Categories
мэдээ цаг-үе

Нийтийн тээврийн автобусны төлбөрийн U мoney картыг цэнэглэхэд иргэдээс шимтгэл авахыг хориглоно DNN.mn

ӨРӨГ.МН

Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газарт/ШӨХТГ/ “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн нийтийн тээврийн хөлс төлөлтөд ашиглагдаж буй төлбөр тооцооны U money картыг цэнэглэхдээ бэлэн бусаар буюу банкны картаар төлбөрөө төлөхөд хэрэглэгчээс шимтгэл авч байна гэх гомдлыг иргэдээс ирүүлжээ. Энэ асуудлаар “Улаанбаатар смарт карт” ХХК-аас тодруулга авахад U money картыг ямар нэгэн шимтгэлгүйгээр цэнэглэх боломжтой тайлбарыг ирүүлсэн байна хэмээн тус газраас мэдээллээ.

Тус компаниас ирүүлсэн тайлбарт “Үндсэн төхөөрөмжөөр буюу бэлэн мөнгөөр цэнэглүүлэх, “Easy Pay” ХХК-ийн ПОС төхөөрөмжөөр бэлэн мөнгөөр болон банкны картаар цэнэглүүлэх, гар утасны (Hi-Pay) аппликэйшн ашиглан цэнэглэхэд ямар нэгэн шимтгэлгүй, мөн Голомт болон ХААН банктай хамтран төлбөр тооцооны болон нийтийн тээврийн үйлчилгээний төлбөр тооцоог хийх боломжтой хосолсон картыг нэвтрүүлсэн. Тиймээс энэ төрлийн санал, гомдлыг, гаргуулахгүй байх зорилгоор “Улаанбаатар смарт карт” ХХК нь гэрээт цэгүүдтэй байгуулдаг “U мoney карт цэнэглэх борлуулах үйлчилгээний гэрээн”-нд “Гэрээт борлуулагч нь U мoney цахим карт худалдаа, цэнэглэлтийн үйлчилгээг үзүүлэхдээ бэлэн болон бэлэн бусаар тооцоо хийхэд аливаа нэмэлт төлбөр, шимтгэл авахыг хориглоно” гэсэн өөрчлөлт оруулсан” гэжээ.

Иймд иргэд нийтийн тээврийн үйлчилгээнд ашигладаг цахим картаа дээрх төрлийн үйлчилгээг ашиглаж бэлэн болон бэлэн бусаар ямар нэгэн нэмэлт шимтгэл төлөхгүй цэнэглэх боломжтой.

Хэрвээ гэрээт борлуулагч цэгээр ямар нэгэн шимтгэл авахыг шаардаж байгаа тохиолдолд “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Хэрэглэгчийн төвийн 70151289 утас болон ШӨХТГ-ын “115” тусгай дугаарт хандан асуудлаа шийдвэрлүүлэхийг зөвлөлөө.

Эх сурвалж: ШӨХТГ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ардчилсан намыг эвлэрүүлэх алга урвуулахын дайны амархан DNN.mn

Ардчилсан нам хэд ч хуваагдаад байна даа, байсхийгээд л даргын төлөөх сунгаа явах юм. Тэгэхдээ хоёр талд, хоёр хэсэг сунгаа болно. Нэг хэсэг нь цахимаар, нөгөө нь цаасаар сунгаагаа явуулна. Энэ хугацаанд хичнээн ч дарга тодров. Гэвч дээд шүүх алийг нь ч бүртгэхээс татгалзаж, өнөө С.Эрдэнэ дарга хэвээрээ л. Ардчилсан нам ийм дээрээ тулах гэж дээ гэх хандлага нийгэмд оршсоор удаж байна. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд гурван хүн нэр дэвштэл АН-ын нэр дэвшигч дөрөвт орчих юм гээд л шоолсон, тавласан байдал газар авч,энэ намыг энэ байдлаараа явбал улс төрийн хөрснөөс арчигдаж ч магад гэх бодол олон хүнд байх шиг.

Гэвч тийм биш ээ. Ардчиллыг дэмждэг ардчилсан монголчуудын хувьд Ардчилсан намын үзэл баримтлал хэвээрээ байгаа. Ардчилсан намын нийт гишүүдийн итгэл үнэмшил ч янзаараа байгаа. Өнөөдөр тэд шуудайд хийсэн үхрийн эвэр шиг толхилцож, өөр хоорондоо үзэлцэж, нэг нэгийгээ барьж идэхдээ тулж байгаа ч энэ бол ерөөсөө цаг зуурын асуудал. Бат-Үүл баатрыг талбай дээр үсдэж чирсэн зэрэг бол даргын төлөөх сунгааны шуурган дундах үйл явц. Түүнээс уг намын үнэт зүйл гудманд гарч, туг нь гудайчихаад байгаа юм биш.

