Categories
мэдээ цаг-үе

Г.Бямбасүрэн:Алтанбулаг боомтоор ОХУ-ын 3000 гаруй иргэн орж ирсэн DNN.mn

Алтанбулаг боомтоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус боомтын дарга хошууч Г.Бямбасүрэн “Есдүгээр сарын 21-нээс Монгол Улс руу нэвтрэх ОХУ-ын иргэдийн тоо өмнөх үеэс харьцангуй нэмэгдсэн. Өнөөдрийн 12:00 цагийн байдлаар манай улс руу 3,000 гаруй ОХУ-ын иргэн орж ирээд байна. Тэдний 2,500 орчим нь эрэгтэй үлдсэн 500 гаруй нь эмэгтэй хүмүүс байна. Гэр бүлээрээ хилээр орж ирж байгаа ч ихэнх нь ганц бие залуучууд байгаа юм. Өнөөдрөөс хилээр орж ирэх чиглэлийн хөдөлгөөн буурч байна.

ОХУ-ын иргэд манай улс руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй. Гэхдээ 30 хоног нь хэтэрсэн тохиолдолд дахин 30 хоног сунгуулах боломжтой. Энэ хүсэлтээ Гадаадын иргэн харьяатын газар өгөөд шийдүүлж болно” гэсэн юм.

Харин боомтын үйл ажиллагааны тухайд “Алтанбулаг боомт дээр иргэдийн бөөгнөрөл үүсээгүй, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Одоогоор зөрчил илрээгүй” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Алтанбулаг боомтоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна DNN.mn

Баярын өдрүүдэд “Алтанбулаг”-ийн боомт ажиллана

Алтанбулаг боомтоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“The Hu” хамтлаг “Aim Awards”-т нэр дэвшжээ DNN.mn

The Hu” хамтлаг | News.MN

“The Hu” хамтлаг Лондон хотноо зохион байгуулагдах “AIM Awards-2022”-т нэр дэвшжээ. Дэлхийн нэр хүнд бүхий эл хөгжмийн наадам есдүгээр сарын 28-нд болно. Сүүлийн үед хүч түрэн гарч ирж буй уран бүтээлчдийг “Aim Awards” шалгаруулж, цаашид амжилттай туурвихад нь том боломж олгодог.

Этник рок урсгалын “The Hu” хамтлаг өдгөө АНУ-д аялан тоглолт хийж байгаа бөгөөд энэ сард “Rumble of Thunder” нэртэй шинэ цомгоо худалдаанд гаргасан билээ. Аравдугаар сарын 4-нд эл аялан тоглолт дууссаны дараа 26-наас Европыг зорих аж.

Categories
мэдээ цаг-үе

DNN-ФОТО СУРВАЛЖИЛГА : Автомашингүй өдөр DNN.mn

Өнөөдөр буюу есдүгээр сарын 25-ны өдөр “Автомашингүй өдөр” зохион байгуулагдаж байна. Энэ өдөр урлаг спортын олон арга хэмжээ болж байгаа юм. Ийнхүү уншигч та бүхэнд автомашингүй өдрийн фотог хүргэж байна.

Мөн өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд иргэдэд зориулсан урлаг, спортын үйл ажиллагаа, гүйлтийн тэмцээн, сонгодог дуурийн тоглолт болохоос гадна нийслэлийн нийгмийн салбарын үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөгийг зохион байгуулж байна

Categories
мэдээ нийгэм

ОХУ-ын иргэн монгол залуугийн толгойг алхаар цохиж гэмтээжээ DNN.mn

Согтуурсан үедээ бусдын биед хүнд гэмтэл учруулаад зугтсан этгээдийг  баривчилжээ

БГД-ийн нутаг дэвсгэрт 2022 оны есдүгээр сарын 25-ны 00:30 цагт “Орос хүн цагдаа, түргэн дуудаад өгөөч гээд байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Тус дуудлагыг шалгахад ОХУ-ын иргэн “Д” 2022 оны есдүгээр сарын 22-23-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтэрсэн. Хил дээр танилцсан Монгол Улсын иргэн А-ын гэрт түрээс төлж амьдрахаар 2022 наймдугаар сарын 24-ний өглөө 09 цагт ирсэн байна. Энэ өдөр “А”, “Д” нар нь тус байрны тоотод оршин суух Г-ийн гэрт орж хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд улмаар Монгол Улсын иргэн Г, ОХУ иргэн Д нар муудалцаж Д нь иргэн Г-ын толгойн дагзан тус газар алхаар гэмтэл учруулсан хэргийг БГД-ийн цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Автомашины хөдөлгөөнийг 18.00 цагаас бүрэн нээнэ DNN.mn

