Categories
мэдээ цаг-үе

Наадмын өдрүүдэд зах, худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүдийн ажиллах хуваарь DNN.mn

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд зах, худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүдийн ажиллах хуваарийг хүргэж байна.

Улсын баяраар тав хоног амрах хуультай. Энэ жилийн хувьд амралтын өдрүүдтэйгээ нийлээд долдугаар сарын 9-нөөс 18-ныг хүртэл бүх нийтээрээ амрахаар таарч байгаа билээ.

Гэхдээ хүнсний дэлгүүр, захууд доорх хуваарийн дагуу ажиллана.

Хуваарь ёсоор захуудын хувьд Хархорин долдугаар сарын 11-16-ныг хүртэл, Нарантуул зах долдугаар сарын 11-20-ныг хүртэл, Барс худалдааны төв долдугаар сарын 11-15-ныг хүртэл амарна.

НЭГ: ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВ

Зах, худалдааны төвийн нэр

Амралт

Ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхлэх огноо

Эхлэх огноо

Дуусах огноо

  1. БАЯНГОЛ ДҮҮРЭГ

1

Хархорин худалдааны төв

Хар хорин хүрээ трейд ХХК

2022.07.11

2022.07.15

2022.07.16

2

Шинэ Сандэй худалдааны төв Шинэ сандэй худалдааны төв ХХК

2022.07.11

2022.07.17

2022.07.18

3

Барс-1 худалдааны төв

Барс импекс ХХК

2022.07.11

2022.07.14

2022.07.15

4

Барс-2 худалдааны төв

Эм Би Си групп ХХК

2022.07.11

2022.07.14

2022.07.15

  1. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

5

Нарантуул худалдааны төв

Нарантуул трейд ХХК

2022.07.11

2022.07.19

2022.07.20

6

Дүнжингарав худалдааны төв

Дүнжингарав ХХК

2022.07.11

2022.07.18

2022.07.19

7

Баянзүрх-1 худалдааны төв Ханталст ХХК

2022.07.11

2022.07.16

2022.07.17

  1. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

8

Сэлэнгэ худалдааны төв

Сайхан монгол ХХК

2022.07.11

2022.07.21

2022.07.22

9

21 худалдааны төв

ХНХТ ХХК

2022.07.11

2022.07.17

2022.07.18

  1. СҮХБААТАР ДҮҮРЭГ

10

Саруул худалдааны төв

Саруул групп ХХК

2022.07.11

2022.07.17

2022.07.18

11

Их тойруу худалдааны төв

Их тойруу Ди Эл ХХК

2022.07.11

2022.07.18

2022.07.19

12

Бэлх зах

ШАБ ХХК

2022.07.11

2022.07.14

2022.07.15

13

Бүрд худалдааны төв

Говь түшээ ХХК

2022.07.11

2022.07.15

2022.07.16

14

Бүрэн плаза худалдааны төв

Санжат ХХК

2022.07.12

2022.07.16

2022.07.17

  1. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

15

Нарантуул-2 зах

Анко ХХК

2022.07.11

2022.07.19

2022.07.20

16

Бөмбөгөр-1 худалдааны төв

Юмт бөмбөгөр ХХК

2022.07.11

2022.07.17

2022.07.18

Содон бөмбөгөр худалдааны төв

Эрдэнэбулган ХХК

2022.07.11

2022.07.17

2022.07.18

17

Алтжин бөмбөгөр худалдааны төв

Алтжин санаа ХХК

2022.07.11

2022.07.16

2022.07.17

  1. ХАН-УУЛ ДҮҮРЭГ

18

Мишээл экспо худалдааны төв Мишээл групп ХХК

2022.07.11

2022.07.17

2022.07.18

19

Хүннү молл худалдааны төв

Хүннү молл ХХК

2022.07.11

2022.07.13

2022.07.14

ХОЁР: СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР

Сүлжээ дэлгүүрийн нэр