Ардчилсан намын үе үеийн лидерүүд, тулхтай түшээд намаа бэхжүүлэхийн төлөө хөдлөөд эхэлснийг сонин хэвлэл мэдээлэх болсон. Сүүлд Ардчилсан намаас мэдээлэл хийхдээ дотоод маргаанаа ирэх сонгуулиас өмнө бүрэн шийднэ гэдгээ ард түмэнд мэдэгдсэн. Ер нь Ардчилсан намыг эвлэрүүлэх алга урвуулахын дайны амархан л даа, уул нь. Өнгөцхөн авч үзвэл дараагийн сонгуульд засаг барихдаа хэн нь юу авахаа, хэн нь ямар ямар албан тушаалд очих эрх мэдлийн хуваарилалт хийгээд сандал суудал, наад цаадахаа тохироход л болно. Өнгөц харахад бол ийм, харин жаахан углуургаар нь аваад үзвэл хэн нэгнийхээ хэргийг эргэж сөхөхгүй, нэгнээ шоронд суулгаж, нэгнээсээ өс хонзон авахгүй гэдгээ тохироход л болчих юм.

Үндсэндээ Женкогийн төмөр замын асуудал, хөгжлийн банкны асуудал зэргийг сөхөхгүй, за тэгээд Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ, Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг нарын шалгагдаж байгаа, нэр холбогдддог асуудлыг эргэж сөхөхгүй, М.Энхсайхан, Э.Бат-Үүл, С.Баяцогт, Да.Ганболд өөр хэн байна, хоригдож байсан нөхдийг буцаад шорон руу нь хийхгүй цаашаа явна гээд тохирчиход энэ нам буцаад маш хурдан хэвэндээ орох боломжтой.Намын толгой болсон удирдагчид эвлэрээд цаашаа явна гэдэг нэг хэрэг. Хамгийн гол нь намынхаа тугийн дор бүгд эвсэж, нэг санаа бодол нэг зорилготойгоор сонгуульд орж, ард түмнээрээ дүнгээ тавиулан ялалт байгуулахын төлөө зүтгэнэ гэдэг өөр хэрэг. Тэгэхээр бүгдээрээ эвсэн нийлж улс төрийн сонгуульд хүчээ үзэж нэг толгой, нэг тугтай, нэг удирдлагатай гэдгээ зарлан тунхаглах нь юунаас ч чухал.

Энэ бүхнээ л лидерүүд нь, олон нийтийн хэлээд байгаачлан ахмадууд нь тохирч чадах юм бол Ардчилсан намын эвлэрэл амархан харагдаад байгаа. Өнгөрөгч хугацаанд юу болсныг ард түмэн мэдэж байгаа. Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсноос хойших 10-аад жилийн хугацаанд Ардчилсан намын хуваагдал, удирдагчдынх нь өөр хоорондоо толхилцсон байдал, нэг нэгэн рүүгээ хийсэн мэдэгдэл, нэг нэгнийхээ муу муухайг дуудалцсан байдал, есөн шидээр хэлсэн нь хэрээс хэтэрсэн. Гэхдээ яг нарийндаа энэ бүхэн бол зүгээр л жүжиг л байсан байхгүй юу. Яаж ч муудалцаж нэгнээ гутааж, доромжилж худалч хулгайч, төрийн эсрэг гэмт хэрэгтэн, увайгүй шаар шавхруугаар нь дуудаж байсан ч намын итгэл үнэмшил, тугийн дор хэзээд ч эргэж нэгддэг л жамтай.

АН-ын удирдлагууд, гол лидерүүд нь нэгнээ хэрхэн муу муухайгаар хэлж байсныг эргэн сануулах үүднээс зарим нэг жишээ татъя. Ерөнхий сайд байсан, намын дарга байсан Н.Алтанхуяг “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бол хуйвалдааны төрийг үндэслэгч. Хууль хяналтын байгууллагыг бохир зорилгодоо ашигладаг, хууль бус хонгилыг бий болгож түүгээрээ золиослох ёстой, өөрт таалагдахгүй байгаа хүмүүсээ зохиомол хэрэг үүсгэж ялтан болгодог” гэж мэдэгдээд мөн телевизийн ярилцлагад орохдоо “Элбэгдорж оо, Эрдэнэт үйлдвэрийг идээд болоо юм биш үү. Овоолгын шороог нь битгий ид л дээ, ард түмэндээ өгчих. Ямар ханаж цаддаггүй юм бэ” гэж хэлж байсан.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар хоёр хоёр удаа сонгогдсон, Ардчилсан намын дарга байсан Ц.Элбэгдорж “Н.Алтанхуяг бол өөрийнхөө Засгийн газрыг өөрөө огцруулсан хүн. Хууль шүүхийн асуудал нь хэцүүдээд эхлэнгүүт “Засгийн газрыг маань огцруулаад өгөөч. Ерөнхийлөгчийн хувьд Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулах эрх нь танд байгаа. Би өөрөө огцоръё гэж өргөдөл өгөхөд хэцүү байна” гэж мний өрөөнд орж ирсэн. Би өргөдлийг нь буцаагаад явуулж байсан. Алтанхуягт нэг л зүйл хэлж байсан. Энэ ядарсан ард түмний нүүрсний мөнгөн дээр ажиллаж эндээс ашиг гаргах гэж нүдний булай болов оо гэж. Гэтэл яг л миний хэлснээр нүдний булай болсон. Нүүрснээс 8, 9 ч билүү тэрбумыг олоод тэрэн дээрээ булаацалдаад нэг нь АТГ-т матаад, тэр матаас нь Ардын намынханд ирээд огцрох асуудал яригдсан шүү дээ” гэж хэлсэн юм.

