Categories
гадаад мэдээ

Польш: ОХУ-ын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй DNN.mn

Польш улс залуусаа эх оронд нь үлдээхийн тулд мөнгө төлж эхэллээ

ОХУ Украинд дайн өдүүлснээс хойш барууны орнууд Оросын эсрэг олон төрлийн хориг арга хэмжээ авч хэрэгжүүлсэн ч дайн зогсооход огт нөлөөлөхгүй байгаа тул иргэд рүү нь чиглэсэн бодлого баримтлахыг Украины тал уриалж байлаа. Өнөөгийн дайн “гагцхүү Путинийх биш, эрх баригчдаа дэмжиж байгаа ард түмнийх нь ч буруу” хэмээн Украины эрх баригчид мэдэгдэн, Оросын иргэдийг нутаг дэвсгэр рүүгээ нэвтрүүлэхгүй байхыг уриалж байлаа. Үүний хариуд Европын орнууд ээлж дараалан Оросын иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасаар байна.

ОХУ-ын иргэдийг агаарын болон тэнгисийн боомтоор Польш руу нэвтрүүлэхийг хязгаарлах журам есдүгээр сарын 26-ны өдрөөс мөрдөгдөж эхэллээ. Аль орноос авснаас үл хамааран Шенгений визтэй оросуудыг Польш руу ийнхүү нэвтрүүлэхгүй юм байна. Өнгөрсөн долоо хоногт Польш болон Балтийн орнууд ОХУ-ын иргэдийг хуурай замын боомтуудаар нэвтрүүлэхээ зогсоосон юм.

ОХУ-ын иргэдийг нэвтрүүлэхийг хязгаарласан энэ шийдвэрээ Польшийн эрх баригчид “олон нийтийн эмх журам, аюулгүй байдалд шууд аюул занал учрахаас сэргийлсэн хариу үйлдэл” хэмээн тайлбарлажээ. Харин хүмүүнлэгийн зорилгоор ОХУ-ыг орхиж буй тэрс үзэлтнүүд, оршин суух зөвшөөрөлтэй хүмүүсийг Польш руу урьдын адил нэвтрүүлэх аж.

Ийнхүү Польш улс хязгаарлалт тавьснаар оросууд хуурай замын боомтоор нэвтрэх боломжтой, Европын холбооны цорын ганц улс нь Финланд болж байна. Гэхдээ энэ улс ч оросуудыг нэвтрүүлэх тал дээр хязгаарлалт тавих талаар авч хэлэлцэж байгаа юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн биржийн олон нийтэд нээлттэй хувьцааг арванхоёрдугаар сард гаргана DNN.mn

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ЛАВЛАХ УТАСТАЙ БОЛЖЭЭ

Хөрөнгийн биржийг олон нийтэд нээлттэй болгох асуудлыг алдаа дутагдалгүй, төлөвлөсөн цаг хугацаанд нь хэрэгжүүлэх буюу энэ оны арванхоёрдугаар сард багтаан олон улсын стандартад нийцсэн хувьцаа гаргах шаардлагатай гэдгийг онцгойлон анхааруулав.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, ТУЗ-ийн дарга Б.Сүх-Очир, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ нарыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр Хөрөнгийн биржийг IPO-жүүлэх ажлын явцтай танилцаж, хугацаатай үүрэг даалгавар өглөө.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газраас төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг иргэд олон, нийтийн хяналтад шилжүүлэх, үйл ажиллагаа, менежментийг нь сайжруулах, нийгэмд гүйцэтгэх үүргийг дээшлүүлэх бодлого баримтлаж байгаа. Энэ томоохон зорилтын эхлэл нь Хөрөнгийг биржийг либералчилж, олон улсын стандарт шаардлага хангасан IPO гаргах ажил юм” гэдгийг дурдлаа.

Мөн “Хөрөнгийн биржийг олон нийтэд нээлттэй болгох асуудлыг алдаа дутагдалгүй, төлөвлөсөн цаг хугацаанд нь хэрэгжүүлэх буюу энэ оны арванхоёрдугаар сард багтаан олон улсын стандартад нийцсэн хувьцаа гаргах шаардлагатай гэдгийг онцгойлон анхааруулав.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд ТУЗ гишүүдээ бүрэн дайчилж оролцох хэрэгтэй. Асуудал бэрхшээл тулгарвал холбогдох газруудтай хамтран цаг алдалгүй шийдвэрлэх учиртай. Засгийн газраас бүх талаар дэмжин ажиллана гээд ажлын явцын талаар сар болгон мэдээлэл хийж, тогтмол хяналт тавьж ажиллах чиглэл өглөө.

