Categories
мэдээ нийгэм

“Чингис хааны ертөнц ба Монгол судлал” цогц арга хэмжээг зохион байгуулна DNN.mn

Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” сэдэвт цогц арга хэмжээг энэ оны 8 дугаар сарын 5-10-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Энэ хүрээнд “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, таван салбар хуралдаанаар 155 илтгэл хэлэлцүүлэх юм. Үүнд:

  • “Монголын түүх, угсаатны судлал”,
  • “Монгол хэл, уран зохиол судлал”,
  • “Монголчуудын соёлын ертөнц”,
  • “Монголчууд ба гадаад ертөнц”,
  • “Монголчуудын соёлын өв, археологийн судалгаа” сэдвээр зохион байгуулна.

Цогц үйл ажиллагаанд 14 орны 54 монгол судлаач оролцох бөгөөд үндсэн хуралдаан 2022 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Төрийн ордонд болно.

Categories
мэдээ цаг-үе

Ихэнх нутгаар сэрүүсч, бороо орно DNN.mn

Мэдээ.МН

Малчид, иргэдэд зориулсан мэдээгээр өнөө, маргаашдаа нутгийн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.

2022 оны 08-р сарын 04-ний 20 цагаас 08-р сарын 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 32-37 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Оюун-Эрдэнэ: Эрх мэдлээ хэтрүүлж, стратегийн төслийг зогсоосон зарим албан тушаалтнаас хариуцлага нэхнэ DNN.mn

“Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төслийн барилга угсралтын ажлыг өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт эхлүүллээ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлт багц дахь 13 арга хэмжээ, 22 хөгжлийн төслийн нэг болох энэхүү үйл ажиллагааны нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцов.
Нийт 103 сая ам.долларын санхүүжилттэй уг төслий Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2020 оны тавдугаар сарын 14-ний өдөр байгуулсан юм. Ингэхдээ тус сангийн 100.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, 3.0 сая ам.долларын буцалтгүй тусламжаар төсөл хэрэгжинэ. Барилга угсралтын ажил 14 сарын хугацаанд үргэлжилж, 2023 оны өвлийн оргил ачааллаас өмнө Төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдох юм байна.

Төслийн хүрээнд дэлхийд томд тооцогдохуйц 200 МВт.цагийн хүчин чадалтай Литиум-Ион төрлийн батерей ашигласан хуримтлуурын байгууламжийг суурилуулж, 110 кВ-ын “Сонгино” дэд станцад холбох аж. Ингэснээр Монгол Улсын Төвийн бүсийн эрчим хүчний системийн тогтвортой, найдвартай ажиллагааг дээшлүүлнэ гэдгийг мэргэжлийн хүмүүс тодотгож байлаа.

Мөн нэгдсэн сүлжээний дутагдлыг нөхөх, 200 МВт хүртэл чадлыг нийлүүлж, импортын эрчим хүчийг бууруулах ач холбогдолтой гэсэн. Үүнээс гадна хүчдэлийн тохируулга хийх, дулааны цахилгаан станцыг “тэг” зогсолтоос сэргийлж, цахилгаан эрчим хүч нийлүүлэх зэрэг туслах үйлчилгээг эрчим хүчний системд үзүүлэх юм байна.

