Categories
мэдээ нийгэм

Монголын баг Тайванийн хөлбөмбөгчдийг хожлоо DNN.mn

Монголын хөлбөмбөгийн 23 хүртэлх насны шигшээ баг өнөөдөр Тайванийн 23 хүртэлх насны шигшээ багтай нөхөрсөг тоглолтыг эх орондоо хийлээ. Нөхөрсөг тоглолтын эхний үе 0-0 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн ч үндсэн цагт Монголын хөлбөмбөгийн 23 хүртэлх шигшээ баг 1-0 харьцаатай ялалт байгууллаа.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоодоор 58 ширхэг тарваганы тулам оруулахыг завджээ DNN.mn

Шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна –  Онцгой байдлын ерөнхий газар

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар (НМХГ) болон бусад холбогдох албаныхан Өлзийт, Тавантолгой, Эмээлт, Өвөр гүнт, Баруунтуруун, Нисэх хотхоны салдаг уулзвар, Хэрлэнгийн гүүр, Багахангай дүүргийн замын цагдаагийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд 24 цагаар хяналт шалгалт хийж байна.

Энэ оны наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 20-ны хооронд нийт 112,997 тээврийн хэрэгсэл, 235,476 зорчигчдын ачаа тээшинд үзлэг хийжээ.Улмаар 22 удаагийн тохиолдлоор 58 ширхэг тарваганы түүхий тулам, тарваганы долоон ширхэг болсон мах илрүүлэн Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвд шилжүүлсэн байна. Мөн зөрчил илэрсэн тээврийн хэрэгсэлд ариутгал хийж, зорчигчдод сэрэмжлүүлэг зөвлөмж өгч ажиллажээ.

НМХГ-ын улсын ахлах байцаагч С.Отгонжаргал “Халдвараас сэргийлэх дархлаажуулалтад хамрагдах, бөөс хачигт хазуулахаас сэргийлэх, хөдөлгөөн нь удааширсан тарвагатай таарвал мэргэжлийн байгууллагад мэдээлэх, эмчилгээний зорилгоор түүхий бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэхгүй байх шаардлагатай. Тарваганы гаралтай бүтээгдэхүүнийг нийслэл рүү нэвтрүүлэх зөрчил маш их илэрч байгаа. Иймд хөдөө орон нутгаас тарвага, түүний гаралтай бүтээгдэхүүнийг зөөвөрлөхгүй байхыг анхааруулж байна” хэмээн зөвлөлөө.

Хоол боловсруулах замаар тарваган тахлын халдвар авсан үед суулгах, зарим үед цусаар суулгах шинж тэмдэг илэрдэг. Ийм шинж тэмдэг ажиглагдсан тохиолдолд өөрийгөө гэртээ тусгаарлан эмнэлгийн байгууллагад яралтай мэдэгдэх шаардлагатай. Амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч, цээжээр өвдөх, амьсгал давхцах, ханиалгах, цустай цэр гарах зовуурь илэрдэг гэдгийг мэдээлж байна.


Categories
мэдээ нийгэм

Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрхний хавхлаг нөхөн сэргээн мэс заслын шинэ технологи нутагшуулж байна DNN.mn

Улсын гуравдугаар төв эмнэлэг 2012 оноос эхлэн Люксембургийн Зүрхний Мэс Засал ба Интервэншнл Кардиологийн Институттэй хамтран тус эмнэлгийн зүрхний мэс засалд аюулгүй мэс заслын орчин бүрдүүлэх үндсэн зорилгын хүрээнд хүүхэд болон насанд хүрэгсдийн зүрхний нээлттэй мэс засал, мэдээгүйжүүлгийн үеийн өндөр үзүүлэлт бүхий тоног төхөөрөмжүүдийг үе шаттай нэвтрүүлэн, зүрхний мэс заслын техник технологийн чадавхийг сайжруулж, зүрхний мэс заслын эмч эмнэлгийн үндэсний багийг чадавхижуулах ажлын байрны мэс засал-сургалтыг тасралтгүй зохион байгуулж ирсэн билээ.

Энэ үйл ажиллагааны үр дүнд тус эмнэлгийн зүрхний мэс заслын нийт мэс заслын тоо, ялангуяа өндөр ур чадвар шаардсан зүрхний мэс заслын тоо болон чанар жил бүр дорвитой ахиж байгаа бөгөөд дотоодын багийн залуу мэс засалчдын ур чадвар, бие даан мэс засал хийсэн байдал сүүлийн жилүүдэд 50 гаруй хувиар нэмэгдсэн.

Энэ удаа тус эмнэлэг дээр 2022 оны есдүгээр сарын 18-24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа сургалт-мэс заслын үеэр Люксембургийн Зүрхний Мэс заслын зочин профессорын багтай хамтарсан нарийвчилсан үзлэг оношилгоог 20 гаруй хүнд хийж, үүнээс 6 тохиолдолд нь хамтарсан багаар мэс засал хийж байна.

