Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол, Солонгосын сэтгүүлчид Тужийн нарсны байгалийн цогцолбор газарт мод тарив DNN.mn

Монгол Улс-БНСУ-ын сэтгүүлчид Тужийн нарсны байгалийн цогцолбор газарт мод тарьж, энэ орчмын байгаль, газар нутаг, мод үржүүлэг, нөхөн сэргээлтийн байдалтай танилцав. Сэлэнгэ аймаг. Тужийн нарс.

Гэрэл зургийг Б.Чадраабал

Categories
мэдээ нийгэм

Веган фестиваль энэ сарын 24, 25-нд болно DNN.mn

Веганы талаар ойлголтоо нэмэгдүүлэх болон веган амьдралын хэв маягийг сонирхогч нарт зориулсан арга хэмжээ энэ амралтын өдрүүдэд Явуухулангийн цэцэрлэгт болно. Энэ сарын 24, 25-ны өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд болох веган фестивалийн үеэр

  • Эрүүл зөв хооллотын зөвлөгөө, мэдээлэл
  • Веган хоолны амталгаа, худалдаа
  • Байгаль орчны мэдлэг, мэдээлэл
  • Амьтанд хайртай хүмүүст зориулсан хөтөлбөр
  • Эко худалдаа
  • Сонирхолтой хэлэлцүүлэгүүд
  • Интертаймент үзүүлбэрүүдийг үзэж сонирхох боломжтой.
Categories
мэдээ нийгэм

Төрийн албан хаагчийн эзэмшвэл зохих ур чадварын талаар сургалт боллоо DNN.mn

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /НЗДТГ/-аас тус газрын албан хаагчдад иргэндээ ээлтэй хотын төрийн албан хаагчийн эзэмшвэл зохих ур чадварын талаар сургалт зохион байгууллаа.

Уламжлал болгон зохион байгуулдаг тус сургалтад Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг оролцож, “Дэлхийн хүчирхэг хотуудын индекс”, “Хөгжилд хөтлөх төрийн албан хаагч”, “Төрийн албаны шинэтгэлийн зарим асуудал” дэд сэдвүүдээр лекц уншив.

Түүнчлэн улс орон, бүс нутгийн эдийн засаг, улс төр, соёлын гол төв, бүс нутгийн болон олон улсын харилцаа холбоо, бизнесийн чухал зангилаа болсон дэлхийн метрополисуудын орчин үеийн хөгжлийн чиг хандлага, түүнд нийцсэн төрийн албаны хүний нөөцийн бодлогыг манай улсад хэрэгжүүлж буй төрийн албаны шинэтгэлийн үйл явцтай холбон тайлбарласан юм.

“Хотын стратегийн хүрээлэн” олон улсын судалгааны байгууллагаас “Дэлхийн хүчирхэг хот”-ын индексийг эдийн засаг, судалгаа хөгжил, соёлын харилцаа, амьдрах чадвар, хүрээлэн буй орчин, хүртээмж зэрэг зургаан шалгуур үзүүлэлтээр тодорхойлдог байна. Энэхүү индексээр дээгүүр байранд жагсаж буй хотуудын жишгээс үзэхэд тухайн хотод ажиллаж буй төрийн албан хаагчид тодорхой ур чадварын шаардлагыг эн тэргүүнд хангах ёстой байдаг ажээ.

Сургалтын төгсгөлд Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, уг хуульд саяхан оруулсан нэмэлт, өөрчлөлт, түүний ач холбогдол, үр дагаврын талаар тодорхой жишээ, баримттайгаар ярьж, “Шинэ сэргэлтийн бодлого”-оор дэвшүүлсэн төрийн бүтээмжийн сэргэлт, төрийн албан дахь хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, ойрын болон урт хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Монгол Улсын өрхийн сарын орлого зарлагадаа хүрэхгүй болжээ DNN.mn

Монгол Улсын өрхийн дундаж орлого цар тахлын өмнө буюу 2018 онд 1.2 сая байсан бол 2021 онд 1.6 сая болж 37.3 хувь нэмэгдэж байжээ.

Харин нэг өрхийн сарын дундаж зарлага 2018 онд 1.2 сая байсан бол 2021 онд 1.4 сая болж 20.8% нэмэгдсэн байна.

2022 оны 2 дугаар улирлын байдлаар өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт орлогын хэмжээ 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 (0.2%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 60.2 (5.0%) мянган төгрөгөөр буурчээ.

