Categories
мэдээ нийгэм

Ковидын 351 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

ЭМЯ: КОВИДЫН 12 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭВ | Control.mn

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

( 2022.08.11 )


Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт “Ковид-19” халдварын 351 тохиолдол батлагдсан байна. Нас баралт бүртгэгдээгүй.

Шинээр бүртгэгдсэн тохиолдол

  • Улаанбаатарт – 187
  • Орон нутагт – 164

Коронавируст халдварын Омикрон хувилбарын шинэ тохиолдлууд бүртгэгдэж байгаатай холбоотойгоор ХӨСҮТ-өөс хувийн ариун цэврээ сахиж, маск зүүхийг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана DNN.mn

Дархлаажуулалтын цэгийг утаснаасаа харах боломжтой | News.MN

Улаанбаатар хотод өнөөдөр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын суурин 65, түр хоёр цэгт 67 багийн 277 эмч, ажилтан ажиллана.

Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллах хуваарьтай байна.

Цэгүүдийн байршил:

1
2
3
4
5
Зураг

6
Зураг

7

Categories
мэдээ цаг-үе

БШУЯ: Цэцэрлэг, сургуулийн элсэлтэд вакцин хийлгэсэн байх шаардлага тавихгүй DNN.mn

Хүүхдийн зургаар ханыг хэрхэн яаж чимэглэх вэ. Бид хүүхдүүдэд зориулж тор  цуглуулдаг. Хүүхдийн ханан дээрх захидал

Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой иргэдээс ирж буй түгээмэл асуулт, хариултыг Боловсрол шинжлэх ухааны яамнаас танилцууллаа.

Үүний дотор “Хүүхдээ цэцэрлэгт өгөхөд заавал вакцин хийлгэсэн байх ёстой юу” гэх эцэг, эхчүүдийн хамгийн их анхаарал хандуулж байгаа асуулт багтжээ.

Цэцэрлэг, сургуулийн элсэлтэд вакцин хийлгэсэн байх шаардлага тавихгүй гэдгийг тус яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 115 дуудлага бүртгэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өнгөрсөн хоногт /2022.08.10/ нийт 1889 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 1568, гэмт хэргийн шинжтэй 84 дуудлага, мэдээлэл байна.

Тухайлбал, хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 115 дуудлага бүртгэгдсэн бол хулгайн шинжтэй 25 мэдээлэл ирсэн байна. Түүнчлэн цагдаагийн байгууллагас 128 хүнийг эрүүлжүүлжээ.

Categories
мэдээ цаг-үе

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг энэ онд дуусгана DNN.mn

ЗҮҮНБАЯН-ХАНГИ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙГ ГУРАВДУГААР САРД ЭХЛҮҮЛНЭ - Зам,  тээврийн хөгжлийн яам

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр /2022.08.10/ болсон. Хуралдаанаар хилийн боомтын бүс орчмын улсын хилийн зурваст газар ашиглуулахдаа зураг төсөл, бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулахаар төлөвлөжээ.

Тухайлбал, Улсын төсөв, зээл тусламжийн санхүүжилтээр нарийвчилсан зураг төслийн ажил хийгдэж буй 10, өргөтгөл, шинэчлэлт хийж байгаа 6 боомт байна. Боомтуудын ачаа болон зорчигч тээврийн нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Гашуунсухайт хилийн боомтод “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой”, “Энержи Ресурс” компани хамтарч 30 га талбайд автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалыг “Смарт Эко транс” компанийн 66 га талбайд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барьж ашиглалтад оруулаад байгаа аж.

Мөн боомтуудын төмөр зам, авто замаар үе шаттай бүрэн холбож, тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд Ханги, Цагаандэл Уул, Бургастай, Ульхан, Хавирга, Баянхошуу, Бичигт, Ханх, Цагааннуур, Даян зэрэг 10 боомтыг хатуу хучилттай авто замаар, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги, Хөөт-Бичигт, Арцсуурь-Шивээхүрэн гэсэн 4 боомтыг төмөр замаар холбохоор төлөвлөсөн. Эндээс Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг 2022 онд багтаан дуусгахаар ажиллаж байна. Харин Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийг2022 оны долдугаар сард эхлүүлээд байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Хүнсний гол нэрийн барааны үнэ 7 хоногт 1.9 хувиар буурчээ DNN.mn

Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляцтай холбоотойгоор арга хэмжээ авна

Үндэсний статистикийн хорооноос хүнсний гол нэрийн барааны долоо хоногийн үнийг гаргажээ.