Арга хэмжээний нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Энэхүү бүтээн байгуулалт ашиглалтад орсноор төвийн эрчим хүчний системийн бие даасан байдал шинэ шатанд гарах болно. Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, түүний дотор усан цахилгаан станц барьж байгуулах ажлыг нэн тэргүүний зорилт болгож, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг дуусгаж, Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэхийн төлөө бүхий л боломжоо дайчлан ажиллана. Мөн хүчин чадлыг нь 75 МВт-аар өргөтгөж, 250 МВт-аар шинэчлэх III цахилгаан станцын өргөтгөл, Таван толгойн дулааны цахилгаан станц, Багануурын цахилгаан станц, 50 МВт-аар хүчин чадлыг нь өргөтгөх Чойбалсангийн дулааны цахилгаан станц зэрэг бүтээн байгуулалтын төслүүдийг цаг алдалгүй эхлүүлнэ. Саяхан Улаанбаатар хотын зүүн бүсийн дулааны эрчим хүчийг хангах Амгалангийн 116 МВт-ын дулааны станцын ажлыг эхлүүлсэн” гэв. Мөн Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “200 МВт.цагийн хүчин чадалтай цэнэгт батерей хураагуур нь эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэхээс гадна хэлбэлзэл үүсэх үед тохируулга хийхээрээ онцлог. Энэ нь манай эрчим хүчний системд байгаагүй нэн хэрэгтэй технологи юм. Энэ өвлийг эрчим хүчний салбар хүндхэн давах эрсдэл бий. Гэхдээ “гал алдах”, цахилгаан дулаан хязгаарлах асуудал гарахгүй. Өвөлжилтийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай явж байна” гэв.
Төслийн ажлын гүйцэтгэгчийг олон улсын нээлттэй тендерээр сонгон шалгаруулж, БНХАУ-ын Jiangsu Zhongtian Technology Co.,Ltd болон Zhongtian Energy Storage Technology Co.,Ltd компанийн хамтарсан Консорциумтай “Түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэй гэрээ” байгуулжээ. Батерей хуримтлуурын технологи манай улсын хувьд шинэ болохоор ХБНГУ-ын “RWE Technology International GmbH” зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа гэнэ. Төслийн хэрэгжилтийн үед 120 түр ажлын байр үүсэх юм байна. Харин бүтээн байгуулалт бүрэн дууссаны дараа 25 байнгын ажлын байр шинээр бий болох ажээ.
Монгол Улсын Стратегийн бүтээн байгуулалтын ажлыг санаатай зогсоосон, улсад их хэмжээний хохирол учруулсан хүмүүсийг шалгаж, хохирлыг нэхэмжилнэ гэж Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Тэгвэл энэ талаар Ерөнхий сайд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Хэрэгжилтийн шатандаа явж байсан томоохон төслүүдийг албаар гацаасан, Монгол Улсын эрчим хүчний салбарт, төмөр замын салбарт их хэмжээний хохирол учруулчихаад хэн ч хариуцлага хүлээдэггүй байдлыг Эрүүгийн хуульд шинээр зүйлчлэл болгож оруулж байгаа. Нэг үгээр хэлбэл, Монгол Улсын эдийн засагт хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан бол тэр хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх нь зүйтэй. Орон нутгийн бие даасан эрх мэдлээ хэтрүүлж энэ стратегийн төслийг зогсоосон зарим албан тушаалтнаас бид хариуцлага нэхэж, нэхэмжлэл гаргана. Улсын прокурорт хандсан байгаа. Улсын прокурорын зүгээс Монгол Улсад хохирол учирсан бол хохирогчоор оролцож
Л.Оюун-Эрдэнэ: Эрх мэдлээ хэтрүүлж, стратегийн төслийг зогсоосон зарим албан тушаалтнаас хариуцлага нэхнэ нэхэмжилнэ. Ер нь бид тал талдаа хариуцлагатай явах шаардлагатай. Төр 30 жил эмх цэгцгүй явж ирлээ. Зарим үед төр төмөр нүүрээ харуулж байх ёстой. Ялангуяа эдийн засгийн бие даасан байдалтай холбоотой ийм төслүүд дээр гадаад дотоодын хүчин зүйлүүд нөлөөлдөг. Тусгай албадуудаас ажиллагаа явуулдаг. Тийм учраас яг ийм томоохон төслүүдийг гацаасан явдлуудыг зүгээр орхиж болохгүй. Жишээлбэл, төмөр замын асуудал. Нэг жилийн дотор баригдчих төмөр зам 14 жил гацаж, 80 их наядын хохирол учирсан. Тиймээс Засгийн газар алдагдсан бүх боломжийн өртгийг, өнгөрсөн 30 жилийн хугацаанд төслүүдийг зогсоосон нөхдүүдээс нэхэмжилнэ. Мэдээж нэгдүгээрт, хохирлыг нөхөн төлүүлнэ. Хоёрдугаарт, одоо популизмаас илүү прагматизм руу явах цаг болсон. Монгол Улс илүү бодитой алхах цаг болсон. Хоосон зорилго яриад байх биш, яг бодитой төслүүдээ хэрэгжүүлэх цаг болсон. Алхам алхмаар бид байгаа асуудлуудаа үе шаттай шийдэх ийм л хандлагын өөрчлөлтийг бас “Шинэ сэргэлтийн бодлого” гэж яриад байгаа маань тэр. Энэ хүрээнд 47 төслийн ихэнх ТЭЗҮ нь хэрэгжээд үнэлгээнүүд гараад дуусч байгаад баяртай байна. Боомттод холбогдох төслүүд эрчимжиж байна. Монгол Улс түүхэндээ анх удаа дөрвөн төмөр замын экспортын шинэ гарцтай болно. Ирэх жилийн яг өдийд Оюу толгойн гүний уурхай ашиглалтад ороод дуусчихсан байна” гэлээ.
Categories
мэдээ цаг-үе

Үерийн усанд автсан 36 удаагийн дуудлагаар 211 иргэний амь насыг авран хамгаалав DNN.mn

Уруйн үер бууж, айлууд усанд автжээ

Он гарсаар давхардсан тоогоор нийслэлийн 6 дүүрэг, 12 аймгийн 13 суманд 36 удаагийн үерийн усанд автсан дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 211 иргэний амь насыг авран хамгаалж, 88 байшин, 53 гэр, 2 агуулах, саравч, усанд автсаныг аюулгүй болголоо.

