Categories
мэдээ цаг-үе

Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтөө шалгах заавар DNN.mn

Даатгуулагч иргэн та шимтгэлээ тогтмол төлснөөр Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай 590 нэр төрлийн эм, эмнэлгийн 16 төрлийн тусламж үйлчилгээг тус тус 30-70 хувь хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.

Шимтгэл төлөлтөө ЭНД дарж эсвэл QR кодыг уншуулан шалгах боломжтой.

“Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-ний шинэчилсэн жагсаалтад 159 ерөнхий нэршлийн, 590 худалдааны нэршлийн эмүүд багтсан.

Эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан, мэргэжлийн холбоод зэргээс ирүүлсэн ерөнхий нэршлийн болон худалдааны нэршлийн эм шинээр оруулах, өөр тун хэмжээтэй эм оруулахаар хүсэлтүүдийг судалж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын “Аргачлал шинэчлэн батлах тухай” А/102 дугаар тушаалын хөнгөлөлт олгох эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээг тогтоох шалгуурт нийцсэн эмүүдийг жагсаалтад нэмсэн юм.

Олон улсад ашиглагддаг уналт таталт өвчний эмнэлзүйн удирдамжид уг өвчний үндсэн эмчилгээнд 21 төрлийн ерөнхий нэршлийн эм хэрэглэнэ гэж заасны дагуу ерөнхий болон худалдааны нэршлийн эмүүдийг жагсаалтад оруулсан бөгөөд төрөөс эмийн зардлыг нь хариуцан амбулаториор эмчлэх өвчний жагсаалтад тусгагдсан тархины саажилт, уналт таталттай хүүхдийн уналт, таталтын эсрэг эмийн үнийн хөнгөлөлтийг 0-19 насны хүүхдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувиар хөнгөлөлт олгохоор болсон юм.

Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн шинэчилсэн жагсаалттай ЭНД дарж танилцана уу.

Categories
мэдээ цаг-үе

Ковидын 80 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Тайлбар байхгүй.

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 80 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.

Үүнээс

  • 43 нь нийслэлд
  • 37 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Манай улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 978,960 болов.

Орон нутгийн нөхцөл байдлын тухайд, өнгөрсөн хоногт Дархан-Уулд гурав, Орхонд хоёр, Өмнөговьд 31 нэг тохиолдол бүртгэгджээ.

Мөн хугацаанд 392 хүн эдгэрсэн байна. КОВИД-19-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар амиа алдсан иргэний тоо 2,127 боллоо.

зураг

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сүүлийн нэг жилийн өргөн хэрэглээний барааны үнийн өөрчлөлт DNN.mn

2021 оны наймдугаар сараас 2022 оны наймдугаар сар хүртэлх өргөн хэрэглээний барааны үнийг харьцуулан Үндэсний статискийн хорооны судалгааг ашиглан хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

Туул голын усанд суусан автомашиныг татан гаргаж, иргэдийн аюулгүй байдлыг хангажээ DNN.mn

Энэ он гарсаар голын ус, цас, шавар, элсэнд суусан, усанд боогдсон 44 удаагийн дуудлага Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-т бүртгэгдсэн байна.

Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид дуудлагын дагуу ажиллаж, 187 иргэний амь насыг аварч, 90 тээврийн хэрэгслийг гол, уснаас татан гаргаж аюулгүй болгожээ.

Тухайлбал, НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид “Туул” голын усанд наймдугаар сарын 29-ний 14:00 цагт суусан автомашиныг татан гаргаж, гурван иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан талаар мэдээлэв.

Эх сурвалж: ОБЕГ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өвөлжилт хүндэрч болзошгүй учраас малчид мал, махаа эргэлтэд оруулах хүсэлтэй байна DNN.mn

Зарим аймагт зуншлага тааруу байснаас өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцөл байдалтай байна. Орон нутгийн нөхцөл байдлын талаар ХХААХҮЯны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Г.Наранчулуунаас тодрууллаа.


-Өвөлжилтийн бэлтгэл ажил яригдаж эхэлж байна. Зарим аймагт өвөлжилт хүндрэх эрсдэлтэй гэсэн мэдээлэл гараад эхэллээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний талаар Засгийн газрын тогтоол гарсан байгаа. Мөн энэ талаарх Ерөнхий сайдын албан даалгавар ч гараад орон нутгуудад хүргэгдэн, шат шатандаа бэлтгэл ажил хангаж эхэлж байна.

Эдгээр тогтоол шийдвэрийг үндэслээд манай яамны дэргэд өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хэсэг байгуулагдаад байна. Хүнсний газар, мал эмнэлэг, удмын сан, хөдөө аж ахуйн бирж гээд бүх талын төлөөлөл оролцсон баг бүрдсэн. Ажлын хэсгийнхэн долоо хоног бүрийн баасан гаригт орон нутгийн удирдлагуудтай цахимаар хуралдаж тулгамдсан асуудлыг нь сонсож, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллана. Эхний хурал өнгөрсөн баасан гаригт болсон байгаа. Энэ зуны хувьд орон нутагт малын гоц халдварт өвчний хорио цээрийн дэглэмтэй, зуншлага тааруухан байгаа говийн болон баруун аймгийнхны мэдээллийг сонслоо. Өвөлжилт хүндэрч болзошгүй учраас аймгууд мал, махаа боловсруулах хүсэлтийг дийлэнх нь тавьж байсан.

-Аймгуудын энэ хүсэлтийг хүлээж авах, ажил хэрэг болгох боломж хэр байгаа вэ?

-Засгийн газраас боловсруулсан махны экспортыг дэмжиж байгаа. Одоогоор экспортын зөвшөөрөлтэй үйлдвэрүүдийн өнгөрсөн оны үлдэгдэл дуусаагүй байгаа юм билээ. Аравдугаар сарын 1 гэхэд экспортолж дуусна. Тиймээс манай яамны зүгээс есдүгээр сар гарангуут энэ оны боловсруулсан махны экспортын квотыг зарлана.

Нэг зүйлийг учирлаж хэлмээр байна. Манай иргэд боловсруулсан махны экспортыг монголчуудаар өөрсдөөр нь хийлгэх хэрэгтэй, яагаад хятад үйлдвэрүүд байдаг юм бэ гэж харддаг. Нэг ёсондоо хувь хүн, малчин өөрөө махаа боловсруулаад гаргачих боломжтой гэж ойлгоод байдаг Экспортод боловсруулсан махыг гаргахын тулд заавал үйлдвэрээр дамжсан, чанар, эрүүл ахуйн баталгаатай, хэзээ вакцин хийлгэсэн талаарх мал эмнэлгийн гэрчилгээ зэргийг шаарддаг. Нэг ёсондоо олон улсын стандарт шаардлага хангасан бүтээгдэхүүнийг гаргахыг зөвшөөрдөг. Мэдээж үүнд зөвхөн хятад үйлдвэрүүдээр зогсохгүй Монголын олон үйлдвэр ажиллаж байгаа.

-Хадлан тэжээлийн гарц, бэлтгэл ажлын талаар тодруулбал?

-Жил бүр Сэлэнгэ, Сүхбаатар, Дорнод, Дархан-Уул, Булган, Хөвсгөл аймгуудаас бусад аймгууд хадлан бэлтгэдэг. Энэ жил ч ялгаагүй. Сая болсон цахим хурлаар гэхэд Сэлэнгэ аймаг хадлангийн талбайгаа хуваарилж дуусч байгаагаа онцолж байсан. Булган гэхэд 4000 тонн ногоон тэжээл, 20.000 боодол өвс бэлтгээд байна. Үнэ хямд байгаа үед эртхэн захиалгаа өгөөрэй гэж байсан.

-Энэ жилийн хувьд боодол өвсний үнэ нэлээд нэмэгдсэн дуулдаж байна. Үнийг нь зохицуулах боломж бий юү?

-Үнийн зохицуулалтыг төр хийх боломжгүй. 2020 онд зуншлага тааруу байснаас үүдэж үнэ өссөн. 2021 онд үнэ нь маш их унасан. Энэ жилийн хувьд өсөх магадлалтай байна.

Тиймээс малчиддаа зөвлөхөд өвс тэжээлээ хямд үнэтэй байгаа үед эртхэн базааж аваарай. Мал, махаа ч тэр, үнэ өсөхийг хүлээхгүйгээр худалдан борлуулах нь зүйтэй гэдгийг зөвлөж байна гэв.

Өвөлжилт хүндэрч болзошгүй зарим аймгийн төлөөлөлтэй холбогдож дараахь мэдээллийг авлаа.

УвсаймгийнХөрөнгө оруулалт, хөгжлийнбодлого төлөвлөлтийнхэлтсийндарга Ж.Эрдэнэтогтох: Зуншлага тааруу, хадлан тэжээлийн гарц муу байгаа учраас өвөлжилт хүндрэхнь

-Зуншлага тааруу зун болж өнгөрлөө. Хадлан тэжээл маш бага гарлаа. Хадлангийн ургац 30 хувьтай байна. 19 сумын хэмжээнд хангайн сумууд л дунд зэргийн, бусад сумд гантай байлаа. Тиймээс мал тарга тэвээрэг авч чадсангүй. Өнгөрсөн жилийн эцсээр 3.7 сая мал тоолуулсан. Төлтэйгөө дөрвөн сая орчим мал өвөлжинө. Өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна. Сүүлийн өдрүүдэд уулаараа цас орж, эрс хүйтэрч байна.

Аймгийн Засаг даргын 2023 оны өвөлжилт хангах албан даалгавар гарч, сумдад хүргүүлэн ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 300 тн өвс бэлдэх ёстой. Өнгөрсөн жилийн нөөцөөс үлдсэн нь бий. Нэмж 200 тн-ыг бэлдэх шаардлагатай. Одоогоор энгийн боодол өвс 10.000, бэдтэй нь 18.000 төгрөгийн ханштай байна. Өнгөрсөн жилийнхээс 40 орчим хувиар нэмэгдсэн тооцоолол байгаа. Тэгэхээр малчдын хувьд хүндхэн байгаа учраас малаа зах зээлийн эргэлтэд оруулах талаар чиглэл өгч байна.

Говь-Алтай аймгийнЗасаг дарга О.Амгаланбаатар: Хур бороо бага байсан ч өвөлжилт хүндрэхгүй

-Манай аймгийн хувьд зуншлага эхний сард сайхан байлаа. Зуны дунд үед бороо хур бага байсан. Гэвч хадлан тэжээл боломжийн гарсан учраас өвөлжилтийн хувьд санаа зовох зүйлгүй. Одоо ид хадлангийн үе болж байна. Манай хоёр гурван сум өөрсдөө хадлангаа бэлддэг. Бусад сумдын хадлан тэжээлийг бэлтгэхийн тулд Сүхбаатар, Дорнод, Сэлэнгэ аймгийн удирдлагуудтай ярьж байна. Аймагт нь өөрсдийн техник хэрэгсэлтэй очоод хадлан бэлтгэж авах талаар ярилцаж байна. Аймгийн хэмжээнд нийт гурван сая мал өвөлжинө.

ХовдаймгийнИТХ-ындарга Г.Пүрэвганди: Өвөлжилт хүндрэхнөхцөл байдал руу орж магадгүй

-Манай аймагт энэ өвөл 3.7 сая толгой мал өвөлжинө. Өнгөрсөн зуны хувьд аймгийн нийт газар нутгийн 90 орчим хувьд гандуу байлаа. Тиймээс хадлангийн гарц тааруу. Өвөлжилт хүндрэх нөхцөл байдал руу орж магадгүй. Аймгийн Засаг даргын 02 тоот албан даалгавар гарсан. Бүх сумд 100 тн-оос доошгүй хадлан, 50 тн тэжээл нөөцлөх үүрэг өгч байгаа. Ингэснээр аймгийн хэмжээнд нийт 2200 тонн өвс, 660 орчим тэжээл бэлтгэх зорилготой ажиллаж байна.Өнөөдрөөс /өчигдөр/ бүх сумдын ажлын хэсгүүд ажиллаж эхэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 67 цэг ажиллана DNN.mn

Effectiveness of COVID-19 vaccination during Delta variant predominance

Улаанбаатар хотод өнөөдөр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын суурин 65, түр хоёр цэгт 67 багийн 268 эмч, ажилтан ажиллана.

Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.

Цэгүүдийн байршил:

1Зураг
2
3
4
5
6

Categories
гадаад мэдээ

Пакистан улсын газар нутгийн гуравны нэг үерийн усанд автжээ DNN.mn

Зургадугаар сарын дундуур эхэлсэн борооны улирал Пакистан улсад урьд өмнө үзэгдээгүй том үерийн гамшиг авчраад байна.

Албаныхны мэдээлснээр энэ удаагийн үерт 1,136 хүн амиа алджээ.

“Үерт автсан газар нутгийг нэг том далай гэж харж болно. Усыг гадагшлуулах ямар ч хуурай газар алга. Шууд утгаараа Пакистаны гуравны нэг одоо усанд автаад байна. Энэ бол бидний урьд өмнө үзээгүй том гамшиг юм” гэж тус улсын уур амьсгалын өөрчлөлт хариуцсан сайд Шерри Рехман өчигдөр ярьсан байна.

Энэ зун Пакистанд сүүлийн арван жилд ороогүй их хур тунадас унасан юм.

Сүүлийн 24 цагийн дотор 75 хүн үерт амиа алдсан тухай Пакистаны эрх баригчид өчигдөр мэдээлжээ. Нийт амиа алдагсдын гуравны нэг нь хүүхдүүд байна.

Үерт амиа алдагсдын тоо цаашид өсөхөөр байгааг бас мэдээлжээ. Гамшигт нийтдээ 33 сая хүн өртсөн нь Пакистаны хүн амын долооны нэг болж байна.

“Тосгонууд ээлж ээлжээр усанд живж байна” гэж Ням гарагт нисдэг тэргээр гамшгийн бүс нутагтай танилцсан Пакистаны ерөнхий сайд Шехбаз Шариф мэдэгджээ.

Нүүлгэн шилжүүлсэн олон мянган хүн маш хүнд нөхцөлд амьдарч байгааг тэр бас хэлсэн байна.

2010 онд Пакистаны түүхэнд хамгийн их хор хохиролтой үер болоход 2,000 гаруй хүний амь үрэгдэж байжээ.

Энэ удаагийн үер дээрх гамшгаас хохирлын хэмжээгээр давж болзошгүй болоод байна.

Гамшгийн дараах сэргээн босголтын зардал $10 тэрбумаас давах төлөвтэй байгаа тул Пакистаны эрх баригчид дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагуудаас тусламж хүсэж эхэлжээ.

Пакистаны хөвөнгийн тариалангийн нийт талбайн тал нь үерт урссан байна. Мөн жимс, хүнсний ногоо, будааны тариалангийн асар их газар үерийн усанд сүйджээ.

Эх сурвалж: BBC

Categories
мэдээ нийгэм

Увс аймгийн Сагил суманд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ DNN.mn

Сүүлийн жилүүдэд тохиолдож байгаагүй хүчтэй газар хөдлөлт боллоо

Увс аймгийн Сагил сумын төвөөс баруун зүгт 43км зайд өчигдөр Улаанбаатарын 18.30 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө.

Үүний дараа шөнийн 00.23 цагт тус сумын төвөөс баруун зүгт 42 км зайд 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлснийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлсэн юм.

Монгол Улс төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Өнгөрсөн зуунд 7 ба түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөл 20 гаруй удаа болжээ. Магнитуд нь 8 хүрсэн нэн хүчтэй газар хөдлөлт манай оронд 4 удаа бүртгэгдсэн байдаг аж.

Монгол орны нутаг дэвсгэрт 2021 онд 159 396 удаа газар хөдөлсөнөөс хүнд мэдрэгдэх хэмжээний буюу 3.5 түүнээс дээш хүчтэй газар хөдлөл 430, үүнээс хоёр удаа 6 магнитудын хүчтэй газар хөдөлснийг дагасан давтан чичирхийлэл болсоор байгаа. Нийслэл хот орчмын нутаг дэвсгэрт 2021 онд 1123 газар хөдөлсөн бөгөөд 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөл 5 удаа бүртгэгджээ.

Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Шинэ сайд нар 11:00 цагаас тангараг өргөнө DNN.mn

УИХ-ын чуулганаар ирэх долоо хоногт хэлэлцэх асуудал DNN.mn
УИХ-ын чуулган өчигдөр 23.30 цаг хүртэл хуралдаж, Л.Оюун-Эрдэнийн танхимд шинээр томилогдох сайд нартай танилцсан. Энэ үеэр хуучнаар үлдээж буй болон бүрэлдэхүүнд шинээр нэмэх сайдуудаа зарласан.

Танилцах хүрээнд УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа шинэ сайд нар тангарах өргөдөг. Өчигдөр цаг орой болсон тул тангараг өргөх ёслолыг өнөөдрийн 11.00 цагт болгож хойшлуулсан юм.

Л.Оюун-Эрдэнийн танхимд шинээр нэмэгдэж, тангараг өргөх сайдуудад:

  • ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан
  • Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар
  • ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун
  • УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар
  • Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл
  • Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт
  • Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, сайд Ж.Сүхбаатар
  • Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга, сайд Б.Бат-Эрдэнэ нар нэрлэгдсэн.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрчим хүчний сайд үнэнийг хэлээд байх шиг, энэ өвөл “хөлдчихгүй” байгаа DNN.mn

Билгийн тооллоор намрын тэргүүн сар гарчихлаа. Удахгүй дулаан түгээлт эхэлж, нэг л мэдэхэд өвөл залгана. Өвлийн дохио өгсөн энэ өдрүүдэд эрчим хүчний асуудал халуун сэдэв болох нь тодорхой байна. Н.Тавинбэх сайд салбарынхаа зовлонг “Эрчим хүчний салбар маш хүнд байгаа. Ирэх өвөл их хүнд өнгөрнө. Хориннэгдүгээр зуунд эрчим хүчний хязгаарлалтын тухай ярих бүдүүлэг ч хязгаарлалт хийхээс аргагүй байдалтай нүүр тулчихсан. Шуудхан хэлэхэд, хүчин чадалдаа тулсан байдалтай ажиллаж яваа. Нөөц тоног төхөөрөмж алга. Эвдрэл гэмтэл гарвал орлуулах тоног төхөөрөмж ч байхгүй. Дайнаас шалтгаалаад дулааны цахилгаан станцуудын тоног төхөөрөмжийн үнэ өссөн нь бас нэг зовлон болоод байна. Санхүүжилт олдоход туйлаас хэцүү байгаа” гэж ирээд учирлаж сууна. Эрчим хүчний сайд өнгөрсөн хавраас л байдал хэцүүдсэнийг сануулж эхэлсэн. Өмнөх сайд нар нь ил хэлдэггүй байсан болохоос энэ салбарын олон жилийн зовлон л доо, түүний ярьж суугаа бүхэн. Өнгөрсөн хавар Эрчим хүчний сайдыг Баянзүрхэд ажиллахад дүүргийн хэмжээнд есөн хорооны 1760 өрх тог цахилгаанд холбогдоогүй, 14 хороонд 862 өрх хүчдэлийн уналттай, шинэ суурьшлын бүсийн цахилгаан эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэсэн мэдээлэл дуулдаж байсан. Нийслэлийн зөвхөн нэг дүүрэг ийм асуудлуудтай гээд харахаар ирэх өвөл цахилгаан, дулааны хангамж Засгийн газрын “шүдний өвчин” байх нь тодорхой болчихож.

Товчхондоо эрчим хүчний тав дахь эх үүсвэр барина гэж хорь, гучин жил яриад босгож бүтээж чадаагүйн балгийг яг одоо улсаараа амсацгааж байна. Шинэ технологийн шинэ станц бариагүй учраас социализмын үеийн дулааны станцууд Оросоос тоног төхөөрөмжөөр бүрэн хамааралтай, дайн үймээнтэй улсаас хэрэгцээтэй төхөөрөмжөө авъя гэх нь ээ сайдын хэлснээр нэгд үнэ нь өсчихсөн, хоёрт хил гаалийн асуудлаас болоод станцын засварт шаардлагатай юмс өчнөөн вагоноороо хил дээр таг гацчихсан сураг дуулдаж байгаа.Оростой холбоотой өөр нэг асуудал гэвэл нүүрс тээвэр. Станцуудад хэрэглэдэг нүүрсийг вагоноор зөөдөг. Манай төмөр замд вагон зүтгүүр, замын эвдрэл гэмтэл байнга гарч байдаг нь гайхахаар үзэгдэл биш л дээ. Хуучин нийгмийн үед барьсан өргөн царигийн төмөр зам учраас запас сэлбэгээрээ мөн л хойд хөршөөс хамааралтай аж төрдөг.Орост дургүйдээ биш амиа авч гарахын тулд яах ёстой вэ гэсэн өнцгөөс бичээд байна л даа, энэ бүгдийг. Дайны байдал хүндэрч сэлбэггүйдээд вагон зогсвол яах вэ гэсэн асуултыг зайлшгүй тавих учиртай. Вагон зогсчихвол нүүрсээ зөөж чадахгүй, нүүрсгүй бол станцууд таг зогсох эрсдэлтэй.

Ингээд харахаар дулаан түгээгээд эхлэнгүүт сайдын яриад байгаа цахилгааны хязгаарлалт хийгдэж таарах нь наад захын асуудал болж байна. Цахилгааны хязгаарлалт хийх төдийгөөр асуудал шийдэгдэхгүй гэсэн үг. Давтаад хэлэхэд, байдал хэцүүдвэл хотоороо хөлдөх эрсдэлтэй нүүр тулсан нь хамгийн том зовлон болчихоод байна. Нөөц тоног төхөөрөмжгүй чардайн ажиллаж яваа дулааны станцуудад гэнэтийн том эвдрэл гарвал, вагон зогсвол ийм эрсдэлтэй нүүр тулахыг үгүйсгэх аргагүй.

Эрчим хүчний хэрэглээний дутуугаа хойд хөршөөс нөхдөг бидний зовлон ингээд дуусахгүй. Хэзээ дуусах нь тодорхойгүй Орос, Украины дайн хойд хөршөөс авах эрчим хүчний импортод сөргөөр нөлөөлөх өндөр эрсдэл бий. 2022-2023 оны өвлийн ачааллын үеэр ОХУ-аас импортоор авдаг эрчим хүчний чадлын хэмжээг 100 мВт-аар нэмэгдүүлнэ гэсэн тоог салбарын яамныхан хэлж байгаа. Хэрэглээний хэмжээ үүнээс хэтэрвэл цахилгаан хязгаарлана, хойд хөршид байдал эвгүйдээд импорт тасалдахдаа хүрвэл бүр хэцүү байдал үүснэ гэсэн үг. Дахиад хэлэхэд хотоороо хөлдөх эрсдэлтэй нүүр тулна. Төмөр замаа шинэчлэх гэж үзээд Оросуудын хоригт ороод яаж ч чадаагүй, усан цахилгаан станц босгох гэж зүтгээд мөн л хойд хөршийн эсэргүүцэл дарамтад орсон монголчууд мөнхийн хөршөөсөө эрчим хүчний том хамааралтай аж төрсөөр яваа нь өнөөдрийн гашуун үнэн.