Наймдугаар сарын 8-ны байдлаар гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 3.9%, 1-ний өдрөөс хойш 7 хоногийн хугацаанд 1.9% буурсан байна.

Тухайлбал, хонины ястай мах энэ сарын эхэнд килограмм нь дунджаар 12,052 төгрөг байсан бол 11,900 болжээ. Мөн бөөрөнхий сонгинын үнэ 13%, төмсний үнэ 17% тус тус буурсан байна.

Харин гурил, элсэн чихэр, цагаан будааны үнэд долоо хоногийн хугацаанд өөрчлөлт гараагүй байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг хаана DNN.mn

Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг хаана

Олимпийн гүүр буюу Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн хүрээнд Нарны замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлаж, асфальт бетон хучилт хийх гэж байна.

Үүнтэй холбоотойгоор наймдугаар сарын 12-ны 23:00 цагаас наймдугаар сарын 14-ний 21:00 цаг хүртэл Энхтайваны гүүрний зүүн талын уулзвараас Махатма Гандийн гудамж буюу Соёмботой хөшөө рүү эргэдэг туслах зам хүртэлх замын урд талын урсгалын хөдөлгөөнийг хаана гэж Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Иймд иргэд, жолооч нар дээрх хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг хүсье.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ө.Ганзориг: Засгийн газар том төслүүдийг хөдөлгөх, гацааг арилгах асуудлыг хөндөж байгаа нь зөв DNN.mn


Эдийн засаг ч
Ө.Ганзоригтой ярилцлаа.


-Засгийн газар сүүлийн
үед зоригтой шийдвэрүүд
гаргаж байгаа. Өмнө нь том
төслүүд гацаж, хариуцах
эзэнгүй тэгсхийгээд мартагддаг байсан. Алдагдсан
боломжийг нөхөх тухай
асуудлыг хөндөж тавьж
байна. Өмнө нь олон төслүүд
гацаж байсан. Засгийн
газрын энэ бодлогыг эдийн
засагч хүний хувьд яаж харж
байгааг тань сонирхмоор
байна?
-Арав гаруй жилийн
турш алдагдсан боломжийн
тухай ярьж байгаа хүний
хувьд хэлэхэд, сүүлийн үед
Засгийн газрын зүгээс том
төслүүдийг хөдөлгөх, гацаа
үүсгэдэг байдлыг цэгцлэх
асуудлыг хөндөж тавьж
байгааг зөв гэж харж байна.
Миний хувьд нам бус учраас
нам, бүлэглэлээр талцаж улс
орны хөгжлийг гацаах явдлыг
олон жилийн турш дургүйцэж
харж ирсэн. Ер нь бид нэг л
улс, нэг л үндэстэн учраас
одоо үндэстний эрх ашиг, улс
орон, ард түмний эрх ашгийг
нэгдүгээрт тавьж хувийн эрх
ашиг, бизнесийн эрх ашгийг
хойш тавих цаг болжээ. Эдийн
засагчдын хувьд алдагдсан
боломж нь маш чухал ойлголт.
Өнөөдөр хөдөлгөөгүй төсөл,
гацаасан хөгжил нь ирээдүйд
үр хүүхдүүдэд маань том
цохилт болж орж ирдэг.
Энэ хооронд дэлхий ямар
өндөр хурдаар хөгжив гэдэг
асуудлыг бид хэмжиж үзэх
хэрэгтэй. Өнөөдрийн бидний
олох 100 сая ам.доллар маань
боловсрол, эрүүл мэндийн
салбарт хөрөнгө оруулалт
болж очвол ирээдүйд Монгол
Улсыг авч явах хүүхдүүдийн
маань хөрөнгө болж үлдэх юм
шүү дээ. Төрийн зүгээс том
төсөл зарладаг, лиценз гэрээ
баталдаг, гэтэл хэсэг хүмүүс
үүнийг зогсоох маягаар цаашид
явж болохгүй гэж бодож
байна. Төр өөрөө бодлогоо
шинжлэх ухаан, эдийн засгийн
ухааны судалгаанд үндэслэн
гаргаж, энэ бодлогыг нь бид
улсааараа хэрэгжүүлэхийн
төлөө зүтгэх хэрэгтэй.
Сингапур улс л гэхэд
сүүлийн дөрвөн жил д
дотоодын нийт бүтээгдэхүүнээ
нугалсан байх жишээтэй. Бид
харин бараг л 20 жил аравхан
тэрбум долларын эдийн
засагтаа эргэлдсээр байна.
Энэ бол маш харамсалтай
тоо юм.