Харин үерт 739 мал хорогдож, 19 гэр, 16 хашаа, 2 авто зам, 2 төмөр зам нурж эвдэрч, 12 автомашины салхины шил хагарсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Ж.Хунан: Хүүхдийн амь насыг эрсдэлд оруулан байж соёл уламжлалаа хадгалдаг улс манайхаас өөр байхгүй DNN.mn

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунантай ярилцлаа.

-Энэ оны эхний хагас жилийн байдлаар танай байгууллагаас хүний эрхийн чиглэлээр судалгаа хийсэн үү?

-Энэ оны эхний хагаст Комисс хэд хэдэн судалгаа, шинжилгээ, хяналт шалгалтын ажлыг эхлүүлээд байна. Тухайлбал, Хүний эрхийн хэрэгжилтийг тодорхойлох үзүүлэлт, индекс боловсруулах ажлын хүрээнд харьцуулсан судалгаа, шинжилгээний ажил, “Ахмад настны эрх, хамгаалал”, Төрийн тусгай албан хаагчид болон Төрийн үйлчилгээний албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн судалгаа, Их дээд сургуулийн оюутан залуусын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн хэрэгжилтийн судалгаа, Сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдлын хяналт-шинжилгээ, үнэлгээ гэх мэт. Үүнээс гадна Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.

Эдгээр хяналт шалгалт, судалгааны ажил бүтэн жилийн турш хийгдэх тул үр дүн нь оны эцсээр тодорхой болно. Судалгаа, шинжилгээ, хяналт шалгалтын үр дүнд анхаарал татсан асуудлуудыг 2023 оны ХЭҮК-ын УИХ-д өргөн барьдаг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын илтгэлд оруулна.
-Улсын баяр наадам дуусч, аймаг сумдын баяр наадмууд үргэлжилж байна. Энэ жилийн морь унаач хүүхдүүдийн мэдээлэл ирсэн үү. Бэртэж гэмтэж, амиа алдсан тохиолдол бий юү?
-Хоёр жил завсарласан наадам энэ жил зарим аймаг, сумын тэгш ойн баяртай давхцан нэлээн өргөн дэлгэр болж байх шиг байна. Унаач хүүхэдтэй холбоотой мэдээ эцэслэн нэгтгэгдээгүй л байна. Улсын баяр наадмын хурдан морины уралдаанд оролцсон хүүхэд амь насаа алдсан тохиолдол гараагүй. Харин сумын наадамд оролцсон нэг хүүхэд мориноосоо унаж амь насаа алдсан мэдээ байна.

-Морь унаач хүүхдийн эрхийг хангах чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ? -ХЭҮК-оос хурдан морь унаач хүүхдийн эрхийн асуудалд онцгой анхаарч хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээн зохион байгуулахдаа хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн зөвлөмжийг эрх бүхий байгууллагуудад тогтмол хүргүүлж хяналт тавьж байна. Тухайлбал, ХЭҮК-оос 2022 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр аймгийн Засаг дарга нарт, 2022 оны тавдугаар сарын 4-ний өдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар дамжуулан орон нутгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга нарт, сүүлд долдугаар сарын 22-ны өдөр “Их хурд”, бүсийн уралдаан зохион байгуулагдахтай холбогдуулан аймгийн Засаг дарга нарт тус тус зөвлөмж хүргүүлсэн. Мэдээж зөвлөмжөөс гадна Улсын наадам, “Их хурд”, бүсийн хурдан морины уралдаануудад хуваарийн дагуу ажиглалт хийж хяналт тавьж ажилласан.

-Цаг үетэйгээ нийлүүлэн уламжлалыг шинэчлэх тал дээр арга хэмжээ авах уу. Морь уралдах замын стандарттай болох, унаач хүүхдийг хамгаалалтын хувцас, хэрэгслээр бүрэн хангах, олон тооны машин уралдаан дагаж давхихгүй байх гэх мэт юу хийж болох вэ?

-Унаач хүүхдийн асуудлаар Комиссын ажлын хэсгийн илтгэх хуудас, цагдаагийн газар, гэр бүл, хүүхэд залуучуудын газар, аймгийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ хийж санал зөвлөмж гаргана. Хичнээн үндэсний уламжлал байсан ч хүүхдийн амь нас хохирох, хүүхэд хүндээр бэртэхийг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй. XXI зуунд хүүхдийн амь насыг эрсдэлд оруулан байж соёл уламжлалаа хадгалдаг улс манайхаас өөр байхгүй л болов уу. Цаг үе өөр болсныг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Шаардлагатай бол морь уралдуулах стандарттай болъё. Сүүлийн эмгэнэлтэй явдлын шалтгаан нь морь нүхэнд бүдэрснээс болсон гэх мэдээ байна. Тиймээс ядаж морь унаж байгаа хүүхдэд эрсдэл үүсгэх бүхий л нөхцөлийг арилгах хэрэгтэй. Сая ажиглалт хийгээд явж байхад мэргэжлийн хяналт, хүүхдийн байгууллагын хяналт тавьж байгаа байдал бас л хангалтгүй байна лээ. Урт түрийгүй гуталтай уралдуулж байна. Явуулын станцтай оруулж байна. Мэргэжлийн хяналтын улсын байцагчаас “ Хүүхдийн анхаарал сарниулах юм биш үү” гэхэд “стандартад хориглоогүй” гэж байх жишээтэй. Түүнчлэн уралдааны үеэр морь үргээж болзошгүй гялгар уут, урт ташуур зэргийг хүүхэд авч уралдсан гэх зөрчлүүд ажиглагдсан. Ер нь томчууд бид өөрсдөө бас дүгнэлт хиймээр л байгаа юм. Сүүлдээ машины уралдаан шиг болж байна ш дээ. Тэгэхээр эдгээрийг шийдэх санал, зөвлөмжийг гаргаж холбогдох шийдвэрүүдийг гаргуулна.

-Сүүлийн үед цэргүүд байнга бэртэж гэмтэж, амь насаа алдах боллоо. Энэ тал дээр ХЭҮК-ыг тэргүүлж байгаа хүний хувьд байр сууриа илэрхийлээч?

-Үнэхээр харамсалтай. Хүний амь нас бол үнэлшгүй зүйл. Тийм учраас цэрэгт байна уу, шоронд байна уу, хүний амь нас хамгаалагдах ёстой. Манай улсад цэргийн захирах , захирагдах ёс , цэргийг ажил хөдөлмөрт сургах нэрийн дор хугацаат цэргийн албан хаагчидтай дүрмийн бус харьцах, тэдний эрх чөлөөнд халддаг явдлыг байх ёстой үзэгдэл мэтээр ойлгож, уламжлагдан ирсэн зохисгүй хандлага байсаар байна. Ер нь наад зах нь техник, технологи эрчимтэй хөгжиж байгаа орчин үед хууль бус тушаал, дүрмийн бус харилцаа, ер нь аливаа хууль бус үйлдэл баримтжуулагдаж илэрнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Нөгөө талаас бодлогын түвшинд анхаарал хандуулж дорвитой өөрчлөлт хийх хэрэгтэй. Цахим орчин залууст хүчтэй нөлөөлж байна. Залуусын онцлог, хэрэгцээ шаардлага, сэтгэл зүйн боловсролд анхаарах шаадлагатай байна. ХЭҮК-ын 2021 онд хийсэн судалгаанд оролцсон хугацаат цэргийн албан хаагчдын 18.8 хувь, хугацаат цэргийн алба хаасан иргэдийн 45.1 хувь нь цэргийн алба хааж байх үедээ дүрмийн бус харьцаанд өртсөн гэж хариулсан. ХЭҮК цэргийн дүрмийн бус харилцаатай холбоотой асуудлыг 21 дэх илтгэлдээ хөндөж зөвлөмж гаргасан. Түүнийг үндэслэж 2022 оны долдугаар сарын 6-ны өдөр Улсын Их хурал 49 дүгээр тогтоол гаргасан. Уг тогтоолыг хэрэгжүүлэх хэрэгтэй.

– Цаашид цэргийн ангиудад хүний эрхийг хангах чиглэлээр ямар ажлууд хийх вэ?

-ХЭҮК БХЯ-тай санамж бичиг байгуулсан. Э н э хүрээнд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний хүний эрхийн мэдлэгийг дээшлүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх сургалт, соён гэгээрүүлэх, батлан хамгаалах салбарын хууль тогтоомж хүний эрхийн зарчимд нийцэж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийх, боловсронгуй болгох, батлан хамгаалах салбарт иргэний хяналтыг сайжруулах чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллаж байна. Үр дүнгээ өгнө гэдэгт найдаж байна.

– Хамгийн сүүлд амь насаа алдсан тохиолдол 167 дугаар ангид гарсан. Тухайн ангид танай байгууллагаас 2021 онд хүний эрхийн сургалт хийсэн байна лээ. Гэтэл нэгхэн жилийн дараа цэрэг амиа алдлаа. Энэ мэт олон тохиолдол гарч байна. Танай байгууллагаас ямар арга хэмжээ авах талаар төлөвлөгөө болон ажлын хэсэг гарсан уу?

-167 дугаар ангийн цэрэг амь насаа алдсан асуудлаар Эрүүгийн хэрэг нээн шалгаж байгаа юм билээ. Бидний зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болохгүйгээр мэдээллийг нягтлах, холбогдох байгууллага, албан тушаалтнаас баримт , мэдээлэл гаргуулах зэрэг ажлуудыг хийж байгаа. Хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа илүү нарийн дүн шинжилгээ хийнэ.

Categories
мэдээ цаг-үе

Эрээн-Замын-Үүдийн боомтоор ирэх сарын 1-нээс ачааг 24 цагаар татна DNN.mn

ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН БООМТЫН ЧИНГЭЛЭГ СОЛИЛЦОХ ТАЛБАЙГ ӨРГӨТГӨХӨӨР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Эрээн-Замын-Үүдийн боомтоор өнөөдрийн байдлаар иргэдийн 60, хилийн цэргийн 20-30 тээврийн хэрэгсэл нэвтэрч буй. Эрээн боомтоос Улаанбаатар хүрэх ачаа тээврийн ханш өнгөрсөн хавар 1800-2000 юанийн үнэтэй байсан бол өнөөдрийн байдлаар үнэ дунджаар 800 юань байгаа талаар БНХАУ-ын Эрээн боомт дахь Консулын газрын ерөнхий консул Т.Мөнхгэрэл мэдээллээ. Мөн дундын цэг дээрх талбайн өргөтгөлийн ажил ирэх сарын 1-нд дуусах юм. Ингэснээр ачаа тээврийг 24 цагаар татан авах боломжтой болж, өдөрт нэвтрэх автомашины тоо 2-3 дахин буюу 400 орчим болж нэмэгдэх юм. Өнгөрсөн хугацаанд урд хөршийн Тяньжин боомтод гацаад байсан 9000 орчим чингэлгээс өнөөдрийн байдлаар 700 чингэлэг ачаа үлдээд байгаа юм байна.

БНХАУ-ын талтай хэлэлцээр хийсний дагуу долдугаар сарын 23-наас өдөрт 10 тээврийн хэрэгслээр нүүрс экспортолж эхэлсэн бол энэ сарын 2-ноос 100 тээврийн хэрэгслээр 180 чингэлэг нүүрс гаргаж эхлээд байгаа юм. Ингэснээр Замын-Үүдийн боомт дээр хуримтлагдаад байсан нүүрснээс өнөөдрийн байдлаар 90 орчим мянган тонн нүүрс үлдээд байна. Харин чингэлэгт багтахгүй овор ихтэй ачаа барааг тавдугаар сарын 23-наас өдөрт 2-3 тээврийн хэрэгслээр нэвтрүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын ажил гэх мэт томоохон бүтээн байгуулалтын ажилд шаардагдах 200 орчим техник хэрэгслийг татан аваад байгаа аж.

Мөн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн орлогч дарга Д.Амарбаясгалан өнөөдрийн байдлаар БНХАУ-ын талаас Ковид 19 халдварын дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ сарын 21-ийг хүртэл хилээ хаасан талаар мэдээллээд “Улаанбаатар төмөр зам” ХНН-д тулгамдаад байгаа гол асуудал нь өдөрт 120 орчим чингэлэг орж ирж байгаагаас 50-60 нь л БНХАУ-ын тал руу буцаж байгаа нь тус байгууллагад хоосон чингэлэг хуримтлагдах шалтгаан болж буйг хэлсэн юм.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан хуримтлагдаад байгаа хоосон чингэлгийн асуудлыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг Гадаад хэргийн яамаар дамжуулахгүйгээр, бие даан түргэн шуурхай шийдвэрлэхийг даалгаад, төр, хувийн хэвшлийн ачаа тээвэрт ялгавартай хандахгүй байхыг санууллаа.

Categories
мэдээ цаг-үе

Гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна DNN.mn

Гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж  байна – Өглөө.мн

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу

  1. наймдугаар сарын 5-нд нутгийн хойд хэсгээр,
  2. 6-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар,
  3. 7-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  4. 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул

тухайн хугацаанд орсон хур борооны эрчимжлээс шалтгаалан гол, мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэх нөхцөл бүрдэнэ.

  • Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, хувийн аюулгүй байдлаа сайтар хангах,
  • Аялаж зугаалж, амарч яваа иргэд гол, ус, үерийн аюулаас урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Гол, ус гатлахдаа баталгаатай зам, гарцаар гарах зэргээр өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

И.Мөнхжаргал: Шүүмжлэл сонсдоггүй нялцгануур нам улс удирдана гэж санахын ч хэрэггүй DNN.mn

Ардчилсан намын
Ерөнхий нарийн бичгийн
дарга И.Мөнхжаргалтай
ярилцлаа.


-Эдийн засаг хүндэрч, ард түмэн бухимдалтай байна. Эрх баригчдын алдаатай бодлогод ташуур өгөх ёстой сөрөг хүчин маань энэ цагт дотроо хагаралтай хэвээр байна. Ард түмэн, улс эх орныхоо эрх ашгийн төлөө АН хэзээ эвлэрэх вэ?

-Ардчилсан нам 21 аймаг, 330 сум, есөн дүүргийн 204 хороонд салбар нэгжтэй үндэсний хэмжээний том нам. Намын анхан шатны байгууллага, бүх гишүүдийн дунд хуваагдаж талцсан асуудал байхгүй. Харин өмнө нь дарга байсан хэсэг бүлэг хүмүүс өөрсдийн дагалдагч нарын хамт Ардчилсан намыг цаасан дээр оршдог мэтээр эрх баригчдын дэмжлэгээр хуурамч тамга, бичиг баримт үүсгэж хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан дотоод доо хагаралтай байгаа зохиомол дүр зургийг бий болгоод байгаа юм. Нийгэмд ойлгогдож байгаа нь хагаралтай юм шиг харагдаж байгаа боловч намыг бүтцээр нь харвал огт хагарсан асуудал байхгүй. Мэдээж тэр хэсэг хүмүүстэй ярилцаж ойлголцох хэрэгтэй. Энэ асуудлыг хурдан шийдэхийн төлөө бид ажиллаж байна. Харин энд хугацаа хэлэх боломжгүй байна. Мэдээж одоогийн эрх баригчдын эсрэг хамгийн том сөрөг хүчин бол Ардчилсан нам учир бид сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэх ёстой гэдэг дээр санал нэг байна. Ардчилсан намын залуучууд, гишүүд өөр өөрсдийнхөө өнцгөөр үзэл бодлоо илэрхийлсээр байгаа.

-Ерөнхий сайд Л.Оюун Эрдэнэ танай намын дарга Х.Баттулгыг АТГ-т шалгуулах үүрэг өгсөн гээд л шуураад байх юм. Энд ямар улс төр яваад байна вэ. Зарим нь өөрийн туслахаар дэргэдээ авчирсан хүнийг шалгуулна гэдэг худлаа, жүжиг гэлцэх юм?

-Энэ тухай танаас анх удаа сонсож байна. Хэрэв үнэн бол үүрэг өгсөн хүнээс тодруулах нь зүйтэй байх гэж бодож байна.

-АН-ын залуус МАН болон ХҮН нам руу орох болсон гэх юм. Танай нам талцлаа зогсоохгүй бол хамаг потенциал сайтай залуусаа өрсөлдөгч намдаа алдаад дуусах юм биш үү?

-Улс төрийн нам гэдэг бол үзэл бодлын нэгдэл юм. Ардчилсан нам гишүүдийнхээ үзэл бодлоо илэрхийлэн шийдвэр гаргах эрхийг хүлээн зөвшөөрч нээлттэй байдаг учир бүх гишүүд намд элсэх, мөн намаас гарах тухай өөрөө шийдвэр гаргах бүрэн эрхтэй. Одоогоор бидэнд Ардчилсан намаас гарч ХҮН намд элссэн гишүүдийн тухай нэг ч тоо баримт байхгүй байна.

