Categories
мэдээ нийгэм

Л.Оюун-Эрдэнэ сайд аа, төсвийн хөрөнгөөр барилга барьдаг 1000 орчим компани дампуурлаа DNN.mn

– ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР БАРИЛГА БАРЬДАГ КОМПАНИУДЫН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ –

Барилгынсалбарынонцлогнь 100хувьхувьчлагдсан, гүйцэтгэлийн үйл ажиллагааг хувийн хэвшилдангаарааавчявдаг мөн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн эх үүсвэрээсээ хамаараад хоёр хуваагддаг билээ. Ингэхдээ:

Төсвийн хөрөнгөөр барилга угсралт засвар үйлчилгээ гүйцэтгэдэг аж ахуй нэгжүүд

Хувийн хөрөнгө оруулалтаар орон сууц, оффиссын барилгын ажил гүйцэтгэдэг компаниуд гэж ангилдаг.

Бид улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилга барьдаг компаниудын төлөөлөл бөгөөд энэ салбарт тулгарч байгаа хүнд­рэлтэй асуудлуудыг танилцуулж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин хэрэгжиж байгаа 1142 төсөл арга хэмжээг гүйцэтгэж байгаа 800 орчим компанийн санхүүгийн байдал эрс хүндэрч дампуурлын ирмэгт байна. Ажил гүйцэтгэгч компаниуд банк, ББСБ, хувь хүмүүсээс зээл авч төрийн ажил хийсээр асар их өрөнд орж дампуурах эрсдэлтэй тулгарсан шалтгаан нь тухайн төсөл арга хэмжээний гүйцэтгэлийн төсөв нь хуучин төсөв буюу цалингийн зардал нь 2009 оны, машин механизмын зардал нь 2012 оны, тээврийн зардал нь 2019 оны тарифаар бодогдож байгаагаасгүйцэтгэгчкомпаниудасар их алдагдал хүлээж цаашид тухайн барилгуудыг барих боломжгүй болсон. Мөн2020 оны 1-р сараас эхлэн дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөгөөр Монгол улсын хил бүрэн хаагдажхил гаалийн нэвтрүүлэлт саатсанаас үүдэлтэйбараа материалын хомсдол, үнийн хэт өсөлтөөс үүдсэн өндөр хэмжээний бодит алдагдлыг компаниуд хүлээсэн.

Эдгээр шалтгааныг харвал 1. Төрийн үйл ажил­лагаанаас болсон хүндрэл 2. Цар тахлын нөлөөгөөр үүссэн хүндрэл гэж хоёр хувааж болохоор байна. Ингээд дээрх хоёр шалтгааны талаар товч бичье.

1. Төр засгийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй хүндрэл бэрхшээл

Ø Төсвийн тодотгол

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаа явуулдаг бүх хувийн хэвшлийн байгууллагууд төсвийн хуулийн дагуу үйл ажиллагаагаа төлөвлөж явуулдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж төсвийн тодотгол хийж байгаа нь тэдгээр ААН-үүдийн үйл ажиллагаанд шууд сөргөөр нөлөөлж байна. Төсвийг тодотгохдоо түүнд нийцүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа бараа ажил, үйлчилгээ нийлүүлдэг ААН-нүүдээс санал авахгүйгээр УИХ-аас шууд алх цохиж шийдэж байгаа нь ихэнх компаниудыг санхүүгийн хүндрэлд оруулж байна. Энэ бол хамгийн том нийтлэг алдаа.

Жишээ №1: 2020 онд нэгэн компани банкнаас 800 сая төгрөгийн зээл аваад барилгын ажлаа гүйцэтгэж байх явцад ковидын шалтгаанаар төсөв тодотгохдоо тухайн жилд суугдсан 2.7 тэрбум төгрөгөөс 70 хувийг нь шууд хасч 600 сая төгрөг үлдээсэн. Ингэснээр тухайн ААН банкны зээлээ төлж чадалгүй зээлээ сунгаснаар зээлийн хүүгийндарамтад орсон. Өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 470 сая төгрөг байна. 2020 оноос хойш жил бүр 120 орчим сая төгрөгийн хүү жил бүр төлж байгаа. Одоо цаашид төлж чадахааргүй болсон.

Жишээ №2:2022 он. Нэгэн компани ажлын тендерт шалгараад хувь хүнээс 300 саятөгрөг сарын 10 хувийн хүүтэй зээлээд ажлаа эхэлсэн. Ингээд анхны санхүүжилтээ авахаар бүх холбогдох газруудаар нь явж гар хөлийн үсгээ зуруулаад Сангийн яаман дээр очиход Төсвийнтодотголоор бүхмөнгийг нь татсан байсан. Одоо зээлийн хүүгийн дарамтад орсон. Гурван зуун саяын зээл нь одоогийн байдлаар зургаан зуун сая төгрөг болсон.

