Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 21 хоногийн нөөцтэй байна DNN.mn

АИ-92 автобензиний үнийг он дуустал нэмэхгүй байх ЗОХИЦУУЛАЛТ хийжээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, улсын хэмжээнд наймдугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийт 122,091 тн шатахууны нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 7,924 тн буюу 48 хоногийн, АИ-92 автобензин 28,513 тн буюу 21 хоногийн, АИ-95 автобензин 3,830 тн буюу 29 хоногийн, ДТ 78,266 тн буюу 29 хоногийн, онгоцны түлшний 50 хоногийн нөөц бий аж.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 55,575 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 1,200 тн, АИ-92 автобензин 15,587 тн буюу 18 хоногийн, АИ-95 автобензин 2,451 тн буюу 33 хоногийн, ДТ 34,338 тн буюу 31 хоногийн хэвийн нөөцтэй байна. Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 15,315 тн, хангайн бүсэд 6,413 тн, төвийн бүсэд 29,741 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 6,826 тн байна.

Манай улс он гарснаас хойш нийт 1,187.5 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 25.5 мян.тн, АИ-92 автобензин 386.6 мян.тн, АИ-95/98 автобензин 17.2 мян.тн, ДТ 604.3 мян.тн, онгоцны түлш 20 мян.тн, Жет А-1 21.4 мян.тн, бусад 112.4 мян.тн байна.

Categories
мэдээ нийгэм

Эрт илрүүлгийн шинжилгээнээс 7,8 мянган иргэнд зүрх судасны тогтолцооны эмгэг илэрчээ DNN.mn

Өчигдөр Эрүүл мэндийн яамнаас харвалт болон коронавируст халдварын дараахь цус өтгөрөлтийн талаар мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар эрт илрүүлэгт 272,4 мянган иргэн хамрагдсанаас 7,8 мянган иргэнд зүрх судасны тогтолцооны эмгэг илэрчээ. Цус өтгөрөл нь зөвхөн коронавируст халдварын үед биш бусад эмгэгийн үед ч гардаг бөгөөд тус халдварын үед цус бүлэгнэлтийн алдагдал гардаг нь олон улсад батлагдсан учраас эмчилгээний удирдамжид оруулжээ. ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл “Цус бүлэгнэлт зөвхөн үзлэгээр илэрнэ. Хэрвээ иргэд коронавирустэй холбоотой цус өтгөрөлтийн айдастай байвал зорилго, бодлогоор тавьсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх багцдаа хамрагдаж тодруулах боломжтой” гэв.

Categories
мэдээ нийгэм

“Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөө”-ний төслийг танилцууллаа DNN.mn

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XV хуралдаан 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр боллоо. Хуралдааныг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн даргалж, НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мишээлт “Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөө”-г танилцуулав.

“Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөө”-ний төслийг боловсруулахдаа нутгийн захиргааны 98 байгууллагаас 801 төсөл арга хэмжээний санал авч, улс, нийслэлийн дунд хугацааны бодлогын баримт бичиг, иргэдээс авсан цахим санал асуулгад үндэслэн боловсруулсан байна. Уг төлөвлөгөө нь:

  1. Хүний хөгжлийн бодлого
  2. Эдийн засгийн бодлого
  3. Засаглалын бодлого
  4. Ногоон хөгжлийн бодлого
  5. Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого
  6. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлого гэсэн зургаан бүлэг, 21 зорилт, 513 арга хэмжээнээс бүрдэж буй юм.

Нийслэлийн хүн амын өсөлттэй уялдуулан иргэдийн эрүүл мэнд, боловсрол, амьдрах орчныг сайжруулах зорилгоор 127 төсөл, арга хэмжээ төлөвлөжээ. Энэ хүрээнд эрүүл мэндийн төв, биеийн тамирын цогцолбор, сургууль цэцэрлэгийн барилга, байгууламжийг нэмэгдүүлж, шинээр ашиглалтад оруулах юм. Тухайлбал, 2023 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 22 байршилд цэцэрлэгийн зориулалтаар байр худалдан авах, 131 байршилд байр түрээслэх зарчмаар хамран сургалтыг нэмэгдүүлэхээр тусгасан байна. Түүнчлэн ЕБС-ийн сурагчдыг гэмт хэрэг, осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, гэр, сургуулийн хооронд аюулгүй тээвэрлэх болон түгжрэлийг бууруулах зорилгоор техникийн шаардлага хангасан 75 автобусаар 56 сургуульд үйлчлэхээр төлөвлөж буй юм.

Дэлхий даяар хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх чиглэлд анхаарч буй өнөө цагт Улаанбаатар хотын хувьд ч мөн ногоон хөгжлийг чухалчлан үзэж байна. Энэ хүрээнд нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон хотыг бий болгох, иргэд чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой орчныг бүрдүүлэхийн тулд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 6.5 ам метрт хүргэхээр төлөвлөжээ. Уг зорилттой холбогдуулан Нарангийн энгэр, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийг хэсэгчлэн хаах ажлыг үргэлжлүүлэн, 12 га талбайд нөхөн сэргээлт хийх юм. 2020-2022 онуудад тус газрын 30 га талбайг нөхөн сэргээгээд байгаа билээ.

Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлж, газар зохион байгуулалтыг шинэчлэн, хот байгуулалтад ухаалаг технологи нэвтрүүлэх зорилгоор 123 төсөл, арга хэмжээг төлөвлөж байна. Тухайлбал, “Дэнжийн мянга” дэд төвийн дулааны цахилгаан станцын ажлыг эхлүүлж, 15 байршилд гадна инженерийн шугам сүлжээний барилга угсралтыг үргэлжлүүлэх аж. Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлогын хэсэгт гэр хорооллын дахин төлөвлөлт, орлогод нийцсэн ногоон, эко орон сууцуудыг барьж, ашиглалтад оруулах ажлыг ч мөн тусгажээ.

Улаанбаатар хотын нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудал болох түгжрэлийг бууруулах чиглэлээр 29 төсөл, арга хэмжээг төлөвлөөд байна. Түгжрэлийг бууруулах зорилгоор явган хүний замыг шинэчлэх засах, шинээр авто замын барилга, байгууламж барих, нийтийн тээвэрт парк шинэчлэл хийх зэрэг ажлуудыг нийслэлийн зүгээс хийж, хэрэгжүүлж байгаа. Тэгвэл ирэх онд ч мөн уг бодлого, ажлыг хэрэгжүүлж, нийт 10.2 км авто зам, 1150.6 метр гүүрийг үргэлжлүүлэн барих юм. Мөн олон улсын стандартын дагуу 18 байршилд уулзваруудыг дахин төлөвлөж, инженерчлэхээр төлөвлөжээ.

Хуралдааны төгсгөлд зөвлөлийн гишүүд уг төлөвлөгөөний төслийн тухай саналаа хэлж, уг саналуудыг тусган Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн барьж, хэлэлцүүлэхээр тэмдэглэл гаргалаа.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарын 18 байршилд уулзваруудыг дахин төлөвлөж, өөрчилнө DNN.mn

Улаанбаатар хот

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XV хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн даргалж, НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мишээлт “Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөө”-г танилцуулав.

“Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөө”-ний төслийг боловсруулахдаа нутгийн захиргааны 98 байгууллагаас 801 төсөл арга хэмжээний санал авч, улс, нийслэлийн дунд хугацааны бодлогын баримт бичиг, иргэдээс авсан цахим санал асуулгад үндэслэн боловсруулсан байна. Уг төлөвлөгөө нь:

  1. Хүний хөгжлийн бодлого
  2. Эдийн засгийн бодлого
  3. Засаглалын бодлого
  4. Ногоон хөгжлийн бодлого
  5. Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого
  6. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлого гэсэн зургаан бүлэг, 21 зорилт, 513 арга хэмжээнээс бүрдэж буй юм.

Нийслэлийн хүн амын өсөлттэй уялдуулан иргэдийн эрүүл мэнд, боловсрол, амьдрах орчныг сайжруулах зорилгоор 127 төсөл, арга хэмжээ төлөвлөжээ. Энэ хүрээнд эрүүл мэндийн төв, биеийн тамирын цогцолбор, сургууль цэцэрлэгийн барилга, байгууламжийг нэмэгдүүлж, шинээр ашиглалтад оруулах юм. Тухайлбал, 2023 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 22 байршилд цэцэрлэгийн зориулалтаар байр худалдан авах, 131 байршилд байр түрээслэх зарчмаар хамран сургалтыг нэмэгдүүлэхээр тусгасан байна.

Түүнчлэн ЕБС-ийн сурагчдыг гэмт хэрэг, осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, гэр, сургуулийн хооронд аюулгүй тээвэрлэх болон түгжрэлийг бууруулах зорилгоор техникийн шаардлага хангасан 75 автобусаар 56 сургуульд үйлчлэхээр төлөвлөжээ.

Дэлхий даяар хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх чиглэлд анхаарч буй өнөө цагт Улаанбаатар хотын хувьд ч мөн ногоон хөгжлийг чухалчлан үзэж байна. Энэ хүрээнд нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон хотыг бий болгох, иргэд чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой орчныг бүрдүүлэхийн тулд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 6.5 ам метрт хүргэхээр төлөвлөжээ. Уг зорилттой холбогдуулан Нарангийн энгэр, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийг хэсэгчлэн хаах ажлыг үргэлжлүүлэн, 12 га талбайд нөхөн сэргээлт хийх юм. 2020-2022 онуудад тус газрын 30 га талбайг нөхөн сэргээгээд байгаа билээ.

Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлж, газар зохион байгуулалтыг шинэчлэн, хот байгуулалтад ухаалаг технологи нэвтрүүлэх зорилгоор 123 төсөл, арга хэмжээг төлөвлөж байна. Тухайлбал, “Дэнжийн мянга” дэд төвийн дулааны цахилгаан станцын ажлыг эхлүүлж, 15 байршилд гадна инженерийн шугам сүлжээний барилга угсралтыг үргэлжлүүлэх аж.

Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлогын хэсэгт гэр хорооллын дахин төлөвлөлт, орлогод нийцсэн ногоон, эко орон сууцнуудыг барьж, ашиглалтад оруулах ажлыг ч мөн тусгажээ.

Улаанбаатар хотын нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудал болох түгжрэлийг бууруулах чиглэлээр 29 төсөл, арга хэмжээг төлөвлөөд байна. Түгжрэлийг бууруулах зорилгоор явган хүний замыг шинэчлэх засах, шинээр авто замын барилга, байгууламж барих, нийтийн тээвэрт парк шинэчлэл хийх зэрэг ажлуудыг нийслэлийн зүгээс хийж, хэрэгжүүлж байгаа. Тэгвэл ирэх онд ч мөн уг бодлого, ажлыг хэрэгжүүлж, нийт 10.2 км авто зам, 1,150.6 метр гүүрийг үргэлжлүүлэн барих юм. Мөн олон улсын стандартын дагуу 18 байршилд уулзваруудыг дахин төлөвлөж, инженерчлэхээр төлөвлөжээ.

Хуралдааны төгсгөлд зөвлөлийн гишүүд уг төлөвлөгөөний төслийн тухай саналаа хэлж, уг саналуудыг тусган Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн барьж, хэлэлцүүлэхээр тэмдэглэл гаргалаа.

зураг

зураг

зураг

зураг

зураг

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймаг дахь хорих ангид ял эдэлж байсан хоригдол оргожээ DNN.mn

Сэлэнгэ аймаг дахь хорих дугаар ангид ял эдэлж байсан Б.Баянбаатар наймдугаар сарын 29-ний өдөр оргон зайлсан байна.
Хоригдол Б.Баянбаатар нь 1993 онд төрсөн, 29 настай, дугуй шар царайтай. Оргох үедээ шар поло фудволк, цэнхэр өмд, нормын бакал гутал, саарал малгайтай цамцтай байжээ.

Энэ хүний талаар цагдаагийн байгууллагын 102, 89345555 дугаарын утсаар мэдээлэл өгнө үү, ач холбогдолтой мэдээллийг журмын дагуу үнэлж авна гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын гишүүд тангараг өргөв DNN.mn

Тайлбар байхгүй.

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинээр томилогдсон сайд нарын нэрийг уншиж танилцуулсны дараа сайд нар УИХ-д тангараг өргөх ёслол эхлэв.