-Ингэхэд ХҮН нам үзэл баримтлалаа сольж АН-ын байр суурийг булаацалдаж байна. Танай намын хагаралтай байдал МАНын халаасны намд боломж олгоод байна шүү дээ. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Зүүний чигийн үзэл баримтлалтай ХҮН гэдэг намын тухай мэдээг өмнө нь харж байсан ч саяхан барууны чигийн нам боллоо гэсэн мэдээллийг хэвлэлээс харлаа. Нам гэдэг анх байгуулагдахдаа үзэл баримтлалаа тодорхойлж, түүндээ нэгдсэн гишүүдийн нэгдлээс бий болдог. Гэтэл гэнэт Үзэл баримтлалаа сольж байгаа нь нам биш, зүгээр л орогнох нүх хайсан мэрэгч амьтан шиг зүйл байна гэх дүгнэлтэд хүргэж байна. Зүүнээс баруун руу үсэрдэг үзэл бодолтой нам гэж юу байх вэ дээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай асуудал өнгөрөгч хавар нэлээд сөхөгдсөн. Тэр үед Ардчилсан нам олон удаа байр сууриа илэрхийлсэн. Гэвч Ардчилсан нам Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжинэ дэмжихгүй тухай асуудлаар бус “Энэ өөрчлөлт чухам юуг өөрчлөх гэж зорьж байгаа тухай, хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг нийгэмд огт танилцуулахгүй байгаа тухай, мөн эрх баригч нам өөрөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай төслийг парламентад өргөн барьсан эсэх нь тодорхой бус байгаа тухай, тэд ямар төсөл өргөн барьсан нь яагаад нийтэд ил тод бус байна вэ” гэх асуудлыг хөндөж байна

Үндсэн хуулийг өөрчлөх гэж байгаа бол юу өөрчлөх гэж байгаагаа нийгэмд тодорхой танилцуулж монгол хүн бүрийн санааг тусгаж бүх нийтэд ил тод үйл ажиллагаа зохион байгуулах ёстой. Одоогоор иргэдээс нэг ч удаа асуугаагүй байна. Тиймээс энэ өөрчлөлтийг үр дүнтэй гэж харахгүй байна. -МАН-ын генсек тантай шүүхдэлцээд байгаа харагдсан. Яг ямар асуудал үүссэн юм бэ?

– МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан МАН-ын нэ р хүндэд халдсан гэх үндэслэлээр намайг цагдаагийн байгууллагад шалгуулах гомдол гаргасан. Үүний дагуу цагдаагийн байгууллага шалгаж прокурорт шилжүүлсэн. Өмнө нь нэг удаа шүүхэд шилжээд буцсан боловч прокурор давж заалдан наймдугаар сарын 1-нд дахин шүүх хурал товлогдсон байсан. Гэвч шүүх хурал хохирогчийн хүсэлтээр энэ сарын 17-ны өдөр хүртэл дахин хойшилсон байна. Миний зүгээс МАН-ыг Ардчилсан намын дотоод асуудалд оролцож байгаа тухай асуудлыг шүүмжилсэн. Энэ нь МАН-ыг гүтгэн доромжилсон зүйл огтоос биш гэдгийг хэвлэл мэдээллээр маш олон удаа хэлж байна. Ер нь Эрхбаригч намын нэр хүндийг эрүүгийн хуулиар хамгаалдаггүй юм. Монгол Улсын өмнө томоохон үүрэг хүлээгээд буй эрх баригч намыг сөрөг хүчин болон иргэн хүн шүүмжилж, зөвлөж явах үүрэгтэй. Жишээ нь, өчигдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн хүн улс төр нийгмийн зүтгэлтэн нийтлэлч Баабарын сошиалд бичсэн ганцхан өгүүлбэрт эмзэглэж байгаагаа Төрийн ордноос мэдэгдсэн нь Монгол төр дархлаагүй, сул дорой, үг даах чадваргүй хүчгүй болсныг харуулж байна. Сонгуулиар эрхээ авсан гээд бүх зүйлийг өөрсдийнхөөрөө шийдээд байж болохгүй. Нийгэмд явж байгаа шүүмжлэлээс авах юмаа аваад засаад явах ёстой. Ийм байтал Эрүүгийн хуулиар далайлгаж байгаа бол уучлаарай, та нараас айхгүй шүү. Тийм зүйл хаана ч байх ёсгүй. Ийм нялцгануур нам улс удирдана гэж санахын ч хэрэггүй. Больсон нь дээр.

-Эрх баригч нам зургаан жил төрд суулаа. Тэд шүүмж сонсох дургүй болжээ. Өөрсдийнх нь алдаа дутагдлыг шүүмжилсэн хэнийг ч шүүх цагдаад өгч айлган сүрдүүлдэг байдал олонтаа давтагдаж байна. Үүгээрээ дарангуйлал ноёлж байгааг илэрхийлж байна гэсэн шүүмж нийгэмд бий. Та үүнтэй санал нийлэх үү?

