Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Засаг төр ажилсаг болох нь сайны шинж биш” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Ардчилсан намын
Ерөнхий нарийн бичгийн
дарга И.Мөнхжаргал “Шүүмжлэл сонсдоггүй
нялцгануур нам улс удирдана гэж
санахын ч хэрэггүй” хэмээн ярьсныг V нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунан “Хүүхдийн амь
насыг
эрсдэлд
оруулан
байж соёл
уламжлалаа
хадгалдаг улс
манайхаас
өөр байхгүй” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Засаг төр ажилсаг болох нь сайны шинж биш” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

АШУҮИС-ийн
Монгол-Япон эмнэлгийн
мэдрэлийн тасгийн эмч,
анагаах ухааны магистр
О.Гансувд “Цус шингэлэх
эмийг дур
мэдэн хэрэглэж
болохгүй
гэдгийг
анхааруулъя” хэмээлээ.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар “Ганц бие залуусын
чуулга уулзалт 40-өөс доош насныханд нээлттэй” гэв.

Монголын үндэсний
урлагийн их театрын гоцлол бүжигчин М.Бямбаатай
ярилцлаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Бусдын халааснаас гар утас хулгайлан зугтсан этгээдийг илрүүлжээ DNN.mn

зураг

Цагдаагийн байгууллагад өчигдөр 15:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Драгон авто вокзал дээр хөдөө орон нутгийн ачаа авах гэж байгаад халааснаасаа гар утсаа алдлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгахад 30 настай эрэгтэй “М”-ийн гар утсыг 27 настай эрэгтэй “Д” нь хулгайлан авч, зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна.

Одоогоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Иймд иргэд гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа өөрийн өмчийн гар утас болон эд зүйлээ сонор сэрэмжтэй авч явах, шөнийн цагаар гэрэлтүүлэгтэй газраар зорчих, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүллээ.

Categories
мэдээ нийгэм

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордицаг хүлээн авч уулзлаа DNN.mn

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордицаг Эрүүл мэндийн сайд  С.Энхболд хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордицагийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, нутаг буцаж байгаатай холбоотойгоор хүлээн авч уулзан талархал илэрхийллээ.

Тэрбээр манай улсад таван жил ажиллахдаа эрүүл мэндийн салбарт томоохон төслүүдийг хэрэгжүүлж, Монгол Улсын Засгийн газрын бодлогыг дэмжин ажилласан юм.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ковид-19” цар тахалтай тэмцэх амаргүй ажилд Монгол Улсад олон улсын байгууллагуудын дэмжлэг туслалцааг зохицуулахад өндөр хувь нэмэр оруулж, 40 мянган хүний амь насыг болзошгүй эрсдэлээс хамгаалсан танд талархал илэрхийлье гээд цар тахлыг хүндрэл багатай даван туулахад та бүхний оролцоо их байсан гэдгийг хэллээ.

Үүний хариуд Суурин төлөөлөгч Др Сергей Диордица “Амаргүй цаг хугацаанд та бид олон амжилтыг хамтдаа бүтээлээ. Цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх стратегийн алсын хараатай ажиллаж ирсэнд баяр хүргэмээр байна. Таны тэргүүлсэн Засгийн газрын үед энэ ажлыг далайцтай хийж байгаа нь магтууштай. Цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ тань бусад улс оронд үлгэр жишээ сайн туршлага болсон” гэлээ.

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

АНУ-д гурван дугуйтай нисдэг машин туршина DNN.mn

АНУ-ын Нисэхийн удирдах газар “Samson Sky” компанид гурван дугуйт “Samson Switchblad” нисдэг машинаа агаарт турших зөвшөөрлийг өгчээ.

“Samson Switchblade” -ыг 14 жилийн турш хөгжүүлжээ. Уг машин нь 190 морины хүчтэй, гурван цилиндртэй хөдөлгүүртэй байна. 125 литрийн түлшний савыг бүрэн дүүргэсэн үед 724 км хүртэл зайд нисэх чадалтай ажээ.

Гурван дугуйтай нисдэг машинд хөөрөхөд 335 метр, буухад 213 метр урт зурвас хэрэгтэй гэнэ.

Нэг ийм нисдэг машины үнэ 150 мянган ам.доллар бөгөөд “Samson Sky” компани 1670 машины урьдчилсан захиалга авчээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Б.Жавхлан: Монгол Улсын гаргасан бүх бондын зарцуулалтыг шалгаад эргэж мэдээлнэ DNN.mn

Б.Жавхлан: Комплексный план в размере 10 трлн.тугриков выполняет свою  историческую роль

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын гаргасан нийт долоон бондын бүх зарцуулалтыг шалгах Ажлын хэсэг байгуулахаар болжээ. Энэ шийдвэр нь сүүлийн үед яригдаад байгаа Монгол Улс дефолт зарлана гэх мэдээлэлтэй холбоотой бөгөөд Ажлын хэсгийг ахалж байгаа Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өгөөд “Монгол Улсад ойрын гурван жилд өр зээлтэй холбоотой дефолт зарлах нөхцөл үүсэхгүй” гэдгийг онцоллоо.

2012 оноос хойш Монгол Улс нийт 7 удаа бонд гаргасан. Үүнд

  • 2012 онд “Чингис” бонд
  • 2015 онд “Димсан” бонд
  • 2016 онд Мазаалай бонд гарсан.

Өөрөөр хэлбэл, 2012-2016 онд 2.2 тэрбум долларын бонд гаргажээ.

Үүнээс хойш

  • 2016 онд “Хуралдай”
  • 2017 онд “Гэрэгэ”
  • 2020 онд “Номад”
  • 2021 онд “Century” гээд

нийт 3 тэрбумын ам.долларын бонд гаргасан.

Долоон удаагийн бондоор босгосон нийт 5.2 тэрбум ам.доллароос зөвхөн “Чингис” бондоор л төсөл арга хэмжээ санхүүжүүлжээ. Түүний дараагийн хоёр удаагийн бондоор төсвийн алдагдлыг алдагдлыг санхүүжүүлсэн бол үлдсэн бондоор өмнөх бондуудын өрийг дарсан талаар Б.Жавхлан сайд тайлбарлалаа.

“Анх гаргасан бондуудын зарцуулалт эдийн засгийн үр өгөөжгүй, валютын нөөцийг нэмэгдүүлж чадаагүй тул дараагийн өр тавьж төлөхөөс өөр аргагүй.

Зээлжих зэрэглэлийг үнэлдэг гурван том агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бүгд өмнөх жилийнхэд хэвээр үлдээсэн нь манай улс зээлийн менежмент сайн хийснийг харуулж байгаа.

Мөн манай бондуудын өгөөж хөрөнгийн зах зээлд ижил үнэлгээтэй улсуудтай харьцуулахад хамгийн сайн байгаа. Өрийн асуудал өөрөө их эмзэг. Дэлхий нийтээрээ сорилтын үед байгаа энэ үед гадна талд эергээр үнэлж байхад дотооддоо ингэж ярьж байгаа нь олон нийтийг турхирч байгаа бөгөөд үүнээс болгоомжлох хэрэгтэй.

Тиймээс Ажлын хэсэг “Чингис” бондын бүх өр төлбөрийг, хаана яаж санхүүжүүлж, өнөөдөр ямар эрсдэл бий болгосныг ил тод гаргах болно. 1.5 тэрбум ам.долларын 50 гаруй хувь нь өнөөдөр Хөгжлийн Банкан дээр чанаргүй зээл болсон байгаа. Шалгалтын мөрөөр дараа долоо хоногоос мэдээлнэ” хэмээн Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Хөдөө, орон нутгийн ШТС-ууд эко бие засах газартай болно DNN.mn

Шунхлай компанийн ажилтан осолдож, эмнэлэгт хүргэгджээ

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “НИК” ХХК, “Петровис ойл” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагт нүхэн жорлонгийн хэрэглээг бууруулах, байгальд ээлтэй эко бие засах газар байгуулахад хамтран ажиллах санамж бичигт БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндорж гарын үсэг зурлаа.

Тус төслийг үндэсний хэмжээнд зохион байгуулах ба 21 аймагт үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх цэгүүдээрээ дамжуулан хэрэгжүүлэх юм.

Орон нутаг, алслагдсан дүүрэг, хорооллын ШТС-ууд нүхэн жорлонтой, энэ нь байнга цоожтой байдаг нь иргэдэд бухимдал төрүүлдэг. Дээрх төсөл хэрэгжиж, жигдрээд ирвэл орон нутаг руу ая тухтай зорчих боломж нэмэгдэх юм.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн сард гадаадын 40 улсын 2,286 иргэнд цахим виз олгожээ DNN.mn

зураг

Энэ оны долдугаар сард гадаадын 40 улсын 2,286 иргэнд цахим виз олгосон талаар Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ. Тодруулбал,

  • гадаадын 3,289 иргэнд визийн зөвшөөрөл
  • гадаадын 1,038 иргэнд Монгол Улсын виз, мөн Evisa.mn системээр нийт 40 улсын 2,286 иргэнд цахим виз олгожээ.

Түүнчлэн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 1,280 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 2,656 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна. Мөн энэ сард нийт 865 аж ахуйн нэгж, байгууллагын 3,754 иргэний хүсэлтийг цахимаар хүлээн авч, хянан, шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт АИ-92 шатахууны 27, дизель түлшний 30 хоногийн нөөц байна DNN.mn

ШУУРХАЙ: Өнөөдрөөс АИ92 шатахуун 20 төгрөг, АИ95 шатахуун 50 төгрөгөөр  нэмэгдлээ

Улсын хэмжээнд наймдугаар сарын 1-ний өдрийн байдлаар нийт 138,946 тонн шатахууны нөөцтэй байгааг Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамнаас мэдээлэв.

Тодруулбал,

  • А-80 автобензин 7,014 тонн буюу 42 хоногийн,
  • АИ-92 автобензин 44,527 тонн буюу 33 хоногийн,
  • АИ-95 автобензин 4,387 тонн буюу 33 хоногийн,
  • Дизель түлш 81,191 тонн буюу 30 хоногийн, онгоцны түлшний 24 хоногийн нөөцтэй байна.

Харин Улаанбаатар хотын хэмжээнд нийт 64,509 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас

  • А-80 автобензин 1,131 тонн,
  • АИ-92 автобензин 25,480 тонн буюу 27 хоногийн,
  • АИ-95 автобензин 2,792 тонн буюу 38 хоногийн,
  • Дизель түлш 33,507 тонн буюу 30 хоногийн хэвийн нөөцтэй байгаа юм.
Categories
мэдээ нийгэм

ИНЕГ болон салбар нэгжүүдийн ажлын цагийн хуваарьт өөрчлөлт хийв DNN.mn

ИНЕГ-ын инженер амиа алдсан хэрэг гарчээ | News.MN

Хан-Уул дүүрэг, Яармагийн замд явган хүний нүхэн гарц барьж байгуулах ажил эхэлж, авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааснаас үүдэн ажил эхлэх, тарах цагт тухайн замын ачаалал ихсэж, түгжрэл ихээр үүсч байгаа.

Үүнтэй холбогдуулан 2022 оны 8 дугаар сарын 03-ний өдрөөс эхлэн Иргэний нисэхийн ерөнхий газар болон түүний харьяа салбар, нэгжийн ажил 07:30-д эхэлж, 16:30-д тардаг байх шийдвэрийг гаргалаа.

Мөн ажлын цагийн өөрчлөлттэй холбоотойгоор маргааш буюу энэ сарын 04-нөөс эхлэн ажилчдын нэгдсэн автобус зорчих хуваарьт ч өөрчлөлт орж байгаа юм байна.

v

Categories
мэдээ цаг-үе

Өнгөрсөн 4 хоногт нүүрс тээврийн 3164 автомашин хил нэвтрэв DNN.mn

Чингэлэг тээвэр | News.MN

Улсын хилийн боомтуудаарр өнгөрсөн 7дугаар сарын 29-31-нд болон энэ сарын 2-ны өдөр нүүрс тээврийн нийт 3164 автомашин хил нэвтэрчээ.

  • Гашуунсухайт боомтоор 1605 автомашин,
  • Ханги боомтоор 524 автомашин,
  • Булган боомтоор 362 автомашин,
  • Шивээхүрэн боомтоор 622 автомашин,
  • Замын-Үүд болон Бичигт боомтоор 51 автомашин хил нэвтэрчээ.

Харин дээрх хоногуудад зэсийн баяжмал тээврийн 145 автомашин Гашуунсухайт боомтоор хил гарсан бол Бургастай болон Ханги боомтоор 244 автомашин төмрийн хүдэр тээвэрлэсэн талаар УУХҮЯ-наас мэдээллээ.