Амрах огноо

урт цагаар ажиллах огноо

Ердийн цагийн хуваариар ажиллаж эхлэх огноо

1

Номин тав трейд ХХК

Улсын Их дэлгүүр

2022.07.11-2022.07.15 08:45-21:30 цаг

2022.07.16

Номин Их дэлгүүр

2022.07.11-2022.07.13

2022.07.14-2022.07.15

08:45-22:00 цаг

Номин Юнайтед Их дэлгүүр

2022.07.11-2022.07.13

2022.07.14-2022.07.15

09:30-21:30 цаг

Номин супермаркет Драгон салбар

2022.07.11-2022.07.15 07:30-22:00 цаг

Номин супермаркет Зунжин салбар

2022.07.11-2022.07.15 08:00-00:00 цаг

Бусад супер маркетууд

2022.07.11-2022.07.15 08:30-22:30 цаг

2

Номин хайпермаркет ХХК

Номин хайпермаркетын салбарууд

2022.07.11-2022.07.15 08:30-22:30 цаг

2022.07.16

3

Номин бизнес клуб ХХК

Номин Агуулах худалдаа УБ импескс

2022.07.11-2022.07.15

2022.07.16

Номин Агуулах худалдаа 22-ын товчоо

2022.07.11-2022.07.15 06:00-00:00 цаг

Номин агуулах худалдаа Чулуун овоо салбар

2022.07.11-2022.07.15 08:30-22:30 цаг

Номин агуулах худалдаа Хан-Уул салбар

2022.07.11-2022.07.15 08:30-22:00 цаг

4

Имарт хайпермаркет

Скай хайпермаркет ХХК

2022.07.08-2022.07.09

09:00-23:00 цаг

2022.07.10

5

Миний дэлгүүр ХХК

Миний хайпермаркет Нисэх салбар

2022.07.09-2022.07.16

08:30-00:00 цаг

2022.07.17

Миний супермаркет

Саппоро салбар

2022.07.09-2022.07.16

08:30-23:00 цаг

Миний хайпермаркет Нарны зам салбар

2022.07.09-2022.07.16

08:30-00:00 цаг

Миний сүлжээ дэлгүүрийн бусад салбар

Ердийн цагийн хуваарийн дагуу

6

Моннидер ХХК

Оргил

Сонсголон салбар

2022.06.10-2022.08.26 08:00-22:00 цаг

2022.08.27

Оргил

Налайх салбар

2022.06.10-2022.08.26 09:00-23:00 цаг

2022.08.27

Оргил бусад салбар

Ердийн цагийн хуваарийн дагуу

7

Алтан жолоо трейд ХХК

Сансар-1 туннель салбар

2022.07.11-2022.07.15

08:00-00:00 цаг

2022.07.16

Сансар-6 5 шар салбар

Сансар-8 Чулуун овоо салбар

8

Алтан жолоо трейд ХХК

Сансар 22-ын товчоо салбар

2022.07.11-2022.07.15

06:00-00:00 цаг

2022.07.16

Сансар-34 яармаг салбар

Сансар-39 баянзүрхийн товчоо салбар

9

Алтан жолоо трейд ХХК

УБ Их дэлгүүр салбар

2022.07.11-2022.07.12

2022.07.13-2022.07.15

10:00-21:00 цаг

2022.07.16

10

Алтан жолоо трейд ХХК

Сансар сүлжээ дэлгүүрийн

бусад салбар

Ердийн цагийн хуваарийн дагуу

2022.07.16

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХУДАЛДАА, ҮЙЛДВЭР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм

Добутамины ачаалалтай зүрхний хэт авиан шинжилгээ хийж эхэлжээ DNN.mn

Монгол-Япон эмнэлгийн Зүрх судасны тасаг нь Монголд анх удаа Добутамины ачаалалтай зүрхний хэт авиан шинжилгээний аргачлалыг боловсруулан Оюуны өмчийн зохиогчийн эрхээ гардан авлаа.

Энэхүү шинжилгээ нь зүрхэнд добутамин эмийн бодисоор ачаалал өгч, хэт авиан шинжилгээгээр ачааллын үед илэрсэн миокардийн түр зуурын үйл ажиллагааны өөрчлөлтийг үнэлж, миокардын цус хомсролыг илрүүлдэг өндөр ач холбогдолтой, өртөг багатай шинжилгээ аж.

Монгол-Япон эмнэлэгт тус шинжилгээг хийж эхлүүлээд байгаа бөгөөд добутамины ачаалалтай зүрхний хэт авиан шинжилгээ хийлгэхээс өмнө Зүрх судасны кабинетийн мэргэжлийн эмчид үзүүлэх юм байна.

Categories
гадаад мэдээ

АНУ-д гал нээж 6 хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ DNN.mn

АНУ-ын Иллинойс муж улсын Чикаго хотын “Highland” паркт долоодугаар сарын 4-ний өдрийн парадын үеэр гал нээсэн этгээдийг цагдаагийн ажилтнууд баривчилжээ.

Гэмт этгээдийг гал нээх үеэр зургаан хүн амиа алдаж, 31 хүн шархадсан бөгөөд амь эрсэдсэн хүний тоо цаашид нэмэгдэж болзошгүй байна гэж холбогдох албаны төлөөлөгчид даваа гарагт мэдээлсэн байна.

Цагдаа нар эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны дүнд гэмт этгээд болох 22 настай Роберт И Кримог баривчилжээ. АНУ-д энэ он гарсаар галт зэвсэг ашиглан олон хүний амь насанд хүрсэн 308 хэрэг гарсан гэж “Gun Violence Archive” байгууллага мэдээлжээ.

Өнгөрсөн сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден галт зэвсгийн хяналтыг чангатгах хуулинд гарын үсэг зурсан юм. Буффало хотод зэвсэглэсэн этгээд 10 хүний аминд хүрсэн хэрэг гарснаас хэдхэн долоо хоногийн дараа АНУ-ын хууль тогтоогчид зэвсэгт хяналт тавих хуулийг төслийг баталсан билээ.

АНУ-ыг өндөр орлоготой бусад орнуудтай харьцуулахад галт зэвсгээр хүний аминд хүрэх гэмт хэрэг их гардаг. Тухайлбал, 2019 онд Америкт галт зэвсэгт өртсөний улмаас амиа алдсан хүний тоо 100 мянган хүн тутамд 4.12 байсан бол Канадад энэ үзүүлэлт 0.5 байжээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Жавхлан: Газар нутгаа барьцаалж их хэмжээний зээл авна гэдэг мэдээлэл худал DNN.mn

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

Тэрээр “Монгол Улсын Засгийн газар газар нутгаа барьцаалж их хэмжээний зээл авах гэж байгаа талаар мэдээлэл гарч байна. Энэ бол 100 хувь улс төрийн агуулгатай ташаа мэдээлэл гэдгийг анхааруулж байна. Засгийн газрын өрийн менежмент сүүлийн гурван жилд сахилга баттай байснаар үр дүнд хүрсэн. 2016-2017 онд засгийн газрын гадаад өр хямралын хэмжээнд хүрсэн. Үүнээс хойш гадаад өрийн менежментэд анхаарснаар өрийн эрсдэл тогтворжиж, зээлжих зэрэглэл нэг шатаар ахисан. Өнгөрсөн тавдугаар сард монголын засгийн газрын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээсэн нь ийм хүнд үед том амжилт. Зургадугаар сарын 30-ны байдлаар Хөгжлийн банкны баланс мөн үр дүнтэй гарсан. Хөгжлийн банкны чанаргүй зээлийг зарласнаас хойш таван сарын хугацаанд нийтдээ 500 гаруй тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг мөнгөн хөрөнгөөр амжилттай барагдуулж чадсан. Энэ хэмжээгээр тус банкны өөрийн хөрөнгө буурах эрсдэлээс бид хамгаалж чадсан. Зээлжих зэрэглэл тогтоох агентлагаас балансыг мөн хэвээр тогтоосон. Ингэснээр 2023 оны есдүгээр сард төлөгдөх Евро бондын 500 сая ам.доллар, 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөгдөх Самурай бондын 725 тэрбум төгрөгийг Хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээр чанаргүй зээлүүдээ төлөх боломжууд нэг алхам урагшилж байна. Тэгэхлээр ойрын хоёр жилийн хугацаанд тогтвортой байнэ гэсэн үг. Нэмж авах өрийн талаар Засгийн газраар батлуулсан. Ямар зээл авах эцсийн шийдвэрийг УИХ гаргадаг. Бид өнгөрсөн хугацаанд долоон удаа бонд гаргасан. Дахиж нэмж нэг ч бонд гаргахгүй. Анх гаргасан Чингис бондоос бусад зургаан бонд нь Чингис бондынхоо өрийг төлж ирсэн. Бид зөвхөн урт хугацаанд хөгжлийн зээл авна. Үүнээс гадна дотоодын зах зээлээ тэлэхээр анхаарна. Өнөөдрийг хүртэл авсан зээлийн ашиглалт маш хангалтгүй байгаа. Тиймээс импортыг дэмжихгүй зээл авахаас бүрэн татгалзана” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

​Автомашин хулгайлсан этгээдийг илрүүлжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад өчигдөр 13:36 цагт “Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны гадна байсан автомашин алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалган иргэн Д-ийн эзэмшлийн Ford маркийн автомашиныг Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 17 настай, эрэгтэй Д гэгч үйлдсэнийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ.

Одоогоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд иргэд өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоол, гэрэлтүүлэгтэй, хяналтын камертай газар байршуулж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр нүүрс тээврийн 959 автомашин хил нэвтэрчээ DNN.mn

Монгол Улсын хилийн Гашуунсухайт боомтоор 2022 оны долоодугаар сарын 4-ний өдөр нүүрс тээврийн 501 автомашин, Ханги боомтоор 215 автомашин, Булган боомтоор 96 автомашин, Шивээхүрэн боомтоор 147 автомашин хил нэвтэрчээ.
Харин зэсийн баяжмал тээврийн 39 автомашин Гашуунсухайт боомтоор хил гарчээ.
Манай улс оны эхний 5 сард нүүрснээс 503.9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 130.5 тэрбум төгрөгөөр буюу 35 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж УУХҮЯ-наас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

ЗГ: 2023-2024 оныг Монголд зочлох жил болгон албан ёсоор зарлаж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

2023-2024 оныг Монголд зочлох жил болгон зарлах тухай Засгийн газрын тогтоол өнөөдөр батлагджээ. Мөн Ойн агентлаг байгуулах тухай Засгийн газрын тогтоолыг батлав.

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төсөл УИХ-ын нэгдсэн чуулганаар 2022.06.03-ны өдөр батлагдаж, ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг хуулиар тогтоосон. Ийнхүү “Ойн агентлаг” байгуулагдах ажил хуулийн дагуу явагдаж өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас “Ойн агентлаг” байгуулах тогтоол гаргалаа.

Ингэснээр сүүлийн зургаан сар гаруй саатаад байсан Ойн агентлагтай холбоотой төсвүүд хөдөлж эхэлнэ. Мөн Ойн судалгаа, хөгжлийн төвийн 12 албан хаагч өнгөрсөн зургаан сарын хугацаанд төсвийн эрх нээгдээгүй байсантай холбогдуулж цалингүй ажилласан. Энэ хүмүүсийн цалин олгогдож эхэлнэ гэсэн үг.

Түүнчлэн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 2023-2024 оныг Монголд зочлох жил болгон албан ёсоор зарлаж байна” хэмээлээ.

Categories
мэдээ цаг-үе

Засгийн газраас Ойн агентлаг байгуулах тогтоол гаргалаа DNN.mn

2022 оны 01 сарын 01-нээс Ойн судалгаа хөгжлийн төвийг татан буулгаж Ойн агентлаг байгуулах шийдвэрийг УИХ-аас гаргаад байсан билээ. “Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төсөл УИХ-ын нэгдсэн чуулганаар 2022 оны зургаадугаар сарын 3-ны өдөр батлагдаж, ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг хуулиар тогтоосон. Ийнхүү “Ойн агентлаг” байгуулагдах ажил хуулийн дагуу явагдаж өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас “Ойн агентлаг” байгуулах тогтоол гарлаа.

Categories
мэдээ улс-төр

Газрын багц хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа DNN.mn

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас зургаадугаар сарын 17-нд өргөн мэдүүлсэн Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төсөл, Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлэг зэрэг таван асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байлаа. Гэвч УИХ-ын гишүүд эдгээр төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах нь зүйтэй гэж үзсэн юм. Тэд “Хоёрхон хоногийн дараа УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулган хаах гэж байгаа энэ үед улс орны оршихуйн чухал асуудал болсон газрын багц хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зохимжгүй. Хуулийн төслүүд болон холбогдох мэдээллүүдтэй бүрэн танилцахад тодорхой хугацаа шаардлагатай. Зуслангийн өмчлөлийн газраас эхлээд бэлчээр, төвлөрсөн суурьшил зэрэг бүхий л газрын харилцааг зохицуулах газрын багц хуулийн төсөлд УИХ маш нухацтай, ажил хэрэгч хандах шаардлагатай. Тиймээс D-PARLIAMENT дээр байршуулсан төслүүдийнхээ талаар иргэдийн саналыг сайтар авч, ирэх намрын чуулганаар нухацтай хэлэлцэх нь зүйтэй” гэлээ. Улмаар хэлэлцүүлгийг хойшлуулах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь дэмжив

Categories
мэдээ нийгэм

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 85 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 6 дугаар сарын 27-ноос 7 дугаар сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 34 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 85 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 64 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 648 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 8 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 632 хэрэг шалгагдаж байна.

Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдээс дурдвал:

  • Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан “Ц” нь өөрийн компаниар дулаан зогсоол түрээслэх гэрээг аймгийн МХГ-ын даргатай байгуулж албаны автомашинуудыг байрлуулаагүй атлаа тус компанийн данс руу төлбөр шилжүүлж байгууллагад хохирол учруулсан гэх;
  • Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга ажилтай “Д” нь сум орон нутгийн хөрөнгийг захиран зарцуулах эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэх;
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн цагдаагийн алба хаагч “Э” тус хэлтсийн Эрүүлжүүлэх байранд иргэн “Г”-г хэрэг хүлээлгэх зорилгоор эрүүдэн шүүж хохирогчийн бие махбод, сэтгэл санааг шаналган зовоож түүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх;
  • “Б” нь “Багануур” ХК-ийн Санхүү, эдийн засгийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэх;
  • Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал “А” нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байршилтай 476,7 м.кв талбай бүхий оффисын талбайд ажлын байрны их засварын ажил гүйцэтгэх гэрээг байгуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Б” ХХК-тай 185.896.955 төгрөгөөр гэрээ байгуулж давуу байдал бий болгож, улсад их хэмжээний хохирол учруулсан, дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд Үнэлгээний хорооны гишүүдээр томилогдсон тус сангийн хуульч “Д”, ахлах мэргэжилтэн “Бц”, “Бм”, хараат бус гишүүн “Д, “Ц” нар нь мөн хуулийг зөрчиж, шаардлага хангаагүй “Б” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулж, гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлэн гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон, мөн “А” нь ерөнхий нягтлан бодогчид амаар үүрэг өгч, банкны салбар руу мөнгө шилжүүлснээр 38,663,013 төгрөгийн хохирол учруулсан гэх;
  • Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны эрх бүхий албан тушаалтанд иргэн “Б” нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2,5 сая төгрөгийн хахууль өгөхийг завдсан гэх;
  • Улс төрд нөлөө бүхий Баянхонгор аймгийн Засаг дарга “Б”, ИТХ-ын дарга “О”, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга “И” нар нь бүлэглэн хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэсэн буюу Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Идрэн 4 дүгээр багийн иргэдийн нийтийн хурлаас болон аймгийн Засаг даргын захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсгээс дэмжигдээгүй “Хөшөөт” гэх газарт нөхөн сэргээлт хийлгэх, орон нутагт олгох хандив өгүүлэхгүйгээр иргэн “Э”-аас 100,000,000 төгрөгийг хахуульд авсан гэх.