Categories
мэдээ цаг-үе

Есдүгээр сард тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт олгох хуваарь DNN.mn

тэтгэвэр нэмэгдэл | News.MN

Улсаас олгодог 11 төрлийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлтийн мөнгийг есдүгээр сард олгох хугацаа тодорхой болжээ. Үүнд,

-Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ есдүгээр сарын 20

-Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж есдүгээр сарын 20

-Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж есдүгээр сарын 15

-Эхийн алдар , одонгийн мөнгө есдүгээр сарын 27

-Асаргааны тэтгэмж, бусад хөнгөлөлт тусламж есдүгээр сарын 15, 27

-Насны хишиг есдүгээр сарын 27

-Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж есдүгээр сарын 15-27

-Нийгмийн халамжийн тэтгэвэр есдүгээр сарын 15, 27

-Хүүхдийн мөнгөн хуримтлал есдүгээр сарын 20

-Ахмад настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох хөнгөлөлт тусламж есдүгээр сарын 15,27

-Алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт тусламж есдүгээр сарын 15,27-нд тус тус бууна.

Categories
мэдээ нийгэм

450 цэгээр сайжруулсан шахмал түлш борлуулж байна DNN.mn

Сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулахтай боллоо | iSee.mn

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 15-ны өдрөөс сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлж, нийт 450 цэгээр түлш борлуулж эхлээд байна. Сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, агуулах /нөөц бүрдүүлэх/, борлуулалтын асуудлыг хариуцан ажилладаг. 2022-2023 оны халаалтын улиралд нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний 650 цэг ажиллуулахаар төлөвлөсөн. Тэдгээрээс 450 цэгийг өнөөдрөөс ажиллуулж, сайжруулсан шахмал түлш борлуулж байна. Мөн тээврийн 31 аж ахуй нэгж, байгууллагатай гэрээ байгуулан сайжруулсан шахмал түлшийг борлуулалтын цэгүүд рүү тээвэрлэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах үүрэг даалгавар, Нийслэлийн Засаг даргын гаргасан 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай захирамжийн дагуу энэ оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор 200 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 60 агуулах, дундын баазад нийт 110 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлээд байна.

Энэ жилээс агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүрэг багтаж байна. Тус дүүрэгт өнөөдрөөс эхлэн 30 борлуулалтын цэгээр дамжуулан сайжруулсан шахмал түлш борлуулах юм. Налайх дүүргийн борлуулалтын цэгийн тоог цаашид үе шаттайгаар нэмэхээр төлөвлөжээ. Мөн сайжруулсан шахмал түлшний үнэ өөрчлөгдөөгүй бөгөөд нэг шуудай түлшийг 3750 төгрөгөөр борлуулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхаарууллаа DNN.mn

Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

18-19-нд шилжих шөнө буюу өнөө шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна. 19-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас орно. Салхи 21-22-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм спорт

З.Занабазар дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ DNN.mn

Чөлөөт ДАШТ: З.Занабазар Австралийн якут бөхтэй дагах барилдаан хийнэ

Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сербийн нийслэл Белград хотод үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө эрэгтэй төрлийн хамгийн хөнгөн жин болох 57 кг-д З.Занабазар хүрэл медаль хүртлээ.

Шөвгийн наймд АНУ-ын Томас Патрикт ялагдсан тэрээр дагах барилдаанд Австралийн тамирчныг ялж улмаар хүрэл медалийн төлөө Хятадын бөхийг унагаж дэлхийн аваргаас анхны медалиа авлаа.

Өнөө шөнө 61 кг жинд Н.Наранхүү хүрэл медалийн төлөө барилдана.

Categories
мэдээ цаг-үе

Ковидын 23 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Ковид-19”-өөр өвчилсөн хүмүүс сэтгэл гутралд өртөх нь элбэг байгааг  тогтоожээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 23 шинэ тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.

Үүний

  • 16 нь нийслэлд
  • 7 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдээд буй коронавируст халдварын тохиолдлын тоо 982,105 болов. Одоогоор 1,139 хүн хяналтад байгаа ажээ.

