Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Хар нохой өдөр DNN.mn

Аргын тооллын долдугаар сарын 8, Сугар гариг. Билгийн тооллын 9, салхины эх одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 5:02 цагт мандан, 20:52 цагт жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20-22 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Монгол үндэстний өнө оршихуйн бэлгэдэл монгол наадам” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Шадар сайд С.Амарсайхан “Энэ жилийн баяр
наадам шинэ
хууль дүрмээр
зохицуулагдаж
байгаагаараа
онцлоггэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

“Наанаа зөөлөн мушийчихаад,
цаанаа чанга зуусан араншин” нийтлэлийг III нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Монгол үндэстний өнө оршихуйн бэлгэдэл монгол наадам” хэмээн өгүүллээ.

Олон улс судлаач Б.Анхбаяр “С.В.Лавровын айлчлал
Монголд ашигтай зүйл огт
харагдсангүй, харин ч улс төрийн
тулгалт хийчихээд буцлаа хэмээн ярилаа.

“Х түц” продакшны
жүжигчин Т.Бархүү “Гэрийн даамал гэр
бүлийнхнээ “алтан гадас”-тай
угтаж авах нь дээ” гэв.

Аяс Монгуш “Монгол үндэсний
бөхөөр барилдаад улсын
цол авах хэмжээний залуус
Тувад олон бий” гэлээ.

Хилийн цэргийн
0306 дугаарангийн
хилийн албаны дарга,
хошууч Э.Энхтүвшин “Эрлийн үйл
ажиллагаа 15 цаг үргэлжилж,
хилийн шугамаас 6 км зайд
байхад нь олсон ” гэв.

Улсын Филармонийн
уран сайхны удирдагч,
морин хуурын чуулгын
ерөнхий удирдаач
Д.Түвшинсайхан “Үндэсний хэв
шинжит урлагтаа өөрийн хувь
нэмрээ оруулахыг хичээж л явна” хэмээлээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн гурав дахь том эдийн засагт эрчим хүчний хямрал нүүрлэж байна DNN.mn

Хятадын ногоон эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдсээр байна_CCTV.com  Монгол_央视网(cctv.com)

Япон улс мөнгөн тэмдэгтийн ханшийн сулрал, Украины дайны үр дагавар, арлын оронд тохиогоод буй цаг агаарын хэт халалттай хоршиж эрчим хүчний хямралтай тулгарч буй нь дэлхийн гурав дахь том эдийн засагтай улсад ноцтой хохирол учруулж болзошгүй байна.

Япон улс газрын тос, байгалийн хийн хэрэгцээнийхээ 90 хувийг гадаадаас импортолж хангадаг тул эрчим хүчний импортод багагүй мөнгө зарцуулдаг. Гэвч иенийн ханш сүүлийн 20 жилийн хамгийн доод түвшиндээ хүрч унаснаар 2022 он гарснаас хойш ам.доллароор тооцвол 40 орчим хувиар өссөн түүхий нефтийн үнэ, иенээр тооцвол 70 хувьд хүрч Японы ханшийн өсөлтийг улам ихэсгэжээ.

“Дайнаас хойш шатахууны үнэ нэмэгдсэн, иенийн ханшийн уналт зэрэг хүчин зүйлс нь Японы эрчим хүчний аюулгүй байдалд ихээхэн дарамт учруулж байгаа нь Японд тохиолдсон эрчим хүчний хамгийн ноцтой хямралын үндэс болж байна” гэж Вашингтонд төвтэй Стратегийн болон Олон Улсын Судалгааны Төвийн ахлах судлаач Жейн Накано хэлэв.

Импортын эрчим хүчнээс хэт хамааралтай учраас Япончуудыг Москвагийн эсрэг хориг арга хэмжээ авах амлалтаа үл харгалзан Оросын газрын тос, байгалийн хийг үргэлжлүүлэн импортлохоос өөр аргагүй болгож байна.

Саяхан Азийн томоохон тээврийн компаниудын нэг болох Mitsui OSK Lines-ийн дарга Фукушимагийн эмгэнэлт явдлын дараа тус улсын цөмийн станцууд унтраастай хэвээр байгаа болон эрчим хүчний үнэ огцом өссөнийг дурдаж, Япон Оросын байгалийн хийг үргэлжлүүлэн импортлохоос өөр сонголтгүй гэж мэдэгдэв.

Такеши Хашимото энэ сарын эхээр “Financial Times” сонинд “Бид олон атомын цахилгаан станц ашиглах боломжгүй. Тиймээс эрчим хүчний салбарын эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрт байдал нэлээд алдагдсан, хэцүү байна” гэж хэлжээ. “Өнөө үед байгалийн хий болон нүүрсний спот зах зээл нэлээд өндөр үнэтэй байна. Энэ нь Япон улс Оросоос байгалийн хий импортлохыг зогсоохгүй байх нэг шалтгаан юм” гэжээ.

Түүнчлэн Их 7-ийн уулзалтаар Япон улс Оросын газрын тосны экспортын үнийг одоогийн ханшийн хагасаар хязгаарлахыг санал болгосон. Энэ нь тус улс Оросын газрын тос, байгалийн хийгүйгээр дотоодын эрчим хүчний хямралыг шийдвэрлэх боломжгүй болохоо хүлээн зөвшөөрсөнтэй ялгаагүй юм.

Эх сурвалж: оilprice.com

Categories
энтертаймент-ертөнц

Жингээ барихын тулд дараах бүтээгдэхүүнүүдийг өглөөний цайндаа хэрэглээрэй DNN.mn


Ажлын бүтээмж, эрч хүчинд хамгийн чухал нөлөө үзүүлдэг эрхтнүүдийн үйл ажиллагааг сэргээхийн тулд өглөөний цайгаа алгасалгүй уух шаардлагатай гэдгийг бүгд сайн мэднэ. Гэвч олон хүмүүс одоог хүртэл яг хэдэн цагт цайгаа уух хэрэгтэй, ямар бүтээгдэхүүнүүд хэрэглэхэд тохиромжтой, мөн өглөө огт юм идэх хүсэлгүй байх тохиолдолд ямар арга хэмжээ авах хэрэгтэй талаар хангалттай мэдлэггүй байдаг. Харин бид энэ бүхний учрыг тайлбарлаж байна.


Өглөөний цай уухад тохиромжтой цаг

Жингээ барихын тулд эдгээр бүтээгдэхүүнүүдийг өглөөний цайндаа хэрэглээрэй (фото 1)

Хүн бүр өөр өөр биоритм буюу биологийн хэмнэлтэй байдаг. Тухайлбал, зарим нь өглөө эрт сэрж 07:00 эсвэл 08:00 цагаас цайгаа уудаг бол зарим нь 11:00 цагаас өмнө өглөөний цайгаа ууж чаддаггүй байна. Хэрэв та сүүлийн төрөлд багтдаг бол эрт цайгаа уух гэж өөрийгөө хүчлэх хэрэггүй гэдгийг санаарай. Учир нь таны бие организм хоол боловсруулахад бэлэн биш байгаа бөгөөд хүчээр юм идэх нь ходоодонд хүнд оргих, дотор муухайрах зэрэг сөрөг үр дагавар дагуулах болно.


Өдрийн эхний хооллолтыг яг л өлссөн мэдрэмж төрсний дараа л идэх нь зүйтэй.


Тэгвэл өглөөний цайндаа юу хэрэглэх вэ?

Хүнсний бүтээгдэхүүнүүдийн жагсаалт руу орохоос өмнө эрүүл өглөөний цайны гурван үндсэн дүрмийг сануулах нь зөв болов уу.

  1. Өглөөний цай нь хэт их байх шаардлагагүй бөгөөд өег, тэнцвэртэй байх дээр илүү анхаараарай.
  2. Өглөөний цайндаа эрүүл нүүрс ус болон эслэг агуулсан хүнс заавал нэмэх хэрэгтэй.
  3. Мөн уургийн хэрэглээгээ мартаж болохгүй. Ялангуяа тогтмол дасгал хөдөлгөөн хийж, идэвхтэй амьдралын хэв маяг баримталдаг хүмүүст энэ нь чухал ач холбогдолтой.

Ингээд өглөөний цайнд хэрэглэхэд хамгийн тохиромжтой бүтээгдэхүүнүүдтэй танилцана уу.


Эслэг

Жингээ барихын тулд эдгээр бүтээгдэхүүнүүдийг өглөөний цайндаа хэрэглээрэй (фото 2)

Эслэг нь ногоо, жимс, буурцагт ургамал, үр тариа, самар зэрэгт ихээр агуулагддаг. Үүнийг хэрэглэснээр эрчимтэй жин хасахгүй ч гэлээ эслэг нь хүний биед хэрэгцээтэй энергийг нөхдөг онцлогтой. Тэр тусмаа өглөө сэрэхэд хүний тархи, булчин гэх мэт хамгийн идэвхтэй ажиллах ёстой эрхтнүүд сул болсон байдаг тул эслэг хэрэглэх нь маш чухал билээ. Түүнчлэн өглөөгүүр эслэгээр баялаг бүтээгдэхүүн хэрэглэснээр хэтрүүлэн идэх, мөн өдрийн цагаар чихэр, жигнэмэг зэрэг “муу” зууш идэх хүсэл буурах болно.

Эслэгтэй өглөөний цайны санаанууд:

  • Шинэ ногооны салат: улаан лооль, амтат чинжүү, руккола/бууцай, оливын тос, нарс модны самар. Хүсвэл тахианы чанасан цээж мах эсвэл жижиглэн хэрчсэн цацагт хяруулын мах нэмж болно.
  • Ус эсвэл сүүтэй каш: овьёос, гурвалжин будаа, хөц будаа. Бага зэрэг чихэрлэг амт оруулахын тулд алим, лийр эсвэл гадил жимсийг жижиглэн хэрчиж, кашаа чимэглээрэй.

Уураг агуулсан бүтээгдэхүүнүүд

Жингээ барихын тулд эдгээр бүтээгдэхүүнүүдийг өглөөний цайндаа хэрэглээрэй (фото 3)

Өвлийн улиралд цусан дахь сахарын хэмжээг хэвийн байлгаж, нойрмоглолтоос ангижруулж, бүтэн өдрийн турш эрч хүчээр цэнэглэх чадвартай бүтээгдэхүүн бол яахын аргагүй уураг билээ. Тиймээс өглөөний цэсэндээ уургийн агууламж ихтэй шувуу болон загасны мах, далайн гаралтай бүтээгдэхүүн, өндөг, хатуу бяслаг, аарц, самар, үр тариа зэргийг түлхүү хэрэглэх хэрэгтэй. Өглөөний цайнд өндөг хэрэглэх нь маш их ач тустай гэдгийг баталсан олон тооны судалгаа гарсан байдаг.

Уураг агуулсан бүтээгдэхүүнүүдтэй өглөөний цайны санаанууд:

  • Шакшука буюу улаан лоолийн сүмс болон олон төрлийн амтлагчтай өндөгтэй хоол, омлет. Бүхэл үрийн талх (1-2 зүсэм).
  • Мюслитэй чихэргүй тараг, аарц. Хүсвэл дурын самар нэмж болно.
  • Бүхэл үрийн талх болон загас эсвэл шувууны махтай сэндвич. Нэмэлтээр бяслаг, өндөг, ногоо ашиглаж болно.

Нүүрс ус

Жингээ барихын тулд эдгээр бүтээгдэхүүнүүдийг өглөөний цайндаа хэрэглээрэй (фото 4)

Ихэвчлэн эрүүл хооллох хүсэлтэй хүмүүс нүүрс ус хэрэглэхээс зайлсхийхийг хичээдэг. Гэвч бидний биед шаардлагатай шим тэжээл, аминдэмээ авахын тулд тэнцвэртэй хооллолт шаардлагатай билээ. Тиймдээ ч өдөр тутмын хооллолтдоо өөх тос, уураг болон байгалийн гаралтай, эрүүл нүүрс ус оруулах хэрэгтэй. Ердийн, хурдан нүүрс ус буюу элсэн чихэр, гурил зэрэг нь бидний биед огт шим тэжээл өгдөггүй. Энэхүү төрлийн нүүрс ус нь цусан дахь сахарын хэмжээг ихэсгэснээр та богино хугацаанд л энерги авах бөгөөд хурдан өлсөж, идэвх багасаж, улмаар нойрмоглодог юм.

Эрүүл нүүрс ус нь гликемийн индекс багатай байдаг. Өөрөөр хэлбэл, эрүүл нүүрс агуулдаг үр тариа, ногоо, жимс зэргийн цусан дахь сахарын хэмжээнд үзүүлэх нөлөө бага юм. Мөн эдгээр бүтээгдэхүүнүүд нь цатгалан мэдрэмжийг удаан хугацаанд хадгалах болно. Гэхдээ нүүрс ус нь таны өдрийн турш авч буй илчлэгийн 30%-иас бага хувийг эзлэх хэрэгтэй гэдгийг анхаараарай.

Эрүүл нүүрс ус: хатуу улаан буудайн гоймон, гурвалжин будаа, бор будаа, грейпфрут, алим, мах, малын бөөр, зүрх г.м.

Эрүүл нүүрс усаар баялаг өглөөний цайны санаанууд:

  • Сүү эсвэл устай гурвалжин будааны каш.
  • Ногоо болон бяслагтай гоймон.

Эрүүл өөх тос

Жингээ барихын тулд эдгээр бүтээгдэхүүнүүдийг өглөөний цайндаа хэрэглээрэй (фото 5)

Эрүүл (авокадо) болон эрүүл бус (тосонд хайрсан бекон) өөх тосны ялгааг сайн мэддэг байх хэрэгтэй. Учир нь энэхүү хоёр төрлийн өөх тосны хүний биед үзүүлэх нөлөө тэс ондоо юм. Өглөөний цагаар омега-3 болон омега-6 буюу ханаагүй тосны хүчил агуулсан хүнсийг оруулахыг хичээгээрэй. Жишээ нь, авокадо, яргай загас, оливын тос, чидун жимс, бүйлс самар, хушга, маалинга болон чиа үр. Гэхдээ эдгээр бүтээгдэхүүнүүдийг тогтмол хэрэглэж хэвшээгүй бол өдөр тутмын хооллолтдоо аажим аажмаар оруулах нь зүйтэй. Ялангуяа жингээ хасахаар төлөвлөж байгаа бол. Нэг дор бүтэн авокадо, эсвэл лааз чидун жимс, худалдаж авсан бүх самруудаа хэрэглэхгүй байхыг хичээх хэрэгтэй.

Эрүүл өөх тосоор баялаг өглөөний цайны санаанууд:

  • Хоёр зүсэм бүхэл үрийн талх, авокадоны нухаш, чиа үр. Хүсвэл 1-2 ширхэг чанасан өндөг нэмж болно.
  • Усанд чанасан будааны (хөц, гурвалжин, цагаан) каш. Хушга эсвэл бүйлс самраар баяжуулахад тохиромжтой.
  • Яргай загастай шинэ ногооны салат, хатуу бяслагтай талх.

Эх сурвалж: Buro247

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн зогсоол ажиллуулах журмын төсөлд санал авч байна DNN.mn

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.13 Нийслэлийн чиг үүрэгт “Нийслэлийн авто зам, зогсоолын төлөвлөлт, байршил” хамаарна гэж, Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-д “Нийслэл, орон нутгийн чанартай болон авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах үйл ажиллагааны журмыг аймаг, нийслэлийн Засаг дарга баталж, мөрдүүлнэ” гэж тус тус заасны дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн зогсоол ажиллуулах журмын төсөлд санал авч байна.

Энд дарж саналаа өгнө үү.

Categories
мэдээ нийгэм

Хөшигийн хөндийд оюутны хотхон байгуулна DNN.mn

Хөшигийн хөндий дэх Оюутны хотхоны ерөнхий төлөвлөгөөний талаарх уулзалт боллоо. Уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, яамны газрын дарга нар, Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргааны дарга Ю.Энхбат, БХБЯ-ны газрын дарга Ц.Баярбат болон гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцов.

Хөшигийн хөндий дэх шинэ Зуунмод хотын төлөвлөгөөний нэг хэсэг болсон оюутны хотхоныг 500 га талбайд байгуулах бөгөөд дижитал их сургуулийн кампус хэлбэрээр хөгжүүлэх юм. Дижитал их сургууль нь өндөр технологи болон мэдээллийн технологид суурилан боловсролын системд хувьсгал хийн, оюутан залуусын суралцах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх гол зорилготой.

Дижитал кампус мэдээллийн систем, шинэлэг технологиудыг ашиглан орон зай үл хамааран суралцах, эрүүл, хариуцлагатай, амьдрах таатай орчин нөхцөлийг бий болгоно.

ДИЖИТАЛ КАМПУСЫН ОРЧИН НӨХЦӨЛ:

– Анги, танхим
– Лаборатори
– Судалгаа, шинжилгээний байр
– Оюутны байр
– Удирдлага, менежмент
– Нэгдсэн мэдээллийн систем
– Үзвэр үйлчилгээ
– Ресторан, хоол үйлчилгээ
– Зогсоол, бусад үйлчилгээ зэргээс бүрдэх юм.

Уулзалтын үеэр БШУ-ы дэд сайд ирээдүйн боловсрол дижитал хэлбэр рүү шилжиж буйг дэлхийн боловсролын сайд нар ярьж байна. Зарим улс орон хэрэгжүүлж эхлээд байна. Бид ч мөн дижитал их сургуулийг бий болгож, боловсролын экспорт хийх нь чухал юм гэдгийг дурдлаа гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

УСУГ-ын ажилтнууд жендерийн тэгш байдлын сургалтад хамрагдаж байна DNN.mn

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг/USAID/-ийн санхүүжилтээр хоёр жилийн хугацаанд хэрэгжих “Engendering Industries Program” хөтөлбөрийн хүрээнд өөрчлөлтийн менежментийн мэргэжилтнүүд болох Жасмин Боэм, Көрстөн Клоппер нар долдугаар сарын 4-14-ний өдрийг хүртэл УСУГ-т ажиллаж байна.

Эрэгтэйчүүд зонхилсон үйлдвэрлэлийн салбарт “Жендерийн тэгш байдлыг хангах” тухай сургалтыг ажилтнууд болон байгууллагын удирдлагын багт зориулан зохион байгуулж, тус байгууллагаас гаргасан судалгааны тайланг танилцуулав. Уг хөтөлбөрийн хүрээнд УСУГ-аас Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Насантогтох, Инженерийн бодлогын хэлтсийн Төслийн инженер Г.Мөнгөнцоож, Захиргаа удирдлагын хэлтсийн Хүний нөөцийн мэргэжилтэн Н.Байгальмаа нар 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн дадлагажуулах болон АНУ-ын Жоржтауны Их Сургуулийн “Жендерийн тэгш байдлыг хангах манлайллын хөтөлбөр”-т хамрагдаад байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд ундны усны эх үүсвэр, гэр хорооллын ус хангамж, цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа.

Categories
мэдээ нийгэм

Хүй долоон худаг руу зөвхөн картаар үйлчилнэ DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 107 чиглэлд их, дунд багтаамжийн 674, зуслангийн гурван чиглэлд тав, шөнийн тээврийн үйлчилгээний гурван чиглэлд зургаа, нийт 685 автобус үйлчилгээнд ажиллуулахаар Нийслэлийн Нийтийн тээврийн газраас төлөвлөөд байна.

БОГИНО ЭРГЭЛТИЙН АВТОБУС НААДАМЧДАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ

Үндсэн чиглэлийн 685 автобус дээр нэмэлтээр зургаан чиглэлд 56 автобусыг наадамчдад зориулж явуулах юм. Эдгээрийн гурав нь богино эргэлтийн чиглэл байх бөгөөд богино эргэлтийн автобуснууд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Тодруулбал, Дүнжингарав худалдааны төв-Төв цэнгэлдэх хүрээлэн, Вокзал-Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн Галт тэрэгний зогсоол буюу “Давааны зөрлөг”-өөс Морь барианы газар руу наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ. Зөвхөн богино эргэлтийн автобусанд иргэд үнэгүй зорчих юм.

Богино эргэлтийн чиглэлүүдийн төлөвлөлт /үнэгүй/

ХҮЙ ДОЛООН ХУДАГ РУУ ЗӨВХӨН КАРТААР ҮЙЛЧИЛНЭ

Хүй долоон худаг руу Төв цэнгэлдэх хүрээлэн, Боловсролын их сургууль, Таван шараас нийтийн тээврийн автобусаар үйлчлэх юм. Үйлчилгээний хөлс 1500 төгрөг бөгөөд төлбөрийг зөвхөн картаар төлнө гэдгийг мэргэжилтнүүд анхаарууллаа. Долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн буюу Гандийн гудамжны автобусны зогсоолоос 10 автобус долоон минут тутамд, долдугаар сарын 13-ны өдөр хотын төв “МУБИС”-ийн баруун тал буюу “Улаанбаатар зочид буудал”-ын автобусны зогсоолоос 06:00 цагаас их багтаамжийн таван автобус 10 минут тутамд “Хүй долоон худаг” руу 1500 төгрөгийн тарифаар үйлчилнэ. Мөн долдугаар сарын 11-15-нд Хүй долоон худгийн шөнийн арга хэмжээнд зориулж 18:00-03:00 цагийн хооронд зургаан автобус “Таван шар-Хүй долоон худаг” чиглэлд үйлчилнэ.

Хүй 7 худаг чиглэлд хүрэх чиглэлүүдийн мэдээлэл /1500 төгрөг/

ГЭРЭЭТ БАЙГУУЛЛАГЫН ТАКСИ ЗАМ ХААСАН ЧИГЛЭЛД Ч ЗОРЧИНО

Төв цэнгэлдэх хүрээлэн орчим болон Таван шарын дөрвөн түр зогсоолоос Нийслэлийн Нийтийн тээврийн газартай гэрээтэй ажилладаг найман аж ахуйн нэгжийн 383 такси иргэдэд үйлчилнэ. Албан ёсны гэрээт байгууллагын таксинууд зам хаасан чиглэлд үйлчлэх бөгөөд эрх авсан 180 такси байгаа аж.

Такси үйлчилгээний зогсоолууд:

  1. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд тал: Нийслэлийн гудамж, “Хурд” хорооллын хойд зогсоол;
  2. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд тал: Махатма Гандийн гудамж, “Ж” зогсоолын баруун талын зогсоол
  3. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун тал: Чингисийн өргөн чөлөө, Наадам центрийн баруун талын зогсоол,
  4. Таван шарын хойд автобусны зогсоолын зүүн талаас албан ёсны гэрээ бүхий компанийн таксинууд үйлчилгээ үзүүлэх юм байна.

Наадмын эхний хоёр өдөр Төв вокзалаас Давааны өртөө хүртэл галт тэрэг 2000 төгрөгийн тарифаар үйлчилнэ.

Categories
мэдээ цаг-үе

Баяр наадмын өдрүүдэд дуу бороо орно DNN.mn

2022 оны 07 дугаар сарын 07-ноос 07 дугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.

7 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Хялгант баг орчимд болон Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Хэнтий нурууны зүүн хажуугийн Онон голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-45 см нэмэгдэж, Үүр, Хэрлэн, Улз, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см, Балж гол үерийн аюултай түвшинг 5 см даван үерлэж байна.

Маргааш буюу 7 дугаар сарын 8-нд Онон гол Дадал сум , Сэлэнгэ мөрөн Сүхбаатар хот орчимд усны түвшин 10-20 см нэмэгдэх төлөвтэй байна. Ирэх өдрүүдэд нутгийн хойд болон төв, зүүн талын зарим хэсгээр түр зуурын бороо элбэг байх тул жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр байна.

Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж бага насны хүүхдүүдийг зориулалтын бус хөвөгч ашиглан голд оруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

9, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 11-нд зарим газраар, 12-нд нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