Categories
мэдээ нийгэм спорт

Монголын хөлбөмбөгчид маргааш БНСУ-ын багтай тоглоно DNN.mn

Монголд хөл бөмбөг үйлдвэрлэж эхэлжээ – updown.mn

2023 оны Азийн 20 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны “Е” хэсгийн тоглолтуудыг эх орондоо хүлээн авч тоглож буй Монголын залуучуудын шигшээ баг өчигдөр Малайзын багтай 1:1-ээр тэнцлээ.

Тус тоглолтод хэд хэдэн чанартай довтолгооны дараа Монголын шигшээ 11 метрийн торгуулийн цохилт гүйцэтгэх эрх авсан юм. Уг цохилтыг “Хараацай” клубийн тоглогч Г.Буяннэмэх амжилттай гүйцэтгэв. Эхний хагасыг Монголын шигшээ тэргүүлж дуусгасан ч, шийдвэрлэх үед Малайзын баг нэг гоол оруулсан.

Монголын шигшээ багийн залуус дараагийн тоглолтоо маргааш 12:30 цагт БНСУ-ын хүчирхэг багтай хийнэ. Мөн маргааш Шри Ланка улсын баг Малайзын багтай тоглоно.

Categories
мэдээ цаг-үе

Түгжрэлийг бууруулах 420 тэрбум төгрөгийн төсвөөр 12 төрлийн төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна DNN.mn

Засгийн газрын 2021 оны тавдугаар сарын 19-ний 146 дугаар тогтоолоор нийслэл Улаанбаатар хотоос улсын төсөвт төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийн орлогыг хотод үлдээж, хотын хөгжил дэвшилд, тодруулбал, түгжрэл бууруулах, төвлөрөл сааруулах, дагуул хотуудыг хөгжүүлэхэд зарцуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь Улаанбаатарын тулгамдсан асуудал болох түгжрэлийг бууруулах, улмаар нэг төвт хотоос олон төвт хот болон хөгжихийг дэмжсэн түүхэн шийдвэр байсан юм. Тэрхүү шийдвэрийн дагуу нийслэлээс 2022 онд 12 багц томоохон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна.

420 тэрбум төгрөг төсөвлөсөн бүтээн байгуулалтын ажил, төсөл арга хэмжээний задаргаанаас хамгийн өндөр санхүүжилттэй, богино хугацаанд их хэмжээний хөрөнгө зарцуулсан ажлын эхэнд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулахад зориулсан 100 тэрбум төгрөгийг нэрлэх байна. 2022 оны тавдугаар сард Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасны дагуу Засгийн газраас 100 тэрбум, нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөг гаргах үүрэг өгсөн. Энэ дагуу цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудыг хамран сургах тойрогт нь сургах, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах ажилд нийтдээ 100 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс зарцуулаад байна. Цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажил ирэх 2023 онд ч үргэлжилнэ.

Зарцуулсан хөрөнгийн хэмжээгээр удаалж буй нь газар чөлөөлөлт юм. Энэ ажилд нийт 390 тэрбум орчим төгрөгийн нөхөн олговор шаардлагатай байгаа ч энэ онд 30 орчим хувийг төсөвлөж, одоогийн байдлаар 75 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Гуравдугаарт нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийж, нийтдээ 600 орчим автобус шинэчлэхээр төлөвлөсөн. Одоогоор урьдчилгаа төлбөрт 77 тэрбум төгрөг зарцуулсан. Хөрөнгө оруулалт болоод ажлын далайцаар удаалж буй бүтээн байгуулалт бол шинээр тавьж буй авто зам, замын байгууламжууд. Улаанбаатар хотод 2022 онд 13 байршилд авто зам шинээр тавьж буй юм.

НИТХ-аас баталсан 414 тэрбум төгрөгөөс 322 тэрбум төгрөгийг дээрх дөрвөн төрлийн ажилд зарцуулаад байна. Бусад найман төрлийн хөрөнгө оруулалтын задаргааг доорх хүснэгтэд дэлгэрүүлэн буулгалаа.