Энэ удаагийн сургалт мэс заслын онцлог нь Монголын зүрхний мэс засалд хараахан нэвтрээгүй байгаа зүрхний хавхлагыг нөхөн сэргээх шинэ дэвшилтэт технологийг ашигласан мэс заслын аргачлалыг нэвтрүүлж байгаа бөгөөд зүрхний хавхлагыг нөхөн сэргээх энэхүү мэс заслын арга нь өвчтөний өөрийн хавхлагыг хадгалан үлдээснээр тухайн хүний амьдралын чанарыг дээшлүүлэхээс гадна насан туршдаа цус шингэлэх эм хэрэглэхгүй байдаг өндөр ач холбогдолтой мэс заслын арга технологи юм.

Categories
мэдээ нийгэм

Автомашингүй өдөр цагдаагийн байгууллагын 375 алба хаагч хяналт тавьж ажиллана DNN.mn

Энэ амралтын өдрүүдэд “Цэвэр агаартай-Автомашингүй өдөр” болно |

Энэ сарын 25-нд тохиох автомашингүй өдрийг “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриатайгаар есдүгээр сарын 25-ны ням гарагт зохион байгуулна. Автомашингүй өдрийн замын хөдөлгөөний хязгаарлалт болон бусад мэдээллийг Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат өглөө. Тэрбээр:

-Автомашингүй өдөр арга хэмжээний хүрээнд өглөөний 07:00-18:00 цаг хүртэл тодорхой бүсийн замын хөдөлгөөнийг түр хаана. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 375 алба хаагч, 300 гаруй цэгт хяналт тавьж ажиллана. МУИС-иас зохион байгуулж буй 15 км-ийн гүйлтийн хүрээнд цагдаагийн байгууллагаас 150 орчим алба хаагч хэвийн, аюулгүй зорчих нөхцөл боломжийг бүрдүүлж, явган, мотоциклтой эргүүлүүд гарна. Автомашингүй өдрөөр нийслэлийн хэвтээ чиглэлийн гол зам болох Энхтайваны өргөн чөлөө болон хотын төвийн Их тойруугийн замууд буюу Сөүл, Бээжин, Анкара, Сүхбаатар, Их сургууль, Элчин, Хөх тэнгэр, Партизан, Олимп, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлана.

Тодруулбал, Зүүн 4 замаас Баруун 4 зам хүртэл, мөн Гэсэр сүмээс Зоос гоёл хүртэл, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрээс Хятадын Элчин сайдын яам, Сансарын туннел хүртэлх замын хөдөлгөөнийг хаана.

Иргэд замын хяналтын цэг буюу хаалт тавьсан хэсгүүдэд автомашинаа байршуулж явганаар хөдөлгөөнд оролцох нь их. Эдгээр цэгүүдэд бусдын хөдөлгөөнд саад учруулж, автомашинаа тавихгүй байхыг анхааруулж байна. 18:00 цагт хөдөлгөөнийг нээх үед тухайн автомашиныг холдуулах арга хэмжээ авах асуудал их гардаг. Мөн 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнтэй оролцуулахад анхаарах шаардлагатай. Түүнчлэн эцэг эхчүүдэд анхааруулахад цахилгаан дугуйтай насанд хүрээгүй хүүхдийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хэрэгтэй. Цахилгаан дугуй нь эрхзүйн хувьд замын хөдөлгөөнд оролцох боломжгүй, харин тусгай спортын талбай, ууланд зориулалтаар ашиглах учиртай юм. Мөн манай улсын техникийн шаардлагад нийцдэггүй” гэв.

Уг арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллага бусад байгууллагатай хамтран зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сурталчилгаа, дугуйн парад, АХА тэмцээн зэргийг зохион байгуулах аж.

Categories
мэдээ нийгэм

Ховор амьтны жагсаалтад багтсан хуланг агнасан байжээ DNN.mn

Ховор ан амьтны жагсаалтад байдаг хулан агнасан этгээдийг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна.

Тодруулбал, энэ оны есдүгээр сарын 1-ний өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хоёр мод гэх газраас тус аймагт оршин суух хаягтай иргэн Э нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор баталсан Ховор амьтны жагсаалтад багтсан нэг тооны хуланг агнаж, түүхий эдийг нь худалдан борлуулах зорилготой хадгалсан байжээ.

Энэхүү хууль бус үйлдлийг тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Парис-2024” олимпийн нээлт, хаалтын ёслолыг Томас Жолли найруулна DNN.mn

Парис 2024” олимпын уриа оросуудыг эмзэглүүлэв - Eguur.MN

Түүний бүтээлч, зоримог зан чанарыг харгалзан энэхүү хариуцлагатай албанд томилсон болохыг зохион байгуулагчид онцолжээ.