Засгийн газрын гишүүний ТАНГАРАГ:

Монгол Улсын Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ… хэмээн УИХ-д тангараг өргөнө.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Зээл авч чадаж байвал та өөрөөрөө бахархах хэрэгтэй DNN.mn

“Саяхан л хүүхэд байсан чинь одоо зээл төлөөд явж байна” гэсэн пост саяхан фэйсбүүк хуудаснаа харагдсан. Энэ бол тухайн хүн насанд хүрснийг илтгэж байгаагаас гадна санхүүгийн хувьд тодорхой хэмжээний чадвартай, хариуцлага хүлээхүйц хувь хүн болсны илэрхийлэл. Зээлийн нөхцөлийг хангаж байна гэдэг эдийн засгийн хувьд бие даасан, итгэл даах нэгэн болсон гэсэн үг.

Банкнаас зээл авахын тулд зээл авахааргүй чадвартай, орлоготой гэдгээ нотлох хэрэгтэй болдог гэсэн хошигнол байдаг. Зээл авах ийм л хэцүү түвэгтэй, шалгуур өндөртэй. Энэ өндөр шалгуурыг даваад зээл авч чадаж байгаа бол өөрөө бахархах хэрэгтэй. Мөн өөрт нь итгэж зээл олгосон хувь хүн, санхүүгийн байгууллагад баярлах хэрэгтэй. Тэд чамд итгэж байна шүү дээ. Хүний итгэлийг олно гэдэг сайхан. Даана гэдэг бүр ч бахархалтай.

Зээлтэй хүн илүү их хөдөлмөрлөж идэвхтэй, зорилготой амьдардаг. Зээл авч түүнийгээ хугацаанд нь төлөх зорилготой амьдарна гэдэг зарим хүний хувьд утгагүй санагдаж, “Ийм ч зорилготой байх гэж дээ” гэсэн бодол төрж магадгүй. Гэвч зээл авч чадаж байна гэдэг нь өөрөө бахархах юм шүү. Бүх бизнес эрхлэгчид зээлтэй, одоо зээлгүй ч зээлээр эхэлсэн байдгийг санаарай

Categories
мэдээ нийгэм

Оюутнуудад Umoney картыг 4 жилээр олгоно DNN.mn

45 хэмийн хүйтэнд цонх нь цантахгүй, тэргэнцрийн шаттай нийтийн тээврийн 32  шинэ автобус иржээ

Нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих оюутны Umoney картын олголт, сунгалтын ажил эхэллээ. Энэ жилээс эхлэн оюутнуудын картыг төгсөх анги хүртэлх хугацаагаар олгох юм. Оюутны Umoney карт авах, сунгалт хийлгэх оюутнууд www.u-money.mn сайтад цахимаар хүсэлтээ гаргах боломжтой. Мөн картын үнэ, сунгалтын төлбөрийг онлайнаар төлөх боломжтой бөгөөд банкны салбарт очих шаардлагагүй болжээ.

Шинээр буюу анх удаа карт захиалж буй оюутнуудын хувьд хүсэлт гаргахдаа дараах бичиг, баримтыг бүрдүүлж хуулбарыг заавал хавсаргах шаардлагатайг анхаараарай.

  • Оршин суугаа хорооны тодорхойлолт
  • Иргэний үнэмлэхийн хуулбар/зураг
  • Суралцах эрхийн бичгийн хуулбар/зураг
  • Онлайнаар төлбөр төлсөн гүйлгээний хуулбар/зураг

Өмнө нь авсан буюу сунгалт хийлгэх оюутнуудын хувьд http://www.u-money.mn сайтаар орж сунгалтын төлбөрөө онлайнаар төлөхдөө шаардлагатай мэдээллүүдийг оруулахад хангалттай. Сунгалт хийлгэх хүсэлтийг хүлээж авснаас хойш баталгаажуулалт хийн сунгалт хийгдсэн талаар сургуулиар дамжуулан мэдээлэл хүргүүлэх ба үүний дараа картаа идэвхжүүлээд ашиглах боломжтой болно.

Хэрэв өмнө нь авсан картаа хаяж, гэмтээсэн бол сунгалт хийлгэхээсээ өмнө дахин авах шаардлагатай. Ингэхдээ Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн салбаруудад хандан идэвхжүүлэлт болон картаа дахин авах боломжтой. Улаанбаатар хотын хэмжээнд 6-н байршилд Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төв иргэдэд үйлчилж байна.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 81 жолооч согтуугаар жолоо барьж, 163 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

How to Prove the Other Driver was Drunk After a Crash - Joye Law Firm

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1397, хулгайтай холбоотой 34, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 92, гэмт хэргийн шинжтэй 100 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 81, хүний биед халдсан 53, эрүүлжүүлэх байранд хоносон 163 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

​О.Батхүү: Дугаарын хязгаарлалт тогтоож иргэдийг торгож байгаа нь хууль зөрчсөн үйл ажиллагаа DNN.mn


Хуульч О.Батхүүтэй ярилцлаа.


