Categories
мэдээ нийгэм

Энэ хичээлийн жилд Чингэлтэй дүүрэг цэцэрлэгийн насны бүх хүүхдээ цэцэрлэгт хамруулна DNN.mn

Чингэлтэй дүүрэг бусад дүүргээс харьцангуй бага буюу 150 гаруй мянган хүн амтай. Дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 13,231 хүүхэд байдаг бөгөөд төрийн болоод төрийн бус өмчийн 54 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.

Цэцэрлэгүүдийн суурилагдсан хүчин чадал 8,410 хүүхдийн багтаамжтай байна. Гэхдээ нэг хүүхдэд оногдох талбайн хэмжээ шинэчлэгдэхээр энэ хүчин чадал нэмэгдэх боломжтой юм.

Чингэлтэй дүүргийн хувьд цэцэрлэгт хамрагдалтыг харьцангуй сайн шийдсэн. 19 дүгээр хороо буюу зуслангийн бүсэд асуудал хүндэрч байсныг өчигдөр БШУ-ны сайд газар дээр нь ажиллах үеэрээ шийдвэрлэлээ.

Тус бүсэд баригдаж байгаа 240 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажлыг эрчимжүүлж он дуусахаас өмнө ашиглалтад оруулахаар болов гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Германы инфляц энэ сард 8.5 хувьд хүрчээ DNN.mn

Германы инфляцын үзүүлэлт 1949 оноос хойших хамгийн дээд түвшинд хүрчээ

Германд Европын Холбооны стандартаар тооцсон хэрэглээний үнэ долоодугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 8.5 хувиар өссөн гэж тус улсын Статистикийн газраас (Destatis) гаргасан урьдчилсан мэдээлэлд дурджээ.

Энэ сард инфляц зургаадугаар сарын үзүүлэлттэй харьцуулахад хурдацтай өссөн байна. Өнгөрсөн сард Германы инфляц 8.2 хувьтай байжээ.

“Bloomberg” агентлагийн санал асуулгад оролцсон шинжээчид энэ сард инфляц 8.1 хувьд хүрч удааширна гэж таамаглаж байсан байна.

Өнгөрсөн сартай харьцуулахад хэрэглээний үнэ зургаадугаар сард 0.1 хувиар буурсны дараа долоодугаар сард 0.8 хувиар нэмэгдсэн бөгөөд шинжээчид дунджаар 0.4 хувиар өснө гэж таамаглаж байжээ.

Герман стандартаар тооцсон хэрэглээний үнэ энэ сард өнгөрсөн оны долоодугаар сарынхаас 7.5 хувиар, сарын дундаж үзүүлэлтээс 0.9 хувиар өсжээ. Шинжээчдийн таамаглаж байснаар эдгээр үзүүлэлт 7.4 болон 0.6 хувиар тус тус өсөх ёстой байв. Зургаадугаар сард энэ үзүүлэлтүүд 7.6 болон 0.1 хувь байжээ.

Урьдчилсан мэдээлэлд дурдсанаар, Германд эрчим хүчний эх үүсвэрийн /газрын тос, байгалийн хий, нүүрс/ үнэ долоодугаар сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 35.7 хувиар (зургаадугаар сард 38 хувиар), хүнсний бүтээгдэхүүний үнэ 14.8 хувиар (зургаадугаар сард 12.7 хувь), үйлчилгээ 2 хувиар (зургаадугаар сард 2.1 хувь) өссөн байна.

Categories
мэдээ цаг-үе

Хоёр хоногийн хугацаанд нүүрс тээврийн 2037 автомашин хил нэвтэрчээ DNN.mn

Түүхий нүүрс тээвэрлэн нэвтрүүлэх журмын төсөлд санал авч байна

Энэ сарын 26, 27-нд нүүрс тээврийн нийт 2,037 автомашин хил нэвтэрчээ.

Тодруулбал,

  • Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийн 1,007 автомашин,
  • Ханги боомтоор 456 автомашин,
  • Булган боомтоор 138 автомашин,
  • Шивээхүрэн боомтоор 410 автомашин,
  • Замын-Үүд болон Бичигт боомтоор 26 хил нэвтэрчээ.

Харин дээрх хоногуудад зэсийн баяжмал тээврийн 95 автомашин Гашуунсухайт боомтоор хил гарсан бол Бургастай болон Ханги боомтоор 174 автомашин төмрийн хүдэр тээвэрлэжээ.

Эх сурвалж: УУХҮЯ

Categories
мэдээ нийгэм

НӨАТ: Нийт 61.4 тэрбум төгрөгийг 1.13 сая иргэнд олгоно DNN.mn

НӨАТ-ын буцаан олголтын энэ оны II улирлын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ. Нийт 61.4 тэрбум төгрөгийг 1.13 сая иргэнд олгох юм.

Татварын ерөнхий газраас өгсөн мэдээллээр НӨАТ-ын буцаан олголтоор 5 төрлийн татвар, хураамж төлбөрийг төлөх боломжтой. Үүнд:

  • Автотээврийн хэрэгслийн албан татвар
  • Галт зэвсгийн албан татвар
  • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
  • Газрын төлбөр /газар эзэмшигч/
  • Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/ орж байна.

Ташрамд мэдээлэхэд, энэ оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтоос 22 028 иргэн нийт 260 сая төгрөгийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамждаа суутган төлөлт хийжээ.

Categories
мэдээ нийгэм

Өвөрхангай аймгийн БОЭТ-д бүрэн тоноглогдсон Ланд Круйзер 78 автомашин хүлээлгэн өглөө DNN.MN

Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар өчигдөр /2022.07.28/ Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.

Өвөрхангай аймаг 117 мянган хүн амтай. Улсын хэмжээнд хүн амын тоогоороо хоёрдугаарт ордог томоохон нутаг дэвсгэртэй. Тус аймагт Хархорин Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв зэрэг Засаг захиргааны нийт 19 сум хоёр багийн эмнэлэг, дөрвөн өрхийн эмнэлэг, нийт 25 эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

Мөн бүсийн аймгууд болох Архангай,Булган,Өмнөговь, Баянхонгор, баруун аймгийн зорчигч иргэд хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг нээж, үйл ажиллагааг нь эхлүүлжээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, УИХ-ийн Гишүүн С.Чинзориг, Өвөрхангай аймгийн засаг дарга А.Ишдорж,Хархорин сумын засаг дарга Г.Одгэрэл, ЭМГ-ын дарга Д.Шивааннүрдэв болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Тус эрүүл мэндийн төвд 24 нэр төрлийн аппарат тавилга, засварыг улсын төсвийн 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр ийнхүү ашиглалтанд оруулж байна. Мөн Эрүүл мэндийн сайд С.Энхболд Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд алсын дуудлагын зориулалтаар бүрэн тоноглогдсон, туулах чадвар өндөр Ланд Круйзер 78 автомашин хүлээлгэн өгөв.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатар-Хөх хот чиглэлийн нислэгийг хоёр сарын хугацаатай зогсоохоор болжээ DNN.mn

Air China” энэ сарын 12-ноос Улаанбаатар-Хөх хот чиглэлд шууд нислэг үйлдэнэ

Улаанбаатар, Хөх хот чиглэлийн нислэгийг зогсоох шийдвэр гарсан тухай Гадаад Харилцааны Яамнаас мэдээллээ.

Тус яамнаас өгсөн мэдээллээр БНХАУ-ын иргэний нисэхийн холбогдох журмын дагуу 2022 оны долдугаар сарын 19-ний СА902 Улаанбаатар-Хөх хот чиглэлийн нислэгээр ирсэн зарим иргэнээс Ковид-19-ийн халдварын тохиолдол илэрсэн тул наймдугаар сарын 8-наас дөрвөн удаагийн буюу хоёр сарын хугацаанд нислэгийг зогсоох шийдвэр гаргасан байна.

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс БНХАУ-ын Хөх хот болон Гуанжоу хот руу нислэг үйлдэх шийдвэр гаргасан. Ингэхдээ “Аэро Монголиа” ХХК 28 хоногт нэг удаа Хөх хот чиглэлд, “Эйр Чайна” ХХК 28 хоногт 2 удаа Хөх хот чиглэлд шууд нислэг үйлдэхээр зохицуулсан байв.

Categories
мэдээ цаг-үе

Яармагийн замд явган хүний нүхэн гарц байгуулна DNN.mn

Яармагийн замд явган хүний нүхэн гарц байгуулна – updown.mn

Хан-Уул дүүрэг, Яармагийн авто замын явган хүний нүхэн гарцын зам барилгын ажлын хүрээнд Наадамчдын гудамжны авто замыг сэтэлж явган хүний нүхэн гарц байгуулах ажил үргэлжлэх болсон тул

• 2022 оны 08 дугаар сарын 01-ээс 2022 оны 08 дугаар сарын 11-ний хооронд зүүнээс баруун чиглэлийн хөдөлгөөнд

• 2022 оны 08 дугаар сарын 11-ээс 2022 оны 08 дугаар сарын 22-ны хооронд баруунаас зүүн тийш чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт оруулан явган хүний нүхэн гарц байгуулах ажил хийгдэх гэж байна. Иймд иргэд жолооч та бүхэн энэ хугацаанд тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ цаг-үе

Чөлөөт бөхийн ДАШТ есдүгээр сарын 10-18-нд Серби улсад болно DNN.mn

Чөлөөт бөхийн Красноярскийн тэмцээнийг шууд дамжуулж байна

Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн шинэ бүрэлдэхүүн болох зургаан дасгалжуулагч, 27 тамирчин өнгөрсөн баасан гарагт тангаргаа өргөсөн. Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Бадамсүрэн энэ сарын 24-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шигшээ багийн бэлтгэл дээр очиж уулзан санал бодлоо солилцсон байна.

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 10-18-нд Сербийн нийслэл Белград хотод болно. Монголын чөлөөт бөхийн холбооны 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Орхон аймгийн “Сэлэнгэ” амралтын баазад ДАШТ-ий бэлтгэлээ базаахаар маргааш Улаанбаатар хотоос хөдлөхөөр болжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ч.Өнөрбаяр: Олон улсын хоригт орсон ОХУ-тай хамтарсан хээрийн сургууль хийх нь буруу DNN.mn

ОХУ-ын зэвсэгт хүчний 300 орчим зэвсэг техник, 1000-аад албан хаагчид манай улсад хээрийн сургууль хийх болсон тухай асуудал нийгмийн анхаарлын төвд байна. Мөн үнийн өсөлт, инфляц ард түмний бухимдлыг төрүүлсэн сэдэв болов. Эдгээр асуудлаар Ардчилсан намын удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “ОХУ-ын танк, цэрэг манай улсад орж ирж, хээрийн сургууль хийх гэж байгаа тухай мэдээлэл явж байна. Гэтэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Батлан хамгаалахын яам, холбогдох байгууллагууд таг чиг байна. Манай улс бол дайтаж байгаа аль нэг орны талд ордоггүй бодлоготой. Хуучин манай улс олон оронтой хамтарч хээрийн сургууль хийдэг байсан. Ингэхдээ НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагааг дэмжих зорилготой хээрийн сургуулийг хийдэг байв. Тэдгээр улсууд дайн хийж буй орны талд ордоггүй байсан. Харин одоо өөр байна. ОХУ дайтаад дэлхийд хүчирхийлэл үйлдээд, үүнийхээ төлөө олон улсын санкцид орсон. Харамсалтай нь бид энэ бодлоготой нь зэрэгцээд хээрийн сургууль хийх гээд явж байгаа нь дэлхийд буруу ойлголт өгнө. Манайх Үндсэн хуулиараа гадны цэргийг улсдаа байрлуулах буюу дамжин өнгөрүүлэхийг хориглодог. Энэ бол хуучин цагт оросын цэрэг Монголд орж ирж байрладаг байсан цагийг санагдуулж байна. Үүгээрээ дайтагч аль нэг улсын талд байгаа гэдгээ харуулах гэж байна.

Энэ цэргийн ажиллагаанд ОХУ-ыг Украин руу дайрсныг зөвтгөж кноп дарсан Беларусь, Узбекстан зэрэг өөрийн гэсэн толгой байхгүй Оросын хэдэн халаасны улсууд л орох гэж байна. Ардчилсан Монгол Улс ийм зарчмаар явж болохгүй. Уг асуудалд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл амьгүй байгаад гайхаж байна. Дээрээс нь эрхч баригч МАН түүхт 100 жилийнхээ ойгоор улсынхаа эдийн засгийг сүйрүүлж, найр наадам хийж л бэлэг барьж байна шүү дээ. Ардчилсан нам 2012-2016 онд засаг барих хугацаанд улс орны амьдрал ямар байсныг эргэн саная. Тухайн үед дизель түлш 1640 төгрөг байсан бол одоо 4000 төгрөг гарсан байна. Өнөөдөр шатахууны үнэ нэмэгдэж, бараа бүтээгдэхүүн өдрөөс өдөрт өсч байхад эрх баригчид юу хийсэн юм. Сая ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын айлчлалаар юу ч шийдсэнгүй. Ганц шийдсэн юм нь энэ оныг дуустал АИ-92 бензиний үнийг хэвээр байлгана гэсэн. Оросын Гадаад хэргийн сайдын айлчлалын зорилго иймхэн байсан юм уу. Ирэх оны нэгдүгээр сараас АИ-92-ын үнэ нэмэгдэх юм уу. Он гараад эдийн засаг бүр ч элгээрээ хэвтэнэ гэж байгаа. Засгийн газрын гал тогоог эдийн засаг мэдэхгүй Ц.Нямдорж бариад сууж байна. Улс орноо ийм байдалд оруулчихаад яагаад хариуцлага хүлээхгүй байна вэ. УИХ-ын даргаа Засгийн газарт хариуцлага тооц оо. Үгүй бол тарцгаа. Дээрээс нь ард түмнээ ялгаварладаг бодлого байж болохгүй.

Дайныг эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийлсэн “NoWar” жагсаалд оролцсон залууст хилийн хориг тавьсан байна. Тэд ямар гэмт хэрэгтэн үү. Яагаад Үндсэн хуульд заасан эрхийг нь хязгаарлаж байгаа юм бэ. Ийм байдлаар хүний эрхийг уландаа гишгэж болохгүй. Эрх баригчдын явуулж байгаа бодлогод ямар ч шийдэл харагдахгүй байна. АН-ын дэд дарга Ч.Отгочулуу “Инфляц өндөр байгааг бүгд мэдэж байгаа. Засгийн газар инфляцийн шалтгааныг гадаад нөхцөл байдал руу чихэж байна. Энэ үнэн бодитой мэдээлэл биш. Инфляц нэмэгдсэн шалтгааныг 100 хувь гэж үзвэл 20-30 хувь нь гадны нөлөөтэй, 70 хувь нь цэвэр бодлогын алдаа. Жишээлбэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдэгдэл гаргахдаа “Бид АИ-92 бензиний үнийг барина. Яагаад гэвэл сонгогчдын ихэнх нь энэ бензинийг хэрэглэдэг” гэж шууд хэлсэн. Өөрөөр хэлбэл, популист бодлого явуулж байна. Гэтэл тухайн улсын эдийн засаг, уул уурхай, газар тариалан, тээвэр, мал аж ахуй дээр тогтдог. Эдгээр салбарын үндэс нь дизелийн түлш байдаг.

Айл өрх, хувь хүмүүс тогтвортой үнээр АИ-92 бензин худалдан авч байгаа ч бусад хэрэгцээгээ яах юм бэ. Бусад бүх бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин өсөж байна. Хятадын инфляц 2.5 байгаа. Манай гол худалдааны түншийн барааны үнэ тогтвортой байгаа. Тэгвэл тээврийн зардал нэмэгдсэнээс болж манайд бараа, бүтээгдэхүүний үнэ өсч байна. Засгийн газар тээвэрлэгчдийнхээ ажлыг булааж авдаг болсон. Хувийн хэвшилд квот өгдөггүй. Ажилгүйдэл, ядуурал өсч байгааг бүгд мэдэж байгаа. Дээрээс нь эзлэн түрэмгийлэгчидтэй нийлж, хээрийн сургууль хийж байж хар жагсаалтад орох вий дээ” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх иргэдийн хүсэлтийг авч эхэллээ DNN.mn

ХУУЛИЙГ ЭНГИЙНЭЭР - Хүүхэд харах үйлчилгээний талаар цөөн өгүүлбэрээр |  trends.mn

Засгийн газар 2022-2023 оны хичээлийн жилд 2-5 насны хүүхдийг цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээнд бүрэн хамруулах амлалт өгсөн. Энэ хүрээнд дүүргүүдийн хэмжээнд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 31 мянга 788 хүүхэд амьдарч байгаа. Тус дүүргийн хэмжээнд өнөөдрийн тооцооллоор хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт 92.3 хувьтай байгаа юм. Энэ ондоо багтаан хамрагдалтыг 100 хувьд хүргэхээр зорьж байна. Сонгинохайрхан дүүрэг хүүхэд бүрийг цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээнд хамруулах Ерөнхий сайдын 218 дугаар захирамжийн хүрээнд ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэг хаалга тус бүрийн ард байгаа хүүхдийн тоог хороо тус бүрээр нь нарийвчлан гаргаж байгаа ажээ. Тус дүүргийн долоо, 36, 41 дүгээр хороодод нэмэлт зохицуулалт хийхээр ажиллаж байна.

Харин Чингэлтэй дүүрэг бусад дүүргээс харьцангуй бага буюу 150 гаруй мянган хүн амтай. Дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 13 мянга 231 хүүхэд оршин сууж байна. Тус дүүрэгт төрийн болоод төрийн бус өмчийн 54 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг ба цэцэрлэгүүдийн суурилагдсан хүчин чадал 8410 юм байна. Гэхдээ нэг хүүхдэд оногдох талбайн хэмжээ шинэчлэгдэхээр энэ хүчин чадал нэмэгдэх боломжтой аж.

Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүртээмж багатай дүүргүүдэд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах хүүхдийн тоог нэмж, хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлэхээр шийдвэрлэсэн. Тиймээс хүүхэд харах үйлчилгээ явуулах хүсэлтэй иргэдийн үйлчилгээ эрхлэх хүсэлтийг өчигдрөөс авч эхэлжээ. Ийм үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд наймдугаар сарын 10 хүртэл харьяа дүүргийнхээ Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүсэлтээ гаргах боломжтой юм байна.