Categories
мэдээ нийгэм

Хагалгаа хийлгэсэн өвчтөнөөс мөнгө авсан эмчийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасав DNN.mn

Хагалгаа хийсэн эмч өвчтөнөөс мөнгө авсан үйлдэлд ял оногдуулав.

Иргэн Мөнх /хэрэгт холбогдогчдын нэрийг өөрчилсөн болно/ нь 2018 оны тавдугаар сард хөлөө гэмтээн улмаар мэс засалд орсон бөгөөд тухайн үед эмчлэгч эмч Ганаад хандан “Танд маш их баярлалаа, та надад дансаа өгөөч” гэснээр эмчлэгч эмч Ганаа нь өвчтөн Мөнхөөс 500,000 төгрөгийг Хаан банкны дансаараа шилжүүлэн авчээ.

Мөн хоёр жилийн дараа буюу 2020 онд хөлийн шилбэний хадаасаа авхуулахаар өмнө нь хагалгаа хийсэн эмч болох Ганаад дахин 300,000 төгрөгийг бэлнээр өгсөн байна. Эмч Ганаа нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд өвчтөнөөс 2 удаагийн үйлдлээр нийт 800,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Ганаа нь Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэмд тус тус заасан “үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой байхад ашиг сонирхлын үүднээс төлбөр авах…, мөн “Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлөө үйлчлэгчээс авлига, хандив, албан бус төлбөр авахгүй, хууль тогтоомжид зааснаас бусад төлбөртэй тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх” гэснийг тус тус зөрчсөн.

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуульд заасан “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Ганааг гэмт хэрэг үлдсэн гэм буруутайд тооцож, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4,000,000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шийдвэрийг бүтнээр нь ЭНД дарж үзнэ үү.

Categories
мэдээ нийгэм

Цахим орчинд худал мэдээлэл тараасан иргэнийг 800 мянган төгрөгөөр торгожээ DNN.mn

Иргэн Наран /хэрэгт холбогдогчдын нэрийг өөрчилсөн болно/ нь 2021 оны 3-8 дугаар сар хүртэлх хугацаанд цахим орчинд иргэн Удвалын зургийг оруулан “иргэн Удвал нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний өмчлөлийн орон сууцыг залилан авсан” гэж бусдыг гэмт хэрэг үйлдсэн мэтээр илт худал мэдээллийг олон нийтэд тараажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “…Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно”, мөн зүйлийн 17 дахь хэсэгт “…Хүний эрх, нэр төр, алдар хүндийг … хуулиар тогтоон хамгаална” гэж тус тус хуульчилсан бөгөөд иргэн Удвал нь бусдыг залилах гэмт хэрэгт гэм буруутайд шүүхээр тооцогдож байгаагүй байна.

Энэ тохиолдлыг Эрүүгийн хуульд зааснаар хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан буюу “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг гэж үздэг бөгөөд энэ гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах ялаас сонгож оногдуулахаар заасан.

Шүүхээс иргэн Нарангийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шийтгэх тогтоолыг бүтнээр нь ЭНД дарж үзнэ үү.

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймгийн 3 суманд ой хээрийн түймэр гарчээ DNN.mn

Баян-Өлгий аймгийн Алтай, Цэнгэл болон Булган суманд ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, Цэнгэл сумын Шарговь багийн “Хар салаа” гэдэг газар, аймгийн төвөөс баруун зүгт 130 км-т, сумын төвөөс хойд зүгт 50 км-т гарсан түймрийг цурманд оруулж бүрэн утрааж чадсан бол Алтай сумын Бардам багийн “Даваат”-д гарсан түймэр болон Булган сумын Улаагчин багийн “Хуйт” гэдэг газарт гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний бетон үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-аас мэдэгдэл гаргажээ DNN.mn

Бетон хольцын үндсэн эд болох цемент нь 2022 оны 4 дүгээр сард задгай цементийн үйлдвэрийн үнэ тонн тутам нь 183.000 мянган төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар тонн тутам нь 529.500 мянган төгрөг |үйлдвэрээс гарах үнэ| болж өссөнтэй холбоотойгоор Үндэсний бетон үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-аас тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоож байгаа талаар мэдэгдэл гаргажээ.

Зургийн тодорхойлолт алга байна.

Categories
мэдээ цаг-үе

УБТЗ: Экспортын нүүрсний ачилтын захиалга өгсөн үйлчлүүлэгчдийн анхааралд DNN.mn

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс дараах анхааруулгыг гаргажээ.

Ачаа Тээврийн Үйлчилгээний Цахим Систем шинэчлэгдэж, ачилтын ерөнхий захиалгын дарааллыг тухайн программаар эрэмбэлэх боллоо.

2022 оны 10 дугаар сарын экспортын нүүрсний ачилтын захиалга өгсөн үйлчлүүлэгч та 2022 оны есдүгээр сарын 23-наас 2022 оны есдүгээр сарын 27-ны өдрийг дуустал захиалгын дарааллын шалгуур үзүүлэлтийн материалуудыг PDF файл хэлбэрээр “Гэрчилгээ бүртгэл” цэс рүү оруулна уу. Уг шалгуур үзүүлэлтүүд нь зөвхөн экспортын нүүрсний тээвэрт хамааралтай болно. Бидэнтэй хамтран ажилласан Танд баярлалаа.

“Улаанбаатар төмөр зам” ХНН

Categories
мэдээ нийгэм

Ковидын 30 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

КОВИД-19 | Сүүлийн 24 цагт 98 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 30 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.

Үүнээс

  • нийслэлд ес
  • орон нутагт 21 тохиолдол бүртгэгдэв.

Орон нутгийн 21 халдвар нь бүгд Өмнөговь аймагт илэрсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй КОВИД-19-ийн нийт тохиолдлын тоо 982,607 болж байна.

Мөн өнгөрсөн хоногт 112 хүн эдгэрсэн бөгөөд одоогоор 830 иргэн коронавируст халдварын улмаас хяналтад байгаа юм.

зураг

Categories
мэдээ нийгэм

Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллого орон даяар үргэлжилж байна DNN.mn

tuuh1

Түүх соёлын үл хөдлөх дурсгалын тооллогыг таван жил тутамд зохион байгуулна хэмээн хуульчилсан байдаг бөгөөд энэ дагуу соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргатай хамтран түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллогыг орон даяар зохион байгуулж байна.

tuuh2-640x377 Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллого орон даяар үргэлжилж байна

Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллогыг анх 2015 онд зохион байгуулсны үр дүнд 9537 дурсгалт газрын 86157 дурсгалыг бүртгэж, дурсгалын бүртгэлийн дугаар, газар зүйн солбицол, гэрэл зураг, товч тодорхойлолтыг цаасан болон цахим хэлбэрээр Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд хадгалж байна.

tuuh3-640x427 Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллого орон даяар үргэлжилж байна

Энэ удаагийн тооллогын ажлын хэсгийнхэн дурсгалуудын хадгалалт, хамгаалалтын нөхцөл байдалд нэгдсэн үнэлгээ хийх, дурсгалын төрөл тус бүрийн эвдрэл, гэмтлийг тодорхойлох, мөн дурсгалт газрын нэр, газар зүйн солбицол, төрөл зүйл зэрэг зарим алдаатай мэдээллийг засаж сайжруулах, түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалтын нөхцөл байдлыг улсын болон орон нутгийн хэмжээнд нэгтгэх, статистик мэдээллийг баяжуулах, дурсгалын хадгалалт хамгаалалтад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хяналтыг сайжруулах боломжийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна.

tuuh4-640x427 Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллого орон даяар үргэлжилж байна

tuuh5-640x359 Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллого орон даяар үргэлжилж байна

Categories
мэдээ нийгэм

Ургац хураалтад 3102 оюутан, цэргийн албан хаагч оролцож байна DNN.mn

Улсын хэмжээнд 2022 онд 378.1 мянган га-д үр тариа, үүнээс 353.1 мянган га-д улаанбуудай, 19.9 мянган га-д төмс, 11.1 мянган га-д хүнсний ногоо, 57.4 мянган га-д малын тэжээл, 117.4 мянган га-д тосны ургамал, 4.6 мянган га-д жимс, жимсгэнэ, нийт 588.5 мянган га-д тариалалт хийжээ.

Ургацын урьдчилсан балансаар 470.3 мянган тонн үр тариа, үүнээс 441.4 мянган тонн улаанбуудай, 234.1 мянган тонн төмс, 125.8 мянган тонн хүнсний ногоо, 55.7 мянган тонн тосны ургамал, 104.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарсан.

Ургац хураалтын явц өнөөдрийн байдлаар 31.6 мянган га-гаас 37.9 мянган тонн үр тариа, үүнээс 30.3 мянган га-гаас 36.3 мянган тонн улаанбуудай, 7.9 мянган га-гаас 92.9 мянган тонн төмс, 3.8 мянган га-гаас 35 мянган тонн хүнсний ногоо, 2.9 мянган га-гаас 9.4 мянган тонн тэжээлийн ургамал, 3.8 мянган га-гаас 1.2 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан мэдээтэй байна.

Улсын хэмжээнд таван их, дээд сургууль ЗХЖШ-ийн 18 анги нэгтгэлээс нийт 3102 оюутан цэргийн албан хаагч ургац хураалтад оролцохоор аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Халимаг, Тува, Якут, Буриад Монголчууд “Хүмүүнлэгийн коридор” нээж өгөхийг шаардаж байна DNN.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн лхагва гаригт улс даяар цэргийн дайчилгаа явуулж байгаагаа мэдэгдсэн. Мөн үүнтэй холбоотойгоор ОХУ-ын парламентын доод танхим буюу Төрийн Дум хуралдаж, Дайны тухай хуулиа шинэчлэн цэргийн дайчилгаанаас зугтсан залуус 15 жилийн хорих ял ногдуулах шинэ заалт нэмж оруулжээ

Тэгвэл өнөөдөр Халимаг, Тува, Якут, Буриад Монголчууд оросын дайнаас дүрвэгсдийг “Хүмүүнлэгийн коридор” нээж өгөх хүсэлт бүхий бичиг өгөхөөр Монголын консулын үүдэнд жагсаж байна.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 161 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2022 оны есдүгээр сарын 22-ний өдөр нийт 1868 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1454, гэмт хэргийн шинжтэй 107 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Мөн автомашин согтуугаар жолоодсон 117, хүний биед халдсан 69, хулгайн гэмт хэрэг 34, эрүүлжүүлэх байранд хоносон 161 тохиолдол бүртгэгджээ.