-Нийслэлээс дугаарын хязгаарлалт тогтоож иргэдийг торгож байна л даа. Цагдаа нар булан тохойд нуугдаж байгаад л торгууль бичиж иргэдийн халаас руу өнгийж байгаа энэ үйлдлийг хуульч хүний зүгээс хэрхэн харж байна вэ?

-1968 оны замын хөдөлгөөний тухай тухай Венийн конвенц байдаг. Үүнийг НҮБ-аас баталсан. Энэ конвенцод манай улс 1997 онд нэгдсэн. Өөрийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн гэсэн үг. Энэ конвенцийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт янз бүрийн дугаарын хязгаарлалт тогтоох, нэгдүгээр эгнээгээр зорчиход хязгаарлалт хийж болохгүй гэх үүрэг хүлээсэн.

-Засгийн газар конвенцод нэгдсэн үүргээ биелүүлэхгүй байна гэсэн үг үү?

-Олон улсын гэрээний тухай хууль гэж манайд бий. Энд Монгол Улсын хууль конвенцтой зөрчилдвөл конвенцыг нь дагах талаар тодорхой заасан байдаг. Конвенц бол Үндэсэн хуулийн дараа орох хүчинтэй бичиг баримт мөн. Манайх өнөөдрийн түгжрэлээс шалтгаалаад Нийслэлийн Засаг дарга дугаарын хязгаарлалт тогтоогоод иргэдээ торгож байгаа нь буруу. Илтэд хууль зөрчсөн үйл ажиллагаа. Хоёрдугаарт, Европын холбооны улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай замын хөдөлгөөнд оролцоход замын цагдаа зогсоож болохгүй. Өөрөөр хэлбэл, конвенц дээр чөлөөтэй зорчуулна гэж тодорхой заасан байдаг. Өнөөдөр хууль зөрчсөн шийдвэр гаргаад л жолооч нарыг торгож, тээврийн хэрэгслийг нь журамлаад байна. Замын хөдөлгөөнд оролцож буй иргэдийн хууль эрх зүйн мэдлэггүйг л далимдуулж явуулж байгаа үйл ажиллагаа.

-Өнөөдөр хязгаарлалттай холбоотой гаргасан шийдвэрийн дагуу олон мянган торгууль тавьж байна. Дугаарын хязгаарлалт зөрчвөл тэр дор нь 150.000 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгслийг журамлаж байна. Энэ бүгд хууль зөрчсөн үйл ажиллагаа болж таарлаа.

-Тийм. Хэдхэн жилийн өмнө цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ахмад нэгдүгээр эгнээгээр зорчиж яваад торгуулснаа хууль бус гэж шүүхэд хандсан байдаг. Улмаар торгуулийг нь хүчингүй болгосон жишээ бий. Тухайн иргэн шүүхэд хандахдаа 1968 оны конвенцийг барьж хандсан байдаг. Үүнд үндэслэж торгуулийг нь хүчингүй болгосон.

-Арилжааны банкууд зээлээс нэг хувийн татвар авч байсан нь хууль бус гэх шийдвэрийг Дээд шүүх сая гаргасан. Үүнтэй ижил жишээ юм даа. Торгуулсан иргэд шүүхэд хандаад нөхөн төлбөр авч болох нь.

-Банкны хувьд бол дотоодын хууль тогтоомжийг биелүүлэхгүй байгаа юм. Дугаарын хязгаарлалт бол Монгол Улсын нэгдэн орсон конвенцийг Засгийн газар биелүүлэхгүй байгаа хэлбэр. 150 мянгаар торгуулчихаад л конвенц барьж шүүхээр заргалдах нь хэцүү биз дээ. Тийм завтай ч хүн байхгүй болов уу. Гэхдээ дугаарын хязгаарлалт тогтоож, торгож байгаа нь илтэд хууль зөрчсөн үйлдэл.