Categories
мэдээ нийгэм

Маргааш Нарантуул, Хархорин, Барс болон зарим техникийн зах амарна DNN.mn

“Автомашингүй өдөр-2022”-ийн үеэр Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүрэгт орших 19 томоохон зах, худалдааны төв болон Зуун айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр амарна хэмээн Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн.

Маргааш/2022.09.25/ буюу ням гаригт амрах томоохон зах, худалдааны төвүүдийн жагсаалтыг хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

Ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац, хүйтний улирлын төлөвийн талаар мэдээлэл өгөв DNN.mn

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ээлжит хурал боллоо.

Хурлаар ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн өвөлжилтийн бэлтгэлийг хангахад гамшгийн эрсдэлийн орон нутгийн мэргэжлийн зөвлөл хэрхэн ажиллах талаар, УЦУОСМХ-ийн Хөдөө аж ахуйн секторын дарга Б.Эрдэнэцэцэг 2022-2023 оны өвөл, хаврын бэлчээрийн даац, хүйтний улирлын төлөвийн талаар танилцуулж зудын эрсдэл өндөр байх магадлалтай аймгуудын талаар мэдээлэл, зөвлөмж өглөө.

Мөн малын гоц халдварт өвчний хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм бүхий Дорнод, Сүхбаатар аймгуудын Мал эмнэлгийн газарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх талаар зөвлөмж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.

Хурлын төгсгөлд МААБХЗГ-ын дарга Д.Баянбат аймгуудын ХХААГ, МЭГ-уудад Ерөнхий сайдын 2022 оны 09 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийн явцад гарч байгаа алдаа, дутагдлын талаар танилцуулж, үүрэг чиглэл өгөв.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад ажиллана DNN.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийг хангуулах, хянан шалгах чиглэлээр 2022 оны есдүгээр сарын 23-наас 25-ны өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн тариалангийн бүс нутагт ажиллана.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны тавдугаар сарын 13-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар мэдээлэл хийх үеэр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх санаачилга дэвшүүлж, Засгийн газраас “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг Улсын Их Хуралд яаралтай горимоор оруулан, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

Монгол Улсын Их Хурлаас “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг 2022 оны зургадугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан билээ. Уг тогтоолд таван чиглэлийн 114 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан.

Эдгээр арга хэмжээний хүрээнд мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, лууван, байцаа, манжин, сонгино, сармис, гурил, гурилан бүтээгдэхүүн, хүлэмжийн ногоо, өндөг, цөцгийн тос, хүнсний давс, тахианы мах, ургамлын тос зэрэг хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр хүн амын хүнсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаж, цаашлаад элсэн чихэр, төрөл бүрийн будаа, гахайн мах, жимс, жимсгэнээр өөрийгөө хангах, улмаар хүнс экспортлогч улс болох зорилтыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр байгаа юм.

Түүнчлэн монгол хүнсээр дотоодын хэрэгцээгээ хангаж, хүнс экспортлогч улс болох эрх зүйн шинэчлэл хийх, түүхий эд боловсруулах, бэлтгэн нийлүүлэх логистикийн сүлжээг хөгжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн хүн амыг хүнсний ногоогоор жилийн дөрвөн улирал хангах, хүлэмжийн цогцолбор байгуулах, ойрын таван жилийн дотор малын өвчингүй эрүүл бүс нутаг болгох, шинэ техник, технологи, инноваци нэвтрүүлэх, мэргэжилтнүүдийг үе шаттай бэлтгэх зорилт тавиад байгааг Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Монголд ирэх ОХУ-ын иргэдийн тоо дөрөв дахин нэмэгджээ DNN.mn

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин цэргийн хэсэгчилсэн дайчилгаагаар 300.000 иргэн цэрэгт татахаар болсон. Энэ талаар ЗХЖШ-ын Цэрэг татлагын ерөнхий комиссын дарга, контр-адмирал Владимир Цимлянский “Цэргийн дайчилгаа явуулах удирдамжийг муж тус бүрийн цэрэг татлагын комисс руу илгээсэн. Квот заагаагүй” гэжээ.

Энэхүү үйл явдалтай холбоотойгоор ОХУ-аас Монгол улсад 30 хоногийн чөлөөтэй зорчих визээр орж ирэх иргэдийн тоо эрс нэмэгдсэн байна. Өөрөөр хэлөэл дайчилгаанд багтахаас зайлсхийсэн Оросын иргэд хил нэвтрэн ирэх нь олширсон гэх таамаг судлаачид дэвшүүлжээ.