Өрхийн зарлагын хувьд нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт зарлага 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 62.9 (5.7%) мянган төгрөгөөр нэмэгдэж, өмнөх улирлаас 11.3 (1.0%) мянган төгрөгөөр тус тус буурчээ. Өөрөөр хэлбэл нэг өрхийн сарын орлого зарлагдаа хүрэхгүй болсныг илтгэж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Иргэн 51-ээс дээш НӨАТ-ын баримт бүртгүүлвэл азтан болох магадлалтай” гэв DNN.mn

2022 оны есдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримтаа системд уншуулж аравдугаар сарын сугалаандаа оролцохыг татварын байгууллагаас санууллаа.

Ebarimt сугалааны шинэчлэлээр сугалааны тохирлын урамшуулал нь үндсэн урамшуулал болон байршлын нэмэгдэл урамшууллаас бүрдэнэ.

Бүртгүүлсэн төлбөрийн баримтын тооноос хамаарч сугалааны тохирлын ангиллыг тодорхойлох юм байна.

Татварын ерөнхий газраас НӨАТ-ын сугалааны шинэчлэлийг мэдээлж байна.

– Та хаана ч явсан НӨАТ-ын сугалааны азтан тодруулах нэвтрүүлгийг үздэг болно. Та ebarimt аппликейшнаар сугалааны тохиролоо үзэхээс гадна таны баталгаажуулсан баримт хэрхэн оролцож байгааг хянах боломж бүрдсэн. Мөн азтан болж байгаа төлбөрийн баримтын байршил зэрэг мэдээллүүдийг тухайн цаг үед нь авч чадна.

– Та 51+ баримт бүртгүүлвэл азтан болох магадлал өсч, урамшууллын дүн ч нэмэгдэнэ. Жишээ нь та 3 баримт бүртгүүлсэн байгаад 3 орон таарвал 30,000 төгрөгний урамшуулал авах бол 51+ баримт бүртгүүлсэн бол 60,000 төгрөгний урамшуулал авна. Энэ нь олон баримт бүртгүүлдэг хүмүүсийг урамшуулах бодлого юм. Нөгөө талаас баримтын баталгаажуулалтыг дэмжсэн бодлого.

– Азтан танд нэмэлт урамшуулал өгнө. Таны амьдарч байгаа орон нутагт НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг өмнөх онтой харьцуулж, баримт хэвлэлт нэмэгдсэн хувиар сугалааны хонжвор дээр нэмж урамшуулал бодогдоно. Жишээ нь та Дархан-Уул аймгийн иргэн бөгөөд 9 баримт бүртгүүлснээс 3 орон таарч 30,000 төгрөгний азтан болсон гэж бодоод нэмэлтийг тооцольё. Өмнөх онтой харьцуулсан харьцуулалтыг Татварын ерөнхий газраас судалж өгөх юм. Дархан –Уул аймаг 23% -иар баримт хэвлэлт өссөн гэж бодоход 30,000*(1+23) =36,957 төгрөг болж нэмэгдэн азтны дансанд орох юм.

– Хонжвор бүр эзэнтэй. Өмнө нь НАЙМАН орон таарахгүй тохиолдолд супер хонжворыг дараагийн тохирол руу шилжүүлдэг байсан бол одоо найман орон таартал нь бөмбөлөгөө үлээлгэх юм. Ингэснээр хонжвор бүр эзэнтэй болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөө шөнө тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр 0-5 хэм хүрч цочир хүйтэрнэ DNN.mn

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Булган, Сэлэнгэ, Төв аймгийн газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр 0-5 хэм хүрч цочир хүйтэрнэ.

Малчид, тариаланчид, хандланчдын анхааралд: Өнөө шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэх тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхааруулж байна.


2022 оны 09-р сарын 24-ний 20 цагаас 09-р сарын 25-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 14-16 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 13-15 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 13-15 хэм дулаан байна.


2022 оны 09 дүгээр сарын 26-наас 09 дүгээр сарын 30-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

27-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 27-нд Алтайн салбар уулсаар, 28-нд Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар, 29-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 28, 29-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Categories
энтертаймент-ертөнц

“Цайны зам” өв соёлын III наадам энэ сарын 25-28-ны өдөр Ховд аймагт болно DNN.mn

“Цайны зам” өв соёлын III наадам энэ сарын 25-28-ны өдөр Ховд аймагт болно.

Соёлын биет болон биет бус өв, язгуур урлаг, цайны соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх, сурталчлах, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд энэхүү наадмыг БОАЖЯ-ны дэмжлэгтэйгээр Ховд аймгийн ЗДТГ, БОАЖГ, СУГ, ХХААГ зэрэг мэргэжлийн байгууллага, холбоод хамтран хийж байна.

