Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын гадаад өр оны эхний хагас жилд 272 сая ам.доллароор өсчээ DNN.mn

Монгол Улсын гадаад өрийн дарамт өндөр байна | News.MN

Манай улсын нийт гадаад өр 2022 оны эхний хагас жилд 33.3 тэрбум ам.доллар болжээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 271.5 (0.8%) сая ам.доллароор өсөж, өмнөх улирлаас 545.1 (1.6%) сая ам.доллароор буурсан үзүүлэлт аж.

Гадаад өр өмнөх оны мөн үеэс өсөхөд,

  • Шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 156.3 (1.3%) сая ам.доллар,
  • Бусад салбарынх 470.3 (5.4%) сая ам.доллар,
  • Төв банкных 244.7 (10.9%) сая ам.доллароор өссөн нь нөлөөлжээ.

Нийт гадаад өрийг харвал,

  • 12.1 (36.5%) тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг,
  • 9.2 (27.6%) тэрбум ам.доллар нь бусад салбарынх,
  • 8.1 (24.2%) тэрбум ам.доллар нь Засгийн газрынх,
  • 2.5 (7.5%) тэрбум ам.доллар нь Төв банкных,
  • 1.4 (4.2%) тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх эзэлж байна.

Харин Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 191.5 (12.1%) сая ам.доллар, Засгийн газрын гадаад өр 408.6 (4.8%) сая ам.доллароор буурсныг мэдээллээ.

Монгол Улсын Засгийн газрын нийт өр энэ оны эхний хагас жилд 28.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.4 (5.3%) их наяд төгрөг, өмнөх улирлаас 980.9 (3.6%) тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт байна. Нийт өрөөс оны эхний хагас жилд үндсэн төлбөрт 381.5 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 108.5 тэрбум төгрөг төлөгдсөн аж.

Тодруулбал,

  • Дотоод өр өмнөх оны мөн үеэс 514.3 (49.2%) тэрбум төгрөгөөр, өрийн баталгаа 14.6 (1.5%) тэрбум төгрөгөөр, барих, шилжүүлэх төрлийн концесс 270.7 (35.5%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан аж.
  • Харин гадаад өр 2.2 (9.2%) их наяд төгрөгөөр өсжээ.

Засгийн газрын нийт өрөөс оны эхний хагас жилд үндсэн төлбөрт 381.5 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 108.5 тэрбум төгрөг төлөгдсөн.

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 111 жолооч согтуугаар жолоо барьж, 133 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

4 Reasons To Avoid Drinking While Driving — Every Thing For Dads

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1446, хулгайтай холбоотой 25, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 105, гэмт хэргийн шинжтэй 97 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 111, хүний биед халдсан 93, эрүүлжүүлэх байранд хоносон 133 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Ш.Ариунжаргал: Цус өтгөрсөн үед мах, өтгөн кофе, давс, сахарын хэрэглээг хязгаарлаарай DNN.mn


“Наран М” клиникийн эмч, Монголын уламжлалт анагаах ухааны тэргүүлэх зэрэгтэй эмч Ш.Ариунжаргалтай ярилцлаа.


-Монголчуудын дунд даралт ихсэх, харвах, зүрхний шигдээс зэрэг өвчнүүд түгээмэл боллоо. Залуу улсуудын гэнэтийн үхлийн шалтгааны нэг нь цус өтгөрөлт болж байна?

-Зөвхөн монголчууд төдийгүй дэлхий нийтийн асуудал боллоо. ДЭМБ-ын мэдээгээр 60 хүртэлх насны эрчүүдийн нас баралтын шалтгааны дөрөвний нэг нь харвалт шигдээс болж байна гэжээ. 1900 онд хүн амын дунд зүрх судасны өвчнөөр нас баралт нэг хувь эзэлдэг байсан бол 2020 оны байдлаар 40-50 хувьд хүрсэн бөгөөд энэ хувьд 2022 онд 60 хувьд хүрэх магадлалтай, энэ тоо цаашид өснө гэсэн тооцоолол гарсан байна лээ.

-Цус өтгөрсөн үед ямар арга хэмжээ авах вэ?

-Цус өтгөрөлттэй холбоотой эмгэгийг бууруулах үүднээс хоолондоо амьтны гаралтай ханасан өөхний хүчил ихтэй махан бүтээгдэхүүн, өтгөн кофе, давс, сахарыг хязгаарлан биеийн жиндээ тохируулж буцалсан ус, жүүс хэрэглэх нь тохиромжтой.

-Хүн өөрийнхөө цусыг өтгөн байгааг энгийнээр яаж мэдэх боломжтой вэ. Ямар шинж тэмдэг анхлан илэрч байвал “Миний цус өтгөрчээ” гэж үзэж болох вэ?

-Нойргүйднэ, амархан ядарна, хүйтэн хөлс гарна, зүрх дэлсэнэ, даралт ихсэнэ. Зарим хүний царай минчийж улайдаг бол зарим хүнийх цайж, арьс нь хүйтэн болох ийм хоёр шинж царайд илэрдэг. Мөн хүний суурь өвчнүүд сэдэрч толгой, нуруу, бөөр, үе мөч өвдөх нь бий. Цус өтгөн ч биш, хэт шингэн ч биш хэвийн байх ёстой. Цусаа шингэн байлгаарай гэсэн гээд янз бүрийн сүлжээний бүтээгдэхүүн эм тангуудыг замбараагүй хэрэглэж болдоггүй. Зүрх судасны өвчний үед зөвлөдөг цус шингэлэх холестрин бууруулах, даралт буулгах, хаван хөөх эмүүдийг удаан хэрэглэсэн тохиолдолд цусан дахь шээсний хүчил ихэсч тулайтах тохиолдлууд цөөнгүй тул дээрх эмүүдийг ууж байгаа тохиолдолд биохимийн шинжилгээ өгч хянаж байх нь зөв шүү.

-Таны үйлчлүүлэгчид дунд цусны даралт ихсэх өвчинтэй байсан хүмүүс эрүүл болсон тохиолдол их байдаг гэсэн. Тэдгээр хүмүүс даралтаа хэрхэн бууруулсан бэ, туршлагаас нь хуваалцвал?

-Насандаа баймгүй хөнгөн шингэн 94 настай үйлчлүүлэгч маань “Урьд намайг бага байхад цус харвах, зүрх хаагдах гээч өвчин байдаггүй, нутаг болгонд ханадаг хүн байлаа. Одоо залуус мах их иддэг, дээл өмсөхөө болиод гэдэс ихтэй болсноос өвчин тусдаг болж. Өлсөхгүй, цадахгүй явбал болно доо” гэж хэлж билээ.

Германд 83 настай эмээтэй таарч байлаа. Өдөрт цас бороо орж байсан ч хамаагүй нэг цаг дугуй унадаг, өглөө хөнгөн талх, боов өдөр халуун хоол иддэг, оройд нэг хундага улаан вино уудаг. Зүс царай, арьс, булчин, ухаан санаа саруул сайхан эмэгтэй. Ямар ч зүйлийг бичиж тэмдэглэхгүй цээжлэхийг эрмэлздэг гэж ярьсан. Тэгэхээр амьдралын зөв хэвшил, зөв явдал мөртэй байх нь хүний эрүүл мэндэд маш их эерэг нөлөөтэй.

-Цусны даралт ихсэх өвчнийг эдгээх ямар шинэ арга анагаах ухааны салбарт нэвтэрч байгаа вэ?

-Миний хувьд хануур засал гайхамшигтай үр дүнтэй гэж үздэг. Цулын өвчнийг хануураар зас гэсэн үг байдаг. Өвчтэй хүмүүсийн хувьд жилийн аль ч улиралд ямар ч өдөр шууд хануулж болдог. Эрүүл чийрэг байж цусны эргэлтээ сайжруулах зорилгоор хавар дөрөвдүгээр сарын 15-наас зургадугаар сарын 15, намар наймдугаар сарын 15-наас 10 дугаар сарын 15 бол хануур хийхэд зохимжтой үе.

Ханах засал нь биеийн хар судасны тодорхой бэлчирт хатгаж өвчний цус буюу муу цус, цусны уурыг гадагшлуулах эмчилгээ. 2500-аад жилийн түүхтэй бөгөөд анх Монголоос үүсч дорнын анагаах ухааны гол заслын нэг болсон. Судлаачдын тодорхойлсноор муу цус нь өөхний хэт исэлдлийн эцсийн бүтээгдэхүүн ихэссэнээр улаан эсийн ханын бүтэц алдагдаж наалдамхай чанар ихэсч эсүүд их хэмжээгээр гэмтэж, үүрэг гүйцэтгэх чадваргүй болсон эсүүд наалдаж судасны хана гэмтээхээс гадна цусан болон өөхөн бөглөрөл үүссэнтэй холбоотой харвалт шигдээс болох нэг хүчин зүйл болдог.

Нөгөө талаар муу цус нь цусны урсгалтай нягт холбоотой. Эрүүл цус судсан дотроо бууны бянт шиг хуйларч эрчилж урсдаг. Цусны зуурамтгай наалдамхай чанар ихэссэнтэй холбоотой цус чөлөөтэй урсаж чадахгүй зүрхний ачааллыг нэмэгдүүлж захын судасны агших чадвар буурч эд эсэд очих хүчилтөрөгч болон хэрэгцээт витамин эрдэс, уураг тэжээлийн дутагдал үүссэнээс өвчлөлийг бий болгодог.

-Ковидын дараах хүндрэл, цус өтгөрөлт, даралт ихсэх өвчний үед уламжлалтын эмчилгээг хүмүүс их сонгох болжээ?

-Бид уламжлалт анаагаах ухаантай цөөхөн үндэстний нэг. Халуун өвчнийг засах хануур, хүйтэн өвчнийг засах төөнүүр засал гэсэн хоёр том эмчилгээний арга Монголоос үүдэлтэй. Зүү, бариа, бумба, хануур, төөнүүр эмчилгээ нь эсийн түвшинд хүрч үйлчилдэг учраас эмчилгээгүй, эм уух заалттай олон өвчинд эерэг үр дүнтэй. Артерийн даралт ихсэх, хавагнах, саажилт, хавдар болон ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээг уламжлалтаар хийлгэж болно.

Сүүлийн үед системийн өвчин ихэсч залуужиж байгаа. Эрт үед нь илрүүлж эмчилгээ хийлгэвэл бүрэн эрүүлжих боломжтой. Аливаа асуудалд нухацтай хандаж эрүүл мэндээ тэргүүнд тавьж, өвчний шинж тэмдэг зовуурийг намжаах гэж хүчтэй эм тариа дур мэдэн хэрэглэхээс татгалзаарай. Даралт ихэсдэг, зүрх өвддөг пульс олширдог хүмүүс шаардлагатай эм дусаалга биедээ байнга авч яваарай.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Чанаргүй зээл өмнөх оны мөн үеэс 521 тэрбум төгрөгөөр буюу 26 хувиар өсчээ DNN.mn

Хөгжлийн Банкны драма

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл энэ оны наймдугаар сарын эцэст 2.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 394.2 (18.6%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 520.9 (26.1%) тэрбум төгрөгөөр өсжээ.

Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11 хувийг эзэлж байгааг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

График. Чанаргүй зээл, сар бүрийн эцэст, тэрбум төгрөг

зураг

ААН, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл наймдугаар сарын эцэст 22.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 551.9 (2.4%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 2.9 (14.6%) их наяд төгрөгөөр өссөн байна.

Нийт зээлийн өрийн үлдэгдлийн

  • 51.2 хувь нь иргэд
  • 47.4 хувь нь хувийн байгууллага
  • 0.6 хувь нь төрийн байгууллага
  • 0.9 хувь нь санхүүгийн болон бусад байгууллагынх байна.

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл наймдугаар сарын эцэст 19.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 928.8 (4.6%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 2.4 (14.3%) их наяд төгрөгөөр өсжээ. Ингэхдээ уг зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 83.7 хувийг эзэлж буй аж.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдлийн тухайд 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 17.3 (1.4%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 5.1 (0.4%) тэрбум төгрөгөөр өссөн байгааг мэдээлсэн юм.

Арилжааны банкнууд болон Монголын Ипотекийн корпорацаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны долдугаар сарын эцэст зургаан их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх сараас 50.2 (0.8%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 790.8 (15.1%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн үзүүлэлт байна.

Categories
мэдээ нийгэм

Базальт арматур үйлдвэрлэлийг эх орондоо эхлүүллээ DNN.mn

Монгол Базальт ХК барилга, аж үйлдвэрийн салбарт шинэ технологи, инновацыг нэвтрүүлсэн “БАЗАЛЬТ АРМАТУР” бүрэн автоматжуулсан үйлдвэрээ өнөөдрөөс ажиллуулж эхэллээ.

30 жилийн судалгаа шинжилгээний түүхтэй манай компани Монголын байгалийн баялаг түүхий эд болох базальт чулуунаас мяндсан нийлэг материалыг гарган авч, төмөр арматураас гурав дахин бат бөх, нягт чанартай арматурыг 100 хувь өөрсдийн инновац, технологийн мэдлэг туршлагаар үйлдвэрлэж эхлээд байна.

Монгол Улсын арматурын жилийн хэрэгцээ дунджаар 250.000-350.000 тонн байдаг бөгөөд нийт арматур хэрэгцээнийхээ 70 орчим хувийг урд болон хойд хөршөөсөө импортоор авч байна. Монгол Базальт компани жилдээ 10.000 тонн базальт арматур үйлдвэрлэснээр барилга бүтээн байгуулалтын салбарт хамгийн өндөр хомстолтой барилгын материалыг дотооддоо тогтмол хангах эхлэл тавигдаж байна.

Тодруулбал, барилгын тэгээс доош байгууламж, бетон зам, далан, гүүр, туннел, цэвэрлэх байгууламж, амины орон сууц, бетон хийцэд өндөр стандартын дагуу хэрэглэгдэх хөнгөн, уян чанарын арматурыг дотооддоо хангаж эхэлнэ.

Барилгын бетон хийцийг бат бөх болгохоос гадна зэврэлтээс хамгаалж насжилтыг уртасгах онцлогтой тул иргэний болон үйлдвэрийн барилга байгууламжийн тэсвэртэй чанарыг нэмэгдүүлэх юм.

Монгол Базальт ХК-ийн ТУЗ-ын дарга, Монгол Улсын зөвлөх инженер Лхагважавын Ариунболд “Бид хүнд аж үйлдвэрийн салбарт хамгийн шилдэг инновац хөгжүүлэгч компани болох зорилт тавин ажиллаж ирлээ. Ковид цар тахлын үеэр эхэлсэн базальт арматур үйлдвэрийн төсөл маань өнөөдөр ийнхүү ашиглалтад орж байна. Монгол Базальт ХК-ийн 50 гаруй инженер, нарийн мэргэжилтнүүдийн олон жилийн судалгаа шинжилгээ, хичээл зүтгэлийн үр дүнд бид барилгын материал үйлдвэрлэлийн салбарт өндөр технологийг нэвтрүүлж, өргөн хэрэгцээт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоо ийнхүү амжилттай биелүүллээ” гэлээ.

Байгальд ээлтэй үйлдвэрлэл эрхлэгчээр өргөмжлөгдсөн Монгол Базальт ХК нь байгалийн базальт чулуунаас дулаан тусгаарлагч хөвөн материал үйлдвэрлэхээс гадна базальт арматур, хоолой болон базальт хөрсгүй тариалалтын технологийг эх орондоо нэвтрүүлж, ирээдүйд тогтвортой хөгжлийг дэмжсэн өндөр хүчин чадалтай үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч болох сууриа бэхжүүлсээр байна.

Categories
мэдээ улс-төр

Хууль ёсны нэг Ардчилсан намтай болох уриалгыг Ардчилсан залуучуудын холбоо санаачилж байна DNN.mn

Тайлбар байхгүй.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ залуучуудын байгууллагаа 200 сая төгрөгөөр худалдах гэж байна гэх асуудлаар тус намын залуучууд Төв талбайд мэдээлэл хийлээ.

Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд “Өнөөдөр Олон улсын ардчиллын өдөр. Монголд сүүлийн хэдэн жилийн хугацаанд нэг нам үнэмлэхүй ялалт байгуулж байгаа нь сөрөг хүчингүй болгож байна. Сөрөг хүчингүй болсон дангаар ноёрхлын энэ зарчим нь хүний эрх, эрх чөлөөний ухралтыг авчирч байна.

Мөн сүүлийн үеийн АН дахь дотоод зөрчил нь Монгол ардчиллыг устгах санаатай үйл ажиллагаа болж байна гэж залуус бид үзэж байна.

С.Эрдэнэ гэдэг хүн АН-ын дэргэдэх бүтцийн байгууллагуудыг шинэчилж байгаа нэрийдлээр хуурамчаар бий болгодог жишиг тогтлоо. Ардчилсан ахмадын холбоо, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоодыг дахин хувилсан. Энэ сарын 19-ний өдөр Ардчилсан залуучуудын холбоог татан буулгах гэж байна.

Залуучууд бид сүүлийн хоёр жилийн хугацаанд хангалттай тэвчсэн. Намын дотоод асуудал учраас эв зүйгээ олох байх гэж хүлээцтэй байсан. Гэвч ах нарын талцал хуваагдал хойч үеэ ч талцуулж байна. Тиймээс бид энэхүү мэдэгдлийн дараа “Шонхор таур”-т очиж С.Эрдэнэ гэдэг хүнд шаардлага хүргүүлж, намын тугийг буулган авах болно.

Мөн бид Х.Баттулга тэргүүтэй АН-ынханд ч шаардлага тавьж байна. Яагаад АН-ыг олон хувааж байхад дуугарахгүй байгаа юм бэ.

Ер нь эвлэрлийг уриалж, хууль ёсны нэг Ардчилсан намтай болох уриалгыг Ардчилсан залуучуудын холбоо санаачилж байна” гэлээ.

Ардчилсан залуучуудын холбооны хяналтын хорооны дарга н.Төмөрбаатар “С.Эрдэнэ Ардчилсан залуучуудын холбооны тамгыг гээсэн гэж зарлан, шинээр хэвлэж аваад, жинхэнэ тамгыг маань 200 сая төгрөгөөр зарах гээд байна. Бидэнд жинхэнэ тамга нь байна. Энэ бол 2019 онд С.Эрдэнэболд ерөнхийлөгчийн сонгогдоход шинээр авсан тамга. Бид албан ёсны тамгатай Ардчилсан залуучууд холбооныхон” гэв.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Төгрөгийн хадгаламж 2.5 их наяд буурчээ DNN.mn

5 жилийн дотор хэрхэн байр машинтай болох вэ? · Dorgio.mn

Mөнгөний нийлүүлэлт энэ оны наймдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 26.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 492 тэрбум төгрөгөөр буюу 1.8%-аар буурсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Үүнд,

  • Төгрөгийн хадгаламж 2.5 (16.3%) их наяд төгрөгөөр
  • Хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 78.9 (9.8%) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ.

Хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө болон төгрөгийн харилцах данс дахь мөнгөний нийлбэрээр тодорхойлдог бага мөнгө (M1) наймдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр зургаан их наяд төгрөг болж, өмнөх сараас 104.7 (1.8%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 306.4 (5.4%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Бага мөнгийг харвал:

  • 5.3 (87.9%) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах
  • 728.2 (12.1%) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байгаа аж.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө энэ оны наймдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр нэг их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх сараас 23.1 (2.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 71.7 (6.6%) тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт аж.

Түүнчлэн гадаад цэвэр актив наймдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр -251.8 тэрбум төгрөг болжээ. Харин дотоод цэвэр актив 27.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 264.4 (1%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс таван (22.5%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.

Өөрөөр хэлбэл, мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийг дотоод цэвэр актив бүрдүүлсэн байна.

График. Мөнгөний нийлүүлэлт, байршуулалт талаас, сараас

зураг

ВАЛЮТЫН ХАДГАЛАМЖ ₮4.6 ИХ НАЯД БОЛЖ, ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 457.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БУЮУ 11%-ААР ӨСЖЭЭ

Төгрөгийн хадгаламжийн тухайд наймдугаар сарын эцэст 12.8 их наяд төгрөг болсон аж. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.5 их наяд төгрөгөөр буюу 16.3% буурчээ.

Төгрөгийн хадгаламжийг харвал:

  • 89.5 хувь (11.5 их наяд төгрөг) нь иргэдийн хадгаламж
  • 10.5 хувь (1.3 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.

Харин валютын хадгаламж 4.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 43.6 тэрбум төгрөгөөр буюу нэг хувиар, өмнөх оны мөн үеэс 457.5 тэрбум төгрөгөөр буюу 11.1%-аар өсжээ.

Categories
мэдээ нийгэм

Доктор Штефан Ханселманныг Алтангадас одонгоор шагналаа DNN.mn

Доктор Штефан Ханселманныг Алтангадас одонгоор шагналаа

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) төсөл, хөтөлбөрүүдийн захирлаар Монголд 10 жил ажилласан Др. Штефан Ханселманныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтангадас одонгоор шагнажээ.

Түүний шагналыг есдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан гардуулсан бөгөөд ноён Ш.Ханселманны Монгол Улсын эдийн засаг, нийгэм, боловсрол, хөдөлмөр, байгаль орчны салбарын хөгжилд оруулсан бодит хувь нэмрийг үнэлж, ийнхүү шагнаж буйг онцолсон байна.

Доктор Ш.Ханселманныг Монгол Улс дахь үүрэгт ажлаа дуусгасны дараа буюу 2019 оны арваннэгдүгээр сард Алтангадас одонгоор шагнасан байсан ч цар тахлын нөхцөл байдлын улмаас ийнхүү гурван дараа Монгол Улсад ирж шагналаа өөрийн биеэр гардан авчээ.

Др. Штефан Ханселманн нь Монгол Улсын хөгжлийн нэн сонирхолтой мөчлөгт буюу 2008-2018 оны хооронд манай улсад ажилласан юм. Тэрбээр Монгол-Герман Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээний дагуу GIZ-ийн хэрэгжүүлсэн Хөрөнгө оруулалтын бодлогын зөвлөгөө төсөл, Бүс нутгийн эдийн засгийн хөгжил хөтөлбөр, Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн Санаачилга хөтөлбөрийн 1-3 дахь үе шатуудыг амжилттай удирдсан.

2013 онд Ерөнхийлөгчийн Тамгын газраас Ашигт малтмалын хуулийг шинэчлэн боловсруулах, 2013 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас Байгаль орчны хохирол тооцох аргачлалыг шинэчлэх, 2014 онд Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрхзүйн орчин, тогтолцоог бэхжүүлэх санал санаачилга гарахад ХБНГУ-ын Эдийн засаг, эрчим хүчний яаманд хандан санхүүжилт босгож, төслүүдийн хэрэгжилтийг дэмжин, техникийн туслалцаа үзүүлэхэд үнэтэй хувь нэмэртэй ажиллажээ.

Тэрбээр 2018 оны зургаадугаар сараас Камбож улсад томилогдон, GIZ-ийн Бүс нутгийн эдийн засгийг дэмжих төсөл, ЖДҮ-ийг дэмжих төсөл, Хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг дэмжих төслүүдийг удирдан ажиллаж байгаа аж. Манай улсад олон жил ажилласан туршлагатай мэргэжилтний хувьд эдгээр төслийн хүрээнд Монгол Улсаас зөвлөхүүд авч ажиллуулах, мөн Камбожуудад Монголын туршлагыг танилцуулах, Монгол Камбож улсын бизнесүүдийн хооронд хамтын ажиллагаа үүсгэх зэрэг ажлуудыг санаачлан өдгөө ч Монгол Улстай хамтын ажиллагаа өрнүүлэн ажилласаар байгаа юм байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Багахан хайр, хүндэтгэл л бүхнийг өөрчилж чадна DNN.mn

Хэд хоногийн өмнө номын дэлгүүрийн кассанд дугаарлаад зогсож байлаа. Хичээл сургууль эхлээд удаагүй байсан болохоор тэгсэн үү пиг дүүрэн хүнтэй. Кассан дээр ч урт дараалал үүссэн байлаа. Бас ч гэж дарааллыг дайраад чичрээд байх нь харьцангуй гайгүй болсон л доо. Гэтэл их сайндаа л 40 гаруй насны нэг эмэгтэй хүүе гэхийн завдалгүй урдуур дайрч ороод, шаардлага тавьсан залуусыг ёстой хэлэх хэлэхгүй үгээр утаж орхилоо. Залуус ч тэгсхийгээд дуугаа хураацгаав. Тэгж байтал бас нэг эрэгтэй өчүүхэн сиймхийгээр мөн л дараалал дайрч, касс нь “Та дарааллаараа үйлчлүүл л дээ” гэж хэлснийхээ төлөө бас л загнуулаад авсан. Яг ийм байдал банкинд, дэлгүүрт зэрэг газруудад анзаарагддаг ч цөөрсөн л гэж бодож байтал үгүй бололтой.

Ерөөс монголчуудын нийтлэг зан төлөвийг ажаад байхад ерөнхийдөө үнэхээр муухай үндэстэн бүрэлдэн бий болжээ. Өчүүхэн эрх ашгийн төлөө байж болох үнэт зүйлсээ худалдахад бэлэн, зөвхөн хар амиа хоохойлсон, хэт аминч үзэлтэй, нэгнийгээ огтхон ч хайрладаггүй. Тэр жил нэлээн учир мэдэх буурал ах “Манайхны хүн чанар, нэг иймэрхүү өөдгүй төлөвшил 50-иад оны сүүл үеэс л эхэлсэн юм даа. Яахав, хот суурин газар төвлөрөөд ирэхээр нэгэнт байсан мөн чанар нь ил гарсан байхыг үгүйсгэхгүй. Гэлээ гээд өнөөгийнх шиг ийм ч бас байгаагүй юм шүү” гэж билээ. Дахин дахин анзаарч хараад байх нь ээ монголчуудын өөдгүй амин хувиа хичээсэн, надаас бусад нь хүн биш гэж үздэг үзэл, төлөвшил авто зам дээр, бас төрд ажилладаг “хурган” дарга нарт их тод илэрдэг дээ. Албан тушаалаараа дээрэлхэх, дарааллын урдуур дайрах, улаан цагаан өөрийн буруу байхад миний зөв гэж дайрдаг, тэр бүү хэл гарцан дээр хүүхэд мөргөчихөөд аашилж загнадаг, элдвээр хараадаг зэрэг үзэгдэл магадгүй зөвхөн монголчуудад илэрдэг байх гэмээр. Уг нь хүмүүс сэтгэлгээндээ, бодолдоо өчүүхэн жаахан өөрчлөлт хийчихвэл л тун амархаан шийдэгдэж болох асуудал гэж бодогддог. Багахан хайр, багахан хүндэтгэлийг л өөртөө нэмчихэд болоод явчихаар байгаа юм даа.

Categories
мэдээ цаг-үе

Ковидын 63 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

The impact of cold agglutinin syndrome on clinical presentations in COVID-19

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 63 тохиолдол батлагджээ.

зураг

Үүнээс

  • 36 нь Улаанбаатарт
  • 27 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 981,807 болов.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Дархан-Уулд хоёр, Орхонд нэг, Өмнөговьд 23, Сүхбаатарт нэг тохиолдол илэрсэн байна.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 98 хүн эдгэрсэн бол одоогоор 1,684 хүн хяналтад байна.

зураг