Өнөөдрийн байдлаар КОВИД-19-ийн хүндрэл ба архаг хууч өвчин хавсарсан шалтгаанаар 2,131 хүн амиа алдсан байна.

зураг

зураг

Categories
гадаад мэдээ цаг-үе

Казахстан улс нийслэл хотынхоо нэрийг Астана болголоо DNN.mn

Л.Баттулга: Казахстаны баялгийн сан 90 тэрбум ам.долларын хуримтлалтай  болоод байна

Бямба гаригт Казахстан улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нийслэл хотынхоо өмнөх нэрийг сэргээн хэрэглэх хуулийн төсөлд гарын үсэг зурж, баталгаажуулжээ.

Бас тус улсын ерөнхийлөгчөөр хоёр дараалан таван жилээр сонгогдож ажиллах хязгаарыг нэг удаа долоон жилээр хязгаарлах болгож өөрчлөх хуулийг баталсан байна.

Ингэснээр Казахстан улсын нийслэл Нур-Султан одоо Астана нэртэй болж байна.

Парламентын хэсэг гишүүд Астана нэрийг сэргээх уриалга гаргасны дараа Токаев хуулийн төслийг өргөн барьж байжээ.

Токаев өөрөө 2019 онд анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевыг залгамжлахдаа нийслэл хотын нэрийг Нур-Султан болгон өөрчилж байсан юм.

Гэвч энэ оны эхээр Казахстанд гарсан иргэдийн бослого үймээний дараа тэр өмнөх ерөнхийлөгчөөс зай барих болсон байна.

Казахстан улсыг Зөвлөлтийн бүрэлдэхүүнээс гарч, тусгаар тогтнолоо зарласнаас хойш 30 орчим жил удирдсан Назарбаев 2019 онд өөрийн санаачилгаар огцорсон ч эрх мэдлээ хадгалсан хэвээр байв.

Энэ оны зургаадугаар сард Токаевын санаачилсан бүх нийтийн санал асуулгаар Назарбаевын нэрийг үндсэн хуулиас хасаж, елбасы буюу үндэсний эцэг цолыг нь цуцалсан юм. Мөн өмнөх ерөнхийлөгчийн төрөл төрөгсөд, ойрын хүрээнийхнийг Казахстаны төрийн өндөр албан тушаалуудаас ээлж дараалан зайлуулаад байгаа.

Гэхдээ шүүмжлэгчид нь Токаевын шинэчлэлийг дарангуйлагч дэглэмийн өнгө зүсийг өөрчлөх төдий үйлдэл гэж дүгнэж байна.

Эх сурвалж: Radio Free Europe

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Болорчулуун: Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй аймгуудын малчид махаа эдийн засгийн эргэлтэд эртхэн оруулах нь зүйтэй DNN.mn

ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуунтай ярилцлаа.


-Энэ жил махны экспортод хэдий хэмжээний ямар малын мах гаргахаар төлөвлөж байгаа вэ?

-2021 онд экспортод гаргахаар дулааны аргаар бэлтгэсэн байсан хонь, ямаа мөн хөлдөөсөн адууны мах бий. Нийт 10 мянга орчим тн махыг экспортод гаргана. Мэргэжлийн хяналт болон холбогдох хяналтын байгууллагууд, Гаалийн ерөнхий газар бусад байгууллагуудын хамтарсан шалгалтын ажлын хэсэг яваад эхний ээлжинд 10 гаруй аж ахуйн нэгжийн 6720 тн махыг экспортод гаргах шийдвэр Засгийн газарт танилцуулагдаад экспортоо явуул гэдэг шийдвэр гарсан. Махны экспорт яагаад зогссон гэхээр 2020 онд манай хөдөө аж ахуйн зориулалттай гарч байгаа бүтээгдэхүүний сав баглаа боодол дээрээс коронавирус илэрсэн гэдэг шалтгаанаар бүх экспортыг Хятадын талаас зогсоосон. Саяны шалгалтын дүнгээр импортлогч талын чанар стандартын шаардлагыг хангаж байгаа учраас гаргахаар боллоо. Үүнд холбогдох талууд болох ХХААХҮЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, Гаалийн ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Махны холбоо мах бэлтгэлийн аж ахуйн нэгжүүдийн оролцоотой ажлын хэсэг байгуулан ажиллаад ачилтаа хийгээд махны экспорт гарч эхлэхэд бэлэн болсон байна.

-2020 оноос хойш мах экспортод гаргаж чадаагүй шүү дээ, энэ хугацаанд ямар боломжоо бид алдав?

-Хуучин бид зөвхөн БНХАУ-тай Эрээний боомтоор гаргадаг байсан. Одоо бол Хятадын талтай Гадаад харилцааны яамаар дамжуулан удаа дараа харьцаж, гэрээ хэлэлцээр хийж байж сая үүд хаалга нээгдэж байна. Энэ хооронд Махны холбоо, Зам, тээвэр хөгжлийн яамтай хамтран өөр газраар Забайкальскаар гаргах судалгааг хийгээд, Тяньжины боомт хүртэл явуулъя гэдэг тохиролцоонд хүрсэн. Яг гаргах гэж байтал Орос, Украины дайны нөхцөл байдал үүсээд энэ асуудал хаагдсан. Ер нь бол бид зүгээр суугаагүй, олон боломжууд, гарцын талаар шийдэл хайж ажилласан.

-Цаашид махны экспортыг хэрхэн нэмэгдүүлэх вэ. Дулааны аргаар боловсруулсан махнаас өөр мах гаргах боломжтой юу?

-Экспорт гэхээр зөвхөн БНХАУ-ыг гэж ойлгож болохгүй. Бусад орнуудтай ч бид харилцдаг. Казахстан, Узбекстан, Киргизистан, Арабын бусад улсууд руу мах тодорхой хэмжээгээр гарч байгаа. Цаашдаа махны экспортыг нэмэгдүүлэх, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлуудыг хийхийн тулд бүх боломжит нөхцөлүүдийг дэвшүүлэн ажиллах болно. Тухайлбал, бид жилдээ 20 сая гаруй малыг эдийн засгийн эргэлтэд оруулдаг. Үүнээс дотоодын хэрэгцээнд 10 сая гаруй тн мах орж байгаа. Цаана нь 8-10 сая толгой малын махыг экспортлох бололцоо бий. Үүнийгээ 100 хувь дайчлан ажиллана. Гадаад харилцаанд биднээс хамааралгүй нөхцөл байдал үүсч байгаа тохиолдол л үүсчихгүй бол махны экспортын тал дээр ямар нэгэн хориг саад байхгүй. Чөлөөтэй гаргах л бодлогыг яам баримталж байна.

-Ирэх өвөл хүнд болно гэж цаг уурчид хэлээд байгаа шүү дээ. Үүнтэй холбоотойгоор ямар нэгэн байдлаар махны үнэ буурах уу. Буурч байгаа юу?

-Махны нийлүүлэлт нэмэгдээд үнэ тодорхой хэмжээнд буурч байгаа. Өвөлжилт хүндэрнэ гээд зуншлагын нөхцөл байдал хэцүү байсан зарим аймгууд буюу баруун таван аймаг, говийн хоёр аймагт ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн газраас эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн. Үүгээр бол Ховд аймаг маш муу, бусад баруун аймгууд нь муу үнэлгээтэй гарсан. Бид зудын эрсдэл үүсч болзошгүй энэ аймгуудаас хичнээн хэмжээний малын махыг эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдэг тооцоо судалгааг аваад ажиллаж байна. Мөн 2023 оны дотоодын махны нөөцийг бүрдүүлэх ААН-үүдэд Монголбанкны санхүүжилтээр хөнгөлөлттэй зээл олгож байгаа. Тухайлбал, 2023 оны дотоодын махны нөөцийг бүрдүүлэхэд нийт 35 ААН-ээс хүсэлт ирсэн. Үүний дагуу бид Монголбанктай хамтран арилжааны банкуудаар дамжуулан 130 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдэж өгч байна. Энэ нь ирэх хаврын махны нөөц. Тэгэхээр малчдаас гарч байгаа мал, махыг худалдаж авах ажлыг хийж байна гэсэн үг. Нөгөө талдаа экспортын чиглэлээр мах бэлтгэдэг ААН-үүдтэй бас хамтран ажиллаж байгаа. Тэгэхээр бид махныхаа нийлүүлэлтэд тулгуурлан экспортынхоо нөөцийг бүрдүүлэх чиглэлээр хамтарч ажиллаж байна гэж ойлгож болно. Сая гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн зудын эрсдэл үүсэх магадлалтай аймгуудын малчдад анхааруулж хэлэхэд, тодорхой хэмжээнд малын махаа эдийн засгийн эргэлтэд эртнээс оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл нөхцөл байдал буруугаар эргэлээ гэхэд мал ихээр хорогдох нөхцөл байдал үүсэх учраас эртхэн борлуулж тодорхой хэмжээний хөрөнгө, мөнгө болгох нь малчдад эдийн засгийн хувьд нааштай асуудал гэж бодож байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Б.Хулан: Сэтгэл зүй, бэлтгэл, хооллолтыг уялдуулснаар амьдрал маш гоё тэнцвэртэй болсон DNN.mn

Эрүүл амьдралын цогц дасгалжуулагч, мисс модель Б.Хулантай ярилцлаа.


-Та өөрт тохирох хооллолт, дасгал хөдөлгөөний зөв арга барилаа хэрхэн олсон бэ?

-Өөрт тохирсон арга барил, хооллолтоо олохын тулд бараг 10 жил эрэл хайгуул хийж, алдаж, онож байж олсон. Хамгийн түрүүнд биеийнхээ аль хэсгээр жин нэмдэг вэ гэдгийг ажигласан. Би өгзөг, гуя хэсгээрээ түлхүү жин нэмэх хандлагатай байдаг учраас миний бие эстроген даавар давамгай. Эстроген даавар давамгай биед ямар хоол хүнс түлхүү идэх, ямар хүнсэнд хяналттай байх вэ гэдгээ хайж олсон. Биеийн дааврын төрлөөрөө хооллож сурснаар өөрт тохирох, тохирохгүй хүнсээ мэдрээд эхэлсэн.

-Аливаа хүнсний өөрт тохирч байгаа эсэхийг яаж мэдэх вэ?

-Хоол хүнс идсэний дараа биеэ чагнадаг. Надад эрч хүч өгч байна уу, хий дүүргэж байна уу, лазантаж бие хүнд оргиж байна уу. Эдгээр мэдрэмжүүд нь хоол хүнс идсэний дараа бидэнд өгч байгаа илрэл. Энийг маш сайн анзаарснаар надад ямар хүнс тохирохыг олж мэднэ.

-Таны хувьд эрүүл, тэнцвэртэй хоол гэж ямар хоолыг хэлэх вэ?

-Нэгдүгээрт, хүн бүр өөр гэдгийг хэлмээр байна. Надад тохирох тэнцвэртэй хоол өөр хэн нэгэнд тохирохгүй байж болно. Миний хувьд 80/20 хувийн зарчмыг сүүлийн зургаан жил баримталж амьдралынхаа хэв маяг болгосон. Өөрөөр хэлбэл, 80 хувьд нь дархлааг дэмжих, бие махбодыг тэжээх, дааврыг тэнцвэртэй байлгах хүнсээ иддэг. Сэтгэл санаатайгаа уялдуулж хоолловол энэ тэнцвэртэй байдал. Өмнө нь тууштай бэлтгэл хийдэг ч эрүүл амьдралын хэв маягт орж өгдөггүй байсан. Энэ нь миний сэтгэл санааны эрүүл байдал алдагдалтай байсантай холбоотой. Хэт их хоолоо барих, хоолны стресс өгснөөс үүдэлтэй гэж боддог. Сэтгэл зүй, бэлтгэл, хооллолт гурвууланг нь уялдаатай байлгаснаар миний амьдрал маш гоё тэнцвэртэй болсон.


-Хооллолтын хамгийн чухал зүйл юу вэ?

-Бид ямар хоол идэх вэ гэдэгт анхаардаг ч хоолыг яаж идэх вэ гэдэгт анхаардаггүй. Жишээлбэл, ямар нэг хоолыг телевиз үзэхгүй, утас оролдохгүй ширээнийхээ ард суугаад хоолондоо 100 хувь анхаарч, маш сайн зажлаад тухайн хоол надад шим тэжээлээ өгч байгааг бэлгэшээж идэх нь чухал.

-Ээж болсны дараа таны бэлтгэл, хооллолтод өөрчлөлт орсон уу?

-Ээж болсны дараахь өмнөх хооронд асар их ялгаатай. Ээж болсны дараа хөхүүл үед дааврын өөрчлөлтөд орж сэтгэл санаа ч өөр байдаг. Хүүхдэдээ 100 хувь анхаарна, хоол хүнс, нойр гээд амьдралын хэв маяг өөрчлөгдөнө. Тиймээс аль болох нөхцөл байдалдаа тааруулж амралт, хооллолтоо зөв зохицуулна. Өмнөх шигээ хооллож, бэлтгэлээ хийнэ гэж боддог байсан ч энэ бол маш том эндүүрэл байсан.

-Та тулгар биетэй үедээ ч бэлтгэл хийдэг байсан. Жирэмсэн эмэгтэйчүүд хэдэн сартайгаас ямар төрлийн дасгал хийвэл тохиромжтой байдаг тухай тодруулбал?

-Ээжийн бие, ургийн хөгжлөөс шалтгаална. Би өмнө нь энгийн үед бэлтгэлийг бие махбоддоо бүрэн суулгасан болохоор бие давхар үед ачааллаа 50-60 хувиар бууруулаад үргэлжлүүлэн бэлтгэл хийхэд асуудалгүй байсан. Хамгийн чухал зүйл нь эмчийн хяналтад ороод эмчийнхээ зөвлөгөөг дагана.


-Дасгал хөдөлгөөнийг амьдралынхаа хэвшил болгосноор ямар давуу талууд бий болсон бэ?

-Өглөө босоод шүдээ угаадаг шигээ дасгал хөдөлгөөнийг долоо хоногт 3-4 удаа хийж хэвшвэл хүн бүрийн эрүүл мэндэд хэрэгтэй. Нэгдүгээрт, булчин шөрмөсөө ажиллуулж байна. Булчин, шөрмөс байнгын ажиллагаатай байвал дархлаа дэмжигдэнэ. Гоё сайхан харагдуулахаас илүүтэй дархлааны системийг дэмждэг. Хоёрдугаарт, үеийг хамгаалдаг. Нас ахиад ирэхээр бид уургийн дутагдалд орж булчин ширгээд жижиг болж эхэлдэг. Тийм учраас аль болох залуу дээрээ ажиллуулж, хөгжүүлж, чанаржуулж байвал залуу байдлаа удаан хадгалахаас гадна үе мөчний ямар нэг өвчин эмгэгээс сэргийлнэ. Заавал тамирчны түвшинд байх шаардлагагүй, өөрийг тань аз жаргалтай болгодог ямар ч төрлийн дасгал хөдөлгөөнийг өдөр тутамдаа хийж болно. Дасгал хөдөлгөөн сэтгэл санааг эерэг болгодог. Учир нь даавартай холбоотой. Хөдөлгөөн хийхээр хүний биеэс адреналин, өнчин тархинаас өсөлтийн даавар гэх мэт ач тустай дааврууд идэвхждэг.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нарансүх: Хүүхдүүдийн цусанд хар тугалга өндөр байгаад зогсохгүй эрчүүдэд ч өндөр гарч байна DNN.mn

-Агаарын бохирдлын стандартыг хангасан нүүрсэн янданг хулгайлж байгаа нь байгаль орчин, орчны эрүүл мэндийн эсрэг гэмт үйлдэл-


Хүний төв мэдрэлийн системийг ноцтой гэмтээж, цаашлаад үхэлд хүргэх аюултай хар тугалгатай хорт утаагаар улаанбаатарчууд 24 цаг амьсгалж байна. Энэ аюултай хорыг жилийн дөрвөн улиралд агаарт “нийлүүлж” гол буруутан нийслэлийн авто замын хөдөлгөөнд дийлэнх оролцож байгаа “приус 20” автомашин болчихоод байгаа. Учир нь “приус 20”-ын нүүрсэн янданг хулгайгаар болон санаатайгаар худалдан борлуулж, урагш гаргадаг хулгайн бүлгүүд бий болоод удаж байна. Хариуд нь нийслэлийн замын хөдөлгөөнд нүүрсэн яндангүй, байлаа ч хятад чанаргүй яндан орлуулчихсан приусүүд дүүрэн явдаг болсон. Шүүх яндангүйгээс агаарт хар тугалгатай хорт утаа ялгарсаар байгааг бид хөндөн бичсээр байгаа.

АНУ-ын Нью-Йорк хотод 1990-ээд оны үед нийгэм нь асар их уур бухимдал, стресст орж, дэлхийг цочоосон онц ноцтой гэмт хэргүүд үйлдэгдэж байсан гашуун түүхтэй. Яг л өнөөдрийн манай Монголын нийгэм шиг дүр төрх бий болсон гэдэг. Эрдэмтэд тухайн үед судалгаа хийж, дээрх нөхцөл байдал хар тугалгатай бензиний хэрэглээ өндөр байгаатай холбож үзсэн. Тиймээс хар тугалгатай шатахууны хэрэглээг хориход гэмт хэргийн гаралт буурч, нийгэм эрүүлжиж байсан судалгаа анхаарал татна.

Тэгвэл манай улсад Эрүүл ахуй, хор судлалын лаборатори нийслэлийн хүүхэд багачуудын цусан дахь хар тугалганы хэмжээг судалж үзсэн байдаг. Судалгаагаар бага насны хүүхдийн цусанд хар тугалгын зөвшөөрөгдөх хэмжээнээс даруй зургаа дахин өндөр гарсан нь ноцтой асуудал юм.


Энэ талаар Эрүүл ахуй, хор судлалын лабораторийн эрхлэгч, анагаах ухааны доктор Д.Нарансүхтэй ярилцлаа.


-Эрүүл ахуй, хор судлалын лаборатори хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээг судалсан судалгааны үр дүнг дэлгэрүүлж ярьж өгөхгүй юү?

-Бид 2016 онд анх Улаанбаатар хотын хүүхдүүдийн цусанд хар тугалгыг тодорхойлох туршилт судалгааг хийж ирсэн. Эндээс харахаар агаарын бохирдол ихтэй бүсэд амьдардаг хүүхдийн цусанд хар тугалгын хэмжээ өндөр гарсаар байгаа юм.

Хамгийн өндөр үзүүлэлт нь 28 мкг/дп/. Энэ бол бусад улс орнуудад зөвлөмж болгодог хэмжээнээс зургаа дахин өндөр үзүүлэлт. Дараа нь харьцангуй агаарын бохирдол багатай орон сууцны хорооллын хүүхдүүдэд шинжилгээ хийхэд 7-8 мкг/дп/ гарч байсан. Бас л зөвшөөрөгдөх хэмжэнээс өндөр гарсан. Үүнээс харахад Улаанбаатар хотын агаарын бохирдол нүүрс, автомашины яндангаас гарч байгаа утаанд хорт металлаас бүрдэж байна дүгннэж болно.

Мөн бид хамгийн сүүлд буюу энэ оноос эхлээд анх удаа хар тугалга болон бусад хорт металлыг хүний био сорьцод тодорхойлох лабораторийн шинжилгээг хийж эхэлсэн. Энэ нь хүний шээс, үс, цус зэрэг биологийн дээжинд шинжилгээ хийнэ гэсэн үг. Эцэг, эхчүүд сайн дураараа хүүхдүүдээ авчирч шинжлүүлсэн. 2-14 настай хүүхдүүдэд шинжилгээ хийхэд хар тугалгын хэмжээ 6-8 мкг/дп/ тодорхойлогдсон. Энэ бол АНУ-д мөрддөг хэмжээнээс өндөр. Олон улсад зөвшөөрөгдөх хэмжээг таван мкг/дп/ гэж үздэг.

-Өмнөх судалгаанаас харьцангуй багасчээ?

-Энэ судалгааг харьцангуй дулааны улиралд хийсэн. Тэгэхээр агаарын бохирдол багатай үе гэсэн үг.

АНУ бол таван жил тутамд био мониторингийн шинжилгээгээр нийт хүн амдаа хийдэг. Судалгааны дүнгээс үзэхэд нийт хүн амынх нь цусан дахь хар тугалга 0.95 мкг/дп/ гардаг. Үүнтэй харьцуулахад манай улсад хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ хэт өндөр байгаа юм.

Өөр нэг судалгааг сонирхуулмаар байна. Манай лаборатори энэ хавар Увс, Архангай аймгийн хүн амын цусан дахь хорт металлын агууламжийг тодорхойлох судалгааг хийсэн юм. Тэгэхэд Увсын хүн амын дунд дунджаар 7-8 мкг/дп/, Архангайнх зургаа орчим мкг/дп/ байсан. Сүүлийн жилүүдэд аймгийн төвүүд агаарын бохирдол ихтэй болчихсон шүү дээ.

-Хүүхдүүдээс гадна томчуудын цусанд хар тугалга ямар хэмжээнд байгааг судалж үзсэн үү?

-Үзэлгүй яахав. Нэг сонирхолтой дүгнэлт харагдаж байгаа. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд хийсэн судалгаагаар хар тугалгын хэмжээ эрчүүдэд өндөр байна. Тэр дундаа тамхи татдаг эрчүүдэд бүр өндөр гарсан. Энэ нь тамхи болон ажлын онцлогтой холбоотой гэж харагдаж байгаа.

-Нийгмийн стресс бухимдал, ааш зангийн өөрчлөлт хорт бодисуудтай холбоотой байх боломжтой юу. АНУ-ын жишээг мэргэжлийн хүний хувьд та мэддэг л байх?

-Хар тугалга бол гол нь хүний мэдрэл, сэтгэхүйн хөгжилд шууд нөлөөлдөг. Тиймээс хар тугалгын архаг хордлогод орсон хүмүүсийн дунд ууртай уцаартай, түрэмгий зан араншинтай болох байдал ажиглагдаж, гэмт хэрэг гарч байсан тохиолдол АНУ-д бий.

Манай орны хувьд хүн амын цусанд хар тугалгын хэмжээг хангалттай хэжмээнд судалж чадаагүй байгаа учраас шууд дүгнэж хэлэх нь хөнгөн үйлдэл болох байх. Гэхдээ тийм байхыг үгүйсгэхгүй.

-Бид нүүрсэн яндангүй автомашинаас ялгарч байгаа утаа хорт бодистойгоо агаарт цацагдаж байгаа асуудлыг хөндөж байгаа.

-Үүнийг ярихын тулд бензин ярих хэрэгтэй болно. Хуучин манайд А80, А76 бензинүүд хар тугалгын агууламжтай байсан. Сүүлийн үед хар тугалгын агууламжтай бензиний хэрэглээ харьцангуй багассан. АИ92, А95, А98 бензинд хар тугалга агуулгаагүй гэдэг. Гэхдээ өргөн хэрэглээ болсон АИ92 бензинд яг хар тугалга агуулагдаагүй, бага байгаа гэх шинжилгээг бодитой харах хэрэгтэй. Мэргэжлийн хүний хувьд би одоогоор энэ судалгаа, шинжилгээг хараагүй.

Нөгөө талаар нүүрсэн яндан бол машины утаанд байгаа хорт бодисыг шүүж, хоргүй болгож багасгах үүрэгтэй. Машин үйлдвэрлэгчид яагаад үнэтэй материалыг яндандаа хийгээд байна вэ гэхээр олон улсад тавигдаж байгаа байгаль орчны, агаарын чанарын стандарт, дүрэм журмыг биелүүлэх зорилгоор шүү дээ. Гэтэл манайхан түүнийг нь дамлан зарж байна. Энэ бол байгаль орчны эсрэг, орчны эрүүл мэндийн эсрэг гэмт үйлдэл.

Categories
мэдээ нийгэм

ЗУРХАЙ: Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно DNN.mn

2022.9.18, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 23

НАМРЫН ТЭРГҮҮН ШАР БИЧ САР
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХӨХ НОХОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.9.18, Ням гараг
  • Наран ургах шингэх: 06.33-19.00
  • Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн.