Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Боловсролыг төмсөөр үнэлдэг сайдуудтай учраас Монгол ийм байгаа юм даа” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Эдийн засагч Ч.Отгочулуу “Ядуурал
Үндэсний аюулгүй байдалд аюул
учруулах хэмжээнд хүрчихээд байна” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Б.Эрдэнэбат,
Н.Мөнхбат,
Ц.Ууганбаяр
нарын хэрэгт
мөрдөн
шалгах
ажиллагаа
үргэлжилж
байна гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Боловсролыг төмсөөр үнэлдэг сайдуудтай учраас Монгол ийм байгаа юмдаа” хэмээн өгүүллээ.

Монгол Улсын Боловсролын их сургуулийн
профессор Ц.Лувсандорж “Бөх барилдах, морь
уралдуулах, уул тахих
гурав хөгжлийн чөдөр
болоод байна
” хэмээн ярилаа.

Жолооч Д.Мөнхбат “Зохиомол хомсдол
үүсгээд, чингэлгийнхээ түрээсээр мөнгө
хийгээд байна” гэлээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ нийгэм

Евро бүсийн инфляц түүхэн дээд хэмжээндээ хүрлээ DNN.mn

зураг

6-р сард Евро бүсийн инфляц 8.9% хүрч рекорд тогтоогоод байна. Үнийн өсөлтөд түлш шатахууны үнэ өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар, хүнс, тамхи, согтууруулах ундааны үнэ 10 орчим хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Үнийн өсөлт эрчимжсэн нь 7-р сард бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар өсгөсөн Европын төв банк 9-р сард болох уулзалтаараа дахин 0.5 нэгж хувиар хүүгээ өсгөх магадлалыг нэмэгдүүлэв. Европын төв банкнаас инфляцыг 2%-д тогтворжуулахыг зорьдог бөгөөд энэ оны турш инфляц зорилтоос нь нэлээд өндөр байх төлөвтэй.

Евро бүсийн 19 орноос Эстони, Латви, Литвад инфляц 20 гаруй хувийг давсан нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Герман, Франц, Испанид инфляц 6-10 хувьд хэлбэлзэж байна.

ОУВС-аас өнгөрсөн 7 хоногт нийтэлсэн “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайландаа олон улсад өндөр инфляц илүү урт хугацаанд үргэлжлэх төсөөлөл гаргаснаа танилцуулжээ.

зураг

Categories
мэдээ нийгэм

Өмгөөлөгч болон улсын яллагчийн хүсэлтийн дагуу И.Мөнхжаргалд холбогдох шүүх хурлыг хойшлуулав DNN.mn

Өмгөөлөгч мэргэжлийн ёс зүйгээ зөрчсөн ч хариуцлага хүлээдэггүй болох уу?

Шүүгдэгч И.Мөнхжаргалд/Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга/ холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны долдугаар сарын 8-ны өдөр хүлээн авч мөн оны наймдугаар сарын 1-ний өдөр хянан хэлэлцэхээр товлон зарласан байв.

Гэвч хохирогчийн өмгөөлөгч Э.Туулаас “…Ковид-19 өвчний халдвар авч эмчилгээ хийлгэж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү…” гэх хүсэлтийг мөн улсын яллагчаас “…Шүүх хуралдаанд хохирогч Монгол Ардын Намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбатыг биечлэн оролцуулах…” тухай хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авчээ.

Ингээд түүнд холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 11:00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.

Харин дараагийн шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч И.Мөнхжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Монгол Ардын Намын алдар нэрд халдсан гэх асуудлаар түүнд хэрэг үүсгэжээ.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын Газар

Categories
мэдээ нийгэм

Германы экстрем дугуйчин Монгол орны баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл аялна DNN.mn

Монголын газар нутгийг дугуйгаар туулах Германы тамирчин Гиидо Кунзе гэж  хэн бэ?

ХБНГУ-ын экстрем спортын тамирчин Гийдо Кунзе нь Гиннесийн дээд амжилтыг шинээр тогтоох зорилгоор энэ оны 8 сарын 5-аас Монгол орны баруун хязгаараас зүүн хил хүртэл /Улаангом – Архангай – УБ – Багануур – Баруун-Урт – Бичигтийн боомт/ 2400 км-ийг уулын дугуйгаар хамгийн богино хугацаанд буюу 7 хоногт аялна.

Энэхүү аяллыг хийснээр Монгол Улс төдийгүй Монголын дугуйн спорт аяллыг дэлхийд сурталчлах үнэ цэнтэй бүтээл болох юм. Экстрем спортын аяллын үеэр Германы телевизийн уран бүтээлчид бичлэг хийж, Монголын “Боролдой” студитэй хамтран баримтат кино хийн, олон нийтэд мэдээлж, сурталчлах юм.

Экстрем аялагч Гийдо Кунзегийн Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох эл аяллыг зохион байгуулах, бэлтгэх бүхий л ажлыг УИХ-ын гишүүн, Монголын дугуйн холбооны Дэд Ерөнхийлөгч Ц.Мөнхцэцэг, Монголын дугуйн холбоо, Зам тээврийн яам, Нийслэлийн ЗДТГ хамтран хариуцан ажиллаж байна.

Гийдо Кунзе нь сүүлийн 10 жилд дэлхийн хэд хэдэн дээд амжилтыг тогтоосон байна. Тодруулбал, Австралийн баруун хязгаараас зүүн тийш 4200 км замыг хамгийн богино хугацаанд, дэлхийн хамгийн өндөр галт уул болох Чилийн Атакама цөл дэх Ожос де Саладо галт уул хүртэл 6233 метрийн өндөрт гарч мөн Альпийн нурууг 14 хоногийн дотор 100,000 босоо метрийг туулсан, Хятадын Цагаан хэрэм дээр дугуйгаар хамгийн хол зайг туулсан зэрэг дэлхийн дээд амжилтуудыг эзэмшдэг Төмөр тамирчин /Iron men/ билээ.

Экстрем дугуйчин Гийдо Кунзегийн аяллын талаарх хэвлэлийн бага хурал 2022 оны 8 сарын 02-ны 11:30 цагт Кемпинский зочид буудалд болно.

Categories
мэдээ нийгэм

Автобусны буудлуудыг халдваргүйжүүлж, хөөстэй угаалга хийж эхэллээ DNN.mn

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, орчны бохирдлыг бууруулах зорилгоор автобусны буудлуудыг угааж, халдваргүйжүүлэх ажлыг өнөөдрөөс эхлүүллээ.

Энэхүү ажлын хүрээнд төвийн зургаан дүүргийн 220 автобусны буудлыг сард найман удаагийн давтамжтайгаар угааж, халдваргүйжүүлэх бөгөөд аравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

Дээрх ажлыг тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагууд гүйцэтгэж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2022” Орхон, Сэлэнгэ аймагт үргэлжилж байна DNN.mn

Сүүлийн жилүүдэд цусны даралт ихсэх өвчин эрс залуужиж, хүн амын дунд хурдтай тархаж буй нь хөдөлгөөний хомсдол, жингийн илүүдэл, зохисгүй хооллолт, амьдралын буруу хэв маяг, стресс зэргээс үүдэлтэйг эмч мэргэжилтнүүд онцолдог бөгөөд энэ нь монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны өвчлөлд нөлөөлдөг гол хүчин зүйл юм.

Тиймээс иргэдийнхээ эрүүл мэндийн төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулахаар ХААН Банк нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаараа дамжуулан “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг өдгөө зургаа дахь жилдээ зохион байгуулж байна.

Цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг үзлэг оношилгоонд хамруулах, мэдлэг мэдээлэл олгох зорилготой энэхүү аяныг ХААН Банк Сан, П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлэг (УГТЭ), Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ) хамтран зохион байгуулж, нийт 16 мянган хүнийг үнэ төлбөргүй үзлэг, оношилгоонд хамруулжээзураг

зураг
зураг

зураг

зураг

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2022” өнгөрөгч 6-р сард Өмнөговь, Дорноговь аймагт амжилттай хэрэгжсэн бол энэ сард Орхон, Сэлэнгэ аймагт үргэлжилж байна. Аяны хүрээнд Орхон аймагт иргэдийн эрсдэлийг үнэлэн, зөвлөгөө өгч, зорилтот бүлгийн иргэдэд зүрх судас, зүрхний шигдээс, мэдрэл, тархины цус харвалт, бөөр, хоол боловсруулах замын эмгэгийн төрөлжсөн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулж буй. Мөн аймгийн эмч, мэргэжилтнүүдийг орчин үеийн эмчилгээний аргазүйгээр хангах танхимын сургалтыг зохион байгууллаа. Түүнчлэн 2022 оны 8-р сарын 3-наас 5-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн иргэдийг эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамруулан, эрүүл мэндийн боловсрол олгоно.

Ташрамд, аяны цар хүрээ жилээс жилд тэлж буйтай холбогдуулан өнгөрсөн баасан гарагт ХААН Банк, Улсын 3-р төв эмнэлэг, НЭМҮТ, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ)-ын удирдлагууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм. Иргэдэд эрүүл мэндийн мэдээ мэдээлэл түгээх, боловсрол олгосноор өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлд энэ жилээс МҮОНРТ уг аянд нэгдэж, хамтран ажиллахаар боллоо.

Хамтын өсөлт төгөлдөр-ХААН Банк

Categories
мэдээ нийгэм

Дархлаажуулалтын суурин 12 цэг, явуулын хоёр цэг нийслэлд ажиллаж байна DNN.mn

Улаанбаатар хотын хэмжээнд дархлаажуулалт хийх байршлууд

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр болж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээлэл хийсэн. Тэрбээр танилцуулгынхаа эхэнд нийслэлийн эрүүл мэндийн салбарын ажилтнууд эрүүл мэндийн үндсэн тусламж үйлчилгээний зэрэгцээ томуу төст өвчний тусламж үйлчилгээ, Ковид-19-ийн хариу арга хэмжээ зохион байгуулахын дээр нийт иргэдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамруулах гэхчлэн үндэсний хэмжээний үйлчилгээ үзүүлж, ачаалал ихтэй байгааг онцолсон юм.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийг дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-2, ХӨСҮТ, Монгол-Японы эмнэлэг, Амгалан амаржих газрууд болон 159 өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн нийт 49 эмнэлэгт зохион байгуулан ажиллаж байна. Эрт илрүүлэгт нийслэлийн нийт хүн амын 8.7 хувь нь хамрагдаад байгаа бөгөөд тав хүртэлх насны хүүхдийн 25.2 хувь, 6-17 насны хүүхдүүдийн 44.8 хувь нь хамрагджээ. Илрүүлэг үзлэгт орсон 280 хүнээс хавдрын сэжигтэй тохиолдол илэрсэн байна.

Сүүлийн 24 цагийн дотор улсын хэмжээнд 468 халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Цар тахлын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш Улаанбаатар хотод 518942 хүнд Ковидын халдвар батлагдсан мэдээ гарчээ. Сүүлийн үед дэлгэрээд буй “Омикрон ВА.4: ВА.5” хувилбарын хувьд халдварлах нууц хугацаа богино /2.5 хоног/, халдвар тараах чадвар өндөртэй, өвчний эмнэлзүйн шинж тэмдэг харьцангуй хөнгөн ч эрсдэлт бүлгийн хүн ам олноороо зэрэг өвдөх эрсдэлтэйг санууллаа.

Нийслэлд тав хүртэлх насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, өндөр настай хүмүүс хатгаагаар өвдөж буй ажээ. Харин эрчимт эмчилгээ хийлгэх хэмжээнд хүрч хүндрэх нь харьцангуй бага боловч халдвар томуу, томуу төст өвчинтэй зэрэгцэн гарч байгааг НЭМГ-ын дарга тодотгосон. Иргэд ӨЭМТ-ийг зорихоос илүүтэй шууд эмнэлэгт хэвтэх сонирхолтой байгаа аж. Энэ нь ӨЭМТ-өөс эмчилгээний багц өгөхгүй байгаатай холбоотой юм. Түүнчлэн PCR шинжилгээ хамтын төлбөрийн хэлбэрт шилжиж тодорхой хувийг иргэн төлж байгаагаас шинжилгээнд хамрагдахдаа хойрго байгаа ажээ. Шинжилгээ өгсөн иргэдийн 10.6 хувьд халдвар батлагдаж буй юм. Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын суурин 12 цэг, явуулын хоёр цэг нийслэлд ажиллаж байна. Явуулын цэг нь Сүхбаатарын талбай болон Шангри-Ла худалдааны төвд ажиллаж буй юм. Нийслэлийн хэмжээнд 24 цагийн турш ажилладаг 40 эмийн сан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголд ирсэн жуулчин ес хоногт дунджаар 1463 ам.доллар зарцуулдаг DNN.mn

Монголд 202 мянган жуулчин ирээд байна | News.MN

Манай улсад 2022 оны эхний хагас жилийн байдлаар 73.7 мянган жуулчин иржээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 6.4 дахин өссөн үзүүлэлт бөгөөд цар тахлын өмнөх үе буюу 2019 оны эхний хагас жилтэй харьцуулахад 66.1 хувиар буурсан үзүүлэлт юм.

Жил бүр хөрш орнууд болох ОХУ, БНХАУ-аас манай улсад хамгийн олон жуулчин ирдэг байна. Сүүлийн 10 жилийн тоон үзүүлэлтийг харвал, цар тахлаас өмнө БНХАУ-аас жилд 130 орчим мянга, харин ОХУ-аас 80 мянга орчим жуулчин Монгол Улсад аялахаар ирж байжээ.

зураг

Харин жагсаалтын дараагийн байруудад Өмнөд Солонгос, Япон, АНУ, Казахстан, Герман, Франц, Австрали, Их Британийн жуулчид жагсаж байна.

Монголбанкны судалгаанд дурдсанаар, Монголд ирсэн жуулчид ирсэн улс орноосоо хамаарч зардал нь харилцан адилгүй дунджаар 9 хоногт 1,463 ам.доллар зарцуулдаг байна. Мөн жуулчдын 56% нь жуулчны компаниар үйлчлүүлдэг бол 44% нь хувиараа аяллаа зохион байгуулдаг хэмээн Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

АИ-92 автобензины 34 хоногийн нөөцтэй байна DNN.mn

АИ-92 автобензиний улсын нөөц 44 хувиар нэмэгджээ – NewsWall

Улсын хэмжээнд 7 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийт 137,554 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 6,852 тн буюу 41 хоногийн, АИ-92 автобензин 45,880 тн буюу 34 хоногийн, АИ-95 автобензин 5,830 тн буюу 44 хоногийн, ДТ 76,765 тн буюу 28 хоногийн, онгоцны түлшний 30 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 64,855 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 1,168 тн, АИ-92 автобензин 27,365 тн буюу 29 хоногийн, АИ-95 автобензин 2,309 тн буюу 31 хоногийн, ДТ 31,884 тн буюу 29 хоногийн хэвийн нөөцтэй байгаа юм.

Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 14,553 тн, хангайн бүсэд 6,122 тн, төвийн бүсэд 32,070 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 10,654 тн байна.

Манай улс он гарсаар нийт 1,051.1 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнд А-80 автобензин 20.1 мян.тн, АИ-92 автобензин 350.7 мян.тн, АИ-95/98 автобензин 15.8 мян.тн, ДТ 529.2 мян.тн, онгоцны түлш 17.2 мян.тн, жет А-1 18.8 мян.тн, бусад 99.3 мян.тн-ыг тус тус импортолсон байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн биржид 3.5 сая хувьцаа арилжив DNN.mn

Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаагаар нийт 964,906,725.4 төгрөгийн арилжаа хийв. Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 54 компанийн 3.5 сая хувьцааг 804,246,473.02 төгрөгөөр арилжжээ. Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цааснууд

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 345 ширхэг бондыг 87,218,987.13 төгрөгөөр арилжив. Хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаанд 107,412 нэгж эрхийг 73.4 саятөгрөгөөр арилжлаа.

7 дугаар сарын 29-ний байдлаар зах зээлийн үнэлгээ 5,014,440,239,342 төгрөг болсон бол ТОП-20 индекс 34722.8 нэгж болж, өмнөх 7 хоногоос 2.92 хувиар өссөн үзүүлэлттэй байна..