Сүүлийн өдрүүдэд ОХУ-аас орж ирсэн иргэдийн тоог танилцуулъя:

  • 2020 оны есдүгээр сарын 20-ны өдөр 261 иргэн,
  • 2020 оны есдүгээр сарын 21-ний өдөр 263 иргэн,
  • 2020 оны есдүгээр сарын 22-ны өдөр 830 иргэн Монгол Улсын хилээр нэвтэрчээ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд ковидын 51 тохиолдол бүртгэгджээ DNN.mn

Өнгөрсөн хоногт Улаанбаатарт коронавируст халдварын 26, орон нутагт 25 тохиолдол бүртгэгджээ. Орон нутгийн хувьд Дорноговь, Өмнөговь аймагт халдвар бүртгэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар уг өвчний улмаас 835 иргэн эмнэлгийн хяналтад байгаа бол өнгөрсөн хоногт 83 иргэн эдгэрчээ.

Монгол Улсад цар тахал гарснаас хойш хоёр жилийн хугацаанд 982,676 иргэн коронавирусийн халдвараар өвджээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна DNN.mn

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.

2022 оны 09-р сарын 23-ны 20 цагаас 09-р сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 7-12 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Маргааш автомашингүй өдөр болно DNN.mn

НЗДТГ-аас есдүгээр сарын 25-ны ням гарагийг автомашингүй өдөр болгохоор шийдвэрлэжээ. Ням гарагийн 07:00-18:00 цагт Энхтайваны өргөн чөлөөнд автомашины хөдөлгөөнийг хязгаарлах юм.

Тус арга хэмжээний үеэр НЗТГ-аас Улаанбаатар хотын нийгмийн салбарын олон талт арга хэмжээ, иргэдэд эрүүл, аюулгүй, эрсдэлгүй, ээлтэй орчин бүрдүүлэхээр хийж, хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулж, урлаг, соёл, спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулах аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Увс аймгийн Бүхмөрөн суманд 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

Өнөөдөр буюу есдүгээр сарын 24-ны 10:13 цагт Увс аймгийн Бүхмөрөн суманд газар хөдөлжээ.

Тодруулбал, Увс аймгийн Бүхмөрөн сумын төвөөс Зүүн хойд зүгт 36км зайнд 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 49.93 90.59

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Туул голоо цэвэрлэе” санаачилгад 10 мянга гаруй оюутан, залуус нэгдэж байна DNN.mn

“Туул голоо цэвэрлэе” санаачилгад Монголын их, дээд сургуулийн оюутан залуус болон төрийн байгууллагын 10 мянга гаруй хүн оролцож, Туул голын сав дагуух хог хаягдлыг цэвэрлэхээр нэгдэж байна.

Амралтын өдрийн өглөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс хөдөлсөн залуусын цуваа Туул гол дагуух нийт 11 байршилд анги, баг, хамт олноороо нэгдэж хог цэвэрлэх юм. Тус арга хэмжээнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ оролцож нийслэлийн 1,6 сая хүн амын ундны ус болсон Туул голоо цэвэрлэх санаачилгад нэгдэн амралтын өдрийн өглөө эртлэн ирсэн нийт оюутан, залуучууддаа талархал илэрхийллээ. Туул гол нь Монгол Улсын төв, хойд хэсгээр урсдаг төдийгүй нийт 819 км урттай бөгөөд ус цуглуулах талбай нь 49,840 км2 юм.

Хэнтий, Төв, Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотын нутгаар урсан өнгөрдөг Туул голын сав газрын өндөршил нь 770-2800 метрийн хооронд байх ба хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 2799.3 метрийн өндөрт өргөгдсөн Асралт Хайрхан уул, хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 770 метрийн өндөр Орхон-Туулын бэлчир газар юм гэж БОАЖЯ-наас мэдээллээ.


Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

КИНО ШҮҮМЖ: “Ноён эмэгтэй” DNN.mn

Хувьсал продакшны “Ноён эмэгтэй” УСК-ны зохиолыг зохиолч С.Жаргалсайханы “Би эр хүнийг хүснэ” жүжгээс сэдэвлэн бичсэн билээ.

