Categories
мэдээ улс-төр

УИХ: Сайд нарын томилгоог хэлэлцэнэ DNN.mn

Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар ямар асуудлууд хэлэлцэх вэ?

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцэж байна.

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр ангийнхнаас сургуульд бэлтгэгдсэн бэлэн байдлын үнэлгээг есдүгээр сарын 12-ноос авна DNN.mn

Нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл ЗААВАР · Dorgio.mn

“Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээ”-г 2022-2023 оны хичээлийн жилд төрийн болон орон нутгийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах бүх суралцагчийг хамруулан 2022 оны есдүгээр сарын 12-ноос аравдугаар сарын 7-нд зохион байгуулахаар товложээ.

Уг үнэлгээнд төрийн болон орон нутгийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн суралцагчид, харин асуулга судалгаанд тэдний эцэг эх, асран хамгаалагч, 2022 онд сургуулийн өмнөх боловсролын бэлтгэл бүлэг төгсгөсөн багш, арга зүйч, эрхлэгч хамрагдана.

Энэ ажлын хүрээнд Боловсролын үнэлгээний төвөөс “Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээний арга зүй” сэдвээр цахим сургалтыг 2022 оны наймдугаар сарын 29-н болон есдүгээр сарын 3-ны өдөр зохион байгуулж байгаа бөгөөд сургалтад БШУГ, НБГ-ын бага, сургуулийн өмнөх боловсрол, биеийн тамир, хөгжмийн судлагдахуун хариуцсан мэргэжилтэн, арга зүйч, ЕБС-ийн сургалтын менежер, 1-р ангийн бүлгийн багш, 1-р ангид хичээл заах биеийн тамир, хөгжмийн багш нарын бүрэлдэхүүнтэй нийт 4,000 гаруй хүн оролцож байна.

Сургалт нь дараах суралцахуйн чиглэл, агуулгын хүрээг хамарна.

Нэгдүгээр ангийн суралцагчийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг сургуульд суралцах шаардлагатай чадвар, дадал, хандлагыг

  1. Хэл яриа,
  2. Математикийн энгийн төсөөлөл,
  3. Хөдөлгөөн, эрүүл мэнд,
  4. Байгаль, нийгмийн орчин,
  5. Нийгэмшихүйн хөгжил,
  6. Хөгжим,
  7. Дүрслэх урлаг гэсэн суралцахуйн долоон чиглэлээр болон түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох асуулгын хэлбэрээр тус тус үнэлэх үнэлгээний даалгаврын арга зүй, зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна хэмээн Боловсролын Үнэлгээний Төвөөс мэдээлэв.

Ташрамд дурдахад, Сургуульд бэлтгэгдсэн бэлэн байдлыг үнэлэх үнэлгээг манай улс өнгөрсөн хичээлийн жилд анх удаа хийсэн. Тухайн үед 24,000 сурагчийг хамруулахаар тооцож байв.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны дунд тогтсон их хэмжээний борооны усыг соруулжээ DNN.mn

Өнөө өглөө орсон борооны улмаас Баянзүрх дүүргийн наймдугаар хороо, “Ус-15”-ын орон сууцны дунд их хэмжээний ус тогтож, хүндрэлтэй нөхцөл үүссэн талаарх дуудлага Онцгой Байдлын Газар (ОБГ)-т бүртгэгджээ.

Тус мэдээллийн дагуу Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчид ажилласан байна. Тодруулбал, хоёр автомат шахуурга ашиглан 350 м.кв талбайд хуримтлагдсан 30 тонн усыг соруулсан талаар мэдээлэв.

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой Байдлын Газар

Categories
мэдээ нийгэм

Г.Байгалмаа: Залуучуудын дундах цус харвалтын тоо 2019 оны түвшнээс өсөөгүй DNN.mn

Цус харвалт, саажилт, зүрхний өвчин, шигдээс |

Цус харвалтын талаар Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн төлөөллүүд мэдээлэл өглөө.

