Categories
мэдээ энтертаймент-ертөнц

The Weeknd-ийн тоглосон “The Idol” цувралын шинэ трейлэр цацагдлаа DNN.mn

Өнгөрөгч оны зургадугаар сард HBO суваг “The Idol” нэртэй шинэ цуврал дээр ажиллаж буйгаа зарласан билээ. Мөн өмнө нь хэвлэлүүдийн мэдээлж байснаар тус бүтээлд нэгэн эмэгтэй поп дуучин тахин шүтэгчдийн удирдагч, Лос Анжелесын шөнийн клуб эзэмшигч залуутай хайр дурлалын харилцаатай болсноор түүх өрнөх байсан бол цувралын продюсерууд үйл явцад нь хэд хэдэн томоохон өөрчлөлтүүдийг оруулжээ. Зохиол дээр гол дүрийг бүтээсэн дуучин The Weeknd, “Euphoria” цувралын зохиолч Сэм Левинсон болон продюсер Реза Фахим нар ажилласан байна. Харин гол дүрүүдэд The Weeknd-с гадна Лили Роуз Депп, Трой Сиван, BLACKPINK-ийн Jennie, Мозес Самни зэрэг одууд тоглосон юм.

Одоогоор цувралын нээлтийн тов тодорхойгүй байгаа ч HBO суваг саяхан цувралын шинэ трейлэрийг цацаж, цахим ертөнцөөр багагүй шуугиан дэгдээлээ.

Categories
мэдээ цаг-үе

Ковидын 97 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Российский биолог рассказал, так ли опасен коронавирус и почему им  переболеет вся планета

Өнгөрсөн хоногт 97 хүн КОВИД-19-ийн халдвар авсан нь PCR шинжилгээгээр батлагдав.

Үүнээс

  • 60 нь Улаанбаатарт
  • 37 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 976,114 болов.
зураг

Сүүлийн 24 цагийн хугацаанд орон нутагт бүртгэгдсэн халдварын нөхцөл байдал:

  • Өмнөговь аймагт 20
  • Дорноговь аймагт 14
  • Орхон аймагт хоёр
  • Дорнод аймагт нэг халдварын тохиолдол илэрчээ.
зураг

Categories
мэдээ нийгэм

Үерт өртсөн 15 өрхөд таван ханатай гэр олгов DNN.mn

Үерт өртсөн 15 өрхөд таван ханатай гэр олгов – Онцгой байдлын ерөнхий газар

Архангай аймгийн хэмжээнд энэ онд үерийн улмаас зургаан сумын 15 өрх орох оронгүй болсон байна.

Эдгээр айл, өрхөд “Дэлхийн зөн-Монгол” Олон улсын байгууллагаас иж бүрэн таван ханатай гэрийг тусламжаар олгож, өнөөдөр хүлээлгэн өглөө гэж Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

ger2-1280x850 Үерт өртсөн 15 өрхөд таван ханатай гэр олгов

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Өмгөөлөгч Б.Баасанцогтын эхнэр Б.Мөнхсайхан: Шүүгч н.Батболор үндэслэлгүйгээр нөхрийг маань хорих шийдвэрийг гаргасан DNN.mn

Тагнуулын ерөнхий газраас өмгөөлөгч Б.Баасанцогт нарын хүмүүсийг шалгаж байгаа талаар мэдээлэл гарсан. Үүнээс өмнө ч түүнтэй холбоотой лифтний бичлэг цацагдаж байсан. Дуулианы эзэн өмгөөлөгч Б.Баасанцогтын эхнэр Б.Мөнхсайхан анх удаагаа хэвлэлд ярилцлага өгч байна.


-Таны нөхөр Б.Баасанцогтыг Тагнуулын ерөнхий газраас ямар үндэслэлээр баривчилсан юм бэ?

-Чухам юу болоод байгааг огт ойлгохгүй байгаа. Сая наймдугаар сарын 10-нд Прокуророос ямар нэгэн санал хүсэлт огт байхгүй байхад үндэслэлгүйгээр, тодорхой хугацаа заахгүйгээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Батболор цагдан хорьсон. 2022 оны наймдугаар сарын 18-ны өдөр шүүгч Батболор нь бидний гаргасан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг хэлэлцэхэд “Прокуророос

цагдан хорих шаардлагагүй байх тул цагдан хорьсон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхөд татгалзах зүйлгүй” гэж хэлсээр байхад өөрчлөхгүй байгаа нь шүүх шударгаар шүүж чадахгүй, улсын яллагчаас илүү яллах байр суурьтайг харуулж байна. Шүүх прокурор биш, хөндлөнгийн байр сууринаас хандан өмгөөлөгч, прокурор хоёрын мэтгэлцээн саналаас шийдвэр гаргах ёстой байтал прокурорын саналаас давсан яллах туйлын хүсэл сонирхолтой байна. Хууль бусаар хорьж байгаа шүүх болон Батболор шүүгчид эргэлзэж байна. Дээрээс дарамтлаад чиглэл өгөөд байна гэх дам яриа сонсогдсон. Б.Баасанцогтын эсрэг урт хугацаанд, зорилготойгоор элдэв гүтгэлэг хэвлэлээр тасралтгүй цацаж, шалгах асуудал нь хуулийн процессын хувьд ч, бодит байдлаас хуулиас их өөр байгаа.

-ТЕГ-аас баривчилсан тэр өдөр яг юу болсон бэ?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-ны орой Тагнуулаас хоёр хүн ирж нэг хэрэг дээр гэрчийн мэдүүлэг авна гэж хэлж авч явсан. Маргааш нь ТЕГ-аас хэвлэлийн хурал хийж “Маш олон буу, галт зэвсэг олдлоо” гээд огт танихгүй хүмүүсийн нэртэй холбож, “Б.Баасанцогтоос янз бүрийн төлөвлөгөө машинаас нь олдлоо” гээд утга учиргүй худал мэдээлэл хийж, сүр дуулиан болсон. Тэгээд саатуулах шаардлагатай гээд 48 цаг саатуулсан. Тэр гурван хүнийг би ч танихгүй, манай хүн ч танихгүй. Тагнуул дээр би нөхрийнхөө түрийвчийг авахаар очихдоо “Ямар аймаар хэрэгт холбоод байгаа юм бэ. Одоо тэгээд шалгаад дууссан уу” гэхэд “Дууссан, холбоогүй байсан нь тогтоогдсон” гэж хэлсэн.

Тагнуулаас саатуулсан 48 цагийн хугацаа дуусч манай өмгөөлөгч нар “Хүнээ авч болох уу” гэхэд “Танай хүнийг суллах бичгийг мөрдөгчид нь өгсөн байгаа. Мөрдөгчтэй холбогдоод хүнээ аваарай” гэсний дагуу мөрдөгч рүү залгатал огт утсаа аваагүй. Гэтэл энэ өдрийн үдээс хойш 16 цагийн үед Хан-Уул дүүргийн шүүхээс манай өмгөөлөгч рүү ярьж АТГ-аас цагдан хорих бичиг ирлээ гэдгийг дуулгасан.

-Тагнуулаас анх баривчилсан хэрнээ АТГ-аас яагаад шалгаад баривчлах хүсэлтээ шүүхэд өгөх болчихов оо?

-Харин тийм ээ, их гайхмаар. АТГ-аас аль хэдийнэ хэрэг нь хамааралгүй болоод Прокурорт шилжсэн байхад АТГ бичиг өгч байгаа нь сонин. Хан-Уул дүүргийн шүүх дээр яваад очтол Нийслэлийн прокурорын газраас манай нөхрийг цагдан хорих санал ирүүлсэн байсан.

Тус цагдан хорих саналыг хэлэлцэх асуудал тухайн шүүхийн Базарханд гэдэг шүүгчид хуваарилагдан шүүгч нь маргааш өглөө 10 цагаас хэлэлцэнэ гэж товлоод өмгөөлөгч нар хуралдааны зартай нь танилцаад явсан. Тагнуулын 48 цаг дуусч байсан тул хүнээ авах гээд хорих 461 дүгээр анги руу явж байтал 18 цаг өнгөрч байхад тус шүүхээс залгасан. Маргааш болох цагдан хорих асуудлыг хэлэлцэх хурал одоо орохоор боллоо. Та нар буцаад ир гэсэн. Ажил тарсан байна шүү дээ, яагаад одоо болчихов оо, маргааш өглөө 10 цагаас биз дээ гэхэд шүүгч “Одоо хийнэ. Та нар буцаад ир ээ” л гэсэн. Бид шүүх дээр 19 цаг нэлээн өнгөрч очиход Базарханд шүүгч байхгүй байсан. 20 цагийн үед гурван өдөр өвчтэй байсан тухайн өдөр ажилдаа ирээгүй байсан Мөнхбаяр гэдэг шүүгч ирээд шууд 20:30 минутад хурал эхэлсэн. “Бид эхлээд хүндээ мэдэгдье” гэсэн. Ингээд манай нөхөр 461 дүгээр хорих ангиас цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хуралд онлайнаар оролцсон. Шүүх хуралдааны процесс гэдэг зүйл огт болоогүй, шүүгч нь прокуророо “Саналаа хурдан уншаач” гэж загнаж, “Цагдан хорих үндэстэй байна” гээд 30 хоног хорих шийдвэр гаргачихаад л гараад явчихсан. Үнэндээ юу ч ойлгоогүй.

-Та энэ хооронд нөхөртэйгөө уулзсан уу?

-Түр хугацаагаар саатуулж байгаа тохиолдолд ар гэр уулзах боломжгүй байдаг. Зөвхөн өмгөөлөгч уулзаж байсан.

-Б.Баасанцогтыг тэгээд яг ямар хэргээр буруутгаж хорьсон юм?

-Харин баримт нотолгоо муутай, “тийм мэдээ байна, ийм яриа байна” гээд цагдан хорьчихдог. АТГ-аас “Б.Баасанцогт нь эхнэрийн хамт Австрали улсын виз авсан. Гадагшаа явна гэсэн яриа өгүүлэмжтэй байна” гэх албан тоотыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Бид хоёр Австрали улс руу явах виз мэдүүлээгүй. Австрали улсын Элчин сайдын яам руу хандаж лавлагаа авсан. Гэтэл тавдугаар сарын 8-ныг хүртэл 30 хоног цагдан хорьсон атлаа хугацаа болоогүй байхад тавдугаар сарын 2-нд Мөнхбаяр шүүгч дахиад 30 хоног буюу зургадугаар сарын 8 хүртэл цагдан хорих хугацааг сунган захирамж гаргасан. Үнэхээр ойлгомжгүй. Энэ захирамжинд нь бид тухайн өдөр нь дахин гомдол гаргасныг тавдугаар сарын 10-нд Батболор шүүгч хэлэлцэн, Б.Баасанцогтыг цагдан хорих үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн. Энэ өдрийн хуралдаанд Австрали улсаас виз мэдүүлээгүй байна гэх хариу бичиг ирсэн байсныг баримтаар гаргаж өгсөн. Тавдугаар сарын 11-ний өдөр манай нөхрийг буруутган шалгаж байсан хэрэг нь Нийслэлийн прокурорын газраас энэ шүүх рүү шилжсэн.

-Б.Баасанцогтын холбогдсон ямар хэрэг нь шүүх хурлаар орох гэж байсан билээ?

-Анх бол юунд буруутгаад байгаа нь тодорхойгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх пиар байна даа гэж харж байтал сүүлдээ АТГ-ын харьяанд очсон байдаг. Бид үнэн учир нь олдоно доо гэж хуулийн байгуулага болон ажилтан албан хаагчдад нь хүндэтгэлтэй явсаар өнөөдрийг хүрч байна. Банкнаас сүүлийн таван жилийн лавлагааг авсан байсан. Дансны гүйлгээнээс шүүгч болон цагдаа хуулийн байгууллагад ажилладаг хамаатан садан, найз нарыг шүүж олж тодотгон хэвлэллээр цацаад л байсан. Шалтаг гаргаж олсон зүйл нь шүүгчид хахууль өгсөн байж болзошгүй гэх үндэслэлийг бий болгож хэрэг үүсгэсэн. Мөн татварын албанд АТГ-аас бичиг үүрэг өгч, татвараар хэдэн сар шалгуулсны эцэст хүчээр татварын өрийн акт тавьсан. Наадмын өмнө хэргийг хэлэлцэх шүүх хурал болох товтой байсан. Гэтэл сайт дээр Ганбат гэх шүүгчийг өмгөөлөгч Б.Баасанцогтын нөлөөлөлд орох хүн үү гэх утгатай мэдээлэл гарсан. Ганбат шүүгч нь “Би Монгол Улсын шүүгч. Би Б.Баасанцогттой ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Тиймээс би нөлөөллийн мэдүүлгээ өгч шалгуулна. Энэ асуудал шийдсэний дараа хэргийг хэлэлцэх хурлыг хийхээр шүүх хурал есдүгээр сарын 8-ныг хүртэл хойшилсон. Наймдугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхээс Батболор шүүгчийн туслах гэх хүн утасдаад “Танай хэрэг Ганбат шүүгчээс Батболор шүүгч рүү хуваарилагдсан” гэдгийг хэлсэн. Яагаад шүүгч солигдсон тухай асуухад “Танай хэрэгт байгаа Э гэх хүний өмгөөлөгч Сайнгэрэл нь Ганбат шүүгчээс татгалзсан тул хүсэлтийг хүлээн авсан гэсэн. Э рүү залган юу болоод байгааг асуухад би ч мэдээгүй надад хэлэхгүйгээр хүсэлт өгчихсөн байна гэсэн. Ингээд наймдугаар сарын 10-ны өдөр шүүх хурал зарласан учраас очсон. Хуралд оролцох оролцогчдын нэг болох М нь ковид халдвар авсан тусгаарлалтын хоног дуусаагүй түүний өмгөөлөгч нь нэгдүгээр хавьтал болсон. Мөн бас нэг өмгөөлөгч нь өөр шүүх хурал давхардсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг тавьсан.

Батболор шүүгч шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хүлээн авч, хугацаа заахгүй хойшлуулж, мөн манай хүнийг тодорхой хугацаа заахгүй цагдан хорих шийдвэрийг гаргасан. Одоо бодоход зохион байгуулалттай үйл ажиллагаа тэр шүүхэд явагдсан байна гэж үзэхээр байна. Эрүүгийн хуульд ямар тохиолдолд цагдан хорих вэ гэдэг нь тов тодорхой байгаа. Б.Баасанцогтын хувьд аль ч заалт нь тохирохгүй ямар ч зөрчил гаргаагүй байхад Батболор гэдэг шүүгч үндэслэлгүй хорьсон нь өөрийн эрхгүй хардахад хүргэж байгаа юм. Бодоод үз дээ, дүүргийнх нь шүүх дээр өвдсөн байсан шүүгч нь шөнө оройн цагаар гүйж ирээд хүнийг үндэслэлгүйгээр хорьж байгааг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч огт мэдэхгүй байна гэж үү.

-Б.Баасанцогтыг “Тусгаар тогтнол хөдөлгөөн”-ийг санхүүжүүлэх, буу зэвсгээр хангасан гэх үндэслэлээр шалгаж байна гэж ТЕГ-аас мэдэгдсэн. Яг энэ үндэслэлээр шалгасан зүйл байхгүй байна гэж та хэллээ. Энэ талаар илүү тодорхой ярихгүй юу?

-ТЕГ-аас мэдээлэл хийсэн хэрнээ Б.Баасанцогтыг яг ямар хэрэгт буруутган хаана шалгаад байгааг манай өмгөөлөгч нар болон бид хоёр одоог хүртэл огт мэдээгүй л байна. Наймдугаар сарын 10-нд Батболор шүүгч цагдан хорих захирамждаа “Дахин гэмт хэрэг үйлдэж магадгүй гэсэн мэдээ байна” гэх таамаг тусгасан байдаг. Угтаа Б.Баасанцогт дээр цагдан хорих бодит холбогдсон үндэслэл байхгүй учраас элдэв сураг ажиг, яриагаар үргэлжлүүлэн цагдан хорьсоор л байна. Хэвлэлээр явуулж байгаа зорилтот худал мэдээлэл бодит байдал хоёр тэс өөр. Тэр хөдөлгөөнийг огт мэдэхгүй, танихгүй ямар зорилготой ямар хүмүүс байдгийг ч мэдэхгүй шүү дээ. Гүтгэлэг бол хэрээс хэтрээд удаж байна.

-Б.Баасанцогтын лифтэн дэх бичлэг 2021 онд цацагдаж байсан. Тэр бичлэгтэй холбоотойгоор шалгаж байсан. Энэ хэрэг юу болж дууссан бэ?

-Анхнаасаа олны анхаарлыг татах, их муу хүн байна гэсэн зорилготой Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бэлдсэн пиар ажиллагаа байж гэж одоо дүгнэхээр байна. 2021 онд шүүгч нартай шоудлаа гэсэн бичлэг цацагдсаны дараа 2021 оны гуравдугаар сарын 8-нд Ерөнхий сайд болон Хууль зүйн сайд Х.Нямбаатар нар “Б.Баасанцогтын компьютерээс схем олдлоо” гэж нэгэн цаасыг гаргаж олон нийтэд мэдээлсэн. Төрийн ийм өндөр албан тушаалтан Ерөнхий сайдад худал хурумаг мэдээлэл өгч, буруу ташаа мэдээллээр ханган ийм ноцтой хариуцлагагүй байгаад харамсаж байдаг юм. Үүний дараа манай гэрт ЭЦГ-аас нэгжлэг хийсэн. Тэгэхдээ нэг ч компьютерийг нээж үзээгүй. Манай орон гэрийг өнцөг булан бүрээр нэгжихдээ БНСУ руу яваад ирэхдээ үлдээсэн цөөн вон байсныг баримт болгож авсан. Манай дүүгийнд мөн нэгжлэг хийсэн. Гэхдээ 10 настай хүүхдэд “Ээж рүүгээ залгахгүй шүү” гэж загнан, бүр гаднаас хоол авч орон гэрт нь аяга тавгийг нь ашиглан хоол идэж, өөрсдийн хувийн гар утсаа цэнэглэж, буйдан дээр нь тухалсан гэх мэт бүдүүлэг авирлан, нэгжлэгээ хуулийн дагуу явуулаагүй. Дүүдээ сургалтын төлбөр гэж миний зээлүүлсэн мөнгийг мөн авч явсан байдаг. АТГ-аас дөрөвдүгээр сарын дундуур ирж нэгжлэг хийхдээ гэрт байсан компьютерийг авч явсан. 2012 онд худалдаж авсан компьютерийн бүх файлыг сэргээж шалгасан ч юу ч олоогүй. Удаа дараа хууль зөрчин, хүний эрхийг ноцтойгоор зөрчөөд байгаад нь үнэхээр тэвчээр алдарч байна. Эхлээд учир нь олдоно, үнэн нь олдоно гэж уужуу тайван хүлээсэн. Сүүлдээ нөхөртэй минь мэнд мэдээд өнгөрсөн хэн ч байсан буруутан болчих гээд байдаг боллоо. Жинхэнэ эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлт явагдаж байна. Баасанцогт гэдэг айлыг бүхэл бүтэн гэр бүлээр нь нэг жил гаруй яллачихлаа. Эхлээд нөгөө лифтний бичлэг гээчээс болж, биеэ үнэлэлт зохион байгуулсан гэж буруутгасан. Тухайн үед миний нөхрийн идсэн уусан зүйлд нь ямар нэг зүйл хийсэн байх гэх хардлага бас төрдөг. Өөрийгөө хянах чадваргүй болсон хүний нэг үйлдлээр зорилгоо биелүүлэх маш их ажлаа эхэлсэн байдаг юм.

-Таны ярианаас үзэхэд танай нөхрийг ямар нэгэн хэрэгт заавал холбогдуулах сонирхол яваад байна гэж ойлгож болох уу. Магадгүй улс төрийн ямар нэгэн зорилготойгоор энэ үйл явдлууд өрнөөд байгаа юм болов уу?

-2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө анх бичлэг цацагдсан. Тэнд хамт хоёр шүүгч байсан. Тэнд байсан шүүгч нар нэг салбарт ажилладаг, залуу байхаасаа эхлэн олон жил найзалсан найзууд маань юм. Тэнд байсан тэр Д гэдэг эмэгтэйг дууддаг Отгонбаатартай бол танилууд. Тэр өдөр өглөөнөөс хойш Отгонбаатар утасдсаар байгаад ирсэн мөртлөө өөрийн танил эмэгтэйчүүдийг дур мэдэн дуудсан байсан. Нэг нь “Юун хүмүүс ирчихэв” гээд хөөсөн байдаг. Гэтэл Отгонбаатар “Манай найз охин” гэж хэлсэн гэдэг. Манай нөхөр өмгөөлөгч. Ямар нэгэн улс төрийн албан тушаал эрхэлдэггүй. Яг үнэндээ ганцхан алдаа гаргасан. Тэр бол хувь хүний шинжтэй бичлэг л цацагдсан. Тэр бичлэгээр олны анхаарлыг татаж, үүн дээр нь дөрөөлж Б.Баасанцогтыг олны анхааралд аваачаад араас нь элдэв гүтгэлэг мэдээллүүдийг гаргаж эхэлсэн.

-Лифтний бичлэг тухайн үед багагүй шуугиан дагуулсан. Танд хэцүү байсан уу?

-Бид хоёр гэрлэсэн цагаасаа бүх л зүйлээ ний нуугүй ярилцдаг. Хамтдаа 15 жил нэг гэрт амьдарч байна шүү дээ. Сошиалаар олон нийтийн асуудал болгоод миний өмнөөс хүмүүс шүүж шүүмжлээд байгаа нь хэцүү гэх үү, онцгүй байсан л даа. Нэгэн айлын бүхэл бүтэн амьдралыг санаатайгаар нураах гээд ч байгаа юм шиг. Надад гэхээсээ хүүхдүүдэд маань маш хүнд байсан. Гол нь Б.Баасанцогтыг яагаад, ямар нэгэн үндэслэлгүйгээр хэрэгт холбогдуулах гээд байгааг үнэхээр ойлгохгүй байна. Тэнд байсан эмэгтэйчүүд мэдүүлгээ өгсөн. Тэд “Отгонбаатар дуудаад байсан тул уулзахаар очсон. Бусад хүмүүсийг, Баасанцогт гэх хүнийг огт танихгүй. Отгонбаатар надад мөнгө өгөх ёстой байсан. Тэгээд Отгонбаатар Баасанцогтыг мөнгө шилжүүлж туслаач гэсэн” гэж Д гэгч эмэгтэй мэдүүлэгтээ хэлсэн байна лээ. Тухайн үед Цагдаагийн хэвлэлийн албанаас биеэ үнэлэлт зохион байгуулсан байна гэх мэдээллийг олон нийтэд шууд цацсан. Эргээд бодоход Отгонбаатар яагаад Баасанцогтыг шахаж мөнгө шилжүүлүүлэх болов гэдэг нь сонин санагддаг юм. Отгонбаатар, Д гэгч эмэгтэй нарын дунд орлого, зарлагын байнгын гүйлгээ хийгдэж байсан нь баримтаараа байдаг юм билээ.

-Одоо Б.Баасанцогтод үүсгэсэн яг ямар, хэдэн хэрэг байна вэ. Их л орооцолдсон олон юм болоод байх юм. Хуулийн процессын хувьд ямар шатандаа яваа вэ?

-Одоо хоёр зүйл ангиар буруутган шалгаж байгаа. Биеэ үнэлэлтийг зохион байгуулсан. Нөгөөх нь шүүгчид таван сая төгрөгийн хахууль өгөх гэж оролдсон гэх хоёр үндэслэл. Манай хүн Баянгол дүүргийн шүүхэд туслахаар ажиллаж байсан. Э шүүгчтэй нэг нутгийнх. Сургуулиа төгсөөд ажил албанд орохдоо уулзаж танилцсан олон жилийн харилцаа холбоотой байсан. Э шүүгчийн нөхөр нь гэмтэл аваад яаралтай хагалгаанд орох болоод мөнгө зээлж туслаач гээд таван сая төгрөг шилжүүлсэн байдаг. “Эгч нь эргээд хоёр амралтын мөнгөө аваад төлнө шүү” гэсэн. Тэр дагуу авсан зээлээ эргээд төлсөн байдаг. Гэтэл үүнийг хахууль өгөх гэлээ гэж үзэж байгаа юм. Биеэ үнэлэлт, буу зэвсэг гэх мэт хүний санаанд багтамгүй хэргээр сошиалд цацаж, хүнийг буруутан мэтээр ойлгуулахаар улайрч байгаа нь үнэхээр харамсалтай. Орой 8 цагийн үед Баасанцогтыг гэнэт аваад явахад яг энэ үеэр Зариг.мн сайт дээр “баривчиллаа” гэх мэт мэдээлэл явдаг. Шүүх хурал болох дөхөөд ирэхээр бас хүн итгэмгүй мэдээлэл явдаг. Сошиалаар гарч буй мэдээллийн араас тэрний дагуу хуулийн байгууллага ажлаа хийдэг болсон гэлтэй байна. Хэдий ийм байгаа ч манай талаас хийсэн хэрэг байхгүй учраас өөрсдөдөө итгэлтэй байгаа. Шалгагдаж буй асуудлаар үнэн худал нь тогтоогдоно гэж бодож байна.

-Огт буруугүй хүнийг хорино гэж баймааргүй юм. Ямар нэг буруу байгаа болоод хориод байгаа юм биш үү. Эсвэл хууль бусаар хүн хорих шийдвэр гаргаад байгаа шүүгчээс татгалзаж болохгүй юу…

-Уржигдар бидэнд үндэслэлээ тайлбарлахгүй гараад явахаар нь шүүгчээс нь татгалзсан. Тэр татгалзлыг тухайн дүүргийн шүүгчдийн зөвлөгөөнөөр нь шийддэг. Батболор гэдэг шүүгч ямар ч зөрчилгүй байхад хуулиа зөрчиж хүн хорьчихоод, цагдан хорионд хүн үлдээгээд амралтаа аваад явчихаж байгаа юм. Хугацаа заахгүй ингээд хориод байгаа чинь их хорлонтой юм. Буруутай бол буруутай гээд, буруугүй бол буруугүйг нь хэлэхгүй, яах гэж байгаа нь мэдэгдэхгүй, сэдэв болгонд наагаад хүнийг тамлаад байж болохгүй шүү дээ. Энэ чинь ганцхан Баасанцогт төдийгүй гэр бүл, үр хүүхэд, аав, ээж, ах дүүсийг нь хамтад зовоож, яллаж байгаа юм. Ялангуяа хэрэг нь мөрдөн байцаалт дуусчихсан, шүүх дээр оччихсон байхад хүчээр цагдан хориод байгаа нь үнэхээр хүнд байна. Хүчээр гэдэг нь хуулийн дагуу биш гэсэн үг.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Тэнэгээ засах хамгийн сайн арга бол сонин унших DNN.mn

Ном, сонин уншдаг хүний хандлага, харилцаа цаанаа л нэг өөр, мэдрэмжтэй, мэдлэгтэй, мэдээлэлтэй байдаг. Улстөрчдийн хамгийн их санаа зовдог зүйл нь тэнэгээ нуух. Тодруулбал, мэдлэг, мэдээлэлгүй байдлаа нуух юм. Тэнэгээ нуух нь хүний язгуур зан байдал ч гэлээ улстөрчид үүнийгээ нуух гэж ёстой нэг хөгөө чирэх юм.

Тэдний энэ зан байдлыг тодоор мэдэрдэг хүмүүс бол сэтгүүлчид. Тиймээс ч улс төрчид өөрсдийн тэнэгээ яаж нуух вэ гэдгээ сэтгүүлчдээс тодруулж, зөвлөгөө авах нь ч бий. Ордны сэтгүүлчид та нарыг хэн нь хэн бэ гэдгийг хэдийнэ мэдчихсэн байдаг. Аль гишүүн нь мэдээлэл сайтай вэ, хэн нь сул вэ гэдгийг ч мэднэ. Хэн хулгайч вэ, хэн нь хорчин бэ гэдгийг ч мэднэ. Тийм атал та бүхэн ярилцлага, мэдээлэл өгөхдөө тодорхой зүйлийг тойруулж тайлбарлах, хэт их ухаантай хүн шиг ярих, попордог байдлаа ядаж сэтгүүлчтэй уулзахдаа больчих. Улс төр, эдийн засгийн байдлыг ганц нэгхэн цээжилсэн томьёондоо оруулж ярьдгаа өөрийгөө их мэдлэгтэн гэж боддог чинь тэнэглэл.

Улс орон, үндэсний аюулгүй байдлын асуудал, гадаад дотоодын нөхцөл байдал адармаатай байна гэж шүүмжилж ярьдаг атлаа улсад нь ирсэн НҮБ-ын даргын үгийг сонсоогүй, ирсэн үгүйг нь ч мэдээгүй УИХ-ын гишүүн, эрхэм сайд нар ч байна. Энэ бол ойрын, наад захын жишээ. Өнөөгийн улстөрчид, эрхэм гишүүд, сайд, дарга нар төрийн ажлыг өөрийнхөө тэнэгээ нуухын тулд л хийдэг болсон нь нууц биш. Дахин дахин сонгогдох гэж, улам өндөр албан тушаалд очих гэж, бусдыг өнгө зүс, мөнгөөр татах гэж хийж байгаа нь ч ил болсон цаг үе. Ийм үед элдэв арга, уран цэцэн үг хэлж, ухаантай царай гаргаж тэнэглэж байхаар өдөр тутамдаа сонин сайн уншиж, улс орон, дэлхий даяар юу болж, хэн нь юу гэж хэлж байгааг ядаж мэдчих хэрэгтэй.

Энэ цаг үед мэдээлэлтэй байна гэдэг ухаантай царайлахаас илүү үр өгөөжөө өгнө шүү, улстөрчид өө. Мэдээлэлтэй хүн мэдрэмжтэй, мэдлэгтэй болдог гэсэн бичигдээгүй хууль бий. Тиймээс мэдээлэлтэй байхын тулд өдөрт ядаж нэг сонин бүтэн гарчиглаад уншчих хэрэгтэй. Та нарт тийм цаг, зав элбэг бий.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотод дархлаажуулалтын суурин 65, түр 2 цэг ажиллана DNN.mn

Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр 15:00 цаг хүртэл ажиллана DNN.mn

Улаанбаатар хотод өнөөдөр суурин 65, түр 2 цэгт 67 багийн 278 эмч, ажилтан ажиллана.

Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 9.00-16.00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.







Categories
мэдээ нийгэм

Гачууртын замаас Шархадны эцсийн зогсоол хүртэлх замын ажил 40 хувьтай байна DNN.mn

Баянзүрх дүүргийн 9, 23, 28-р хороодыг Гачууртын замаас Шархадны эцсийн зогсоол хүртэл 4.27км зам, Улиастай голын дээгүүр 97.3м төмөр бетон гүүрээр холбоно.

Авто замын ажил 40 хувьтай үргэлжилж байна.

Одоогоор 800м хэсэгт газар шорооны ажил гүйцэтгэж, зорчих хэсэгт асфальт бетон хучилт хийжээ. Газар чөлөөлөх асуудлаас үүдэн ажил удааширсан гэж гүйцэтгэгч компани мэдээлжээ.

Газар чөлөөлөхөд зарцуулах төсвийг нийслэлийн төсөвт суулгажээ. Иймд гүйцэтгэгч компани иргэдтэй гэрээ хийж чадаагүй тул ажил удааширсан гэж Баянзүрх дүүргийн удирдлагууд үзжээ.

Энэ зам ашиглалтад орсноор Баянзүрх дүүргийн төдийгүй, Улаанбаатарын зүүн чиглэлийн авто замын ачаалал буурна. Мөн түгжрэл буурах, төвлөрөл саарах зэрэгт ач холбогдолтой юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч, хөл хорио тогтоожээ DNN.mn

Б.Дэлгэрмаа: Иргэд тарваган тахал гарч болзошгүй эрсдэлтэй газраар явах  хэрэггүй

Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор өнөөдрийн 19 цагаас эхлэн 24 цагийн хугацаанд аймгийн төв Есөнбулаг суманд хөл хорио тогтооно.

Аймгийн төвөөс гарах хөдөлгөөнийг хязгаарлах бол орох хөдөлгөөн хэвийн байх аж. Мөн хугацаанд үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд хязгаарлалт хийнэ, аймгийн Засаг даргын захирамж гарсаны дараа холбогдох мэдээллийг дэлгэрэнгүй өгнө хэмээн Говь-Алтай аймгийн Онцгой комиссоос мэдээллээ

Categories
мэдээ улс-төр

Япон улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүд хүрэлцэн ирлээ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2022.08.22) Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхимын Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан хүндэт зочдод баярын мэнд дэвшүүлэв. Энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд хоёр улс хоорондын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга ноён Хаяши Мотоо Монгол Улсын “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнагдсанд халуун баяр хүргэв.

Тэрбээр, энэ орчлон баяр, гуниг хосолдог хорвоо гээд Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо харамсалтайгаар таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлж, манай улсын хөгжилд болон Монгол, Японы харилцаанд Ш.Абэ агсны оруулсан хувь нэмэр, гавъяа зүтгэлийг Монгол Улс, монголын ард түмэн ямагт дурсан санах болно. Хэдийгээр манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой тохиож байгаа хэдий ч 100 жилийн өмнө Монгол Улс Япон Улсыг манай улсын “гуравдагч хөрш” хэмээн үзэж, харилцаа тогтоохыг эрмэлзэж байсан түүхтэй. Бид бүс нутгийн стратегийн дотно түнш, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлс бүхий “гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд үүнд Монгол Улсын Их Хурал өндөр ач холбогдол өгдөг. Манай хоёр улс хоорондын өндөр, дээд түвшний уулзалт тогтмолжиж, хоёр улсын харилцаа бүхий л талаар өргөжин хөгжиж байгаад баяртай байна гээд үүний нэг тод жишээ бол миний бие өнгөрсөн 9 дүгээр сард Япон Улсын Зөвлөхүүдийн танхимын дарга асан Санто-той уулзаж, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцсон

Өнөөдрийн уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол, Японы парламентын бүлгийн дарга Ц.Даваасүрэн оролцож байгааг онцлон, цаашид хоёр улсын парламентын найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг улам эрчимжүүлж, хоёр ард түмний хоорондын ойлголцол, олон нийтийн харилцаа, соёл урлагийн харилцааг улам бүр бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.

Монгол Улс зах зээлийн эдийн засгийн шилжилтийг даван туулах үед Япон Улсын ард түмний үзүүлсэн тусламж, үнэтэй хувь нэмэрт бид ямагт талархалтайгаар ханддаг. Мөн Япон Улсын соёл уламжлал, нийгэм, эдийн засагтаа хийсэн шинэчлэлийн арвин туршлагаас суралцахыг эрмэлздэг. Бид “Япон лугаа хөгжье” уриалгыг дэвшүүлээд байна. Энэ хүрээнд Япон Улсын Олон Улсын хамтын ажиллагааны байгуулллага ЖАЙКА-тай хамтран нийт 6 удаагийн цуврал семинарыг амжилттай зохион байгуулаад байна. Элчин сайд Х.Кобаяши энэ санаачлагыг дэмжиж, нягт хамтран ажиллаж байгаад талархалтай байна гэв.

Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойн хүрээнд Япон Улсаас парламентын 9 гишүүн, соёл урлаг, төр хувийн хэвшлийн нийт 86 хүний бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсад айлчилж байна. КОВИД-19 цар тахал намжаагүй энэ үед Японы төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч байгаад баяртай байна гэв.

Тэрбээр, Япон, Монголын найрсаг харилцааг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлж, энэхүү айлчлалаар манай хоёр улсын парламент хоорондын харилцаа улам идэвхжиж, тэр дундаа спорт, соёлын харилцаа хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Бид эдгээр харилцааг хөгжүүлэхийн зэрэгцээ иргэд хоорондын найрсаг харилцааг хөгжүүлэхийн төлөө ажиллана. Энэ ташрамт дурдахад Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын урилгаар ноён Г.Занданшатарыг Япон Улсад айлчлах урилгыг уламжлахад таатай байна гэлээ.

Түүнчлэн, Япон Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Байнгын бус гишүүнээр дахин сонгогдоход Монгол Улсын дэмжлэг чухал байсныг тэмдэглэж, Монгол Улс Умард Солонгост хулгайлагдсан япон иргэдийн зэрэг шийдвэрлэгдээгүй, маргаантай асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх ёстой гэсэн Япон Улсын байр суурийг тууштай дэмжиж байгаад дахин талархал илэрхийлье. Хоёр орны харилцааг улам бүр гүнзгийрүүлэхийн төлөө ажиллана гэв.

Талууд хоёр улс хоорондын төр хувийн хэвшил, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

Нийт нутгийн 60 гаруй хувьд хур тунадас оржээ DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын дунд арав хоногт нийт нутгийн 60 гаруй хувьд 0.0-20.0 мм хур тунадас орсон байна.

Тодруулбал, Увс, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Дундговь, Хэнтий, Сүхбаатарын зарим, Дархан-Уул, Дорнодын ганц нэг сумдын нутгаар 20.1-50.0 мм, Булганы Дашинчилэн, Хангал, Сэлэнгэ, Төвийн Баян-Өнжүүл, Эрдэнэ, Баянжаргалан, Баян, Дундговийн Адаацаг, Хэнтийн Дэлгэрхаанд 50.1-86.9 мм оржээ.

Харин Өмнөговийн зарим, Говь-Алтай Баянхонгор, Дорноговийн зарим сумдын нутгаар бороо ороогүй. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт дунджийн орчим ба түүнээс ахиу, говийн нутгийн зарим хэсгээр дунджаас бага байна