“Ноён Эмэгтэй” нь 1990-ээд оны эмэгтэйчүүдийн хорих ангид хүч нөлөөний төлөөх өшөө авалт, урвалт, тэмцэл, уучлалттай өдөр хоногуудыг өнгөрөөж буй эмэгтэй ялтнуудын тухай эмгэнэлт драм кино юм. “Би эр хүнд хайртай” гэсэн хэдий ч уг кинонд эр хүнийг гэх хайр байсангүй. Эрхээ хязгаарлуулсан эмэгтэйчүүд эр хүн хүсэж байгаа хэсэг текст, үйл явдлаас бусад бүх цаг үед эр хүнийг буруутгасан, үгүйсгэсэн, харлуулсан өнгө аяс. Кино эхлэхдээ сонирхол татсан ч дундуураа үзэгчдийг уйдааж энгийн л нэг монгол кино шигээ төгсөв. Төдийлөн хүн бүрийн хөндөөд байдаггүй сэдэв ч гэлээ буйрнаасаа холдож чадаагүй нь биднийг гадны кино сонирхдоггүй, шүүмжлэлт, шинийг эрэлхийлэх нүдээр хардаггүй, судалдаггүйг илтгэж байлаа.

Сэдэв: Бүтэн шорон гардаг цөөн киноны нэг. Амьдралын нэг л алдаа ямар их хор уршигтай, эмэгтэйчүүдийн шаналал гээд хүмүүсийн мэддэг л сэдэв. Яг нэг зүйлийг онилж зоригтойгоор дуугарч чадсангүй.

Зохиол: Энэ киногоор яг юу гаргах гээд байгаа нь мэдэгдэхгүй. Тухайн үе болох 1990-ээд оны шоронгийн амьдралыг бодитоор харуулж болох байсан. Манай монголчуудын зан гэмээр ч юм уу уйлуулчих гээд л. Үзэгчдийг залхтал 20 орчим удаа уйлуулсан. Утга агуулгагүй уянгалалтад галзуу л биш бол юу гэж матарын нулимс унагах вэ дээ. Энэ киног доош татсан бас нэг зүйл бол хөгжмийн сонголт.

Амьдралдаа анх удаа шоронгийн хаалга татаж төмөр тор руу алхаж яваа хоёр эмэгтэйн ард дайны фронтод байлдаж яваа баатарлаг, зоригт эрсийн ая явна. Яг үнэндээ хэзээ төгсөх нь үл мэдэгдэх зовлон, шаналалд унаж яваа хүмүүс шүү дээ.

Зураг авалт, өнгө: “Ноён эмэгтэй” УСК-ны зураг авалт, зураач, зураглаачийн ажиллагаа маш сайн. Тулааны хэсгүүдийн өнцгүүд маш тохиромжтой.

Дүрүүд: Киноны нэр, гол дүр ноён эмэгтэй бол Монгол Улсын гавьяат жүжигчин У.Уранчимэг. Түүний харц, алхаа гишгээ, зодолдож байгаа байдал ярих юмгүй. Харин жүжигчин О.Дөлгөөн өөрчлөлтгүй, нэг л дүрээрээ олон кинонд яваад байдаг. Энэ киноны дүрдээ тохироогүй санагдлаа. Дүрийн өөрчлөлт шинэчлэлт, хувьсал байхгүй.

Бусад: Амьдралаа авч яваа ганц бие ээж болохоор мундаг, гайхалтай гэнэ. Ийм амьдрал бүтээхгүй байх сонголт байсан. Хорих анги дотор угаалга хийнгээ хошигнох бүсгүйчүүдийн хэсэг хөөрхөн сцень байсан. Гэтэл тэнд хариу үзүүлэх дүрүүдээс дүртэйгээ ажиллаж чадаагүй найруулагч харагдана. Хөдөө тайгаас ирсэн аавын жаахан охин эр бэлэг эрхтэн хараад хөөрч баясах уу. Ичингүйрч улайна биз дээ.

“Ноён эмэгтэй”-н талаар дурдахыг хүссэн сүүлийн зүйл нь киноны цаг үетэйгээ огтхон ч авцалдаагүй сэтгэлгээний онцлог байв. Жүжигчид, тэр дундаа туслах дүрийн жүжигчид бүхий л эрч хүчээ дайчлан ажиллаж буй нь илт боловч тэд “дүр”-ийнхээ хувьд эмэгтэй царайтай л болохоос хулгайч, худалч, зусар, шалиг, дээрэлхүү, “нөгөө” л дүрийн характертай.

Өөрөөр хэлбэл, эмэгтэй шорон, эмэгтэй дүрүүд байгаад тэднээс үүдэж болох хандлага сэтгэхүйн нарийн ялгаагүй нь алдагдсан боломж мэт санагдлаа. Нэгдсэн агуулгагүй, хуучинсаг үзэл нь үзэх сонирхол унтрааж байв.