Наадам энэ сарын 25-ны өдөр Манхан сум дахь Гурван Сэнхэрийн агуйтай танилцах аяллаар эхлэх бөгөөд тэмээн жингийн цуваа Манхан сумаас Ховд аймгийн төв рүү хөдөлнө.

Монгол нүүдэл, адуучин тэмцээн, бэсрэг наадам, тууль, цуур, уран нугаралтын наадам болон угсаатны цай чанах ёслол, язгуур урлагийн тоглолт, тэмээн жинг угтах зэрэг үйл ажиллагаа тусгай хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу өрнөнө.

Ховд аймгийн 17 суманд алтайн урианхай, дөрвөд, захчин, мянгад, өөлд, торгууд, халх, хошууд, казах, тува зэрэг 10 гаруй угсаатан аж төрж байна. Эдгээр угсаатны онцлогийг “Цайны зам” өв соёлын наадмаар дамжуулан ийнхүү гурав дахь удаагаа сурталчлах гэж байгаа аж.

Цайны соёл Европ, Орост нэвтэрснээр цайны хэрэглээ өсөж, дөт замаар цай авах боломж нь Монгол орноор дамжуулан авах байжээ.

Цайны зам бол худалдааны орлогын хувьд “Торгоны зам”-ын дараа орох хоёрдугаар чухал зам байсан. Энэхүү маршрут нь Хөх хот-Улиастай-Ховд-Цагаануур-Бийск гэсэн баруун хязгаарыг чиглэсэн зам ажээ.

Categories
мэдээ нийгэм

Даатгуулагч хэвтэн эмчлүүлэхдээ өөрөө эмнэлгийн хэрэгслээ авсан бол зардлыг нөхөн олгоно DNN.mn

ЭМЯ-аас ЭМДЕГ-тай “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ” байгуулсан Эрүүл мэндийн байгууллагын үүргээс танилцууллаа.

Үүнд эрүүл мэндийн байгууллага нь дараах үүрэгтэй байна,

  • Эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн иргэн, даатгуулагчийн талаарх цахимаар илгээсэн мэдээллийн үнэн, зөв байдлыг бүрэн хариуцах бөгөөд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой хууль, тогтоомж, эрх зүйн акт болон даатгалаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээ, түүний төлбөрийн мэдээлэл зэргийг ил тод байршуулна.
  • Иргэн, даатгуулагчийн эрүүл мэндийн болон тусламж, үйлчилгээний мэдээллийн нууцлалыг хадгална.
  • Эрүүл мэндийн байгууллага нь эмнэлэгийн яаралтай болон түргэн, тусламж, халдварт өвчний оношилгоо, эмчилгээг үзүүлэхдээ иргэн-даатгуулагчийн ЭМД-ын шимтгэлээ төлсөн эсэхээс үл хамаарч үзүүлнэ.
  • Даатгуулагчийг хэвтүүлэн эмчлэх үед өвчний түүхэнд бичигдсэн эм, эмнэлгийн хэрэгслийн зардлыг өөрөөр нь гаргуулсан тохиолдолд зах зээлийн жишиг үнээр тооцон даатгуулагчид буцаан олгоно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргааш нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно DNN.mn

Маргааш буюу есдүгээр сарын 25-нд “Автомашингүй өдөр-2022” болно. Тиймээс энэ өдөр томоохон зах, худалдааны төвүүд амрахаас гадна нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орох юм.

Тухайлбал,

  • Бага тойруу
  • Энхтайваны өргөн чөлөөний Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх авто зам
  • Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах юм байна.

Тиймээс эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 39 чиглэлийн 324 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт оруулахаар болжээ.

Тодруулбал,

  • Их тойруугаар явах автобусны чиглэлүүдэд Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС автобусны зогсоол
  • Нарны замаар явах чиглэлүүдэд Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, “Миний” дэлгүүрийн автобусны зогсоолоор үйлчлүүлэх боломжтой.
  • Харин босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн автобусны зогсоол
  • Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титэмийн зогсоол
  • Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын эмнэлэг зогсоолоор бууж, сууж үйлчлүүлэх боломжтой.
Categories
мэдээ үндэсний-бөx

Улсын начин Ө.Батзулын цолны хүндэтгэлийн барилдаан энэ сарын 30-нд болно DNN.mn

Ардын хувьсгалын 100, 101 жилээр тав давж улсын начин цол хүртсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, чөлөөт бөхийн ОУХМ Өлзийсайханы Батзулын цолны хүндэтгэлд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан есдүгээр сарын 30-нд Эрдэнэт хотын “Хангарьд палас”-т болно.

Тус барилдааны түрүү бөх 3 сая төгрөг, үзүүр бөх 2 сая, их шөвөгт үлдсэн бөхчүүд 1 сая төгрөг гардана.