Categories
мэдээ нийгэм

Гурван давхраас унах гэж байсан хүүхдийг цонх угаадаг залуу аварчээ DNN.mn

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны гурван давхраас унах гэж байсан хүүхдийг цонх угааж байсан залуу аварчээ.

Тус хорооны Тайм Тауэр хотхон дахь 16 давхар орон сууцны гурван давхрын айлын цонхны гадна талын хүрээн дээр 5-6 орчим насны хүүхэд зогсож байсныг оршин суугчид олж харжээ.

Улмаар Онцгой байдлын газарт дуудлага өгчээ. Гэвч онцгойгийнхон ирэхээс өмнө тухайн байрны цонх угааж байсан залуу хүүг аварч, буулгажээ.

Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

650 сая төгрөгийн шагналын сантай цуврал барилдаан болно DNN.mn

Ялгуусны харшийн орой: Үндэсний бөх

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 2022 оны 10 дугаар сараас 2023 оны зургаадугаар сар хүртэл тэгш тоотой саруудын эхний 14 хоногт “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааныг зохион байгуулна.

Уг барилдаанд зодоглох бөхчүүдийн нэрсийг 2022 оны есдүгээр сарын 10-ны дотор МҮБХ хүлээн авч байна.

Тус барилдаанд аймгуудын дэвжээ тус бүрээс таван бөх оролцох бөгөөд бусад оролцох бөхчүүдийг Улаанбаатар хот ба есөн дүүргийн нэр дээр хуваарилна. Барилдааны сугалаа есдүгээр сарын 24-ний Бямба гарагт явагдана.

“АЛТАН ЦОМ” БАГИЙН БАРИЛДААНЫ УДИРДАМЖ

1. МҮБХ-ны “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдаан нь 2022 оны 10 дугаар сарын нэгний өдрийн 19:00 цагт эхэлнэ.

2. “Алтан цом” –ийн барилдаанд 21 аймаг, 9 дүүрэг, Улаанбаатар хотын баг болон Тува улсын 1 баг, нийт 32 баг эхний хоёр шатанд сугалаагаар хасагдах журмаар барилдах бөгөөд шалгарсан 8 багууд тойргоор барилдаж аваргаа тодруулна.

3. Цуврал барилдааныг тэгш тоотой 10, 12, 02, 04, 06-р сарын эхний хагасын Даваагаас Пүрэв гарагуудад зохион байгуулна.

4. Бөхийн барилдаанд баг тус бүр 5 гишүүнтэй байна.

5. Багийн барилдаан нь заасан өдрүүдэд нэг өдөрт, хоёр баг 2 цагийн дотор буюу 19:00-21:00 цагт барилдаж ялагчаа тодруулна.

БҮРТГЭЛ

Барилдах бөхчүүдийг дараах журмын дагуу бүртгэнэ.

– Аймгийн нэрээр оролцох нэг багийн 5 бөхөөс 2 бөх барилдаан эхлэхээс 10 хоногийн өмнө зайлшгүй шаардлагаар /бэртэл гэмтэл, тэмцээн уралдаан, ёс зүйн зөрчилд орох гэх,мэт/ өөрчлөгдөж болно.

– Багийн өөрчлөлт нь 2 бөхөөс илүүгээр өөрчлөгдөх зайлшгүй шаардлагатай эсэхийг зохион байгуулах комисст нотлох материалын хамт ирүүлж өөрчлөх ба бусад тохиолдолд бөхийг өөрчлөхгүй.

– Хот дүүргийн багт орох бөхчүүдийг Монгол бөхийн өргөөнд 2021 оны 11-р сарын 05-ны өдрөөс оролцож барилдсан барилдааны амжилтыг харгалзан сугалаагаар хуваарилахаас гадна нэг аймгийн бөхчүүд 1 багт 3-аас илүү орохгүйгээр зохион байгуулна.

– “Алтан цом” багийн барилдаанд оролцох баг тус бүр 5 гишүүнтэй байх бөгөөд нөгөө багийн 5 бөхтэй барилдаж, багийн ялагчаа тодруулна.

– Барилдаан нь МҮБХ-ны “Бөхийн барилдааны дүрэм”-д заасан багийн барилдааны төрөлд багтах бөгөөд барилдааны хугацаа 10 минут байна.

БАЙ ШАГНАЛ

Нийт шагналын сан 650.000.000 төгрөг байна.

– Түрүүлсэн баг 200.000.000 төгрөг, шилжин явах “Алтан цом”

– Хоёрдугаар байрт шалгарсан баг 50.000.000 төгрөг

– Түрүүлсэн багийн хамгийн олон даваа авсан бөх “Шилдэг бөх”-ийн “Алтан цом” гардана.

– Багийн барилдаанд ялсан баг тус бүр барилдаан бүрийн дараа 5.000.000 төгрөг авна.

– Барилдааны нэг давааг 100.000 төгрөгөөр тооцож урамшуулал олгоно.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Categories
мэдээ цаг-үе

Маргааш тэгш тоогоор төгссөн дугаартай машинууд хөдөлгөөнд оролцоно DNN.mn

Түгжрэл бол агуу бүтээн байгуулалт мөн! ~ ZALUU.COM: Үндэсний тэргүүлэгч  сайт

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын үеэр замын түгжрэлийг бууруулах зорилгоор наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оруулах болсон.

Уг шийдвэр нь замын түгжрэлийг 30-аас дээш хувиар бууруулж байгаа давуу талтай ч, нөгөө талдаа нийтийн тээврийн ачаалал эрс нэмэгдэж, иргэд автобусанд ая тухгүй зорчих, чихцэлдэх зэрэг асуудал үүсээд буй.

Өмнөх жилүүдэд наймдугаар сарын 31-ний өдрийг дуустал тэгш, сондгойгоор зорчдог байсан бол энэ жил хичээлийн эхний хоёр өдөр уг шийдвэр үйлчилнэ.

Тэгэхээр маргааш буюу есдүгээр сарын 01-нд тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын тэргүүн Пакистанд айлчилна DNN.mn

НҮБ-ын шинэ тэргүүн Антонио Гутереш | News.MN

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш үерийн гамшигт нэрвэгдээд буй Пакистан улсад ирэх долоо хоногт айлчилна гэж түүний хэвлэлийн төлөөлөгч мягмар гарагт мэдээлжээ.

НҮБ-ын тэргүүн Исламабад хотноо есдүгээр сарын 9-нд очиж, урьд хожид үзэгдээгүй уур амьсгалын аюулт үзэгдэлд хамгийн их нэрвэгдсэн бүсүүдийн нөхцөл байдалтай биечлэн танилцах төлөвтэй байна гэж хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.

“Ерөнхий нарийн бичгийн дарга орон гэрээ орхин явахаас өөр аргагүйд хүрсэн гэр бүлүүдтэй уулзаж, бид Пакистаны Засгийн газрын гаргаж буй хүчин чармайлтыг дэмжих, олон сая хүн тусламж үзүүлэхийн төлөө хүмүүнлэгийн түншүүдтэйгээ хэрхэн хамтран ажиллаж байгаатай танилцана” гэж С.Дюжаррик хэлжээ.

Мягмар гарагт А.Гутерреш дүрс бичлэгээр дамжуулан мэдэгдэлд хийхдээ олон улсын хамтын нийгэмлэгт эв санааны нэгдлээ бэхжүүлж, Пакистаны ард түмэнд байгалийн гамшгийн уршгийг даван туулахад 160 сая ам.долларын тусламж дэмжлэг үзүүлэхийг уриалсан юм.

Categories
мэдээ нийгэм

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн байр барих газрыг бүрэн чөлөөлжээ DNN.mn

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон төлөөлөгч Б.Мөнхбат, Л.Ариунтуяа, Н.Батсүмбэрэл нар Чингэлтэй дүүрэгт улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцыг газар дээр нь очиж шалгажээ.

Тухайлбал тус дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн мянгын Цагаан байрны хойд уулзвараас “Хүчит шонхор” захын уулзвар хүртэлх 4 эгнээ бүхий авто зам, үерийн усны байгууламж, далангийн барилгын явцтай танилцав. Мөн тус хороонд дүүргийн Төр захиргааны байр барихаар төлөвлөж буй бөгөөд 4.8 га газрыг чөлөөлөөд байна. Цаашид дахин газар чөлөөлж, сургууль, цэцэрлэгийн цогцолбор, Соёлын төв байгуулж дэд бүтцийг хөгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Мөн дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр дүүргийн нэгдсэн эмнэлгийн байр барих газар бүрэн чөлөөлөгдсөн байна.

Нийт 2.8 га газрыг чөлөөлсөн бөгөөд нэмж 4 талбар нэгжийг чөлөөлж, эмч ажилчдын байр барихаар төлөвлөж буй аж. Харин эмнэлгийн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний асуудлыг нийслэлээс шийдвэрлэх шаардлага тулгарчээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Categories
мэдээ цаг-үе

Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалт DNN.mn

Алтан чагнуур - Бэлэн гоймон

Эрүүл мэндийн сайдын 2021 оны 06 сарын 15-ны өдрийн А/370 тушаалаар Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон дараах хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан.

– Бүх төрлийн хийжүүлсэн ундаа

– Энергийн болон спортын ундаа

– Байгалийн бус гаралтай амт, өнгө, үнэр оруулагч агуулсан хуурай сироп, өтгөрүүлсэн болон найруулсан шүүс, ундаа

– Өндөг болон элсэн чихрээр хийсэн коктейль

– Нийлэг буюу химийн аргаар гаргаж авсан крем, кремтэй бүх төрлийн бүтээгдэхүүн, амттан (эклер, контик зэрэг крем оролцуулсан бүх төрлийн хавчуургатай боов, бялуу гэх мэт)

– Чипс, эрдэнэ шишийн хөөс/попкорн, давсалсан, бүрсэн самар

– Бүх төрлийн чанадаг болон дэвтээдэг бэлэн гоймон

– Шошгын мэдээлэлд үндэслэн, Энгийн нүүрс ус ихтэй (100 г-д 10 г ба түүнээс их чихрийн агууламжтай) хатаасан жимс, бүх төрлийн чихэр

– Шошгын мэдээлэлд үндэслэн, Бүтээгдэхүүний 100 г-д 450 мг натри буюу 1.1 г-аас их давс агуулсан бүх төрлийн хүнс

– Шошгын мэдээлэлд үндэслэн, Бүтээгдэхүүний 100 г-д 4 г-аас их ханасан өөх тос, 100 г-д 0.1 г-аас их транс тосны агууламжтай бүх төрлийн хүнс

– Мөхөөлдөс (ургамлын гаралтай альтернатив сүү, тос агуулсан, чихрийн агууламж 8-р заалтын дагуу)

Энэхүү жагсаалтыг сургуулийн орчинд байрлах худалдаа, үйлчилгээний газруудад хүргэж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн Боловсролын газарт,

Мэргэжил, арга зүйн зөвлөгөө, мэдээллээр хангаж ажиллахыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд,

Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шинжилгээ, үнэлгээний газарт даалгасугай гэжээ.

Жич: Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 3.1.4 дэх заалтад дурдсанаар … “сургуулийн орчин” гэж сургуулийн байр, дотуур байр болон Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтад заасны дагуу сургуульд эзэмшүүлсэн газар, түүнээс эргэн тойронд 150 метр хүртэлх газрыг” … хэлнэ.

Categories
мэдээ эдийн-засаг

Ч.Хүрэлбаатар: Мөнгөний бодлогыг чангаруулахгүй бол төгрөгийн ханш суларна DNN.mn

Хүүхдийн мөнгө тэтгэврийн нэрийн данс шиг замхрах уу? | News.MN

Засгийн газар өнөөдөр /2022.08.31/ шинэ бүрэлдэхүүнээр эхний удаа хуралдлаа. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнөөдрийн хуралдаанаар хамгийн тулгамдаад буй инфляцын өсөлтийн асуудлыг авч хэлэлцлээ. Инфляц эхний долоон сард 15.7 хувьтай байсан. Өнөөдөр 14.1 хувь болсон байна. Үүнд мах, хүнсний ногооны үнийн бууралт голлон нөлөөлсөн байна. Энэ бол улирлын шинжтэй шалтгаан.

Харин төлбөрийн тэнцлийн алдагдал 1.3 тэрбум ам.доллар байгаа. Өнгөрсөн жилээс 1 орчим тэрбумаар нэмэгдсэн нь энэ. Уг шалтгаан инфляц нэмэгдэж, төгрөгийн ханш буурахад голлон нөлөөлөх эрсдэлтэй байна. Мөн монголчууд өөрсдөө авч үзэх боломжтой арга хэмжээгээр ч инфляц буурах боломж байна. Үүнд тээвэр жуулчалын асуудал багтана. Ирээдүйд төгрөгийн ханшийн сулрал эрсдэл болж байна.

Иймд мөнгөний бодлоготой уялдуулан зарим шийдвэр гаргахыг Засгийн газраас үүрэг болголоо. Мөнгөний бодлогыг чангаруулах шаардлагатай болдог. Үүн дээр хугацаа алдвал ханш унана, эргээд инфляцад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Төрийн хэмнэлтийн тухай хуулиар 1.4 тэрбум төгрөг хэмнэжээ DNN.mn

Н.Энхбаяр: Төсөв, мөнгөний бодлого хэвийн ажилласан ч “машин”-ыг бүрэн  хөдөлгөж чадахгүй

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар төрийн бүтээмжийг дээшлүүлэх талаар ярилцлаа. Төр гаргасан бодлого шийдвэрээ хэрэгжүүлдэг байх ёстой. Төрийн Хэмнэлтийн хуулийн хэрэгжилтийг ярилцав. Дэд, тэргүүн дэд, орлогч дарга гээд нийт 159 хүн болон зөвлөхүүдийг чөлөөлснөөр энэ онд 1.4 тэрбум төгрөг хэмнэжээ.

Мөн Засгийн газрын авто баазад 580 орчим машин хүлээлгэн өгч, шатахууны гэх мэт зардлуудыг хэмнэсэн байна.

Засгийн газар иргэнтэйгээ илүү ойр байж, иргэдэд тулгамддаг асуудлыг шийдэхэд анхаарна. Иргэдийн гаргасан санал гомдлыг заавал шийддэг байх нь чухал гэв.

Categories
мэдээ нийгэм

ЗГ: Л.Халтарыг Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар, Б.Болор-Эрдэнийг Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар томиллоо DNN.mn

ЗГ: Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолын төслийг хэлэлцэнэ  DNN.mn

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Г.Батсуурийг ХХААХҮ-ийн дэд сайдын үүрэгт ажлаас, Б.Насантогтохыг Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас, Г.Нандинжаргалыг УУХҮЯ-ны төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөллөө.

Ажилд томилох тухай:

  • Б.Болор-Эрдэнийг Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар,
  • Л.Халтарыг Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар,
  • Ж.Бат-Эрдэнийг ХХААХҮ-ийн дэд сайдаар тус тус томиллоо.

Мөн түр хугацаанд Ч.Золбаярыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны төрийн нарийн бичгийн даргаар, Н.Тавинбэхийг Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргаар тус тус томилоод байна.

Х.Бадамсүрэн Эрдэнэс Монгол кропорацийн зэс метал группийн даргаар томилогдсонтой холбогдуулан Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлаас чөлөөлж, түүний оронд Г.Ёндонг томилох үүргийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт өглөө” гэв.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 76 жолооч согтуугаар жолоо барьж, 109 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Arslan.mn

Энэ сарын 18-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1816 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1471, хулгайтай холбоотой 38, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 93, гэмт хэргийн шинжтэй 98 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 76, хүний биед халдсан 83, эрүүлжүүлэх байранд хоносон 109 тохиолдол гарчээ.