АН-ын даргын жинхэнэ тамгыг атгаж байгаа гэх С.Эрдэнэ Ерөнхийлөгч байсан Х.Баттулгад хандаж “Чи миний өрөөнд,Ерөнхийлөгчид нэр дэвших гээд орж ирэхдээ юу ярьж байлаа. Хөгшнийг чинь энэ коммунистууд өлгөх гээд байна. 260 хавтаст хэрэг нээчихээд шүүхэд өгөх гэж байна. Хөгшнийгөө бодооч, Ерөнхийлөгчийн сонгуульд би дэвшмээр байна гэж хэлснийг чинь Зандаахүүгийн Энхболд бид гурван улаан нүүрээрээ хараа биз дээ. АН-ын даргын сунгаанд чамайг ялуулах гэж 21 аймгийг тойрч яаж махаа идлээ. Чи мөнгөө гаргадаггүй, худлаа хэлээд зугтаачихдаг, Санжмятав бид хоёр чиний өмнөөс өчнөөн хүнээс зээл авсан.Кёкшюүзан Батбаяраас чи 4 тэрбумын зээл аваад 2 тэрбумыг нь одоо хүртэл төлөөгүй байгаа.Төмөр замын асуудал байна. Төрийн эсрэг гэмт хэргээр М.Энхсайхан биш Х.Баттулга шийтгүүлэх ёстой” гэж мэдэгдсэн.

Ерөнхий сайд байсан Ч.Сайханбилэг “Өдрийн сонин”-оор дамжуулж Ерөнхийлөгч Х.Баттулгад захидал бичиж байсан. Түүндээ “Ардчиллын лидерүүдийг бөөнд нь гүйцээж дарахын тулд Да.Ганболдыг ч хоморголон хэлмэгдүүлэхээ чи мартсангүй. М.Энхсайхантай хамтарч ажилласан багахан хугацаандаа боловсрол мэдлэг, үндэслэл баримтаар дандаа даруулж байсан болохоор өшөөгөө авч, Терроризмээр сүртэй эхлүүлж тэрэг машин төдийхнөөр хэнз үрсээс нь холдуулж чи хээв нэг цоожлох шив. Н.Алтанхуягийг хажуудаа байлгаж Ц.Элбэгдоржийн эсрэг гурван жил ашиглаад эцсийн мөчид гуйлтыг нь тоолгүй найз Б.Ариунсанг нь “хугацаат албанд” явууллаа. Баттулга аа, чи Ж.Эрдэнэбатыг хорих даалгавраа урьдчилж өгчихөөд, МАН-ынхны галыг өөрөөсөө холдуулахын тулд хөгшин эхтэй нь уулзах нүүр гаргадаг, би янз бүрийн гаргалгаа гаргах гээд хичээж байна гэж хуурдаг, түүнийгээ хэвлэлээр цацдаг, үнэхээр Холливуудын, Солонгос “Савангийн дуурь”-ны зохиолчид ч атаархмаар хоржоонтой зохиолын найруулагч болжээ” хэмээн өчсөн.

Харин Х.Баттулга “Элбэгдорж, Энхсайхан нар Таван толгойг Хятадын “Шинхуа” гэж компанид 100 жилээр түрээслэх саналыг УИХ-д оруулж ирж байсан. Элбэгдоржтой муудсан шалтгаан Таван толгойн баялгаа хамгаалсан явдал. Би хэнтэй ч хэрэлдээд яваад байдаггүй. Дарга нарын зодоон гээд над руу хаяглаад байх шиг байна. Үнэндээ нөгөө хэд чинь нийлчихээд над руу дайраад байгаа. Ерөөсөө гурав дөрөвхөн хүн байгаа” гэж хэлж байсан. АН-ыг удирдаж байсан нөхдүүд хэн хэн рүүгээ үнэн худал нь мэдэгдэхгүй дайрцгаасан эдгээр жүжгээ одоо болих ёстой. Эд нарын жүжгийг АН-ын залуучууд жинхэнээсээ алалцаж байна гэж итгээд дунд нь гүйцгээгээд байгаа. Хоорондоо ингэж дайсагнаж байгаа нь дараагийн сонгуульд хэн нь ямар суудалд очих, хэн нь юу авахаа л тохирч чадахгүй байгаагийн гол шалтгаан шүү дээ.