Categories
мэдээ нийгэм

Ч.Мөнхбаярын давж заалдах шатны шүүх хурлыг товложээ DNN.mn

Нийслэлд дөрвөн тойргийн шүүх ажиллана

“Монгол хүн Монгол хүндээ тусалъя” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэж үзэн энэ оны зургаадугаар сарын 28-нд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд 10 жилийн хорих ял оноох шийдвэр гаргасан.

Харин Ч.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд хандсанаар шүүх хуралдааныг энэ сарын 13-нд товлоод байсан ч хойшлуулсан юм. Учир нь шүүх хурал эхлэхэд шүүгдэгч Ч.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нар прокуророос татгалзах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн аваагүй. Гэтэл шүүгдэгч, өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн, Б.Ариунхишиг, Ц.Оч нараас татгалзсан байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн нийт шүүгч зөвлөлдөөд шүүх бүрэлдэхүүнээс татгалзах саналыг хүлээн авах шаардлагагүй гэж дүгнэж, хурлыг үргэлжлүүлэхээр болжээ.

Гэтэл Г.Баасан, А.Батдорж нар Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцүүлэхгүй хэмээн дахин өөр хүсэлт гаргаснаар түүнийг нь нийт шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэхээр болж, тодорхойгүй хугацаагаар хурлыг хойшлуулсан байна.

Тус шүүхийн нийт шүүгчийн зөвлөгөөн өчигдөр болж, шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарын хүсэлтийг хангахаас татгалзаж шүүх хуралдааныг есдүгээр сарын 20-нд товложээ.

Ч.Мөнхбаярыг гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хамтран ажилласан гэм буруутайд тооцож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд нээлттэй хорих ангид 10 жил ял эдлүүлэх тогтоол өнгөрсөн зургаадугаар сарын 28-нд гаргаад буй билээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдээ тэжээж чадахгүй байгаа тул өргүүлнэ гэх зарыг цагдаагийн байгууллага шалгаж байна DNN.mn

Хоёр настай хүүхдээ тэжээж чадахгүй байгаа тул өргөж авах айл хайсан зарыг фэйсбүүк группт нийтэлжээ.

Зар нийтэлсэн эмэгтэй хүүхдээ өргүүлэх болсон шалтгаанаа “Хоёр нас долоон сартай хүүгийн аав нь өөр хүнтэй суугаад хаяад явсан. Төрөл садан нь ч хүүг ад үзэж байгаа тул би хүүхдээ тэжээж чадахгүй байна. Тиймээс өргөх айл хайж байгаа” хэмээн тайлбарласан байна.

Энэ дагуу цагдаагийн байгууллагаас тодруулахад “Холбогдох мэдээллийг тухайн аймгийн цагдаагийн хэлтэс рүү явуулсан. Мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн алба шалгаж байгаа. Эргэн мэдээлэл өгнө” гэв.

Categories
мэдээ нийгэм

Урьдчилан сэргийлэх үзлэгээр сүрьеэгийн 1000 гаруй сэжигтэй тохиолдлыг илрүүлжээ DNN.mn

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд 10:00-16:00 цагийн хооронд ажиллаж  байна

“Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг хайх нь” олон улсын эрдэм шинжилгээний тавдугаар хурал болж байна.

Энэ үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “ДЭМБ-ын зүгээс коронавируст халдварт цар тахлын улмаас сүрьеэгийн эрт илрүүлэг, үзлэг оношилгоо 5-8 жилээр ухрах эрсдэл байна гэдгийг хэлж байгаа. Тиймээс бид цар тахлын үед хэрхэн зохицож, сүрьеэгийн тусламж үйлчилгээг тасалдуулахгүй байх вэ гэдэгт анхаарч, олон улстай туршлагаа хуваалцаж байна.

