Categories
мэдээ цаг-үе

Тэгш тоогоор төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцоно DNN.mn

Өнөөдөр бүх нийтийн амралтын өдөр тул автомашины дугаарын хязгаарлалт  үйлчлэхгүй | Zaag.MN

2022-2023 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор өнөөдрөөс эхлэн автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.

Тэгвэл өнөөдөр буюу наймдугаар сарын 28-ны өдөр улсын дугаар нь ТЭГШ тоогоор төгссөн автомашинууд 08:00-20:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцоно.

Наймдугаар сарын 27, 29, 31, есдүгээр сарын 2-ны өдрүүдэд 1,3,5,7,9 буюу СОНДГОЙ дугаараар төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцно.

Наймдугаар сарын 28, 30, есдүгээр сарын 1, 3-ны өдрүүдэд 0,2,4,6,8 буюу ТЭГШ дугаараар төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцоно.

Categories
мэдээ цаг-үе

Ковидын 56 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Ситуация с COVID-19 в Вологодской области: статистика за сутки

Өнгөрсөн хоногт коронавируст халдварын тохиолдол улсын хэмжээнд 56 бүртгэгдсэн байна. Үүнээс 42 нь Улаанбаатарт 14 нь орон нутагт илэрчээ.зураг

Ингэснээр коронавируст халдвар бүртгэгдсэн цагаас хойш илэрсэн тохиолдлын тоо 978,327 боллоо.

Орон нутгийн хувьд Архангайд нэг, Өмнөговьд 11, Төв аймаг болон Баян-Өлгийд тус тус нэг тохиолдол шинээр батлагджээ.

зураг

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвараар өвдсөн 178 хүн эдгэрсэн байна

Categories
мэдээ цаг-үе

Орон нутгийн нислэгүүдийг сэргээж эхэллээ DNN.mn

Орон нутгийн нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоолоо – updown.mn

Орон нутгийн нислэгийн суудал дүүрэхгүй, ашиггүй байгаагаас зарим аймаг руу хийх нислэгийг есдүгээр сар хүртэл хаасан. Хязгаарлалт тогтоосон зарим аймаг руу үйлдэх нислэгийг сэргээх, зорчигч ихтэй нислэгийн хуваарийг нэмэх талаар авиа компаниуд судалж эхэлжээ.

Тухайлбал, “Аэро Монголиа” компанийн хувьд суудал дүүргэлтээс шалтгаалж Увс зэрэг зарим аймгийн нислэгүүдээ цуцлаад байсныг сэргээхдээ нэг талын нислэгийн үнийг 200 мянган төгрөг болгож буулгасныг ИНЕГ мэдээлэв.

“Хүннү эйр” компанийн хувьд 9 дүгээр сарын 9, 18-нд Увс руу нислэг үйлдэх аж. Одоогоор эхний нислэгийн суудал дүүрчээ. Нэг талын тийзний үнэ 572 мянган төгрөг аж.

Түүнчлэн, Баян-Өлгий, Ховд, Завхан руу 7 хоногт тус бүр 2 удаа хуваарьт нислэг үйлдэж байна. Суудал захиалгын тоо ирэх очих хоёр талдаа нийлээд 70-аас дээш болсон тохиолдолд нэмэлт нислэг үйлдэх боломжтой. Үнийн дүнд өөрчлөлт оруулахгүй аж.

Categories
мэдээ цаг-үе

Оны эхний 7 сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 33338 зөрчил илрүүлжээ DNN.mn

Амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 жолоочийг  илрүүлжээ – Өглөө.мн

Цагдаагийн байгууллагаас 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө буюу 21:00 цагаас шөнийн 02 цаг хүртэлх хугацаанд “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” арга хэмжээний хүрээнд “Уусан бол бүү жолоод” шөнийн хяналт шалгалтыг нийслэлд нэгдсэн, орон нутагт хэсэгчилсэн байдлаар зохион байгуулжээ.

Тус арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллагаас 500 гаруй алба хаагчид шалгалтыг явуулсан бөгөөд хяналт шалгалтыг хяналтын цэгүүдэд 5-аас дээш алба хаагчид тухайн замаар зорчиж байгаа тээврийн хэрэгсэл нэг бүр дээр хяналт тавьж ажилласан байна.

Хяналт шалгалтын хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нийслэлд 213, орон нутагт 79 нийт 292 жолоочийг илрүүлжээ. Мөн тээврийн хэрэгслийн ачаа тээш, зорчигч нарт хяналт тавьж үзлэг хийн жолоодох эрхгүй хөдөлгөөнд оролцож явсан зөрчил нийслэлд 103, эрэн сурвалжлах санд бүртгэлтэй этгээд 31 зөрчлийг илрүүлсэн байна.

Ташрамд дурдахад, 2022 оны эхний 7 сарын байдлаар цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 33338 зөрчлийг илрүүлсэн бол улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочоос шалтгаалсан 671 зам тээврийн осол бүртгэгдэж 45 хүний амь нас хохирсон байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн хөрөнгийг хурааж эхэлнэ гэв үү? DNN.mn

Засгийн газрын өнгөрсөн лхагва гаригийн хуралдаанаар Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлыг хэлэлцжээ. Одоогоос долоон сар орчмын өмнө буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд Хөгжлийн банкнаас чанаргүй зээлдэгчдийн мэдээллийг олон нийтэд дэлгэсэн. Тус жагсаалтаар нийт 1.8 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн байв. Сангийн сайд Б.Жавхлангийн уржигдар сэтгүүлчдэд өгсөн мэдээллээр бол өнгөрсөн хугацаанд 541,5 тэрбум төгрөгийг эргэн төлөөд байгаа аж.

Энэ нь хэдийгээр муугүй үзүүлэлт ч өнгөрсөн долоо, наймдугаар сард чанаргүй зээлийн төлөлтийн эрч буурчээ. Тиймээс Ерөнхий сайдын чиглэл өгснөөр чанаргүй зээлдэгчдэд хатуу арга хэмжээ авч, зарим зээлдэгчдийн барьцаа хөрөнгийг хурааж, албадлагын арга хэмжээ авахаар болсныг Сангийн сайд дуулгав. Бүр тодруулбал, албадлага хэрэглэх компаниудыг ч захаас нь нэрлэсэн нь анхаарал татлаа. Б.Жавхлан сайдын дурдсанаар барьцаа хөрөнгийг нь хураах компаниуд “Шинэ яармаг” төслийг хэрэгжүүлэгч “Нью яармаг хаусинг прожект”, “Эрэл” групп гэнэ.

Шинэ яармаг төслийн хувьд Хөгжлийн банкны томоохон зээлдэгчдийн нэг. Тэдний нийт авсан зээл нь 145 тэрбум бөгөөд 59 тэрбумыг төлж, 117 тэрбум төгрөгийн өр төлбөртэй үлдээд байгаа. Хөгжлийн банк “Нью яармаг хаусинг прожект” компани хоёр нэлээд эртнээс шүүхдэлцэж ирсэн. Өнөөг хүртэл өр барагдаагүй. Энэ хэрэгтэй холбогдуулж “Нью яармаг хаусинг прожект” компанийн захирал Ц.Ууганбаярыг саатуулан шалгаж байгаа юм. Хөгжлийн банкнаас анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн анх зээл авахдаа барьцаанд тавьсан бүх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж, хохирлоо барагдуулах хүсэлтэй байгаагаа тусгасан байдаг.

Тэгвэл “Эрэл” группийн хувьд хоёр удаагийн зээлээр нийт 161 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдээгүй гэж Хөгжлийн банкнаас анх мэдээлсэн. Зээлийн зориулалт нь Байшин үйлдвэрлэх комбинатын шинэчлэл байсан төдийгүй үе үеийн Засгийн газрын захиалгаар хямд өртөгтэй, эко орон сууц барих шийдвэрүүд гарч байсан байдаг. Гэвч үйлдвэрийн шинэчлэлт хийгдсэн ч захиалга байхгүй болсноор зээлийн төлөлт хийгдэх боломжгүйд хүрсэн гэж Эрэл группийн захирал Б.Эрдэнэбат нэг бус удаа мэдэгдэж байгаа. Түүний хэвлэлд өгсөн мэдээллээс харахад Хөгжлийн банкны зээлийн барьцаанд Байшин үйлдвэрлэх комбинат бүх тоног төхөөрөмжийн хамт байдаг аж.

Хөгжлийн банкнаас анх эргэн төлөлтийн зөрчил үүссэн 10 компани, шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу чанаргүй зээлдэгч болсон 25 компани, мөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрсдэлд тулсан 17 компанийг нэрлэн зарлаж байсан билээ. Эдгээрийн нийт өр төлбөрийн хэмжээ 1.8 их наяд байв. Өнгөрсөн долоон сарын хугацаанд 514 тэрбум төгрөгийг буцаан төвлөрүүлээд байгаа гэвэл 1.3 их наяд төгрөгийн өр төлбөр дутуу гэсэн үг. Одоогоор хэчнээн компани өр төлбөрөө бүрэн барагдуулсан талаар албаныхан мэдээлээгүй байгаа юм.

Тус банкны Хөрөнгийн удирдлагын газрын захирал Л.Тэмүүжингийн хэвлэлд ярьснаар бол “Хөгжлийн банк байгуулагдсан цагаасаа хойш нийт 3 их наяд 199 тэрбум 370 сая төгрөгийн зээл олгожээ. Ингэхдээ аж ахуйн нэгжүүдээс 3 их наяд 177 тэрбум 400 сая төгрөгийн барьцаа хөрөнгө авсан байна. Гэхдээ зарим аж ахуйн нэгж “Ирээдүйд бий болох хөрөнгө” барьцаалсан. Уг хөрөнгийг хасаж тооцвол тус банкны олгосон нийт зээлийн 69.2 хувь нь барьцаа хөрөнгө хангалтгүй байгаа” гэж байв.

Үүнээс харахад Хөгжлийн банкны нийт зээлийн гуравны хоёр нь барьцаа хөрөнгө хангалтгүй гэсэн үг. Чанаргүй зээлдэгчдийн хувьд гол асуудал нь ч барьцаа хөрөнгийн тухай байгаа. Тиймээс Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн хөрөнгийг албадан хурааж эхэлнэ гэвэл ирээдүйн орлого зэргээ барьцаалсан компаниуд, дээр нь төрийн өмчит компаниуд хэрхэх нь тодорхойгүй байна.

Categories
мэдээ цаг-үе

Давхар дээлийн асуудлаар Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт албан ёсоор баталгаажлаа DNN.mn

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2022 оны наймдугаар сарын 15-ны өдрийн Их суудлын хуралдаанаараа 02 тоот тогтоол гаргаж, Монгол Улсын Үндсэн хуулийн 39.1 дэх хэсгийн “… Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалтыг хүчингүй болгосон билээ.

Үндсэн хууль, бусад хуулиар Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэрийн зөв, бурууг шүүх эрхтэй субъект нэгэнт байхгүй тул төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэх, хууль тогтоох онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурал 2022 оны ээлжит бус чуулганы наймдугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа Улсын Их Хурлын нийт гишүүдийн дөрөвний гурваас доошгүй буюу 98.4 хувийн саналаар дээрх өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан энэхүү өөрчлөлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд 2022 оны наймдугаар сарын 26-ны өдөр биечлэн танилцуулж, Ерөнхийлөгч уг өөрчлөлтийг нотлон баталгаажуулсан юм.

Улмаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18.13-т заасны дагуу “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтэлсэн байна. Ингэснээр Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт албан ёсоор баталгаажжээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, оруулсан өөрчлөлттэй “Төрийн мэдээлэл” эмхэтгэл, “D-parliament” цахим систем, “legalinfo.mn” эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем зэргээс танилцаж болно гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Categories
мэдээ цаг-үе

Хүсэлт ирүүлсэн хүүхэд бүрийг цэцэрлэгт хуваарилж дуусжээ DNN.mn

Хувийн цэцэрлэг ямар үнэтэй вэ?

Хүүхдээ нийслэлийн цэцэрлэгт хамруулах эцэг эх, асран хамгаалагчдын хүсэлтэд үндэслэн боломжит цэцэрлэгүүдэд хуваарилалт хийж, мэдээллийг иргэдийн гар утсанд нь хүргэж дуусжээ.

Нэгдүгээр шатны бүртгэлийн үр дүнд цахимаар хүсэлт гаргасан 111,542 хүүхдийг цэцэрлэгүүдэд хуваарилаад байна.

Цахим бүртгэлээс гадна 24 цагийн цэцэрлэгт хамрагдах, тусгай хэрэгцээт, байгууллагын цэцэрлэгт хамрагдах, үндсэн цэцэрлэг нь татан буугдсан зэрэг 1,675 хүүхдүүдийг уламжлалт байдлаар бүртгэж, хуваарилсан байна.

Хэрэв таны утсанд ямар нэгэн байдлаар мэдээлэл ирээгүй бол хүсэлт илгээсэн газартаа хандаж мэдээллээ нягтлахыг БШУЯ-наас зөвлөлөө.

Өөрөөр хэлбэл e-mongolia системээр дамжуулан хүсэлт илгээсэн бол төлөвийг дахин нягтлах нь.

Цэцэрлэгт биечлэн очсон болон нийслэлийн боловсролын газарт хандсан хүмүүс хуваарилагдсан талаар мэдээлэл хүлээн аваагүй бол тухайн байгууллагадаа дахин хандана.

Улсын цэцэрлэгүүд өөрийн салбар бүлгүүдийг бусад байршилд нээн ажиллуулж байгаа тул таны хүүхэд тухайн цэцэрлэгийн аль салбарт хамрагдсаныг цэцэрлэгийнхээ үндсэн байранд очиж мэдэх боломжтой.

Энэ удаагийн бүртгэлд хамрагдаж амжаагүй иргэд есдүгээр сарын 10-нд эхлэх хоёрдугаар шатны бүртгэлд хамрагдана.

Бүртгэлийн үр дүн болоод иргэдээс ирж байгаа нийтлэг санал гомдлыг хэрхэн шийдвэрлэх талаар Даваа гарагт Боловсролын яамнаас дэлгэрэнгүй мэдээлэх өгөх юм байна

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Даваасүрэн: Япон, ХБНГУ, Австрид асаргааны ажилтан сард доод тал нь таван сая төгрөгөөр цалинждаг DNN.mn

“SL caregiver” мэргэжлийн асаргааны төвийн захирал Л.Даваасүрэнтэй ярилцлаа.


-Монголчууд харьд очоод хэл үггүй ажилладаг хэрнээ эх орондоо ажиллахаараа няцаад эхэлдэг –


-“SL caregiver” мэргэжлийн асаргааны төвийнхөө үйл ажиллагаанаас хуваалцахгүй юу?

-Асрахуйн мэргэжлийг товчоор тайлбарлавал хэн нэгэн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг эрүүл орчинд зөв, урт удаан амьдрахад нь дэмжлэг үзүүлдэг мэргэжил юм. Манай асаргааны төв нь асаргаа шаардлагатай хэн бүхэнд ажлын найм болон 24 цагаар асаргаа сувилгааны үйлчилгээг үзүүлдэг.

Бид өндөр настны асаргаа, төрсний дараахь ээжийн асаргаа, харвалтын дараахь асаргаа, хэвтрийн өвчтөний асаргаа, эмнэлэг дээрх асаргаа, хавдар хими туяа эмчилгээний дараахь асаргаа, хүүхэд асаргаа зэрэг найман төрлийн үйлчилгээг үзүүлдэг.

Асрахуйн мэргэжилтэн нь туслах үйлчлүүлэгчийнхээ аюулгүй байдал болон сэтгэл санааны амар амгалан байдлыг дэмжин ажилладаг.

-Танай төвөөс асаргаа сувилгааны ажилтан авах зар гаргасан байсан. Энэ талаар дэлгэрэнгүй тодруулбал?

-Асаргаа сувилгааны ажил бол маш хүнд ажил юм. Хэлж ярихад амархан ажил боловч тухайн хүн гардаж ажиллахад их хүнд ажил. Манай VIP асаргааны багц үйлчилгээг авсан үйлчлүүлэгчдэд бид мэргэжлийн сувилагч, эмч нарын хамтарсан баг асаргааны үйлчилгээг үзүүлдэг. Манай асаргаанд ажилладаг ажилтнууд сард 2-4 сая төгрөгийн цалинтай ажилладаг. Яагаад гэвэл байнгын асаргаа шаардлагатай тухайн үйлчлүүлэгчийг 24 цагаар ажлын таван өдөр гэрт байрлаж асрах үйлчилгээ үзүүлдэг. Тийм учраас ажилтнууд маань ар гэртээ санаа зоволгүй, ажилдаа төвлөрч санхүүгийн асуудалд сэтгэл зовохгүй чин сэтгэлээ зориулан ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгөхийг хичээн ажиллаж байна. Маш олон хүн өндөр цалинтай ажил хийхийг хүсч манай төвд ханддаг ч ихэнх нь амархан шантарч тууштай биш байдаг.

-Хэдээс хэдэн насны хүмүүс асаргааны төвөөр үйлчлүүлдэг вэ?

-Манай төвөөр асаргаа шаардлагатай бүх насны хүмүүс үйлчлүүлдэг.

-Асаргаа сувилгааны ажилтан өдөрт ямар ямар ажлуудыг хийж гүйцэтгэх ёстой байдаг вэ?

-Тухайн асарч байгаа үйлчлүүлэгчийн биеийн байдлаас хамаарч олон тооны үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байдаг. Тухайлбал, үйлчлүүлэгчийг хооллох, усанд оруулах, бие засуулах зэргээр үйлчлүүлэгчийн хувьд өөрөө хийж чадахгүй байгаа үйлдэлд нь гар бие туслах, тэдний амьдрах орчныг цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байлгах, тэднийг аюулгүй орчинд сэтгэл хангалуун яг л эрүүл хүнтэй адил ажиллаж амьдрахад нь туслах нь асаргааны ажилтны хамгийн чухал үүрэг юм.

-Танай асаргааны төв өдөрт хэдэн хүн асарч үйлчилдэг вэ?

-Манайх одоогийн байдлаар 54 үйлчлүүлэгчид өдөр тутмын амьдралын чанарыг нь сайжруулах зорилготой асаргааны үйлчилгээг үзүүлж байна.

-Ажлын зарын дагуу хүмүүс хэр ирж байгаа вэ. Цалин ч мөн өндөр юм байна?

-Маш олон хүн зарын дагуу утсаар мэдээлэл авах болон манай оффист өөрийн биеэр ирж уулзаж байна. Манай монголчууд гадны улсад очоод асаргааны ажил хийгээд маш хүнд нөхцөлд амьдраад болдог байж өөрийн улсдаа орон гэртэйгээ ойр, эх хэлээрээ яриад байгаа мөртлөө тууштай сайн ажиллах ажилтан ховор байгаа нь маш харамсалтай. Тийм ч учраас яагаад манай улсад асаргааны мэргэжилтний цалин 3.5 сая төгрөгөөс эхэлж цалинжиж болохгүй гэж. Асаргааны мэргэжилтэн шөнийн цагаар бүтэн унтаж амарч чадахгүй, ажлын таван өдөр 24 цагаар ажиллаж байна. Хэрвээ бид жишээ нь Япон, ХБНГУ, Австрид асаргааны ажлаар ажиллавал сард доод тал нь таван сая төгрөгийн цалинтай ажиллах байх. Яг энэ жишгээр манай эрүүл мэндийн салбарынхан өөрсдийн хөдөлмөрөө бодитой үнэлдэг болох цаг хэдийнэ болчихоод байна шүү дээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөрөнгө оруулалт мэтээр зүсээ хувиргасан залилан газар авчээ DNN.mn

Богино хугацаанд их мөнгөтэй болох гэсэн, эсвэл мөнгөө өсгөх үүднээс сайтар нягтлалгүйгээр санхүүгийн харилцаанд орсноос залилангийн гэмт хэргийн хохирогч болсон иргэд, аж ахуйн нэгжийн тоо сүүлийн үед эрс ихэсчээ. Залилан мэхлэгч этгээдүүд иргэдийн итгэлийг олох арга нь илүү боловсронгуй, нарийн болсон байна. Тухайлбал хөрөнгө оруулалт мэтээр өнгөлөн далдалсан залилан нь иргэдэд бодит ажил хэрэг мэт төөрөгдөл төрүүлж хохироох болжээ.

Ингэхдээ маш бага хэмжээний эрсдэлд өндөр өгөөж санал болгож иргэдийг залилдаг байна. Эрсдэл, өгөөж хоорондоо шууд хамааралтай үзүүлэлтүүд бөгөөд танд санал болгож буй өгөөж ихсэх тусам эрсдэл дагаад өсдөг гэнэ. Иймээс өндөр өгөөж санал болгосон хөрөнгө оруулалтаас болгоомжилж дахин нэг нягтлах шаардлагатайг Санхүүгийн зохицуулах хорооноос сэрэмжлүүлэв. Иргэдийн зүгээс тухайн хөрөнгө оруулалт нь эрсдэл багатай, эсвэл эрсдэлгүй үед хэрхэн ийм өндөр өгөөж бий болгосныг шалгахаас гадна ижил төрлийн бусад хөрөнгө оруулалт ямар эрсдэлийн түвшинд хэдий хэмжээний өгөөж хүртээж буйг харьцуулан дүгнэх хэрэгтэй юм байна. Залилан үйлдэгчид хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор ихэвчлэн өндөр шагнал урамшуулал санал болгодог гэнэ. Хөрөнгө оруулалт мэтээр зүсээ хувиргасан ийм төрлийн залилангийн гэмт хэргийн хохирлын хэмжээ нь хэдэн саяар хэмжигддэг юм байна. Ийм төрлийн залилан Сүхбаатар, Хан-Уул дүүргүүдэд түлхүү гарах төлөвтэй байгааг Мөрдөн байцаах албанаас онцолж байгаа юм.

Мөн “Танд санхүүгийн тусламж хэрэгтэй юү?” гэх зар цахимд түгээмэл үзэгдэх болжээ. Зээлийн нөхцөл нь ч татгалзахын аргагүй. Энэ төрлийн залилан сүүлийн үед газар авсныг цагдаагийн газраас анхааруулав.

Зээл санал болгож буй залилагчид өөрсдийгөө өв залгамжлагч, цэргийн байгууллагад олон жил ажилласан мэтээр итгүүлэх гэж оролддог. Тэд эхлээд танаас бүтэн нэр, улс, зээлийн хэмжээ, зээлийн зорилго, утасны дугаар гэх зэрэг мэдээллийг тодруулна. Шаардлагатай мэдээлэл солилцсоны дараа таныг хэзээ, ямар дүнгээр зээлээ эргэн төлөхийг харуулж, нийт хүү нь хэдэн төгрөг болохыг тооцоолж харуулна. Ингээд танаас мөн л “Банкны данс эзэмшигчийн нэр, дансны дугаар, иргэний үнэмлэх, эсвэл жолооны үнэмлэхний дугаар, цээж зураг” зэргийг шаардана.

Харин сүүлд нь зээлийн гэрээнд гарын үсэг зурж нотариатаар батлуулах хэрэгтэйг онцолдог. Ингэж тэд луйвардах ажлаа эхлүүлнэ. Нотариатаар батлуулах төлбөрт 130-150 ам.доллар шаардлагатайг хэлнэ. Дээрх мөнгийг тодорхой дансанд байршуулаад л хэдхэн минутын дараа зээлээ авахыг санал болгодог. Шунал нь хөдөлсөн иргэд үүнд нь итгээд л мөнгө шилжүүлчихдэг юм байна.

Энэ төрлийн залилагч этгээдүүд хуурамч данс ашигладаг учраас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад ч хүндрэлтэй байдаг гэнэ. Залилагч нарын олонх нь google translate ашиглаж хилийн чанадаас халдлага хийдэг юм байна.

Мөн орон сууцны түрээстэй холбоотой залилан түгээмэл байгаа аж. Тэд бусдын орон сууцны ордерыг хуурамчаар үйлдэж хэд хэд хувилаад бусдад түрээслүүлэхдээ ашигладаг гэнэ. Ингэхдээ Unegui.mn сайт болон бусад зарын группүүдийг ашигладаг байна. Зах зээлийн үнээс арай хямдаар түрээслэх зарыг байршуулаад хандсан иргэдэд яаралтай урьдчилгаа мөнгөө шилжүүлж захиалгаа баталгаажуулахыг шаарддаг ажээ. Тодруулбал, бусдын байрыг түрээслэхдээ ордерыг нь хувилж аваад л цааш нь хэд хэдэн хүнд давхар түрээсэлчихдэг юм байна. Ингэхдээ “Яаралтай урьдчилгаа мөнгөө шилжүүлж захиалгаа баталгаажуулахгүй бол яг одоо өөр хүн орлоо шүү” гэх байдлаар шахалт үзүүлдэг аж. Хотын төвийн байршилд боломжийн үнээр байр түрээсэлж суухын тулд тэр дор нь л урьдчилгаа мөнгөө шилжүүлж залилуулдаг байна. Ингээд түрээсэлсэн байрандаа нүүж ирэх болоход хэд хэдэн эзэн бий болчихсон байдаг гэнэ. Урьдчилгаа шилжүүлсэн дугаар луугаа хандахад аль хэдийнэ блоколчихсон байх аж. Залилагч этгээдүүд бусдын данс ашигладаг, өөр хүний нэр дээр бүртгэлтэй утасны дугаар барьдаг тул илрүүлэхэд мөн л түвэгтэй байдал үүсдэг гэнэ. Байр түрээслэхдээ ямар ч тохиолдолд урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Харагчин үхэр өдөр DNN.mn

2022.8.28, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 1

НАМРЫН ТЭРГҮҮН ШАР БИЧ САР
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.8.28, Ням гараг
  • Наран ургах шингэх: 06.05-19.42
  • Үс засуулбал: Нас ахар болно
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Элөдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн., бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.