С.Баярцогтыг намын дарга болно гэх яриа хүчтэй яригдаж байгаа. Саяхан Ч.Сайханбилэгийг Үндэсний бодлогын хорооны дэд даргаар батламжилсан байна лээ. Энэ бүхэн АН нэгдэж нийлэхийн гол дохио. Хамгийн гол нь хэн хэнийнхээ хэргийг эргэж сөхөхгүй гэдэгтээ лидерүүд нь учир зүйгээ ололцчих. Засаг барьчихаад нэгнийхээ “голыг таслах” гээд зүтгээд байхгүй гэдгээ урьдчилаад сайн тохирчих, тэгээд л болоо биз дээ. МАН-ын дарангуйлалд энэ байдлаараа улс орон цаашаа явах боломжгүй боллоо. Элгээрээ мөлхлөө, ард түмэн сөхөрлөө. Эдийн засаг ямар байгаа, улс орны байдал ямар байгааг хүн бүхэн, айл гэр бүхэн мэдэж байгаа учир юу хэлэх билээ. Ард түмний итгэл эргээд АН-д ирэх нь мэдээж. Харин Ардчилсан намын эвлэрэл алга урвуулахын дайны амархан байгаа нь дээрх хоёр зүйлийг тохироход л болчихно.



Д.Батболд

Categories
мэдээ цаг-үе

Хэрлэн голыг хамгаалах цогц ажил эхэллээ DNN.mn

Хэрлэн гол — Википедиа нэвтэрхий толь

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилга, өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Хэрлэн голыг хамгаалах ажил эхэллээ.

Тодруулбал, Ерөнхийлөгчийн Тамгын газраас Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газар, Хэрлэн голын сав газрын захиргаатай хамтарсан хурал хийж, ажлын төлөвлөгөө, зохион байгуулалтын талаар ярилцжээ.

Энэ хүрээнд Хэрлэн гол дамнан урсдаг таван аймаг, нэг дүүрэг, 22 сумын төр, захиргааны байгууллагын болон холбогдох албаны хүмүүсээс бүрдсэн Ажлын хэсэг байгуулахаар боллоо. Цаашид Хэрлэн голын эх цутгал голуудыг давхар хамгаалалтад авч, гол, мөрнийг хамгаалах жишиг, цогц ажил хийхээр төлөвлөж байна.

Хэрлэн гол нь Хэнтийн нуруу, Бурхан Халдун хайрханаас эх авч 1,163 км урсан, хилийн цаана 200 гаруй км зайд Хөлөннуур (Далай нуур)-аар дамжин Номхон далайд цутгадаг томоохон голуудын нэг юм.
Categories
мэдээ цаг-үе

“Дүнжингарав 2022” бүх нийтийн марафон энэ сарын 25-нд болно DNN.mn

Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн ууган гавьяат тамирчин, ОУХМ ЖАМБАЛЫН ЛХАГВАЖАВЫН нэрэмжит “ДҮНЖИНГАРАВ МАРАФОН“ гүйлтийн тэмцээн 09 сарын 25-ны ням гарагт Намрын автомашингүй өдрөөр болно.

Энэ удаагийн Дүнжингарав марафон нь бүх нийтийн биеийн тамирыг дэмжих зорилгоор олимпын төрөл болон паралимпын төрлийн тамирчид, энгийн иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамтран оролцож байгаагаараа давуу талтай.

ОУХМ Ж. Лхагважав нь Седней- 2000 оны паралимпын наадамд 8 дугаар байр, Афин- 2004 оны паралимпын их наадамд 6 дугаар байрыг бүтэн Марафон гүйлтийн тэмцээнд эзэлж байсан. Азийн тоглолтын 2 алт 3 мөнгөн медальтай 2011 оны Турк улсын Анталиа хотноо зохион байгуулсан дэлхийн наадмын мөнгөн медальт Монгол Улсын Гавьяат тамирчин, шарга азарга хэмээн монгол даяар алдаршсан гүйгч юм.

Гүйлтэд оролцох иргэд тамирчид ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Дүүрэн: Хятад ченжүүд хууль зөрчин монгол хүний нэрээр самар экспортолдгийг таслан зогсоох гэтэл ийм маргаан үүссэн DNN.mn

МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэнтэй Монголын самрын экспортод тулгараад байгаа асуудлаар ярилцлаа.


