Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Увс нуур дэвжээний сорилго барилдаанд аймгийн арслан Б.Сэр-Од түрүүлжээ DNN.mn

Увс нуур дэвжээний наадмын сорилго барилдаан өчигдөр буюу долдугаар сарын 02-нд Харзтайд болж, даян аварга Н.Батсуурь, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын харцага Ц.Мөнхбаяр нараар магнайлуулсан 128 бөх барилдав.

Уг барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат аймгийн арслан Б. Сэр-Од долоо даван түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат аймгийн харцага Хангайн Наранбаяр үзүүрлэлээ.

Их шөвөгт Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын гарьд Ө.Баторших, Увс аймгийн Малчин сумын харьяат цэргийн нэмэх начин Т.Батсүрэн нар шалгарсан юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хятад иргэн: Эрээнд өргөн хэрэглээний барааны үнэ сүүлийн хоёр жил өсөөгүй, хэвээрээ байгаа DNN.mn

Өргөн хэрэглээний барааны үнэ Эрээн хотод ямар байгаа талаар мэдээлэл авахаар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Эрээн хотын Консулын газартай холбогдлоо. Тус Консулын газрын орчуулагч н.Билигбадар ярихдаа “Манайх улсаа төлөөлөн ирж суурьшсан Консулын газар. Энд суурьшаад удаж байна. Тиймээс бид Эрээн хот дахь өргөн хэрэглээний бараа материалын үнэ ямар байгааг мэдэхгүй. Та бүхэн Эрээн хот дахь Монгол Улсын Консулын газартай холбогдсон нь зөв байх” гэв. Ингээд түүний зөвлөснөөр Эрээн хот дахь Монгол Улсын консулын газартай холбогдож дараах хариултыг авлаа. “Эрээн хот нь боомт хот учраас бараа материал энд үйлдвэрлэдэггүй, худалдаалдаггүй. Ковид гарснаас хойш Эрээнд худалдаа бизнес хийж байсан хятад иргэд бүгд нутаг буцсан. Одоо зөвхөн БНХАУ-ын өнцөг булан бүрээс иргэдийн худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг Эрээн боомтод төвлөрүүлж Замын-Үүд рүү гаргаж байна. Өөрөөр хэлбэл, Эрээн боомтоор дамжин өнгөрч байна. Тухайн барааг ямар үнээр худалдан авсныг мэдэхгүй учраас Монголд ороод хэд дахин нэмэгдэж буйг хэлэхэд хэцүү. Хятадаас бараа худалдан авсан иргэн бараагаа хэдэн төгрөгөөр үнэлж зарах асуудлыг эндээс тайлбарлах боломжгүй байна” гэв.


Харин ЗамынҮүд боомтын нөхцөл байдал ямар байгаа талаар “Борхойн тал” авто тээвэрчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ч.Эрдэнэбатаас тодрууллаа.


-Замын-Үүд дэх ачаа тээврийн асуудалд өөрчлөлт гарсан зүйл бий юү?

-Хуучин хэвэндээ байна. Хилийн цэргийн 30, авто тээвэрчдийн 30 машин өдөрт ачаа бараа зөөвөрлөж байгаа.

-Чингэлэг нь 45000 юаниас 15000 мянга болж хямдарсан гэсэн мэдээлэл яваад байна лээ. Энэ үнэн болов уу?

-Худлаа. Харин ч нэмэгдээд байгаа шүү дээ. Тэр Хилийн цэргийн дугаартай 30 машин чинь төсвийн мөнгөөр авсан. Түүгээрээ иргэдийн ажлын байрыг булааж зарим нэг эрх мэдэлтнүүд мөнгө угааж байна. Жишээ нь, нэгдүгээр сард анх чингэлэг тээвэр оруулж эхлэхэд би 50000 ам.долларт ачаа бараа чингэлэг тээврээр авчрахад ачааны 10 хувь 5000 ам.доллар дээрээс нь чингэлгийн үнэ, нэмээд гаалийн татвар тэгээд дахиад чингэлгийн түрээс нэмж төлдөг байсан. Тэр чингэлэг чинь Хятадынх. Бид түрээсэлж байгаа. 45000 юань буюу 20 сая төгрөгөөр нэг чингэлэг ачаа бараа орж ирэхэд чингэлгийн түрээс дахин хоногийн мөнгө нэмж авна. Ийм л байдлаар юмны үнэ хэд дахин өссөн.

-Чингэлгүүдээ буцааж татаж авч байгаа гэсэн. Хэзээ авч дуусах бол?

-Монголд 10 мянган чингэлэг орж ирсэн. Түүний нийт түрээсийн төлбөрт бид 500 мянган ам.доллар төлсөн. Чингэлэг түрээсээс гадна энд хадгалагдаж байгаа хоногийн мөнгө гүйсээр л байгаа. Одоо дахиад урд талд 20 мянган чингэлэг бэлдчихсэн. Түүнийгээ оруулж ирээд энд байснаа буцааж авна. Эндээс чингэлгүүдээ авах нь авч байна. Гэхдээ цөөхнөөр. 100 чингэлэг ачаа бараа оруулж ирсэн бол 30 чингэлэг л буцааж авч байна. Саяхан манай суманд УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин ирсэн. Аргаа барсандаа бид гишүүнд хандаж хүсэлт гаргасан. Чингэлэг хадгалалтын терминалууд бүгд дүүрсэн. Одоо хадгалах газар алга. Тусгай газар агуулах гаргаж өгөөд чингэлгүүдээ хадгалъя. Та нар хадгалалтын үнэ тогтоож өг. Төрийн хамгаалалтын бүстэй чингэлэг хадгалдаг газар гаргаад өгвөл үнэ тогтоогоод буцаагаад хоногийн түрээсийн мөнгөө нөхөж олно. Ингэж хариу арга хэмжээ авахгүй бол энд байгаа чингэлгүүдээ Хятадын тал мөд авахгүй. Мөнгө гүйсээр л байна.

-Тэгэхээр иргэд чингэлгийн түрээс, өөрийн үнэ, хоногийн мөнгө шингээсэн өндөр өртгөөр ачаа бараагаа авч байгаа гэсэн үг байх нь ээ?

-Тэр бүх зардал иргэдийн нуруун дээр очиж байна. Урьд нь төр орж ирээгүй ачаа бараа задгайгаар орж ирдэг байхад бид Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд хамгийн өндөр өртгөөр тооцоход дөрвөн сая төгрөгөөр тээврийн зардал хийгээд ачаа бараагаа оруулдаг байсан. Үүнийг кг-аар нь тооцвол нэг кг ачаа бараа тухайн үед 200 төгрөгөөр ордог байлаа. Харин одоо чингэлэг тээвэр 20 сая төгрөг болсон. Нэг кг ачаанд чингэлэг түрээсийн үнэ нэмэгдээд 1000 төгрөг болсон. Хэд дахин өссөн байна. Нэг кг тутамд тав дахин өссөн байгаа биз дээ. Дээрээс нь гаалийн татвар маш өндөр тогтоодог. Ийм л системээр иргэдийн халаасыг сэгсэрч байна.

-Гаалийн ерөнхий газраас тодруулахад тухайн барааны үнийн дүнгийн 15.5 хувиар тооцож татвар авдаг гэсэн. Тэгэхээр хүмүүс татвар тэгж өндөр төлдөггүй гэсэн ойлголттой байгаа л даа?