Сайдын ил шулуун хэлсэн мэдэгдлээс дахиад эшилье. Эрчим хүчний сайд “Дулааны эрчим хүч, цахилгаан эрчим хүчний хувьд ч ялгаагүй үйлдвэрлэлээсээ хэрэглээ нь давчихсан. Оргил ачааллын үед ойролцоогоор 20 орчим хувиар давсан яваа.Үйлдвэрлэлийн хүчин чадлаас гадна цахилгаан эрчим хүч түгээх, дамжуулах олон цэгт давсан. Үйлдвэрлэлийн болон цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний ашиглалтын хугацаа нь дууссан. Яаралтай шинэчлэх, өргөтгөх, шинэ эх үүсвэр барих шаардлагатай” гээд хэлчихсэн. Нэмж онцлоход эх үүсвэр, дамжуулах төвийн сүлжээний тоноглолын 40 орчим хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан гэх тоо бий. Засгийн газар эрчим хүчний шинэ эх үүсвэр барихад анхаарлаа хандуулаад эхэлсэн нь цаанаа ийм шалтгаантай. Эрдэнэбүрэнгийн станцыг барих зайлшгүй шаардлага үүссэн учраас ажлаа хийж чадахгүй байсан Засаг даргыг нь огцруулж, элдэв ашиг сонирхолд орохооргүй хүнийг Ховд аймгийн Засаг даргаар зүтгүүлж байх шиг. Гүйцэтгэх засаглалын тэргүүн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, ОХУ-ын Гадаад харилцааны сайдыг айлчлах үеэр Эгийн голын усан цахилгаан станцын асуудлыг онцгойлж хөндсөн нь ч дээр өгүүлсэн асуудлуудаас улбаатай. Товчхондоо Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станцууд, эрчим хүчний тав дахь том эх үүсвэрийн бүтээн байгуулалтыг яаралтай эхлүүлэх эрэлт хаалга тогшиж байна.

Эрчим хүчний сайд 22 төсөл хэрэгжүүлэхэд нийт 14 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тоо хэлнэ лээ. Дэлхийгээрээ нүүрсээр ажилладаг станцуудаас татгалзаж байгаа ч үнэ өртөг талаасаа нүүрсний станцууд барихаас өөр арга алга гэсэн утгатай үг унагаж харагдсан. Эдийн засаг хүнд байгаа ийм нөхцөлд арав гаруй их наяд төгрөгийн төслүүдийг хэрэгжүүлэхэд чанга ч гэлээ хэрэгжүүлэх боломжтойг нь урагшлуулаад явахаас аргагүй. Дахиад хэлэхэд, эхний ээлжинд Эрдэнэбүрэн гэх мэт санхүүжилт нь шийдэгдсэн, улс төрийн гацаатай төслүүдээ урагшлуулмаар байна.

Эрчим хүчний хэтэрсэн хэрэглээгээ шийдэх өөр нэг гарц нь сэргээгдэх эрчим хүч. Олон улсын банк санхүүгийн байгууллагууд ногоон санхүүжилтэд гар татахгүй яваа өнөө цагт сэргээгдэх эрчим хүчний төслүүдээ урагшлуулах боломж бидэнд бий. Манайх сэргээгдэх эрчим хүчний нөөц ихтэй улсуудын тоонд багтдаг. Наад захын жишээ гэхэд гадны байгууллагуудтай хамтарч хийсэн судалгаагаар 1.2 террабаттын салхины нөөцтэй нь тогтоогдчихсон. Энэ их нөөцийнхөө 271 мегаваттыг л ашиглаж яваа. Товчхондоо салхи, нарны цахилгаан станцыг олноор барих боломж бэлээхэн байна. Эрчим хүчний системд тохирч ажиллах технологи сонгох, хэрэглэгчид санхүүгийн хүндрэл учруулахааргүй үнэ тогтоох гэх мэт асуудлыг нь шийдчихэд л нар, салхиараа эрчим хүчний хэрэглээнийхээ тодорхой хувийг хангаад явчих бололцоотой.

Энэ мэтээр ирээдүйд хэрэгжүүлэх учиртай төслүүддээ анхаарах нь маргаашийн асуудал. Өнөөдөр, яг одоо, энэ өвөл яах вэ гэдэг асуултын хариу маш бүрхэг байгаа нь нуух юмгүй ил үнэн. Эрчим хүчний станцуудын засвар үйлчилгээнд шаардагдах зүйлсийг ачсан 200 гаруй вагоны хил дээрх гацалтаас эхлээд олон асуудал Засгийн газар, Эрчим хүчний яамны өмнө байна. Эцэст нь дахиад сануулахад, Эрчим хүчний сайд үнэнийг хэлээд байх шиг, энэ өвөл “хөлдчихгүй” байгаа даа.

Ц.БИЛИГ