Францчууд нутагт нь зохиогдох олимпын нээлтийг цэнгэлдэхэд хийх уламжлалт арга барилаас татгалзаж, Сена мөрний эрэг дээр, 600 мянган үзэгчийн өмнө зохион байгуулахаар шийдсэн. Орон орны тамирчид цагаан толгойн дарааллаар завьтай жагсан орж ирнэ гээд урьд өмнөхөөс тэс өөр, өвөрмөц нээлтийн ёслолыг хийхээр зохион байгуулагчид төлөвлөөд буй.

“Нээлт, хаалтын ёслолын ерөнхий төлөвлөгөөг анх сонсоод маш их сэтгэл хөдөлж байлаа. Харин одоо би өөрөө энэ агуу арга хэмжээг найруулахаар боллоо. Парисын олимп, нээлт гайхамшигтай сайхан болно гэсэн хүлээлт олон хүнд бий. Бид дахин давтагдашгүй, ер бусын нээлт, хаалтын ёслолыг дэлхий дахинд толилуулж чадна гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн Жолли ярьжээ.

Өдгөө 40 настай Жолли 2007 онд хувийн театр болох “La Piccola Familia”-г үүсгэн байгуулсан. Түүний анхны жүжиг “Arlequin Poli par l’Amour de Marivaux” олны анхаарлыг маш их татаж, шинэ залуу авьяастанд олгодог тусгай шагналын эзэн болж байв.

Улмаар Шекспирийн сонгодог жүжгүүдийг амжилттай найруулсан нь түүнийг олимпын найруулагчаар сонгох үндэс болсныг “Парис-2024” олимпын Зохион байгуулах хорооны дарга Тони Эстанге хэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт болов DNN.mn

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр энэ есдүгээр сарын 20-ны өдөр Лихтенштейн, Швед улсын Байнгын төлөөлөгчийн газраас хамтран зохион байгуулсан Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын албан бус уулзалтад Гадаад харилцааны сайд оролцов.

Энэхүү уулзалт нь хүний эрх, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, дипломат алба дахь эмэгтэйчүүдийн байр суурь, идэвхтэй үйл ажиллагааны талаар санал солилцох зорилгоор жил бүр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд зохион байгуулдаг албан бус арга хэмжээ юм.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус уулзалтын үеэр Канад улсын Гадаад хэргийн сайд Мелани Жоли, Швед улсын Гадаад хэргийн сайд Анн Линдэ, Лихтенштейн улсын Гадаад хэрэг, боловсрол, спортын сайд Доминик Хаслер, Сенегал улсын Гадаад хэргийн сайд Аиссата Талл Салл, Мозамбик улсын Гадаад хэрэг, хамтын ажиллагааны сайд Алсинда Абреу нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 107 жолооч согтуугаар жолоо барьж, 161 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Will You Get More Money for Your Car Accident Injury if You Were Hit by a  Drunk Driver? - Scottsdale Injury Lawyers LLC

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1456, хулгайтай холбоотой 53, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 74, гэмт хэргийн шинжтэй 126 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 107, хүний биед халдсан 47, эрүүлжүүлэх байранд хоносон 161 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ цаг-үе

Автомашингүй өдрөөр буюу ням гаригт нийтийн тээврийн автобусны 39 чиглэлд орох өөрчлөлтүүд DNN.mn

“Автомашингүй өдөр-2022” арга хэмжээ 2022 оны есдүгээр сарын 25-ны өдөр 07:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Дээрх үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлана.

Эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 39 чиглэлийн 324 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орно.

Тодруулбал Их тойруугаар явах чиглэлүүдэд Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС зогсоолуудаар, Нарны замаар явах чиглэлүүдэд Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, Миний дэлгүүр зогсоолуудаар, Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолуудаар, Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титмийн зогсоолуудаар, Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын эмнэлэг зогсоолуудаар бууж, сууж үйлчлүүлэх боломжтой.

Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилж 18:00 цагаас хойш үндсэн замналаар үйлчилгээ үргэлжилнэ.

Баруун 4 замаас зүүн 4 зам хүртэлх хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр троллейбус үйлчилдэг Т:2 “5 шар – Ботаник”, Т:4 ” Ботаник-Вокзал”, Т:5 “3,4 хороолол-Офицеруудын ордон” чиглэлүүд зогсохыг иргэдэд анхааруулж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Нийтийн Тээврийн Газар

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар Гадаад валютын улсын нөөцийг нэмэх талаар хэлэлцэж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 14.00 цагт эхэллээ.

Хуралдаанаар, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн танилцуулга, Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн явц, Гадаад валютын улсын нөөцийг нэмэх талаар хэлэлцэж байна.

Мөн эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил, Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлт, Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар, Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай зэрэг 10 гаруй асуудал хэлэлцэх аж.