Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, цочир хүйтэрнэ. Өдөртөө 9-11 градус дулаан байна

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр зүүнээс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, цочир хүйтэрнэ, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө Дархадын хотгор, Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, цочир хүйтэрнэ. Өдөртөө 9-11 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, цочир хүйтэрнэ. Өдөртөө 9-11 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Авто замын хөдөлгөөн зохицуулалт 38 хувиар буурчээ DNN.mn

Монгол Улсын Засгийн газраас 100 тэрбум төгрөг, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад зориулан нийслэлийн төсөвт үлдээсэн 420 тэрбум төгрөгөөс 100 тэрбум төгрөгийг гаргаж, нийт 200 тэрбум төгрөгийг цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах, хамран сургах тойргийг оновчтой тогтоож мөрдүүлэх ажилд зарцуулсан.

Ингэснээр өнгөрсөн жилүүдэд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт хамрагдаж чадалгүй үлддэг байсан 30 мянган гаруй хүүхдээс 28 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулж чадсан. Үлдэж буй хүүхдүүдийг энэ ондоо багтаан цэцэрлэгт хамруулж, сургуулийн өмнөх боловсролыг хүүхэд бүрд хүртээмжтэй болгох боломж бүрдсэн юм.

Эндээс түгжрэлийг бууруулахад зориулах хөрөнгө мөнгөнөөс хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулах зөв үү гэсэн асуулт урган гарч байна. Тэгвэл боловсролын хүртээмжгүй байдал, хамран сургах тойргийг дагаж мөрдөөгүйгээс шалтгаалж, авто замын ачаалал багагүй хувиар нэмэгддэг болох нь судалгаагаар тогтоогдсон юм. Өнгөрсөн хичээлийн жилд л гэхэд нийслэлийн хэмжээнд 110 мянга гаруй хүүхэд хамран сургах тойргийн бус сургууль, цэцэрлэгт сурч хүмүүждэг нь судалгаагаар тогтоогдсон. Тэдгээр хүүхдүүдийг сургууль, цэцэрлэг болон гэртээ хүргэх зорилгоор хөдөлгөөнд оролцдог гэсэн үг. Тиймээс тэдгээр хүүхдүүдийг хамран сургах тойрогт нь сургаснаар түгжрэлд эерэг нөлөө үзүүлнэ гэсэн хүлээлт бий.

2022-2023 оны хичээлийн шинэ жил эхэлснээс хойш 14 хоногийн байдлаар тээврийн хэрэгслийн тоо өмнөх жилийн мөн үеэс 10 хувиар өссөн хэдий ч авто замын хөдөлгөөн зохицуулалтын тоо 38 хувиар буурсан байна. Тодруулбал, замын түгжрэлээс үүдэж аргагүй нөхцөл байдал үүссэн үед авто замын хөдөлгөөнийг зохицуулахад хүрдэг гэсэн үг. Өнгөрсөн 2021 оны мөн үед 2607 удаа уулзваруудад хөдөлгөөний зохицуулалт хийж байсан бол энэ онд 1617 болж буурсан байх юм. Эндээс автомашины тоо өссөн байтал замын уулзварт үүсэж буй ачаалал эцсийн цэгт хүрэх магадлал багадаа 38 хувиар хэмжээгээр буурсан нь бодит үр дүн гэж мэргэжилтнүүд тодотгож байна.

Тээврийн хэрэгсэл бүхий иргэний зам дээр өнгөрүүлэх цаг хугацаа төдий хэмжээгээр багасаж байгаа. Замын хөдөлгөөний дундаж хурд 7-11 км цаг байсан бол энэ онд 8-12 км цагийн хурдтай болж, бага боловч нааштай нөлөө харагдаж буй юм. Түүнчлэн хяналтын камерт бүртгэгдсэн ослын тоо 6.4 хувиар буурчээ.

Цаашид хүүхэд бүрийг хамран сургах тойрогт нь хамруулж занших аваас эерэг нөлөөлөл илүү мэдрэгдэнэ гэдэгт боловсролын салбарынхан итгэлтэй байна. Учир нь хамран сургах тойрог буюу тухайн хүүхдийн гэрээс 500 метрийн радиус дотор багтаж буй сургууль, цэцэрлэгийг багтаадаг. Тэгэхээр 500 метр зайд хүүхдээ заавал тээврийн хэрэгслээр хүргэх шаардлагагүй болж, энэ байдал хэвшсэн үед авто замын ачаалалд эерэг нөлөө үзүүлэх юм.

