Categories
гадаад мэдээ

Хятад, Умард Солонгосын ачааны галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээлээ DNN.mn

Хил хаагдсанаас хойш Умард Солонгосын галт тэрэг анх удаа Хятадын боомтод  иржээ

Хятад, Умард Солонгос таван сарын турш түр зогсоогоод байсан хил дамнасан ачааны галт тэрэгний хөдөлгөөнөө сэргээсэн гэж Өмнөд Солонгосын Үндэстнээ нэгтгэх яам өнөөдөр мэдээлжээ.

Хятадын Даньдун хотоос хөдөлсөн ачааны галт тэрэг Умард Солонгосын Синыйжу хот руу хоёр хотыг холбосон гүүрээр нэвтэрсэн талаар “Yonhap” агентлаг урьд нь мэдээлээд байсан юм.

Үндэстнээ нэгтгэх яамны хэвлэлийн төлөөлөгч Чо Жун Хуны мэдээлснээр, Умард Солонгос, Хятадын тал албан ёсоор хараахан батлаагүй байгаа ч тус улсуудын хоорондох ачааны галт тэрэгний хөдөлгөөн өнөөдрөөс сэргэсэн байна.

Хятадын Даньдун хотод “COVID-19” халдвар тархсантай холбоотойгоор Умард Солонгостой тохиролцсоны дагуу энэ оны дөрөвдүгээр сарын 29-нөөс галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоогоод байжээ.

Categories
гадаад их-уншсан мэдээ туслах-ангилал

Эрхүү мужид цэрэг татлагын комиссын даргыг буудсан хэрэг гарчээ DNN.mn

Оросын 57 настай иргэн нас барсан хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж  байна – updown.mn

Орон нутгийн цэрэг татлагын комиссын даргыг буудсан хэрэг өнөөдөр Эрхүү мужийн Усть-Илимск хотод гарчээ.

Зэвсэгт этгээд цэрэг татлагын байранд ажиллаж байсан офицерын толгойд тулгаж буудсаныхаа дараа баривчлагдсан байна.

Буудуулсан офицер Александр Елисеев эмнэлэгт хүргэгдэж, биеийн байдал нь хүнд байгааг Эрхүү мужийн захирагч Игорь Кобзев мэдээлжээ.

Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр зэвсэгт халдлага үйлдсэн этгээд нь 25 настай Руслан Зинин гэгч юм байна.

Эрх баригчид цэргийн бэлтгэл хүчийг дайчлахаа амласан ч цэргийн алба хааж байгаагүй Зининий сайн найзад зарлан дуудах хуудас ирүүлсэн нь ийм хэрэг гарахад хүргэсэн гэнэ.

Хэдийгээр өөрт нь зарлан дуудах хуудас ирээгүй ч найзыг нь дайчлах болсонд Зинин маш их бухимдаж байсныг түүний ээж Марина Зинина орон нутгийн хэвлэлд ярьжээ.

Мөрдөн байцаагчид Зининд хууль хүчний байгууллагын албан хаагчийн амь насанд халдсан, хууль бус зэвсэг эзэмшиж байсан зэрэг хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласан нь тус улсын нийгмийг цочроосон үйл явдал байв.

Дайчилгаанаас зугтсан иргэд гадаад руу дүрвэх, эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулах зэрэг элдэв арга сэдэж байна.

Путиний гэнэтийн мэдэгдлийн дараа Орос орон даяар хамгийн цөөндөө 20 цэрэг татлагын байрыг галдан шатаасан хэрэг гарсныг зарим хэвлэлүүд мэдээлжээ.

Эх сурвалж: The Moscow Times

Categories
мэдээ цаг-үе

АИ-92 бензиний 22 хоногийн нөөцтэй байна DNN.mn

АИ-92 шатахууны үнэ дахин 100 төгрөгөөр нэмэгдэж, 2,390 боллоо

Улсын хэмжээнд 9 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар А-80 автобензиний 50 хоногийн, АИ-92 автобензиний 22 хоногийн, АИ-95 болон ДТ-ний 29 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд АИ-92 автобензиний 16 хоногийн, АИ-95 автобензиний 31 хоногийн, ДТ-ний 40 хоногийн хэвийн нөөцтэй байна.

Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 17,096 тн, хангайн бүсэд 5,430 тн, төвийн бүсэд 24,534 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 8,085 тн.

Манай улс он гарсаар нийт 1,336.1 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 28.2 мян.тн, АИ-92 автобензин 426.2 мян.тн, АИ-95/98 автобензин 18.6 мян.тн, ДТ 679.9 мян.тн, онгоцны түлш 25.7 мян.тн, Жет А-1 24.1 мян.тн, бусад 133.3 мян.тн байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Сайхан амьдруулах муухай амлалт DNN.mn

Өдрийн сонины архиваас дараах нийтлэлийг хүргэж байна.


Монголын улстөрчдийн амнаас хамгийн
их гардаг үг бол “Ард түмнээ сайхан амьдруулна. Та нарынхаа амьдралыг сайжруулна”.
Хэн ингэж чанга дуугаар зогсоо чөлөөгүй олон удаа давтан хэлж, сайхан мөрөөдөлд
автуулж чадаж байна тэр хүн, тэр нам ялагч болж төрийн сэнтийд залардаг. Манай нийгэмд
тохирсон хамгийн амархан бөгөөд хүн итгэж болохуйц амлалт бол энэ юм.

Яагаад хүмүүс энэ үгэнд амархан
итгэж, сонголтоо хийдэг гэхээр нийтээрээ ядруухан амьдардаг болохоор тэр. Өөрөө
өөрсдийгөө аваад явдаг нийгмийн дундаж давхаргад хамаарах хүмүүс тун цөөн. Хэт хөрөнгөтэй
болон жирийн хүмүүсийн амьдралын ялгаа эрс өөр түвшинд хүрсэн болохоор ийм амлалт
хүмүүст горьдлого төрүүлдэг хэвээрээ байсаар байгаа юм. Сайхан амьдралын тухай амлалтууд
дийлэнх сонгогчдод зүгээр сууж байгаад баахан мөнгө авах, гэв гэнэт баяжаад сайхан
амьдарчих юм шиг ойлголт төрүүлдэг. Тэгж ойлгуулаад сургачихсан хэрэг. “Та нар хөлсөө
гартал ажилла. Өөрсдөө зүтгэ. Харин би та нарт саад болдог хүнд суртал, хуулийн
элдэв саад тээгийг арилгах ажил хийнэ. Тэгж байж л сайхан амьдарна шүү” гэж хэн
ч амладаггүй. Өөрсдөө ажилла, битгий хүний царай харж амьдар, овсгоотой сэргэлэн
бай гэж хэн ч сонгуулийн үеэр хэлдэггүй. “Би та нарыг сайхан амьдруулна, манай нам
ялбал ард түмэн жаргана даа” л гэлцээд байдаг.

Нээрэн ч жаргах юм болов уу гэж
хичнээн жил хууртав. Амьдрал бахь байдгаараа, дараагийн давж гарах сайхан амлалтуудыг
хүлээсээр сууна. Ийм гэнэн итгэмтгий ард түмэнтэй байх харин улстөрчдөд тун сайхан.
Өмнөхөөсөө давуулж амлаад, ард түмнээ сайхан амьдруулахын тулд цаг наргүй ажиллана.
Хийж байгаа ажлаа ч зогсоо зайгүй тайлагнана. Ард түмний сайхан амьдралд халтай
учраас энэ хүмүүсийг шоронд хийж байгаа юм. Хүмүүсийг ажлаас халж байгаа нь ч нийтээрээ
сайхан амьдрахад хамаатай. За ёстой ард түмнээ л гэж цалин, тэтгэвэр тэтгэмжийг
чинь нэмлээ шүү.

Та нарынхаа төлөө гадаад явж баахан
ажил амжууллаа. Эх орныг маань цөлмөж байгаа гадны компаниудыг хөөж гаргалаа шүү.
Захирлуудыг нь шоронд хийчихсэн, мөнгөө авч байж явуулна. Оюу толгой, Таван толгой
гээд манай баялгийг гадныхан зүгээр авах гээд байхаар нь та нарынхаа төлөө зогсоолоо.
Төмөр зам барих нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлнөө. Нарийн царигтай төмөр зам
тавибал баахан хятадууд орж ирээд эзэлчих гээд байна. Татвараа нэмэхгүй бол улс
мөнгөгүй боллоо. Хөөе, ард түмээн, та нарын төлөө ийм их ажил хийж байгаа шүү. Харж
байгаа биз. Бараг бие засахдаа хүртэл ийм мэдэгдэл хийж, амар заяа үзүүлэхгүй их
ажиллах юм. Ард түмнээ сайхан амьдруулахаар бөөн дуулиан шуугиан болж, энэ их нүргээнд
нээрээ бид дутагдах юмгүй хаан мэт сэтгэл амгалан сайхан амьдарч байна гэж итгэчихсэн
ч алхаж явах шиг.

Гэхдээ бодит амьдрал арай өөр байна
аа. Гэр бүлийн гишүүдийн маань дийлэнх нь ажилгүй. Гадны хөрөнгө оруулалттай компанид
гайгүй сайхан ажил хийж байсан ч компанийг нь хөөгөөд гаргачихсан. Зарим нь жаахан
бизнес хийе гээд хүнээс мөнгө зээлж аваад шатчихсан. Хүүхдүүд цэцэрлэггүй. Хөгшдийн
тэтгэвэр хүрэлцэхгүй. Ганц ажиллаж байгаа нэгнийх нь цалин хаанаа ч хүрэхгүй. Бөөн
асуудал, үүнийг дагаад стресс, уур бухимдал. Орцны цэвэрлэгчээс авахуулаад таксинд
суусан ч төр засаг, дарга нарыг зүхнэ. Үнэн худлыг нь хэн ч мэдэхгүй идэж ууснаар
нь дуудна. Таксины жолоочийн энэ бухимдал осол болж, замын түгжээ нэмнэ. Орцны жижүүрийн
уур ундууцал баячуудыг үзэн ядах сэтгэлгээ болж өргөжнө. Хийх ажилгүй хүмүүс гэртээ
уйдаж суухаар ганц нэг шил юмны ард гарч, ажилгүй мөнгөгүй байгаа уур уцаараа гэрийнхэндээ
гаргана. Нийгмийн энэ олон ажилгүй, байхгүй бүтэхгүйн зовлонг туулж яваа хүмүүсийн
бухимдал нийлсээр өнөөдрийн нийгмийн хэрцгий солиотой гэмээр төрхийг бий болгож
байна.

Гэхдээ ямар ч зүйлд хэмжээ хязгаар
гэж бий. Ард түмэн ядуу байвал үгэнд ордог байсан цаг өнгөрчээ. Эрх баригчдын сайхан
амьдруулах муухай амлалтаас одоо залхаж байна. Төр засгийн эрх барьж байгаа нөхөд
минь бидний нэрийг барьж хашгираад байлгүй дуугүйхэн шиг өмнөх ажлаа хий гэж ард
түмэн хүсч байна.

Ард түмний амьдралыг өөд нь татна
гэж хашгираад, ажиллаад эхлэхээрээ бурууддаг гэдгийг бид өнгөрсөн жилүүдээс хангалттай
харлаа. Хэрэв тэдний хийсэн ажил үр дүнтэй байсан бол монголчууд өнөөдөр ийм ядруу
аж төрөхгүй байсан. Төр засаг одоо ард түмний амьдралд оролцохоо больчих. Та нарын
төлөө ингэлээ, тэглээ гэж хашгичихаа больж, өөрт ногдсон өмнөх ажлаа л хий.

Хүмүүст ажил хөдөлмөр эрхэлж, мөнгө
олох боломжийг нь нээгээд өг. Төрийн хүнд суртал, хуулийн элдэв саад тээг, олон
шат дамжлага дамжиж гар хардаг авлигын сүлжээг бага багаар зугуухан алга болгоод
өг. Төрд ажиллаж, дарга болж хагартлаа баяждаг буруу жишгийг халаад өг. Энэ л ард
түмнийг сайхан амьдруулна гэж төрд гарсан эрхмүүдийн хийх ажил юм.

Хэрэв ажил хийхэд элдэв саад тээггүй
болж, боломж нээгээд өгвөл хаалгаа хаасан жижиж, дунд компаниуд дахиад л ажиллаад
эхэлнэ. Хүмүүсийг ажилд авна. Өмнөх алдаагаа тэд давтахгүй, бизнесийн туршлага нь
зузаараад ашиг орлого нь нэмэгдээд эхэлнэ. Нэг компанийн ард нэлээн олон айл гэрийн
амьдрал цэцэглэж байдаг. Ажилтай байна гэдэг ашиг орлоготой болно гэсэн үг. Үүнийг
дагаад бусдад атаархах, үзэн ядах бухимдал стресс багасна. Хүмүүсийн амьдрал хангалуун,
ашиг орлоготой болоод ирэхээр нийгэм тэр чигээрээ тайван амгалан болдог. Ийм байхад
хэн нь дарга сайд болов, хэн нь огцорч байна гэдгийг хүмүүс нэг их тоодоггүй. Юм
болгон өөр өөрийн голдрилдоо орж байна гэсэн үг.

Хөгжилтэй орнуудыг харж байхад ийм
л зарчмаар явдаг юм билээ. Төр засаг компаниуддаа бизнесийн таатай орчинг бүрдүүлэн
өгдөг. Мөн эдийн засгийн шинэчлэлээр гадны компаниудыг татан хөрөнгө оруулалтын
асар том урсгалыг авч чадсан байдаг. Эдийн засаг ингэж эрүүлээр хөгжиж байж улс
орон хөгждөг, ард түмэн сайхан амьдардаг. Ийм нийгэмд сонгуулийг дайн мэт, үймээн
шуугиантайгаар хүлээдэггүй. Нэг нь баяжиж, нөгөө нь шоронд ордог үе гэж ойлгохгүй.
Тийм үйл явдал ч болохгүй. Хэн сайхан амласанд нь биш зөв бодлого хэрэгжүүлж чадах
намыг сонгодог.

Хүмүүсийг ядуу байлгах, сайхан амьдрах
хүслээр нь тоглох нь төр засаг, улс төрийн намд ямар ашигтай байдаг вэ.

Хамгийн гол нь үүний үр дүнд нэг
нөхөр тодорч, бусад нь шаар болж харагддаг. Хэн нэг нөхөр өөрийгөө аврагч баатар
гэж харагдуулахын тулд үүнийг хийгээд байгаа мэт. Ийм л зүйлүүд өнөөдөр хэтэрхий
газар авсны учир эрхтэн дархтанууд өөрсдийнхөө төлөө ард түмний амьдралаар тоглоод
дуусах нь.

Categories
мэдээ нийгэм

“Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль”-ийн төслийг өргөн барив DNN.mn

cats, Dogs, Pets Wallpapers HD / Desktop and Mobile Backgrounds

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нарын боловсруулсан “Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль”-ийг УИХ-д өргөн барьж байна. Хуулийн төслийг ЭНД ДАРЖ уншина уу. Хуулийн төслийг боловсруулагч Б.Энхбаяр хэлэхдээ “Энэ бол ард иргэдтэйгээ хамтран боловсруулсан хуулийн төсөл. Энэ бол амьтнаас гадна хүний асуудал” гэсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Нүүрсний экспорт өсчээ DNN.mn

Түүхий эдийн экспорт найдвар төрүүлж байна

Есдүгээр сарын 16-22-ны өдрүүдэд өдөрт дунджаар 1,316 автомашин, 402 чингэлэг тээвэр хийгдсэн байна хэмээн УУХҮЯ-наас мэдээллээ.

Тодруулбал тайлант хоногийн хугацаанд 1,028.9 мян.тонн нүүрс экспортод гаргасан нь өмнөх оны мөн үеэс 403.2 хувь буюу дөрөв дахин өсжээ.

Оны эхнээс 17,793.0 мянган тонн нүүрс гаргаснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийнхээс 5,756.8 мянган тонноор буюу 48 хувийн өсөлттэй байна.

Харин Монголбанк оны эхнээс энэ сарын 22-ны байдлаар 13.75 тонн алт худалдан авчээ. Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 98.9, зэсийн баяжмал 87.7, төмөр 59.8, алт 68.8, цайр 103.8 хувьтай байна.

Categories
мэдээ нийгэм

НОБГ: Утаажилтын бүсээс 98 иргэний амь нас, 1,1 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалав DNN.mn

Утаажилтын бүсээс 120 иргэнийг гаргаж, 268 сая төгрөгийн эд хөрөнгийг авран  хамгааллаа – Онцгой байдлын ерөнхий газар

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 26, аврах ажиллагааны 8 буюу нийт 34 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, утаажилтын бүсээс 98 иргэний эрүүл мэнд, амь нас, 1,1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Он гарсаар энэ сарын 19-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1364, ой хээрийн түймрийн 5, аврах ажиллагааны 157, нийт 1526 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22.4%-иар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал утга-зоxиол

“Оройтсон бороо” одоо ч шивэрсээр… DNN.mn

Өдрийн сонины архиваас дараах нийтлэлийг хүргэж байна.


Соёлын тэргүүний ажилтан, дуучин М.Бямбажав ерээд оны эхээр олны
танил болоогүй шавилхан залуу байхдаа

“Хавар нь ороогүй бороо

Намартаа яагаад шаагина вэ

Хавар нь дэлгээгүй дэлбээ

Намартаа яагаад ургана вэ” хэмээн
“Оройтсон бороо”-г хэвлүүтэн дуулснаас хойш энэ дуу ард түмний хайртай бүтээл
болжээ. Энэ дууны шүлгийг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, яруу
найрагч Бат-Очирын Туяа зохиожээ. Чингисийн амиа, Хоньдын зээ овогт Б.Туяа
хэмээх эл зохиолч “Шувуудын ганганаан”, “Таван цагаан шувуу”, “Мөнгөн зүүний
учиг”, “Нууцлаагүй нууц”, “Өөдсөн Өнхүүлэй”, “Шулга болжморын жиргээн”, “Чоно залбирна, хүмүн улина, Бурхан уйлна”
зэрэг тууж, өгүүллэг, яруу найргийн олон номыг уншигчдынхаа алган дээр тавьсан
ч “Оройтсон бороо” нь л түүний овог болсон гэхэд хилсдэхгүй. Б.Туяаг их зохиолч
Нацагдоржийн бурхан болсон 1937 онд Москва хотын нэгэн эмнэлэгт мэндлэхэд хүйг
нь боож авсан эх баригч орос эмэгтэй Алиса гэдэг нэр хайрлаж “Таван тивийн
хэлээр зохиол бүтээл нь түгсэн алдартай зохиолч төрлөө. Энэ нэрээрээ зохиолоо
бичиж алдаршвал би заавал ч үгүй таньж уулзах болно” хэмээн цэл залуухан аав,
ээжид нь бэлгэшээн ерөөсөн гэнэм. Ирээдүйн зохиолчийн аав Говь-Алтай аймгийн
Хантайшир сумын уугуул Я.Бат-Очир, ээж Ч.Цагаанхүү нар нь ЗХУ-ын хүн эмнэлгийн
сургуульд сурч байсан анхны монгол оюунтнууд байж. Зохиолч Туяа гуай их
зохиолчийн мөрөөр Германы Лейпциг хотноо очиж, Карл Марксын их сургуулийг олон улсын харилцааны
мэргэжил эзэмшсэн анхны таван оюутны нэг болсондоо одоо ч бахархдаг юм билээ.
Түүнийг гадаадын сургуульд явах болоход нь МАХН-ын Төв хорооноос Алиса нэрээр
нь өөнтөглөж “Юун хачин хөрөнгөтний нэртэй юм. Монгол нэр авахгүй бол сургуульд
чинь явуулахгүй” гэж шахаанд оруулан сандаргасан тул Туяа хэмээх нэрээ авчээ.


Оройтсон бороо

Хавар нь ороогүй бороо

Намар нь юундаа шаагина вэ

Хавар нь дэлгээгүйдэлбээ

Намар нь яахинургана вэ

Оройтсон
бороо

Цэцэг
нэхнэ үү

Оройтсон
хайр

Цэнгэл
нэхнэ үү

Гил хар шөнийн зүүдэнд

Цал буурал зүстэй ирнэ үү

Үүрээр гомдсон зүрхийг

Үдшийн болзоонд дуудна уу

Оройтсон бороо

Навчис эрнэ үү

Оройтсон хайр

Намайг ээрнэ үү

Өвлийн цасны нөмөрт

Өнчин цэцэг ургана гээ юү

Зүрхэнд буусан хярууг

Зүүдний наранд хайлна гээ юу

Оройтсон бороо

Хавар хөөнө үү

Оройтсон хайр

Жаргал хайна уу

Одтой насны хайр шившил

Оройтсон бороо зүрхэнд шивнэнэ дээ

Цэнгэл жаргалаас зугтаагүй ч

Цэцэглэх нь оройтсон тавилан юм даа

Оройтсон бороо

Хавар эрнэ үү

Оройтсон хайр

Ханиа
хайна уу

Германд боловсрол эзэмшсэн залуу бүсгүй 1962 онд сургуулиа дүүргэж
ирээд Гадаад худалдааны яаманд мэргэжилтнээр амжилттай ажиллаж эхэлсэн ч хүйн
ээжийнхээ зөгнөсөнчлөн зохиолч болохоор сэтгэл шулуудан Монголын радиогийн
жүжиг-уран зохиолын редакцид төрийн шагналт яруу найрагч Долгорын Нямаа даргын
цэргээр очжээ. Унаган шахуу герман хэлтэй түүнийг тун удалгүй Монголын үндэсний
телевизийн кино албанд томилсон байна. Тэрээр 1962 оноос их гүүш Мишигийн
Цэдэндоржийн захиалгаар Бертолт Брехт, Анна Зегерс, Бруно Апитц зэрэг дэлхийн
сонгодог зохиолчдын тууж, өгүүллэгийг монголчилсноос гадна 1971 оноос
телевизийн олон ангит уран сайхны кинонуудыг шууд орчуулж өөрийн хоолойгоор дуу
оруулсан байдаг. “Андын нурууны нууц” зэрэг тавь гаруй олон ангит киног
орчуулсан гэж бодохоор ганц хүнд ахдахаар овоохон хөдөлмөр байгаа биз. Дуу оруулсан
киноных нь үзэгчид одоо ч түүнийг хоолойгоор нь таньдаг гэж байгаа. Тэрээр
нэгэн үе ШУА-ийн мэдээллийн хэлтэст эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласнаа бас
л их зохиолчийн хувь заяатай холбон бэлгэшээнэ. Насны хань Чорос Д.Бирадамбаа
даган Москвад олон жил амьдарсны эцэст уран бүтээлдээ шамдаж эхэлжээ. Түүний
шүлгээр бүтсэн “Оройтсон бороо” дуу түмний түгээл ид болж байх үед “Утга
зохиол, урлаг” сонины 1993 оны нэгэн дугаарт “Ганц дууны үгээр олон яруу
найрагчийн толгойд цахиур хагалсан хүүрнэл зохиолч” гэж өргөмжлөн бичсэн
байдаг. Зохиогч эл шүлгээ өврийн дэвтэртээ 1974 онд бичиж тэрлээд үндсэндээ
мартчихсан байтал өргөмөл дүү Д.Батхүү нь сониучирхан сэм хулууж аваад найз
нөхдөдөө тараан, тэр ч бүү хэл ая зохиогч А.Батсүх гэдэг залуугаар ая хийлгэсэн
нь нэгэн үе Эрхүүгийн оюутнуудын сүлд дуу болсон аж. “Чингис хаан” хамтлагийн
ахлагч, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан энэ аяар нь гитардан жигтэйхэн сайхан
дуулдаг байсныг зохиогч өгүүлж байна. Хожим Улсын драмын эрдмийн театрын
жүжигчин Батсүхийн Нармандах аавынхаа зохиосон аяны хувилбараар дуулж, уран
бүтээлийн цомогтоо оруулсан аж. Нууж явсан шүлэг нь ийн олны хүртээл болсон
хойно найз нөхдийнхөө зөвлөснөөр дорнын их найрагч Явуухуланд үзүүлж дээ.

Явуу найрагч мөнөөх шүлгийг үзээд “Хайр шившил” хэмээх хоёрхон
үгийг сольж бичингүүтээ царайгаа мишилзүүлэн “Охин минь, болчихжээ болчихож. Би
чиний дууг баталчихлаа. Ингээд чи нэг сайхан дуутай боллоо. Дуу гэдэг маш
сайхан шүү дээ. Чи хичнээн зузаан мянган том роман бичээд нэг сайн дууны чинь
энд хүрэхгүй. “Цэнхэр дурдан алчуур”-ыг сана даа. Дуу бол хүн бүхэнд хүрч
чаддагаараа гайхамшигтай. Ганц дуу ч ганцдахгүй. За ингээд, гарын таван хуруу
шиг таван сайн дуутай болчихвол зохиолч хүн болоод явчихна даа” гэж урмын
ташуур хайрлажээ. Ингээд “Оройтсон бороо”-нд залуу хөгжмийн зохиолч Лхагвасүрэн
аялгуу зохиож, уралдаан тэмцээнд байр эзэлж, Ханын материалын үйлдвэрийн
ажилчин залуучуудын сүлд дуу нь болж гэнэ. Харамсалтай нь эл ая нь бурхан
болооч хөгжмийн зохиолчийнхоо хамт удаан наслалгүй хотын баруухан талд түрхэн
зуур дуулагдасхийгээд мартагджээ. Явуу найрагчийн дуу болгохоор баталсан эл
шүлэгт соёлын тэргүүний ажилтан М.Бямбажав “Үлгэрийн тэнхим”-ийн дуучин байхдаа
аялгуу зохиож, банзан гитартайгаа дуулснаар жинхэнэ утгаараа дуу болон жигүүр
дэлгэж, ард түмэнд түгжээ. Бямбажав дуучин тэр үед арван есхөн настай байсан
гэдэг. “Оройтсон бороо” дууны шүлэг нас зөрүү хайртай хосын гунигт учралын
тухай ч юм уу, эсвэл насан багадаа учирсан ч амьдралын харгуйд алдаж эндэн
хагацсан тавилангийн тухай зүрхэнд шивнэх шиг санагддаг.

Туяа зохиолчоос хүмүүс дууных нь талаар асуухдаа нууц амрагийн
тухай яриулах гээд байдаг гэж байгаа. Зохиогч харин “Оройтсон бороо”-ныхоо
тухайд ийн хүүрнэсэн юм. Туяа гуайн аав Бат-Очир Халх голын байлдаан, Баруун
хилийн тулгаралтад оролцсон дайчин байсан бөгөөд дайн тулаантай тэр жилүүдэд
маршал Х.Чойбалсангийн эмчээр ч ажиллаж байсан цэргийн эмч хүн байж. Эх орныхоо
өмнө эр цэргийн тангараг өргөсөн дайчин гэрийн бараа ховорхон харж, томилолтоор
их явах. Энэ л үед залуу сайхан амраг Ч.Цагаанхүү нь охинтойгоо олон жил
ганцаар амьдарч, улмаар сэтгэл нийлсэн нэгэнтэй хань ижил болжээ. Охин Б.Туяа
нь ээжийгээ өөр хүнтэй болсонд гомдож, аавыгаа дайнаас эргэж ирүүт ээжээсээ
тусгаарлан хамт амьдрах болсон аж. Харамсалтай нь, дайн тулааны хүнд ширүүн
талбараас эсэн мэнд эргэж ирсэн хайрт аав нь тавин нэгэн онд хээрийн сургуулийн
үеэр буу алдсан нөхрийнхөө суманд оногдон нас барсан байна. Эцгийнх нь гунигт
тавилан ээжийнх нь буруугаас болсон гэж төсөөлөх Туяа охин түүнийг үзэн ядаж
“Би хүний хань болохоороо хэзээ ч ээж шиг ханиа гомдоохгүй” гэж бяцхан
зүрхэндээ андгайлан тангарагласан нь хожмоо харууслын таталбар болон дэвтэрт нь
үлдсэн түүхтэй ажгу. Цагаанхүү гуай хожим ардын жүжигчин Д.Дамдинсүрэн гуайтай
ханилан сууж, охины гомдол ч сөөм сөөмөөр сарнин одож, хүний амьдралын эрээн
барааныг ойлгон ээжийгээ хүндлэн асарсаар ерэн насны босго давуулсан гэнэм. Ийм
л нэгэн гунигийн дундаас “Оройтсон бороо” олны сэтгэлд одоо ч шивэрсээр л
байнам.

Туяа найрагч багадаа амссан амьдын хагацал, сэтгэлийн шаналангаа
үр, зээдээ амсуулахгүйн тулд насны ханьдаа үнэнчийн өлмий сөгдөж наян насны
босго шүргэж яваагаа дурдсан. Монгол Улсын гавьяат жүжигчин, “Харанга”
хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн ээж Д.Дашцэрэн гуайтай Б.Туяа найрагч хар
залуугийн найз аж. Тиймээс дуучин Лхагвасүрэн ээжийнхээ найзын алтан хуримыг
шижгэр тэмдэглэж өгсөн гэдэг. Бирадамба гуай тэр хоёр 1953 оны дөрөвдүгээр
сарын 27-ны өдөр анх танилцсанаас хойш тавин жилийн хойно шүү дээ. “Удахгүй
“алмаазан хурим”-ыг чинь хүү нь тэмдэглэж өгнө өө” гэж гавьяат Лхагваа амлаад
байгаа юм билээ. Алмаазан хуримаа мөд тэмдэглэх хосуудын ганц охин Өлзийханд нь
аав, ээж хоёрынхоо шүтээн болсон Билгүүн, Гүнболд гэсэн хоёр зээ төрүүлж өгсөн
нь эдүгээ гадаадад ажиллаж, амьдарч байгаа юм байна. Б.Туяа эдүгээ “Оройтсон
бороо”-ноос гадна Явуу найрагчийн ерөөсөнчлөн гарын таван хуруунаас ч олон
дуутай болжээ. Тэрээр хөгжмийн зохиолч Г.Цэндоржтой “Таван цагаан шувуу” цуврал
романс зохиосноос гадна “Би эрчүүдийг хүснэ” жүжгийн дуу, “Хуурын нулимс”,
“Хүсэл зөнгийн алтан хараацай” зэрэг олон арван дууны эзэн болоод байгаа
билээ.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Blackpink” хамтлаг “Billboard 200” жагсаалтыг тэргүүллээ DNN.mn

Blackpink dan Revolusinya di Industri K-Pop (Part 1)

БНСУ-ын “BLACKPINK” хамтлаг Америкийн “Billboard”-ын шилдэг цомгуудын жагсаалтыг тэргүүлсэн “K-pop” урсгалаар уран бүтээлээ туурвидаг анхны охидын хамтлаг болжээ.

“Billboard”-ын цахим хуудсанд мэдээлснээр, тус хамтлагийн есдүгээр сарын 16-нд худалдаанд гаргасан бүрэн хэмжээний хоёр дахь цомог болох “Born Pink” нь “Billboard 200” жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн байна.

Ингэснээр 2008 оноос хойш энэхүү жагсаалтыг тэргүүлсэн анхны охидын хамтлаг болжээ.

Харин “K-pop” урсгалаар уран бүтээлээ туурвидаг хамтлагуудын дундаас энэхүү жагсаалтыг тэргүүлсэн дөрөв дэх хамтлаг болсон бөгөөд урьд нь “BTS”, “SuperM”, “Stray Kids” хамтлагууд ийм амжилт үзүүлж байсан юм.

2016 онд “Whistle” дуугаараа уран бүтээлийн гараагаа эхлүүлж байсан “BLACKPINK” одоо “As If It’s Your Last”, “Kill This Love”, “Ddu-du Ddu-du”, “Love Sick Girls” зэрэг хит дуунууд бүхий дэлхийн хамгийн алдартай охидын хамтлаг болжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Эрдэс бүтээгдэхүүний экспорт 70 хувийн гүйцэтгэлтэй байна DNN.mn

Эрдэс бүтээгдэхүүний импортын 87 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзлэв | News.MN

Манай улсын эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 98.9, зэсийн баяжмал 87.7, төмөр 59.8, алт 68.8, цайр 103.8 хувь байгааг УУХҮЯ мэдээлэв.

Энэ сарын 16-22-нд өдөрт дунджаар 1316 автомашин, 402 чингэлэг тээвэр хийжээ. Эдгээр өдөрт 1,028.9 мян.тн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 403.2 хувь буюу 4 дахин нэмэгдсэн байна. Оны эхнээс 17,793.0 мян.тн нүүрс гаргаснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 5,756.8 мян.тн-оор буюу 48 хувиар нэмэгдсэн аж. Мөн оны эхнээс 1,063.2 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 8 хувиар нэмэгджээ.

Харин төмрийн хүдэр, баяжмалын тухайд оны эхнээс нийт 3,024.9 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 48 хувиар буурсан байна.

Төв банк оны эхнээс энэ сарын 22-ны байдлаар 13.75 тонн алт худалдан авчээ.