Categories
мэдээ нийгэм

​Д.Сарангэрэл: Нэн ядуу 1500 өрхийн нэг гишүүнийг мэргэжил эзэмшүүлнэ DNN.mn

Д.Сарангэрэл: Хүн амын дунд халдвар гаргахгүйн төлөө хамтын хүчээр зүтгэх  нь чухал

Төрийн ордонд “Халамжаас хөдөлмөрт” сэдэвт хэлэлцүүлэг болж байна. Уг хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн, ХНХ-ийн сайд Д.Сарангэрэл илтгэл хэлэлцүүлэхдээ халамжаас болж хөдөлмөр эрхлэлт буураагүй, судлах шаардлагатай гэлээ. Түүний илтгэлийг тоймлон хүргэе.

-2020 онд ажил хийх боломжтой боловч ажил хийхгүй байгаа 207800 хүн байсан. Үүний 87.8 мянга хүн нь ажилгүй, 70.7 мянга нь боломжит ажиллах хүч, 49.4 мянга нь ажил хийх хүсэлтэй ч ажил хайгаагүй хүн байна. Нөгөө талд ААН-үүдийг 20 орчим хувь нь ажиллах хүчний дутагдалд орсон. Өөрөөр хэлбэл, ААН-үүдэд 40 мянга орчим ажлын байр байхад ажиллах хүн олдохгүй байгаа юм.

-Улс төрийн түвшинд халамжийн бодлого хавтгайрсан учраас хүмүүс ажил хийх сонирхолгүй болсон гэж тайлбарлаж байна. Гэтэл таван хүүхэдтэй нэг өрх, хүүхдийн 500 мянган төгрөгөөр өрхийнхөө нийт зардлаа, эрүүл мэнд, боловсрол, хүүхдийн хэрэгцээг бүгдийг нь хангаж байгаа гэж бодохгүй байна. Үүнд дүгнэлт хийх ёстой.

-Хүмүүс яагаад ажил хийх сонирхолгүй болоод байгааг судлах хэрэгтэй. Судалсны үндсэн дээр дэлхийн улс орнууд тэрхүү асуудлыг хэрхэн шийдсэнийг мөн судлах шаардлагатай.

-Халамж хавтгайрчихлаа, үүнийгээ зогсоочихвол хүмүүс ажил хийж эхэлнэ гэж хөнгөн хуумгай хандаж халамжийг зогсоох ёсгүй.

-Иргэд ажлын талбарт гологдож байна. Тиймээс хүмүүсийг ямар нэг зүйлийг сайн хийдэг болгоход сургах хэрэгтэй.

-Монголчууд гадаадад маш сайн ажилладаг. Монголын ажиллах хүч шиг өндрөөр үнэлэгддэг улс орны иргэд ховор байна. Тэгэхээр Монголчууд иргэдийнхээ хүсэн хүлээсэн цалин, ажлыг нь өгөхгүй байгаа юм. Үүнд л анхаарах ёстой.

-Халамжийг хавтгайруулахаа больж, хэрэгтэй хүнд л өгнө.

-Нэн ядуу 1500 өрхийг эхний ээлжинд ядуурлаас гаргана. Ингэхдээ Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргээс өрхөө сонгоод тухайн гэр бүлийн хөдөлмөр эрхлэх чадвартай 18-55 насны иргэнийг үсчний мэргэжил эзэмшүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нь авч өгч, суудал түрээслүүлээд суулгана. Энэ ажил арваннэгдүгээр сараас эхэлнэ. Энэхүү загвар амжилттай болвол ядуурлаас гарах загварыг гаргах юм.

-Орон нутагт ажлын байр бий болгоход чиглэсэн санхүүжилтийг олгоно.

Цаашид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам үндсэн дөрвөн чиглэлд анхаарч ажиллана гэж мэдэгдлээ.

-Төрийн албаны цалин хөлсийг шинэчилж, 2023 оны төсөвт суулгана. Энэ талаар Сангийн яамтай хамтран ажиллана.

