Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр” DNN.mn

Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын санаачилгаар “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр”-ийн хүрээнд өнөөдөр нийслэлийн БЗД-ийн 29-р хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн рашаан, Сэлбэ голын эрэг дагуух нийт 5 км газрын ойр орчмыг цэвэрлэж байна.

Энэхүү үйл ажиллагааг Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр, Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, Каритас Чех Репаблик ОУБ, Төвшин Сайхан Мөнх ТББ, Өнгө Нэм ТББ, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Туул Голын Сав Газрын Захиргаа, Clean up болон 3R4UB төслийн баг хамтран зохион байгуулж байна.

Уг арга хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ оролцож, үг хэллээ.

Тэрбээр нээлтийн үеэр хэлсэн үгэндээ хогоо хаядаггүй, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэхэд хүүхэд залуусын нөлөөлөл, оролцоо хамгийн чухал гэдгийг онцлоод, хог хаяад цэвэрлэдэг биш хогоо ангилан ялгаад, эдийн засгийн эргэлтэд оруулдаг байхыг уриаллаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Номын баяр хоёр дахь өдрөө үргэлжилж байна DNN.mn

“Илүү их уншъя” уриатай зохион байгуулж буй 32 дахь удаагийн номын баяр төв талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Энэхүү баярт ном бичигч, зохиолч, яруу найрагч, редактор, эх зохиогч, дизайнер, орчуулагч, шүүмж судлаач, уншигч, Монгол оронд улсаа төлөөлөн суугаа гадаад орны элчин сайд, жуулчин, түр оршин суугч болон хэвлэлийн газар, номын дэлгүүр, номын клуб зэрэг номтой холбогддог бүх хүн, байгууллага оролцдог.

Энэ удаагийн номын баярт оролцогчдыг олон гэнэтийн бэлэг хүлээж байгаа бөгөөд зохиолчид, хэвлэн нийтлэгчид шинэ номоо уншигчдадаа толилуулахын зэрэгцээ зарим байгууллага онцгой бэлэг бэлдээд байгаа аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Он гарснаас хойш 2850 аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдэж, 197 хүн амиа алджээ DNN.mn

Аюулт үзэгдэл, ослын тохиолдол энэ оны эхний найман сарын байдлаар 2,850 болж, өмнөх оны мөн үеэс 251 буюу 9.7 хувиар өсчээ. Объектын түймэр энэ оны эхний найман сарын байдлаар 2,088 удаа бүртгэгдэж, өмнөх оноос 404 (24%)-өөр, биологийн гаралтай аюулт үзэгдэл 146 болж, өмнөх оны мөн үеэс 113 (4.4 дахин их)-аар тус тус өссөн байна.

Аюулт үзэгдэл, ослын улмаас тус сард нийт 197 хүн амь насаа алдаж, өмнөх оны мөн үеэс есөөр буюу 4.1%-аар буурсан байна. Мөн нийт 13.9 тэрбум төгрөгийн хохирол учирч, 6.6 тэрбум төгрөг зарцуулсан болохыг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт олгох хуваарь DNN.mn

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас энэ есдүгээр сард тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олгох хуваарийг танилцууллаа. Тухайлбал,

Алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт тусламж – 15, 27-ны өдрүүдэд
Асаргааны тэтгэмж, бусад хөнгөлөлт- 15, 27-ны өдрүүдэд
Хүний эрхийн бичгийн үйлчилгээ – 15-ны өдөр
Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж- 15-ны өдөр
Насны хишиг- 27-ны өдөр
Хүүхдийн мөнгөн хуримтлал- 20-ны өдөр
Эцэг, эх, олон хүүхэдтэй эх эцэгт олгох тэтгэмж- 20-ны өдөр
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох хөнгөлөлт, тусламж- 15, 27-ны өдрүүдэд
Нийгмийн халамжийн тэтгэвэр- 15, 27-ны өдрүүдэд
Амжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж- 15, 27-ны өдрүүдэд
Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж- 27-ны өдөр тус тус олгох аж.
Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны гишүүд Монголд айлчилна DNN.mn

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатарын урилгаар БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Ким Дон Хун болон дэд Ерөнхийлөгч Гү Ён Шиг, Ким Хе Вон, Им Вон Шиг, Ан Хён Жүн нарын сэтгүүлчдийн төлөөлөл энэ сарын 18-наас 25-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилна.

МСНЭ-ийн удирдлагын шинэ баг “Эх дэлхийн сэтгүүлчид” уриан дор тодорхой арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгууж байгаа бөгөөд энэ удаагийн БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны төлөөлөгчдийн айлчлал дээрх уриан дор нэгдэн, байгаль орчныг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах чиглэлээр хоёр улсын сэтгүүлчдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, уулзалт яриаг өрнүүлэх, туршлага солилцох, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг холбоход түлхүү анхааран ажиллах юм.

Айлчлалын үеэр БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны төлөөллийг МСНЭ-ийн удирдлага хүлээн авч уулзан хоёр орны сэтгүүлчдийн байгууллагын хамтын ажиллагааны ололт амжилтаа дүгнэж, цаашид ажиллах төлөвлөгөөгөө хэлэлцэх юм.

Мөн айлчлалын хүрээнд манай улсын сэтгүүлч, редакцийн төлөөлөлтэй туршлага солилцох уулзалтуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн Монгол улсын парламентын сэтгүүлчидтэй санал солилцох уулзалт болно.

Айлчлалаар ирсэн сэтгүүлчид Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөнд нэгдэж мод тарьж, бяцхан төгөл үүсгэн, Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын ололт амжилттай танилцах юм. Монгол – Солонгосын сэтгүүлчдийн холбоо нь 2014 онд хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэсэн цагаас хойш хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирсэн бөгөөд КОВИД-19 цар тахлын улмаас хоёр жил завсарлаад байсан хамтын ажиллагаа сэргэж, энэхүү айлчлалаар дахин үргэлжлэх болсоноороо онцлог юм.

Categories
мэдээ нийгэм

“Богдхан уул”-ын байгаль хамгаалагчдын ажил байдалтай танилцав DNN.mn

Богдхан уулын хамгаалалтын захиргааны дарга Н.Бямбадорж “Богдхан уул”-ын байгаль хамгаалагчдын ажил байдалтай танилцлаа.

Тэрбээр Хүрхрээ, Хүрэл Тогоот, Чулуут, Бумбат, Шажинхурах, Шаварт ширдэгт, Өгөөмөр, Зүүндэлгэр, Хотгойд, Баруун дэлгэр, Манзушир, Түргэн зэрэг амуудад очиж, Богдхан уулын хилийн цэсийн давхцалыг цэгцлэх, хязгаарлалтын бүс, хамгаалалтын бүсэд тавих хараа хяналтыг сайжруулах, тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн багана, зурвас, тэмдэг тэмдэглэгээг сайжруулах талаар үүрэг чиглэл өгөв.
Мөн байгаль хамгаалагчдын саналыг сонсож ажлын байрны нөхцөлийг сайжруулах, цаг үеийн тулгамдаж буй асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэн ажиллах талаар ярилцав.
Сүүлийн өдрүүдэд Богдхан ууланд явагдаж буй байнгын Хяналт шалгалтын ажлын үр дүнг нэгтгэн иргэд олон нийтэд зөв мэдээллээр хангах, сурталчлан таниулах, Хамгаалалтын захиргааны алба хаагчдад дор бүртээ ажлаа сайжруулан идэвх санаачлагтай ажиллах талаар доторхой үүрэг даалгаварыг өгчээ.
Богдхан уулын хамгаалалтын захиргааны дарга Н.Бямбадорж ирэх өдрүүдэд сүүлийн жилүүдэд барилгажилт ихээр нэмэгдэж буй Нисэх, Яармаг, Зайсан чиглэлийн амуудад ажиллах юм байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

КОВИД-19: Нийслэлд 30, орон нутагт 10 тохиолдолд бүртгэгдэв DNN.mn

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 40 шинэ тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.

Үүний

  • 30 нь нийслэлд
  • 10 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдээд буй коронавируст халдварын тохиолдлын тоо 982,056 болов. Одоогоор 1,511 хүн хяналтад байгаа бөгөөд өнгөрсөн хоногт 226 хүн эдгэрчээ.

Мөн өчигдөр ковидын хүндрэлээр нэг иргэн нас баржээ.

Categories
мэдээ нийгэм

“NETFLIX”, “HBO” зэрэг кино компани, монгол уран бүтээлчид хамтарсан хэлэлцүүлэг эхэллээ DNN.mn

Соёлын сайд Ч.Номингийн урилгаар Монгол Улсад хүрэлцэн ирсэн “NETFLIX”, “HBO”, “WARNER BROS”, “PARAMOUNT PICTURES” зэрэг дэлхийн томоохон кино компаниудын төлөөллүүд, Монголын кино урлагийн салбарын 100 гаруй уран бүтээлчид оролцсон хэлэлцүүлгийг Соёлын яам, Гадаад харилцааны яам, Монголын Кино Урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж байна.

Кино урлагийг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлснээр дэлхийн хэмжээний томоохон продакшн, студитэй хамтран ажиллах боломж, үүд хаалга Монгол уран бүтээлчдийн өмнө нээгдэж байгаа юм.

Энэхүү арга хэмжээний үеэр олон улсын туршлагыг судлах, Монголын кино урлагийн салбарыг олон улсад сурталчлан таниулах, хамтын ажиллааг хөгжүүлэх боломжуудын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

М.Лхагвагэрэл чөлөөт бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ DNN.mn

Сербийн нийслэл Белград хотноо болж буй чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 125 кг-д хүч сорьсон ОУХМ М.Лхагвагэрэл, аваргын төлөө Туркийн алдарт бөх Таха Акгюльтэй хүч үзэж 6:2-оор хожигдож, мөнгөн медалийн эзэн боллоо.

М.Лхагвагэрэл шөвгийн 16-д Узбекистаны Х.Рахимовтой барилдах байсан ч учраа бөх нь гэмтэл авснаар дэвжээнд гарч ирээгүй. Харин шөвгийн наймд Казахстаны О.Болтиныг 4:2-оор хожин их шөвөгт шалгарч, улмаар хагас шигшээд Гүржийн алдарт бөх, дэлхийн гурван удаагийн аварга, олимпийн мөнгө, хүрэл медальт Гено Петриашвилиг 4:2-оор буулган авч, финалд барилдах эрхтэй болсон юм.

Түүний өрсөлдөгч 32 настай Таха Акгюль нь “Рио-2016” олимпийн аварга, Токиогийн олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, ДАШТ-ий хос мөнгө, хос хүрэл медальт , 2015 оны Европын наадмын аварга, Европын найман удаагийн аварга тамирчин юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ DNN.mn

Өнгөрсөн шөнө Хэнтийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас орж, энэ сарын 17-19-нд шөнөдөө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг цаг уурчид анхааруулж байна.

Энэ сарын 18-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 21-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 21-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө хоёр градус хүйтнээс гурван градус дулаан, цочир хүйтэрнэ. Өдөртөө 9-14 градус дулаан байна.