Categories
гадаад мэдээ

Энэтхэг улс нэг удаагийн хэрэглээтэй хуванцар ашиглахыг хоригложээ DNN.mn

Энэтхэг улс хөрсний бохирдол, хог хаягдлаасаа ангижрахын тулд нэг удаагийн хэрэглээтэй хуванцар ашиглахыг хориглолоо. Энэхүү хориг нь эхний ээлжид хүнс, ундаа, өргөн хэрэглээний бараануудад хамаарахгүй аж.

Тус улс жилд 14 сая тонн хуванцар хэрэглэдэг боловч хуванцар хог хаягдлыг зохицуулах системтэй тогтолцоо байдаггүй. Шинээр хэрэгжиж хориг нь нэг удаагийн хутга, соруул, чихэвч, хүнсний уут, үлээдэг бөмбөлгийн иш, чихэр, зайрмаг, тамхины хайрцаг зэрэгт хамаарна.

Мөн зарим төрлийн гялгар уутыг дахин ашиглах боломжтой болгохын тулд зузааныг нь нэмэгдүүлэхийг шаардсан байна.

Эх сурвалж: CNN

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Nvidia” хэрэглэгчдийнхээ гуравны нэгийг алдаад байна DNN.mn

“Nvidia” график картынхаа үнийг хоёрдогч зах зээлд 50 хувиар бууруулж, хэрэглэгчдийг татах бодлого баримталж байна

Крипто олборлогчид график картыг нь ашиглаж эхэлснээр тус компанийн ашиг огцом өсөж байсан аж. Харин крипто зах зээл уналтад орж эхэлснээс хойш “Nvidia” хэрэглэгчдийнхээ бараг гуравны нэгийг алдаад байна.

Эрэлт саарч, борлуулалт буурснаар “eBay” зэрэг интернэт худалдааны платформууд дээр бүтээгдэхүүнүүд нь бөөгнөрсөн байна. Тус компани график картынхаа үнийг бууруулсан ч өсөлт ажиглагдахгүй байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Цар тахалтай амжилттай тэмцэж буй орнуудын жагсаалтыг БНСУ тэргүүлжээ DNN.mn

Цар тахалтай амжилттай тэмцэж буй орнуудын жагсаалтыг БНСУ тэргүүллээ.

2020 оны 11 дүгээр сараас хойш гаргасан энэхүү жагсаалт зургаадугаар сараар эцэслэгдэж байна. Энэ нь улс орнуудад цар тахлын нөхцөл байдал тогтворжиж, цаашид үнэлгээ хийх шаардлагагүй болсонтой холбоотой аж. Жагсаалтыг тэргүүлж буй улсууд иргэдээ вакцинд бүрэн хамруулж, эдийн засаг, нийгмийн орчин нөхцөл нь 2019 оны үетэй дөхөж ирсэн байна.

Харин СOVID-19-ийн халдварын тархалтын эсрэг хатуу бодлого баримталсаар буй Эх газрын Хятад болон Хонгконг сүүлийн тавд бичигдэж байна.

Э.Мишээлт

Categories
мэдээ нийгэм

Баяр наадмаар 243 улсын байцаагч хяналт шалгалт хийнэ DNN.mn

Тулгар төр байгуулагдсаны 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Налайх, Багануур дүүргийн баяр наадмын үеэр тус тус худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд НМХГ-аас давхардсан тоогоор нийт 243 улсын /ахлах/ байцаагч, албан хаагчид хяналт, шалгалт тавьж ажиллах бөгөөд баярын болон үргэлжилсэн амралтын нийт 9 хоногийн хугацаанд болзошгүй хоолны хордлогот халдвар, барилга, дэд бүтэц, хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой шуурхай мэдээллийн дагуу ажиллах улсын /ахлах/ байцаагчдын ажиллах хуваарийг батлаж, Төв болон Налайх, Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсүүдийн ажлын байранд 24 цагаар Шуурхай алба, ерөнхий болон хариуцлагатай жижүүр, Шуурхай албаны жижүүр ажиллана.

НМХГ-ын даргын баталсан төлөвлөгөөний дагуу Баяр наадмын бэлтгэл ажлыг хангах хүрээнд Төв Цэнгэлдэх, Хүй долоо худагт байрлах худгын ундны усны чанар, аюулгүй байдалд шинжилгээтэй хяналт хийж, худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгогдож мандат авсан аж ахуйн нэгжүүдэд дүүргийн Засаг даргын Тамгийн газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэстэй хамтран 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр сургалт зохион байгуулж анхаарах болон тавигдах эрүүл ахуйн нөхцөл, шаардлагын талаар зөвлөгөө өгч, НМХГ-аас худалдаа, үйлчилгээнд анхаарах болон хориглосон асуудлыг нэг бүрчлэн тусгасан эрүүл ахуйн нөхцөл, шаардлагын талаар хэвлэмэл “Зөвлөмж” тарааж ажиллана.

Төв Цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худагт явуулын болон түр лабораторит зарим нэрийн хүнсний бүтээгдэхүүн, ундны усанд итгэмжлэлийн хүрээндээ химийн зарим үзүүлэлтүүдийг газар дээр нь шинжилгээ хийхээр бэлтгэсэн.

Иргэдэдээ анхааруулахад баяр наадмын үеэр зөвшөөрөлгүйгээр худалдаа, үйлчилгээ эрхлэхийг хориглох бөгөөд наадамчин та бүхэн зөвшөөрөлтэй байршилд, зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлж буй газраар үйлчлүүлж, өөрийн болон гэр бүлээ хоол хүнсээр дамжих хордлогот халдвар болон халдварт өвчинд өртөх эрсдэлээс сэргийлэхийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

“Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг” болов DNN.mn

“Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг”-ийг Тэрэлжийн гүүр, Мойлтын тохойд зохион байгууллаа.

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Өнгөрсөн 10 жилийн хугацаанд гамшиг, осолд нийт 675 хүүхэд өртсөнөөс 499 хүүхэд амь насаа алдсан. Үүнээс 241 хүүхэд усны ослоор амь насаа алдсан тоон мэдээлэл байна. Дээрх тоон мэдээллийг харахад гамшгийн эрсдэлийг бууруулахад эцэг эх, иргэд, олон нийтийн оролцоо чухал байгаа нь харагдаж байгаа юм.

Усны ослоор амь насаа алдсан хүүхдүүдийн ослын шалтгаан нөхцөлийг нь судлан үзэхэд хараа хяналтгүй орхисноос хиймэл нуур, тогтоол усанд орох, аялал, амралт зугаалгаар явах үедээ эцэг эх, асран хамгаалагч нар хараа хяналтаа сулруулсанаас болж хүүхдүүд гол, нуурын усанд орж амь нас эрсдэх тохиолдол ихэнх хувийг эзэлж байна.

Иймд төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагууд хамтран салбар хоорондын уялдааг ханган ажиллаж байгаа нь үер усны осолд өртөж байгаа хүүхдийн тоог бууруулахад чухал ач холбогдолтой юм.

Монголын минь гэрэлт ирээдүй болсон хүүхдүүдийнхээ эрүүл, эсэн мэнд, аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлэхэд иргэн бүр хариуцлагатай байж эрсдэлээс үр хүүхдээ хамгаалахыг уриалж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Гуравдагч улсаас ОХУ-аар дамжин Монгол Улсад ирэхэд зөвхөн агаарын тээврээр зорчино DNN.mn

Гуравдагч улсаас ОХУ-аар дамжин эх орондоо буцах тохиолдолд зөвхөн агаарын тээврийг ашиглах шаардлагатай гэж Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас мэдэгдлээ.

ОХУ-ын Засгийн газрын 2020 оны 635, 2021 оны 3424, 2022 оны 868 дугаар захирамжид заасан зохицуулалтуудын дагуу манай улсын иргэд Монгол Улсаас ОХУ-д нэвтрэх чиглэлд бүх төрлийн тээврээр буюу нисэх онгоц, галт тэрэг, авто замаар зорчих боломжтой.

Гэвч ОХУ руу гуравдагч улсаас зорчиж буй тохиолдолд зөвхөн тус улстай агаарын тээврийн харилцаагаа сэргээсэн орноос онгоцоор ирэх боломжтой.

Иймд гуравдагч улсаас ОХУ-аар дамжин эх орондоо буцах тохиолдолд зөвхөн агаарын тээврийг ашиглах шаардлагатайг анхаарна уу хэмээн Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас мэдэгдсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Манай улсад газрын тосны нийлүүлэлт хэвийн байна DNN.mn

Оросын Холбооны Улс Украинд түрэмгийлснээр газрын тосны эрэлт, нийлүүлэлтийн харилцааг бүхэлд нь алдагдуулсны дараа газрын тосны үнэ сүүлийн 14 жилийн дээд цэгтээ хүрч өссөн хэвээр байна. Газрын тосны үнэ хэт хөөрч, хамгийн сүүлд 2008 оны санхүүгийн хямралын үеэр ажиглагдаж байсан дээд цэгтээ хүрч, тус оноос хойш анх удаа баррель нь 120 ам.доллараас даваад байгаа нь ковидын үеийнхээс 6 дахин өссөн үзүүлэлт юм.

Зах зээл дэх газрын тосны нийлүүлэлт багассанаас үүдэж үнэ хэлбэлзсээр байгаа нь газрын тосны бүтээгдэхүүн импортлогч орнуудад хүндхэн тусаж байна. Тухайлбал, манай улсад нийлүүлэгдэх газрын тосны бүтээгдэхүүний хил үнэ өмнөх сараас 15-35 хувиар өсчээ.

УУХҮЯ болон Роснефть компани хоорондын хэлцлийн дүнд өнгөрч буй 4-6 дугаар сард манай улс 1 тонн АИ-92 автобензинийг 25 хувиар хямд буюу 840 ам.доллараар худалдан авч 1 литрийг нь зах зээлд 2390 төгрөгөөр борлуулж байна. Энэхүү гэрээг сунгах хүсэлтийг УУХҮЯ-ны зүгээс ОХУ-ын Роснефть компанийн удирдлагуудад хүргүүлсэн бөгөөд албан ёсны хариу одоогоор ирээгүй байна.

Улсын хэмжээнд зургаадугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 141,017 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 9,641 тн, АИ-92 автобензин 51,703 тн, АИ-95 автобензин 6,185 тн, ДТ 71,086 тн байгаа ба АИ-92 автобензиний 39, АИ-95 автобензиний 46 хоногийн, А-80 автобензиний 58, ДТ-ний 26 хоногийн, 31 хоногийн онгоцны түлшний нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 66,107 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 2,346 тн, АИ-92 автобензин 29,228 тн, АИ-95 автобензин 3,557 тн, ДТ 28,743 тн байгаа ба АИ-92 автобензиний 31, АИ-95 автобензиний 49, ДТ-ний 26 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.

Categories
мэдээ улс-төр

Хаврын чуулган ирэх лхагва гаригт хаалтаа хийнэ DNN.mn

Хаврын чуулганы хаалт долоодугаар сарын 6-ны өдөр болно. Чуулган хаахаас өмнө хэд, хэдэн чухал асуудлыг хэлэлцэхээр байгаа юм.

ДАВАА ГАРАГ /2022.07.04/

  • МАН, АН-ын бүлэг хуралдана
  • Таван ажлын хэсэг хуралдана
  • Зургаан байнгын хороо хуралдана
  • Улсын дээд шүүхийн нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол болно.

МЯГМАР ГАРАГ /2022.07.05/

  • Хоёр ажлын хэсэг хуралдана
  • Найман байнгын хороо хуралдана
  • Чуулганы нэгдсэн хуралдаан болно.

ЛХАГВА ГАРАГ /2022.07.06/

  • Хоёр ажлын хэсэг хуралдана
  • Нэг байнгын хороо, нэг түр хороо хуралдана
  • Чуулганы нэгдсэн хуралдаан болж, хаалтаа хийнэ.

Байнгын хороод болон ажлын хэсэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг энд дарж үзэх боломжтой.

Categories
мэдээ нийгэм

СҮХБААТАР АЙМАГ: Баруун-Урт-Сүхбаатар сум чиглэлд хатуу хучилттай зам тавина DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ, Засгийн газрын зарим гишүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод ажиллаж иргэдтэй уулзлаа.

Засгийн газрын үйл ажиллагаа, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилтууд, дэлхий нийтийг хамарсан цар тахал, ОХУ-Украйны дайн, үүнээс үүдэн дэлхий дахинд үүсэж буй хүнсний хомсдол, үнийн өсөлт, манай улсад ирж буй нөлөө, авч буй арга хэмжээ, улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг дэлгэрэнгүй танилцууллаа. Сүхбаатар аймаг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхий сайд ирж, Сүхбаатарчуудын олон жилийн мөрөөдөл болсон Бичигт боомтыг төмөр замаар холбож, далайд гарах гарц нээх томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлсэнд нутгийн иргэд талархаж буйгаа илэрхийлж байв.

Монгол Улсын Их хурлаас баталж, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-оор улс орны хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг шийдвэрлэх зорилт тавьж буйгаас гадна, цар тахал, дэлхий дахины нөхцөл байдлаас үүссэн хүндрэлийг даван туулахад нэн шаардлагатай, цаг үеэ олсон бодлого болохыг цаг хугацаа нотолж буйг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ онцоллоо. Тухайлбал, цар тахал, дайнаас үүдэлтэй хил гааль, тээвэр логистик, үнийн өсөлт зэрэг нь Монгол Улс экспортын олон гарцтай байх, боомтуудаа авто болон төмөр замаар холбож, хүчин чадлыг нь нэмэх шаардлагатай гэдгийг улам илүү мэдрүүлсэн. Тиймээс Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогод Боомтын сэргэлтийн багц ажлыг тусгаж эрчимтэй хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн Зүүн босоо чиглэлийн төмөр зам, Бичигт боомтыг олон улсын жишигт хүргэх бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн нь үүний нэг хэсэг юм. Энд 5-8 мянган ажлын байр бий болж, далайд хүрэх экспортын шинэ гарц нээгдэх зэргээр Сүхбаатар гэлтгүй зүүн аймгуудад эдийн засгийн томоохон сэргэлт авчрах ач холбогдолтой гэлээ.

Сүхбаатар аймаг 65,1 мянган хүн амтай, 2021 оны жилийн эцсээр 4,2 сая толгой мал тоолуулжээ. Мал аж ахуй, аялал жуулчлал, уул уурхай түшиглэн хөгжиж ирсэн тус аймгийн хувьд аялал жуулчлалын гол үзмэрүүдийн нэг болох угсаатны зүйн музейн шинэ байртай болох, уул уурхайгаас үүдэлтэй ус, бэлчээрийн асуудал зэрэг анхаарах асуудлууд байгааг иргэд хэлэв. Мөн бараа бүтээгдэхүүн, бензин шатахууны үнийн өсөлт, төрийн тусгай болон захиргааны албан тушаалтнуудын цалин хөлсийг нэмэх, малын гаралтай түүхий эдийг боловсруулах зэрэг сүүлийн үед улс орны хэмжээнд тулгамдсан асуудлуудыг ч онцолж байлаа.

Засгийн газраас аймаг орон нутгийг хөгжүүлэхэд иргэдийн оролцоог хангахад онцгой анхаарч, саналыг нь сонсож буй. Сүхбаатарын аймгийн иргэд Дулааны станцын өргөтгөлийн гадна шугам сүлжээ, 2-р хэлхээний өргөтгөл, ДДТ-8,9 хөрөнгийг шийдвэрлэх, аймгийн цахилгаан эрчим хүчний дэд станцын өргөтгөлийг барих, “Дарьганга” хүүхдийн зусланг барьж дуусгах, хилийн зурвас дотор Бичигт боомтод 200-250 га газар олгох эрхийг орон нутагт олгох, Баруун-Урт-Сүхбаатар сум чиглэлийн 61,9 км хатуу хучилттай авто зам барих зэрэг таван ажлыг нэн тэргүүнд хийж гүйцэтгэх шаардлагатай гэж үзсэн бөгөөд Засгийн газар анхаарч ажиллахаар боллоо.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатар аймгийн залуустай уулзсан юм. Тус аймаг 30 гаруй мянган залуустай. Орон нутагт залуус ажиллаж, амьдрах сонирхол нэмэгдэж байгаа ч ажлын байр, цалин урамшуулал, мэдлэгээ ахиулах, мэргэжлээ дээшлүүлэх, бизнес эрхлэх боломж хомс байгааг залуус Ерөнхий сайдад хандан хэлж байлаа. Засгийн газар хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангахын тулд орон нутагт ажиллаж, амьдрах санаачилгыг дэмжих, төрийн албан хаагчдын цалин хөлсийг орон нутагт нэн тэргүүнд нэмэх, ажиллаж, амьдрах таатай боломжийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллах бодлого барьж байгааг Ерөнхий сайд танилцуулж, улс орны ойрын ирээдүйн төлөв, хэрэгжүүлж буй бодлого арга хэмжээний талаар илэн далангүй ярилцлаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ойн хөнөөлт шавжийг устгахад хоёр тэрбум төгрөг зарцуулна DNN.mn

Засгийн газрын хуралдаанаар ойн хөнөөлт шавжийг устгахад зориулж Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс хоёр тэрбум төгрөг гаргахаар болов.

Тодруулбал, ойн хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох, тэмцлийн ажил явуулах талбайг сонгох, хугацааг тодорхойлох зорилготой судалгаагаар шилмүүст ойн сан бүхий 16 аймгийн 109 сум, Богд хан уулын ДЦГ, Горхи-Тэрэлжийн ТХГ, Улаанбаатар хотын бүсийн ойн санд навч шилмүүсний хөнөөлт шавж болох Якобсоны төөлүүрч эрвээхэй, Шинэсний шилмүүс хуйлагч эрвээхэй гэсэн хоёр зүйлийн шавж 732.7 мян.га талбайд голомт үүсгэсэн болохыг тодорхойлжээ.

Агаарын хөлөг болон үүргийн шүршигч багаж ашиглан микробиологи, химийн аргаар ирэх долдугаар сарын 10-ныг хүртэл явуулах юм.