-Тэтгэврийн шинэчлэлийг хийнэ.

-Халамжаас хөдөлмөрт шилжинэ.

-Хүн амын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ.

Categories
мэдээ цаг-үе

Энэ сарын 15-наас хойш ОХУ-ын 5000 иргэн Монголын хилээр нэвтэрчээ DNN.mn

Алтанбулаг боомт | News.MN

Хиагт-Алтанбулаг боомтоор есдүгээр сарын 15-наас ОХУ-ын 5001 иргэн манай улсад нэвтэрсэн гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал

Есдүгээр сарын 15-нд 179 хүн
16-нд 220 хүн
17-нд 260 хүн
18-нд 179 хүн
19-нд 169 хүн
20-нд 153 хүн
21-нд 229 хүн
22-нд 830 хүн
23-нд 867 хүн
24-нд 931 хүн
25-нд 984 хүн Монгол Улсын хилээр нэвтэрсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Путин өнгөрсөн лхагва гарагт хэсэгчилсэн дайчилгаа явуулна хэмээн мэдэгдсэн юм. Үүнээс хойш тус улсаас гарах иргэдийн тоо огцом нэмэгдэж, визгүй зорчдог хөрш зэргэлдээ Монгол, Казахстан, Гүрж зэрэг улсууд руу маш ихээр гарах болжээ.
Categories
мэдээ нийгэм

“Бэлтэс мөрөн“ ХХК-иас мөнгө өсгөж авсан 1600 хүнээс 11.1 тэрбум төгрөгийг буцаан авахаар тогтоогдож байна DNN.mn

Тайлбар байхгүй.

ЦЕГ-ын Мөрдөн Байцаах Албаны Залилах гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтсийн дарга Б.Нямсүрэн Бэлтэс мөрөн компанитай холбоотой хэрэгт хэчнээн иргэн хохирсон талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр “Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж байсан Бэлтэс мөрөн компани нь иргэдийн мөнгийг өсгөж өгнө хэмээн 15-100%-ийн хүүтэйгээр иргэдээс мөнгө татан төвлөрүүлсэн хэрэгт тус аймгийн Цагдаагийн газар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан.

Шалгалтын явцад цагдаагийн төв газраас ажлын хэсгийн мөрдөн байцаагч нар Хөвсгөл аймагт ажиллаж, улмаар Бэлтэс мөрөн компанийн үйл ажиллагааг зогсоож, холбогдох шалгалтыг хийн 2022 оны тавдугаар сарын 9-ний өдөр тус компанийн удирдлагад ажиллаж байсан нэр бүхий найман хүнийг яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 13 мянган иргэнээс мөнгө татаж, 2,549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон. Үүнээс мөнгө өсгөж авсан 1,600 иргэнийг иргэний хариуцагчаар татсан. Бэлтэс мөрөн компанийн захирал болон ажилчдын нэр дээр байсан 13 тээврийн хэрэгсэл, 12 үл хөдлөх хөрөнгийг прокурорын зөвшөөрлөөр хураан авсан.

Урьдчилсан байдлаар 2,549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Үүнээс мөнгө өсгөж авсан 1,600 хүнийг эрүүгийн хариуцлагаар татаж мэдүүлэг авахад 11.1 тэрбум төгрөгийг буцаан авахаар тогтоогдож байна.

Уг хэргийг аравдугаар сард багтаан шүүхэд шилжүүлэх саналтай ажиллаж байна” гэв.

Тус компани нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй ХААН, Төрийн банк, ХХБ зэрэг бүх банкаар дамжуулан иргэдээс мөнгө татан төвлөрүүлсэн нөхцөл байдал тогтоогджээ.

Бэлтэс мөрөн компани нь газар тариалан, сүү, сүүн бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Дэлхий дахинд понзын систем гэж нэрлэгддэг буюу нэг хүнээс мөнгө өсгөж аваад буцаан өсгөж өгөх маягаар иргэдийг хуурч мэхэлсэн үйлдлийн аргатай байсныг тэрбээр хэллээ

Categories
мэдээ нийгэм

Прокурорын байгууллагаас авлигын 12 хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn

pro

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт мөрдөн байцаалтын 2,486 хэрэгт хяналт тавьж, 267 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тодруулбал,

  • Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 154
  • Өмчлөх эрхийн эсрэг 89
  • Авлигын 12
  • Амьд явах эрхийн эсрэг 11
  • Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 11 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Түүнчлэн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 36, хүрээлэн байгаа орчны эсрэг тав, мөнгө угаах хоёр, татвар төлөхөөс зайлсхийх, орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах тус бүр нэг гэмт хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Сургуулийн орчинд хугацаа нь дууссан бүтээгдэхүүн зарж байжээ DNN.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сургууль орчмын дэлгүүрүүд хугацаа нь дууссан хүнс зарж байжээ  - Eguur.MN

Мэргэжлийн хяналтын байгууллагаас сургуулийн орчинд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ. Шалгалтад ерөнхий боловсролын сургуулийн орчинд үйл ажиллагаа эрхэлж буй 904 жижиглэн худалдааны газар хамрагдсан байна. Нийт хамрагдсан газрын 152 буюу 17 хувь нь түргэн үйлчилгээний цэг бөгөөд эдгээрийн 147 буюу 97 хувь нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байна.

Шалгалтын явцад 1442 зөрчлийг илрүүлэн 1004 буюу 69.6 хувийг арилгуулж, улсын байцаагчийн 256 заалттай 58 албан шаардлагаар зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгч, 28 акт, 23 дүгнэлт, 29 албан даалгавар, 86 зөвлөмж үйлдэж, 65 газрын үйл ажиллагааг зогсоож, 34 газрын үйл ажиллагааг сэргээсэн байна.

Нийт шалгагдсан газруудын:

-330 буюу 36.5 хувь нь шошгын мэдээлэл шаардлага хангаагүй, буруу шошголсон, хэлний зөрчилтэй,

-233 буюу 26 хувь нь хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнс худалдаалсан,

-221 буюу 24.4 хувь нь жижиглэн савласан хүнсний бүтээгдэхүүний шошгод ХБАБХТХ-ийн 12.4-д заасан мэдээллээс гадна жижиглэн савласан он, сар, өдрийг бичээгүй,

– 215 буюу 24 хувь нь хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдаалсан,

– 121 буюу 13.4 хувь нь хадгалалтын горим, нөхцөл шаардлагыг мөрдөөгүй,

-74 буюу 8.2 хувь нь гарал үүсэл тодорхой бус, гарал үүсэлгүй,

-68 буюу 7.5 хувь нь баталгаажилтгүй, хориглосон сав баглаа боодол, нийлэг хальсан уут хэрэглэсэн зэрэг зөрчлүүд нийтлэг илэрсэн байна.

Шалгалтын явцад чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй 111 нэр төрлийн 1740.2 мянган төгрөгийн, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн 201 нэрийн 1597.0 мянган төгрөгийн хүнсийг устгуулахаар захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг үнэлэх, улсын орлого болгох, устгах захиргааны зөвлөлд шилжүүллээ.

21 аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 1052 хүнд сургуулийн орчинд ХҮҮХДЭД худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг түгээж, хориглосон бүтээгдэхүүний хор уршгийн талаар 990 хүнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, 758 худалдаа эрхлэгчид зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, “Хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнс”-ний талаарх сэрэмжлүүлэг, зөвлөмжийг 779 газарт байршуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: 48 цаг саатуулагдах арга хэмжээ авхуулсан ОХУ-ын иргэнд ямар нэгэн дипломат эрх ямба байхгүй DNN.mn

Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү: Хэн нэгэн улстөрч Цагдаагийн  байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох боломжгүй

ОХУ-ын иргэн монгол иргэнд халдсан гэх гэмт хэргийн талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгч байна.

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “Гадаад улсын иргэд гэмт хэрэг үйлдээд хүндрээд буй асуудал байхгүй.

ОХУ-ын иргэнтэй холбоотой мэдээллээр ар гэрээс нь цахим орчинд мэдээлэл өгсөн. Зөрүүтэй мэдээлэл гарсан.

Бодит явдлыг хэлбэл есдүгээр сарын 22-23-нд ОХУ-ын иргэн Д Монгол Улсад ирсэн. Тэрбээр хил дээр танилцсан иргэний байрыг түрээслэхээр 24-нд уг газарт ирсэн. Тухайн Монгол Улсын иргэний танил болох Г-ийн гэрт орсон байна. Гэрт Монгол Улсын гурван иргэн, ОХУ-ын нэг иргэн байсан. Мөрдөн шалгалтын ажиллагаа хийгдэж байна.