Тархины судас бөглөрөх харвалтын тухайд:

  • 2019 онд УГТЭ-т тархины цочмог харвалттай 982 өвчтөн хэвтсэн эмчлүүлснээс тархины судас бөглөрөх харвалт 337,
  • 2020 онд тархины цочмог цус харвалттай 1,003 өвчтөн хэвтэн эмчлүүлснээс тархины цус бөглөрөх харвалт 351,
  • 2021 онд тархины цочмог цус харвалттай 789 өвчтөн хэвтэн эмчлүүлснээс тархины цус бөглөрөх харвалт 270,
  • 2022 оны долдугаар сарын байдлаар тархины цочмог харвалттай 568 эмчлүүлэгчээс 237 нь тархины цус бөглөрөх харвалт байжээ.

Манай улсын иргэдэд судас хагарах тархины эдийн цус харвалт илүү их тохиолддог. Коронавирусийн халдвар гарснаас хойш тархины эдийн цус харвалт цус бөглөрөх харвалтын хувьд тооны ялгаа гараагүй аж.

Залуучуудын дундах цус харвалт нэмэгдсэн зүйл байхгүй. Олон улстай харьцуулахад сүүлийн есөн жилийн судалгаагаар нийт цус харвалтын 20-26 хувийг 50 болон түүнээс доош насныхан эзэлж байна. Олон улсад залуу насыг 50 болон түүнээс доош гэж авч үздэг.

COVID-19 тархины цус харвалтад хүргэхгүй. Сүүлийн гурван жилийн COVID-19-тэй холбоотой тоон судалгаагаар залуучуудын цус харвалтын тоон үзүүлэлт өмнөх оныхтой адил байгаа гэдгийг УГТЭ-ийн зүрх судас, эрчимт эмчилгээний тасгийн эрхчлэгч Г.Байгалмаа хэлэв.

2021 онд 789 хүн цус харвалтын улмаас хэвтэн эмчлүүлснээс 50-аас доош насны тохиолдол 228 буюу 28.9 хувийг эзэлж байгаа аж.

Суурь өвчнөөс шалтгаалж цусны бүлэгнэлтийн өөрчлөлт явагддаг

Тус эмнэлгийн зүрх судас, эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх эмч Ж.Ариунаа “Цус бүлэгнэлтийн өөрчлөлтөөс болоод харвалт өгдөг гол үндсэн хэлбэр бол цус хомсрох харвалт юм. Үүнд олон өвчин багтдаг. Суурь өвчин хамгийн ихээр нөлөөлдөг.

Суурь өвчний шалтгаанаас болоод цусны бүлэгнэлтийн өөрчлөлт их явагддаг. Жишээ нь зүрхний хэм алддаг хүн зүрхэн дотроо бүлэнтэй. Тэр бүлэнгээс тасраад тархинд очиж судсыг бөглөж болдог. Цусны даралт өндөртэй хүн тодорхой хэмжээний цусны бүлэгнэлтийн өөрчлөлтөд ордог.

Судас бөглөрөх харвалтын үед тухайн хэлбэрээс нь хамаараад эмчилгээ хийдэг” гэсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Дугаарын хязгаарлалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд DNN.mn

Баруун 4 замаас зүүн 4 зам хүртэлх замд зүүн гар тийш эргэхийг хориглоно |  News.MN

Автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой буюу 1,3,5,7,9 тоогоор төгссөн автомашиныг наймдугаар сарын 27, 29, 31, есдүгээр сарын 2-ны өдрүүдэд, тэгш /0,2,4,6,8/ тоогоор төгссөн автомашиныг наймдугаар сарын 28, 30, есдүгээр сарын 1, 3-ны өдрүүдэд 08:00-20:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсан.

зураг

Захирамжийн хүрээнд дугаарын хязгаарлалтад хамаарахгүй тээврийн хэрэгслийн жагсаалтыг ТЦА-наас хүргэж байна.

  1. Авто замын засвар
  2. Хот тохижилт
  3. Шугам сүлжээ
  4. Зөөврийн ус хангамж
  5. Дипломат байгууллагын автомашин
  6. Зочид төлөөлөгчдийн цуваа
  7. Нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл
  8. Стандартын шаардлага хангасан такси
  9. Сургууль, цэцэрлэгийн хүүхэд болон ажилчдын автобус
  10. Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл
  11. Тусгай, дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил, үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэл хязгаарлалтад хамаарахгүй хөдөлгөөнд оролцоно.

