Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын төв банк бодлогын хүүгээ дахин өсгөв DNN.mn

БНСУ-ын төв банк сүүлийн 24 жилийн хугацаанд хамгийн өндөр түвшинд хүрч хөөрөгдсөн инфляцыг бууруулахын тулд бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөж, 2,50 хувьд хүргэж байна. Энэ нь, тус улсын төв банк 1999 онд мөнгөний бодлогын тогтолцоог хэрэгжүүлж эхэлсэн цагаас хойших, хамгийн өндөр өсөлт болж байна.

Тодруулбал, инфляцын дарамтыг бууруулах, гадагшаа чиглэж байгаа хөрөнгийн урсгалыг зогсоох хүчин чармайлтын хүрээнд, Өмнөд Солонгосын төв банк түүхэндээ анх удаа мөнгөний бодлогын жишиг хүүгээ 4 сар дараалан өсгөж байна. Дэлхий нийтэд инфляцын дарамт нэмэгдэж байгаа энэ үед, тус улсын засгийн газар өнгөрсөн 8 дугаар сараас мөнгөний хатуу бодлого баримталж байна.

Азид эдийн засгаараа 4-рт эрэмбэлэгддэг, Өмнөд Солонгос улсад, хүнс, эрчим хүчний үнийн өсөлтийн нөлөөгөөр хэрэглээний үнийн индекс өнгөрсөн сард өмнөх оны мөн үетэй харьцуулбал, 5,2 хувиар өсжээ. Энэ нь 1998 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Хөөрөгдөн инфляцыг хязгаарлахын тулд, Солонгосын төв банк энэ оныг дуустал, бодлогын хүүгээ дахин 3-4 удаа нэмж, энэ оны төгсгөл гэхэд, 3хувьтай байх болов уу гэж, Азийн эдийн засагчид таамаглаж байна.

Ирэх 2023 онд, Өмнөд Солонгосын инфляцын түвшин зорилтот 2хувиас дээгүүр байх ийм төлөвтэй байна. Тухайлбал, энэ оны төгсгөл гэхэд, инфляц 5хувьд хүрч бага зэрэг буурсаар, 2023 онд 2,7 хувьтай байх болов уу гэж төсөөлжээ. Өмнөд Солонгосын төв банк, энэ онд эдийн засаг аажмаар сэргэж, 2,7 хувьд хүрч өсөх төлөвтэй байгааг мөн мэдэгдлээ. Гэхдээ, энэ нь, өнгөрсөн 2 дугаар сард гарсан төсөөллөөс 0,3 хувиар буурсан үзүүлэлт болжээ.

Өөрөөр хэлбэл, инфляцын дарамтаас шалтгаалан, тус улс эдийн засгийн өсөлтийн төлөвөө бууруулж төсөөлжээ. Японы судалгааны Номура агентлагаас гаргасан судалгаанаас харахад, Азийн хэмжээнд цаашид инфляцын түвшин өсөх төлөвтэй байна. Мөн, Ази тивийн хувьд, хүнс өргөн хэрэглээний барааны үнэ 7-9 сард хамгийн их өсөх төлөвтэй байна.

Ялангуяа, Сингапур, Өмнөд Солонгос болон Филиппин зэрэг орнууд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнд нь, гаднын импортод ихээхэн түшиглэдэгтэй холбоотой юм байна. НҮБ-ын хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан судалгаанд, дэлхийн зах зээл дээр, өнгөрсөн 6 дугаар сард улаан буудайн үнэ өнгөрсөн сартай харьцуулахад 6 хувиар буурсан ч, 2021 оны мөн үетэй харьцуулбал 48 хувиар өсжээ. Үүний зэрэгцээ, мах сүүн бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн сартай харьцуулахад 2-4 хувь өсжээ.

Үндсэндээ, зөвхөн Ази төдийгүй, дэлхий нийтийн хэмжээнд инфляцын түвшин түүхэн дээд үзүүлэлтийг харуулж байна, үүнд, Украины хямрал, цар тахалтай холбоотой бараа нийлүүлэлтийн тасалдал голчлон нөлөөлж байна гэж шинжээчид үзэж байна.

Нийтэлсэн:
Categories
мэдээ нийгэм

Нэг айлын хүүхдүүдийг өөр, өөр цэцэрлэгт хуваарилсан байна DNN.mn

Цэцэрлэгт орох хүүхдүүдийн хүсэлтийг цахимаар авч, хуваарилалт хийж дуусаад буй.

Нэгдүгээр шатны бүртгэлийн үр дүнд цахимаар хүсэлт гаргасан 111,542 хүүхдийг цэцэрлэгүүдэд хуваарилсан тухай БШУЯ мэдээлж байв.

Харин хуваарилалтын талаар иргэдээс ирсэн нийтлэг асуултуудад хариулт өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Дорнод аймгийн иргэд эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд чирэгдэлгүй хамрагдах төвтэй болов DNN.mn

зураг

Дорнод аймаг нь 84,500 хүн амтай. Аймгийн нийт хүн амын 50,000 орчим буюу 60-аад хувь нь аймгийн төвдөө оршин суудаг, төвлөрөл ихтэй. Бүсийн оношилгоо эмчилгээний төвд шууд хандан үйлчилгээ авах үйлчлүүлэгчдийн тоо өдөрт 800-900 болж, эдгээр үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлдэг байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар амбулаториор 87,608, хэвтүүлэн эмчлэх 6,359, түргэн тусламжийн дуудлагаар 3,322, мэс заслын хагалгаа 1,532, төрөх тойрны тусламж 681 тохиолдлыг тус тус үзүүлжээ.

Мөн Ангиографийн тусламж үйлчилгээгээр зүрхний титэм судсан дотуурх оношилгоо 22 иргэнд, зүрхний судсан дотуурх эмчилгээ /стент/ 8 иргэнд, бөөрний судасны ангиографийн оношилгоо 4 иргэнд, дээд хөндий венд гуурс байрлуулах ажилбар нэг тохиолдол болон мэс заслын тусламжид хүзүү, нурууны хугарал хадах, булчингийн дутмагшлыг эргүүлэн нөхөх, өрцний ивэрхий нөхөх, умайг дайваргүй авах, ходоод тайрах гэх мэт мэс ажилбаруудыг амжилттай хийжээ. Цаашид тусламж үйлчилгээний нэр төрлөө нэмэгдүүлэхээр эмч мэргэжилтнүүдээ Улаанбаатар хотод болон ажлын байран дээр нь дадлагажуулан сургаж байна.

Тус аймагт “Эрүүл мэндийг дэмжих төвийн” нээлт өнөөдөр боллоо. Энэхүү төв үйл ажиллагаа явуулж эхэлснээр иргэд эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд нэг дороос шуурхай хамрагдаж боломж бүрдэж байгаа юм.

Монгол Улсын засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хүн амын нас, эрсдэлд суурилсан халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо 5 дугаар сарын 1-нээс эхлэн зохион байгуулж буй оношилгоо шинжилгээнд 0-17 насанд нийт 22,076 хүүхэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаас эрэгтэй 10,886 (49.3%), эмэгтэй 11,190 (50.7%) эзэлж, 430 (1.9%) нь эрхтэн системийн эмгэгтэй байв.

18-30 насны иргэдийн үзлэгт нийт 813 иргэн хамрагдсанаас 127 (15.6%) өвчлөл илэрчээ.

Эрүүл мэндийн яамны санхүүжилт бүхий Gan Gas брэндийн Capo 20 загварын Хүчил төрөгчийн бэсрэг үйлдвэр нь 1 цагт 20 куб метр, 24 цагт 70 баллоныг цэнэглэх хүчин чадалтайгаар ажиллана. Одоогоор 60 баллон цэнэглэж, сүүлийн 14 хоногт Халдвартын тасагт хэвтсэн эмчлүүлж буй хүчилтөрөгчийн дутагдалд орсон иргэнд “Хүчилтөрөгчийн ханын систем”-ээр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай хүргэж байна.

Дорнод аймгийн Бүсийн Оношилгооны Эрүүл Мэндийн Төвийн нийт ажилтнуудын үндсэн цалинг 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 12-20 хувиар нэмэгдүүлж, шөнийн цагаар ажилласан 1 цагийн хөлсийг өмнө олгож байснаас 7 дахин нэмэгдүүлэн олгодог байна.

Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сарын хүрээнд 8 дугаар сард 428 ажилтанд үндсэн цалингийн 50 хувь, 46 ажилтанд үндсэн цалингийн 100 хувийн урамшууллыг олгожээ.

2022 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс өдрийн хоол, унааны зардлыг 6,000 төгрөг болгон 2 дахин нэмэгдүүлж, 470 ажилтанд үндсэн цалингийн 60 хувиар урамшуулал цалин олгов.
Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг сайжруулах сарын хүрээнд эмнэлгийн бусад ажилтнуудад 50,000 төгрөгийн урамшуулал олгов.

Түүнчлэн “Би сувилагч” төсөлт уралдаанд амжилттай оролцсон гурван сувилагчид орон сууц худалдан авахад нь орон нутгийн төсвөөс дэмжлэг үзүүлж тус бүр 20 сая төгрөгөөр өгөхөөр болжээ.

Эх сурвалж: ЭМЯ

Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан дүүрэгт шинэ цэцэрлэг, сургууль ашиглалтад орлоо DNN.mn

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, хамрах тойргийн сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.

Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ цэцэрлэгийн барилгын ажлыг бүрэн дуусгаж, ашиглалтад орууллаа. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд 250 хүүхдийн ортой шинэ цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, гадна тохижилт, инженерийн шугам, сүлжээ холболтын ажлыг бүрэн дуусгаж, ашиглагчид хүлээлгэн өгсөн байна.

Тус цэцэрлэг ашиглалтад орсноор 31 дүгээр хорооны цэцэрлэгийн насны бүх хүүхэд сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрагдах боломжтой болж байгаа юм. Шинээр барьсан 306 дугаар цэцэрлэг есдүгээр сарын 1-нд нээлтээ хийнэ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон тус цэцэрлэгийн барилгыг ажлыг “Инжхами” ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан юм.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 162 ДУГААР СУРГУУЛЬ ЕСДҮГЭЭР САРЫН 1-НД СУРАГЧДАА ХҮЛЭЭН АВНА

Сонгинохайрхан дүүрэгт бас нэгэн шинэ сургууль ашиглалтад орж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус дүүргийн дөрөвдүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилга угсралт, дотор засал, гадна тохижилт, инженерийн шугам, сүлжээ холболтын ажил бүрэн дуусжээ. Тус сургуульд хамран сурах тойргийн буюу Сонгинохайрхан дүүргийн 3, 4, 26 дугаар хорооны хүүхдүүд хамрагдах боломжтой юм. Ерөнхий боловсролын 162 дугаар сургууль есдүгээр сарын 1-нд сурагчдаа хүлээн авна. Сургуулийн барилгыг “Ванхүү” ХХК барьсан бөгөөд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэв.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан DNN.mn

Нийслэл хот эдийн засаг, нийгмийн “ЭРХ ЧӨЛӨӨТ” цогцолбор болно

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо орж, сэрүүснэ.


2022 оны 08-р сарын 28-ны 20 цагаас 08-р сарын 29-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 12-14 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 12-14 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 10-12 хэм дулаан байна.


2022 оны 08 дугаар сарын 30-наас 09 дүгээр сарын 03-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9 дүгээр сарын 1-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 2-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 31-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. 31-нд нутгийн баруун хагаст, 9 дүгээр сарын 1-нд ихэнх нутгаар дулаарна.

Categories
мэдээ улс-төр

Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд DNN.mn

УИХ-ын гишүүнээр сонгогдсон шинэ гишүүдийн нэрс - Миеэгомбын Энхболд

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2022 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ 08 ДУГААР САРЫН 29, 30-НЫ

ӨДРИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ


ДАВАА ГАРАГ /2022.08.29/

ЦАГ

НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

ХААНА

10.00

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

10.00

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

“Их Эзэн Чингис хаан” танхим

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

10.30

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 01, 02 дугаар тогтоолтой холбогдуулан гаргах Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

14.00

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· “Ажлын хэсэг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/

· Бусад

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

16.00

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· “Ажлын хэсэг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/

· Бусад

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

18.00

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Бусад

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

15.00

· “Ажлын хэсэг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/

· Бусад

“Их Хуралдай” танхим

17.00

· “Ажлын хэсэг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/

· Бусад

19.00

· Бусад


МЯГМАР ГАРАГ /2022.08.30/

ЦАГ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

11.00

Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийн хэрэгжилтийг хангах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

10.00

· Бусад

· Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы хаалт

“Их Хуралдай” танхим

Categories
мэдээ нийгэм

Есдүгээр сарын эхний хагаст ихэнх нутгаар хур тунадас орно DNN.mn

Сарын эхний хагаст ихэнх нутгаар хур тунадас орно

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр есдүгээр сард Алтайн өвөр говиор олон жилийн дунджаас бага, Дорнод Монголын тал нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй. Сарын эхний хагаст ихэнх нутгаар хур тунадас орох буюу уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна. Энэ үеэр салхи ширүүсч 14–16 м/с хүрэх буюу зарим үед 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Увсын нутаг, Завханы хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3-5°С-аар сэрүүснэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 14-16 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна.Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр агаарын температур өмнөх үеэсээ 4-6°С-аар сэрүүснэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн, дунд, сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 10–12 м/с, зарим үед түр зуур 12–14 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хэнтий, Дорнодын зүүн өмнөд, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим. Хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3-5°С-аар сэрүүснэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн дунд, сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд болон гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи ширүүсч, зарим газраар 13-15 м/с, зарим үед түр зуур 15-17 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Говийн аймгуудын нутгаар Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Өмнөговийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, Дорноговийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд, болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3-5°С-аар сэрүүснэ. Сарын эхний хагаст ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй. Энэ үеэр салхи ширүүсч 14-16 м/с хүрэх буюу зарим үед 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Categories
мэдээ цаг-үе

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо орж, сэрүүснэ DNN.mn

Мэдээ.МН

Өнөө маргаашдаа Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо орж, сэрүүснэ хэмээн Цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Наймдугаар сарын 29-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Өнөө шөнө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин Монгол Улсад айлчлан ирлээ DNN.mn

БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Пак Жин Монгол Улсад өнөөдөр хүрэлцэн ирлээ. Тэрбээр наймдугаар сарын 28-30-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийх юм.

“Чингис хаан” олон улсын нисэх буудалд Сайд Пак Жинийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун болон албаны бусад хүмүүс угтлаа. Айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин Э.Сарантогос нар багтсан байна.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Пак Жин нар маргааш албан ёсны хэлэлцээ хийнэ. Үүний дараа хоёр улсын Гадаад хэргийн сайд нар мэдээлэл хийх хөтөлбөртэй байна.

Мөн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхана.

Тэрбээр өнөөдөр БНСУ-ын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд Монгол Улсад хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцаж, Стратеги судлалын хүрээлэнгийн удирдлага болон монголын залуу эрдэмтэд судлаачидтай дугуй ширээний уулзалт хийхээр төлөвлөжээ.

Энэхүү айлчлал нь БНСУ-ын Гадаад хэргийн сайдын түвшинд 2014 оноос хойш буюу 8 жилийн дараа Монгол Улсад хэрэгжиж буй юм.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар” явган аяллын фестиваль Горхи-Тэрэлжид болно DNN.mn

Монгол Улсыг олон улсад сурталчлах, дотоодын болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй аялах дадлыг бий болгох зорилгоор “Зөв, цэвэр аялъя” аяны хүрээнд “Улаанбаатар явган аяллын фестиваль”-ийг маргааш Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт зохион байгуулна.

Энэхүү олон улсын аяллыг Нийслэлийн Аялал жуулчлалын газраас дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй юм. Энэ жилийн явган аяллын фестивальд БНСУ-ын 100 гаруй алхагч /жуулчин/, Япон, Монгол Улсын алхагчид Монгол Оллэгийн гуравдугаар маршрутаар нийт 12 км алхана.

Явган аяллын фестивалиар дамжуулан нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор гар урлалын болон хоол, хүнсний худалдааг зохион байгуулахаас гадна соёл урлагийн арга хэмжээ явагдана. Мөн аяллын үеэр тусгай тэмдэгжүүлсэн замаар “Clean Olle” буюу хог цэвэрлэх аян болно.

Фестивалийн нээлтэд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Жэжү Оллэгийн үүсгэн байгуулагч Со Мён Сүг, Жэжү Оллэ аяллын Япон дахь нийгэмлэгийн тэргүүн И Юү Ми, Поннан /Pongnang/ аяллын компанийн захирал Жү Жу Ян зэрэг албаны төлөөлөгчид оролцох юм.

Хэзээ: 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр

Хаана: Налайх дүүргийн зургадугаар хороо, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Өгөөмөрийн ам

АЯЛЛЫН МАРШРУТ