Эхний байдлаар тухайн хүмүүс согтууруулах ундааны зүйл хэрэглээд анх танилцсан болон найзтайгаа гараад явсан гэж тайлбарлаж буй. Гэрт Монгол Улсын иргэн Г, ОХУ-ын иргэн Д нар үлдсэн. Энэ үед иргэн Г-ийн биед халдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа. ОХУ-ын иргэнийг 48 цаг саатуулах арга хэмжээг өчигдөр авч хэрэгжүүлсэн. Мөн гэрт байсан Монгол Улсын хоёр иргэнийг саатуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан тодорхой болох байх.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ОХУ-ын Элчин сайдаас асууна гэх ташаа мэдээлэл гарсан байна. Тухайн иргэн ямар нэгэн дипломат эрх ямба байхгүй. Уг иргэнийг саатуулах үйл ажиллагаа оройтсоныг хүмүүс буруугаар ойлгосон байх. Үүнд тайлбар өгөхөд гадаадын иргэн учир тайлбар мэдүүлэг авахад хэлмэрчийг оролцуулах үйл ажиллагаа явагдаад Баянгол дүүргийн цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Халдварт бус өвчний үед хэрэглэх эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцна DNN.mn

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМ” ГЭХ ЖҮЖГИЙН ХӨШИГНИЙ АРД...

ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцаж байгаа эмийг хөнгөлөлттэй үнээр авахыг хүсвэл эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн байх ёстой.

Хүн амын дунд зонхилон тохиолддог, нас баралтын хувь өндөртэй зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үеийн эм зүйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Новартис эмийн хүртээмжийг сайжруулах” хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь 2021 оноос Швейцарын Холбооны Улсын “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.Хөтөлбөрийн хүрээнд халдварт бус өвчнөөр өвчилсөн иргэдийн эмчилгээнд хэрэглэх 15 ерөнхий нэршлийн 24 тун, хэмжээ бүхий эмийг Европын Холбооны эмийн өндөр зохицуулалттай орнуудад үйлдвэрлэж, хамгийн бага өртгөөр даатгуулагч-иргэдэд хүргэнэ.

Эдгээр 15 ерөнхий нэршлийн эм нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/625 дугаар тушаалаар баталсан “Зайлшгүй шаардлагатай эмийн 9 дэх жагсаалт”-д багтсан. Ингэснээр эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, даатгуулагч-иргэдийг чанартай, боломжийн үнэ бүхий эмийг худалдан авах нөхцөл, бололцоогоор хангах юм.
Мөн эмийг хамгийн бага өртгөөр зах зээлд нийлүүлж, санхүүгийн дарамтаас шалтгаалан эмээ авч чадахгүй байгаа даатгуулагч-иргэдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хөнгөлөлт үзүүлнэ.

Дээрх эмийг “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагын албан ёсны дистрибютер “Азифарм”, “Монос трейд”, “Монгол Эм Импекс” концерн зэрэг эм ханган нийлүүлэх байгууллагын 190 гаруй салбар эмийн сангаар 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгоно.

ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцаж байгаа эмийг хөнгөлөлттэй үнээр авахыг хүсвэл эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн байх учиртай.

Эмийн хүртээмжийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Новартис компани нь Швейцарын холбооны улсад төвтэй дэлхийн эрүүл мэндийн өндөр чанартай эм үйлдвэрлэгч байгууллага юм. Өдөр бүр Африк, Ази, зүүн Европ, Латин Америкийн улс орон руу экспорт хийж, өвчиндөө шаналж яваа олон мянган даатгуулагч-иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн хөтөлбөрийг улс орнуудад хэрэгжүүлж ажилладаг байна.

Categories
мэдээ цаг-үе

Ковидын 26 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

КОВИД-19 | Сүүлийн 24 цагт 55 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 26 тохиолдол батлагджээ.

Үүнээс

  • 16 нь Улаанбаатарт.
  • 10 нь орон нутагт буюу Өмнөговь аймагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 982,726 болов.

Мөн хугацаанд эмнэлгээс 12, гэрийн хяналтаас 54 хүн гарч, эдгэрсэн байна. Одоогоор 803 хүн хяналтад байна гэж Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.зураг