Манай улс энэ оны тавдугаар сарын 1-нээс эрт илрүүлэг, үзлэг оношилгоог улс орон даяар зохион байгуулж байгаа бөгөөд бүх насныхны үзлэгийн багцад сүрьеэгийн илрүүлэх үзлэгийг оруулж өгсөн нь цар тахлын дараа сүрьеэ өвчний тохиолдлын илрүүлэлтийг нэмэгдүүлэхэд ач холбогдол өгч байгаа.

Одоогоор нийт 300,000 гаруй иргэн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг оношилгоонд хамрагдсан. Үүнээс сүрьеэгийн 1,000 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, дараагийн шат руу шилжүүлсэн.

Хэдийгээр бид коронавируст халдварын бэлэн байдалд ажиллаж байгаа ч сүрьеэгийн эрт илрүүлэг, эмчилгээг орхигдуулахгүй байх нь чухал” хэмээн хэллээ.


Categories
мэдээ цаг-үе

Сайжруулсан шахмал түлшийг 3750 төгрөгөөр борлуулж байна DNN.mn

Сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, түгээлтийг зохион байгуулж ажиллахыг  үүрэг болгов | News.MN

Сайжруулсан шахмал түлшийг нийслэлийн хэмжээнд 450 цэгээрөнөөдрөөс борлуулж эхэллээ. Галлагааны улиралд нийт 650 цэг ажиллахаас өнөөдөр 450 цэгийг нээсэн бол ирэх сарын 1-н гэхэд үлдэгдэл цэгийг нээн ажиллуулах юм. Сайжруулсан шахмал түлшний үнэ өөрчлөгдөөгүй, 3750 төгрөгөөр зарагдаж байна. Өнөөдрийн байдлаар Тавантолгой түлш компани 110 мянган тонн сайжруулсан шахмал түлш, 200 мянган тонн мидлинг нөөцлөөд байна. Энэ жилээс Налайх дүүргийн айл өрх сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлж байна. Тус дүүрэгт борлуулалтын 32 цэгээр 7800 айл өрхөд сайжруулсан шахмал түлшээр үйлчлэх аж.
Эх сурвалж:

Categories
мэдээ нийгэм

Долоо хоногт 977 мянган тонн нүүрс экспортолжээ DNN.mn

Нүүрсний экспорт аравдугаар сард 1.5 сая тоннд хүрч 46%-иар өсөв

2022 оны есдүгээр сарын 2-8-ны өдрүүдэд 7,934 автомашин, 999 чингэлэг нийт 976.5 мянган тонн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 306 хувь буюу 3 дахин өссөн үзүүлэлттэй байна. Оны эхнээс 16 сая тонн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 36.5 хувиар өсөв.

Долоо хоногт 327 автомашин, 222 чингэлэг буюу оны эхнээс нэг сая тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 8.8 хувийн өсөлттэй байна.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 836 автомашин, 926 чингэлэг буюу оны эхнээс нийт 2,8 сая тонн экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 49 хувиар буурчээ.

Төв банк оны эхнээс энэ сарын 8-ны өдрийн байдлаар 12.58 тонн алт худалдан авчээ.

Эрдэс бүтээгдэхүүний экспорт дунджаар 65 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 88.6 хувь, зэсийн баяжмал 83.5 хувь, төмөр 55.2 хувь, алт 62.9 хувь, цайр 99.2 хувь тус тус байна хэмээн УУХҮЯ-наас мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын Конгресст шинээр сонгогдсон 3 гишүүн тангараг өргөжээ DNN.mn

АНУ-ын Конгресст шинээр сонгогдсон гурван гишүүн тангараг өргөжээ

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Конгрессын гурван шинэ гишүүнийг мягмар гарагт Вашингтон хотноо хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр шинэ гишүүдийн тангараг өргөх ёслол болсон юм. Сони: Тангараг өргөсөн гишүүдийн 2 нь Ардчилсан намын гишүүн Аляскийн Мэри Пелтола, Нью-Йоркийн Пэт Райан нар байсан юм. Гурав дахь гишүүн нь Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Жо Сэмполинский юм. Тэрээр Нью-Йорк дахь Конгрессын тойргийг төлөөлөхөөр болж байгаа юм.

Mary Пелтола нь АНУ-ын түүхэнд анх удаа Аляскийн уугуул иргэдээс сонгогдсон Конгрессын эмэгтэй гишүүн юм гэдгийг хэвлэлийнхэн онцолж байна. Тэрбээр Аляскийн тойргийг төлөөлж байсан Дон Янгийн оронд ажиллахаар нөхөн сонгуулиар сонгогдсон аж.

Шинэ гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагааг Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси удирдан явуулж, гишүүд улс эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хамгаалан, өөрийн бүхий л хүчин чадлыг дайчлан ажиллахаа илэрхийлжээ

Categories
мэдээ нийгэм

Гашуунсухайт боомтоор өдөртөө нүүрс тээврийн 600-800 машин гарч байна DNN.mn

Гашуунсухайт, Ханги боомтод хүнсний лаборатори байгуулна

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Цагаан хад, Гашуунсухайт, Ганцмодны боомтод ажиллалаа.

Гашуунсухайт боомтоор өдөртөө нүүрс тээврийн 600-800 машин гарч байна.

Categories
мэдээ нийгэм

Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийлээ DNN.mn

Тайлбар байхгүй.

УНТЭ-ийн захирал Б.Хишигжаргал “Улсын нэгдүгээр төв эмнэлэг 1925 онд байгуулагдсан цагаасаа хойш маш олон эмчилгээ, үйлчилгээний технологийг Монгол Улсад нэвтрүүлсэн. Монгол Улсад цусны үүдэл эс шилжүүлэн суулгах төсөл 2011 онд эхэлж, 2014 онд өвчтнөөс өөрт нь үүдэл эс амжилттай шилжүүлэн суулгаж, 28 хүнд энэ эмчилгээг хийгээд байна. Энэ удаа бид донороос өвчинд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг анх удаа хийлээ” гэж танилцууллаа.

Үүдэл эс шилжүүлэн суулгах багийн ахлагч Н.Оюундэлгэр “Энэ эмчилгээ бол цус судлаач эмч бидний мөрөөдөл, хүсэн хүлээж байсан азтай агшин. Бид өвчтнөөс өөрт нь үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг 30 орчим хүнд хийгээд байгаа ч нийгмийн эрэлт хэрэгцээ, бидний эрхэм зорилго донороос өвчтөнд үүдэл эс шилжүүлэн суулгах технологи байсан. Бид хийж чадлаа. Өвчтний маань биеийн байдал сайн, шинжилгээний үзүүлэлт хэвийн болж байна.

Бид энэ эмчилгээг хийлгэх дараагийн хүнээ бэлдэж байна. 30 гаруй настай эмэгтэйг сонгож авч, дараагийн ажилдаа ороод байна. Бид зогсохгүй, 2023 онд хүүхдүүдэд энэ технолгиор эмчилгээ хийнэ” гэсэн мэдээллийг өглөө.

Үүдэл эс шилжүүлэн суулгасан залуугийн ээж: Миний хүүгийн алтан амийг аварсан УНТЭ, цусны тасгийн эмч нартаа талархсанаа илэрхийлье. Миний хүү 11 дүгээр сард хүнд өвчнөөр оношлогдож, маш хүнд, хүүгээ алдах нь гэж айж байсан. Алтан гартаа эмч нарын буянаар хүүгээ эрүүл болгоод, эмнэлгээс гарч байгаадаа маш их баяртай байна.

Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй 26 өвчний жагсаалт бий. Донороос өвчтөнд үүдэл эс шилжүүлэн суулгаснаар энэ жагсаалтын тоо нэгээр багасаж байна.

Цустай хавдартай том хүн болон хүүхдүүд гадагшаа явж, донороос үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэдэг. Сүүлийн 5 жилд 21 иргэн донороос цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэхээр гадаад улсыг зорьсон байна. Харин одоо энэхүү эмчилгээг эх орондоо нутагшуулж, Монголдоо хийлгэх боломжтой боллоо. Уг эмчилгээний зардлын ихэнх хувийг эрүүл мэндийн даатгал хариуцдаг аж.