-Мэдээж тэгж хариулна. Наадуул чинь нэгдүгээрт, Хилийн цэргийн дугаартай 30 машинаар гарахдаа нүүрс, орж ирэхдээ ачаа бараа оруулж ирж хоёр талдаа ашиг олдог. Дээрээс нь ачаа бараа гаалиар ороход барааны үнэлгээг өндөр тавьдаг. Жишээ нь, 10 тн цемент 13 мянган ам.доллараар оруулж ирэхэд 13000 ам.долларыг өнөөдрийн үнэлгээ буюу 3150 төгрөгөөр үржүүлээд түүнийхээ 15.5 хувийг татварт тооцож аваад байгаа. Тэгээд л хүмүүсийн тархийг угаах зорилгоор барааны үнийн 15.5 хувьд л татвар ноогдуулдаг гэдэг байхгүй юу. Үнэлгээг өндөр тавиад долларын ханшаар үржүүлэхээр замбараагүй их татвар авч байгаа биз дээ. Түүнээс Эрээнээс орж ирж байгаа бодит үнэ огт өөр шүү дээ гэлээ.


Жолооч Ч.Эрдэнэбатаас тодруулга аваад түүний Хятад талын түнштэй онлайнаар холбогдон Эрээн талд өргөн хэрэглээний бараа материалын үнэ ямар байгаа талаар тодрууллаа.


-Эрээнд өргөн хэрэглээний барааны үнэ өссөн үү?

-Өсөөгүй, хоёр жилийн өмнөх үнээрээ байгаа. Цар тахлын үед үнэ нэмж болохгүй журам гаргаж тэр журмаа мөрдөөд явж байгаа.

-Тэгэхээр өргөн хэрэглээний барааны үнэ ямар байгаа талаар мэдээлэл өгч болох уу?

-Би голдуу хилийн тэг цэг рүү барилгын материал зөөдөг. Өөрийн мэддэг хэдэн барааны талаар үнэ ханшийг хэлж өгье. Цемент 1 тн нь чанараасаа хамаараад 350-450 юань, муу марк нь 350 юань байгаа гэсэн үг. Тоосго-78 мо, плита-20-30 мо, арматур эндээс монгол руу 1 тн нь 500 доллараар ордог. Одоогоор миний мэдэж байгаа үнэ энэ л байна.

-Эрээн хотод нөхцөл байдал ямар байна вэ?

-Одоогоор зарим нэг газрын үйл ажиллагааг хязгаарлалттайгаар эхлүүлж байгаа. Хил гааль хэзээнээс хэвийн үйл ажиллагаандаа орохыг мэдэхгүй байна. Манай монгол түншүүд чингэлэг тээвэр явж эхэлснээс хойш өргөн хэрэглээний барааны үнэ ихээр нэмэгдэж байгаа гэсэн. Манай улсад үнийн нэг стандарттай. Түүнийгээ баримталж үнэ нэмнэ гэсэн ойлголт байдаггүй. Харин бие биенээсээ өрсөлдөх чадвараар илүү гарах гэж үнээ унагах тохиолдол байдаг. Монголд харин эсрэгээрээ нэмээд л байдаг гэнэ лээ. Үнийн нэг стандарт тогтоож түүнийгээ мөрдөж ажиллах хэрэгтэй юм шиг санагддаг гэв.

Энэ мэдээллээс харахад Эрээнд юмны үнэ өсөөгүй. Хоёр жилийн өмнөх үнээрээ байгаа аж. Харин түүний хэлсэн барааны үнэ ханш Монголд ямар байгаа талаар судаллаа. Арматур 1 тн нь 3.150.000-3.450.000, цемент МАК ХХК-ийнх 1 тн нь 325.600, барилгын материалын 44 төв дээр 400-450 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Плита 100 айл барилгын материалын төвд 1 ширхэг нь 5000-7000 төгрөг. Тоосго (шинэ) 1 ширхэг нь 420-650 төгрөг, хуучин 1 ширхэг нь 300-350 төгрөгийн үнэ ханштай байна.

Харин гаалийн татварын талаар Гаалийн ерөнхий газрын Татвар, орлогын газраас тодруулахад “Бид ямар нэгэн гаалийн татварын үнийг нэмсэн зүйл байхгүй. Гаалийн тариф, татварын тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар тухайн бараа бүтээгдэхүүний үнийн 15.5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг татварт ногдуулан авдаг. Үүний 10 хувь нь нэмэгдсэн өртгийн албан татвар, таван хувь нь гаалийн татвар нийлээд 15.5 хувь болдог” хэмээв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Тэнгиснамуун: ЭЕШ-д хүссэн оноогоо авсандаа их баяртай байна DNN.mn

Элсэлтийн ерөнхий шалгалтад гурван хичээлд 800, хоёр хичээлд 749 оноо авсан сурагч Т.Тэнгиснамуунтай ярилцлаа.


-Юун түрүүнд баяр хүргэе. Нийт хэдэн хичээлээр ЭЕШ өгсөн бэ?

-Баярлалаа. Би энэ жил Бритиш сургуулийн 13 дугаар ангийг төгссөн. Тоо болон шинжлэх ухааны чиглэлийн хичээлүүддээ сонирхолтой.Нийт таван хичээлээр ЭЕШ-ын дүнгүүдээ олон улсын шалгалтаар дүйцүүлэн батламжаа авсан. Математик, хими, физикийн хичээлээ Кэмбриджийн “AS” түвшний A үнэлгээгээр дүйцүүлж тус тус 800 оноо авсан. Англи хэлний хичээлээ “SAT Eng­lish” оноогоо хөрвүүлэн 749, биологио Cambridge IGCSE A* дүнгээр 749 оноо авсан. Хүссэн шалгалтынхаа хүссэн оноог авсандаа их баяртай байна.

-Мэргэжил, сургуулиа сонгосон уу?

-Америк болон Австрали улсын хэд хэдэн сургуулиас инженерийн мэргэжлээр суралцах урилга, тэтгэлэг авсан. Мөн Монгол Улсын их сургуулийн “Багц-3”-ийн математик, физикийн чиглэлийн мэргэжлүүдээс сонгон 100 хувийн тэтгэлэгтэй суралцах боломж бий. Инженер, эсвэл математикийн чиглэлээр сурахаар төлөвлөсөн. Бакалавраа Монголдоо, эсвэл гадаадад ч суралцаж магадгүй. Харин магистраа бол заавал гадаадад хийнэ гэж боддог. Цаашлаад докторт суралцахыг хүсдэг. Шийдвэрээ хараахан гаргаагүй байна.

-Өдөрт хэдэн цагийг зарцуулж, ямар арга барилаар суралцдаг вэ?

-Хичээлээ тарж ирээд ихэнхдээ 3-4 цаг хичээлээ давтдаг. Чөлөөт цагаараа сайн амарч, дуртай зүйлсдээ цаг зарцуулдаг. Хичээлээ хийж байхдаа помодоро аргыг ашигладаг. Энэ нь 25 минут хичээлээ хийгээд таван минут амардаг арга. Помодоро аргаараа дөрвөн удаа яваад 30 минутын амралт авна. Тэгээд дахин 25 минут хичээлээ хийж, таван минут амраад хичээлээ хийдэг.

-Англи хэлний хичээлээ хэрхэн бэлтгэсэн бэ?

-Нэгдүгээр ангидаа “Кингс Кидс” сургуульд элсэж англи хэл сурах эхлэлээ тавьж байсан. Түүнээс хойш хичээлээс гадуур бие даан сурсан. Дунд ангидаа “Шинэ эхлэл” сургуульд англи хэлний Б.Цэнд багш маань уран зохиолын эхүүд орчуулуулдаг байсан. Тэр маш их тус болсон гэж боддог. Мөн англи хэлийг өдөр тутамдаа хэрэглэж бичлэг, подкаст сонсох, ярьж давтдаг байсан. Арваннэгдүгээр ангидаа Бритиш сургуульд элсэн англи багш нараас хичээл авахад ойлгох болон харилцахад ямар ч асуудал байгаагүй.

-Дүйцүүлэх шалгалт элсэлтийн ерөнхий шалгалтаас их ялгаатай байсан бэ?

-Олон улсын “Cambridge”-ийн шалгалт дийлэнх нь бичгээр хариулдаг. Энэ нь ЭЕШ-ын хувилбар сонгон бөглөхөөс ялгаатай. Кимбриджийн AS болон A түвшин ЭЕШ-аас хүнд санагдсан. Өмнөх онуудын маш олон материал ажиллаад л байвал сайжирч чадна. “SAT English”-ийн унших эхүүд унаган англи хэлтэй хүүхдүүдэд зориулсан тул хэцүү санагддаг ч математикийн хэсэг нь монгол хүүхдүүд өндөр оноо авах боломжтой байдаг.

-Олон хичээлээр шалгалтад бэлтгэхэд шантрах үе байсан уу?

-Гуравдугаар ангиасаа Олонлог сургуульд орж математикийн сайн суурьтай болж, маш дуртай болсон. Логиктойгоор сэтгэн бодох, ухаж ойлгох зэрэг зан чанаруудыг суулгасан. П.Чимэг багш маань математикийн олимпиадад бэлтгэдэг байсан. Миний сонгон судалсан хичээлүүд байгалийн ухааны хичээлүүд бөгөөд математикийн суурь маань маш их хэрэг болдог. Хэдий хими, физик хэцүү санагдах үе байдаг ч ойлгохгүй зүйлээ ойлгох кайфтай байдаг.

-ЭЕШ-д юу хамгийн хэцүү байсан бэ?

-ЭЕШ-ын сэдэв болон агуулга асуудалгүй байсан. Харин цаанаас нь өгсөн харандаа, баллуур асуудалтай байсан. Энэ талаар олон хүүхэд гомдоллож байна лээ. Мөн өөрийн харандаа, баллуураа авч орохыг зөвшөөрөөгүйд бухимдалтай байсан.

-Үеийн найзууд болон дүү нартаа юу гэж зөвлөх вэ?

-Эхлээд өөртөө том зорилго тавь. Том зорилгоо олон жижиг зорилго болгон хувааж, сайтар төлөвлөөд хэзээ түүндээ хүрэхээ тодорхойлоорой. Ингээд тууштай хичээж чадвал нэг л мэдэхэд чи том зорилгодоо хүрсэн байх болно. Шантарч болохгүй шүү, амжилт хүсье.

-Таны мөрөөдөл юу вэ?

-Чанартай боловсрол эзэмшиж Монгол Улсынхаа нэрийг өндөрт гаргахыг хүсдэг. Залуус бид л эх орноо өөрчилж чадна гэдэгт итгэдэг. Ямар нэгэн шинжлэх ухааны нээлт хийхийг мөрөөддөг, бас сансарт нисэж үзэхийг хүсдэг. Үргэлж дэмжиж, хөгжих боломж олгодог гэр бүлийнхэндээ талархаж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Солонго: Хүүхдүүд хоосон хар нүх хараад “Бидний тарьсан мод хааччихсан юм бэ” гэж нэхэж байна DNN.mn

Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” төсөл хэрэгжихээр болсон. Үүнтэй холбоотойгоор модны суулгацын үнэ өсч олдоц багассан байна. Харин үүнийг ашиглах гэсэн зарим нэгэн хүмүүс байрны гадаа болон хашаандаа тарьсан суулгацыг хулгайлж зарах явдал ихэсчээ. Энэ талаар сурвалжиллаа.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрны гадаа суулгасан модны суулгац алга болсон тухай нэгэн иргэн хорооныхоо фэйсбүүк пэйж хуудаст нийтэлжээ. Тус хороонд байрлах 119 дүгээр байрны оршин суугч Н.Солонготой ярилцлаа.


-Та хорооныхоо фэйсбүүк хуудаст гурван жил арчилсан модны суулгацаа алдсан тухай нийтэлсэн байсан. Юу болсон юм бэ?

-2022 оны тавдугаар сарын 26-ны өглөө гэрээсээ гараад энэ талаар мэдсэн. Өдөр бүр арчилдаг өөрийн гараар суулгасан мод байсан юм.

-Та мэдээд цагдаад хандсан уу?

-Хорооныхоо цагдаад хандсан боловч камер шүүнэ гэхээс өөр хариу өгөөгүй. Цагдаа тоодоггүй юм билээ. Байрны оршин суугчид нэгдээд ойр хавиа тохижуулж, хүүхэд хөгшид нарлаж тоглох тухтай орчин бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Гэтэл мөнгө харсан шунахай хүмүүсийн бай болсонд харамсаж байна.

-Хэчнээн тооны ямар модны суулгацууд байсан юм бэ?

-Арав гаруй тооны дандаа гацуур модны суулгац байсан. Гурван жил арчилж ургуулахдаа өглөө бүр усалж, өдөр бүр бидний өөрсдийн хийж байгаа зүйл гэж бодохоор урамшиж арчлах хүсэл цаанаасаа л ундардаг. Хүүхдүүд ч ээлжилж услаад мод ургуулахын ач тусыг мэдэрч, өөрсдийн байгаа орчноо сайхан болгохын төлөө хичээж байлаа. Гэтэл тэрхүү бүтээл маань нэг л өглөө алга болчихлоо.

-Танай байр гаднаа камертай юу. Камер шүүж үзсэн үү?

-Камертай. Хулгайч олдох байх гэж найдаж байна. Цагдаад хандсан учраас учир нь олдох байх.

-Хулгайч олдох найдвар хэр байна. Хэрэв олдохгүй бол яах вэ?

-Камерын бичлэг шүүгээд ч цагдаа хулгайчийг олно гэсэн найдвар бага юм билээ. Үнэхээр хийж байсан зүйлээ нэг л өглөө алга болохыг харахаар урам үнэхээр

хугарсан. Дахиад суулгац авч суулгах уу, суулгасан ч мөн л хулгайд алдчихвал яана гэсэн айдастай боллоо. Шунахай сэтгэлтэй хүмүүс хүний хийсэн зүйлийг юу ч бодохгүй аваад явчихдаг, ард нь хэдэн хүн хохирч байгааг төсөөлдөггүй байх. Хүүхдүүд ч хоосон нүх хараад гайхацгааж, бидний тарьж байсан мод хааччихсан юм бэ гэж нэхэж байна. Үнэндээ хэлэх үг олддоггүй юм билээ гэв.

Ингээд тус хорооны цагдаатай уулзахаар очсон боловч дуудлагаар явсан тул ажлын байрандаа байгаагүй юм. Баянзүрх дүүргээс Сүхбаатар дүүргийн зургадугаар хороог зорилоо. Тус хороонд мод үржүүлгийн

талбай ажиллуулдаг иргэн Б.Цэгмид ярихдаа “Манайх энд мод үржүүлгийн газар ажиллуулаад 20 гаруй жил болж байна. Энэ хавиар хотын дахин төлөвлөлт явж манайх ч газарт орчихсон. Тиймээс гэрээгээ байгуулаад энэ намар гэхэд газраа суллаж өгөхөөр болсон. Насаараа хийсэн ажлаа өгнө гэхээр сэтгэлд багтахгүй л байна. Гэхдээ нас өндөр гарч, энэ ажлаа хийж чадахааргүй л боллоо. Тиймээс гэр бүлийн хүнтэйгээ, хүүхдүүдтэйгээ ярилцаж зөвлөлдөөд газарт орохоор шийдсэн. Манайх 20 гаруй төрлийн мод бут сөөг, жимсний мод үржүүлж зардаг. Жимс, хүнсний ногоо ч ургуулдаг. Газарт орохоор болсон болохоор энэ зундаа бүгдийг нь зарахыг нь зарж, нүүлгэн шилжүүлнэ. Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод төслийн хүрээнд модны суулгац үнэд орж олдохоо байсан л гэнэ. Манайх гурван сарын дотор бүх суулгацаа зарж дуусгах болохоор хямд зарж, таньдаг хүмүүс, хамаатан садандаа хэрэгтэй гэвэл үнэгүй өгч байгаа. Сүүлийн үед хашаанд маань мэр сэр хулгай орж зарим суулгацууд алга болох болсон. Гэхдээ хэл ам хийж, хэрүүл шуугиан үүсгээд яах вэ. Тэртэй тэргүй намар гэхэд хашаагаа суллаж өгөхөөс хойш буян болог гэж бодоод л орхисон. Модны суулгац үндэсгүй бол яаж ургах вэ дээ. Энд тэндээс хөрөөдөж аваачаад суулгаж байгаа хүмүүс хайран модыг үхүүлж байхаар байсан газарт нь зүгээр орхимоор юм. Тэрбум мод төсөл байгаль экологид асар их үр нөлөөтэй төсөл боловч шунахай хүмүүсийн сэдэлд автаад зарим газраас хулгай хийж зардаг, үндэсгүй мод тайрч аваачиж суулгадаг үзэгдэл сонсогдож байна. Хайран мод гэж халаглах юм даа” гэв.


Модны суулгацын үнэ ханш ямар байгаа талаар судаллаа.


Tree of life:Хайлаас үнэ: 2200-2800 төгрөг. Агч үнэ мод 10000 төгрөг, Голт бор 10000, тэхийн шээг 8000, шинэс 50000, 3-4 настай 20-25 см өндөртэй хуш модны суулгац 35000 төгрөг.

Төгөл мод үржүүлэг: Улиас 5000-20000 төгрөг 1,3-2,5 м, бургас 4000-9500₮ 1,5-3,0 м, хайлаас 2800-4800₮ 0,6-1,2 м, тэхийн шээг 5000-8000 төгрөг 0,5-1,0 м, голт бор сөөгөн 15000-18000 0,6-1,3 м, Ногоон харш: Нарс 80000₮ 1-2м, хус 15000 төгрөг 0,8-1,3 м, алимны мод 25000₮ 1-1,6 м, торгомсог тавилгана 5000 0,5-0,8 м нь төгрөгийн үнэ ханштай байна. Насны ангиллаар: 3-8 настай- Улиас: 3000-4500, агч: 20000, буйлс: 7000-10000, Хар мод: 32000-45000, гацуур: 65000 төгрөг бол 2-3настай модны суулгац: Чацаргана 4500, 3500, үхрийн нүд 4500, улаалзгана 4500, нарс 70000, монос 22000 төгрөг 1,2-1,6 м-ийн өндөртэй байгаа юм.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

2022.7.3, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 4

ЗУНЫ ДУНД УЛААН МОРЬ САР
НАЙМАН ЦАГААН УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.7.3, Ням гараг
  • Наран ургах шингэх: 04.58-20.54
  • Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 26-28 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 20-25 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 19-24 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнодын тал нутгаар 29-34 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 34-39 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгын ажил 76 хувьтай байна DNN.mn

Тус төвийн барилгын явц 76 хувьтай явж байгаа бөгөөд энэ онд багтаан ашиглалтад оруулах юм.

Мөн хамтарсан багийн уулзалт зохион байгуулж өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар зэрэг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллагуудын үйл ажиллагаа, цаг үеийн мэдээллээр санал солилцов.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь 2020 онд ашиглалтад оруулсан Хүний хөгжлийн ордонд байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг. Тус төв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан зэрэг бүх насны иргэдэд тэгш хүртээмжтэй, ээлтэй буюу стандартын дагуу барьсан анхны барилга. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөх төрийн болон төрийн бус 15 байгууллага тус ордонд үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны сайн жишээ юм.

Мөн энэхүү Хүний хөгжлийн ордон нь спорт заалтай бөгөөд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд дасгал хөдөлгөөн хийх, эрүүл мэнддээ анхаарч, урьдчилан сэргийлэх боломжтойгоор илүү давуу талтай.

Үүнээс гадна залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор старт ап төвийг орон нутгийн 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар нэмж тохижуулан байгуулсан байна.

Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифийг хүлээн авч уулзсан бөгөөд энэ үеэр бүх талаар хамтран, дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Мөн НҮБ-ын Хүн амын сан тус аймагт хэрэгжүүлж буй хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр боллоо гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Завьт эргүүлүүд голын салаанд боогдсон иргэдийг татан гаргав DNN.mn

Дулааны улиралд аадар бороо орж, үер буусны улмаас гол мөрний усны түвшин нэмэгддэг. Ялангуяа энэ жилийн хувьд хур бороо ихтэй байгаа юм. Зуны дэлгэр цагт иргэдийн аялж зугаалах нь ихсэж, энэ хэрээр анхаарал болгоомжгүйн улмаас голын усанд осолдох эрсдэл ч мөн нэмэгддэг. Иймээс Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон холбогдох байгууллагууд хамтран аадар бороо орж, үер буусны улмаас болон аливаа үүдэн гарах аюул осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна. Тухайлбал, иргэд голын усанд живэх, амиа алдахаас сэргийлж зургаадугаар сарын 10-наас эхлэн өдөр бүр 10:00-20:00 цагийн хооронд Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 94 км газарт завьт эргүүл гарч буй юм. Энэ хүрээнд голын эрэг орчимд амарч буй иргэдэд сэрэмжлүүлэг өгөх ажлыг гүйцэтгэж, .

Завьт эргүүлд НОБГ-ын Аврах ангийн үндсэн болон бэлтгэл ээлжийн бүлэг, дүүргүүдийн бэлтгэл ээлжийн бүлгийн бие бүрэлдэхүүн зэрэг давхардсан тоогоор нийт 80 орчим албан хаагч ажиллаж байна. Өчигдрийн байдлаар гэхэд найман автомашин голын салаанд боогдсон байсныг завьт эргүүлээр илрүүлж, 15 иргэнийг голын цаанаас татан авчээ. Завьт эргүүл 12 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд есдүгээр сарын 15-н хүртэл ажиллах юм.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй “Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд төвийн бүсээр тур зуурын, хүчтэй аадар бороо орно гэсэн мэдээлэл өгсөн. Гол болон голын сайр дагуух айл өрхүүд онцгой сонор сэрэмжтэй байх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, аж, ахуйн нэгж, байгууллагууд ус зайлуулах хоолойг чөлөөтэй байлгах хэрэгтэй” хэмээн сэрэмжлүүлэв.

Усанд осолдож, амиа алдсан иргэдийн дийлэнх нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй болсон, голын аюулгүй хэсэг эсэхийг мэдэхгүй ч гаталсан байдаг аж. Түүнчлэн шаардлага тавихад биелүүлэхгүй байх, сануулга, анхааруулгыг үл тоох зэрэг асуудал тулгардгийг албаныхан онцолж байлаа.

Иймд НОБГ-ын зүгээс иргэдэд анхаарал, сонор сэрэмжээ алдахгүй байх, огт мэдэхгүй болон баталгаагүй гарцаар гол гатлахгүй байх, аялал зугаалгад явахдаа цаг агаарын мэдээ харах, аадар бороотой үед голын эргээр зугаалахгүй байх зэргийг анхааруулж байна.

Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар


Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан DNN.mn

Малчид, иргэд, тариаланчид, аялагчдын анхааралд: Өнөө, маргаашдаа .


2022 оны 07 сарын 02-ны 20 цагаас 07 сарын 03-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 13-18 хэм, өдөртөө Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 19-24 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнодын тал нутгаар 29-34 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 34-39 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 16-18 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.


2022 оны 07 дугаар сарын 04-нөөс 07 дугаар сарын 08-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

4-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6,7-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 4,5-нд говь, тал, хээрийн нутгаар, 6,7-нд Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 30-35 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна

Categories
мэдээ нийгэм

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ DNN.mn

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль 2022 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. .

Хуулийг бүрэн эхээр дараах холбоосоор харна уу. https://legalinfo.mn/mn/detail?lawId=16390388880621

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам