй холбоотой байх.

-“Инээмсэглэл” хамтлагт байхдаа зохиосон дуунууд чинь уянгын талдаа шүү?

-Хөгжим бүжигт багшилж байхдаа “Инээмсэглэл” хамтлагтайгаа холбогдсон. Тухайн үедээ хамгийн хит дуунуудыг гаргаж байсан байх. Гэсэн ч залуу хүмүүс түр завсарласан. Сүүлд бид хамтлагийнхаа 30 жилийн ойгоор Соёлын төв өргөөнд тоглоход хүмүүс үнэхээр сайхан хүлээж авсан шүү.

-“Инээмсэглэл” завсарлачихаар хаана очив?

-Уран бүтээлээ хийгээд явж байсан учраас урлагийн ертөнцөөсөө холдоогүй л дээ. 1988 онд “Хөх тэнгэр” хамтлагийг байгуулсан. Тэр үед буянтай Жагаа гадаадаас маш өндөр технологийн хөгжим оруулж ирсэн юм. Би “Буян”-гийн Жагааг буянтай Жагаа гэдэг юм. Тэгээд л “Хөх тэнгэр”-тэйгээ уран бүтээлээ туурвиж тоглолт хийж эхэлсэн. Энэ хамтлагаас нэгэн үеийн дуучид төрөн гарсан гэдгийг хүмүүс сайн мэдэх байх. Н.Ганхуяг, Дашдондог, Цогоо, “Никитон”-ы Батчулуун, Өөжгий гээд дуучидтай байлаа. Урлагийн тогооноос хоолоо олж идэж яваа нэгэн үеийн уран бүтээлчид бүгд л “Хөх тэнгэр”-ээс төрөн гарсан. Рок, попын анхны цомог болох Б.Сарантуяа, Н.Ганхуяг хоёрын “Зүүдний говь” бол энэ хамтлагт байхдаа өлгийдөж авсан бүтээл.

-Та олон цомог гаргасан биз?

-Хүүхдийн дуунуудаараа “Зуслангийн найзууд” гэдэг цомог гаргасан. Мөн шилдэг дуунуудаа түүвэрлэж “UB Night” гэж цомог гаргалаа. Дараа нь төгөлдөр хуур хөгжмөөр Монголынхоо хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг тоглож “Love song” гэдэг нэртэй хоёр ч цомог гаргасан.

-Уран бүтээлээ хүүхдийн дуугаар эхэлж байж. Хүүхдүүдэд зориулж уран бүтээл дахин хийсэн үү?

-Соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Ж.Дашдондог гуайн зохиолоор “Дэлхий ээжийн төрсөн өдөр” гэдэг хүүхдийн дуурь бичсэн. Энэ дуурь хүүхдэд зориулсан анхны дуурь болсон байх.

-Таны нэрийн хуудас болсон олон сайхан дуу байдаг. Тэр бүхнээсээ ганц нэгийг нэрлэвэл?

-Монгол Улсын гавьяат жүжигчин, “Зууны манлай эстрадын дуучин”, поп хатагтай Б.Сарантуяагийн “Мартъя”, гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн элч дуучин Т.Ариунаагийн “Зөвхөн тэр хайрандаа” соёлын тэргүүний ажилтан, дуучин С.Сэрчмаагийн “Эрх хонгор сэтгэл” зэрэг олон түмэнд бага сага хүрсэн дуунууд байнаа.

-Танай хүүхдүүдээс мэргэжлийг тань өвлөж байгаа хүн байна уу?

-Би хүү, охин хоёртой. Тэднийгээ бага байхад нь Хөгжим, бүжгийн коллежид оруулсан ч өөрсдөө өөр зүйл сонирхоод гарчихсан. Одоо хоёулаа гадаадад амьдарч байгаа. Харин ач, зээ нар маань хөгжимчин болох төлөвтэй. Авьяастай, бас сонирхолтой байх шиг санагдаад байгаа. Хэрэв тэд маань сонирхвол хөгжимтэй холбоод өгнө дөө.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сурагчдын нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 16-наас эхэлнэ DNN.mn

Сурагчдын нэгдүгээр улирлын амралт 12 дугаар сарын 20-ноос эхэлж, 1 дүгээр  сарын 28 хүртэл үргэлжилнэ – updown.mn

Хичээлийн жилийн бүтцийг гурван улиралд шилжүүлсэн билээ. Ерөнхий боловсролын сургуулийн I-III ангийн суралцагчид 32, IV-V ангийн суралцагчид 33, дунд, ахлах ангийн суралцагчид 34 долоо хоног тус тус суралцана. Суралцагчид дараах хуваарийн дагуу суралцаж, амарна.

I улирал

Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны есдүгээр сарын 1-ний өдөр эхэлж, 16 долоо хоног суралцана.

12,1 дүгээр саруудад хүүхдүүдийн дунд ханиад томуу нэмэгддэг тул нэгдүгээр улирлын хичээлийг арванхоёрдугаар сарын дунд үе хүртэл буюу нийт 16 долоо хоног хичээллэнэ.

Энэ дагуу сурагчдын нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын гурав дахь долоо хоногоос буюу арванхоёрдугаар сарын 16-наас эхэлнэ.

Нэгдүгээр улирлын сурагчдын амралт зургаан долоо хоног үргэлжлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хориг арга хэмжээг дагаж мөрдөх, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх Монгол Улсын хүчин чармайлтыг дэмжих сургалтыг зохион байгууллаа DNN.mn

Цөмийн зэвсгийн хяналтын Висконсин төслийн мэргэжилтнүүд энэ сарын 22, 23-ны өдрүүдэд засгийн газар, хууль сахиулах байгууллага, салбарын 40 гаруй төлөөлөгчдөд зориулан Эрсдлийн тайлангийн мэдээллийн санг ашиглах талаар сургалтыг зохион байгууллаа.

Уг мэдээллийн сан нь үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх болон холбогдох хориг арга хэмжээнээс зайлсхийх үйл ажиллагаатай холбоотой дэлхий даяарх компаниудын талаарх ил тод мэдээллийн тэргүүлэх эх сурвалж юм.

Сургалт нь экспортын хяналт болон хориг арга хэмжээний зөрчлийг илрүүлэх, судлах, олон улсын хориг арга хэмжээний хэрэгжилтийг нэмэгдүүлэх салбарын чадавхийг бэхжүүлэхэд Монголын төр болон хувийн хэвшилд дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд АНУ-ын Төрийн департаментын Олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх товчооны (ISN) Экспортын хяналт ба холбогдох хилийн аюулгүй байдлын (EXBS) хөтөлбөрөөс санхүүжүүлэн Монгол Улсын Терроризмтой тэмцэх үндэсний зөвлөлтэй хамтран зохион байгууллаа.

Цөмийн зэвсгийн хяналтын Висконсин төсөл нь үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулах стратегийн худалдааг хориглох зорилготой судалгаа, олон нийтийн боловсролыг явуулдаг АНУ-д төвтэй ашгийн бус байгууллага юм.

Categories
мэдээ нийгэм

Иргэний нийгмийн байгууллагууд “ОХУ-аас дүрвэж ирсэн иргэдэд туслах, орон байраар хангах” саналыг ЗГ-т хүргүүлэв DNN.mn

Иргэн Д.Батбаяр: Өдөр, шөнөгүй машинтай орос иргэд цувж байна • IPen.mn

Монгол туургатанд туслах үндэсний хөдөлгөөн өрнүүлэх талаар “NoDoubleStandard” иргэдийн хөдөлгөөний төлөөлөл мэдээлэл хийлээ.

Тус хөдөлгөөнд (Буриад, Халимаг, Тува, Алтай) иргэд, “Монгол туургатан төв холбоо”, “Урбан иргэдийн форум” болон иргэний нийгмийн, сайн дурын байгууллагууд оролцох юм байна. Дээрх хөдөлгөөн нь ОХУ-д үүссэн нөхцөл байдлаас үүдэж дүрвэж буй иргэдийн хүлээн авах, туслах үйл ажиллагаа хэрэгжүүлэх зорилготой аж.

“NoDoubleStandard” иргэдийн хөдөлгөөний төлөөлөгчид “Монгол Улсын Засгийн Газар бие даасан улсын хувьд энэ асуудалд анхаарал хандуулж хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ гэж найдаж яаралтай авч хэрэгжүүлэх таван санал зөвлөмжийг Засгийн Газарт хүргүүлж байна.

  1. Монгол Улсыг зорьж буй Монгол үндэс, угсаатай иргэдэд тулгамдаад байгаа цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэж визтэй холбоотой журам, хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулж Монгол туургатан иргэд суралцах, ажиллах, амьдрах мөн манай улсаар дамжин өнгөрөх боломжийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах,
  2. Монголд байгаа НҮБ-ын төлөөлөл Олон улсын байгууллагатай хамтран эдгээр иргэдийг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн ажлуудад чармайлт гаргаж, Төрөөс шаардлагатай шийдвэрүүдийг гаргах,
  3. Монгол Улсын хойд хилд үүсэж болзошгүй ачааллыг таамаглаж арга хэмжээ авч хилээр орж ирж байгаа хүмүүст анхан шатны тусламжууд үзүүлэх төлөвлөгөөг гаргах, өөрөөр хэлбэл хилээр орж ирж буй иргэдэд тус цэгээс эхэлж шат дараалалтай тусламж үзүүлэх,
  4. Монгол Улсын нутаг дэвсгэрээс дайны дайчилгаанаас дүрвэж ирсэн иргэдийг албадан гаргахгүй байх,
  5. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан холбогдох Яамдаас ажлын хэсэг томилохгэсэн саналыг хүргэж байна” гэв.
Categories
мэдээ нийгэм

Ард түмэндээ хандсан шинэ илгээлт-ирээдүйн итгэл найдвар DNN.mn

Их өөрчлөлтийн цаг

Дэлхийн эдийн засгийн хямрал, олон улсын үймээн самуунтай нөхцөлд улс орноо хэрхэн удирдах вэ. Бүгд Найрамдах Казахстан улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ард түмэнд хандсан илгээлтийг дээрх хүрээнд гаргасан гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Ирээдүйд түүний авч хэрэгжүүлэх гэж буй арга хэмжээнээс авч үзвэл Казахстаны удирдагч хүнд хэцүү үеийг даван туулж, улс орны тогтвортой байдлыг хадгалах бүрэн боломжтой гэдэг нь харагдаж байна.

Касым-Жомарт Токаев анх төрийн тэргүүний ажлаа авах үеэр олон асуудалтай тулгарсан. Тодруулбал, 2019 онд Засгийн эрхийг энх тайван замаар шилжүүлсний дараа Токаев Казахстан улсыг сүүлийн 30 жилийн турш тасралтгүй удирдсан Нурсултан Назарбаевын халааг авсан билээ. 2020 онд дэлхий нийтэд шинэ коронавирусийн цар тахал дэгдсэн. Шинээр сонгогдсон төрийн тэргүүн тухайн үед ард түмэнд таалагдахгүй, заримдаа хатуу шийдвэр гаргах шаардлагатай болов. Гэхдээ энэ бүхэн зөвхөн эхлэл байлаа.

Казахстаны ард иргэдийг бүх нийтээр нь коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулсны дараа өвчлөлийн тархалт буурч, хорио цээрийн дэглэмийг цуцалж нийгэм эргээд хэвийн амьдралдаа орох хүлээлттэй байсан хэдий ч тус улсад шингэрүүлсэн нефтийн хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн гэх жагсаал үймээн самуун болтлоо өргөжив. Үнэн хэрэгтэй тус жагсаалын зорилго нь Казахстаны хуучин элитүүдийг дахин сэргээх оролдлого байв. Ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев стратегийн ач холбогдолтой байгууламжуудаа хамгаалах зорилгоор Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллага (ХАБГБ)-аас цэргийн тусламж хүсэх зэрэг шуурхай арга хэмжээ авснаар эгзэгтэй байдлаас гарч чадсан. Үүний дараа Токаев орон нутгийн олигархуудтай албан ёсоор дайн зарлаж, Үндсэн хуульд шинэчлэл хийх асуудлыг нарийвчлан авч үзсэн. Үүний үр дүнд энэ оны зургаадугаар сард явуулсан бүх нийтийн санал асуулгаар иргэдийн дийлэнх нь Үндсэн хуулийн шинэчлэлийг дэмжсэн нь иргэдээ Сонсдог төрийг цогцлооход олон нийтийн төрд итгэх итгэлийг баталгаажуулсан юм. Мөн цаашид төрийн институтийг өөрчлөх, шинэчлэх үндэс суурь бий болсон.

Хөрөнгө оруулагчид тавтай морилно уу

Токаевын хэлсэн шинэ мессеж нь Казахстаны ирээдүйн бодлогын тунхаг боллоо хэмээн судлаачид үзэж байна. Тэрбээр урт хугацааны эдийн засгийн хамтын ажиллагааг тууштай баримталж, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахад бэлэн байна гэдэг мэдэгдлээ. Хувийн аж ахуй эрхлэлтийг дэмжих, өрсөлдөөнийг хөгжүүлэх, хувийн аж ахуйн нэгжүүдэд төрийн зүгээс ирэх дарамт, шахалтыг арилгах, татвар, гаалийн удирдлагын чиглэлээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох зэрэг ажлыг хийхээр төлөвлөж буйгаа ард түмэндээ хандан хэлсэн илгээлтдээ дурдсан юм. Токаев гадаадын хөрөнгө оруулалтыг татах талаар, Аж үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг Засгийн газарт даалгаж байна. Эдийн засгийн тусгай бүсүүдийг хөгжүүлэх асуудлаар баримтлах бодлогын чиглэлээ өөрчилж үүнээс хойш өөр бодлого баримтлах хэрэгтэй. Казахстанд гадаадын аж ахуйн нэгжүүдийг нээхтэй холбогдуулан энэ асуудал онцгой ач холбогдол хандуулах хэрэгтэй гэв. Казахстаны удирдагч хөрөнгө оруулалт их байх тусам үр өгөөж нь нэмэгдэнэ гэсэн зарчмын дагуу эдийн засгийн тусгай бүсэд хөрөнгө оруулалт хийж буй аж ахуйн нэгжүүдэд давуу эрх олгох тухай хэллээ. Хөрөнгө оруулалтын хууль журамд заасан бүх үүргээ үнэнчээр биелүүлсэн аж ахуйн нэгжүүд эдийн засгийн тусгай бүсэд газар өмчлөх асуудлыг Засгийн газар шийднэ гэлээ.

Мөн Токаев тус улсын транзит тээврийн чадавхыг бэхжүүлэх бас чухал асуудал гэдгийг онцоллоо. “Геополитикийн өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзвэл Казахстан улс Ази, Европыг холбосон хамгийн чухал хуурай замын коридор болж байна. Бид шинээр гарч ирсэн эдгээр боломжуудаа бүрэн дүүрэн ашиглаж, жинхэнэ дэлхийн хэмжээний ач холбогдолтой холбох, дамжин өнгөрөх тээврийн зангилаа болох хэрэгтэй” гэж онцлон тэмдэглэв. Казахстан улс Актау хотод чингэлгийн зангилаа байгуулах, Транскаспийн коридорыг хөгжүүлэх зэрэг томоохон төслүүдээ хэрэгжүүлж эхлээд байна. Үүнээс гадна “Казахстан төмөр зам” үндэсний компанийг бүрэн хэмжээний транзит логистикийн корпорац болгохоор төлөвлөж байна. Токаев гаалийн боловсон хүчний шинэчлэлийн талаар бас мартсангүй. Казахстан улсын шилжилт хөдөлгөөний бодлого илүү үр дүнтэй болж, гадаадын өндөр мэргэшсэн мэргэжилтнүүдэд давуу эрх олгох бодлого баримтална. Манай эдийн засагт 300 гаруй мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гадаадын бизнесменүүдэд арван жилийн виз, байнгын оршин суух зөвшөөрөлтэй олгох боломж нээгдэнэ гэж Ерөнхийлөгч Токаев амлалаа.

Хамгийн чухал нь улс орны уур амьсгал

Илгээлтээс бас нэг онцлох зүйл бол Касым-Жомарт Токаевын Шинэ, Шударга Казахстаныг цогцлоон бүтээх бөгөөд үүний тулд Засгийн газар эдийн засгийн эрх чөлөөг дэмжихээс гадна зах зээлийн хэт их хэлбэлзэлтэй үед иргэдээ тууштай хамгаална гэж амласан. Хүүхдийн төлөө үндэсний сан хэмээх шинэ хөтөлбөр хэрэгжүүлж, Үндэсний сангийн жилийн хөрөнгө оруулалтын орлогын 50 хувийг хүүхдүүдийн хөгжилд зориулах тусгай хуримтлалд хуваарилах санал дэвшүүлсэн. Хүүхдүүд 18 насанд хүрмэгц хуримтлагдсан мөнгөө боловсрол эзэмших, орон сууц худалдан авах зэрэг зарцуулна эрх үүснэ. Төлбөрийн чадамжгүйн улмаас хүүхдүүдээ их, дээд сургуульд явуулж чадахгүй эцэг эхчүүдэд энэ маш том дэмжлэг болох юм. Үндэсний баялгийн тэгш хуваарилалт, иргэн бүрт тэгш боломж олгох нь бидний шинэчлэлийн гол зорилго гэж тэр хэллээ.

Илтгэлд дурдсанаар эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарууд төр засгаас нэмэлт санхүүжилт авч, энэ дагуу үйлчилгээний чанар сайжирна гэв. Түүнчлэн төрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох шинэ аргачлалыг нэвтрүүлэх, түүний хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх, тэтгэврийн тогтолцоонд шинэчлэл хийх замаар эмэгтэйчүүдийн тэтгэврийн насыг 2028 он хүртэл 61 нас болгохоор зорьж байна. 1.5 жил хүртэлх хугацаанд хүүхэд асрах тэтгэмж, нийгмийн даатгал төлөгчдийн хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлнэ.

Мэдээжийн хэрэг, шударга ёсны тухай ярьж байгаа бол шүүхийн тогтолцооны шинэчлэл хийх нь зүй ёсны хэрэг. Токаев шүүх засаглал, шүүх байгууллагын үйл ажиллагаанд төрийн оролцоог бууруулах, шүүгчийн хараат бус байдлыг нэмэгдүүлэх сэдвийг хөндөв. Хууль сахиулах байгууллагуудын зүгээс шүүгчдэд захиргааны дарамт шахалт үзүүлэх үзэгдлийг халж, шүүх засаглал дахь тэдний нөлөөг арилгах нь ирээдүйн гол зорилго гэлээ. Мөн үүний хажуугаар аливаа хэргийг хувийн үзэмжээр шийдэх, авлига хээл хахуулийн хэрэгт нэр холбогдох зэрэг ноцтой зөрчил гаргасан шүүгч нарт хатуу хариуцлага хүлээлгэнэ гэдгийг тэрбээр онцоллоо.

Улс төрийн талбарт шинэ тоглогчид гарч ирэх боломж

Туршлагатай улс төрч, чадварлаг стратегичийн хувьд Токаев Казахстаны хуучин болон шинэ элитүүдийн дунд сөргөлдөөн гарч болзошгүйг тооцоолж буй. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд тэрбээр улс төрийн дотоод хурцадмал байдлыг намжаахад чиглэсэн хэд хэдэн арга хэмжээг урьдчилан авсан билээ. Өнгөрөгч гуравдугаар сард Токаев өмнөх эрх баригчдын нам болох Нур Отан-ы эгнээнээс гарч, нам бус болсноо зарласан. Үүний дараа Нур Отан нам шинэчлэл хийж, нэрээ Аманат болгон өөрчилсөн. Дараагийн амжилттай алхам бол энэ удаагийн илгээлтээр сонгуулийн циклд өөрчлөлт оруулах шийдвэр гаргаснаа ард түмэндээ зарлалаа. Энэ онд багтаан Казахстан улсад Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болно гэдгийг Токаев мэдэгдэв. Миний хувьд улсын эрх ашиг бүхнээс дээгүүр байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг. Тиймээс би Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа богиносгосон ч Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд оролцоход бэлэн байна гэв.

Ээлжит бус сонгуулиар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг дахин сонгогдох эрхгүйгээр 7 жилээр хязгаарлах бөгөөд энэ нь эрх мэдлийг монополчлох эрсдэлийг бууруулах юм. Түүнчлэн ирэх оны эхний хагаст Мажилисын сонгууль, бүх шатны маслихатын сонгууль болно. Улс төрийн шинэ нам бүртгэх журмыг хялбаршуулсан бөгөөд Мажилис, маслихатын сонгуульд бие даагчид нэр дэвших боломж нь нээгдсэн. Ингэснээр улс төрийн өрсөлдөөн ширүүсэж, ардын депутатуудын шинэ давлагаа бий болоход нөлөөлнө. Цаашид Засгийн газрын бүрэлдэхүүнд олонхын санал авсан улс төрийн хүчнүүдээс гадна парламентад суудалтай бусад намуудын төлөөлөл боломжтой болно гэж Ерөнхийлөгч мэдэгдлээ.

Дээр дурдсан зүйлийг нэгтгэн дүгнэвэл Казахстаны эрх баригчид улс орныг хүнд хэцүү цаг үед хүлээж байгааг сайн мэдэж байгаа бөгөөд улс орныхоо нөхцөл байдлыг тогтвортой байлгахын тулд гадаад, дотоод хүчин зүйлсийг харгалзан үзэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авахыг хичээж байна. Ерөнхийлөгч Токаев Казахстанд тогтвортой, эдийн засгийн хувьд цэцэглэн хөгжсөн ирээдүйг бий болгохын тулд оновчтой арга хэмжээг хэрэгжүүлж байна. Түүний бодлого хэр зөв байсныг цаг хугацаа л харуулах болно.



Д.Төгөлдөр

Categories
мэдээ нийгэм

Эрэн сурвалжлагдаж байсан 1201 этгээдийг олж тогтоожээ DNN.mn

Эрэн сурвалжлагдаж байсан хоригдлыг өнгөрсөн шөнө баривчиллаа

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, яллагдагчаар татах этгээд нь тогтоогдоогүй хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээд нь оргон зайлсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг олж тогтоох зорилгоор улсын хэмжээнд зохион явуулж буй “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд эхний 13 хоногийн байдлаар 432 гэмт хэргийг илрүүллээ.

Илрүүлсэн гэмт хэргээс үзвэл хүнийг санаатай алах 10, хулгайлах 126, мал хулгайлах 21, дээрэмдэх 17, хүчиндэх 9, залилах 158, бусад 91 хэргийг илрүүлсэн байна.

Нэгдсэн арга хэмжээ эхлэхэд Цагдаагийн байгууллагын санд эрэн сурвалжлагдаж байсан оргодол 342, гэмт хэрэгт сэрдэгдсэн 1486, шүүхээс даалгасан 2506, зөрчил үйлдсэн этгээд 448, галт зэвсэг 362, тээврийн хэрэгсэл 270, түүх соёлын дурсгалт болон 21 үнэт зүйл эрэн сурвалжлагдаж байснаас 1201 хүн, эд зүйлсийг олж тогтоожээ.

Дээрх эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүд дотор бусдыг удаа дараа залилсан, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдэж 18 газар, хэлтсээс эрэн сурвалжлагдаж байсан Г, Д, М, У, Х нарыг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Монгол, Хятадын авто замын боомтууд ирэх сарын 1-нээс ажиллахгүй DNN.mn

Далайд гарцгүй Монголын дамжиж гарах гарцууд! | News.MN

БНХАУ-ын Үндэсний баяр аравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд болно. Баярын өдрүүдэд хоёр улсын авто замын боомтууд амрах юм байна.

ГХЯ-наас тодруулснаар Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд 2022 оны аравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд амарна.

Харин Замын-Үүд, Гашуунсухайт авто замын боомтууд аравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд амарч, аравдугаар сарын 4-ний өдрөөс хуваарийн дагуу хэвийн ажиллахаар Хятадын талтай тохиролцжээ.

“Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т БНХАУ-ын бүх нийтээр тэмдэглэх Үндэсний баярын өдөр авто замын боомтууд амарна хэмээн заасан байдаг.

зураг