Ø Төсвийн хувиарлалт

Энэ бол бэрхшээл биш боломж байх байсан боловч сүүлийн жилүүдэд төлөвлөгдөж байгаа барилгуудыг эдийн засгийн нөхцөл байдал болон сонгуультай уялдуулан ашиглалтад хүлээн авах сонирхолтой болсноор тэрбумын томоохон төсөвтөй барилгуудыг жил бүр 50, 100 сая төгрөгийн санхүүжилт төлөвлөж төсөвт тусгадаг байдал газар авсан. Зүй нь Төсвийн тухай хуулийн 29.3.5- т “шинээр эхлэх барилга, байгууламж, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нийт төсөвт өртгөөс тухайн жилд ногдох хэсэг нь төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаанд тэнцүү хуваарилсан хэмжээнээс багагүй байхаар тооцож тусгах” гэж заасан.

Өөрөөр хэлбэл Та 3 тэрбум төгрөгийн ажил 3 жилийн хугацаатай гүйцэтгэхээр гэрээ хийсэн гэвэл жилд ноогдох хамгийн бага санхүүжилтийн хэмжээ 1 тэрбум төгрөг байна гэсэн үг.Гэтэл энэ хуулийн заалт сүүлийн жилүүдэд хэрэгжих байтугай үлгэрийн далай болж байгаа маш олон тохиолдол байна.

Жишээ нь: Нэгэн компани 13 тэрбумынтендерт ялаад 494 саятөгрөг гүйцэтгэлийн баталгаандбанканд байршуулсан. 2022 онд 1.5 тэрбум төсөвт тусгагдсан байхад тодотголоор 300 сая төгрөг болгож танасан. 2 жилийн гэрээтэй.

Ø Ажлын гэрээний 30 хувиа өгөөд ажил эхлүүлдэг байдлыг зогсоосон явдал

2012 оноос өмнө Ажлын гэрээ байгуулсан компаниудтай гэрээ байгуулаад санхүүжилтийн 30 хувийг Төр шууд олгодог байсан. Энэ үед компаниуд санхүүжилтээ аваад шууд ажилдаа ордог байсан. Энэхүү журам байхгүй болсноос хойш компаниуд гэрээ байгуулаад шууд банкны үүдэнд очдог болсон. Ингээд ААН-д банк, ббсб,ломбард, мөнгө хүүлэгчдийн халаасанд орж зээлийн хүүгийн дарамттай учирсан. Мөн ажлын гүйцэтгэлийн хугацаа зээл бүтэх хуга­цаанаас шууд хамаарч ажил эхлэх, үргэлжлэх хугацаа уртассан. 2022 оны УИХ-ын хаврын чуулган дээр С.Даваасүрэн гишүүн бидний үед санхүүжилтийн 30 хувийг нь төр өгөөд ажил хийлгэдэг байсан шүү. Нэг их луйвардаад алга болоод байдаг компани байгаагүй шүү гэж хэлж байсан. Энэ нь санхүүжилтийнхамгийн зөв тогтолцоо байсныг илэрхийлж байна. Тиймээс энэхүү санхүүжилтийн тогтолцоог сэргээх цаг нь болсон.

Ø Тендерийн хуулийн хамгийн бага үнийн санал хамгийн сайн тендер гэж шалгаруулдаг явдал

Энэ бол маш олон жил яригдсан асуудал. Хамгийн бага үнэ бол хамгийн хямд материал, хамгийн хямд ажиллах хүч /мэргэжлийн бус /, хамгийн чанаргүй барилга гэсэн үг. Гэхдээ үүнийг төр засгийн түвшинд ойлгосон учраас Худалдан авах ажиллагааны хуульд өөрчлөлт оруулсан.

Ø Санхүүжилтийн гүйцэтгэлд хэт олон гарын үсэг зурж санхүүжилтийг удаадаг байдал

Энэ бол Гүйцэтгэгч нарын хувьд хамгийн их тохиолддог зовлон. Үүнтэй нүүр учраагүй нэг ч барилгын компани байхгүй гэдэгт итгэлтэй байна.

Жишээ нь: Нэгэн компани 2021 оны 7-р сарын 5-ны өдөр гүйцэтгэлээ бичээд гарын үсэг зуруулж явсаар 9-р сарын 7-ны өдөр санхүүжилтээ авсан. Мэдээж наадмын олон хоногийн амралт бол аймаар. Энэ хугацаанд тухайн барилгаабарихад зориулж авсан ГЭРЭЭ БАРЬЦААЛСАН ЗЭЭЛИЙН ХҮҮНДбанкинд 14 сая төгрөгтөлсөн. Хэрэв 10 хоног доторсанхүүжилтээ авччаддаг механизм байсан бол ийм их хүү ТӨРӨХГҮЙ, ТӨЛӨХГҮЙ байсан.

Ø Зураг төсөлгүй, магадлалаар ороогүй барилгуудыг тендер зарлаж ажил эхлүүлдэг байдал

Нэг дарга, УИХ-ын гишүүн төсөвт мөнгө суулгана. Тэрэндээ таарсан сур­гууль цэцэрлэг гм ажил эхлүүлнэ.Эцэст нь тендерт орсон компани хохирно. 29.4.Хөрөнгө оруулалтын төсөвттехник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн, зураг төсвөө батлуулсан, хуульд заасан бусадзөвшөөрөл олгогдсон төсөл, арга хэмжээг тусгана гэж заасан энэ заалт ихээхэн зөрчигддөг. 2021 оны 01-р сарын 1-ний өдрөөс өмнөх төсөл арга хэмжээнүүдэд иймэрхүү зөрчил маш элбэг байсан.

Ø Царцаах

Төр концессийн гэрээ байгуулж аж ахуй нэгжүүдээр зам барилгын ажил хийлгэнэ. Эцэст ньмөнгөө өгөхгүй мурихыг царцаах гэнэ. Баахан компаниуд өөрийн хөрөнгөөр болон банкны зээлээр ажил хийгээд дампуурна. Ийм явдал барилгын салбарт нэг бусудаа гарч байсан. Маш олон компаниуд хэдэн зуун тэрбумаар хохирч дампуурч алга болсон.

Ø Авлига

Сүүлийн 20 жил авлигагүй тендер гэж байхгүй болсон байхаа. 10 хувийн авлигаа аваад дээрээс нь ашиг хуваана гэдэгтээ тулсан дуулдаж байсан даа. Одоо бүгд дампуурвал авлигачдаа зарлах нэг л гарц байна. Үүний дараа барилгын салбар авлигаас ангижирч магадгүй.

Ø Хууль, дүрэм, гэрээний үүргээ биелүүлдэггүй явдал

Төр өөрөө хууль дүрэм гаргаж хэрэг­жүүлдэг. Ард иргэд, аж ахуй нэгжүүд түүнийг мөрдөж ажилладаг. Гэвч төр байгуулсан гэрээний үүрэг, хуулиар хүлээсэн үүргүүдээбиелүүлэхгүйтохиолдолхэвийн үзэгдэл болсон. Жишээ нь: Төсвийн тухай хуулийн 29.2.2. барилга байгууламжийн хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд хийгдсэн магадлалаар баталгаажсан зураг төсөл, төсөвтэй байх; гэж заасан боловч 2021 оны 01-рсарын 1-ний өдрөөс өмнөх он дамжин хэрэгжиж байгаа ажлууд хуулийн энэ заалтыг хангахгүй байгаа. Бүгд хуучин төсвөөр тооцогдож явж байгаагаас ААН-д ихээхэн хэмжээний алдагдал хүлээж цаашид дампуурах эрсдэлтэй нүүр тулсан нөхцөл байдалтай байна.

29.7. Үйлдвэрлэлийн түүхий эдийн үнийн индекс нь батлагдсан төсөвт тооцсон хэмжээнээс хоёр дахин өссөн тохиолдолд түүнийг тухайн жилийн төсвийн тодотголд тусган өөрчилнө гэж заасан. Гэвч өнөөдрийн байдлаар 2021 онд үүссэн хуулийн энэ нөхцөл байдлыг 2021 онд тооцож 2022 оны төсөвт тусгаж шийдэх байсан атал үнийн зөрүүг бүтэн жил алдаж тооцож 2023 оны төсөвт тусгахаар ажиллаж байгаа нь мөн компаниудыг санхүүгийн эрсдэлд учруулж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40.4.Худалдан авах бараа, ажил, үйлчилгээний тоног төхөөрөмж, үндсэн материал, түүхий эд, хөдөлмөрийн хөлсний үнэд захиалагч дараахь тохиолдолд тохируулга хийхээр гэрээнд тусгаж болно:

40.4.1. хоёр жилээсдээш хугацаанд хэрэгжих гэрээний явцад хэрэглээний үнийн индекс өөрчлөгдсөн;

40.4.2. суурь үнэ огцом өөрчлөгдсөн. гэж заасан заалтын дагуу 2 жилээс дээш үргэлжилжбайгаа төсөл арга хэмжээнүүдийн төсөвт өртөгт магадлал хийх үндэслэл болох боловч энэ ажил хийгдээгүй, барил­гын төсөвт өртөг тооцдог шууд зардал болох цалин, материал, машин механизм, тээв­рийн зардлуудаас зөвхөн материалын үнийн өсөлтөд магадлал хийсэн нь өрөөсгөл бөгөөд ААН-үүдийн бодит алдагдлыг нөхөх боломжгүй байна. УИХ-ын 88-р тогтоолын 4,5 дахь хэсэгт заасныг зөрчиж байна гэж бид үзэж байна.