Дээрх байгууллагуудын ажилчин, алба хаагчид ялангуяа хэвлэл, мэдээллийн байгууллагынхан ажлын газрын үнэмлэхээр хөдөлгөөнд оролцохоор цагдаагийн байгууллагын алба хаагчийн шаардлагыг үл биелүүлж хяналтын цэгт ажиллаж байгаа алба хаагч, тухайн орчмын хөдөлгөөнд хүндрэл учруулж байгааг анхаарууллаа.

Цагдаагийн байгууллагаас заасан хязгаарлалт эхлэх цэг болох 32-ын тойрог, Тэмээтэй хөшөөний уулзвар, Саппорогийн тойрог, Чулуун овооны тойрог хүртэлх нутаг дэвсгэр хамаарсан хэсгүүдэд замын цагдаагийн алба хаагчид хяналт тавьж байгаа билээ

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 1050 орчим эх баригч ажиллаж байна DNN.mn

Португали улсад нүүргүй хүүхэд төрсний дараа эх баригч эмчийг хорьж  саатуулжээ

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Япон улсын Жайка олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Эх барихуйн төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн үйл ажиллагааг явуулж байна.

Тодруулбал, улсын хэмжээнд 1,050 орчим эх баригч ажилладаг бөгөөд тэдгээр эмнэлгийн мэргэжилтний цогц чадамжийг тодорхойлох, ажлын байран дээр нь сургах тогтоолцоог бий болгож буй юм.

Энэ ажлын хүрээнд Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс наймдугаар сарын 29-31-ний өдрүүдэд Эх барихуйн сургагч багш бэлтгэх анхны сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтад Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, Хүрээ, Амгалан, Өргөө амаржих газрын нийт 24 эх баригч хамрагдлаа.

Цаашид сургалтыг шат дараатай зохион байгуулж, орон нутгийн эх баригч нарыг хамруулахаар төлөвлөж байна гэж Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Богдхан уулын тусгай хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй самар түүсэн иргэдийг албадан буулгажээ DNN.mn

Богдхан уулын хамгаалалтын захиргааны алба хаагчид наймдугаар сарын 27-28-нд Түргэний ам болон Шархад, Арцат, Жаргалант зэрэг амд гэнэтийн эргүүл хийжээ.

Шалгалтаар хориглосон бүсэд 28 машинтай зорчсон иргэдийн зөрчлийг илрүүлсэн байна. Мөн зөвшөөрөлгүй самарчдын зургаан отог, 130 гаруй хүн байсан бөгөөд тэднийг албадан буулгаж, хуулийн дагуу арга хэмжээ тооцжээ.

Хуш модны самрыг болц гүйцсэн үед буюу есдүгээр сарын 10-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны өдрийн хооронд түүхийг зөвшөөрдөг.

Зохих зөвшөөрөлгүйгээр самар түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол Эрүүгийн хууль 24.8 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага тооцдог талаар өмнө нь мэдээлж байсан.

Богдхан уулын хамгаалалтын захиргаа нь 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн хүрээнд “Зөрчлийн тухай”, “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Ойн тухай”, “Газрын тухай хууль”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай”, “Амьтны тухай” тус тус хуулиуд болон зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг түүх, хадлан хадах, ан амьтанд хавх, урхи тавьсан, барьсан, агнах зэрэг дархан цаазат газрын хамгаалалтын горимын хэрэгжилтийг хангах зорилготой ажиллаж байна.

Эх сурвалж: Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа

Categories
мэдээ нийгэм

“Дөл-2022” тэмцээнд Сонгинохайрханы баг тамирчид түрүүллээ DNN.mn

302321962_442621467895871_7468848449478788621_n

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй, Батлан хамгаалахын сайдын нэрэмжит цэрэг-спортын “Дөл-2022” улсын аварга шалгаруулах тэмцээнд Сонгинохайрхан дүүргээс оролцсон “Цасны барс” баг тэргүүн байр эзэллээ. Тэмцээний хаалтын арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай оролцож, цом, алтан медаль гардуулан өгөв.

Энэхүү тэмцээнийг өсвөр үеийнхэнд цэрэг, эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдний бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлж, Зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэх зорилготойгоор жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Тэмцээнд аймаг, дүүргүүдээс шалгарсан шилдэг 30 баг оролцож, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн бөгөөд цэрэг-спортын “Дөл-2022” тэмцээн улсын хэмжээнд гурван үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээний хаалтын ёслолд 21 аймаг, есөн дүүргээс оролцсон 400 гаруй сурагчийг төлөөлж нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Цасны барс” тасгийн захирагч, ерөнхий боловсролын 124 дүгээр ангийн 12а ангийн сурагч Энхтөрийн Өсөхбаяр үг хэлэв. Тэрбээр “Тэмцээнд оролцож, бүр ялалтын медаль зүүснээрээ миний зам мөр нэгэнт тодорхой боллоо. Тэр нь цэргийн хүн болох эргэлт буцалтгүй шийдвэр юм. Монгол Улсынхаа төлөө зүтгэе” хэмээн ёслов.
ДӨЛ ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГЭЭР:
  • 1-р байр: Сонгинохайрхан дүүрэг
  • 2-р байр: Чингэлтэй дүүрэг
  • 3-р байр: Өвөрхангай аймаг
  • 4-р байр: Багануур дүүрэ
  • 5-р байр: Сүxбаатар дүүргийн баг тамирчид тус тус шалгарлаа.
Дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Тэмцээнд үеийн найзуудтайгаа хурд, хүч, авхаалж самбаагаа сорин, цэрэг спортын тэмцээнээр өрсөлдөж, тэргүүн байр эзэлсэн нийт тамирчид болон бэлтгэл хангасан албан хаагчдадаа баяр хүргэе. Та бүхний хичээл зүтгэл, сурган хүмүүжүүлэгч багш нарын сайн зааварчилгаа, бэлтгэл сургуулилалтын үр дүнд энэхүү амжилтыг гаргалаа. Тус тэмцээнд оролцсон бүх сурагчдаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Мөн онцгойлон дүүргийн цэргийн штабын хамт олонд талархал илэрхийлье” хэмээв.
301717838_442621314562553_7715496730646587447_n
301800362_442621597895858_4759837378251307964_n
301885205_442621331229218_4302485961146713089_n
301949158_442621274562557_5730610108098960891_n
301955360_442621357895882_8900397591431239482_n
301958345_442621157895902_248553133605731388_n
302040621_442621241229227_3485432120955755157_n
302044759_442621574562527_8056778110428551072_n
302106556_442621184562566_6317215762756056263_n
302137950_442621477895870_6997778727713316636_n
302142273_442621414562543_1120810425849860933_n
302145274_442621284562556_8007045785267239996_n
302180588_442621397895878_8314833178937639297_n
302194382_442621201229231_8613650715911090856_n
302321962_442621467895871_7468848449478788621_n
302431956_442621004562584_9109879045274069068_n
301717838_442621314562553_7715496730646587447_n
301800362_442621597895858_4759837378251307964_n
301885205_442621331229218_4302485961146713089_n
301949158_442621274562557_5730610108098960891_n
301955360_442621357895882_8900397591431239482_n
301958345_442621157895902_248553133605731388_n
Categories
мэдээ нийгэм

МХЕГ: 11 компанийн 5720.6 тн махыг экспортлоход хяналт тавьж байна DNN.mn

Нэг монгол хүн жилд 90 кг, хятад хүн 6 кг мах хэрэглэж байна | News.MN

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын дүнгээр мах, махан бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын стандартын шаардлага хангасан дулааны аргаар боловсруулсан махыг БНХАУ-д экспортлох ажлыг зохион байгуулах чиглэл өгсөн.

Үүнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллагаас нэр бүхий 11 аж ахуйн нэгжийн бэлтгэсэн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр шаардлага хангасан 5720.6 тн махыг экспортод гаргах бэлтгэл ажилд хяналт тавин ажиллаж байна.

Мах экспортлогч аж ажуйн нэгжүүдэд анхааруулахад:

Ажлын байр, агуулахын цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг тогтмол хийх, мах, махан бүтээгдэхүүнийг хадгалахдаа стандартын дагуу зориулалтын поддон тавиурт хурааж хэвших, хадгалах, хөлдөөх камерын температурыг тогтмол хянах, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох, лабораторийн шинжилгээний хариу болон баримт бичгийг хадгалж архивлах, бүртгэл хөтлөх, ажилчдыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд 6 сар тутам хамруулах,

Монгол Улсын МХЕГ болон БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хооронд 2011 онд байгуулсан “Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүнийг Монгол Улс БНХАУ-д экспортолж, импортлох үеийн хяналт шалгалт, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцөлийн тухай” протоколын 4, 6-10 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэх,

Монгол Улсын ХХААЯ болон БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хооронд “БНХАУ-д адууны мах экспортлохтой холбогдсон хяналт, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын тухай” протоколын 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэх,

Дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг экспортлохдоо МХЕГ-ын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01-02-025/02 тоот зөвлөмжийн 1 дүгээр бүлгийн 2.2, 2 дугаар бүлгийн 3, 6, 3 дугаар бүлгийн 8, 9, 6 дугаар бүлгийн 12 дугаар зүйлийг бүрэн хэрэгжүүлэх, хавсралтаар гаргасан “Коронавируст (КОВИД 19) цар тахлын үед экспортын мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрт хэрэглэгдэх ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис”-ыг хэрэглэсэн эсэх,

Төрийн хяналт шалгалтын тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гарсан холбогдох дүрэм, журам, стандарт, Засгийн газрын 311 дүгээр тогтоолоор батлагдсан дотоод хяналтыг мөрдөж ажиллах шаардлагатай байна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

О.Батбаяр: Вакцинаас болж цус өтгөрч, нас барсан тохиолдол одоогоор бүртгэгдээгүй DNN.mn

TUG.mn - Ардын цахим индер

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр “Манай улс төдийгүй дэлхийн бүх улс орон вакцины дараах гаж нөлөө хариу урвалыг бүртгэдэг цахим систем бий бөгөөд одоог хүртэл бүртгээд явж байгаа.

Гэхдээ системд вакцинаас болж цус өтгөрсөн, түүнтэй холбоотойгоор нас барсан тохиолдол одоогоор бүртгэгдээгүй” хэмээн сэтгүүлчийн асуултад хариулсан юм.

Мөн ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл цус өтгөрлийн талаар мэдээлэл өгөв.

“Цус өтгөрөл бол бие даасан өвчин биш. Ямар нэг өвчний үед заавал дагаж явж байдаг өөрчлөлт”

Тэрбээр “Цус гэдэг нь бие эрхтнүүд болон судсаар дамжин өнгөрч байгаа өвөрмөц шингэн бүтэцтэй нэгэн эрхтэн. Энэ нь дүрс элемент болон шингэн хэсэг гэсэн хоёр зүйлээс бүрддэг бөгөөд энэ хоёр нь зохистой харьцаатай байж биеийн бүх эд эрхтнээр хэвийн дамжиж, хэрэгтэй бодисуудыг нь түгээж байдаг.

Харин ямар нэг өвчин эмгэг, эрсдэлт хүчин зүйлийн шалтгаанаар тухайн элемент болон шингэн гэх харьцаа алдагдсаныг бид цусны өтгөрөл гэж нэрлэдэг.

Цус нь өөрөө гурван янзаар өтгөрдөг бөгөөд улаан эсийн олшрол, ялтасны олшрол, бүлэгнэлтийн өөрчлөлт зэрэг гурван төрлийн цус өтгөрөлт нь COVID-19-ийн үед ч тохиолдож байгаа нь батлагдсан.

Гэхдээ архаг тамхидалт, агаарын бохирдол, таргалалт, хүчилтөрөгчийн архаг дутагдлаас үүдэж улаан эс ихэсдэг буюу эсийн гаралтай цус өтгөрөлт мөн явагдаж байдаг. Мөн чихрийн шижин, таргалалт, хавдар, архаг үрэвсэлт өвчнүүдийн үед цусны өтгөрөл дандаа үүсэж байдаг гэдгийг онцолъё.

Цус өтгөрөл гэдэг тусдаа нэг өвчин эмгэг биш бөгөөд ямар нэг өвчний процессод заавал дагаж байдаг өөрчлөлт юм. Цус өтгөрөлтийг эмчлэхийн тулд тухайн өвчнийг яг таг оношилж, дээрх гурван төрлийн ялгаатай байдлаар нь эмчилгээ хийдэг юм” хэмээн тайлбарлалаа.