Categories
мэдээ нийгэм

Прокурорын байгууллагаас авлигын хоёр хэргийг шүүхэд шилжүүлэв DNN.mn

АТГ эрүүгийн долоон хэргийг шүүхэд шилжүүлжээПрокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу наймдугаар сарын 15-19-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 198 гомдол, хүсэлтийг шийдвэрлэжээ.

Мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 251 даалгавар бичгээр өгсөн байна.

Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд нэг мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад хоёр шаардлага тус тус бичиж хүргүүлжээ.

Түүнчлэн мөрдөн байцаалтын 2,255 хэрэгт хяналт тавьж, 186 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Тодруулбал,

  • Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 101,
  • Өмчлөх эрхийн эсрэг 75,
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 10,
  • Авлигын 2 хэрэг байна.

Эх сурвалж: УЕПГ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Г.Баярсайхан: Допингийн шинжилгээний хариу нь ингэж уддаг тохиолдол манайхаас өөр хаана ч байхгүй DNN.mn

Энэ жилийн баяр наадамд дөрөв давсан 64 бөх долдугаар сарын 12-ны өдөр допингийн шинжилгээнд хамрагдсан. Түүнээс хойш бүтэн сар гаруйн хугацаа өнгөрсөн ч шинжилгээний хариуны талаар Баяр наадам зохион байгуулах хорооноос албан ёсны мэдээлэл хийгээгүй байна. Шинжилгээний хариу БНСУ дахь итгэмжлэгдсэн лабораториос ирсэн эсэх нь өндөөдрийг хүртэл тодорхой бус байгаа юм. Допингийн шинжилгээний хариу ямар хугацаанд гардаг талаар спортын анагаах ухааны мэргэжилтэн, эмч Г.Баярсайханаас тодрууллаа.


-ДОПИНГИЙН ЭСРЭГ БАЙГУУЛЛАГА БӨХЧҮҮДИЙН ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭГ ЯАЖ Ч ОРОЛДОЖ БАЙХ МАГАДЛАЛТАЙ-


-Баяр наадамд дөрөв давсан бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуны талаар холбогдох байгууллага мэдээлэл хийхгүй байгаа нь нийгэмд хардлага төрүүлж байна л даа. Таны тухайд допингийн шинжилгээнд гардаж ажиллаж байсан хүн. Допингийн шинжилгээний хариу ямар хугацаанд гардаг юм бэ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Зардлаасаа шалтгаалаад өөр хоорондоо харилцан адилгүй байдаг. Хамгийн хурдандаа 30 минутын хугацаанд л шинжилгээний хариу гарах боломжтой. Тив дэлхийн зэрэглэлийн тэмцээний үеэр хийж буй допингийн шинжилгээний хариу ийм хугацаанд л гардаг. Гэхдээ богино хугацаанд шинжилгээний хариуг гаргах шаардлагатай бол зардал нь тодорхой хэмжээнд өндөр болно. Жишээ хэлэхэд, жаахан өндөр зардал төлөөд гадаад паспортоо богино хугацаанд гаргаж авдагтай ижилхэн гэж ойлгож болно. Манай үндэсний бөх шиг допингийн шинжилгээний хариу нь гаралгүй сар гаруй болдог өөр спорт ертөнцөд байхгүй.

-Допингийн шинжилгээ авах, хариу нь ирээд зарлах үйл явц маш нууц, хөшигний ард байх юм. Энэ үйл явцын талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Энэ үйл явц маш нууц байгаа нь асар их хардлага дагуулж байна л даа. Наадамд шөвгөрсөн бөхчүүд долдугаар сарын 12-ны өдрийн оройдоо л допингийн шинжилгээ өгдөг. Манай хууль эрх зүйн орчин нь ийм зохицуулалттай. Тухайн үед допингийн шинжилгээнд хамрагдахаас зайлсхийвэл допинг хэрэглэсэнд тооцдог.

Тамирчин допингийн шинжилгээ өгөхдөө эмчийн хяналт дор “А”, “Б” гэсэн хоёр саванд шээдэг. Ингээд савтай шээсийг тамирчин өөрөө лацдаад таглаж кодоо авна. Улмаар “А” савтай шээсийг шинжилгээнд илгээдэг. Хэрэв допингийн шинжилгээнд бүдэрсэн тамирчин хариугаа хүлээн зөвшөөрөхгүй бол “Б” савтай шээсээ дахин шинжлүүлж болно. Ингэхдээ шинжилгээний зардлаа хувийн зүгээс гаргадаг.

-БНСУ дахь лабораторид шинжлээд буцаж ирэх үйл явцын талаар тодруулахгүй юу. Шинжилгээний хариу ингэж удаад байгаа шалтгаан нь бүрхэг байгаа учраас л танаас тодруулж байгаа юм.

-Тухайн итгэмжлэгдсэн лаборатори лацтай шээсийг хүлээн авч шинжлээд хариуг нь холбогдох байгууллага руу факсаар илгээдэг. Товчхондоо ийм л үйл явц. Тэгж олон өдөр үргэлжлэх ажил огт байхгүй.

-Холбогдох байгууллага гэдэг нь?

-Манайд бол Монголын үндэсний олимпийн хороо, түүний харьяа Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага руу БНСУ-аас факсаар ирнэ. Үүнийг нь Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага лацдаад Баяр наадам зохион байгуулах комисст хүлээлгэж өгдөг.

-БНСУ дахь лабораториос л нууцлалтай ирдэг гэх түгээмэл ойлголт байдаг шүү дээ. Шинжилгээний хариуг энд ирсэн хойно лацаддаг юм уу?

-БНСУ дахь лабораториос лацтай ирдэг гэдгийг би онцолсон. Нэр байхгүй кодтой л ирнэ.

Энд ирэхэд нь Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад лацдаад Баяр наадам зохион байгуулах хороонд хүлээлгэж өгдөг. Ингээд л нийтэд зарладаг. Допингийн эсрэг байгууллагад хэний ч шинжилгээний хариуг яаж ч болох магадлал харагдаж байгаа биз. Шинжилгээний үйл явц хөшигний ард далд явдаг болохоор үүнийг хэлж байгаа юм шүү. Удаж байгаа нэг үндэслэл нь энэ ч байж болох талтай.

-Баяр наадам зохион байгуулах хорооны зүгээс 80 шинжилгээнээс 77 нь ирсэн. Гурав нь хүлээгдэж байна. Ирэхээр нь нийтэд зарлана гэх тайлбар хэлж байна лээ.

-Нэг дор очсон шинжилгээний хариу ингэж цувж ирэх үндэслэлгүй. Манайхаас чөлөөт бөх, жүдо бөх, боксын шигшээ багийн тамирчид тогтмол допингийн шинжилгээнд хамрагддаг. Хариу нь тэр дороо л гараад ирнэ. Ингэж уддаггүй.

-Шинжилгээний хариу ингэж удах өөр ямар үндэслэл байж болох вэ?

-Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага БНСУ дахь итгэмжлэгдсэн лабораторитой байгуулсан гэрээний хүрээнд жилд 100 орчим тамирчинг үнэ төлбөргүй шинжлүүлдэг. Гишүүн орны тухайд тодорхой татвар төлнө. Үүнийхээ хариуд л үнэ төлбөргүй авч байгаа үйлчилгээ. Нэг үгээр хэлбэл, эрүүл мэндийн даатгал төлөөд үйлчилгээ авч байгаатай яг адилхан. Ийм гэрээтэй ажилладаг нь ингэж удах нэг шалтгаан байж болно. Уг нь баяр наадмын төсөвт допингийн шинжилгээний зардал суудаг шүү дээ. Хэрэв мөнгийг нь төлөөд үйлчилгээ авдаг бол хэдхэн хоногт л шинжилгээний хариу гараад ирэх бүрэн боломжтой. Шигшээ багийн тамирчид допингийн шинжилгээ өгөхөд тэр дороо л гардаг шүү дээ.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас хоногт 11 хүн гэмтэж бэртжээ DNN.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ослын улмаас нийслэлд 10, орон нутагт 6 хүн  гэмтлээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд хоногт нийт 674 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 417 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд долоо, орон нутагт дөрөв нийт 11 хүн гэмтэж бэртсэн байна. Ослын улмаас нийслэлд хүний амь хохирсон осол хэрэг гараагүй бөгөөд орон нутагт нэг хүний амь хохирчээ.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 200 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан.

Энэ оны эхний долоон сарын байдлаар 309 хүний амь хохирч 1,603 хүн гэмтэж бэртсэн харамсалтай тоон мэдээ байна. Цагдаагийн байгууллагын ажилтнууд 24 цагаар үүрэг гүйцэтгэн иргэдийг амар тайван ая тухтай зорчуулах чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа хэдий ч иргэдийн өөрсдийн хайхрамжгүй байдлаас шалтгаалсан зам тээврийн осол хэрэг буурахгүй байгаа аж.

Эхний хагас жилийн байдлаар гудамж замын хяналт шалгалтаар цагдаагийн байгууллагын алба хаагчид 33,398 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг таслан зогсоож учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүдсэн 671 зам тээврийн осол бүртгэгдэж 45 хүний амь нас хохирчээ.

Зам тээврийн ослын шалтгаан нь үүрээр өглөө 05:00-08:00 цагийн хооронд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож байгаагаас үүдэлтэй байгаа юм.

Өнгөрсөн ажлын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан таван тохиолдол бүртгэгдсэнээс тавуулаа тээврийн хэрэгслийн жолооч байна.

Иймд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлөөс урьдчилан сэргийлж цагдаагийн байгууллагатай хамтран таслан сэргийлэх арга хэмжээг авч 102 дугаарын утсанд энэ төрлийн зөрчлийн мэдээллийг мэдэгдэж хамтран ажиллана уу хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Хүүхдийн мөнгийг өнөөдрөөс олгож эхэлнэ DNN.mn

Хүүхдийн мөнгийг энэ сарын 20-оос олгож эхэлнэ | News.MN

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2022 оны наймдугаар сарын олголтын хуваарийг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас гаргасан билээ. Энэ сард ахмад настны тэтгэврийг 15, 25-нд олгох бол хүүхдийн мөнгийг 22-ны өдрөөс буюу өнөөдөр олгож эхэлнэ. Харин олон хүүхэдтэй өрх толгойлсон эх болон эцгийн тэтгэмжийг наймдугаар сарын 18-нд олгосон юм.

Categories
мэдээ нийгэм

Ресторанд гал гарч, утаажилтын бүсээс 150 хүнийг гаргажээ DNN.mn

Гурван настай бяцхан хүү алга болжээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Зайсангийн гудамж, Гэгээнтэн цогцолбор, солонгос хоолны ресторанд гал гарч байна гэсэн дуудлагыг өчигдөр Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн алба хаагчид очиход тус ресторанд төмс шарагч шатаж байсныг 10 минут ажиллан унтрааж, утаажилтын бүсээс 150 хүнийг гаргасан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Зүрхний хэм алдагдлаар огт өвдөхгүй байх боломжтой DNN.mn

Үхэлд хүргэх зүрхний эмгэгүүд дотроос хамгийн түгээмэл нь зүрхний хэм алдагдал буюу аритми. Зүрх тайван байдалд нэгэн жигд агшиж чадахгүй байхыг зүрхний хэм алдагдал гэдэг байна. Зүрх хэвийн хэмжээнээс түргэн, эсвэл удаан агшихыг эмгэг гэж тодорхойлдог.

Зүрхний хэм алдагдалд тодорхой нэг шинж тэмдэг байдаггүй. Хамгийн түгээмэл шинж нь гэвэл зүрх хэвийн зүгээр байж байснаа гэнэт амаар гарах шахам огцом, хүчтэй дэлсээд эхлэх явдал. Ийм тохиолдолд шинжилгээ хийлгэж зүрхний эмгэгтэй эсэхээ тогтоолгох нь зүйтэй.

Ямар ч хүн шатаар хурдтай алхах, гүйх зэргээр ердийнхөөс их ачаалал өгөхөд зүрх дэлсдэг. Энэ бол эрүүл дэлсэлт юм. Харин тайван байхад гэнэт дэлсээд эхэлбэл эмгэг дэлсэлт болно. Үүнээс гадна зүрхний дэлсэлт тухайн хүний насанд тохирсон байдаг. 50 настай эмэгтэй хүний зүрхний цохилт 140-150 хүрч дэлсвэл эмгэг. Харин 20 настай эмэгтэй хүний зүрх ингэж дэлсэж байвал эрүүл байж болох талтай. Түүнчлэн зүрхний цохилтын тоо цөөрөн толгой эргэж, нүд эрээлжилж, газар дайвалзаж унах гэж байгаа юм шиг болох нь бий. Энэ бол мөн л зүрхний хэм алдагдсаны шинж учраас яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.

Хүмүүс зүрхэн тус газар хатгахыг зүрхний өвдөлт гэж андуурдаг. Гэтэл зүрхний өвдөлт арай өөр. Өвчүүний ард чулуу дүүжилчихсэн, дарчихсан юм шиг өвддөг байна.

Зүрхний хэм алдагдлыг эмчлүүлэхгүй удаан явбал хүндэрч, тархинд цус харвах шалтгаан болдог ажээ. Харвалт өгснөөр тухайн хүн өдөр тутам хийдэг зүйлээ хийх чадваргүй болдог. Үүний сацуу зүрхний дутагдал үүснэ. Хэм алдагдсанаас болж зүрх гэнэт зогсох ч эрсдэлтэй.

Зүрхний хэм алдагдлаас сэргийлэхийн тулд хамгийн чухал нь дасгал хөдөлгөөн тогтмол хийх хэрэгтэй. Ер нь зүрхний хэм алдагдлаар огт өвдөхгүй байх боломжтой юм. Судалгаагаар, насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь зүрхний хэм алдагдлаар өвчлөх магадлалтай гэсэн дүгнэлт гарчээ. Тухайн өвчлөх магадлалтай хүн дасгал хөдөлгөөн сайн хийвэл тэр хэмжээгээр зүрхний хэм алдагдлын эмгэгтэй болох магадлалыг багасгаж, огт өвдөхгүй амьдарч ч болдог.

Идэвхтэй хөдөлгөөнтэй амьдралын хэм маягтай хүмүүст зүрхний хэм алдагдал бага тохиолддог, тохиолдсон ч хурдан эдгэдэг нь тогтоогджээ. Тиймээс алхах, гүйх, аэробикоор хичээллэх, усанд сэлэх, дугуй унах, йогоор хичээллэх зэрэг дасгал, хөдөлгөөн хийх нь чухал ажээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ 8.9-13.7 хувиар нэмэгдэв DNN.mn

Мөнгө дуудах шидэт арга (Хурай Хурай Хурай)! - MonMail

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 9.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 773.8 (8.9 хувь) тэрбум, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 8.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1 (13.7 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.

Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ дээрх хугацаанд 9.5 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 788.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ энэ оны 7 дугаар сард 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 47.6 (3.4 хувь) тэрбум, нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 408.1 (23.8 хувь) тэрбум төгрөгөөр багасжээ. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл энэ оны 6 дугаар сард 304.9 тэрбум төгрөгийн алдагдалтай, харин 7 дугаар сард 55.6 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна.

Татварын орлого энэ оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 8.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.5 (21.7 хувь) их наяд төгрөгөөр өсөхөд бусад татварын орлого 679.5 (2.2 дахин) тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 533.2 (34.6 хувь) тэрбум, нийгмийн даатгалын орлого 421.4 (35.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Харин орлогын албан татварын орлого 430.6 (18.2 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна. Татварын орлого энэ оны 7 дугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 109.6 (9.5 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд нэмэгдсэн өртгийн албан татвар 74.3 (37.7 хувь) тэрбум, нийгмийн даатгалын орлого 29.5 (16.3 хувь) тэрбум, бусад татварын орлого 125.5 (2.3 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Харин орлогын албан татварын орлого 135 (26.3 хувь) тэрбум, онцгой албан татварын орлого 14.8 (18 хувь) тэрбум төгрөгөөр багасав.

Татварын орлогод энэ оны эхний 7 сарын байдлаар бусад татвар, төлбөр, хураамжийн орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 6.9, нэмэгдсэн өртгийн албан татварынх 2.4, нийгмийн даатгалын орлогынх 2.1, гадаад үйл ажиллагааны орлогынх 0.7 нэгж хувиар нэмэгдэж, орлогын албан татварынх 11.5, онцгой албан татварын орлогынх 0.6 нэгж хувиар буурсан байна.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний 7 сард 9.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1 (11.9 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Зарлагын өсөлтөд урсгал шилжүүлгийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 926.9 (21.2 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлөв. Харин бараа үйлчилгээний зардал 422.4 (18 хувь) тэрбум төгрөгөөр багассан аж.

Урсгал зардалд урсгал шилжүүлгийн эзлэх хувь энэ оны эхний 7 сард өмнөх оны мөн үеэс 7.1, татаас 1 нэгж хувиар өсөж, харин бараа үйлчилгээний зардлынх 7.6, хүүгийн зардал 0.4 нэгж хувиар багасжээ. Хөрөнгийн зардалд барилга байгууламжийн зардлын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 18.7, их засварын зардлынх 0.4 нэгж хувиар өсөж, бусад хөрөнгийн зардлынх 13.5, тоног төхөөрөмжийн зардлынх 5.1, стратегийн нөөц хөрөнгийн зардлынх 0.5 нэгж хувиар багассан байна.

Categories
мэдээ улс-төр

ЧУУЛГАН: ҮХЦ-ийн шийдвэр эцсийнх тул УИХ хянан хэлэлцэх боломжгүй DNN.mn

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд аа,

Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,

Олон улсын хурцадмал байдал, цар тахлын хязгаарлалтаас шалтгаалсан цаг үеийн болон онцгой анхаарах асуудлууд, эрх зүйн орчны шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурлын даргын хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна.

Чуулганаар дараах 3 багц асуудлыг хэлэлцэнэ.

Нэгдүгээрт, Монгол Улсын гадаад, дотоод орчин, нөхцөл байдлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэдээлэл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн илтгэлийг сонсоно.

Хоёрдугаарт, Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган завсарлах үеэр цаг үеийн болон онцгой анхаарвал зохих асуудлуудын талаар өгсөн үүрэг чиглэлээ дүгнэж, эдийн засгийн хямралт байдлыг даван туулах, үнийн өсөлтийн болон бусад эрсдэлээс улсын эдийн засаг, ард иргэдийн амьжиргааг хамгаалах, дэмжих ажлын хэсгүүдийн үйл ажиллагааны тайлан, санал дүгнэлтийг хэлэлцэнэ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах тогтоолын хэрэгжилтийг холбогдох Түр болон Байнгын хороодоор хэлэлцэнэ. Ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах, хүнсний хангамжийн чиглэлээр хөдөө аж ахуй, эрчим хүч, тээврийн салбарын тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэх чиглэлээр Түр хороо, Ажлын хэсгүүдийн санал дүгнэлтийг хэлэлцэж, шийдвэр гаргана.

Гуравдугаарт, Өнгөрсөн 7 хоногт Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц 02 тоот тогтоол гаргаж, Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 1 дэх заалтын 2 дахь хэсгийг хүчингүй болгосонтой холбогдон үүсэж буй эрх зүйн орчны асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн.

Эрхэм гишүүд ээ,

Дотоод, гадаад таагүй нөхцөл байдал улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлсөөр байна. Цар тахлын байдал ч сэтгэл түгшээсэн хэвээр байна.

Төр, засгийн зүгээс холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагийн үр дүнд зарим нааштай өөрчлөлтүүд гарч эхэллээ. 2022 оны эхний хагаст 16.1 хувьд хүрээд байсан инфляц 15.7 хувь болж, бага боловч буурлаа. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 7-р сард 55.6 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Гадаад худалдааны тэнцэл эхний 7 сарын байдлаар 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Экспортын хэмжээ 1.8 тэрбум ам.доллар буюу 37.2 хувь өсжээ.

Гэхдээ эдгээр үзүүлэлт нь хямралт нөхцөл байдал арилсан, тайвшрах цаг ирсэн гэсэн үг биш ээ. Хүндрэлтэй асуудлуудаа шийдвэрлэх, хөрөнгө оруулалт, орлогыг нэмэгдүүлэх, ажил эрхлэлтийг дэмжиж, халамжийн тогтолцоог оновчтой болгох, стратегийн шинж чанартай томоохон бүтээн байгуулалтуудаа эхлүүлэх, аж үйлдвэржилтийг дэмжих Шинэ сэргэлтийн бодлогыг бодитой хэрэгжүүлэх нь хойшлуулшгүй зорилт хэвээр байсаар байна.

Дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн хямралт байдал тогтворжих цаг болоогүй, эдийн засгийн өсөлт саарч стагфляц үүсэх эрсдэлтэй байгаа тухай шинжээч судлаачид, олон улсын байгууллагууд анхааруулж байгаа. Геополитикийн хурцадмал байдал, экспорт, импортын саатал, үнийн өсөлт, улсын гадаад өрийн нөхцөл байдал, эрчим хүч, дулааны болзошгүй хомсдол гээд санаа зовоосон асуудал бидэнд олон байна.

Тиймээс Шинэ сэргэлтийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр Улсын Их Хурал, Засгийн газар сэтгэл зүтгэл хүчээ нэгтгэж, гар нийлж ажиллах шаардлага урьд урьдынхаас илүү чухал болоод байна.

Эрхэм нөхөд өө,

Цар тахлын хийгээд геополитикийн таагүй нөхцөлийн улмаас хөрш зэргэлдээ орнуудтайгаа хил гаалийн хязгаарлагдмал нөхцөлд байгаа ч энэ цаг үед Монгол Улсын энхийг эрхэмлэсэн гадаад бодлого, үйл ажиллагаа бүс нутгийн төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байна.

Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш айлчиллаа. Энэхүү айлчлал 13 жилийн дараа болсон, дэлхий нийтэд, хөрш зэргэлдээ орнуудад улс төрийн байдал ээдрээтэй байгаа цаг үед болсноороо онцлог юм.

Эрхэмсэг ноён Антонио Гутерреш ийм үед манай улсын гадаад харилцаандаа баримталж байгаа бодлого, үйл ажиллагааг сайшааж, Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласан, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа зэрэг олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөөх хүч чармайлтыг өндрөөр үнэлсэн.

Тэрбээр “Монгол Улс бол энхийг эрхэмлэгч, энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс юм” гэж хэлсэн нь эв нэгдэл, энх амгаланг ямагт эрхэмлэн дээдэлдэг монгол түмний язгуур үзэл санаа, ёс уламжлалыг өндрөөр үнэлсэн, монгол бахархлыг дуудан сэрээсэн чухал үйл явдал мөн гэж үзэж байна.

Хөрш ОХУ, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд нар Монгол Улсад ойрхон хугацаанд дараалан айлчиллаа. Айлчлалын үеэр хоёр талын болоод бүс нутгийн улс төр, эдийн засгийн харилцан ойлголцлоо бэхжүүлэх, Иж бүрэн түншлэлийн хүрээнд хамтын ажиллагааныхаа үнэ цэнийг хадгалах, томоохон төслүүдийг эхлүүлэх, хилийн боомтын үйл ажиллагааг идэвхжүүлэх замаар хүндрэлийг даван туулж, гадаад худалдаа, экспортыг нэмэгдүүлэх зэрэг олон чухал асуудлаар үр дүнтэй яриа хэлэлцээ хийсэн.

Манай улс дэлхийн улс орнууд, түүний дотор хоёр хөрштэйгээ тогтоосон хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гарган эрчимжүүлэх шаардлагатай байна. Дээр дурдсан айлчлалуудын үеэр ч энэ асуудал нэн чухлаар хөндөгдсөн. Тиймээс хөрш орнуудын Гадаад харилцааны сайд нарын айлчлалын үеэр хэлэлцэн тохирсон асуудлуудыг ажил хэрэг болгох чиглэлээр Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох яамд шуурхай ажиллах шаардлагатай байгааг анхааруулъя.

Амар амгалан эх дэлхийн төлөөх нийтийн хүчин чармайлтад Монгол Улс бодитой хувь нэмрээ оруулж, энхийг эрхэмлэсэн гадаад бодлого маань дэлхий дахинд өндрөөр үнэлэгдэж буй энэ үед бид улсынхаа дотоод асуудал, хөгжлийн зорилтоо улс, ард түмнийхээ нийтлэг эрх ашигт нийцүүлэн, ойлголцол зөвшилцлийг эрхэм болгож, нэгдмэл эрмэлзлээр шийдвэрлэх нь нэн чухал байна. Гадаад, дотоод аль ч талдаа Монгол эх орноо мандуулах нь монгол хүн бүрийн эрхэм зорилго, журамт үүрэг байх ёстой.

Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 02 тоот тогтоолоор Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалтыг хүчингүй болгохоор шийдвэрлэсний хууль эрх зүйн үр дагаврыг үнэлэн цэгнэж, яаралтай хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай нөхцөл байдлыг үүсгэлээ.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байх талаар Үндсэн хуулийн жаран есдүгээр зүйлийн 4-т заасан байдаг.

Түүнчлэн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалт Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд бий.

Мөн “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэж Үндсэн хуулийн хорьдугаар зүйлд тов тодорхой заасан.

Гэтэл Үндсэн хууль өөрөө Үндсэн хуулийг зөрчсөн гэж Цэц дүгнэж, хүчингүй болгох шийдвэр гаргасан нь ноцтой үр дагавар үүсгэж болох томоохон алдаа бөгөөд Цэц Үндсэн хуулиас бусад хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх эрхтэй болохоос Үндсэн хуулийн зүйл, заалтыг хүчингүй болгох эрх байхгүй. Харин нэмэлт өөрчлөлт оруулах бүрэн эрх гагцхүү Улсын Их Хуралд бий. Тиймээс Цэцийн энэхүү шийдвэр хууль зөрчсөн, ард түмний төлөөлөл болсон Улсын Их Хурлын бүрэн эрхэд, Үндсэн хуульт байгуулалд халдсан үйлдэл болж, буруу жишиг тогтоолоо гэж зарим судлаачид, түүний дотор Үндсэн хууль тогтоогчдын холбоо үзэж, эсэргүүцлээ илэрхийлж, саналаа албан ёсоор бичгээр ирүүлснийг дурдахгүй өнгөрч болохгүй ээ.

Үндсэн хуулийн цэцийн шийдвэр эцсийнх тул Улсын Их Хуралд хянан хэлэлцэх боломж Үндсэн хуулиар байхгүй, ийм эрх олгогдоогүй. Тиймээс үүссэн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэн оюун ухаанаа дайчилж, олон нийт, эрдэмтэн судлаачидтайгаа зөвшилцөж, нухацтай хандах шаардлагатай боллоо. Бидний гаргах шийдвэр, үйл ажиллагаа Үндсэн хуульд, төр, ард түмний эрх ашигт бүрнээ нийцсэн байх ёстой. Улсын Их Хурал, Цэц, ер нь аливаа иргэн, байгууллагын бүхий л үйл ажиллагаа, шийдвэр Үндсэн хуулийг даган мөрдөж, сахин хамгаалах зарчмыг баримталж байх нь төр ард түмний туйлын эрх ашигт нийцнэ.

Үүнтэй холбоотойгоор парламентын гишүүдийн тоо, гүйцэтгэх засаглалын чадамж, засаглалын хяналт тэнцэл, парламентын ардчиллыг төлөвшүүлэхтэй холбоотой Үндсэн хуулийн хэрэгжилтийн үнэлгээ судалгаа хийх асуудлыг Үндэсний зөвшилцлийн Ажлын хэсэг байгуулах замаар, “Долоо хэмжиж, нэг огтлох” зарчмаар хэлэлцэн шийдвэрлэх шаардлага гарч байна гэж үзэж байна.

Түүнчлэн цаашид Үндсэн хуулийг чандлан сахиулахын баталгаа болсон Үндсэн хуулийн цэцийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль болон Улсын Их Хурал ба Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн хууль зүйн чадамжийн харьцаа, цаашилбал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтэй холбоотой асуудлыг Цэцээр хянан хэлэлцэхэд агуулга хэлбэр, хамрах хүрээ, зааг хязгаар, хянан шийдвэрлэх үйл ажиллагааны эрх зүйн орчныг эргэн харж, боловсронгуй болгох ёстой болжээ.

Улсын Их Хурлаас 1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг баталсан бөгөөд өнгөрсөн 30 жилийн хугацаанд 10 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. 1997 онд батлагдсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд 6 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Үүний зэрэгцээ дээрх хуулиуд Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцээс тус бүр 3 удаа, нийт 6 удаа гаргаж байжээ.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд эдгээр хуулиудыг шинэчлэн найруулаагүй бөгөөд Цэцийн гишүүнийг санал болгох, томилох үйл явц нь хаалттай, ил тод бус, салбартаа хүлээн зөвшөөрөгдөөгүй, мэргэжлийн бус хүнийг томилдог, олон нийтийн санал бодлыг сонсдоггүй гэх мэт шүүмж гарсаар ирсэн. Тиймээс Улсын Их Хурлаас 2020 онд баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Улсын дээд шүүхээс Цэцийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлсэн хүний талаар нийтийн сонсгол зохион байгуулж, тухайн нэр дэвшигчийн мэдлэг, ур чадвар, туршлагыг олон нийтэд таниулах, иргэдийн санал, шүүмжийг сонсох замаар томилох боломжийг бүрдүүлсэн.

Мөн Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 22 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах Ажлын хэсгийг байгуулж, Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Мөнх-Оргил ахлан ажиллаж байгаа. Ажлын хэсэг Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцэх зарчмыг баримтлан хуулийн төслийг эцэслэн боловсруулж, ойрын үед Улсын Их Хуралд өргөн барих шаардлагатай байгааг онцлон тэмдэглэе.

Эрхэм гишүүд ээ,

Улс орны өнөөгийн нөхцөл байдал, ирээдүй хойчийн хувь заяа, Монгол Улсаа сэргээн мандуулах монгол түмний эрмэлзэл, нийгэм, эдийн засаг, улс төр, засаглалын түвшний шийдлээ хүлээсэн асуудлуудын ач холбогдлыг сайтар тунгааж, ээлжит бус чуулганы үйл ажиллагаандаа ажил хэрэгч, идэвх санаачилгатай оролцохыг Та бүхнээсээ хүсье.

“Хүн ямар ирээдүйг мөрөөдөж байна, түүнд тийм л ирээдүй байдаг” гэсэн Франсуа Миттераны үг байдаг. Монгол хүн бүхэн, түүний дотор ард түмнийхээ элч төлөөлөл болсон Эрхэм гишүүд Та бүхэн ч гэсэн Монгол Улсынхаа бадран мандах гэрэлт ирээдүйг мөрөөдөж байгаа. Түүнд богино хугацаанд хүрэх боломж ч бидэнд бий. Тиймээс “Бодлого л хүрэх газарт хүргэнэ. Гагцхүү зөв бодох нь л чухал” гэсэн бас нэгэн мэргэн үгийг санаж, төр засаг, түмэн олноороо нэгэн зүгт харж, нийтлэг эрх ашгийнхаа төлөө нэгдэн нягтрахыг чуулганы хүндэт индрээс дахин уриалъя.

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган нээснийг мэдэгдье.

Categories
гадаад мэдээ

АНУ-аас Украинд үзүүлж буй цэргийн тусламж 10.6 тэрбум ам.доллар болжээ DNN.mn

АНУ-ын төрийн болон цэргийн өндөр албан тушаал хашиж байсан 20 хүн гарын үсгээ зурж Цагаан ордонд илгээсэн нээлттэй захидалд “Орос Украины дайн бол зөвхөн энэ хоёр улсын хооронд болж буй дайн бус АНУ-ын эрх ашгийг хөндөн, дарангуйлал ялах уу,ардчилсан тогтолцоо ялах уу гэдгийг шийдэж байгаа дайн! Иймээс Цагаан ордон өөрсдийн гаргаж буй хулчганасан, шалчиганасан шийдвэрээ Украиныг шууд дэмжсэн эрс шийдэмгий шийдвэрүүдээр цаг алдалгүй,яаралтай солихгүй аваас украинчуудын гарт орж ирсэн ялалт Путинд шилжих магадлалтай болоод байна” гэж анхааруулав.

Орос, Францын ерөнхийлөгч Владимир Путинболон Эммануэль Макрон нар утсаар ярьж Запорожийн АЦС-ын асуудлыг хэлэлцэж уг АЦС-д Олон улсын МАГАТЭ-н төлөөлөгчдийг Украины газар нутгаар дамжуулан оруулахад Оросын тал бэлэн байгааг мэдэгдэв.

Ерөнхийлөгч асан Д.Трампын харшаас хураасан 20 хайрцаг материал дотор нэрийг нь ч хэлж болохгүй олон нууц материал байгаа бөгөөд хэлж болох зах зухаас нь дурдахад В.Путин, В.Зеленскийтэй хийсэн Д.Трампын ярианы бүрэн эх, АНУын цахим тагнуулын сүлжээний бүрэн эх материал байсан нь Хууль зүйн яам нууцын материалын хууль зөрчсөн, эх орныхоо эрх ашигт аюул учруулсан хэргээр түүнд эрүүгийн хэрэг үүсгэх өндөр магадлалтай болоод буйг тус улсын нэр хүнд бүхий мэдээллийн хэрэгслүүд мэдээлж эхэллээ.

Украины сайн дурынхан өөрийн цэргийнхэнд зориулан Байрактар дрон худалдан авахаар 17 сая ам.доллар цуглуулаад байтал Туркийн үйлдвэр уг дроныг украинчуудад үнэгүй бэлэглэсэн тул уг мөнгөөр ямар ч цаг агаарын нөхцөлд газар дор болон байшинд буй зүйлсийг нэвт хардаг Америкийн хиймэл дагуулыг нэг жилийн хугацаатай түрээслэн өөрийн армид бэлэглэв.

АНУаас Украинд ээлжит 775 сая ам.долларын тусламж үзүүлэхээр шийдвэрлэж нийт тусламжий н хэмжээ 10.6 тэрбум ам.доллар болов.

Украинд байлдаж буй оросын 200 орчим цэрэг хоолны хордлого болж Крымын хойгийн эмнэлэгт хүргэгдэв.

Хайрч буй хоол наалддаггүй хайруулын таваг, ус нэвтрүүлдэггүй даавуу, гал унтраагч хөөс зэрэг олон бүтээгдэхүүнд ашиглагдаж байгаа “PFAS” хэмээх химийн бодис агаар, хөрс, усыг бохирдуулж, бага хэмжээгээр хүний биед ороход элэг гэмтээх, холестеролын хэмжээг нэмэгдүүлэх, дархлааны системийг сулруулах, хэд хэдэн хорт хавдар үүсгэх зэрэг олон эрсдэл үүсгэн хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа учир Америк, Хятадын эрдэмтдийн хамтарсан баг цельсийн 80120 хэмийн температурт халааж, энгийн уусгагч ашиглан урвалд оруулах замаар уг бодисыг амархан задалдаг аргыг нээсэн байна.



Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Амиа алдсан цэргүүд хоногоор нэмэгдэж, аж ахуйн няраваа хүртэл генерал болгон салбараа дампууруулсан Г.Сайханбаяраас хариуцлага нэхье DNN.mn

Засаг хөдлөх нь тодорхой болсон энэ үед Л.Оюун-Эрдэнийн танхимд хэн нь үлдэх, эс үлдэх тухайд нийгэм хэлэлцэж байна. Энэ удаагийн “Явах уу, үлдэх үү” булангийн эзэн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр. Тэрбээр уг албанд томилогдоод яг хоёр жилийг үдэв. Түүний батлан хамгаалахын салбарыг удирдаж байгаа хугацаанд Монголын армид хар бараан үйл явдал бишгүй өрнөлөө.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд өнгөрсөн баасан гариг буюу наймдугаар сарын 19-ний өглөө Хилийн цэргийн 0306 дугаар ангийн салбарын орлогч, ахлах дэслэгч зэвсгийн осол гаргаж, биедээ гэмтэл учруулсан байна. Арваад хоногийн өмнө цэргийн ангийн барилга дээр ажиллаж байсан 017 дугаар ангийн дэд ахлагч тогонд цохиулж нас барсан. Зэвсэгт хүчинд тохиосон энэ уй гашуутай залгаад 327 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч залуу Хэрлэн голд живж хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Мөн улсын баяр наадмын үеэр Өмнөговь аймгийн Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн цэрэг барилга дээр ажиллаж байгаад өөд болсон. Дээрх золгүй явдлуудаас гадна өнгөрсөн зургадугаар сард дотоодын цэргийн 05 дугаар ангид алба хааж байсан 18-хан настай хүүгийн ходоод нь задарч харамсалтайгаар нас барсан хэрэг нийгмийг цочирдуулж байв. Одоо хүртэл энэ хэргийн учир шалтгаан тодорхой болоогүй. Энэ мэтчилэн Монголын армид ардын хүүхдүүд ар араасаа амиа алдсаар байг уу. Нас барсан цэргийн тоо хоног, хоногоор нэмэгдсээр байг уу. Монголын армид эрүүл саруул очсон аавын хөвгүүд эрэмдэг зэрэмдэг, эсвэл шарил нь буцаж ирдэг боллоо.

Г.Сайханбаярыг ажлаа авснаас хойш арваад цэрэг армид амиа алджээ. Энэ бол батлан хамгаалахын салбар ямар ч бодлогогүй эмх замбараагүй, эх захгүй явж байгаагийн наад захын жишээнүүд. Уг нь Г.Сайханбаяр генералыг анх сайдаар томилж байхдаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх туйлын аз жаргалтай сэтгэл хангалуун байсан. Тухайн үед Ерөнхий сайд байсан тэрбээр “Батлан хамгаалахын салбарыг мэргэжлийн хүн удирдах болсонд сэтгэл хангалуун байна” гэж тодотгож байв. Тэгэхэд нь Г.Сайханбаяр генерал ч хариуцлагатай ажиллана гэдгээ цэрэг хүний хувиар нэр төртэйгөөр хэлж байсан. Мань хоёр цэргийн сургуульд хамт номын дуу сонсож байсан эртний андууд гэгддэг. Нэг нь өнөөдөр Ерөнхийлөгч Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, нөгөөх нь Батлан хамгаалахын сайд болсон ангижавууд Монголын армид ёстой дураараа дургиж байгааг өөр олон жишээнээс харж болно.

Тэдний үед хурандаа цолтой бүхэн генерал болдог болох нь. Г.Сайханбаяр сайд болсноор газар, хэлтсийн дарга нар хүртэл генерал болдог жишгийг харуулж байна. Энэ бол Монголын армийн түүхэнд урьд өмнө байгаагүй үзэгдэл. Хоёр нийгмийн үед нийлээд 180-аад генерал төрж байв. Харин сүүлийн үед улиралд л тав таваар нь генерал төүүлдэг жишиг тогтоолоо, тэд.

Үүгээр зогсохгүй Г.Сайханбаяр сайд дайн өдөөгч ОХУ-ын цэрэг, зэвсгийг хээрийн сургууль нэрийн дор эх орондоо залсан. Уг үйлдлээрээ манай улс ОХУ-ыг дэмжиж байгаа мэт ойлголтыг дэлхий дахинд өгчихлөө. Г.Сайханбаяр сайдын алдаатай, мэдрэмжгүй бодлогын уршгаар армид алба хаах хүнгүй, дайн үүсгэсэн орны өнгөнд авчирлаа. Батлан хамгаалахын салбарыг дампууруулж байгаа Г.Сайханбаяр бол яах аргагүй явах ёстой сайдын тоонд орно.