-Өнөөдөр бидний амьдарч буй нийгэм дарангуйлал руу явж байна. Эрх баригч нам иргэдийг дуугүй байлгаж, хүлцэнгүй дорой байлгахыг хүсч байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид өөрсдийн заяагдмал эрхийг эдлэх ёстой гэдгээ бүрэн ухамсарласан ард түмэн шүү. Та нарын дарангуйллаар амаа хамхина гэж байхгүй. Түр зуурын эрх мэдлийн сэжүүр атгасан коммунистуудаас айж сүрддэг ард түмэн биш ээ. Та нарт нэрээ хамгаалах биш иргэдийн төлөө, Монгол улсын төлөө хийх ажил маш их байна. Өөрсдийн үүргийг ухамсарлахгүй төрийн нэрээр далайлгаж , ард түмнийг хүлцэнгүй дорой байлгах гэж хичээсээр байвал иргэд байх газарт чинь буулгаж чадна шүү. Ийм энгийн зүйлийг ч ойлгохгүй коммунистууд өдгөө Монголын төрийг удирдаж байгаад л их харамсаж байна.

-Оросын танк, зэвсэг манай улсад хамтарсан сургууль хийхээр орж ирлээ. Энэ үйл явдлыг хэрхэн дүгнэж байна вэ. Олон улсад бид яаж харагдаж байгаа бол?

-Монгол Улс бол олон намын тогтолцоотой ардчилсан орон. Монголд төрийн гадаад бодлого гэж нэг л зүйл бий. Төрөөс явуулж буй гадаад бодлогын хүрээнд миний зүгээс дүгнэлт хийж энд ярих нь зохимжгүй байх. Одоо хэрэгжүүлж буй Монгол Улсын гадаад бодлого нь олон улсын хамтын үйл ажиллагаа, эдийн засгийн нөхцөл байдал, улс хоорондын гэрээ хэлэлцээр цаашдын нөхөрсөг харилцаа гэх мэт олон талаас нь асуудлыг харж, судалж хийж буй үйл ажиллагаа гэж найдаж байна. Бид өнөөдөр энэ асуудлаар талцах нь чухал биш, гагцхүү Монгол Улсын эрх ашгийг нэгт тавьж шийдвэр гаргаасай гэж хүсч байна. Одоогоор олон улсад үүсээд буй ойлгомжгүй нөхцөл байдалд Монгол Улсын аюулгүй байдал, эдийн засгийн баталгаа, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулалгүй сахин хамгаалж үлдэх нь нэн чухал зүйл юм. Харин энд аль нэг нам онцгойрч дүгнэлт хийж мэдээлэх нь улсдаа хохирол учруулах ч үйлдэл байж мэдэх юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Улс төрийг манлайлдаг сэтгүүлчид нэгнээ доош нь хийхээс өөр шидгүй болжээ” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Eрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрх мэдлээ хэтрүүлж,
стратегийн төслийг зогсоосон зарим албан
тушаалтнаас хариуцлага нэхнэ” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Улсын заан
Б.Серикийн
ах Б.Талант “Дүү маань
маазраад л
нисдэг тэрэгний
хажууд зургаа
даруулсан
бололтой” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Улс төрийг манлайлдаг сэтгүүлчид нэгнээ доош нь хийхээс өөр шидгүй болжээ” хэмээн өгүүллээ.

Дундговь аймгийн
иргэн П.Очирбат “Алим ургуулахад нөмөр сайтай газар
сонгох нь хамгийн чухал” гэлээ.

Хаан даатгал” ХХК иргэдтэй
гэрээ байгуулаагүй мөртлөө
СӨХ-ны төлбөр дээр нэмж
мөнгө хураасаар байжээ.

“БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван
И-гийн айлчлалын үр дүн юу байх вэ” I-V нүүрээс үргэлжлүүлж уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн мөнгийг 22-нд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусламжийг 15-нд олгоно DNN.mn

ХНХЯ-наас энэ сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, бусад үйлчилгээний хуваарийг мэдээллээ. Наймдугаар сарын 15 болон 25-нд нийгмийн халамжийн тэтгэвэр олгоно.

Мөн 15 болон 25-нд нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж, бусад хөнгөлөлт, тусламжийг үзүүлнэ. Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмжийг энэ сарын 15-нд олгоно. Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг 15 болон 25-нд олгоно.

Алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламжийг энэ сарын 25-нд үзүүлэх нь. Харин ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд олгох хөнгөлөлт, тусламжийг мөн 15 болон 25-нд үзүүлнэ.

  • Эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг 18-нд,
  • Хүүхдийн мөнгөн хуримтлалыг 22-нд,
  • Ахмадуудад үзүүлэх “Насны хишиг”-ийг 25-нд,
  • Эхийн алдар, одонгийн мөнгөн тусламжийг мөн 25-нд,
  • Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийг үйлчилгээг 15-нд олгох хуваарь тус тус гарчээ.