Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна DNN.mn

Долдугаар сарын 3-ны өдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд, Хэнтий нурууны зүүн хажуугийн Улз голын дунд болон адгаар үерийн түвшинг 5-20 см, Увс нуурын савын Хархираа гол үерийн аюултай түвшинг 5 см орчим даван үерлэж байна. Ойрын өдрүүдэд хойд болон төв, зүүн аймгийн зарим хэсгээр борооших тул Дэлгэрмөрөн, Бэлтэс, Үүр, Онон, Балж, Хэрлэн, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ зэрэг гол мөрний усны түвшин нэмэгдэх хандлагатай байна.

Мөн жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр байна.

Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн

Гадаргын усны судалгааны хэлтэс

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 241 хүүхэд усанд осолджээ DNN.mn

Онцгой байдлын ерөнхий газраас амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд, олон нийтэд гол, нуурын усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэх зорилгоор “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг”-ийг өчигдөр/2022.07.02/ нийслэлийн Налайх дүүргийн Тэрэлжийн гүүр, Мойлтын тохойд зохион байгууллаа.

Өдөрлөгийн нээлтэд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Өнгөрсөн 10 жилийн хугацаанд гамшиг, осолд нийт 675 хүүхэд өртсөнөөс 499 хүүхэд амь насаа алдсан. Үүнээс 241 хүүхэд усны ослоор амь насаа алдсан тоон мэдээлэл байна. Дээрх тоон мэдээллийг харахад гамшгийн эрсдэлийг бууруулахад эцэг эх, иргэд, олон нийтийн оролцоо чухал байгаа нь харагдаж байгаа юм.

Усны ослоор амь насаа алдсан хүүхдүүдийн ослын шалтгаан нөхцөлийг нь судлан үзэхэд хараа хяналтгүй орхисноос хиймэл нуур, тогтоол усанд орох, аялал, амралт зугаалгаар явах үедээ эцэг эх, асран хамгаалагч нар хараа хяналтаа сулруулсанаас болж хүүхдүүд гол, нуурын усанд орж амь нас эрсдэх тохиолдол ихэнх хувийг эзэлж байна. Иймд төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагууд хамтран салбар хоорондын уялдааг ханган ажиллаж байгаа нь үер усны осолд өртөж байгаа хүүхдийн тоог бууруулахад чухал ач холбогдолтой юм. Монголын минь гэрэлт ирээдүй болсон хүүхдүүдийнхээ эрүүл, эсэн мэнд, аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлэхэд иргэн бүр хариуцлагатай байж эрсдэлээс үр хүүхдээ хамгаалахыг уриалж байна” хэмээн онцоллоо.

Монгол Улсын Шадар сайдын баталсан “Үер уснаас үрсээ хамгаалъя” аяны хүрээнд зохион байгуулж байгаа тус өдөрлөгт ХНХЯ, БОАЖЯ, ЦЕГ, ЦУОШГ, ГБХЗГ, Монгол Улсын Далайн захиргаа, НЭМҮТ, МУЗН, “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллага, Гол, нуурын эргийн аюулгүй байдлыг хамгаалах холбоо ТББ, “Ландкруйзер эзэмшигчдийн клуб”, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Агаараас эрэн хайх, аврах 111-р анги, НОБГ оролцож, агаараас болон уснаас аврах ажиллагааны үзүүлбэр, усанд живсэн хүнд үзүүлэх анхны тусламжийн сургалтыг явуулж, урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд хүргэж байна.

Түүнчлэн иргэд баяр, амралтын өдрүүдэд гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх, гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Наадмын тасалбар дуусчээ DNN.mn

Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ жил цахимаар худалдааллаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас санал болгосон технологийн компанитай хамтарч ажиллаж наадмын билетийг enaadam.mn цахим хуудсаар энэ сарын 1-нээс худалдаалж эхэлсэн юм.

Цахим борлуулалтын явцад ачаалал үүсч иргэдийн бухимдуулаад байсан ч наадмын тасалбар борлуулагдаж дуусчээ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сүүдрэвчтэй хэсгийн тасалбар 52500, сүүдрэвчгүй хэсгийнх нь 42 мянган төгрөг байсан юм.

Categories
гадаад мэдээ

АНУ: Украинд 820 сая ам.долларын зэвсгийн тусламж үзүүлнэ DNN.mn

АНУ-ын Батлан хамгаалах яам Украинд аюулгүй байдлын нэмэлт тусламж болгон 820 сая ам.долларын тусламж үзүүлнэ гэж мэдэгдлээ.

Тусламжийн багцад “НАСАМС” гэгддэг үндэсний дэвшилтэт “газар-агаар” пуужингийн систем, өндөр хөдөлгөөнт артиллерийн пуужингийн систем зэрэг зэвсэг багтаж буй юм байна.

Хоёрдугаар сарын сүүлчээр ОХУ-ын цэргийн дайралт эхэлснээс хойш АНУ Украинд аюулгүй байдлын чиглэлээр ойролцоогоор 6.9 тэрбум ам.долларын тусламж үзүүлсэн тухай Батлан хамгаалах яамнаас мэдэгдлээ.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский баасан гарагт нийтэлсэн видео бичлэгээрээ АНУ-ын нэмэлт тусламжид талархаж байгаагаа илэрхийлээд, “НАСАМС” систем нь Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчийг ихээхэн бэхжүүлнэ. Мөн манай улс түншүүдээсээ бусад шинэ зэвсгийн талаар хэлэлцээ хийж байна” гэж мэдэгдсэн байна.

Энэ үеэр Володимир Зеленский Оросын баасан гарагийн үүрээр өгсөн пуужингийн цохилт өмнөд хэсгийн Одесса муж дахь есөн давхар орон сууцыг онож 21 хүн амиа алдсан гэж мэдэгдсэн. Тэрбээр энэ халдлагыг “санаатай, зорилготой үйлдэл” гэж тодорхойлж байна.

Categories
мэдээ нийгэм

Чингис-Бэрх-Ульхан боомт чиглэлийн 318.3 км авто замын бүтээн байгуулалт эхэллээ DNN.mn

Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд улсын хэмжээнд хилийн 14 боомтыг авто болон төмөр замаар холбох томоохон зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

May be an image of 1 person and text that says "шинэ сэргэлтийн 3ACT6 1 боомтын сэргэлт бодлого чингис 318.3км хот- -ульхан боомт ABTO замын чиглэлийн 2022.07.03 тесол 8 318.3 автозамын 11 автозамын 320 зайлуула хоолой 25 218 байгууламж механизм чингис хот 307 2022-2025 ахиллах хуч 70км хорогрок льхан бэрх тосгон 68км 62KM норовлин сум 50KM 3км батноров сум баян-ууп cyM"

Эдгээрийн нэг Хэнтий аймгийн Чингис-Бэрх-Ульхан боомт чиглэлийн 318.3 км авто замын бүтээн байгуулалт юм. Уг авто замын эхний 70 км буюу Чингис-Бэрх чиглэлийн хатуу хучилттай авто зам бэлэн болсон. Үргэлжлэл 248.3 авто замын төслийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн Норовлин суманд өнөөдөр ажиллахдаа бүтээн байгуулалтыг нь эхлүүллээ гэж Монгол Улсын засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

Малчид, иргэд, тариаланчид, аялагчдын анхааралд: Өнөөдөр говийн бүс нутгийн өмнөд хэсгээр бүгчим халуун үргэлжилж, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, ялангуяа Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Хэнтийн нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2022 оны 07 сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 19-24 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнодын тал нутгаар 29-34 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 34-39 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 26-28 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 25-27 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 25-27 хэм дулаан байна.


2022 оны 07 дугаар сарын 04-нөөс 07 дугаар сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6,7-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 4,5-нд говь, тал, хээрийн нутгаар, 6,7-нд Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 30-35 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зогсоолын төлбөрийн доод хэмжээг шинэчлэн тогтоов DNN.mn

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Нийтийн болон хувийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн зогсоолыг төлбөртэй ажиллуулах талаар авах арга хэмжээний тухай хэлэлцэв.

Түгжрэл үүсэх нэг хүчин зүйл нь авто зогсоолын хүртээмж болон менежментийн асуудал гэж Нийслэлийн ЗДТГ үзэж байна. Энэ оны байдлаар Улаанбаатар хотод 615 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй бол авто зогсоол 16,696 байгаа юм. Нийтийн болон хувийн хэвшлийн, орон сууцны, шинээр судлагдсан гэх мэт эдгээр зогсоолыг тээврийн хэрэгсэлтэйгээ харьцуулбал 1 зогсоолд 23 авто машин ногдож байна гэсэн үг. Хотын төвд зогсоолын хүрэлцээ муу байгаа нь түгжрэлийн шалтгаан болж байна гэж иргэдээс авсан судалгааны үр дүн гарчээ.

Тиймээс иргэд сул зогсоол хайж үргүй зорчилт хийх, зориулалтын бус газарт авто машинаа байршуулж бусдын хөдөлгөөнд саад учруулах зэргээр ачааллыг үүсгэдэг. Түүнчлэн цаашид татвар төлөгчдийн мөнгөөр бус авто тээврийн хэрэгсэл хэрэглэгчдийн төлсөн татвараар автозамын сүлжээний өргөтгөл, шинэтгэл, засвар үйлчилгээ, бусад үйлчилгээг санхүүжүүлэх нь зүйтэй гэж Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Одсүрэн танилцууллаа.

Иймээс зогсоолын төлбөрийн доод хэмжээг дараах байдлаар шинэчлэн тогтоох саналыг танилцуулав. Үүнд:

Цаг

0-1 цаг /Эхний 15 минут үнэгүй/

2 дахь цаг

3 дахь цаг

4 дэх цаг

4 дэх цагаас хойш

Үнэ тариф ₮

1000

1500

2000

4500

Цаг тутам 4500

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ дахь ХҮН намын бүлэг дүгнэлтээ танилцуулсан. Тус намын бүлэг энэхүү саналыг дэмжиж байгаа бөгөөд гагцхүү зогсоол ашигласны доод хэмжээний дүнг анхааралдаа авч, нухацтай хэлэлцэхийг тодотгосон юм. Харин Ардчилсан намын бүлгийн дарга Д.Пүрэвдаваа автомашинаа хотын захын зогсоолд үлдээн нийтийн тээврээр төв рүү орж ирсэн ч адил хэмжээний зогсоолын төлбөр төлөх нөхцөл бүрдүүлэхгүйн үүднээс бүсчилсэн зохицуулалт хийх саналыг гаргав. Мөн автомашинаас татгалзсан иргэдэд унадаг дугуй, мотоцикль унах, явган алхах боломжийг хэрхэн олгох талаар тодруулсан юм. Засаг даргын орлогч Б.Одсүрэн энэхүү асуултад хариулахдаа “Байршлаар зарим зогсоолыг төлбөргүй болгох зэрэг нарийвчилсан заалтуудыг Засаг дарга журмаар тогтооно” гэлээ. Мөн төлөөлөгчид саналаа хэлж, тогтоолын төслийг дэмжлээ.

Товчхон:

  • Авто зам ашигласны төлбөрийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг Нийслэлийн ИТХ-аар баталлаа. Үүнд нийслэлийн бүртгэлтэй тээврийн хэрэгслээр авах төлбөрийн хувь хэмжээг суудлын автомашинд 20-40 мянган төгрөг, ачааны автомашин ангиллаас хамаарч 40-70 мянга, автобус 40-60 мянга, механизм 30-60 мянга, мотоцикль, мопед 10 мянга, цистерн 50 мянга, чиргүүл 30 мянга байхаар суурь хураамжийг тогтоолоо. Харин Улаанбаатар хотын шалган бүртгэх товчоогоор нэвтрэх орон нутгийн тээврийн хэрэгслийн хувьд суудлын тоо, даац, тонн зэргээс хамаарч 1000-5000 төгрөг байхаар тогтов.
Categories
мэдээ утга-зоxиол

ЯРУУ НАЙРАГ: Д.Дамдинжавын “Бүсгүй” шүлэг DNN.mn

СЭТГҮҮЛЧ, ЯРУУ НАЙРАГЧ ДАМДИНСҮРЭНГИЙН ДАМДИНЖАВ “БҮСГҮЙ ХҮН” ШҮЛГИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.

Дэлгэрэх навчтай модны бүлээн хэвлий бэлхүүс тань байдаг

Дэлбээлэх цэцэгсийн эмзэг нь бүсгүй тантай адилхан байдаг

Дэндүү тансаг солонгын өнгө нь үзэмж тань байдаг

Дэлхий од гариг бүхлээрээ эх хүн байдаг аа.

Уй гунигийг ороолон баяр хөөр цогиж явах тэр сэтгэл тань байдаг

Учралын тэнгэр эсгэн хагацлын зүг урвах нь хүртэл сайхан байдаг

Эр хүн уйлахын ганцхан шалтаг эхчүүд минь байдаг

Эргэн эргэн төрөхийн гарцаагүй шалтгаан эмэгтэй хүн байдаг аа.

Цахилж зөрөх гөрөөсний нүдэнд үзэгдсэн хорвоо таны гэнэн дурлал байдаг

Цагийн манан дундаас гэнэт цойлсон марал таны гэгээн бодол байдаг

Нүдэн нуураа хашиж дэвсэн шувуудын жигүүр хөмсөг тань байдаг

Нөмгөн орчлонг бүсэлж үүрсэн ухааны тэнхээ бүсгүй таных байдаг аа.

Яргуй дуулалдсан хаврын зөөлөн урь энхрийлэл тань байдаг

Яаж ч хичээгээд зурж чадаагүй уран бүтээл инээмсэглэл тань байдаг

Гунхаж яваа дүр тань миний сэрүүн цагийн зүүд байдаг

Гунигаа мартаж хөнтрөх мянган балга дарс харц тань байдаг аа.

Сансраас над руу нумарч татсан цагаан заадас эхийн сүүн цацал байдаг

Саранд асаж, наранд шатаж харагдах тэр гэрэл бүсгүйн гоо үзэсгэлэн байдаг

Залуугийн сайхнаа магтаалын салхинд үрж элээх нь мөхөл биш, бахдал байдаг

Санааны минь чанадад бүрэлдэх нь төрсөн бус, зурсан ертөнц байдаг аа.

Ирлэсэн мэс шиг зүрх сийчих охидын дурлал жаргал минь байдаг

Иссэн дарс мэт нулимсаа энгэрт асгах нь ихийн их хайр байдаг

Ижийдээ хэлж амжаагүй шад шүлгийн минь утга таны л тухай байдаг

Ирж буцахын хооронд энэ ертөнцдөө та нар бурхан нь байдаг аа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭЕШ: Улаанбаатар хотоос 125 шалгуулагч 800 оноо авчээ DNN.mn

Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад нийтдээ 36 мянга гаруй шалгуулагч бүртгүүлснээс 2872 нь шалгалтдаа ирээгүй байна. Энэ жилийн шалгалтын ирц 92 хувьтай байв.

Орос хэлний шалгалтад нийт 67 хүүхэд 800 оноо авсан нь хамгийн өндөр үзүүлэлт байлаа. Харин 2019 онд 109 шалгуулагч 800 оноо авсан бол 2020 онд 182, 2021 онд 209, энэ онд 208 шалгуулагч 800 оноо авчээ.

Тэр дундаа Орос хэлний шалгалтад нийт 67 хүүхэд 800 оноо авсан нь хамгийн өндөр бол газар зүйн хичээлд авсан ганц 800 оноо Завхан аймгийн шалгуулагч байв.

Мөн монгол хэл, бичгийн шалгалтын босго оноонд 1180 шалгуулагч хүрээгүй байна. Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сард дахин зохион байгуулахаар болжээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийн ажлыг эхлүүлэв DNN.mn

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Чойбалсан -Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийн ажлыг өнөөдөр эхлүүллээ. Төслийн нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ, Засгийн газрын зарим гишүүдийн хамт оролцлоо.

Тус төмөр зам нь Монгол Улсын хэмжээнд төмөр замын хоёрдахь гарц болж байна. Нийт 415 км урт төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг Бичигт боомтоос эхэлнэ. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Бичигт хилийн боомтоор жилдээ 25 сая.тн ачаа экспортод гарах бүрдэж, тээврийн зардал 2-3 дахин буурах урьдчилсан тооцоо гарчээ.