-Өнгөрсөн хугацаанд том
төслүүд зогссоноор бид
ямар боломжуудыг алдав?

-Манай улсад хэрэгтэй
том, жижиг олон төслүүд
байдаг. Боловсролын реформоос эхлүүлээд уул
уурхай, дэд бүтэц, эрчим
хүчний маш олон төслийг
бид хөдөлгөж чадахгүй цаг
алдаж байна. Олон улсын
зах зээл дээр нүүрс, зэс,
алтны ханш байнга хэлбэлзэж
байдаг. Гэтэл бид цаг сайхан
байх үед төмөр замаа
хурдан бариад долларын
орлогыг нэмэгдүүлэх
хэрэгтэй байдаг. Ганцхан
жишээ хэлэхэд, өнөөдөр
Оюу толгой төсөл гадаадаас
эрчим хүчээ импортолж
авч байна. Тун удалгүй энэ
импортын хэмжээ 200 сая
ам.доллараар хэмжигдэнэ.
Бид ийм хэмжээний доллар
олох гэж яаж зовдог билээ
дээ. Гэтэл одоо болтол Таван
толгойн цахилгаан станц
баригдаж эхлээ ч үгүй сууж
байна гэдэг бол маш олон
алдагдсан боломжийн нэг
л жишээ юм. Энэ хооронд
нүүрсний цахилгаан станцыг
санхүүжүүлэхгүй гэдгээ
олон улсын санхүүгийн
байгууллагууд, хамгийн сүүлд
Хятад улс зарлачихлаа. Одоо
бид яаж энэ төслөө барих
вэ гэж толгойгоо маажиж
болохгүй шүү дээ.

-Хятадын Гадаад
хэргийн сайд Ван И манай
улсад хоёр өдрийн айлчлал
хийгээд буцлаа. Түүний
айлчлал манай эдийн засагт
ямар үр өгөөж өгөх вэ? .

-Хятадын Гадаад хэргийн
сайдын айлчлалыг сайн
болсон гэж эдийн засагчид
дүгнэж, хэвлэл мэдээллээр
байр сууриа илэрхийлсэн
байна лээ. Миний хувьд одоо
бодитой үр дүн гаргах дээр
эрвийх дэрвийхээрээ ажиллах
хэрэгтэй. Айлчлал болоод
санамж бичиг зурагдах нь
сайн. Гол нь үүний ардаас
ажил явж, төсөл хэрэгжиж,
мөнгө орж ирэх хэрэгтэй.
Бид пиар, маркетинг талд
анхаарал хандуулах биш,
харин одоо бүгд хамжаад
улс орондоо мөнгө оруулж
ирэх, гарын салаагаар урсаж
байгаа зардлыг хэмнэх тал
дээр дорвитой ажиллах цаг
болжээ. Өнгөрсөн 40 жилийн
хугацаанд буюу 1980 оноос
хойш Хятад улсын эдийн засаг
дэлхийн түүхэнд байгаагүй
өсөлтийг үзүүллээ. Хятадын
энэ өндөр өсөлтөөс олон
улс орон үр ашиг хүртэж, энэ
өсөлтийн нөлөөг өөрийн эдийн
засагт ашигтайгаар эргүүлж
чадсан. Харин миний хувьд
манай улс энэ тал дээр дотроо
маргалдаж, элдэв гацаа саад
үүсгэсээр магадгүй бараг
хамгийн бага үр нөлөөг авсан
байх гэж боддог. Хятадын энэ
өндөр өсөлт дахиад хэр удаан
үргэлжлэх вэ, хэзээ нэгэн
өдөр өсөлт зогслоо гэхэд бид
юу экспортолж зарах вэ. Ийм
асуултууд хариултаа хүлээж
байна.

-Айлчлалын хүрээнд
Эрдэнэбүрэнгийн УЦС,
Гашуунсухайт-Ганцмод
боомтын төмөр замын хил
холболтыг тохирсон байна
лээ. Том зургаараа эдийн
засагт яаж нөлөөлөх вэ?

-Мэдээж эрчим хүчнээс
хараат бус болох, үүн дээр
мөнгө хэмнэх асуудал
бол бүгдэд ойлгомжтой
зүйл. Төмөр замаа холбох
замаар нүүрсний экспортоо
нэмэгдүүлж, найдвартай
орлогын эх үүсвэртэй болох
нь чухал. Монголбанкны
валютын нөөц багасч байгаа
мэдээг эдийн засагч бид
түгшин харж байдаг. Доллар
оруулж ирэх гол суваг бол нүүрс, алт, төмрийн хүдэр,
зэс. Эдгээр металиудаас
алт бол хил үл хамааран
шууд онгоцоор тээвэрлэж
болдог ганц таваар. Алтны
хайгуул, олборлолтод онцгой
анхаарал хандуулах ёстой.
Нэг орд олохоор л тэрийг
гацаадаг, зогсоодог байж
болохгүй. Мэдээж байгаль
орчныг нэгдүгээрт тавих ёстой.
Байгаль орчны стандарт
шаардлага хангасан төслийг л
дэмжих нь чухал. Харин нэгэнт
ийм шалгуураа хангасан
төслийг хаа нэгтээ гацаадаг,
төрийн байгууллагууд хүнд
суртал гаргадаг байж хэрхэвч
болохгүй гэж бодож байна.
Нүүрсний экспортын хувьд
нүүрс бүр өөрийн гэсэн химийн
онцлогтой. Худалдан авагч
тал энэ нүүрсний химийн
найрлагад тохируулж өөрийн
технологийг өөрчилж байдаг.
Гэтэл манай талаас нүүрсээ
тогтвортой, найдвартай
нийлүүлж чадахгүй байдлаас
болж нүүрс маань хямдаар
үнэлэгдэх тохиолдол байдаг.
Олон улсын худалдаа гэдэг
өөрөө энгийн стандарт,
найвартай нийлүүлэлт дээр
суурилдаг. Төмөр замын
холболтыг яаралтай хийж,
бид найдвартай, тогтмол
нийлүүлэлтийг бий болгож
чадвал худалдан авах эрэлт
хангалттай байна гэж харж
байна.

-Мөн өнгөрсөн өдрүүдэд
НҮБ-ын Ерөнхий нарийн
бичгийн дарга Антонио
Гутерреш манай улсад
хийсэн айлчлалаар олон
жил гацаанд байсан Эгийн
голын УЦС-ыг хөдөлгөхөөр
болж байна. Манай улсын
шүдний өвчин болсон эрчим
хүчний салбарт ямар ач
холбогдолтой төсөл вэ?


-Өнөөдөр улс маань олон
улсын анхааралд орж ирлээ.
Олон том димпломатчид
айлчлал хийж байна. Энэ
боломжийг бид ашиглаж ард
түмэндээ хэрэгтэй ухаалаг
нүүдэл хийх нь чухал.
Одоогийн Засгийн газарт
том хүнд үүрэг, мөн маш
их хувь заяа ногдож байна.
Түүхэнд үлдэх, түүхэн гавьяа
байгуулах энэ боломжийг
битгий алдаасай. Наашаа
гэж харж, хандаж ирж байгаа
бүх хүмүүстэй бид дээд
зэрэглэлийн дипломат ёс
суртахуун хүрээнд харьцаж,
ард түмэн, улс орныхоо эрх
ашгийг нэгдүгээрт тавьж,
ашигтай хэлцэл, гэрээ
байгуулах нь чухал. Ямар нэг
санамж бичиг, хоосон яриа
одоо сонин биш. Бодитой
гэрээ хэлцэл хийхэд бүх хүчээ
дайчлан ажиллах хэрэгтэй гэж
бодож байгаа.

-Ерөнхий сайд гадаад
бодлогын ухаалаг нүүдэл
хийж байна. Нүүрсний
тээврээ шийдчихлээ .
Хятадтай эдийн засгийн
харилцаагаа эрчимжүүлэхээр боллоо. Эрчим хүчний асуудлаа шийдэхээр
бодитой ажлууд хийгээд
эхэллээ. Ийм байхад
гадны хөрөнгө оруулагчид
Монголыг арай өөрөөр
харна биз дээ?


-Харамсалтай нь нэр
хугарахаар яс хугарч гэгчээр
манай нэр хүнд төдийлөн
сайн биш байна. 2012 онд
дэлхийн хамгийн хүсэмжит
чиглэлүүдийн нэгээр тодорч
байсан нь саяхан мэт санагдаж
байна. Гэхдээ бидний зүгээс
олон алдаа гаргасан. Хөрөнгө
оруулагчдыг үргээх олон
үйл явдлууд болсон. Одоо
энэ тааруухан нэр хүндийг
сэргээхэд маш их хичээл
чармайлт, ухаалаг ажлууд
хийх хэрэгтэй. Тийм учраас
одоогийн Засгийн газарт
хүнд үүрэг ногдож байгаа
гэж би хэлсэн юм. Алдарт
хөрөнгө оруулагч Уоррен
Баффет хэлсэн байдаг, 20
жил босгосон нэр хүндийг
унагаахад таван минут л
хангалттай гэж. Бид яг энэ
байдлаар явсан гэж санагддаг.
Монгол хүн, Монгол Улсын
нэр хүндийг дахиад олон
улсын хөрөнгө оруулагчдын
радарын дэлгэцэнд оруулж
ирэхийн тулд маш ухаалаг,
нягт төлөвлөгөө гаргаж
ажиллах хэрэгтэй байна.

-Өнөөдөр манай эдийн
засаг хүнд байгааг төр
засгийнхан гадны хүчин
зүйлтэй холбодог. Сангийн
сайд Б.Жавхлан дефолт
зарлахгүй гэж мэдэгдсэн.
Гэтэл Орос Украины дайн
хурцадмал хэвээр байна.
Дээрээс нь Хятад Тайванийн
асуудал нэмэгдлээ. Гадаад
нөхцөл байдал Монголын
эдийн засагт цаашид яаж
нөлөөлөх бол?

-Дээр хэлсэнчлэн манайх
таваарын экспортоос хамаардаг улс. Тэгэхээр тээврийн
асуудлаа шийдэхэд л болно.
Эерэг мэдээ гэвэл эдийн
засаг маань жижиг учраас
маш хурдан сэргэлт авдаг.
Би хэд хэдэн эдийн засгийн
хямрал, сэргэлт харлаа. Бүгд
төстэй маягаар явагддаг учир
Монголбанк, Сангийн яамны
маань залуучууд хангалттай
туршлагатай болсон. Одоо
энэ мэргэжилтнүүдээ сайн
сонсож, шинжлэх ухаанч,
практик хосолсон ухаалаг
стратеги гаргаж ажиллах
хэрэгтэй.
Дефолт зарлах тухай яриа
бол мэдээж хэрхэвч байж
болохгүй. Чили, Аргентин
гээд олон харамсалтай жишээ
байна. Олон улсын хөрөнгө
оруулагчдын ой санамж маш
урт. Нэг дефолт зарлавал
дахиад хэзээ ч нэр хүндээ
сэргээж чадахгүй байдалд
хүрнэ. Эв нэгдэл чухал байна.
Эв нэгдэлтэй байхын тулд
хувийн эрх ашгаа түр зуур
мартаж улс орноо бодохыг л
уриалмаар байна.

Categories
мэдээ цаг-үе

Хувийн цэцэрлэгүүдэд хамран сургах тойргийн нийт 10330 хүүхдийг нэмэлтээр элсүүлэн сургана DNN.mn

Цэцэрлэгийн нэг хүүхдийн хувьсах зардлыг 300 мянган төгрөг байна" гэв DNN.mn

Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа цогц арга хэмжээний талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.

Энэ ажлын хүрээнд ачаалал өндөртэй байршилд хувийн цэцэрлэгүүдэд хамран сургах тойргийн нийт 10330 хүүхдийг нэмэлтээр элсүүлэн сургахаар урьдчилан тохиролцож, нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээг бууруулан хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлж, хоолны зардлын хамт санхүүжүүлэхээр гэрээ хийж эхэлжээ. Мөн цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх болон худалдан авах байршлуудыг судалж, шаардлага хангасан байруудын засвар, тохижилтын ажлыг эхлүүлсэн байна. Тодруулбал, цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх 83 байранд 8750, цэцэрлэгийн зориулалтаар тохижуулсан орон сууцны хороолол, хотхоны доод давхрын 14 байранд 1175, цэцэрлэгийн зориулалтаар баригдсан болон засварлаж, тохижуулсан бие даасан 7 байранд 1165 хүүхдийг тустус хамруулахаар холбогдох тушаал шийдвэрийг үе шаттай баталгаажуулаад байна.

Түүнчлэн орчин үеийн дэвшилтэт технологийн гэр цэцэрлэгийн зураг төслийг боловсруулж, ачаалал ихтэй 13 байршилд тус бүр 100 хүүхдийн хүчин чадалтай гэр цэцэрлэгийг богино хугацаанд байгуулж, 1200 хүүхдийг хамруулахаар салбарын яамнаас тооцжээ. Хүүхэд харах үйлчилгээнд 2000 хүүхэд хамруулахаар төлөвлөсөн бөгөөд одоогоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт 50 гаруй иргэнээс хүсэлт иржээ.

Энэ оны наймдугаар сарын 5-ны өдрийн байдлаар 24620 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломж бүрдүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Наадмын төсөвт байсан допингийн шинжилгээний зардал хаачив?! DNN.mn


Монголын Үндэсний
допингийн эсрэг байгууллагын
зүгээс БНСУ дахь төв
лабораторитой байгуулсан
гэрээний хүрээнд жил
бүр 100 гаруй тамирчны
шинжилгээг үнэ төлбөргүй
хийдэг. Гэсэн ч баяр наадмын
төсөвт наадамд шөвгөрсөн
бөхчүүд болон харваачдыг
допингийн шинжилгээнд
хамруулах төсвийг суулгадаг
нь анхаарал татсан юм.
Тодруулбал, асуудлын ард
допингийн шинжилгээнд
суулгасан төсвийн мөнгө
эзэнгүйдэж байж болзошгүй
нөхцөл байдал харагдаж
байна. Өөрөөр хэлбэл,
гэрээний хүрээнд допингийн
шинжилгээг үнэ төлбөргүй
хийлгэчихээд төсвийг нь МҮОХ-ны удирдах албан
тушаалтнууд хувьдаа завшиж
байгаа дүр зураг анзаарагдаж
байна. Энэ асуудлын хүрээнд
мэргэжлийн хүмүүсээс
тодрууллаа.

Хуульч Ч.Бат-Эрдэнэ
нарын хүмүүс МҮОХ-ны
удирдлагуудыг шалгуулахаар АТГ-т хандаж
шалгалт оруулжээ. Дээрх
асуудлын хүрээнд түүнээс
тодруулга авлаа.


Тайлбар байхгүй.-МҮОХ-ны харьяа Монголын Үндэсний допингийн
эсрэг байгууллагыг та
бүхэн шалгуулахаар АТГ-т
хандаж байжээ. Энэ талаар
танаас тодруулах гэсэн
юм. Хуулийн байгууллагад
хандах үндэслэл нь юу
байв?

-Манайх Допингийн эсрэг
агентлагийн гишүүн орон.
Үүндээ тодорхой хэмжээний
татвар төлдөг. Улмаар
жилд 100 гаруй тамирчны шинжилгээг үнэ төлбөргүй
хийлгэдэг юм. Гэтэл жил
бүрийн баяр наадмын төсөвт
тамирчдыг допингийн шинжилгээнд хамруулах зардлыг
суулгадаг нь сонирхолтой.
Энэ төсвөөр тамирчдыг шинжилгээнд хамруулж байна уу
гэдэг асуудал. Хамгийн гол нь
төсвийн мөнгийг зарцуулсан
тайлангаа Монголын
Үндэсний допингийн эсрэг
байгууллагын зүгээс огт
тавьдаггүй. Сонин байгаа
биз. Энэ асуудлын хүрээнд
АТГ-т хандсан юм. Ингэхэд
ноцтой санхүүгийн зөрчлүүд
илэрсэн. Хэргийг шалгаж
байгаад ХУД-ийн цагдаагийн
газарт шилжүүлсэн. Ингэж
сунжирч яваад Допингийн
эсрэг байгууллагын гүйцэтгэх

захирал н.Баттулга гэж
эмэгтэй ял авсан. Ер нь
тэгээд мөнгө идэж байсан
дарга нар нэг эмэгтэйгээр туг
тахиад л өнгөрсөн асуудал
юм даа. Тухайн эмэгтэйн ялыг
хөнгөрүүлээд л хэрэг хаагдсан.
Эхнээсээ үгсэн тохирсон юм
уу даа гэж харсан. Цаанаа
үнэгүй шинжлүүлж байж
төсвөөс мөнгө аваад байж
болохгүй биз дээ. Нэг эмэгтэй
рүү чихээд л өөрсдөө уснаас
хуурай гараад явчихсан.

-Спортын мэргэжлийн
хүний тухайд тодруулж
байгаа юм. Зарим бөхчүүдийн төлөөлөл допингийн
шинжилгээг мөнгө угаах
хэрэгсэл болсон гэх юм.
Допинг илэрсэн бөхчүүдийг
шантаажлаад л мөнгө нэх­дэг, шинжилгээний хариуг
өөрчилдөг үйл явц хөшигний
ард явж байна уу?

-Хардах эрхийн хүрээнд
хэлэхэд ийм байх магадлал
өндөр шүү дээ. Үндэсний
бөхийн шинжилгээний хариу
яагаад ингэж уддаг юм бэ.
Үүний ард авлига явж байх
магадлалтай гэв.
Баяр наадамд шөвгөрсөн
бөхчүүд болон харваачдын
шинжилгээг гэрээний дагуу
үнэгүй хийлгэдэг атлаа
төсвөөс давхар мөнгө авдаг
МҮОХ-ны удирдлагуудыг
ХУД-ийн цагдаагийн
байгууллагаас шалгаж 20
орчим сая төгрөгийн зөрчил
илрүүлсэн байна.

Улмаар тухайн үеийн
Допингийн эсрэг үндэсний
төвийн гүйцэтгэх захирал
н.Баттулга гэх эмэгтэйд
хэргийг тохоод өнгөрсөн
байгаа юм.

Л.Цогтбаяр:
Допингийн
шинжилгээний
хариу 30 минутын
дотор л гарах
боломжтой. Ингэж
удаж байгаагийн ард
авлига бий
Допингийн шинжилгээтэй холбоотой асуудал
дагуулдаг өөр нэг зүйл нь
шинжилгээний хариу асар
удаж гардаг. Долдугаар
сарын 12-ны өдөр хийгдсэн
шинжилгээний хариу
өнөөдрийг хүртэл хэрхсэн
нь тодорхой бус байна.
Бид спортын анагаах ухааны мэргэжилтэн Л.Цогтбаяраас тодрууллаа..


-Баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн шинжилгээний хариу ингэж уддаг
шалтгааныг та хэрхэн харж
байна вэ?

-Долдугаар сарын 12-
ны өдөр авсан шинжилгээ
есдүгээр сард ирдэг.Уул нь
итгэмжлэгдсэн лабораториуд
шинжилгээг 30 минутын
дотор л гаргах боломжтой
байдаг юм. Бусад тэмцээний
шинжилгээний хариу ч
ийм хугацаанд л гардаг.
Харин наадамд шөвгөрсөн
бөхчүүдийн шинжилгээг
долдугаар сарын 12-ны
өдөр авлаа, 13-нд БНСУруу илгээлээ, шинжлээд
буцаагаад явуулахад 4-5
хоногийн л ажил байгаа юм.

-Ингэж их цаг авдаг
шалтгаан нь юу вэ?

– Манайх БНСУ-ын
шинжилгээний лабораторитой байгуулсан гэрээний хүрээнд
100 орчим шинжилгээг үнэгүй
хийлгэдэг. Шуудхан хэлэхэд,
үүнтэй л холбоотой. Төлбөрөө
төлсөн тэмцээний шинжилгээг
тэр дор нь хийгээд л явуулна.
Харин манайх мэтийн төлбөр
мөнгөө өгдөггүй газруудын
шинжилгээний дараалал
хойшилно. Уул нь наадмын
төсөвт шинжилгээний зардлыг
суулгадаг. Өөр асуудлууд ч
бий.

-Нөгөө талд шинжилгээний хариу удаж байгааг
авлигатай холбож тайлбарлах бөхчүүд байдаг.
Тодруулбал, допинг
илэрсэн бөхчүүдээс мөнгө
нэхэж шинжилгээний хариуг
өөрчилдөг гэх мэтээр…

-Ийм асуудал байгаа. 2009-
2019 оны хооронд допингийн
шинжилгээнд хамрагдсан
бөхчүүдийг нягтлахад 38
нь зөрчил гаргасан гэж
тогтоогдсон шүү дээ. Үүнийг
өнөөдөр би ч хэлж байгаа
юм биш. АТГ-аас шалгаад
тогтоочихсон юм. Үүнтэй
холбоотойгоор Ч.Насанбат
нарын хоёр эмчид хэрэг
үүсгэсэн ч прокурорын шатанд
очоод замхарсан. Эндээс
допингийн шинжилгээ гэдэг
зүгээр мөнгө угаах хэрэгсэл
болсон нь харагдаж байгаа
биз.Нөгөө талд допингийн
хэрэглээ ч үндэсний бөхөд
хавтгайрчихсан. Хэн дуртайгаасаа шинжилгээ аваад л,
шантаажилдаг тогтолцоо бий
болчихсон.

Ардын хувьсгалын
100, 101 жилийн ойн
их баяр наадамд
шөвгөрсөн бөхчүүд
энэ өдрүүдэд
цолны мялаалга
наадмаа хийж
байна. Нутгийн
зөвлөлөөс нь байр,
машин, бэлэн
мөнгө өгөөд л…
Үүнийг допингийн
контролын
удирдлагууд
анхааралтай
ажиглаж байгаа.
Хэнд юу очихыг
харж байгаад
л допингийн
шинжилгээний
хариугаар нь
шантаажлаад
мөнгө нэхдэг.

Ардын хувьсгалын
100, 101 жилийн ойн
их баяр наадамд
шөвгөрсөн бөхчүүд
энэ өдрүүдэд
цолны мялаалга
наадмаа хийж
байна. Нутгийн
зөвлөлөөс нь байр,
машин, бэлэн
мөнгө өгөөд л…
Үүнийг допингийн
контролын
удирдлагууд
анхааралтай
ажиглаж байгаа.
Хэнд юу очихыг
харж байгаад
л допингийн
шинжилгээний
хариугаар нь
шантаажлаад
мөнгө нэхдэг.