Барилгын тухай хуулийн 24.5.Барилга бай­­гууламжийн норм, нормативын баримт бич­гийн шаард­лагын дагуу гүйцэтгэсэн, зо­хих журмын дагуу баталгаажсан барилгын ажлын гүйцэтгэлийн санхүү­жилтийг үндэслэлгүйгээр саатуулахыг хориглоно.

2. Цар тахал, хил гааль тээвэр ложистикоос үүдэлтэй хүндрэл бэрхшээл

Ø Цар тахал

2020 оны 1-р сард БНХАУ-ын Ухань хотод короно вирус илэрч тахал хэлбэрээр тархсанаар дэлхий нийтэд тархаж ДЭМБ-аас дэлхий нийтийг хамарсан пандемик буюу цар тахал хэмээн зарласан. Монгол улс дэлхий бүх улсаас хамгийн түрүүнд хил гаалиа хааж хаалттай орон болсон ба энэ цагаас эхлэн бид форс мажорын нөхцөлд амьдарч эхэлсэн. Ингээд төр засаг ард иргэд, ААН-үүдээ дэмжсэн олон арга хэмжээг авч эхэлсэн. Гэрэл цахилгааны үнэ даах, зээлийн хүү бууруулах, 3 хувийн зээл олгохгм. Гэвч барилгын компаниудад нэг их наалдсан шийдвэр гараагүй.Хөл хорио, 2020 оны зун бид анх цементийн үнийн өсөлттөй нүүр тулсан. Учир нь хил хаасан учраас цементийн үйлдвэрийн туслах материал, нарийн мэргэжилийн хятадууд орж ирээгүй учраас үйлдвэрлэл саатаж, нийлүүлэлтийн хомсдол бий болсон. Ингээд 2021 оны есөн сард үнийн өсөлтийн эсрэг жагсаал хийж үнийн өсөлтийг 2020 оноос тооцуулах тухай ярьж эхлэхэд 2020 оны цементийн үнийн өсөлт түр зуурын байсан учраас та нар эрсдэлээ даа гэдэг байдлаар хандаад үнийн өсөлтийн 2021 оны 01-р сарын 01-ний өдрөөс тооцох журам гарсан. Мөн л олон компани 2020 оноос үнийн өсөлт тооцоогүйгээс хохирч байна.

Олон жилийн турш барилгын үнэ бүрдэл, зардлын тарифаа шинэчлээгүй явсаар эдийн засгийн хямралд өртөх нь тодорхойболж байсан төсвийн хөрөнгөөр барилга барьдаг барилгын салбарын 1000 орчим компанийн нөхцөл байдал короно вирусын үе болон өнөөдрийн нөхцөл байдлыг давж чадалгүй хүндэрч энэ байдлаараа 2023 онтой залгавал компаниуд зуу зуугаараа дампуурах нь тодорхой боллоо.

Шинэ сэргэлтийн Засгийн газрын 100 дахь хоногоос эхлэн Төсвийн хөрөнгөөр барилга барьдаг компаниуд зуу зуугаараа дампуурах эрсдэл бодитой нүүрлэсэн. Цаг хугацаа яг ингэж таарч байна.

Жич: Гарц гаргалгаа байгааг дахин уламжлъя.

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ЭМНЭЛЭГ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ СОЁЛЫН ТӨВ, СПОРТ ЗААЛ,НУТГИЙН УДИРДЛАГЫН ОРДНЫ БАРИЛГЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА 21 АЙМАГ 9 ДҮҮРГИЙН БАРИЛГЫН КОМПАНИУДЫН “ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛГАЧДЫННЭГДЭЛ” ТББ ТЭРГҮҮН Ч.НАРАНБААТАР

Categories
мэдээ нийгэм

Энтеровирусийн халдвараар өвчилсөн тохиолдолд яаран антибиотик хэрэглэж болохгүй DNN.mn

Цэцэрлэг, сургууль эхэлсэн энэ үед энтеровирусийн халдвар эрс нэмэгдэж байгааг Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар (НЭМГ)-аас сэрэмжлүүлж байна. Энэ төрлийн вирусийн халдварт хүүхдүүд ихээр өртөж ХӨСҮТ-ийн ор дүүрсэн гэдгийг мэдээлэв.

Энтеровирус нь бага насны хүүхдүүдэд зонхилон тохиолддог бөгөөд хоолой залгиураар идээтэй тууралт гарах, гар хөлийн арьсаар тууралт гардаг онцлог шинж тэмдэгтэй. Уг вирусийн халдвараар өвчилсөн бага насны хүүхдэд халуурах шинж давамгай илрэх ба хэвлийгээр базалж өвдөх буюу суулгах, бөөлжих онцлог шинж тэмдгүүдийг үүсгэдэг. Тиймээс энтеровирусийн халдвараар өвчилсөн тохиолдолд яаран антибиотик хэрэглэж болохгүйг анхаарууллаа.

Иймд эцэг, эх асран хамгаалагч нар бага насны хүүхдийн асаргаа, сувилгаанд онцгой анхаарч, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмж, зөвлөгөөг сайн дагаж томуу томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдвараас сэргийлэхийг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Чингэлгийн тээвэр нэмэгдснээр терминалуудын талбайн ашиглалт 80 хувьд хүрэв DNN.mn

Чингэлэг тээврийн терминалын үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн компаниуд  хариуцна

Манай улс Замын-Үүд боомтын төмөр замын өртөөний нарийн царигаар өнгөрсөн сарын 31-ний байдлаар БНХАУ-аас нийт 68 мянга орчим ачаатай чингэлэг хүлээн аваад байна.

Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 172.6 хувиар өсөөд буйг УБТЗ ХНН-ээс өнөөдөр мэдээллээ. Тодруулбал, энэ оны эхний 8 сард хүлээн авч тээвэрлэсэн чингэлэг 2018-2021 оны бүтэн жилийн гүйцэтгэлүүдээс 1.1-1.5 дахин их байгааг УБТЗ-ын тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан Замын орлогч дарга Д.Амарбаясгалан тодотгов. Одоо харин саалиа бэлдэхээс саваа бэлд гэдэг шиг төмөр замын болон ачаа тээвэр хүлээн авах терминалыг нэмэгдүүлэх нөхцөл байдал үүсээд буйг онцоллоо.

Өнөөдрийн байдлаар нийслэлд нийт 14 терминал байгааг ашиглан өсөн нэмэгдэж буй чингэлгийн тээврийг зохион байгуулж буйг УБТЗ-ын ачаа тээвэр хариуцсан албаны орлогч дарга Б.Мөнхтулга мэдээллээ. Дээрх терминалуудын 12 нь төмөр зам бүхий, гаалийн хяналтын бүсэд чингэлэг тээвэрт зориулагдсан талбайнууд. Харин гаалийн хяналтын бүсээр зарлагдаагүй “Ундарга интернэйшнл” ХХК-ийн болон Амгалангийн 2 терминал байна. Улаанбаатар хот дахь терминалуудын чингэлэг хадгалах нийт талбай 4233 ширхэг чингэлэг (40 футийн)-ийн багтаамжтай аж. Өнөөдрийн байдлаар нийт талбайн 80 хувийг ашиглаж, нэмж 4 талбайд суларсан хоосон чингэлэг хураах ажлыг зохион байгуулж байна гэв.

БНХАУ-ын Тяньжин боомтод хуримтлагдаад байсан чингэлгийн тоо цар тахлын өмнөх үеийн хэвийн байдалд шилжжээ. Өнөөдрийн байдлаар Тяньжинд манай улсын импортын 1400 ачаатай чингэлэг байна.

Мөн Толгойт өртөөнд байрлаж буй 1000 чингэлэг багтах “Гобикорп сервисез” ХХК-ийн дайрган талбайг ашиглан суларсан чингэлгийг байрлуулан хурааж байна. УБТЗ ХНН Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын гааль, Амгалан, Толгойтын болон “Ундарга интернэйшнл” ХХК-ийн салбар төмөр замуудыг ашиглан хоосон чингэлгүүдийг оруулан мөн хурааж байна.

Ингэснээр БНХАУ-ын Тяньжин боомтод хуримтлагдаж хүлээгдээд байсан манай улсын импортын чингэлгүүдийг тээвэрлэх, хүлээн авах үйл ажиллагаа идэвхжиж, чингэлгийн тоо цар тахлын өмнөх, хэвийн үеийн хэмжээнд хүрээд байгаа аж. Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын Тяньжин боомтод 1400 ачаатай чингэлэг байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Узбекистаны Ерөнхий сайд угтан авлаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотод хүрэлцэн ирлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Самарканд хотын олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирэхэд хүндэт харуулын цэрэг жагсаж, узбекийн талаас Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Н.Арипов, монголын талаас Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү тэргүүтэй албаны төлөөлөгчид угтав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр Бүгд Найрамдах Узбекистан Улсын анхны Ерөнхийлөгч И.Каримовын бунханд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёёв-той уулзана.

Categories
мэдээ нийгэм

ЗГ: НДЕГ-ын дарга Д.Зоригтыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үүрэг болгов DNN.mn

Нийгмийн даатгалын архив бүрэн цахимжлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг /2022.09.14/ танилцууллаа.


Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Засгийн газрын ээлжит хуралдаанаар НДЕГ-ын дарга Д.Зоригтыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үүргийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад өгсөн. Тухайн албан тушаалтан нь ажлын байран дээрээ мөрийтэй тоглоом тоглосон ёс зүйн зөрчлийн талаар иргэнээс 11-11 төвд ирсэн. Тиймээс олон нийт 11-11 төвд авлига албан тушаалтантай холбоотой мэдээллийг үргэлжлүүлэн мэдээлэл өгөхийг хүсье” гэв.

Categories
мэдээ нийгэм

Б.Жавхлан: Дарханы авто замын хөдөлгөөнийг ирэх сард нээнэ DNN.mn

Улаанбаатар-Дарханы авто замын зорчих хөдөлгөөнийг ирэх сард багтаан нээнэ  ~ Toim.mn: Tодорхой тоймлоно

Улаанбаатар-Дарханы авто замын хөдөлгөөнийг ирэх сард нээхээр төлөвлөж байгааг Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Тэрбээр, “Хэрэв цементийн нийлүүлэлт тасрахгүй бол Дарханы замын хөдөлгөөнийг нээнэ. Замыг ашиглалтад оруулах болон хөдөлгөөн нээх бол тусдаа ойлголт. Энэ жил хөдөлгөөнийг нээж, ирэх жил ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна” хэмээв.

Цементийн үнийг тогтвортой байлгах үүднээс Засгийн газар уг төрлийн бүтээгдэхүүний гаалийн албан татварыг энэ оныг дуустал тэглэх шийдвэрийг өнөөдөр гаргасан юм. Ингэснээр цементийн үнэ тогтворжиж, эрэлт, хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдэнэ хэмээн Засгийн газар үзэж буй юм.

Categories
гадаад мэдээ

​Украинд юу болоод өнгөрөв ?! DNN.mn


Украин улсын ерөнхийлөгч, Украины армийн ерөнхий командлагч В.Зеленский Крымыг цэвэр усаар ханган, Крымын хойгоос цэргийн гол хангамжаа авч буй Оросын армийн гол засмал замыг таслах зорилгоор оросуудын эзлэн авч чадсан ганц том хот болох Херсоныг мужтай нь бүрэн чөлөөлөх тушаал хэдэн сарын өмнө гаргав. Украины арми энд байрласан Оросын цэргийн удирдлага,зэвсгийн агуулах,нисэх буудал, хангамжийн гүүрүүдийг сар гаруй хугацаанд АНУ-ын өндөр оновчтой “HIMARS”-аар буудаж маш их хохирол учруулав. Харин оросууд энэхүү урд фронтод хамгийн сайн, байлдах чадвартай гэсэн 20-25 мянган цэргээ цуглуулав. Харин Изюмийн гэх хойд фронтод танкны хажууд ч очиж байгаагүй, “Росгвард” гэх мэт алаг цоог 10 мянган цэрэг үлдээв. Олон улсын цэргийн шинжээчид энэ бүсийг дэлхийн II дайны хүчний тэнцвэрийг өөрчилсөн “Курскийн цүлхэн”-тэй зүйрлэн, Оросын цэргийн байрлалыг Днеприйн зүүн эрэг дэх “уут” гэж нэрлэв. Ийнхүү энэ сарын 6-нд Украины арми Херсоныг чөлөөлөх тулалдаанаа эхлүүлж аажимхан давшиж эхлэв. Гэхдээ энэ нь оросуудын анхаарлыг татах зориулалттай довтолгоон байлаа. Харин гол довтолгоон нь Харьковын гэх Изюмийн хойд фронтод эхлэв.

Энэ сарын 6-ны өглөө Украины цэргүүд Харьковын зүүн өмнөд хэсэгт орших Балаклия хотод хүчтэй цохилт өгснөөр тулалдаан эхлэв. Довтолгоон нэг нь Балаклеягийн урдаас, хоёр нь хойд зүгээс гэсэн гурван талаас зэрэг эхлэв. Оросын фронтын хамгаалалтын зурвас яах ийхийн зуургүй сэтэрч, Украины зэвсэгт хүчин уг хотыг хагас тойрог хэлбэрээр бүсэлж, гол замуудыг нь таслан, цаг алдахгүйн тулд довтолгооноо зүүн зүгт эргүүлэн давшиж орос цэрэггүй хот суурингуудыг хурдтай чөлөөлөв. Оросын өмнө зүгийн фронтоос цэрэг шилжүүлж болзошгүй сөрөг довтолгооныг няцаахын тулд Украины цэргийн урд хэсэг Балаклиягаас зүүн өмнө зүгт ашигтай байрлал эзлэн бэхжиж, түр зогсон хүлээв. Харин оросуудад цэргийн хүчээ шилжүүлэн довтлох сөхөө байсангүй. Украины цэргийн хойд хэсэг нь Шевченково, Купянскийн чиглэлд хурдны замаар дотолгооноо эрчимтэй үргэлжлүүлсээр байв.

Энэхүү довтолгооны үеэр Украины Зэвсэгт хүчин хорлон сүйтгэх, тагнуулын бүлгүүдийг урагш хөдөлгөн араас нь хөдөлгөөнт довтолгооны бүлгүүд Оросын хамгаалалтыг эвдэж, хэрэв хүчтэй эсэргүүцэлтэй тулгарвал тэд ухарч, нэгэнт илэрсэн Оросын галын цэгүүдийг хуягт, танкийн ангиуд довтлон устгаж, тус бүс нутгийг чөлөөлөн хяналтандаа авах явдал зогсолтгүй давтагддаг цэргийн сонгодог тактикийн дагуу ажиллав. Украины цэргүүд Оросын бэхлэгдсэн бүс нутгийг тойрон гарч, бүслэн үлдээдэг монгол цэргийн аргыг хэрэглэж байсан учир Оросын цэргүүд харилцан хамааралгүй болж, цэргийн бүлгүүд нь тасралтгүй бүслэгдэж байгаа мэдээллүүд Оросын армид жинхэнэ эмх замбараагүй байдал үүсгэв.

Удалгүй оросууд Купянск хотыг алдсан нь оросуудын хувьд Белгородоос Волчанскаар дамжсан төмөр замаар Изюмын бүлэглэл хангамж авах ямар ч боломжгүй болсон гэсэн үг байв. Иймээс украинчуудад бүрэн эзлэгдэхээс урьдчилан сэргийлж Купянск, Изюмийн ойролцоох цэрэгтээ Кремль яаралтай ухран гарах тушаал өгөв. Энэ нь энэхүү тулалдаанд путинчуудын гаргасан ганц зөв шийдвэр байсныг тэмдэглэх хэрэгтэй. Энэ үед Украины ангиуд Купянскийн баруун болон зүүн хэсгийг холбосон орос цэргийн ухрах гүүрийг эвдэж, Изюмхотыг бүрэн хааж, Оскол голын усан сангийн эргийн дагуу урагш чиглэн Изюм руу эргэв. Украины зэвсэгт хүчний өөр нэг довтолгооны бүлэг хойд зүг рүү эргэж, хурдны зам дагуу Двуречное суурин руу хурдтай давшиж эхлэв. Оросын Изюмийн бүлэглэлийн хангамж авах замууд бүрэн хаагдав. Үүний зэрэгцээ Украины цэргүүд Оросын Изюмын бүлэглэлийг бүрэн бүслэхийн тулд өмнөд хэсгээс нь Лиман хот руу довтолж эхлэв. Ийнхүү энэ сарын 11 гэхэд Изюмын Оросын цэргийн бүлэглэл танк, хуягт гэх мэт цэргийн тоног төхөөрөмж, нөөц сум зэргээ устгаж амжилгүй үлдээн Луганск муж руу яаран зугтан гарч дуусав. Оросын Изюмийн бүлэглэлийн удирдагч, дэслэгч генерал Андрей Сычевой нь Кремльд очихоос айн дэд хурандаа хувцас өмсөн ганцаар очиж Украинчуудад олзлогдов. Украины цэргүүд хойд фронтод 3000 кв.км нутаг бүхий 50 орчим хот сууринг чөлөөлөн ОХУ-тай хиллэдэг улсынхаа хилд хүрч, хилийн шонгоо сэргээн босгож, төрийн далбаагаа мандуулав. Хойд фронтын шинээр тогтсон шугам Оскол голоор зааглагдав. Харин Днепр мөрний зүүн эрэгт “уутан”-нд орсон Оросын 20-25 мянган цэргийн хувь заяа Украины ялалтаар өндөрлөж урд фронт Днепр мөрнөөр зааглагдах нь цаг хугацааны асуудал болов. Ийнхүү украинчуудын ирэх онд эх орноо булаан эзлэгдэгчдээс бүрэн чөлөөлөх зам нь шулуудав. Энэ бүхний дараа НАТО-гийн дүрмийн тавдугаар зүйлийг зөрчсөн гэж, эсвэл зүгээр л ОХУ-ыг “Террорист улс” хэмээн зарлаж барууны цэрэг Финландаас довтлон Санкт-Петербург, Москваг эзлэн авч Оросын цөмийн зэвсгийг хураан, АНУ-ын Батлан хамгаалахын сайд генерал Ллойд Остины хэлснээр “Орос улсыг дахин хэзээ ч бусад улсад заналхийлэхгүй болгох” биз ээ. Үүний дараа англи-саксончууд Хятадын нөлөөллөөр ардчилсан хүчнийхээ эсрэг цэргийн эргэлт хийсэн Мьянмараас бусад Зүүн өмнөд Азийн бүх улсууд, Япон,Энэтхэг, Өмнөд Солонгос, Турк болон бараг бүх “стан” улсуудтай нийлэн Хятадтай тооцоо хийж эхлэх байх. Харин хятадууд оросууд шиг ингэж тэнэгтэхгүй гэдэг нь бол харин тодорхой.Өөр зам хэмээх нь үгүй.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ цаг-үе

21 аймгийн 1446.2 тонн хогийг цэвэрлэжээ DNN.mn

БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ-ийн албан даалгаврын хүрээнд усны сан бүхий газрын 8,019.2 га талбайн их цэвэрлэгээг зохион байгуулж, нийт 1,446.2 тонн хог хаягдлыг 18600 иргэн, албан хаагчийг оролцуулан цэвэрлэлээ.

Их цэвэрлэгээнд 400 орчим машин, техник хэрэгслийг ашиглав. Хог хаягдлын зонхилох хувийг хуванцар сав, шил, гялгар уут, ахуйн хог хаягдал, малын сэг зэм зэрэг зонхилж байлаа.

Уг аяныг орон нутагтаа идэвх санаачилгатай зохион байгуулсан, аймаг бүрийн ЗДТГ, БОАЖГ, хувийн аж ахуйн нэгж байгууллага, сайн дурын иргэн, малчин тариаланчдад гүн талархал илэрхийлье.

Categories
мэдээ цаг-үе

Маргаашаас зарим нутгаар бороо орж хүйтэрнэ DNN.mn

Ихэнх нутгаар хүйтэрч уулаараа нойтон цас орно | Mand.mn

Маргааш баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 16-нд ихэнх нутгаар, 17-нд нутгийн зүүн хагаст бороо, цас хайлмагтан орж, хүйтэрч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар анхаарууллаа.

Энэ сарын 15-19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Маргааш баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд ихэнх нутгаар, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 15, 17-нд говь, тал, хээрийн нутгаар 13-15 метр, 16-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, цочир хүйтрэнэ, өдөртөө 3-8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, цочир хүйтрэнэ, өдөртөө 7-12 градус дулаан байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Багаа хуулж хаяад байгаатайгаа нүүр тулцгаая DNN.mn

Манай улс цахим орчны хэрэглээгээрээ Азидаа тэргүүлэх байр эзэлж байна. Тэр дундаа өсвөр үе болон залуусын дунд цахим орчны хэрэглээ хамгийн өндөр байгааг судалгааны дүн харуулдаг. Цахим орчны хэрэглээ, үр нөлөө ийнхүү өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед бүхнийг болж, бүтэж, сайн сайхан байгаа мэтээр өөрсдийн орон зайндаа хуваалцаж, дагагчдын тоогоо нэмэгдүүлэх, бусдад таалагдахыг илүүд үзэх болжээ.Тэр хэрээр цахим орчин дахь амьдрал, бодит амьдрал хоёрын зөрүү улам их болсоор байгаа нь сэтгэл зүйчдийн санааг зовоож байгаа аж.

Тэр ч бүү хэл эхээс төрсөн бие, элдэвлээгүй нүүр царайгаа гар утасны элдэв аппликэйшн ашиглаж өөрчилсөөр, түүндээ донтож бодит нүүр царайгаа хүлээн зөвшөөрч чадахгүй амиа хорлосон гунигт түүх бидний дунд байна. Баян, хөөрхөн, царайлаг, булчинтай, тэр ч бүү хэл байртай, машинтай, зуслантай, 2-3 гадаад хэлтэй л бол аз жаргалтай амьдрах талаар хэн номлосон юм бэ. Бусдад мөнгөтэй, өнгөтэй харагдахын тулд ээж аавынхаа тэтгэврийг зээлж машины урьдчилгаанд өгөөд, өөрөө сар бүр өрийн дарамтад толгой өндийх сэхэлгүй суух нь аз жаргал гэж үү.Эсвэл хамгийн сүүлийн үеийн гар утас барихын тулд гурван жилийн цалингаа зээлэх нь зөв сонголт уу.Сүүлдээ өөртөө бус бусдад таалагдахын төлөөх хэт их хэлбэрдэлт хэрээс хэтэрч үр хүүхдүүдээ ч уг чөтгөрийн тойрогтоо татан оруулцуулж байгаа нь жинхэнэ эмгэнэл болоод байна.

Одоо зүгээр л бүхнийг хүлээн зөвшөөрцгөөе. Сайн муу, сайхан муухайгаа, алдаа бас оноогоо, амжилт болоод бүтэлгүйтлээ үнэнээр нь хүлээн зөвшөөрөөд хэсэгхэн боловч амсхийцгээе. Худал бүхнийг далдалсан хуурамч багаа тайлж шидээд, байгаатайгаа нүүр тулцгаая. Аз жаргал гэдэг үнэндээ алс хол байдаггүй. Сэтгэл амар, итгэл дүүрэн, байгаагаа тордож, байхгүйгээ бүтээхийн төлөө үнэнчээр хөдөлмөрлөж, өөдрөг амьдарч байвал тэр чинь бас нэгэн жаргал шүү дээ. Бусадтай өрсөлдөх бишөөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрье.