Categories
мэдээ нийгэм

Галт бамбарыг буухиалах аялал 54 хоног үргэлжилж, амжилттай өндөрлөлөө DNN.mn

Дэлхийн улс орнуудад энх тайван, амар амгалан, иргэдэд идэвхтэй хөдөлгөөнийг уриалах зорилготой Шри Чимойны санаачилсан галт бамбарыг буухиалах “Эвийн өргөө-Энхийн гүйлт” Монгол Улсад амжилттай боллоо.

Энэхүү гүйлтэд АНУ, ОХУ, Унгар, Австрали, Нидерланд, Шинэ Зеланд Улсын гүйгчид оролцсон юм. Бамбарыг буухиалах аялал 54 хоног өрнөж, өнөөдөр Сүхбаатарын талбайд бариаллаа.

Хаалтын үйл ажиллагаанд Биеийн тамир, спортын Улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд нар оролцов.зураг

Гүйгчид Монгол Улсын 21 аймаг болон 108 сумын нутаг дэвсгэрээр нийт 7250 км зам туулжээ. Мөн галт бамбарыг буухиалахдаа сургууль, цэцэрлэг, байгууллагуудаар зочлон, “Эв нэгдэл надаас эхтэй” уриан дор эв найрамдал, нөхөрлөл хамгаас чухал болохыг уриалсан юм.

зураг

Хаалтын арга хэмжээний үеэр Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд “1995 онд манай улсын төлөөлөл энэхүү олон улсын байгууллагад элсэж, хоёр жил тутамд нэг удаа энхийн гүйлтийг зохион байгуулж ирсэн. Гүйлтийн зохион байгуулалт олон улсын чанартай, улс орон дамжиж явдаг байсан бол энэ жил цар тахалтай холбоотойгоор улс дотроо буюу бүх аймаг, сумдыг хамарсан. Тавдугаар сарын 14-нд Д.Сүхбаатарын талбайгаас үдэж, үүнээс хойш 50 гаруй хоног Монгол Улсын нутаг дэвсгэрээр гүйж, өнөөдөр бариандаа ирж байна. Гүйлтийг иргэд идэвхийлэн дэмжиж, хүүхдүүд 400 гаруй шүлэг, уран зураг ирүүлсэн. Тэдний уран зургаар өнөөдөр мөн үзэсгэлэн гаргаж, нийтэд толилуулж байна. Нийслэлийн зүгээс энэхүү гүйлтийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж буй” гэлээ.

Энхийн гүйлтийг 35 дахь удаа зохион байгуулж байгаа бөгөөд нийт 160 гаруй орноор аялжээ.зураг

Эх сурвалж: Нийслэийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Categories
мэдээ цаг-үе

Наадамчдад зориулж зургаан чиглэлд 56 автобус нэмж явуулна DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 107 чиглэлд их, дунд багтаамжийн 674, зуслангийн гурван чиглэлд тав, шөнийн тээврийн үйлчилгээний гурван чиглэлд зургаа, нийт 685 автобус үйлчилгээнд ажиллуулахаар Нийслэлийн Нийтийн тээврийн газраас төлөвлөөд байна. Наадамчдад зориулж Төв цэнгэлдэх хүрээлэн буюу Гандийн гудамжны автобусны зогсоолоос 10 автобус долоон минут тутамд зорчино.

БОГИНО ЭРГЭЛТИЙН АВТОБУС НААДАМЧДАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ

Үндсэн чиглэлийн 686 автобус дээр нэмэлтээр зургаан чиглэлд 56 автобусыг наадамчдад зориулж явуулах юм. Эдгээрийн гурав нь богино эргэлтийн чиглэл байх бөгөөд богино эргэлтийн автобуснууд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Тодруулбал, Дүнжингарав худалдааны төв-Төв цэнгэлдэх хүрээлэн, Вокзал-Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн Галт тэрэгний зогсоол буюу “Давааны зөрлөг”-өөс Морь барианы газар руу наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ. Зөвхөн богино эргэлтийн автобусанд иргэд үнэгүй зорчих юм.

Богино эргэлтийн чиглэлүүдийн төлөвлөлт /үнэгүй/

ХҮЙ ДОЛООН ХУДАГ РУУ ЗӨВХӨН КАРТААР ҮЙЛЧИЛНЭ

Хүй долоон худаг руу Төв цэнгэлдэх хүрээлэн, Боловсролын их сургууль, Таван шараас нийтийн тээврийн автобусаар үйлчлэх юм. Үйлчилгээний хөлс 1500 төгрөг бөгөөд төлбөрийг зөвхөн картаар төлнө гэдгийг мэргэжилтнүүд анхаарууллаа. Долдугаар сарын 11-15-нд Хүй долоон худгийн шөнийн арга хэмжээнд зориулж 18:00-03:00 цагийн хооронд зургаан автобус “Таван шар-Хүй долоон худаг” чиглэлд үйлчилнэ.

Хүй 7 худаг чиглэлд хүрэх чиглэлүүдийн мэдээлэл /1500 төгрөг/

зураг

Харин долдугаар сарын 13-ны өдөр хотын төв МУБИС-ийн баруун тал буюу Улаанбаатар зочид буудлын автобусны зогсоолоос 06:00 цагаас их багтаамжийн таван автобус 10 минут тутамд Хүй долоон худаг руу үйлчилнэ.

ГЭРЭЭТ БАЙГУУЛЛАГЫН ТАКСИ ЗАМ ХААСАН ЧИГЛЭЛД Ч ЗОРЧИНО

Төв цэнгэлдэх хүрээлэн орчим болон Таван шарын дөрвөн түр зогсоолоос Нийслэлийн Нийтийн тээврийн газартай гэрээтэй ажилладаг найман аж ахуйн нэгжийн 383 такси иргэдэд үйлчилнэ. Албан ёсны гэрээт байгууллагын таксинууд зам хаасан чиглэлд үйлчлэх бөгөөд эрх авсан 180 такси байгаа аж.

Такси үйлчилгээний зогсоолууд:

Наадмын эхний хоёр өдөр Төв вокзалаас Давааны өртөө хүртэл галт тэрэг 2000 төгрөгийн тарифаар үйлчилнэ.

Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Categories
мэдээ цаг-үе

Өтгөрүүлсэн болон хуурай сүүний импорт 24 хувиар өсчээ DNN.mn

Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 2022 оны эхний хагас жилд 9.3 тэрбум ам.долларт хүрч, 2021 оныхоос 25% өссөн талаар Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн.

Үүнд экспорт 5.3 тэрбум ам.долларыг эзэлж байгаа бол импорт 3.9 тэрбум ам.доллар ба гадаад худалдаа эерэг гараад байна.

Манай улс дэлхийн 144 орноос гарал үүсэлтэй бараа импортолсноос

  • БНХАУ-д 34.7 хувь
  • ОХУ-д 30.7 хувь
  • Япон-д 8.5 хувь
  • БНСУ-д 4.9 хувь
  • АНУ-д 2.3 хувь
  • ХБНГУ-д 2.1 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 83.2 хувийг эзэлж, импорт өнгөрсөн оныхоос 21.1 хувиар өсжээ.

Үүнээс импортын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг харвал өтгөрүүлсэн болон хуурай сүү, самар, жимсний импорт хамгийн өсөлттэй байна. Харин улаанбуудай, хүнсний ногоо, ургамлын тосны импорт өнгөрсөн оны хагас жилийн түвшнээс буурчээ.

Зураг. Импортын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн (2022 оны эхний зургаан сар)

Categories
мэдээ нийгэм

Вокзал орчимд борооны усанд автсан байршлуудаас 950 тонн усыг соруулж авчээ DNN.mn

Өнгөрсөн шөнө түр зуурын хүчтэй бороо орсны улмаас Геодези, Усны Барилга, Байгууламжийн Газар /ГУББГ/ ОНӨААТҮГ-ын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд 10 орчим дуудлага иржээ.

Тодруулбал, Баянгол дүүрэг дэх Улаанбаатар өртөө буюу Вокзал орчимд гуравдугаар коллекторын сувгаас ус хальж, хоёр аж ахуйн нэгжийн агуулахад орсон гэх дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтэс болон ГУББГ-ын шуурхай албаныхан газар дээр нь ажиллалаа. Тэд дуудлагын дагуу өнөө өглөөний 07:00 цагаас хойш үерийн дараах хариу арга хэмжээг авч, нийт 950 тонн гаруй ус соруулаад байна. Ус хальсан суваг болох гуравдугаар коллекторын эргэлтийн хэсэг ахуйн хог хаягдлын улмаас бөглөрч, улмаар борооны усаар дүүрч, хальжээ.

Гуравдугаар коллектор нь Нарны гүүрнээс урагш гарсан, 4-5 км урттай, олон суваг холбогддог далд шугам сүлжээ юм. Уг шугам ачааллаа дийлэхгүй байсны улмаас 2019 онд шинэчлэн, далд сувгийг ил гарган бүрэн цэвэрлэсэн. Энэ оны хувьд тухайн сувгийг долдугаар сарын 18-28-ны хооронд цэвэрлэхээр төлөвлөжээ.

ГУББГ-ын ерөнхий инженер С.Батсайхан “Нийслэлийн Засаг даргын зүгээс ус соруулах насос, тусгай тоноглолын машинуудыг нэмж өгсөн. Үерийн улмаас тогтсон их хэмжээний усыг соруулах үед тус машин, техникүүд бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой.

Гэвч одоо байгаа шугам сүлжээнүүд 1980, 1990-ээд оны хот байгуулалт, төлөвлөлтөөр хийгдсэн тул 70 орчим хувийнх нь насжилт хэтэрч, шинэчлэх шаардлагатай болсон. Иймд хүчтэй орсон усархаг бороо, үерийн улмаас сувгууд халих өндөр эрсдэлтэй байна” хэмээн онцоллоо.

Борооны ус зайлуулах шугам сүлжээг цэвэрлэх ажил 70 хувьтай байна. Тухайлбал, Баянмонгол хороолол, Вокзал, Нарны зам орчмын шугам сүлжээний ил сувгийг цэвэрлэж дуусжээ. Харин далд шугам сүлжээг хуваарийн дагуу Үндэсний их баяр наадмын дараа хийх юм.

Иргэд, аж ахуйн нэгжүүд ахуйн хог хаягдлаа ил задгай хаях нь борооны ус зайлуулах шугам сүлжээ бөглөрөхөд нөлөөлж буй тул хогоо ил задгай бус, зориулалтын хогийн саванд хаяхыг холбогдох албаныхан анхааруулж байв.

Categories
мэдээ нийгэм

АНУ Ираны нефтийн худалдааны сүлжээнд хориг арга хэмжээ авахаа мэдэгдлээ DNN.mn

АНУ-ын зүгээс Иранд газрын тос, химийн бүтээгдэхүүн тээвэрлэх, борлуулахад тусалдаг Ираны газрын тосны худалдааны сүлжээнд хориг арга хэмжээ авч байгаа талаар тус улсын Сангийн яам лхагва гарагт зарлав.

АНУ-ын Сангийн дэд сайд Брайн Нелсон мэдэгдэл хийхдээ, “АНУ Ираны цөмийн асуудлаар тохиролцоонд хүрэхээр Иран улстай хэлэлцээ хийж байгаа ч үүний зэрэгцээ тус улсын газрын тос, газрын тосны химийн бүтээгдэхүүн борлуулахын эсрэг хориг арга хэмжээ авсаар байх болно” гэжээ.

Лхагва гарагт АНУ-ын хувьд Иран, АНЭУ зэрэг орнуудад хориг арга хэмжээ авсан.

Эдгээр компаниуд нь Иранд хэдэн зуун сая ам.долларын үнэ бүхий газрын тос, газрын тосны химийн бүтээгдэхүүнийг ЗӨА руу тээвэрлэж, борлуулахад нь тусалдаг хэмээн АНУ-ын Сангийн мэдэгдсэн байна.

Журмын дагуу хоригт орсон аж ахуйн нэгжүүдийн АНУ дахь хөрөнгийг битүүмжилж, АНУ-ын иргэд тэдэнтэй худалдаа хийх эрхгүй болох юм.

АНУ-ын Төрийн департмент мөн өдөр Ираны газрын тос, газрын тосны химийн бүтээгдэхүүнийг хууль бусаар худалдсан хэрэгт холбогдсон 15 хувь хүн, аж ахуйн нэгжид хориг арга хэмжээ авахаа мэдэгджээ.

Эдгээр хувь хүн аж ахуйн нэгжүүд нь Иран, Вьетнам, Сингапур зэрэг улсад байрладаг.

Categories
мэдээ цаг-үе

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд боомтуудын ажиллах цагийн хуваарь DNN.mn

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд боомтуудын ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Зохиолч Д.Энхболдод Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ DNN.mn

Зохиолч Доржзовдын Энхболдод Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ.

Уран зохиол, хэвлэл мэдээллийн салбарт 30 гаруй жил хөдөлмөрлөхдөө олон тууж, өгүүллэг, уран сайхны кино зохиол туурвиж, 10 гаруй цуврал түүхэн хөрөг нэвтрүүлэг, 2,000 гаруй нийтлэл, найруулал, тэмдэглэл, сурвалжилга бэлтгэн ард түмнийхээ оюуны хүртээл болгосон монгол ахуй, уран зохиолыг олон улсад сурталчлан таниулахад гаргасан хичээл зүтгэл, утга зохиолын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч болсон юм.

Categories
мэдээ нийгэм

Хүй долоон худагт болсон барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд цол олгох эсэхийг Ерөнхийлөгч шийднэ DNN.mn

Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчид хуралдан дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд:

  1. 2021 онд зохион байгуулсан сумын цол олгох, эрэмбэ тогтоох барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдийн амжилтыг эрэмбэд тооцох
  2. Допингийн зөрчил гаргасан таван бөхийн барилдах эрхийг сэргээх
  3. Цаг үе, улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн бөхчүүд, одоо мөрдөж буй хуулийн дагуу цолны болзол хангасан, уламжилж ирсэн дүрэм журамд нийцэхүйц амжилт гаргасан болон 2021 онд зохион байгуулагдсан 512 бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдэд цол олгуулах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барих шийдвэрийг гаргалаа.

Шөвгөрсөн бөхчүүдэд нь цол олгох санал гаргаад буй Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдааны тавын даваанаас хойшхи дүйзийг танилцуулъя

ТАВЫН ДАВАА

Г.Эрхэмбаяр У.ав – Б.Хадбаатар А.а

П.Бүрэнтөгс У.ав – Д.Төрболд А.а

Э.Оюунболд У.ав – Э.Нямаа А.а

Н.Жаргалбаяр У.з – Ц.Адьяа А.а

Б.Батмөнх У.з – Ш.Дарханбат У.н

М.Бадарч У.з – Б.Чимэдвандан У.н

Б.Бат-Өлзий У.х – Х.Оргилболд А.а

Д.Анар У.х – Н.Батсайхан А.а

Д.Бат-Эрдэнэ У.х – Б.Уртнасан А.з

Б.Зоригтбаатар У.х – Г.Өсөхбаяр А.а

Ч.Батчулуун У.н – Г.Жамбалдорж Ц.а

Л.Батзориг У.н – Т.Довчинсэмбээ А.а

Д.Амарсайхан У.н – Э.Ууганбаяр А.а

Д.Хүдэрбулга У.н – Э.Мөнхбаатар А.а

Ц.Мөнхбаяр У.н – Э.Энх-Амгалан А.з

О.Мөнх-Эрдэнэ У.н – Э.Мөнхжаргал А.з

ЗУРГААГИЙН ДАВАА

Б.Бат-Өлзий У.х – Б.Хадбаатар А.а

Б.Зоригтбаатар У.х – Н.Батсайхан А.а

Ч.Батчулуун У.н – Ш.Дарханбат У.н

Б.Чимэдвандан У.н – Б.Уртнасан А.з

Э.Ууганбаяр А.а – Э.Мөнхжаргал А.з

Э.Мөнхбаатар А.а – Э.Энх-Амгалан А.з

Э.Нямаа А.а – Ц.Адьяа А.а

Д.Төрболд А.а – Т.Довчинсэмбээ А.а

ДОЛООГИЙН ДАВАА

Б.Бат-Өлзий У.х – Б.Уртнасан А.з

Ч.Батчулуун У.н – Н.Батсайхан А.а

Э.Ууганбаяр А.а – Э.Энх-Амгалан А.з

Т.Довчинсэмбээ А.а – Ц.Адьяа А.а

НАЙМЫН ДАВАА

Б.Бат-Өлзий У.х – Т.Довчинсэмбээ А.а

Ч.Батчулуун У.н – Э.Ууганбаяр А.а

ЕСИЙН ДАВАА

Б.Бат-Өлзий У.х – Э.Ууганбаяр А.а

Categories
мэдээ нийгэм

Гадаадын болон дотоодын 1000 сурвалжлагч Үндэсний баяр наадмыг сурвалжлах хүсэлт гаргажээ DNN.mn

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооноос өнөөдөр сэтгүүлчдэд баяр наадмын өдрүүдэд хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа танилцуулж мэдээлэл хийв.

Тээврийн цагдаагийн алба /ТЦА/-ны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга Б.Батболд: “Наадамчин олон түмнийг өөрийн тээврийн хэрэгслээс илүүтэй нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг зөвлөж байна” гэж онцоллоо.

Тэрбээр, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн автомашины зогсоолын асуудал ярвигтай байна. Өмнө нь зогсоолын тоо 3500 байсан бол өнөөдрийн байдлаар 1500 орчим байна. “Г” зөвшөөрөл нь Дүнжингарав худалдааны төвд, Мишээл Экспо төвийн зогсоолд болон Вокзалын баруун талд байдаг 1000 автомашины зогсоолд байршуулаад нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчиж, наадамчин олныг авах боломжтой байдлаар зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа. Мөн Соёолонгийн уралдаантай үед нэг чигийн хөдөлгөөнд урсгалыг татах шаардлагатай байдаг. Учир нь хөдөлгөөний эрчим маш их нэмэгддэг” гэлээ.

Наадмын өдрүүдэд 300 орчим такси үйлчлэх бөгөөд тэдэнд тодорхой зөвшөөрөл олгохгүй ч албан ёсны лого тэмдэгтэй болон зориулалтын үйлчилгээний такси байх юм байна.

Гадаадын болон дотоодын 1000 гаруй сурвалжлагч Үндэсний баяр наадмыг сурвалжлах хүсэлт гаргаснаас 600 орчим мандатыг олгож байна. Дотоодын сурвалжлагчдын мандатын үнэ 25 мянган төгрөг, гадаадын сэтгүүлчдийнх 100 ам.долларын төлбөртэй байхаар болсныг Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооноос мэдэгдлээ.

Баяр наадам сурвалжлах мандат улаан, цэнхэр, ногоон, шар гэсэн дөрвөн өөр өнгөтэй байх аж. Тодруулбал:


Улаан – Хүй 7 худаг, Төв цэнгэлдэхэд ажиллах зураглаач, инженер техник, хэвлэл мэдээллийн ажилтанд олгоно

Ногоон – Зөвхөн төв цэнгэлдэх хүрээлэнд буюу ногоон зүлгэн дээр ажиллах гэрэл зурагчин, зураглаач, техникийн ажилтан

Цэнхэр – Ерөнхий сурвалжилгын мандат бөгөөд төв цэнгэлдэх хүрээлэн, сур, шагайн харвааг сурвалжлах эрхтэй юм.


Шар – Гадаадын сурвалжлагч, сэтгүүлчдэд олгож байгаа юм байна.

Харин автомашины зөвшөөрлийн хуудас хэвлэлтээс хараахан гараагүй байгаа аж.

ЦЕГ-ын нийтийн хэв журмыг сахиулах албаны Хурандаа Т.Лхагвадорж: “Нийтийн хэв журмыг хангах чиглэлээр баяр наадмын хамгаалалтын ажлын бэлтгэл үргэлжилж байна. Албан ёсоор өнөөдрөөс буюу 7-13-ныг дуустал үргэлжлэх юм. Хурдан морины уралдааны үеэрх болон Төв цэнгэлдэхийн орчим хамгаалалтад гарна. Харин 7 дугаар сарын 9-14-нд 3600 орчим алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Энэ жилийн баяр наадам онцлогтой болж байгаа учраас орон нутаг руу чиглэсэн иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах, бэлтгэл ажлыг хийж байна. Мөн явган эргүүл, завьт, морьтой, машинтай эргүүлүүд ажиллана. Авто замын хязгаарлалт зохицуулалтыг хийнэ” гэв.

Гэр бүл хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Золжаргал:” Улсын хэмжээнд цагдаагийн байгууллагад ирсэн мэдээллээр он гарсаар эхний 6 сарын байдлаар хүүхэд хохирсон, гэмт хэргийн шинжтэй 1459 бүртгэгдсэн. Үүнээс мориноос унаж гэмтэж бэртсэн, амиа алдсан 23 гол мөрөн, тогтоол усанд живсэн 11, өндрөөс унасан 10, буу, сум алдсан 4 тохиолдол байгаа. Мөн цахилгаанд цохиулсан 4 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Олон хоногийн амралтын өдөр иргэд гол мөрөн дагаж зугаалж томчууд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулдаг. Ялангуяа баярын өдрүүдэд цэнгэлдэхэд хүний хөдөлгөөн ихэсдэг тул хүүхдийн эцэг эхийн утсыг бичсэн цаасыг гарт нь зүүлгэж сэргийлнэ.

Хүй долоо худагт мал амьтны хөдөлгөөн их байдаг тул морь малын хөлд, тээврийн хэрэгсэлд дайруулах эрсдэл өндөр. Тиймээс эдгээр амралтын өдрүүдэд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна” гэлээ.

Эрүүгийн цагдаагийн албанаас “Наадмын тасалбарыг шаглаж 400 мянган төгрөгөөр зарна” гэх зарын дагуу хийсэн шалгалтаар бүлэг этгээдийг шуурхай илрүүлэн нийт 215 ширхэг тасалбарыг хураан авчээ.

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү: “Эрүүгийн цагдаагийн алба 3 этгээдийг олж тогтон шалгаж байна. Тодорхой тооны наадмын билетийг үнэ нэмж, худалдан борлуулсан асуудлыг илрүүлж, билетүүдийг хурааж авсан. Тус хэргийг харьяаллын дагуу ШӨХТГ руу шилжүүлэх юм байна. Цаашид үүнд хяналт тавина” гэв.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн гаалийн байгууллагаас ОХУ-ыг хасахыг шаарджээ DNN.mn

Украин улс ОХУ, Беларусийг үйл ажиллагаандаа оролцуулахгүй байхыг Дэлхийн гаалийн байгууллагаас шаарджээ.

Үүний хариуд ОХУ-ын Холбооны гаалийн албаны орлогч дарга Руслан Давыдов мэдэгдэл хийсэн байна. Тэрээр Европын холбоо, Украинтай хавсран башир арга саам хэрэглэж ОХУ, Беларусийг Дэлхийн гаалийн байгууллагаас шахаж гаргахыг оролдож байгаа талаар мэдээлэл өгчээ.

Литва улс Европын холбооноос ОХУ-д тавьсан тав дахь багц хоригийн хүрээнд Калинград руу транзит тээвэр хийхийг өнгөрсөн сарын 18-наас хориглосон билээ. Үүнээс хэдхэн хоногийн дараа буюу 23-25-ны өдрүүдэд болсон Дэлхийн гаалийн байгууллагын ээлжит их хуралд ОХУ-ын Холбооны гаалийн алба улсаа төлөөлж оролцсон юм байна.

Тэр хурлаас “Бүх гишүүн улсууд одоо хэрэгжиж буй гаалийн бүтэц тогтолцоог, хэвийн үйл ажиллагааг доголдуулахаас сэргийлэх ёстой” гэсэн агуулгатай бодлогын баримт бичиг баталсан аж. ОХУ энэхүү бодлогын баримт бичиг нь Литвагийн тавьсан гаалийн хоригийг цуцлуулах үндэслэл болно гэж төсөөлсөн бололтой. Учир нь, хурлаас хэд хоногийн өмнө буюу зургадугаар сарын 18-наас Литва улс Европын холбооноос ОХУ-д тавьсан тав дахь багц арга хэмжээний хүрээнд Калининград руу транзит тээвэр оруулахыг хориглосон байв.

Ингээд бодлогын баримт бичгээ урдаа барин Литвад шаардлага хүргүүлсэн ч ямр ч нөлөө үзүүлсэнгүй. Европын холбооноос Калининград руу орж ирэх ёстой чухал хэрэгцээт бараа Литвад гацсан хэвээр байсан тул ОХУ саяхнаас Литва руу дамжин өнгөрөх тээврийг хориглох хариу арга хэмжээ авахаар болсон байна. Гол нь ОХУ болон Азийн улсуудаас Балтийн орнууд, тэр тусмаа Литва, Европ руу чиглэсэн тээврийг таслахыг зорьжээ. Асуудал далайн тээврийг хаах хэмжээнд өндрөө авч, болзошгүйдээ тулж, Европын холбоо, Литвад яаж хариу өгөх талаар дээд түвшинд яригдсан аж.

Гэтэл Украин улс нөгөө бодлогын баримт бичгийг үндэслээд ОХУ-ыг Дэлхийн гаалийн байгууллагаас хасах шаардлага гаргачихжээ. ОХУ-ыг гаалийн дэг журам зөрчихөөс өөр аргагүй байдалд оруулсан энэ нөхцөл байдлыг Руслан Давыдов “ОХУ-ыг Дэлхийн гаалийн байгууллагаас гаргах гэсэн башир арга” гэж нэрлэсэн бололтой.

Тэрээр “Украин улс ОХУ, Беларусийг үйл ажиллагаандаа оролцуулахгүй байхыг Дэлхийн гаалийн байгууллагаас шаардсан нь байгууллагын бодлого, гишүүн улсуудын эрх ашигт шууд харшилсан үйлдэл” болохыг мэдэгдэлдээ онцолсон байв.