-Самар экспортлогч аж ахуйн нэгжүүдэд МҮХАҮТ гарал үүслийн гэрчилгээг ялгавартай олгож байна гэх асуудлын талаар та тайлбар өгөхгүй юү?

-Юуны түрүүнд, хуулийн дагуу ном ёсоороо хийж буй экспортын гэрчилгээ саадгүй гарч байгаа гэдгийг хэлье. Самрын экспортын дийлэнх нь далд хэлбэрээр буюу орлогоо нуун дарагдуулж, гар дээрээс борлуулж байгаа самраас ч доогуур үнээр гаргадаг асуудал олон жил явж ирсэн.Зарим компани стандарт хангаад, олон улсын жишгээр гэрээлээд, орлогоо бүрэн мэдүүлээд, нийгмийн даатгалаа төлөөд нэмүү өртөг шингээгээд экспортолдог. Харин ихэнх нь хятад ченжийн барааг нэг жилийн настай цаасан дээрх компаниар зуучлан стандарт бусаар боловсруулсан түүхий эдийг хууль зөрчин гаргадаг тул хүссэн хүсээгүй энэ асуудал гарч ирсэн. Үүнийг ил тод болгох талаар бид 2020 оноос хойш ажиллаж байна. Анх 2020 оны есдүгээр сард Монголын самрын холбоо, Засгийн Газар ба Танхимын хамтарсан уулзалт дээр энэ асуудлыг хөндөж “Зарим компани хөрөнгө оруулалт татаад, татвар, НДШ-ээ төлөөд явж байхад зарим нь орлогоо нууж, татвараа төлөхгүй байгаа нь шударга бус, гарааны тэгш бус байдлыг бий болгож байгаа тул цэгцэлж өгөөч” гэдэг хүсэлтийг тавьсан. Тэгэхээр маргаан үүсгээд байгаа компаниуд бол үндсэндээ бичиг баримтын зөрчилтэй л гэсэн үг. Түүнээс биш бүх үйл ажиллагаа нь ил тод, хуулийн хүрээнд явж байгаа компаниудад гарал үүслийн гэрчилгээ олгогдоод явж байгаа.

-МҮХАҮТ бизнесийг дэмждэг байгууллага. Олон жил самар гаргах асуудлыг нэг талд нь шийдчихэж болдоггүй юм уу. Иргэд самар түүх нь буруу гэж үү. Амьжиргаагаа залгуулах хэдэн төгрөг олох гэсэн хүмүүс байна. Байгаль дээрээс түүхдээ л модыг гэмтээлгүй, боловсорч гүйцсэн үед нь түүчихвэл болох юм биш үү?

-Манайх дэмжих байтугай бүр бизнес, эдийн эдийн засгийн орчинг сайжруулах үүрэгтэй байгууллага Би 5000 гишүүндээ амлалт өгч сонгогдсон гүйцэтгэх захирал. БОАЖЯ-наас хоёр төрлийн зөвшөөрөл олгодог. Эхлээд самар түүх квот олгоод дараа нь түүснийг нь экспортлох зөвшөөрөл. Европ, Турк, Солонгос, Япон, Америк зэрэг улс орнууд руу хуулийн дагуу ил тод экспортлогддог. Харин хятадууд хуулийн дагуу бус аргаар экспортлох сонирхолтой байдаг. Ингээд бид энэ талаар ченжүүдтэй уулзсан. Хятад ченжүүд түрүүлж мөнгөө өгч бараагаа бэлдүүлж аваад, ихэнхдээ монгол хүнд хөлс өгч монгол хүний нэрээр гаргадаг. Өөрөөр хэлбэл, яг монголчуудын бараа биш болчихсон байдаг. Тиймээс энэ асуудлыг яг нэг дор өөрчлөөд бүрэн мэдүүлэх хэцүү гэсэн юм. Бид ойлгож байгаа. 1990 онд зах зээлийн эдийн засагт шилжихэд бид ямар нэг аргаар түүхий эдээ зарж мөнгө олохоос өөр арга байгаагүй. Гэхдээ одоо 30 жилийн дараа бид түвшин ахихаас өөр аргагүй болсон. Учир нь энэ ил тод бус байдал нь хяналтгүй байдлыг өөгшүүлж, ой модонд хүнийрхүү хандаж, байгальтай хэрцгий харьцаж хушин ой модыг сүйтгэх нөхцөлийг бүрдүүлснээр бизнесийг тогтвортой бус буюу unsus­tainable болгож байгаа юм. Тэр хятад ченжүүд чинь бидний ой мод, бидний ирээдүйг тоохгүй шүү дээ. Баримттай л ярья, Гадаад харилцааны яамны 2020 оны статистикаар нийт 5 сая ам.долларын самар экспортолсон тухай илтгэлд нь тусгагдсан байсан. Гэтэл бодит амьдрал дээр тэрнээс 10 дахин их гарсан байгаа юм. Үнэн зөв мэдээлэл байхгүй бол төр засаг зөв дүгнэлт, шийдвэр гаргаж чадахгүй. Нэмүү өртөг шингээсэн экспортыг яаж дэмжихээ ойлгохгүй өдийг хүрсэн байна. Монголчуудаа дэмжье гэхээр бүртгэл байхгүй. Тиймээс бид арга мухардаад 2021 онд ченжүүдэд тавьсан шаардлага нь нийт борлуулалтынхаа 30 хувийг ил тод болго гэсэн. Гэвч зарим ченжүүд зөвшөөрөөгүй, “2022 оноос эхэлье” гэж тохиролцсон. Гэвч 2022 онд дахиад л хуучнаараа явна гэнэ. Бид буулт хийгээд “Үгүй ядаж борлуулалтынхаа 10 хувийг ил тод болго” гэлээ. Гэвч тэд дахиад л зөвшөөрөөгүй.

-Самар гаргахад Хятадын талтай ойлголцохгүй ямар асуудлууд байгаа юм бэ?

-Ингээд хоёр талаас маргаан үүсч байгаа юм. Хятадын талаас “Монголд мөнгөө төлөөд авчихсан байгаа бүтээгдэхүүнээ авъя” гэж байгаа бол манай талаас борлуулалтынхаа ядаж 10 хувийг хуулийн дагуу хийж ил тод болго, тэрийгээ цааш нь баруун руу өндөр үнээр зарахдаа “Хятадад үйлдвэрлэв” гэдгээ больж, “Product of Mongolia” гэж бичиж зар гэсэн шаардлага тавьсан. Манай танхимаас энэ шаардлагыг хүлээн зөвшөөр гээд гарал үүслийн гэрчилгээ олгохгүй байхаар Хятадын талаас мөнгөө өгчихсөн хөрөнгө оруулагчид өөрсдийг нь хохироож байна, Монгол Улстай худалдааны маргаантай байна гээд улсынхаа худалдааны танхим буюу Худалдааг дэмжих хороондоо хандсан. БНХАУ-ын Элчин сайдын яам нь ч энэ асуудлыг зөвшилцөж шийдэхийг албан ёсоор хүссэн. Бидний талаас ч мөн асуудал байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал, цар тахлын үеэр Монголын нэлээд олон компани Хятадын компаниуд руу мөнгөө шилжүүлчихээд бараагаа авч чадахгүй, очиж мөнгөө хөөцөлдөж чадахгүйн улмаас хохироод байгааг шийдэж өгөхийг хүссэн.

Ингээд дэлхийн 50 гаруй орон нэгдсэн байдаг Олон Улсын Худалдааны Маргаанаас Сэргийлэх, Зохицуулах Байгууллагаар шийдүүлье гэж хоёр талаас тохиролцсон. Энэ байгууллага нь хоёр талын тавьж буй шаардлагуудыг хангуулах замаар худалдааны маргааныг шийддэг зарчимтай. МҮХАҮТ, Хятадын Олон Улсын Худалдааг Дэмжих Хороо (CCPIT), Олон Улсын Худалдааны Маргаанаас Урьдчилан Сэргийлэх, Зохицуулах Байгууллагатай (ICDPASO) хамтран ажиллах санамж бичиг байгуулж, олон улсын жишигт нийцсэн, ил тод, шударга, худалдааны орчинг бүрдүүлэх чиглэлд 2028 он хүртэл шат дараалсан арга хэмжээ хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Манай энэ шаардлагыг хангавал, самрын ургацын улирал буюу есдүгээр сардаа багтаж гадны хөрөнгө оруулагчдын шаардлагыг биелүүлье гэсэн байгаа. Хэрэв энэ шаардлагыг биелүүлэхгүй бол хушин ой модоо сүйтгүүлэн байж самар гаргах шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаа. Бид 30 хувь биш юм гэхэд 10 хувийг эхний ээлжинд ил тод болгож, 2028 он хүртэл таван жилийн төлөвлөгөө гаргаад, далд байгаа худалдааг бага багаар ил тод, тогтвортой болгоё гэж зорьж байгаа юм. Тогтвортой бизнес, тогтвортой хөгжил. Одоо л ингэж засаж авахгүй бол хяналтгүй бүрхэг байдал, далд эдийн засаг нь хушин ойг сүйтгээд, бид л хохирч үлдэнэ.

-Нэг мэдээлэл яваад байсан. Таныг самрын зөвшөөрөл өгөх гэж зарим компаниас авлига авсан мэт. Энэ ямар учиртай юм?

-Анхнаасаа л ченжүүд 2021 онд намайг мөнгө нэхээд өөрөө авах гээд байна гэж яриа үүсгэсэн. Магадгүй тэгж хэлээд өөрсдөө хятдуудаасаа мөнгө авчихсан ч юм уу. Би ямар нэгэн мөнгө нэхсэн асуудал үүсгээгүй. Харин экспортод гаргах гэж буй бол татварынхаа ядаж 10 хувийг ил тод болго л гэж шаардаж байгаа. Бидний судалгаагаар, жилд ойролцоогоор 15-20 тэрбумын орлогын албан татвар төлөгдөхгүй хэсэг бүлэг хүний халаасанд орж байна. Анхнаасаа ил тод болгоод тавьсан шаардлагыг хангахыг самрын наймаа хийдэг зарим хүн зөвшөөрөхгүй байгаа учраас л эцэстээ маргааныг шийддэг байгууллагаар дамжихаар боллоо.

Энэ бүх асуудлыг 2021 онд ЗГХЭГ-т болон холбогдох албан тушаалтнуудад баримттайгаар танилцуулсан. 2022 онд ч мөн дахин тайлбарласан. Уул уурхай бус экспортын асуудал, тэр дотроо Хятад руу гарахдаа ил тод бус бүрхэг байгаа талаар хэвлэл мэдээллээр ч олон удаа ярилаа. МҮОНРТ-ийн Татварын албатай хамт хийсэн нэвтрүүлэгт ч би энэ талаар ярьсан, хэлсэн. Ийгл ТВ, Блүүмбэргээр ч удаа дараа ярьсан. Бас “Норд Роуд” компани ч энэ талаар “Өдрийн сонин”-д яриа өгч тайлбарласан байна лээ.

-Энэ бүхэн чинь холбогдох төрийн байгууллагуудын хийх ажил биш үү. Яагаад Танхим энийг хөөцөлдөх ёстой юм?

-Бизнес эдийн засгийн орчинг сайжруулахын төлөө ажиллах нь Танхимын хуулиар олгогдсон эрх нь. Нөгөө талаас, бид гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийг төр засгийн байгууллагуудын өмнө хамгаалж, ойлгуулах эрх бүхий байгууллага. Хуулиас гадуур, орлогоо нуусан нь ил тод, зөв ажиллаж байгаа гишүүн үйлдвэрүүдийн үнийг унагаж дампууруулаад байх нь Монгол Улсын экспортын хөгжлийг дахиад 30 жилээр хойш нь татаж байна шүү дээ.

-Нэр бүхий хоёр компанид зөвшөөрөл олгосон гээд байгаа нь ямар учиртай вэ. Экспортлох зөвшөөрлийг ямар шалгуураар олгосон бэ?

-Би түрүүн хэлсэн, бусад улс руу хийгдэж буй экспорт ил тод явдаг тул гарал үүслийн гэрчилгээ чөлөөтэй олгогддог. Хятадын ченжүүд л олон жил явж ирсэн далд аргаараа авах гээд маргаан үүсгэсэн. Наймдугаар сарын 8-нд ICD­PASO гэрээ байгуулахдаа бид зөвшилцөхөд бэлэн байгаагаа илэрхийлж нэг хятад нэг монгол компанийг хуучин аргаар нь экспортлохыг зөвшөөрсөн. Энэ есдүгээр сардаа багтаад Хятадын авчихсан байгаа бүх барааг гаргаж дуусгана гэх мэт зүйлийг ярилцаж тохиролцсон.Хятадын ЭСЯ-наас санал болгосон байсан “Арвин Ачит” ХХК нь 100 хувь хятад хөрөнгө оруулалттай. Түүнд нь манай талаас нэг монгол компани бас байх ёстой гэж хариу санал тавьж, түрүү жил 30 хувийг ил тод болгох асуудлыг хамгийн түрүүнд зөвшөөрч, хамгийн өндөр үнээр орлогоо бүртгүүлж гаргасан, энэ жил ч хамгийн эхэнд саналаа өгсөн компанийг санал болгож зөвшилцсөн тул энэ хоёр компанид хуучин аргаар нь экспортлуулсан. Бусад компани, ченжүүдэд жишиг болгож үлгэрлэх замаар маргааны гацаанаас гаргах зорилготой юм. Тиймээс, одоо самрын хятад худалдан авагчид ICDPASO гэрээ байгуулж, Монголын талын нөхцөлийг зөвшөөрч экспортлоод эхэлсэн байгаа.

Худалдааны маргааны байгууллага ингэж зуучлан хэлэлцээр хийж зөвшилцөлд хүргэж өөрсдөө үүрэг хүлээсний төлөө хуулийн үйлчилгээний төлбөр авч байгаа байх. Тэр байгууллага ба хятад эздүүдийн хоорондын асуудал. Бид тэдний дотоод асуудалд оролцохгүй. Хятадууд хуулийн дагуу бус аргаар бараагаа экспортлох асуудлыг зохицуулж өгч буй Монгол дахь зуучлагч нь яагаад өмнөөс нь ингэж санаа тавьж маргаад байгааг би хувьдаа ойлгохгүй байна.Хятадын хөрөнгө оруулагчид ч мөн энэ жишгээр хуулийн хүрээнд ил тод үйл ажиллагаа явуулбал бүх боломж нээлттэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Монголчууд одоо өөр болж, олон улсын жишгээр, харилцан ашигтайгаар гадаад худалдаа хийж чаддаг болсныг бид харуулах ёстой. Тиймээс одоо ченжүүдэд хоёр сонголт бий. Нэг бол шууд хуулийн дагуу экспортлоод 100 хувь ил тод ажиллаж эхлэх, эсвэл ICD­PASO хяналт дор хуучин аргаараа экспортолчихоод, энэ жилдээ тэр экспортынхоо 10 хувьтай тэнцэх хэмжээний барааг хуулийн дагуу ил тодоор бүрдүүлэлт хийж гаргах. Үүнийг ICDPASO хянаж мөрдүүлэх үүрэг хүлээсэн. Ингээд 2028 он хүртэл бага багаар сайжруулъя гэж зохицсон.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

2022.9.20, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 25

НАМРЫН ТЭРГҮҮН ШАР БИЧ САР
НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААН ХУЛГАНА ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.9.20, Мягмар гараг
  • Наран ургах шингэх: 06.36-18.56
  • Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 4-6 градус, бусад хэсгээр 0-2 градус хүйтэн, өдөртөө 16-18 градус дулаан байна.

Хур тунадас: Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Шөнөдөө говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр, шөнөдөө говь, талын нутгаар, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 11-16 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 16-18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Монголд хамгийн ашигтай ажил уг нь малын тэжээл бэлтгэх юм” хэмээн өгүүллээ DNN.mn


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн асан,
АН-ын хууль, эрх зүй
хариуцсан нарийн бичгийн
дарга О.Баасанхүү “Үндсэн хуулийн
Цэцийн эцсийн шийдвэр гартал
УИХ дахь АН-ын бүлгийг хуучин
бүтцээр нь явуулах ёстой” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Улсын Нэгдүгээр төв
эмнэлгийн Цусны эмгэг
судлал чөмөг шилжүүлэн
суулгах төвийн их эмч,
анагаах ухааны магистр Э.Элбэгжаргал “Цусны үүдэл эс шилжүүлэн
суулгах эмчилгээг амжилттай хийж
чадсандаа баяртай байна” гэв.

Хүүхдийн живхийг голын эхэнд, модны
ёроолд хаях нь лусыг хилэгнүүлдэг. Энэ тухай I, III нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Монголд хамгийн ашигтай ажил
уг нь малын тэжээл бэлтгэх юм” хэмээн өгүүллээ.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт Хөвсгөл аймгийн уугуул
гавьяат эдийн засагч Д.Бямбаа ”Бэлтэс Мөрөн”-гийн
луйварт аймгийн Засаг дарга болоод
хүчний байгууллагын зарим албан
хаагчид холбоотой” гэлээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын газар нутгийн 76.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртжээ DNN.mn

Монгол Улсын газар нутгийн 76.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн. Харин үүний 16.6 хувь нь нэн хүчтэй цөлжөөд байна. Хөрсний доройтлыг бууруулах, салбар хоорондын уялдааг сайжруулах, цөлжилтийн тухай ойлголтоо нэгтгэн шинэлэг арга туршлагыг судлах зорилготой эрдэм шинжилгээний ажлыг судлаачид хийж байна.

Энэ хүрээнд цөлжилтийн эсрэг тэмцэх арга зам, инновацыг нэвтрүүлэх эрдэм шинжилгээний хурал боллоо.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн DNN.mn

Ойрын хоногуудад ихэнх нутгаар ХАЛНА

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөө шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч, хяруу унаж, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхааруулж байна.


2022 оны 09-р сарын 19-ний 20 цагаас 09-р сарын 20-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Шөнөдөө говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр, шөнөдөө говь, талын нутгаар, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 11-16 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 4-6 хэм, бусад хэсгээр 0-2 хэм хүйтэн, өдөртөө 16-18 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 16-18 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 14-16 хэм дулаан байна.


2022 оны 09 дүгээр сарын 21-нээс 09 дүгээр сарын 25-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 21-22-нд нутгийн зарим газраар, 23-нд нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна.