Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 18 хэм, бороо орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 8-13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн ЕБС-д 364.091, цэцэрлэгт 141.053 хүүхэд суралцах урьдчилсан тооцоолол гарчээ DNN.mn

Улаанбаатар хотод 2022-2023 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын төрийн өмчийн 156, төрийн бус өмчийн 134, нийт 290 сургуульд 364,091 сурагч суралцана. Тэднээс 38,233 нь нэгдүгээр ангид элсэн орж буй шинэхэн сурагчид юм.

Сургуулийн өмнөх боловсролд төрийн өмчийн 279, төрийн бус өмчийн 400, нийт 679 цэцэрлэгт 141,023 хүүхэд хамрагдах төлөв гараад байна. Тэднээс 33,972 нь хоёр настай анхлан суралцагчид. Урьдчилсан энэхүү төлөв бодит амьдрал дээр нэмэгдсээр байгааг нийслэлийн Боловсролын Газрын дарга Б.Амартүвшин өнөөдөр Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдааны үеэр танилцуулав.

Цэцэрлэгийн хүүхдийн тоо л гэхэд 150 мянгад дөхөж мэдэхээр байгаа ажээ. Тун удахгүй эхлэх хичээлийн шинэ жилийн нэгэн онцлог бол 2-6 насны бүх хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулах юм. Нийслэлд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах тухай УИХ, Засгийн газрын шийдвэр гарч, энэ хүрээнд Засгийн газраас 100 тэрбум, нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөгийг зориулж буй. Тиймээс энэхүү өргөн хүрээний зорилтын биелэлт ямар байгаад Нийслэлийн Засаг дарга, түүний зөвлөлийн гишүүд анхаарал хандуулсан.

Нийслэлийн Боловсролын Газрын дарга Б.Амартүвшин “Нийслэл хотод цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилтын хүрээнд энэ жилээс эхлэн сургуулийн өмнөх боловсролын хамран сургах тойрогт төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийг багтааж оролцуулснаараа онцлог.

Нөгөөтээгүүр бас нэгэн шинэлэг зүйл гэвэл цэцэрлэгийн бүртгэлийг нэг удаад дараалал, бухимдал үүсгэн бүртгэх бус гурван сарын турш бүртгэл явуулж байгаа юм. Энэ бол хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилтод нийцсэн шинэлэг ажил. Эхний нэгдүгээр шатны бүртгэлийг наймдугаар сарын 10-24-ний өдрүүдэд зохион байгуулсан. Энэ хугацаанд эцэг эхчүүд “E-Mongolia” систем ашиглан 111,539 хүүхдийг цэцэрлэгт хамруулах хүсэлтээ илгээсэн байна.

Бүртгүүлсэн хүүхдүүдийг хаана, аль цэцэрлэгт хамруулах хуваарийг гаргаж байгаа. Дараагийн буюу хоёрдугаар шатны бүртгэлийг есдүгээр сарын 24 хүртэл зарлана. Эхний бүртгэл хаяг бүртгэлийн зөрчилтэй, баримт материал дутуу байснаас бүртгүүлж амжаагүй хүүхдийг энэ хугацаанд бүртгүүлэх боломжтой. Гурав дахь шатны бүртгэл аравдугаар сард явагдаж, энэ ондоо багтаан бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжийг олгож буй. Энэхүү бүртгэлтэй холбоотойгоор нийслэлийн иргэдийн бүртгэл мэдээлэл давхар цэгцэрч байгаа” гэсэн юм хэмээн нийслэлийн Сургалт, Судалгаа, Олон Нийттэй Харилцах Газраас мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

Казахстаны хуучин нийслэл Зөвлөлтийн үеийн бөмбөгдөлтөөс хоргодох байруудаа сэргээхээр болжээ DNN.mn

Soviet-Era Bomb Shelters To Be Restored In Kazakhstan's Largest City Amid  Russia's Ukraine Invasion

Зөвлөлтийн үед байгуулагдсан бөмбөгдөлтөөс хоргодох байрнуудаа сэргээн засварлах болсон тухай Казахстаны эдийн засгийн төв Алматы хотын захирагч өчигдөр мэдэгджээ.

Хотын захирагч Ерболат Досаев өчигдөр Алматы хотын Алмалы дүүргийн иргэдтэй уулзах үеэрээ энэ тухай ярьсан байна.

Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ойрын гурван жилийн дотор хоргодох байруудыг сэргээн засварлахыг өөрт нь биечлэн захисан тухай тэр ярьжээ.

Ямар шалтгаанаар ийм арга хэмжээ авах болсныг иргэд асуухад Досаев тус хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог тул “аюулгүй байдлыг хангах үүднээс” гэж тайлбарласан байна.

Бас Зөвлөлтийн үеийн түүхэн дурсгалуудыг сэргээх ажлын нэг хэсэг гэж тайлбарлажээ.

Казахстаны хэвлэлүүдийн мэдээлснээр Алматы хотод Зөвлөлтийн үед байгуулсан 300 орчим хоргодох байр байдаг гэнэ. Эдгээрээс 100 орчим нь өнөөдөр ашиглах боломжтой байгаа ажээ.

1991 онд Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа эдгээрийн ихэнх нь дэлгүүр, ресторан, баар, казино зэрэг хувийн бизнесийн зориулалтаар ашиглагдах болсон юм байна.

Зарим хүмүүс Алматы хотын захиргааны төлөвлөгөөг Оросын цэрэг Украинд халдан довтолсонтой холбоотой гэсэн таамаг дэвшүүлжээ.

Украины дайн эхэлснээс хойш Казахстаны эрх баригчид Орос, Хятад, НАТО-гийн гишүүн Турк улстай харилцах харилцаагаа тэнцвэртэй хадгалахыг хичээж байгаа.

Мөн Украины дараа Казахстан улс Оросын түрэмгийлэлд өртөж болзошгүй гэх айдас улам нэмэгдсэн юм.

Өнгөрсөн сард Казахстаны ерөнхийлөгч Токаев үндэснийхээ батлан хамгаалах зардлыг 441 тэрбум тэнгэгээр ($939 сая) өсгөх захирамжид гарын үсэг зурж байв. Ингэснээр батлан хамгаалах төсөв нь өмнөх оны $1.7 тэрбумаас бараг 1.5 дахин өссөн юм.

Эх сурвалж: Radio Free Europe

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар” явган аяллын фестиваль 4 дэх жилдээ болж байна DNN.mn

Монгол Улсыг олон улсад сурталчлах, дотоодын болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй аялах дадлыг бий болгох зорилгоор “Зөв, цэвэр аялъя” аяны хүрээнд “Улаанбаатар явган аяллын фестиваль”-ийг өнөөдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт зохион байгуулна.

Энэхүү олон улсын аяллыг Нийслэлийн Аялал жуулчлалын газраас дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй юм. Энэ жилийн явган аяллын фестивальд БНСУ-ын 100 гаруй алхагч /жуулчин/, Япон, Монгол Улсын алхагчид Монгол Оллэгийн гуравдугаар маршрутаар нийт 12 км алхана.

Явган аяллын фестивалиар дамжуулан нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор гар урлалын болон хоол, хүнсний худалдааг зохион байгуулахаас гадна соёл урлагийн арга хэмжээ явагдана. Мөн аяллын үеэр тусгай тэмдэгжүүлсэн замаар “Clean Olle” буюу хог цэвэрлэх аян болно.

Фестивалийн нээлтэд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Жэжү Оллэгийн үүсгэн байгуулагч Со Мён Сүг, Жэжү Оллэ аяллын Япон дахь нийгэмлэгийн тэргүүн И Юү Ми, Поннан /Pongnang/ аяллын компанийн захирал Жү Жу Ян зэрэг албаны төлөөлөгчид оролцох юм.

Хэзээ: 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр

Хаана: Налайх дүүргийн зургадугаар хороо, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Өгөөмөрийн ам

АЯЛЛЫН МАРШРУТ

Categories
мэдээ нийгэм

Хилийн боомтуудад ачаа тээврийн терминал байгуулна DNN.mn

Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг судалж, цаашид шаардлагатай арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан, ЭЗХЯ холбогдох байгууллагуудтай хамтран танилцуулга бэлтгэн Засгийн газрын хуралдаан бүрт хэлэлцүүлж буй юм.

Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 24-ний өдрийн ээлжит хуралдаанаар валютын ханшийн зөрүүнээс үүдэлтэй тээвэрлэлтийн үнийн өсөлтийг судалж, цаашид авах арга хэмжээний саналыг боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулах, ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулах, Хилийн боомтуудад ачаа тээврийн терминал байгуулах саналыг боловсруулж, Хилийн боомтын зөвлөлөөр хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 8-10 хэм дулаан байна DNN.mn

2022 оны 08-р сарын 27-ны 20 цагаас 08-р сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Их нууруудын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 8-13 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 14-16 хэм дулаан байна.


2022 оны 08 дугаар сарын 29-нөөс 09 дүгээр сарын 02-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9 дүгээр сарын 1-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 29, 31-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. 31-нд нутгийн баруун хагаст, 9 дүгээр сарын 1-нд ихэнх нутгаар дулаарна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

БШУЯ: Хүсэлт ирүүлсэн хүүхэд бүрийг цэцэрлэгт хуваарилж дууслаа DNN.mn

Хүүхдүүдээ нийслэлийн цэцэрлэгт хамруулах эцэг эх, асран хамгаалагчдын хүсэлтэд үндэслэн боломжит цэцэрлэгүүдэд хуваарилалт хийж, мэдээллийг иргэдийн гар утсанд нь хүргэж дууслаа. Нэгдүгээр шатны бүртгэлийн үр дүнд цахимаар хүсэлт гаргасан 111.542 хүүхдийг цэцэрлэгүүдэд хуваарилаад байна. Цахим бүртгэлээс гадна 24 цагийн цэцэрлэгт хамрагдах, тусгай хэрэгцээт, байгууллагын цэцэрлэгт хамрагдах, үндсэн цэцэрлэг нь татан буугдсан зэрэг 1675 хүүхдүүдийг уламжлалт байдлаар бүртгэж, хуваарилав.

Хэрэв таны утсанд ямар нэгэн байдлаар мэдээлэл ирээгүй бол хүсэлт илгээсэн газартаа хандаж мэдээллээ нягтлахыг хүсье. Өөрөөр хэлбэл e-mongolia системээр дамжуулан хүсэлт илгээсэн бол төлөвийг дахин нягтлаарай. Цэцэрлэгт биечлэн очсон болон нийслэлийн боловсролын газарт хандсан хүмүүс хуваарилагдсан талаар мэдээлэл хүлээн аваагүй бол тухайн байгууллагадаа дахин хандаарай.
Улсын цэцэрлэгүүд өөрийн салбар бүлгүүдийг бусад байршилд нээн ажиллуулж байгаа тул таны хүүхэд тухайн цэцэрлэгийн аль салбарт хамрагдсаныг цэцэрлэгийнхээ үндсэн байранд очиж мэдэх боломжтой. Мөн энэ удаагийн бүртгэлд хамрагдаж амжаагүй иргэд 9 дүгээр сарын 10-нд эхлэх хоёрдугаар шатны бүртгэлд хамрагдана уу.
Бүртгэлийн үр дүн болоод иргэдээс ирж байгаа нийтлэг санал гомдлыг хэрхэн шийдвэрлэх талаар даваа гарагт бид дэлгэрэнгүй мэдээлэх болно гэж БШУЯ-наас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын их, дээд сургуульд суралцагч оюутнуудын анхааралд DNN.mn

Коронавируст халдвар /Ковид-19/-т цар тахлын улмаас БНХАУ-ын Засгийн газраас тогтоосон хязгаарлалттай холбогдуулан тус улс руу зорчиж, танхимаар хичээллэх боломжгүй байсан БНХАУ-ын их, дээд сургуульд суралцагч гадаадын оюутнууд, тэдний гэр бүлийн гишүүд 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн сургалтын урт хугацааны виз мэдүүлж, визээ авсны дараа танхимаар суралцах боломжтой боллоо.

БНХАУ-ын их, дээд сургуульд 6 сараас дээш хугацаагаар танхимаар үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй оюутнууд “Сургуульд буцаж очих тодорхойлолт”, 2022-2023 оны хичээлийн жилд шинээр элсэн орж буй оюутнууд “БНХАУ-д суралцах гадаадын оюутны визийн мэдүүлэг” /JW201 эсвэл JW202/ болон сургуулийн урилгыг авсан байх шаардлагатай.

Дээр дурьдсан баримт бичгийг сургуулиасаа хүлээн авсан оюутнууд БНХАУ-ын сургалтын ангиллын /X1/ виз мэдүүлэхэд шаардлагатай бусад баримт бичгийг бүрдүүлэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн consulatemng@gmail.com цахим шууданд илгээж визээ мэдүүлнэ үү. Сургалтын ангиллын урт хугацааны виз нь дуусаагүй байгаа оюутнууд БНХАУ-ын ЭСЯ-нд дахин виз мэдүүлэхгүйгээр БНХАУ-д шууд зорчих боломжтой.

Виз мэдүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл болон лавлагааг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас авна уу.

Categories
мэдээ нийгэм

Нэг шөнийн дотор согтуугаар жолоо барьсан 292 жолоочийг илрүүлжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагаас 2022 оны 08 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө буюу 21.00 цагаас шөнийн 02 цаг хүртэлх хугацаанд “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” арга хэмжээний хүрээнд “Уусан бол бүү жолоод” шөнийн хяналт шалгалтыг нийслэлд нэгдсэн, орон нутагт хэсэгчилсэн байдлаар зохион байгуулав.

Тус арга хэмжээнд цагдаагийн байгууллагаас 500 гаруй алба хаагчид шалгалтыг явуулсан бөгөөд хяналт шалгалтыг хяналтын цэгүүдэд 5-аас дээш алба хаагчид тухайн замаар зорчиж байгаа тээврийн хэрэгсэл нэг бүр дээр хяналт тавьж ажилласнаараа онцлог боллоо.

Хяналт шалгалтын хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нийслэлд 213, орон нутагт 79 нийт 292 жолоочийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаа. Мөн тээврийн хэрэгслийн ачаа тээш, зорчигч нарт хяналт тавьж үлэг хийн жолоодох эрхгүй хөдөлгөөнд оролцож явсан зөрчил нийслэлд 103, эрэн сурвалжлах санд бүртгэлтэй этгээд 31 зөрчлийг илрүүллээ.

Зөвхөн энэ оны эхний 7 сарын байдлаар Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 33338 зөрчлийг илрүүлсэн бол улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочоос шалтгаалсан 671 зам тээврийн осол бүртгэгдэж 45 хүний амь нас хохирсон байна.

Хөдөлгөөнд оролцогч та дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийн өөрийн болон бусдын амь нас эрүүл мэнд, эд материалд хохирол учруулж болзошгүй эрсдэл өдөр тутамд байгааг ухамсарлаж өөрөө үлгэрлэн хэн нэгний буруу үйлдлийг таслан зогсооход таны оролцоо, хамтын ажиллагаа чухал байгааг анхаарна уу.

Categories
мэдээ нийгэм

Залуучуудын хөгжлийн үндэсний цахим чуулган, дэд хэлэлцүүлгийн саналыг нэгтгэж зөвлөмж гаргав DNN.mn

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд тулгарч буй сорил, шийдэл, арга замыг залуучуудтай хамтран хэлэлцэх, шийдэл, зөвлөмжийг Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлөөр албажуулах, бодит үр дүнд хүрэх зорилготой “Залуучуудын хөгжлийн үндэсний цахим чуулган”-ыг “Хүртээмжит нийгэм: Залуучуудын оролцоо-Хөдөлмөр эрхлэлт” сарын аяны хүрээнд 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр цахимаар амжилттай зохион байгууллаа.

Чуулганд төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагууд, аймаг, нийслэл, дүүргийн нийт 600 гаруй төлөөлөгч цахимаар, 1700 гаруй залуучууд лайваар оролцлоо.

Үндэсний чуулганыг угтсан дэд хэлэлцүүлгийг улс даяар 08 дугаар сарын 17-ны өдөр бүх аймаг, дүүрэгт зохион байгуулж, нийт 2700 гаруй залуучууд оролцож залуучуудын хөдөлмөр эрхлэлт, хөгжил, оролцоог дэмжихэд салбарын яамд, орон нутгийн засаг захиргаа, мэргэжлийн байгууллагууд, холбоод, залуучуудын иргэний нийгмийн байгууллагууд, залуучуудын оролцоо, хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн 700 гаруй санал санаачлагыг үндэсний чуулганд ирүүлсэн.

Үндэсний чуулган болон дэд хэлэлцүүлгийн санал, зөвлөмжийг нэгтгэн дүгнэж, чуулганы оролцогч, залуучууд Монгол Улсын Засгийн газар болон бусад талуудад зөвлөмж хүргүүлэв.

Монгол Улсын Засгийн газарт:

-Мал төллөх, ногоо хураах зэрэг улирлын шинжтэй ажилд байгууллага, хамт олноороо туслах санал санаачлагыг дэмжих, “Шинэ цагийн илгээлтийн эзэд” аян өрнүүлэх;

-Залуучуудын гарааны бизнесийг дэмжих, төсөл хөтөлбөр, сургалтын тоог нэмэгдүүлэх;

-Залуу ээжүүдэд тохирсон цагийн уян хатан зохицуулалттай ажлын байр бий болгох, залуу ээжүүд, залуу гэр бүлийг дэмжих;

-Оюутны цагаар хөдөлмөр эрхлэх журмын хэрэгжилтийг эрчимжүүлэх;

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, семинарыг өргөн хүрээнд, давтамжтайгаар зохион байгуулах, залуучууд, залуу ажилтнууд, ажилчдын мэдлэг, ойлголт, хандлагыг өөрчлөх болон бусад.

Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, ажил олгогч нийт аж ахуйн нэгж, байгууллагуудад:

-Ажлын байранд тавигдах шалгуур үзүүлэлт, шаардлагыг уян хатан болгох, өөрчлөх замаар төгсөгч оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;

-Төрийн байгууллагын албан хаагчдын хөгжих, байнга суралцах нөхцөл, боломжийг нэмэгдүүлэх, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх;

-Сургууль төгсч, ажилд орж буй залуучуудад зөвлөн тусалсан албан хаагчдыг урамшуулдаг тогтолцоог бий болгох;

-Ажлын байр, тавигдах шаардлагад нас, хүйс, боловсрол, мэргэжил, үзэмж, хөгжлийн бэрхшээлтэй эсэхээр үл ялгаварлах, ажлын байрны сонгон шалгаруулалтын ил тод, шударга байдлыг дээшлүүлэх;

-Ажлын байран дахь залуучуудын эрхийн зөрчлийг анхаарах, шийдвэрлэх;

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, семинарыг өргөн хүрээнд, давтамжтайгаар зохион байгуулах, залуучууд, залуу ажилтнууд, албан хаагчдын мэдлэг, ойлголт, хандлагыг өөрчлөх болон бусад.

Орон нутгийн захиргааны байгууллагуудад:

-Хувиараа бизнес эрхлэх гэж буй, эрхэлж буй залуучуудад ажлын байрны түрээсийн дэмжлэг үзүүлэх;

-Бизнес эрхлэгч залуучууд, салбарын залуучуудын санал хүсэлтийг аймаг/дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж хэвших, залуучуудаа сонсдог тогтмол өдөртэй болох болон бусад.

Залуучуудын иргэний нийгмийн байгууллагуудад:

-Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд холбогдох талуудтай бүтээлч, санаачлагатайгаар хамтран ажиллах, шийдлийг хамт эрэлхийлэх, шийдвэрлэх;

-Шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог хангах үүднээс зохион байгуулалтыг сайжруулах, эв санааны нэгдлийг эрхэмлэх.

Судалгааны байгууллага, судлаачдад:

-Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн тулгамдсан асуудлууд, шалтгаан, нөлөөлөгч хүчин зүйлсийг шинжлэх ухаанчаар тодорхойлох, бодлогын зөвлөмж боловсруулж, холбогдох байгууллагад хүргүүлэх.

Залуучууд, олон нийтэд:

-Халамж, бэлэнчлэх сэтгэлгээнээс татгалзах,

-Хандлагаа өөрчилж, илүү бүтээлч, оролцоотой байх.