3 хүн ба тэнгэр нарын зураг байж магад

“Автомашингүй өдөр-2022” арга хэмжээ маргааш буюу 2022 оны есдүгээр сарын 25-ны өдөр 07:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдана.Дээрх үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлана.

зураг

Эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 39 чиглэлийн 324 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орно.

Тодруулбал Их тойруугаар явах чиглэлүүдэд Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС зогсоолуудаар, Нарны замаар явах чиглэлүүдэд Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, Миний дэлгүүр зогсоолуудаар, Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолуудаар, Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титмийн зогсоолуудаар, Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын эмнэлэг зогсоолуудаар бууж, сууж үйлчлүүлэх боломжтой.

Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилж 18:00 цагаас хойш үндсэн замналаар үйлчилгээ үргэлжилнэ.Баруун 4 замаас зүүн 4 зам хүртэлх хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр троллейбус үйлчилдэг Т:2 “5 шар – Ботаник”, Т:4 ” Ботаник-Вокзал”, Т:5 “3,4 хороолол-Офицеруудын ордон” чиглэлүүд зогсохыг иргэдэд анхааруулж байна.

“Автомашингүй өдөр-2022” олон улсын гүйлтийн тэмцээний үеэр өөрчлөлт орох чиглэлүүд:

зураг
Categories
мэдээ цаг-үе

Орон сууцны үнэ өмнөх сараас 2.9 хувиар өсчээ DNN.mn

Үндэсний статистикийн хорооноос өнгөрөгч наймдугаар сарын байдлаар нийслэлийн хотын орон сууцны үнийн мэдээллийг хүргэж байна.

Энэ оны наймдугаар сарын байдлаар шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.32 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 3.6 сая төгрөг байна. Харин хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.13 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 3.74 сая төгрөг байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Хүнсний ногооны 70 хувийг дотоодоос хангана DNN.mn

Postmedia.mn - Улаан буудай, төмсний хэрэгцээгээ дотоодосоо 100 хувь хангана

Улсын ургацын комисс хуралджээ. Энэ оны ургацын урьдчилсан балансаар 441 мянган тн улаанбуудай, 234 мянган тн төмс, 126 мянган тн хүнсний ногоо, 56 мянган тн тосны ургамал, 104 мянган тн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарчээ.

Энэ нь улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 70 орчим хувийг дотоодын ургацаас хангах тооцоо аж.

Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн үр дүнд хүнсний ногооны тариалалт энэ жил 1500 га-гаар нэмэгдсэн байна.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр 8 дугаар сарын сүүлч, 9 дүгээр сарын дунд 10 хоногийн эцсээр тариалангийн бүс нутгаар хур тунадас, нойтон цас орж цочир хүйтрэх төлөвтэй байна. Иймд ургац хураалтын бэлтгэл ажлыг шуурхай ханган ажиллаж байгаа талаар ХХААХҮЯ-аас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Экспорт өмнөх оны мөн үеэс 38.7 хувиар өсчээ DNN.mn

Экспорт өмнөх сарынхаас 18.7 хувиар нэмэгдэв

Монгол Улс 2022 оны эхний 8 сард нийт 153 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 13.4 тэрбум америк доллар болжээ. Үүнээс экспорт 7.8 тэрбум америк доллар, импорт 5.6 тэрбум америк доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.3 (32.7%) тэрбум америк доллароор, экспорт 2.2 (38.7%) тэрбум америк доллароор, импорт 1.1 (25.2%) тэрбум америк доллароор өсжээ. Мөн 2022 оны 8 дугаар сард экспорт өмнөх сараас 135.0 (11.7%) сая америк доллароор, импорт 22.4 (2.8%) сая америк доллароор тус тус өссөн байна

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна DNN.mn

2022 оны 09-р сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 14-16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 13-15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 13-15 градус дулаан байна.