Засгийн газар, БШУЯ, нийслэлээс хамтран хүүхдүүдийг хамран сургах тойрогт нь сургах үүднээс шинээр баригдсан барилгыг худалдан авч цэцэрлэг болгон ашиглах, орон сууцны нэгдүгээр давхрыг цэцэрлэгийн зориулалтаар тохижуулах, хувийн цэцэрлэгүүдэд хувьсах зардлыг нэмэгдүүлэн олгож хүүхдийн тоог нэмэх, гэр цэцэрлэг байгуулах зэрэг олон талт ажлыг зохион байгуулж буй юм.

Цаашид орон сууцны хотхон, хороолол, суурьшлын бүс бий болгохдоо сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдээгүй бол улсын комисс хүлээж авахгүй байх үүрэг даалгаврыг Нийслэлийн Засаг дарга өгөөд байгаа юм. Тиймээс энэ асуудал цаашид хууль эрхзүйн орчинд өөрчлөлт оруулах хэмжээнд шийдэгдэх магадлалтайг мэргэжилтнүүд онцолж байна.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар

Categories
энтертаймент-ертөнц

“Тамгагүй төр” Монгол драм 2023 онд Английн “West End”-ийн театрт тоглогдоно DNN.mn

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны зохиол “Тамгагүй төр” жүжгийг “Херо энтертайнмент”-ийн ерөнхий найруулагч Б.Баатар физикл драмын хэлбэрт оруулан найруулсан. УДЭТ-ын тайзнаа 117 удаа тоглож, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан “Тамгагүй төр” жүжгийг 2023 онд Английн театрын төв West End-д тоглох бэлтгэл ажил амжилттай явагдаж байна. Энэхүү жүжгийг 2023 онд тохиох Монгол Улс, ИБУИНХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Лондон хотноо толилуулах юм.

“Херо энтертайнмент” нь Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа ЭСЯ, жүжигчин, продюсер А.Баярцэцэг, Монгол Улсын Соёлын элч Ж.Өнөрмаа нарын үүсгэн байгуулсан “Мактуб” продакшн, Британийн “Wild Yak” продакшнтай хамтран уран бүтээлийн төлөвлөгөө, маркетингийн стратегийг боловсруулахаар ажиллаж байна. “Wild Yak” продакшн нь Лондонгийн West End болон бусад хотын алдартай театруудад олон улсын уран бүтээлчдийн бүтээлийг толилуулдаг туршлагатай продакшн юм.
“Wild Yak” продакшны продюсер Оливер Кинг, Гай Чапмен, Пол Годфрий нар 2022 оны 8 дугаар сард Монгол Улсад ажиллаж, “Тамгагүй төр” жүжгийг үзэж, найруулагч Б.Баатар, продюсер М.Есөнмөнх болон жүжигчидтэй уулзсан бөгөөд уран бүтээлийн чанар чансааг өндрөөр үнэлсэн. Найруулагч Б.Баатар энэ оны 9 дүгээр сард Лондон хотноо ажиллаж, “Тамгагүй төр” жүжгийг тавих боломжит театруудаар зочлон “Wild Yak” продакшнтай ажлын төлөвлөгөөгөө ярилцлаа. “Тамгагүй төр” жүжгийг англи хэлээр найруулахаар ажиллаж буй судлаач Жон Мэн, жүжгийн зохиолч Тимберлик Уэртенбэйкер нартай уулзаж, уран бүтээлийн яриа өрнүүлэв. Судлаач Жон Мэн нь Монголын түүх, Монголын эзэнт гүрний хаадын талаар олон арван ном бичсэн зохиолч юм.
Найруулагч Б.Баатартай уулзсан британийн продюсерүүд, зохиолчид, театрын мэргэжилтнүүд “Тамгагүй төр” жүжгийг өндрөөр үнэлж, Лондонгийн West End-д амжилттай тавигдана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Плагиаризм болон цахимжуулалтын асуудлаар ESAN компанийн төлөөлөлтэй уулзав DNN.mn

Боловсрол, шинжлэх ухааны сайд магистр, докторын диплом хамгаалсан хүмүүсийг плагиаризмын шалгалтад оруулж, хуурамч диплом, оюуны хулгайтай тэмцэхээ мэдэгдсэн. Энэ хүрээнд плагиаризм болон цахимжуулалттай холбоотой асуудлаар ESAN компанитай БШУЯ, түүний харьяа газруудын удирдлагууд уулзаж, ярилцлаа.

Уулзалтад БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир, Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох, Мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтсийн дарга Э.Түмэндэмбэрэл, ШУТСан, ШУА, БЕГ-ын төлөөлөл оролцлоо гэж БШУЯ-наас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Эрээн хотыг хэвийн нөхцөлд шилжүүлжээ DNN.mn

Эрээн хотыг хэвийн нөхцөлд шилжсэн шийдвэрийг гаргасныг Эрээн хотын Шуурхай штабын мэдээллээ.

Тодруулбал, 2022 оны есдүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цагаас эхлэн тус хотын дунд эрсдэлтэй байсан бүсүүдийн зэрэглэлийг бууруулж бага эрсдэлтэй бүс болгон зарласан байна.

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

Categories
гадаад мэдээ

“China telecom”-ын түймэрт одоогоор амиа алдсан иргэн байхгүй DNN.mn

БНХАУ-ын Чанша хотод орших “China telecom” компанийн 42 давхар барилгад гал гарсан талаар мэдээлсэн. 10 дугаар давхраас эхэлсэн гал 20 минутын дотор дээд давхруудад бүрэн халдаж шатсан гэж тухайн үед хэвлэлүүд онцолж байсан.

Тэгвэл түймрээр хүний амь нас үрэгдсэн тохиолдол одоогоор гараагүй байна.

Албаны эх сурвалжууд өнөө өглөө “Галыг цагийн дотор бүрэн унтраасан. Гэхдээ барилга дотор утаатай байсан учраас эрэн хайх ажиллагаа явуулахад бага зэрэг хүндрэл учирч байгаа. Одоогийн байдлаар хүн нас барсан тохиолдол гараагүй байна” гэх мэдээллийг өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Хөшигийн хөндийн Нисэх буудал явах замыг өнөөдрөөс хаалаа DNN.mn

Улаанбаатар–Хөшигийн хөндийн Нисэх онгоцны буудал чиглэлийн 32,2 км авто замын 24 км-ээс 24.5 км-ийн хоорондох авто замын зорчих хэсгийн хоёр эгнээг 2022.09.17-ны өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн ирэх сарын 6-ны өдөр хүртэлх хугацаанд түр хааж засварлахаар болж байна.

Тиймээс жолооч та бүхэн бидний ажлыг хүндэтгэн, замын хөдөлгөөн зохион байгуулалтын схемийн дагуу хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган хурдаа тохируулж зорчихыг хүсье гэж Зам тээвэр хөгжлийн төвөөс анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

“Microsoft” компанитай хамтарч ажиллана DNN.mn

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ “Microsoft” компанийн удирдлагуудтай цахим уулзалт хийж, олон талын хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ.

Төрийн албан хаагчид лицензгүй программ хангамж хэрэглэж байгаа нь мэдээллийн аюулгүй байдлын хувьд тулгамдаж буй асуудал болоод байгаа.

Иймээс нэн шаардлагатай 21 мянган төрийн албан хаагчийг үе шаттайгаар лицензтэй, аюулгүй байдал хангагдсан программ хангамжаар хангах гэрээ, хэлэлцээрийг эхлүүлээд байна гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөө шөнө Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн нутгаар хөрсөн дээр 0 хэмийг давж, цочир хүйтэрнэ DNN.mn

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн нутаг, Хэнтийн баруун хэсэг болон Улаанбаатар хот орчмоор хөрсөн дээр 0 хэмийг давж цочир хүйтэрнэ.

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: 18-19-нд шөнөдөө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна.


2022 оны 09-р сарын 17-ны 20 цагаас 09-р сарын 18-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр зүүнээс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, цочир хүйтэрнэ, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 1-6 хэм, өдөртөө Дархадын хотгор, Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, цочир хүйтэрнэ. Өдөртөө 9-11 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, цочир хүйтэрнэ. Өдөртөө 9-11 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, цочир хүйтэрнэ. Өдөртөө 9-11 хэм дулаан байна.


2022 оны 09 дүгээр сарын 19-нөөс 09 дүгээр сарын 23-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас орно. Салхи 21-22-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн байдлаар 110 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлжээ DNN.mn

Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлж, нийт 450 цэгээр түлш борлуулж эхлээд байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 60 агуулах, дундын баазад нийт 110 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлээд байна.

Энэ жилээс агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүрэг орж байгаа. Тус дүүрэгт өнөөдрөөс эхлэн 30 борлуулалтын цэгээр дамжуулан сайжруулсан шахмал түлш борлуулах юм. Налайх дүүргийн борлуулалтын цэгийн тоог цаашид үе шаттайгаар нэмэхээр төлөвлөжээ. Мөн сайжруулсан шахмал түлшний үнэ өөрчлөгдөөгүй бөгөөд нэг шуудай түлшийг 3750 төгрөгөөр борлуулж байна.